
Согу буюу ундааны дээж Сархад.
2010 оны 6 сарын 4-ий өдөр. Нийгмийн байдал сонин болсон газар.
Өнөө орой гэртээ ирээд нэг шил пиво авлаа. Ямарыг нь сонгодог юм билээ? гадны пиво импортоор оруулж ирдэг найз маань
- Дотоодын үйлдвэр хамаагүй дээр шүү! Гадны пиво Монголд ирэх гэж олон хоног контейнэрт халуун хүйтнийг туулаад чанар нь мууддаг юм, бас лаазтай пивноос татгалзаарай! Элдэв бодис ихтэй байдаг юм.
Гэж зөвлөсний дагуу Монгол пивонуудаа харлаа. Боргио, Тайгер, Сэнгүүр гээд үндэсний хэдэн төрлийн пиво байлаа. Мэдээж алжаалаа тайлах гээд Водка авч болох байсан ч дараа нь цагаа өнгөрүүлэх газаргүй Шинэ Улаанбаатарт тархинд болон биед шингэсэн тэр их адреналинаа хаашаа хийх билээдээ.
Эх нутагтаа ирээд замын үүд дээр аавтайгаа ахтайгаа бас найз Тайвнаатай хоолонд орж байхад
- За ямар пиво захиалах юм?
Гэж надаас асуухад Боргиогоос өөр нэр толгойд буухгүй байлаа. Чингис пиво савалдаггүй байсан санагдана.
- Чи шинэ Сэнгүүр гэдгийг амс, бас Тайгер авч болно.
Гэж найз зөвлөлөө. Мэдээж үндэснийхээ импортын бус Сэнгүүрийг амтлаж үзэхээр шийдлээ. Харин найз Тайгерийг захиалаад
- Үүнийг бас Монголд үйлдвэрлэдэг болсон юм. Гэж хэллээ.
Сэнгүүр . . . . Эх орондоо эргэн ирсэн анхны дурсамж. Харин Боргио бол эх орондоо байсан дурсамж
- Улаанбаатарт очоод гоожуурын Чингис пиво амсанадаа гэж бодлоо.
-
Нутагтаа ирээд бууз, хуушуур, цуйван, будаатай хуурга, нийслэл салат гээд бүх хоолоо нэг бүрчлэн иднэ гэсэн төлөвлөгөөг аль Африкт байхдаа гаргасан тул бас бага багаар гүйцээсээр байна.
Алийг нь сонгох вэ? за за Сэнгүүрийг авлаа. Ирээд удаагүй байгаа тул хуулийн дагуу зөвшөөрсөн пивоны сурталчилгаанд автаж амжаагүй байгаа билээ. Гагцхүү анх хил даваад амссан пивоо сонголоо.
Гэртээ ирээд пивоо задлаад анхны амтыг мэдрэх үедээ 5 сарын 4-ий өдөр санаанд орж ирлээ.
Нээрээ яагаад Согу-ны талаар тэмдэглэл бичиж болохгүй гэж?
Тэртээ тэргүй ТВ5-аар хамгийн илэн далангүй гэдэг цол хүртсэн юм чинь.
Илэн далангүй гэдэг нь сайн талаасаа хэлсэн болов уу гэж найдаж байна. Учир нь би блог уншиж буй хүмүүсийн оюун санааг бузарлах хүсэлгүй, аль болох эерэг бичлэг хийхийг хичээдэг тул. Амьдралд муу зүйл хангалттай байгаа тул.
Бид ууж идэж буй зүйлсийн түүх, үүсэл гарлын талаар судалдаггүй үндэстэн гэж би боддог. Ирсэн өгсөн болгоныг нь хүртдэг. Ялангуяа үнэгүй бол . . . . .
Анх согуны төрлийн зүйл ууж эхлэх үедээ
- Энэ юу юм болоо?
Гэдэг асуултыг асууж, хариултыг хайдаг байж билээ. арван жилдээ 7 дугаар ангид байхад ангийнхан пааридаж согу хэрэглэж эхлэж байсан. Тэднийг дууриах гэж пиво болон архийг амсах тэр мөчийг санаж байна.
- Аан ямар муухай юм бэ! Гэж ярвайж билээ. Пиво бол бүүр ч муухай бас үмхий байж билээ.
