Mongol badarchin


2010 оын 5 сарын 30-ы ням гараг.
( 804 жилийн түүхтэй Нүүдэлчидийн Ургийн холбооны, 89 жилийн түүхтэй үндсэн хуультай Бүгд Найрамдах ) Монгол улсын шинэ нийслэл Улаанбаатар хотод.
Хэдийгээр өнөөдөр ням гараг ч 4 жил хагас даваа гаригаа ням гариг шиг өнгөрөөж тул онцын ялгаа анзаарагдсангүй. Ням гаригийн өглөө бусад өдрөөс ялгаатай байдаг нь өмнөх өдрийн паари буюу алжаалаа тайлж буй хүмүүстэй хамт доргисноос нэлээд ядарч сэрдэг юм.
Дэлхийн улс орнууд баасан болон бямба гаригуудад алжаалаа тайлж, өдөр тутам нэг хэмнэлд байсан стрессээ гаргахын тулд зугаа цэнгэлийн газруудаар өнгөрөөдөг билээ. Өдөр бүр 23 цагаас өмнө унтаж маргаашийнхаа ажлын үр дүнд анхаарлаа тавьдаг хүмүүс энэ өдөр цагийн хэмнэлээсээ гарч ажлыг боол бишээ ойлгохыг хүсдэг юм.
Харин манайд өөр байх шиг байна . . .
Нэг жолооч согтуугаар машин барьснаас үүдэн тээврийг бүхэлд нь хориглосон явдал болоод байна.
Өглөө босоод ялалтын гэрээс сансар орох гэж алхаж байх үед замын хөдөлгөөн цөөрч арай нам гүм болсон мэт санагдаж байна.
Соёлын хувьсгал гэж нийгмийн оюун санаанд хийх өөрчлөлтийн эхний хэсэг болох Монгол Бадарчин вэб сайтынхаа талаар найз ажлын түнш Энхбаатартай уулзаж, хийж гэж буй зүйлс нийгэмд үйлчлэх үр дүнгийн талаар ярилцлаа.
90 оноос өмнө комунизм социализм гэх хүний зохиосон онолыг бүтээх гэж 70 гаруй жил ажиллаад бүтсэнгүй, хүнийх байсан юм болохоор, цаанаа нурхад дагаад нурсан гэж болно.
Харин 90 оноос хойш шинэ бүтээх гэж оролдсон боловч МӨНГӨ гэдэг шашинд автаад консюмизм буюу эдийн шунал гэж өвчин тусч нийгмийн оюунлаг байдал үгүй болсон билээ.
Уг өвчинийг эдгээх арга нь аялал бөгөөд зөвхөн жуулчлал бус бадарчилал гэдгийг хувьдаа нээсэн тул, ийнхүү тэргүүн зэрэгт хийх ажлаа Монгол Бадарчин вэб хуудас болгосон юм.
http://www.amai.mn блог уншиж байсан залуусын сэтгэгдлийг харж байхад өөрөө юу ч хийгээгүй хэрнээ хүний хийж буй ажлын өөг хардаг хүмүүсийг эс тооцвол ерөнхийдөө Монголын залуус дэлхий ертөнцийг нээх хүсэл дүүрэн байгаагаас гадна өөрийгөө таниж мэдэхийн чухлыг ойлгосон байна.
Би хэн бэ? гэдэг асуултын хариултыг олсоны дараа дэлхий ертөнцөд Бид хэн бэ? гэсэн асуултын хариултанд явж ирэхдээ, олсон мэдсэн бүхнээ зүгээр ярих бус бусдад бас хайж олох боломжийг олгох нь зүйтэй гэж ойлгосон юм.
http://www.mongolbadarchin.mn вэб сайт бол http://www.amai.mn- тай төстэй байх юм. Гагцхүү нэг залуу бадарчилж явахдаа олж мэдсэнээ бичих бус, Монголд болон дэлхийд тархан амьдарч буй Монголчууд олж мэдсэн зүйлсээ бусадтайгаа төрлөх сайхан Монгол хэлээрээ хуваалцаж, түүхэнд өөрийн нээлт судалгаагаа үлдээж болох юм.
Монголын 21 аймгийн байгаль болон соёлын гайхамшиг, Монгол улсын гэхгүй Монгол туургатны үндэстэн ястан аймгуудын соёл урлагийн тухай, дэлхийн 200 гаруй улс үндэстэнүүдийн талаарх мэдээлэл.
