Ethiop (40)

2008 оны 01 сарын 07.

Монгол Бадарчин 1-р аян. 20 дахь улс.

Этиоп улс.

Бид Этиопын нэгэн тосгоноос холгүй газар машинуудаа байрлуулаад хоолоо хийж эхэллээ.

Энэ улсын газар нутгаар явахдаа аль болох хөлийн газраас зайлсхийж байна.

Удаан хугацааны иргэний дайн дууссан ч гар дээр олон тооны зэвсэг тарсан, өлсгөлөн, ядуурал нь буураагүй байгаа улсад баян харагдах тийм сайн санаа биш билээ.mongol badarchin books taivshir

Ethiop (43)

Хоолоо хийж байх үед Герман аялагч Мартин мотортой шүхрээр агаарт хөөрөхөөр бэлтгэлээ хийж, төхөөрөмжөө угсарч эхэллээ.

Хүний нутагт амь сорьсон зүйл хийх тийм ч зөв санаа байгаагүй тул бид дургүйхэн байв.

Ethiop (45)

Гэвч үгүй гээд суугаад байж болмооргүй тул түүнд тусаллаа.

Зурагтаар энэ төрлийн спортын тухай харж байсан ч сэнсээ асаагаад шүхрээр агаарт нисэж буй үйл явдлыг бодитоор харна гэхээр сонирхолтой болов.

Ethiop (31)

Ethiop (47)

Тэр хавийн суурингийн хүмүүс, хүүхдүүд хээр газар зогссон жуулчид дээр ирж, алгаа дээш харуулан гуйлга гуйж эхэллээ.

Ethiop (30)

Нөхцөл байдлыг мэдэхгүй хүн бол энэ нутгийн хүмүүсийн мэндлэх ёс нь алгаа дээш тосох гэж бодмоор.

Харийн газар гэмтэж бэртвэл яана гэж Дидиэр санаа зовж хэлэв.

Ethiop (25)

Манай хүн сэнсээ асаагаад хэд хэдэн удаа шалгасны эцэст шүхрээ ард дэлгэн тавилаа.

Ethiop (37)

Ethiop (24)

“За, та нар хоёр талаас нь шүхрийг өргөж намайг дагаж гүйгээрэй, шүхрийг салхинд хөөртөл гүйнэ шүү, тэгээд тавиарай” гэсэн товч заавар өгсөн тул хэлснийх нь дагуу шүхрийн үзүүрээс бариад гүйлээ.

Ethiop (26)

Ethiop (23)

Гүйж байгаад яг хэзээ тавихыг нь ойлгоогүй тул намайг авч хөөрөх гээд байгаа мэт санагдах үед шүхрээ тавьтал нөгөө талд суллаж амжилгүй шүхэр нэг тийшээ хазайж, орооцолдон уналаа.

Бөөн аз!

Дидиэр ч гэсэн битгий бүтээсэй гэж бодож байснаа хэллээ.

Ийм маягаар хэд хэдэн удаа оролдсон ч бүтээгүй бөгөөд тодоос тод өнгөтэй шүхэр эргэн тойрны хүн бүрийг цуглуулж орхилоо.

Ethiop (36)

Өндөр хөгжилтэй улсын иргэн байх сайхан юм. Манай Дидиэр энэхүү аяллаа эхлэх үед компаниуд идэх хоол хүнс, санхүүг нь өгөөд, очсон газар бүртээ хүнсний бүтээгдэхүүнийг замын хүмүүст өгч буй зураг татуулж өгөөрэй гэсэн байв, тэр ажлаа хийж зарим нэг хүнсээ хүмүүст өгч зураг татууллаа.

Ethiop (39)

Хэдхэн сарын аялалд ийм их туслалцаа үзүүлсэн байхад Дэлхийг анх тойрох гэж буй иргэнээ дэмжсэн байдал огт байхгүй улсын иргэн болох миний хувьд атаархал бага зэрэг төрлөө.

Ethiop (38)

Дидиэр нэгэн эмээд чамин хайрцагтай жигнэмэг өгөөд зургаа авахууллаа.

Ачааны тэрэгний зооринд тэр чигээрээ төрөл бүрийн хоол хүнс байв. Би өөрөө ядуу улсын иргэн тул эргэн тойронд зогсож буй хүмүүсийг хараад өрөвдөв.