Бусад хүүхдүүд хэрэглэж байхаар би дагана гэж байхгүй тул ийнхүү 21 нас хүртлээ согу огт хэрэглэдэггүй байлаа. Диско паари дээр ундаа ус уугаад л зад авна. Яаж ингэж чөлөөтэй байгааг хүмүүс ойлгодоггүй байлаа. Зарим нь мэдээж МАУ татдаг байх гэж бодож байсан байх. Харин би хөгжим сонсоод түүний доторх хэм хэмнэлийг байгалиасаа заяасан мэдрэмжээрээ хүлээн авч, жинхэнэ утгаараа дотроосоо мэдэрдэг байлаа.
Залуус зад согтож намба алдаж, тасарч унаж, бөөлжиж, тэнэг зүйл ярьж, бусад руу агсарч гээд хүнд, найзуудад байгаагүй сонин авирууд гаргаж эхлэж байхад
- Яагаад ингээд байгаа юм болоо?
Гэж гайхдаг байлаа. Согу оюун санааг мансууруулж зарим үед дотоод сэтгэлийг нь нээж хаалттай байсан тэрхүү хаалгыг онгойлгодог увидастай юм байна. Хүч зориг оруулж омголон болгодог юм байна. Сэтгэл мэдрэлийг нь мангартуулдаг юм байна гэж тухайн үед цуг нийлж доргиж байхдаа бусдын байдлаас ойлгосон юм.
Миний сониуч зан
- Согу гэж юу юм болоо?
Гэдэг асуултын хариултыг олох нь чухлыг ойлгосон юм. Ялангуяа нэгэн цагаан сар дээр манай аавын ярьж өгсөн онигоо надад ихийг бодогдуулсан юм. Манай нэг өвөө 70 насны ойгоо тэмдэглэж байж, насаараа огт согу хэрэглэдэггүй байсан бөгөөд тус өдөр анх удаа хэрэглээд уйлж гарж
- Ах та яагаад уйлаад байгаа юм бэ? таны хүүхдүүд ач гуч нар цугласан ийм сайхан өдөр!
Гэж аав асуух үед тэр өвөө
- Хэрвээ үүнийг ийм сайхан гэдгийг мэдсэн бол аль залуудаа хэрэглэдэг байж!
Гэж бүгд инээлдэж гарч.
Согуг хүртэх үедээ өөрийн дотны найз нөхөдтэй байхгүй бол надад хэрхэн нөлөөлөх тухай ойлголтгүй байлаа. Арван жилдээ л олны дунд зөв байр сууриа хадгалж явахыг хичээж байсантай холбоотой.
Би Жамбалсүрэнгийн хүү. Манай аав 40 нас хүртлээ согу огт хэрэглэдэггүй байсан гэж удмынхан ярьдаг юм. Ээж бас хэрэглэдэггүй, цэрэг өвөө эмээ залуудаа хэргэлж байсан эсэхийг мэдэхгүй тэр үед пиво, водка байсан эсэхийг мэдэхгүй. Харин аавын талын эмээ өвөө нар баруун хол хязгаарынх тул баруунаас орж ирсэн пиво водкатай танилцаж амжаагүй байж таараа. Тэгэхээр социализ буюу европын соёлын нөлөө орж ирсэн 3 дахь үе миний Генид тухайн бүтээгдэхүүний тухай мэдээлэл огт байхгүй гэсэн үг.
Би тус бүтээгдэхүүний эхний үед нүүдэлчидийн хэрэглэж байсан СОГУ буюу Айраг, шимийн архи нь сүүн төрлийн бүтээгдэхүүн юм. Тэгэхээр бүх үеэрээ энэ бүтээгдэхүүний шингээлтийг, боловсруулалтыг өөртөө агуулсан Монгол бие мах бодид шинэ төрлийн СОГУ хэрхэн нөлөөлж болохыг судлаж бичих нь миний үүрэг гэж би бодсон юм. Бидний цусанд нэгэн пигмент дутагддаг гэсэн, өөрөөр хэлбэл оросууд болон европчуудад байдаг зүйл бидэнд байдаггүй, тиймээс барууны согуг шингээх процесс бидэнд арай өөрөөр эсвэл огт явагддаггүй тул бид водка болон барууны архинд орж, өглөө тархи задарч буй мэт санагддаг юм гэдгийг олон улсын судлаачид нотолсон юм. Магадгүй бид хэдэн үеэрээ энэ төрлийн согуг хэрэглэсний дараа бүрэн дүүрэн боловсруулдаг болж, германчууд шиг өглөө 0,5 пиво уугаад зөв зүгээр ажлаа хийдэг болох биз. Харин тэр болтол барууны согуг биедээ шингээж, өөрийгөө хамгаалах эсрэг биетийг зөв бий болгох ажлыг өөрөөсөө эхлүүлсэнээ мэдэгдэе. Бага байхад ах нар
- Оросуудтай нэг шил мултлаад стакан стаканаар нь гудардаг байсан. Барахгүй юм байна лээ. Түрүүлээд тасарч байсан.