Хэдийгээр энэ ажил маш том юм шиг харагдаж байгаа ч хүн бүр өөрийн мэддэг жоохон ч болов мэдээллээ уг вэб дээр байрлуулаад байвал жирийн гадаад хэлгүй эсвэл юмыг Монгол нүдээр харах гэсэн Монгол залууд Монголын болон дэлхий ертөнцийн талаар маш өргөн мэдээллийн эх үүсвэр бий болох юм.
Хүн бүр Япон хэлгүй, бас Англи хэлгүй. Мэргэжил нь инженер байж болно. Тэрээр нэгэн Франц залуутай танилцаж гэж бодоё.
Интернэт болон Монголын мэдээллийн санд бусад улс үндэстэнүүдийн талаар мэдээлэл цөөн, бараг байдаггүй тул ойлголт дутмаг байх болно. Хэрвээ дэлхийн улс бүрийн түүх соёлын талаарх мэдээллийг манай оюутан залуусын тусламжтай цуглуулж чадах юм бол нийтийн хүчээр бүтээсэн уг мэдээллийн сангаас шинэхэн Франц найзынхаа талаар илүү мэдээллийг олж болно.
Уг вэб сайтны сайн тал нь залуус өөр өөрийн блог нээж байгаа гэхдээ хүн бүрийн хаяг руу нэвтрэх боломж хэцүү. Монгол Бадарчин нээгдсэнээр хувь хүний бичлэг судалгаа нийтэд хүрэхгүй байгаа байдлаас ангижирч хамгийн сонирхолтой мэдээ мэдээлэл бичлэгүүд олон ниитийн хүртээл болох боломжийг нээх юм.
Улаанбаатарын залуу Дорноговь руу явмаар байлаа гэж бодоход тэрээр вэб сайтанд орж тухайн аймагт үзэж болох үзэсгэлэнт байгаль соёлын талаар бусад залуусын бичсан тэмдэглэлээс уншиж болно.
Монгол төдийгүй дэлхийд амьдран төрж буй улс үндэстнүүдийн дуу хөгжим соёлыг видеогоор бичээд блог дээр танилцуулж болно. Хүн бүрт бусадтайгаа хуваалцмаар зүйл байдаг. Ялангуяа аялж бах үедээ олсон зүйлээ бусдад мэдэгдэхээс гадна өөртөө хадгалж болох юм.
Уг вэб сайт дээр хамгийн олон уншигч цуглуулж, хамгийн сонирхолтой тэмдэглэл бичсэн хүн ирэх жил европ болон ази руу явах Их Аянгийн багийн бүрэлдэхүүнд багтаж, дэлхий ертөнцийг өөрийн нүдээр таниж болох юм.
Энэ ажил бол нийгмийн оюун ухааныг дээшлүүлэхэд зориулсан сайн дурын ажил байх бөгөөд олсон мэдээллээ бусадтай хуваалцах өөрийн мэдлэгийн төвшингөө шалгах хүсэлтэй хүн бүрт нээлттэй байх юм.
Нутагтаа ирсэн ч шууд кирил Монгол руу орж чадахгүй байгаа ч уг вэб нээгдэх үеэс кирил Монголыг албан ёсоор бүгд ашиглах ёстой болгох юм. Кирил Монгол бичиг нь төгс биш ч гэлээ нэг үндэстэн бие биенээ бүрэн ойлгож, мэдээлэл олж авдаг бичгэн материалууд олон нийтэд илүү хурдан ойлгогдох юм.
Энэ вэб сайтны ажлыг дэмжихийг хүсэж байна.
Вэб сайтанд буй бүх улсуудын талаарх мэдээ мэдээллийг гадаад хэл мэддэггүй ч боловсрохыг хүссэн хүн бүрт хүртээлтэй байлгахын тулд гадаад хэлнээс хөрвүүлэх нүсэр том ажил хийх хэрэгтэй болж байгаа юм.
ОУХ дээд сургууль болон хэлний, жуулчлалын сургуулиуд бас туслах болов уу.
Хэрвээ та өөрийн аяллын болон дээр тавьсан бүлгүүдэд хамааралтай сэдвээр тэмдэглэл бичсэн, олон нийтэд хүргэл хүсэлтэй байгаа бол бэлдэж байгаарай! Вэб нээгдэх үед та түүнийгээ бусадтай хуваалцах боломжтой болно.
Блогоо кирил болгож чадахгүй байгаа ч бичлэгийг уншаад кирил болгож туслах хүн байвал баярлах болно.
Юу ч байсан хийх гэж буй эхний ажлын төлөвлөгөө гарч ирлээ.
Бага багаар уулыг давна . . . .

