
2010 оны 6 сарын 12. Шинэ нийслэл
Хүний нутагт амьдарч буй 300 гаруй мянган Монгол иргэд байдаг гэж сонсож байсан.
Тэдний заримтай уулзаж, аж амьдралынх нь талаар асуух үед мөнгө олоод гэртээ харих хүсэл дүүрэн гэдгээ нуулгүй хэлж байсан юм. Хүний нутагт байнгын дарамттай амьдрах ямар байдгийг би өөрийн биеэр мэдэрсэн тул ийнхүү блогтоо нутагтаа ирэхэд ямар асуудлууд бий болох талаар судалж сэтгэгдлээ бичиж байгаа юм.
Эх нутагтаа ирэхэд хамгийн түрүүнд орон байр олох шаардлага бий болно.
Энэ талаар олсон зарим мэдээллээ бичие.
Харин дутуу, эсвэл нэмхээр зүйлс байвал Монголд буй уншигч дэмжигч залуус бас мэдлэг мэдээллээ хуваалцах байх гэж найдаж байна. Өнөөдрийн энэ бичлэгээ Форум гэж зарлаад, юу бодож буй тал дээр хүн бүрийн санал чухал байгааг хэлмээр байна.
Эдүүгээ хотдоо ирээд сар гаруй болж байна.
30 гарсан тул биеэ дааж амьдрах байр хайх нь чухал боллоо.
Өмнө их сургууль, ажлаа амжуулж төвлөрхийн тулд гэрийнхэнтэйгээ байх нь амар байсан юм.
Хоол унд бэлдэх, хувцас хунар гээд олон зүйлд санаа зовохгүй бодож буй ажлаа хийсээр байлаа. Харин холын замд яваад ирсэнийхээ дараа хийх хамгийн түрүүний ажил бол өөрийн орон байртай болох явдал гэдгийг ойлголоо.
Улаанбаатар хот ярандаа баригдсан юм шиг харагдаж байна гэж хэлсэн шалтгаан нь хаа сайгүй зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй элдэв барилга баригдсан байгаатай холбоотой. Сургуулийн спортын талбай, хүүхдийн тоглоомын талбайг хүртэл үгүй хийсэн байна.
Байр түрээслэж амьдрах нэг вариант байна. Америк болон Европын залуус бүгд л шахуу байр түрээслэж Roommate буюу хамтран түрээслэгч найзуудтайгаа хамт төлбөр тооцоогоо хийж амьдарч байна. Манайд тийм боломж байгаа эсэхийг мэдэхгүй.
Гэр орны ариун цэвэр, хамтран амьдарч буй хүнээ хүндлэх, бие биенийхээ эд зүйлсийг зөвшөөрөлгүй хэрэглэх гээд олон асуудлууд даган гарах байх.
Хэрвээ боломж гарвал Монголд Roommate гэсэн хүмүүстэй уулзаж ямар бэрхшээлүүд байгаа эсэхийг асууж, тэмдэглэл дээрээ бичих болно. Гадаадад буй Монгол залуус бие биентэйгээ зохицоод амьдраад сурсан байна лээ.
Аав ээжийн хяналтаас гарах хүсэл төрдөг 20 насны үед найзуудтайгаа хамт амьдарч үзсэн боловч, эдийн засгийн бие даасан байдал байхгүй бол олон талын асуудлууд гардаг юм байна лээ.
Хөгжилтэй орон шиг цагийн ажил хийнэ гэж байхгүйгээс хойш.
Би хувьдаа байр түрээслэх гэдэг бодлоос ангижирлаа. Учир нь түрээслэж байснаас түрээсний мөнгөө байр худалдаж авч буй зээлийн барагдуулалтанд зарсан дээр билээ.
Ажлаа явуулангаа бас зээлээ бага багаар барж болдог тийм боломжийг судлаж байна.
Манайд нэг ажиглагддаг зүйл гэвэл хүмүүс хамаг мөнгөө байр машин эд зүйлсэд өгөөд, амьдралаа авч явах, бизнесээ өргөжүүлэх гэдэг асуудлыг огт тооцоолдоггүй юм шигээ.
Сансар хорооллын түнэлийн хажуугийн барилгууд их таалагдсан. Хуучны социализмын үед баригдаж байсан ч эргэн тойронд элдэв барилга бариагүй, алхах талбайтайгаараа миний сэтгэлийг татаад байгаа юм. Гал тогоо нь жоохон гэж хэлэх хүн ч байна.
