2010 оны 6 сарын 1-ий өдөр.
( 804 жилийн түүхтэй Нүүдэлчидийн Ургийн холбооны, 89 жилийн түүхтэй үндсэн хуультай Бүгд Найрамдах ) Монгол улсын шинэ нийслэл Улаанбаатар хотод.
Өнөөдөр хүүхдийн баяр.
Багадаа парк орж зайрмаг авч иддэг байсан дурсамжууд өглөө орж ирсэн тул Сүхбаатарын талбай руу алхлаа. Парк засвартай байгаа бөгөөд нээгдэх арай болоогүй байх шиг байна.
Сүхбаатарын талбай дээр хэд хэдэн тайз засаж олон төрлийн шоу арга хэмжээнүүд болж байгаа харагдлаа. 5 жилийн өмнө хүүхдийн баяраар электро парад хийх гэж оролдож байсан санаанд орлоо. Тэр үеийг бодвол арга хэмжээ зохион байгуулах арга бараг өөрчлөгдөөгүй байх шиг байна. Зарим талаараа муу ч болсон юм шиг.
Гагцхүү хэд хэдэн хувийн тв-үүд өөрийн шоу хөтөлбөрүүдээ тус бүрдээ шууд дамжуулж байна.
Монголд электро хөгжүүлэхийн тулд хоорондоо нийлж өгдөггүй хэд хэдэн бүлэг болоод байсан ди жэй нарыг холбож арга хэмжээнүүд зохион байж байсны нэг нь тэр машин дээр тайз засаад явсан явдал юм.
Хөдөлгөөн бөглөрсөн хотын замыг хааж урд хойноо буфертэй цуваа явуулна гэдэг хэцүү байлаа. Бизнесийн бус соёлын арга хэмжээ зохион байгуулмаар байна! Гэж компаниудад санал болгоход татгалзсан тул өөрийн хөрөнгөөрөө зардлуудыг дааж байж билээ. Явснаас дараа адил хэмжээний зүйл хийх гэж оролдсон тухай сонссон, бүтээгүй шалтгаан нь ойлгомжтой байсан. Юм хийхдээ түүндээ итгэх хэрэгтэй бас зөвхөн ашиг олох тухай бодлоосоо ангижирч хааяа нийгмийн ажил хийж сурах хэрэгтэй юм.
Тухайн үед зориг гарсан учир өнөөдөр ийнхүү блог дээрээ видеогоо тавих бичлэгтэй болж байна шүүдээ! Хүний хийсэн сайн үйл хэзээ ч мартагддаггүй шүү!
Үдээс хойш . . .
Сүхбаатарын талбай руу найзтайгаа явхыг санал болгосон боловч дургүйхэн байлаа
- Алхах гэж үү? Яаж тэгэж явах юм бэ?
Гэж шалтаг хэлсээр байгаад сүүлийн олон жилд анх удаа надтай Улаанбаатарын гудамжаар алхлаа. Харин би аяллынхаа хэмнэлээс гарах гэж зүтгэж байгаа нь энэ.
- Том машинаа гудамжинд багтаах гэж хэцүү байдаг, харин алхах амар байгаа биздээ?
Гэж өөрийн санаагаа зөвтгөж байсан ч Сүхбаатарын талбай дээр хүрэх үедээ өөрийн санаачилгаасаа ичлээ.
Баярын өдөр гэхээр байгаа бүхнээ заран зад авдаг. Байгаа орчиныхоо байдлыг анзаархааргүй цэнгэдэг хүмүүсийн нэг өдрийн дүр төрх эвгүй харагдлаа.
Наадмаараа яах болоо? Гэж бодохоор.
Сүхбаатарын талбай миний аялаж байсан Африкийн дайны үеийн нэгэн хотоос ялгархааргүй хогтой байлаа. Хогийн саванд явж буй мэт санагдлаа. Хэд хоногийн өмнө талбай дээр уугаад дууссан ундааныхаа савыг хаях газар олдохгүй их сургуулийн 2 дугаар байр хүрч байсан. Харин баярын өдөр олон зуун хүн ирэх арга хэмжээн дээр хогийн сав, хогийг цагт нь цэвэрлэх хүн зохицуулж болоогүй юм байхдаа? Гэж бодогдлоо.
Дундад улсын ерөнхий сайд айлчилж байсан эхний өдөр гэхэд хоёр улсын туг намирсан Сүхбаатарын талбай дээр хамт явсан найз маань
- Ийм юм болдог учраас энд ирмээргүй байсан байхгүй юу! Жил болгон л ийм, тэгснээс хотоос гарах нь хамаагүй дээр!
Гэж хэлж буйг сонсоод яалтачгүй өдөр тутмын ийм амьдралыг харсан хүмүүс аль болох хол байхыг хүсдэг юм байна даа гэж бодлоо.
Би ч бас дайны дараах хот шиг нийслэлээ мартсанаа ойлголоо.
Одоохондоо би удаан хугацаанд ирээгүй байж байгаад хот маань шинэлэг сонирхолтой санагдаж байгаа ч
- Хөөш чи Амай юу? Нааш ир!
Гэж хэлдэг бүдүүлэг иргэдтэй нийгэмд би хэр удахаа мэдэхгүй санагдлаа. Нэг бол уусаад адил бухимдсан хүн болох уу?
Талбай дээр онцын зүйлгүй соц үеийн зах дээр байгаа юм шиг санагдсан тул гэрлүүгээ харьлаа.
Хүүхэдтэй байсан бол яаж баярлуулахсан болоо?



2010/05/31
| 1,431 Үзсэн 


















Horaayy..there are 5 comment(s) for me so far ;)
saihan dursamj bn shyy, yynees tsaash hogjoogyi yum bn
4n jil gedeg urt hugatsaa shu,ymartaa ch ingej zorig gargan ene buhniig hiij baigaad chin ih bayrtai bna. chamd amjilt husi.
аяллын явцад мөнгөгүй хэцүү л байсан байх
Хэ чи хамгийн сүүлд хэзээ сээгс хиисэн бэ
mash haramsaltai baidag.Amai chamaig oilgoj baina.Iim baidlaas garah negen zam neej,zaluuchuudiig gadagsh ni ayluulj nudiig ni neeh gej baigaa ajil chini amjilt husey.