Horaayy..there are 16 comment(s) for me so far ;)

#1

Za amai ahad amjilt hvsie, Tanid neg sanaa helhed bvr mongol bichgeeree hutluud vzeech. Gadaadad Mongol bichgee bichij vzvvlhed hvn bvr shagshdag. Kirilliig maani haraad oros heltei yumu gej bh jisheetei. Er n mongol bichge amidrald hereglegddeggvi unshlagiig n boligoj shyyd yariaga bichij boldog dvrmiig n hyalbarshyylchwal hvn ilvv amarhan dyrtai syrna da. Simplified CHinese Character-iinha achaar hyatadyyd bichgiin soelo awj vldej bga gedeg vnen yum shige

Amjilt wrote on 2010/05/31 - 05:59
#2

Dandaa l demjsen setgegdel bichdeg bailaa. Ene udaad arai l dendej baina. Biye tooj, humuusiig muu heldeg bolj. Uuruu bolovsroogui baij tom zuiliin tuhai yaridag bolj.

Uul ni demjdeg bailaa wrote on 2010/05/31 - 06:25
#3

Эхний ээлжинд блог бичигчидтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Олон зүйлийг гадны хэлнээс орчуулах шаардлагагүй болно. Блогчид өөрийн аяласан явсан газарын талаараа байнга л бичиж байдаг. Тэд нараас зөвшөөрөлийг нь аваад сайн бичлэгүүдийг монгол бадарчин вэбдээ тавих гэх мэт…Одоогоор монгол хэл дээрх блог 1000 хүрсэн гэж таамаглаж байна.

advis wrote on 2010/05/31 - 07:10
#4

hun urdaa tom zorilogo tavij bj l, zorilogdoo hurehin tuluu iluu erch huchtei yvj chaddag, ingej yvahdaa ter hun mededgui bsan zuilee medej, bolovsordog ym boluu gej bi boddog oo.

uyanga wrote on 2010/05/31 - 07:12
#5

mongol bichgee hyalbarshuulsan baidlaar bolgono gevel hel shinjleliin erdemted bol ih l durguitseh baih l da.gehdee ug n ch zaluuchuud bid hunguvchilsun baidaltai bolgood,yavts dundaa tsaash n yag yazguuriin mongol bichgiin durmee suraad sudlaad yavbal bolohgui zuil baihgui yum shigee…ene talaar bodoj uzetsgeevel yaasan yum be…ugaasaa l buh l bichig useg huvisaj shinechlegdej selbegdej yavdag biz dee…tegeed huuchin mongold suurilsan shine mongol bosoo bichig baival kirillees deer yum shigee…sanaa onoo yu baina

rad wrote on 2010/05/31 - 07:53
#6

minii bodloor ayalahiig hussen zaluus maani tuhain ornii talaar internet-s hangalttai medeelel olj avch chadna gej bodoj bn. Neg uee bodvol angli heliig urgun heregledeg bolson shu dee. Harin neg boddoj yavdag zuil gevel Mongoliin undesten, ugsaataniin talaarh medeelel ih homs baidag. Jishee n bi torguud undesten bailaa gehed torguuduudiin talaarh medeelel, uund duu bujig, soyol geh met..ih homs baidag.. bid ur hoichdoo heleh yomtai baihiin tuld uursdiinhuu talaar sain meddeg bolmoor bn….

baya wrote on 2010/05/31 - 08:18
#7

Bugdiig n unshij amjsangui, gehdee neg gomdol heleh gesen um. Unuudur, buyu Buten Sainy udur Amai-guai hugjim bujgiin urd alhaj bhad, sain baina uu gej mendelsen chin hariu bsangui. Anzaaraaguin l gai bh

Mogi wrote on 2010/05/31 - 09:33
#8

Сайн байна уу? Ажил тань амжилттай яваад баяртай байна. Кириллэр тэмдэглэлүүдийг чинь хөрвүүлж өгөөд хаана тавих вэ? коммзнт дээр тавих юм уу? Энэ талаар тодорхой хэлвэл хөрвүүлэх тал дээр чадах чинээгээрээ хичээгээд туслая. Бадарчин сайтыг тэсэн ядан хүлээж байна. Мэдлэгээ сорино гэдэг сайхан сонсогдож байна. Өөрийгөө хэр байгааг илэн далангүй нуух зүйлгүй шууд харах сайхан боломж.

otgonbat wrote on 2010/05/31 - 11:08
#9

hurdan web sitee neegeerei tesen ydan huleej bn shvv?amai go go go? humuus hiideg negenee shuumjildeg yum. ene bol mongol zan xezee ch zasaj chadaxgui shvv

erka23 wrote on 2010/05/31 - 12:08
#10

hi bujigchin zuchigchin garaa chi mongold hereglej baigaa krillik usgeeree bichih boloogui uy . 20 garan jil hereglsen usgee martsan gee bijdee bichij chadahaa bolison gee bijdee.