Ethiop (22)

Юу өгөх бол, юм авчих юмсан гэсэн горьдсон харцтай хүмүүс боломж л гарвал гараа тосож байлаа. Гадаадууд манайд ирэхэд бас яг үүнтэй адил цуглаан болдог гэдгийг би тэдэнд хэллээ.

Хоол бэлэн болж, сууж идэх гэтэл эргэн тойронд хүмүүс цуглаад хараагаа салгахгүй байсан тул би өөрийнхөө хоолыг аваад машинд орж ганцаараа идлээ.

Харин Европын өлсөж үзээгүй, зовлон мэддэггүй найзууд маань өлсгөлөн хүмүүсийн өмнө өөрсдийнхөө тансаг хоол ундаа тоох ч үгүй идэж орхилоо.

Юу идэж байгаа бол оо, ямар амттай бол оо гэж гайхан харсан хүмүүсийн харцыг мартахын аргагүй.

Ethiop (46)

Үдэш харанхуй болж манай хэд нутгийн залууст хэдэн мөнгө өгөөд гал түлэх мод авчрууллаа.

Англиар ярьдаггүй Этиопчуудтай гарынхаа хөдөлгөөнөөр харьцаж хэл амаа олж байв.

Ethiop (19)

Гал асаж, Мартин компьютераа авчраад өдрийн турш авсан зургуудаа үзүүлж байтал гэнэт харанхуй дундаас ороолтоор толгойгоо боосон калашников буутай хоёр хүн гараад ирлээ.

Харанхуйд дөрвөн нүд, буунаас өөр юу ч харагдахгүй байв.

Бид яг юу хийхээ мэдэхгүй боллоо.

Хил залгаа Сомали улсад иргэний дайн үргэлжилсээр байгаа тул нутгийн иргэд өөрсдийгөө хамгаалах зорилгоор биедээ зэвсэг авч явахыг зөвшөөрсөн юм шиг дүр зураг замын зуур харагдаж байсан юм. Нэг дор 40 гаруй сум урсгадаг, байг онох чадвараараа сайнгүй ч эвдрэл гацаа өгдөггүй калашников гэх буу жирийн хүмүүсийн гарт байна гэдэг аюултай санагдаж, хөлс чийхарч эхэллээ.

Энэ бүсэд хүн барьцаалсан, алсан, дээрэмдсэн гэх мэт мэдээнүүд олон улсын мэдээллийн хэрэгслүүдээс салахгүй байгаа онц аюултай үед бид аялж байгаагаа сая л нэг ухаарлаа. Өндөр үнэтэй камер, компьютер тавьсан, тансаг зэрэглэлийн хоёр ачааны тэрэг унасан 4 жуулчин харанхуй шөнө Этиоп улсын хээр газар ямар ч хамгаалалтгүй сууж байв.

Галын дүрэлзэх гэрэлд хар арьстай залуусын гайхсан харцтай цав цагаан нүд, галын хажууд суусан 4 хүний харцтай тулж хэсэг байснаа, шөнийн хоёр гийчин галын хажууд дөхөж суулаа.

Ethiop (15)

Би сэтгэлзүй судалдаг байсны хувьд дүгнэлт хийлээ.

1. Тэд шууд дайрсангүй, дээрэм хийхээр байсан бол аль хэдийнээ буудах, эсвэл дайрах байсан.

2. Галын хажууд дөхөөд сууж байгаа нь холын аяны хүмүүстэй танилцах хүсэлтэй байгааг илэрхийлж байна. Монголд бас тэгдэг шүү дээ.

3. Тэр хоёрын харцанд инээмсэглэл байгаагүй ч, биднийг айлгах бус маш их сонирхсон дүр төрх байсан тул байдал гайгүй болов уу гэж бодогдлоо. Тэд англи хэлгүй, бид этиоп хэлгүй тул харилцан толгойгоо дохиод инээмсэглэлээ.