Гэдэг яриаг их сонсож байсан бөгөөд шалтгааныг нь ойлгосон өдөр инээж билээ. Харин соёлд нь огт байхгүй Монголын шимийн буюу шимж бага багаар уугаарай гэж анхааруулсан архийг оросууд секретная водка гэж нэрлэсэнийг би анх сонсоод бас гайхаж билээ. Учрыг нь судалтал сүү гэдэг бол эх зулзгандаа богино хугацаанд хүчийг нь сэргээхийн тулд бүх төрлийн амин дэм хийморийг агуулсан шидэт хүч юм. Сүүнээс гаргаж авсан шимийн гэх нэрнээс нь болгоомжлох ёстой архийг хүртэж байсан үндэстний дуу хөгжим аялгуу нь цаанаа л нэг өвөрмөц байдгийг дэлхийн олон улс орнуудаар аялаж байхдаа ойлгосон юм. Дэлхийн хүн төрөлхтөн хэрэглэж буй согунууд бүгд л ургамлын гаралтай байдаг бол бидний хэрэглэж байсан, одоо цөөрсөн тэрхүү сархад нь ямар гайхамшигтай бөгөөд АЛКАГОЛИК гэсэн хочтой оросууд хүртэл гайхширхаар шидэт юм бэ? гэдгийг ойлгосон юм. За түр тэмдэглэлээ орхиё. 0,45 литр багтаамжтай пиво маань дуусчихлаа. Гараад дахиад нэгийг авая. Цаг 23:06. Үргэлжлэл бий . . .



2010/06/05
| 2,701 Үзсэн 





















Horaayy..there are 9 comment(s) for me so far ;)
Niigmiin baidal sonin bolson gazar gedeg chini taalagdlaa nadad ch bas tegej sanagdaad baigaan
sain uu udur bur zav gargaj bichij baihiig hicheegeerei. bi oroi orondoo orood untahaasaa umnu utasnaasaa orj unuudur shine zuil bichsen esehiig uzeed,bichsen baival unshaad untaj baigaan bichij baigaag tani unshihad neg l tanidag hun shig oir dotno baisan bur sain meddeg hun shig sanagddag shu
sogu sogu geel yamar ch heleer bicheed bgaan … ene ug garch ireh toolond uur hureh yum… mongol heleeree, mongol urlag yos zanshilaaraa baharhay badruulay geel bdag hernee uuruu yahaaraa dandaa sogu sogu geed bdag yum be Amai!!!
girl-d sogu gedeg chin sogtuuruulah undaa gesen towchilson ner bga biz dee ternees bish yamar gadaad vg bn uu
hvmvvs yagaad l bainga uurlahiig urital bolgdiin bol.yum l bol hen negniig zaginaj chichilj buruutgaj shvvmjleh yum .yumiig arai uujuugaar bodoj baigaasai.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд л байдийш дээ
mongol heleeree yrii geel bdag bj uuruu eldev hangain ug bicheel bhiin,… sogu gedg ugend chin bi l lav durgui bn..
arhi, sarhad geel jiriin udur tutal heregledeg ug bj l bgaa shd… zaaval neeh sogtuuuuuuuruuuuulah undaaaaa gej ireel hen yriad bgaan….bi l lav tsuuhun heregledeg bh…
Ooriig chin unelej hundetgej yavdag shu. Mongoliin min zaluuchuud heldeg ni bish hiideg ni olon baigaasai.Ner aldariig olj avah ni amarhan ch teej avch yavna gedeg amsh ondor hariutslaga. Mash olon zaluuchuud huuhduuded ulger jishee bolj bgaagaa hezee ch bitgii martaarai. Mongolchuud min bie bienee hairlaarai.Bid chin 1 tsustai humuus shu!!!!
davgui bichjee, SOGU bish SARHAD gevel yadiin…!? Ali boloh l undesnii uildverlelee demjij baigaarai zaluusaa…!?