Намайг сонслоо!
Хэсэг хугацаанд аяллаа зогсоож, санхүүгийн бэрхшээлээс хэрхэн гарах талаар эргэлзэж байлаа. Харин миний аяллыг анхны өдрөөс дэмжиж эхэлсэн “Бодь Даатгал” компани аялал дуустал даатгалаа сэргээхээр болж, бас мөнгөн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Энэ хугацаанд холын африкт ганцаараа мартагдсан мэт бодож байсан ч миний аяллыг дэмжигч олон хүмүүс тал бүрээс сэтгэл санааны болон санхүүгийн дэмжлэг үзүүлж эхлэхээр болж байгаад би маш их баярлаж, өнөөдрөөс дахин цүнхээ баглаж аяллаа үргэлжлүүлэхээр шийдлээ.

Египетийн дэлхийн урлагийн гайхамшиг болох “Луксор” сүмийн урд Герман, Бельги, Австрали, Монгол-ын “Africa Expedition”.
Хаа явсан газраа эх орныхоо тугаа намируулж байгаа. Египет, Судан, Этиоп, Кени зэрэг улсуудад Монголын цэнхэр улаан тугаа намирууллаа!
Бодь Даатгал компаниас илгээсэн анхны сайхан мэдээ!
Сайн байна уу Амай? Юуны өмнө маш хүнд аялалд зоригтойгоор урагшилж байгаад тань баяр хүргэе!
Манай Bodi Insurance LLC чиний саналыг Болдхуяг захирлаар дамжуулан хүлээн авсан. Бид мэдээж аяллын даатгалыг дахин үргэлжлүүлэн сунгаж хамтран ажиллах бүрэн боломжтой. Иймээс бидэнд паспортын хуулбар, аяллын маршрут, хугацаа гэх мэт мэдээллүүдээ явуулна уу. Мөн түүнчлэн таны аяллыг дэмжих зорилгоор 300$ хандивлаж байна.
Бидний зүгээс Монголын өдөр тутмын сонин, телевизүүдээр Монголын ард түмнийг тусламж үзүүлэхэд уриалсан мэдээг цацаж өгөх бодолтой байгаа тул аяллын одоогийн статус ямар байгаа эсэх, хэрхэн хамтарч ажиллах тал дээр саналаа өгнө үү. Мэдээж бид өөрийн тань блог дээр компанийнхаа сурталчилгаа, логог тавих сонирхолтой байна.
Цаашид тэвчээр гарган Монгол орноо сурталчлан, амьдралын богинохон мөчлөгт хэрхэн ихийг амжуулж болдгийг нийт хүмүүст тэр дундаа залууст үлгэр дуурайл болгон харуулж, тэвчээртэй аялахыг хүсэн ерөөе!
Хүндэтгэсэн: Батмагнай НАМСРАЙЖАВ
Дэд ерөнхийлөгч, Бодь Групп гүйцэтгэх захирал.
BODI INSURANCE LLC

Анх дэлхийг тойрох аяллаа эхэлж байхад “Бодь Даатгал” логог цүнхэн дээрээ тогтоосноос хойш өнөөг хүртэл хэвээрээ байгаа нь.



2007/12/15
| 4,922 Үзсэн 

















Horaayy..there are 14 comment(s) for me so far ;)
Болсон байнашүүдээ, эзэн хичээвэл заяа хичээнэ, цаашдын аялалд чинь амжилт хүсье. Үзсэн харснаасаа ихийг бичиж байгаарай.
zuragaa goy tailbartaigaar taviad aylalaa tsaash ni urgeljluuleed bgaarai amai mgl-chuud chamtai hamt aylj bgaa shuuchinii tuhai unshaad hamt yavaad toirch bgaa yum shig setgegdel torj bgaa shuu chamd bayarlalaa amai goodluck
Ochiroo bna. /UB Palace-d baisan/ Amai chamd amjilt xusii…
zarim humuus uuruu mungu ugch chadahgui bol setgeleer demjvle boloo yum bishuu?
amai chamd amjilt husii!
hi hi zolboo ahaa.bi sashkaagiin duu michidee bn,nuguu tani tsomogiin maamuu naashir mixiig duulsan,kk.taniar so sa yu bn da??bid nar bugdeeree taniig unuudur tv9 r garahaar ni shuud hayagiig chin avaad olson yumaa.ta hezee ireh gej bn daa?taniig huleej bn shuu.sashka ah sain bj l bnoo.za daraa ni ahij bichie,aja aja amjilt
)))
Chinii sonind ogson materialiig unshlaa. Nad Africt ajil, course, conference shugmaar tanilcsan hed heden tanil haruud baigaam bna. Mon busad orond ch bii. Bugd computer science taliin mergliinhen. Chi buur argaa barval bi ted nart helie. Ted neg udaa baga ch gesen chamd tus boloh baih. Hunii gazar gancaaraa baih zovlong ah ni medne:) Amjilt husie… er hun zorisondoo!!!
Хүний нутагт бэрхийг туулж, зориг зүрхтэй сайн яваа юм байна. Хийморь өөдөө байх болтугай.
google adsense-ийг блогтоо тавьчихвал зүгээр юм шиг санагдлаа.Хэдий бага ч гэсэн тодорхой хэмжээгээр мөнгө олдог юм билээ
Бид таныг дэмжих болно.Саяхнаас ахынхаа блогийг уншиж эхэллээ.Байнгын уншигч чинь байх болно
Sonin, tv- eer garsan yum bol Mongold bgaa humuus maani medeeleltei l baigaa yum bna. Harin gadaadiin olon orond amidrach , suraltsaj baigaa Mongolchuudad ene blogiig sain tugeeh heregtei yum shig..Arai iluu tuslamj uzuuleh magadlaltai yum bolowuu gej l…
Web hogjuulegch naiz nohduud ni Amay iin ner deer Hi5, Facebook, Friendster zereg site uudaar profile neegeed blog url ee hadchihwal arai hurdan, yadaj zaluust hurdan hureh yum bolowuu?
Amjilt!
Privet! A v Vengriju ne sobirayeshsya? Privet Tebe ot Kafedry Mongolistiki ELTE / Budapest Otkuda znayesh ukrainskij jazyk?
Shine onii mend hurgiye!!!!!!!
BODI daatgalch sain uils hiijee bayr hurgey
Yeeeeeeaaaah baby !
hi bi tsuljiltuur solongost surch bgaa yumaa tegeed neteer tsuljiltiin talaar yum unshij suugaad uuniig unshlaaa mongolchuud minii tsuljilt chin unheerin hunii amidraliin tom heseg us gj gesen ug shdee hamttaa tsuljiltiin esreg temtsii megegjil neg humuustei holboo barihiig husej bn