4 jiliin dotor shuu

ymarhuu nimgen bolovsroltoi n haragdaj baigaa bij.

bi usa 10 garan jil surguulid surlaa .

bi martaagui hereglseer l bna shte

nyam wrote on 2010/05/31 - 12:08
#11

hariu bicheerei bi chamd usa aas mongoloor yaj bichihiig jaaj ugey za uy

sarnai wrote on 2010/05/31 - 12:10
#12

Chi ch dee soyoliin huvisgal ch biluu huvisal ch biluu arai l dachihgui baih daa jaalaa! Chamaas tsaadah ni hiichuul hiicheheer bailaa. Chi soyoliin huvisal hiisen hiigeegui manai zaluuchuud uurtsnuu hurdatstai soyoljood yavchij chadah uhaantai. Neeh hudlaa ert uridiin tsag yarij yavahaa bolioch neg yum helehed TUUH DAHIN DAVTAGDADGUI YUM shuu jaalaa.

Sanchir wrote on 2010/05/31 - 19:04
#13

Сайн явж ирэв үү,Сайн байна уу.Эрхэм хүндэт Амай дүү минь.
Соёлын хувьсгалыг Монголд хийх саналыг чинь бүрэн дүүрэн дэмжиж байна.Монголын уламжлалт соёлыг улаантнууд устгасны хорт уршгаар эдүгээ эрэмдэг зэрэмдэг оюун ухаантай үлдсэн монголчууд 90 жил учраа олохгүй амьдрахчаа аядаж байна. Иймд монгол соёлыг нэн даруй сэргээн босгох хэрэгтэй байна.Монгол уламжлалт соёл гэдэг бол монголын ард түмний уламжлалт ёс заншил, монголын Бурхны шашны сургаал, Монгол уйгуржин бичиг гэсэн 3 том соёл юм.Монголын уламжлалт соёл, буддизм,дэлхийн түүх,монголын түүхийг харьцуулж бичсэн, 20 жилийн судалгаа хийж 2 жилийн дотор бичсэн 2005 оны 11-р сард хэвлэгдсэн миний 700 хуудастай,зурагтай шинэ ном “Бурхан-Хүмүүн ертөнц” номыг Төв номын сан,Наацгдоржийн УБ номын сан, МУИС-ийн Номын сангаас авч уншаарай.Чиний эрсэн бүх зүйл тэнд буй.Дэлхийн шашин,Өрнө дахин,Дорно дахины түүх, Бурханы шашныг бусад шашинтай харьцуулж бичсэн болон орчин үеийн дэлхийн хөгжлдийн хандлага бүх зүйлийг бичсэн байгаа.Уншаарай,бясалгаарай.
Хамгийн сүүлд миний бичсэн Түвдээр аялсан тухай “Буман лагшинт Гүмбум нутгаар зорчихуй” тэмдэглэлээ шинэ сайт Монгол бадарчин руу файлаар илгээнээ.Авч уншаарай. Амжилт хүсье.

D.Sukhbaatar wrote on 2010/06/01 - 01:50
#14

Өө сайхан санаа байна. Нээгдэх үеэс нь бичилцэж эхэлье

Enghebatu wrote on 2010/06/01 - 02:03
#15

Өмнөх бичлэгүүдээ яасан юм бэ?

КД клуб чинь их сонирхолтой санагдаж байсан. Бид нар Сонгодог, Арт Хаус, Индие киноныхоо тухай бичиж, гаргадаг Dreamers’ клубынхан байнаа. Өөртөө чинь бас хамтарч ажиллах санаа байнаа.

http://cinemaurum.wordpress.com

Манай блог ороод үзээрэй

Enghebatu wrote on 2010/06/01 - 02:22
#16

mongol badarchin site-aa kirill usgeer zaawal bichdeg bolgono gesen sanaand chini mash ih bayarlaj bnaa, unendee odoo bichsen zuilsiig chini unshihad sonirholtoi bga ch, mgl ch bish english ch bish bolohoor tuwugtei, achaalaltai bnaa. manaihan yanz buriin neree ene GALIGLASAN usgeer bichdegt bi law durguitsdeg.

ragazza wrote on 2010/06/06 - 23:32
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.