Ийнхүү бүгд чимээгүй сууж байтал Стив машин дотроос Мартины хоолны тогоо барьж гарч ирээд ахмадад нь өглөө (татвар, хахууль ч юм шиг). Нөгөө хоёр маань тогоогоо бариад ихэд баярлан эргээд харанхуйд замхрав. Афганы ддайнд Зөвлөлтийн эсрэг байлдаж байгаад шархадсан тухай ярьж байсан тэрээр, нөхцөл байдлыг маш сайн зохицуулж чадлаа.

dsc03450.jpg

Явсных нь дараа дарсан зургийг хартал, ард буй сандлын бүрхүүлийн хэлбэр нь эвгүй айдас төрүүлмээр байгааг анзаарлаа.

Юм үзээгүй, ядуу хүмүүсийн хажууд элдэв байдлаар онгирох, гайхуулах нь сайн зүйл биш тул өдөр ирсэн хүмүүст нүүр өгөхгүй, аль болох явуулахыг хичээсэн ч буу барьсан хоёр зочинд ганц ч үг хэлж чадахгүй байснаа бусдад хэлж инээлдлээ.

Ethiop (42)

Ийнхүү Стив нэг шил Абсолют гаргаж ирэн задалж, хамтдаа өдрийнхөө дарсан зургуудыг дахин үзэж эхлээд удаагүй байтал манай хоёр шинэ танилууд буцаад хүрээд ирлээ. Энэ удаа тэд инээмсэглэн өмнөх суудал дээрээ суугаад хоорондоо нутгийн хэлээрээ буу халав.

Бид энэ удаа огт сандарсангүй. Бодвол тогоогоо гэртээ аваачиж тавьчхаад эргэн ирж байгаа биз. Бүх аялагчид зургийн аппараттай байсан тул зургаа татуулж эхэллээ. Би ч бас бууг нь гуйж бариад зургаа татуулав.

Ethiop (13)

Уул нь өөрийн зургийн сандаа ийм төрлийн зураг хадгалах ирээдүйд ямар нэгэн асуудал гарвал аюултайг мэдэж байсан ч, түүхэнд маш сонин үйл явдал болсноо ярихад эд мөрийн баримт хэрэгтэй байсан юм.

Хоёр зочинтой авахуулсан зургуудаа компьютерт оруулж байгаад том дэлгэцэн дээр үзүүлтэл тэд ихэд гайхан бие бие рүүгээ харж инээлдэж гарлаа. Цахилгааны шугам үгүй тосгоныхон зураг гэдгийг мэдэхгүй байж таараа, гэтэл зураг дараад зөөврийн компьютер дээр харуулсан явдал тэдний хувьд амьдралд нь тохиолдсон хамгийн сонин зүйлүүдийн нэг нь болсон байж магад .

“Тэр цагаан хүмүүс гэрэлтэй зураг барьж явдаг, тэгээд биднийг бас түүндээ оруулчхаж байна лээ. Нар шиг зүйл гялбаад л” гээд ярьж гарах байхдаа (түүхэнд Монголчуудад анх фото зураг, телевиз үзүүлэхэд маш хэцүү байсан гэж сонссон. Хол ойрыг ялгаж хардаг хүмүүст бүхнийг нэг орон зайд харах нь төвөгтэй байсан байх, бас телевизээр дүрснүүд солигдох үед толгой эргэдэг байсан гэсэн).

Ethiop (16)

Ингээд бид амрахаар болж Стив нөгөө хоёрыг хань татаж шилтэй юмаа дуусгахаар боллоо.

Ethiop (11)

Согуны ид шидийн ачаар австрали гаралтай Стив хоёр этиоптой шөнөжингөө буу халж байгаа сонсогдов. Сархдын нөлөө үндэстэн бүрт өөр байдаг бөгөөд этиопчуудад сархад өгөхийг би хувьдаа эсэргүүцэж байсан юм. Дидиэр Монголд аялсан тухайгаа ярьсан бөгөөд, түүнийг хөдөө авч явж байсан жуулчны компанийн захирал нь шөнө архи ууж зодоон хийгээд өглөө зочдоо орхиод хот явсан гэсэн. Манай аялал жуулчлалын стандартын талаар сонссон олон таагүй явдлуудын нэг нь энэ мөн юм. “Монголчуудад водка зохьдоггүй юм байна лээ. Их уур уцаартай догшин болдог” гээд л. Харин би этиопчуудад ямар нөлөө үзүүлдэг талаар санаа зовж эхэллээ. Ялангуяа буутай хүмүүст.