Найзаасаа энэ талын мэдээллийг сайн лавласан бөгөөд өнөөдрийн байдлаар соц үеийн буюу 20-40 жилийн түүхтэй орон сууцнуудын 1 м2 нь 1 сая ( доллар 13-оо төг ) төгрөг орчим байна. Харин шинээр баригдсан сайн чанарын гэж хэлж болох байрнуудын үнэ 1200 доллар хүрч байна.
Дэлхийн эдийн засгийн хямралаас болж Монголд худалдан авах чадвар буурсан бөгөөд зээлээр барьсан барилгуудын борлуулалт, зээлийн хүү төлөлт гэсэн олон асуудлуудаас үүдэн үнэ бага зэрэг буурсан гэж хэлж байсан.
Банкны хүү дунджаар сард 1.9 байдаг юм байна. Хамгийн бага хүүг авч чадах юм бол 1.4 хувьтай тэнцэж байна. Манайд хүү нэлээд өндөр юм шиг санагддаг. Европоос ч их. Инфляц бас нөлөөлдөг болов уу.
Хотын төв хэсгээр байгаа орон сууцнуудын үнэ захын хорооллын адил загварын орон сууцнуудаас бараг 2 дахин үнэтэй байх шиг байна.
Ирээд удаагүй байгаа тул илүү сайн судалгаа хийж, нэг мөсөн сайн орон сууцтай болсон нь дээр гэж бодож байна.
Банкинд ажилладаг эсвэл байр орон сууц авах ажлын талаар мэдлэгтэй залуус байвал Монголдоо ирэх гээд бэлдэж буй нутаг нэгтнүүддээ мэдээллээр туслахыг хүсэж байна.
Надад ч гэсэн мэдээлэл хэрэгтэй байна.
Туслаарай . . . . . .



2010/06/12
| 3,130 Үзсэн 







![n46530640685_1727845_2745[1]](http://www.amai.mn/wp-content/uploads/2010/04/n46530640685_1727845_27451.jpg)












Horaayy..there are 11 comment(s) for me so far ;)
chini ingej boddog n bas argagui y mda.bi uuru bair bankni zeeleer avaad odoo zeelee hugatsanas n umnu tuluud duusgasan belen jishee bn.geree hiihde 5 jilin dotor huu bolon undsen tulburuu baragduulj duusah estoi gej hiij bsan..odo bol urt hugatsaatai bolson ble.huu undur bga n unen.bank burin tavigdah shaardlaga uur uur bsan uchraas yavj yavj huuchnar zoos banknas zuvshuurul avch chadsan.bairni uniin 20-30% huviig uridchilj ugch bsan.hamgin chuhal n chi zeelee tulj chadna gesen batalgaaga sain gargaj uguh heregtei.ajil erheldeg, yamar business hideg ged l gol n orlogo olj bga gedge haruulah.bolomjin batlan daagchtai bol zeel garahad tustai.hamtran zeeldegchtei bj boloh baih.ene zergin naad zahin medeellig chi uuru bankni ediin zasagchtai uulzahad heleed ugnu duu.
bairshlin huvid bi bodohdo hotin tuv heseg bol erunhiiduu moodnos garch bga gej oilgod bga shd.ajil turul amjuulahad tustai l baih,gevch duu chimee bagatai uvulduu utaa uniar bagatai gazar amidrahig husvel han-uul duureg zugeer gej zuvlie.chamd sansar-n tunel-n huuchin baishingud taalagdaj bga bol tendes songolt hiij boloh l ym.esvel chi chanartai barigdsan shine oron suutsnuud-g sonirhod uzeerei.hunii amidrah orchin tsever,tuhtai baih chuhal gej bodoj bn.neg medsen nileen ym bichchihej.za amjilt!
tiim shuu han uul duureg ulaanbaatar hot dotroo hamgiin dajgui gej boddog. bas 1-r horoolol gadaad orchin talbai saitai busad gazruudiig bodvol
Aahan gazart buugaad ehelsen haragdaj bna.
“gadaadiin hugjiltei oronshig” gej ireed l. Ineedtei sonsogdoj baina shuu Amai.
Өчигдөрийн буюу өнөө өглөө 5,6 цагийн үед оруулсан нийтлэлээ яагаад устгачихсан юм бэ…
Би болхоор байр түрээслэбэл зээл авснаас хямд гэж олон их сурвалжаас сонссон.