Ethiop (4)

Өглөө эрт замд гарахаар босож нүүр гараа угаагаад гараад иртэл Стив байхгүй, харин манай зочид галын цогийн дэргэд буугаа тэвэрч ороолтоо нөмрөн сууж байгааг хараад нилээд гайхлаа.

Тэд хүнээс бэлэг авчхаад шөнөжингөө аюулгүй байдлыг нь манаж хоноё гэж эргэж ирснийг сүүлд бид ойлгосон бөгөөд үнэнч байх ёс суртахуунтай байхын гайхамшиг гэж үүнийг хэлэх байх гэж бодов.

Африкчууд маш хурдан согтдог. Их олон хүн ууснаа шингээж чадахгүй синдромтой (жоохон юм уухаараа агсам тавьж зодоон өддөг) гэж мэддэг хүмүүс ярьж байсан.

Тэр шөнө агсам тавиагүй чимээгүй хонов. Хагас шил архи тэр хоёрт ихэдсэн бололтой.

05:30 цагт бид бүх ачаагаа баглаад аян замдаа гарах үед тосгоны хүүхдүүд аль хэдийнээ цугласан байлаа.

Ethiop (3)

Өнгөрсөн шөнө танихгүй газар, зэвсэгтэй хүмүүсийг харсан сэтгэгдэл маш сонин санагдсаар.

Ethiop (1)

Намайг бүх аяны турш бурхан ивээсэн бөгөөд, бид энэ нутгийг өнгөрсний дараа Англи улсын жуулчидтай золгүй явдал тохиосныг Кэни улсад байхдаа олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээс сонсоод амиа алдсан хүмүүст харамсаж байсан юм.

Явсан хүнээс үг сонс 2

Horaayy..there are 10 comment(s) for me so far ;)

#1

deegiigiin sindromoor nileedgui olon mongolchuud ovdson shuu, mani metiin individualchuudiig archaad hayhiig ni yaana hehe amai amjilt husiii, uhsen baas deegii bol mahan tolgoi oohon bombuulei teriig mart,

hehe wrote on 2008/01/11 - 02:33
#2

interesting

Dagva wrote on 2008/04/07 - 03:06
#3

2 goy mashin haraad paris dakar sanaand orchiloo. ug ni ter uraldaanii talaar iluu ihiig survaljilbal tee? daanch boloh geseer baital afrikaas garaad yavchih bh da.

er hun wrote on 2008/05/21 - 16:05
#4

hi.odo dahij deegii sindrom gej biched yah ym be.deegii ta2-n hoorond bolson yavdlig medsen shu de.ta2-n dund bolson yavdal bolod ungursun.odo tuund muu sanad deegii sindrom gej ired l bichih sonin bish shd.muu sanagui bol dahij bitgii bich.

buya wrote on 2008/05/29 - 14:18
#5

Sain uu? Amai bi chinii blogiig chini bainga l hardag. Chi ih zorigtoi ene bugdiig daban tuulj ybaag chini haraad chamaar baharhdag shuu!

Xacap wrote on 2008/07/12 - 18:19
#6

yaya yayaa unen laitai. iim hol zamiig tuulj yanz buriin yumtai uchraad l . chamd ataarhaj bna. ch bidnii nasan deer ch ingej l yavdag nas daa. tegehed mahan tolgoit Deegii shuuhed duudagdaad l, orovdmoor ch yum shig, gutmaar ch yumshig. hun hunii horvoog harah nud ee gej.

dfgfdg wrote on 2009/12/22 - 20:23
#7

haruud harin ch udaan sogtdog sh de bi ternig arisni ontslog gj boddin harin halahaara bas agsam shu

hatnaa wrote on 2010/05/18 - 16:23
#8

дээгийгийн синдром…..ккккккк

noona wrote on 2010/08/06 - 04:09
#9

Bayarlalaa, sonirholtoi bailaa. Nom avch unshnaa!

otgoo wrote on 2021/02/19 - 18:09
#10

Гайхалтай сонирхолтой юм.хамтдаа түгшлээ… Бас бодлоо

Мөнх wrote on 2021/02/19 - 19:32
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.