Хамгийн бага банкны хүүг 1.5 хувь гэж бодвол 12 сарын турш (1 жил) нийт 18% болж байна. Дээрх бичсэн хүн шиг 30% -иа урьдчилж төлсөн гэж тооцвол 65 саяын сансарын хуучин 3 өрөө байр жилд (65сая-19.5 сая*=45.5 сая; *байрны 30 хувьтай тэнцэх төлбөр) 45.5 саяын жилийн хүү 8.19 сая болно. Тэхээр 300-д байр түрээслээд жилийн 3.6 саяыг түрээсэнд төлж үлдсэн мөнгөө эргүүлж мөнгө олох эсвэл банканд хадгалуулаад өсгөөд явбал дээр байхаа…
bi sansar iin tunel tei oirhon 33r surguulid surdag. hicheel ugluu ordog sansar iin utaa bol uvulduu arai denduu. ugluu buur zamiin tsaad taliin baishinguud buur aimar budeg haragddag. sansar zundaa bol goy ldoo. uvul bol arai denduu utaatai shuuu.
bairnii une undur hadsan bolohoor sayhan bi duu nartaiga niilj bgaad hashaa baishin avsan… zasch ynzlah yum ihtei yum bnlee… sar bolgon bairnii mungu, banknii huu tulj bhaar hashaa baishin n deer yum bolov uu ged avsan… za tegeed uvulduu bol utaa n aihtar bhoo..teglee ged yahav dee..bga chadaldaa l taaruulahaas uur arga alga daa
uridchilgaagaa tuluh bolomj bg bol banknii zeeleer awsan n dr gj bodoj bn.tgd 19 bolon 120 d bairshiltai bol tun zugeer bolow uu.chamd ilvv ih alhah ch bolomjtoi
mongold mantion l heregtei bgaam daa. zaluus amidarhad ih tohiromjtoi, urtug bagatai. amerik, yapond amidarch bgaa hymyys bol sain medej bgaa
ene bair orontoi boloh bol mongoliin buh zaluusiin umnu tulgardag berhsheeliin neg. bid udur tutam tulgardag hernee hoorondoo ter bur yariltsaad baidaggui dotroo setgel zovj yvadag engiin asuudaluudiig amai gargaj tavij baigaa ni uneheer sain baina. bid yagaad biy biydee tuslaj bolohgui gej.
Mongol orond min zugeer l saihan nam taivan amidarhad yagaad iim hetsuu bn ve yagaad zugeer l tsalingaaraa bair avaad tuundee saihan amidraad utaagui hotod tugjirelgui zamaar ajildaa yavaad zugeer l busad orond hamgiin engiin zuiliin tuluu yagaad mongol zaluus ingej zovj buh nasaaraa ene engiin zuil muruuduj amidrah yostoi yum be. yaaval bid ene buh asuudliig shiideh ve. mash sain ajilaa hiisen ch shudargaar uneleh udirdlaga alga yalanguya turiin baiguullagad
sain baina uu? solongost ajillaj baigaa zaluu baina. 3 n jil sain ajilaad uuriin gesen oron bairtai bolhiig l hvsej bna odo 20 toi neg bodliin surch bolovsroh nas ch nuguu talaas mungu vneher chuhal baina.End irj baigaa mongolchuud ulam l zaluujaad shuud 10 r angia tugsuud l hari orniig zorih hvseltei boljee medeej amidraliin nuhtsuluus shaltgaalah ch 19 tei 20 toi geheer gadaaduud aaw eej chine baidag uu ? gej uruwdsun hartsaar asuuna…Amidraliin bolomj muutai mongol zaluus mash ih baina.Tedend amidral ruu temvvleh temvvlel yaj uguh ve ?Huviin bissnes bolson olon surguuli molgoliin ireedvi bolson oyutan zaluusiin,Bvteegch baih tsag hugatsaag ustgaj baina hvvhdee neg surguuli tugsugchihwul gesen aaw eejvvd,olon ger bvl uls ornii hugjild huvi nemer oruulj chadahgvi baina, manai neg portal site d tawisan medeenii ihenh huvi ni hvn muulsan, eswel heden olnii taniliin zurgiig uulsun baih ym,setgvvlchid nuguul 76 aag bichne Tanias hugjliiin garts gesen yg zaluuchuudad chiglesen nom garah heregtei bna uram zorig vnertsen! Mongol vneheer saihan ch ezed ni setgeldee vhej baina Tand amjilt hvsey.