
2010 оны 5 сарын 28. Баасан ахын төрсөн өдөр. ( 804 жилийн түүхтэй Нүүдэлчидийн Ургийн холбооны Бүгд Найрамдах ) Монгол улсын шинэ нийслэл Улаанбаатар хотод.
Дасан зохицох процесс бага багаар явагдсаар байна.
Улаанбаатар хотоо орхиод 4 жил хагасын дараа ирэхэд замын хөдөлгөөн болон хүмүүсийн байдал эрс өөрчлөгдсөн байна. Бас хүний нутагт ганцаардлыг туулж байхдаа эх нутгийнхаа тухай хамгийн сайхан дурсамжуудыг санаж байсан боловч энэ хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн байж болохыг төсөөлсөнгүй.
Машинаар ажлаа амжуулна гэдэг бараг бүтхээргүй болсон тул хаа бөглөрсөн газар зогсоол дээр унаагаа орхиод явганаар зорьсон газраа хүрэх нь хамаагүй хурдан бөгөөд биеийн тамир шиг эрүүл байна.
Соёлын хувьсгал хийх маш том төлөвлөгөө бодол байгаа бөгөөд очсон албан газар бүрийн хүмүүс сайнаар хүлээн авч эхний уулзалтаар дэмжихээ амлаж байна.
Миний сайнаас бус нийгэмд үнэхээр өөрчлөлт шинэ зүйл үгүйлэгдэж буй нь харагдаж байна.
Мэдээж Амай ирсэн юм чинь пааринууд явагдана биздээ! Гэж асуусан хүмүүс ч байна.
Гэхдээ тэдний дунд
- Энэ юу л чадвал гэж!
Гэсэн алдаа харсан хүмүүс ч мэр сэр гараад ирлээ.
Хүний сайныг нь бус өөг нь харж амьдардаг нийгэм ямар болдгийг та бүхэн одоо биеэрээ мэдэрч байгаа биз, тэгвэл бие биендээ итгэж дэмжиж хамт сайн сайхан амьдрал бүтээе гэсэн нийгэм яагаад бий болгож болохгүй гэж?
Яачиж байсан шинэ вэб хуудасны домэйнээс гадна өнөөдөр Magicnet компани маш сайн хурдтай шилэн кабелийн интернэтээр тусалхаар боллоо. Хүний нутагт хэвлэл мэдээллийн хов жив сөрөг мэдээллээс залхсан залуус клуб21 болон Монгол Бадарчин вэб хуудсуудаар үндэсний болон дэлхийн соёлтой танилцаж цагийг сонирхолтой өгөөжтэй өнгөрөөж болох цонхтой боллоо.
Даваа гарагт ерөнхий сайд хүлээж авах тухай мэдэгдлээ.
Залуусын соёлын мэдрэмжийг дээшлүүлэх, амралт чөлөөт цагаа зөв өнгөрөөх бодлогыг залуус өөрсдөө хийх гэж буйг дэмжих болов уу.
Улс төржилгүй нийгмийн оюуны өөрчлөлтийг бий болгоход төр засаг бизнесийн олон хүмүүсээс туслалцаа дэмжлэг авах хэрэгтэй болж байна.
Байгалийн баялагтай улсыг мөлжихийн тулд иргэдийн дунд үл итгэх байдлыг бий болгож консюмизм буюу эд хогшилын шуналд автуулж ганцаардуулдаг том бодлогын үр дагаварыг харлаа. Бие биенээ хүндэлхгүй сонсохгүй үзэн ядсанаас болж иргэний дайнд хүртлээ орсон улсуудаар дайран өнгөрч байсан удаатай. Үүнээс үүдэн одоо юмыг арай өөрөөр сэтгэж хийх хэрэгтэй байна.
Үзэн ядалтыг ухаантай тууштай зөв бодлогоор солих нь чухал байна.
Би өөрийн блог дээрээ бодож буй зүйлээ л бичиж байгаа тул намайг зөв буруу гэж шүүмжилдэг хүмүүс эхлээд өөрсдийнхөө хийж буй зүйлсээ үзүүлнэ үү? Юмнаас өө олох амар шүүдээ! Хэрвээ миний санаа буруу гэж байгаа бол миний тэнэгийг гайхах бус илүү дээр санаа дэвшүүлэх хэрэгтэй байна.
Бид бие биенээсээ өө олж өөрсдийнхөө ухаантайг мэдрэх бус бие биендээ туслаж цэврээр өрсөлдөж байж хөгжмөөр байна. Тэгэж байж амьдралаа дээшлүүлнэ.
Бие биенийхээ хийсэн бүтээснийг устгаж юмыг шинээр дандаа эхэлдэг зуршлаасаа салахгүй бол түүхэн дахь энэ олон өөрчлөлтийн дараа хэн ч биш болсон түүх дахин давтагдаад байх болно шүүдээ!
Ялангуяа хараал хэлж буй бүх хүмүүсийн үг миний оюун санаанд бус тухайн бузрыг хийж буй тухайн хүний сэтгэл зүрхэнд үлддэг тул, хэний аж амьдрал муудах тухай сайн бодоорой?
Энэ долоо хоногийн сүүлээр ажлынхаа байраа янзалж, ирэх долоо хоногоос дараагийн шатныхаа ажилдаа орох гэж байна.
Завгүй байх ямар сайхан юм бэ!
Өнгөрсөн гуравдах өдөр өөрийн төгссөн Олон Улсын Харилцааны Дээд сургуульдаа “ Мэдлэг ба түүний хүч ” гэдэг лекц орсон бөгөөд ирэх 9 сараас хичээл орох бодолтой байна.
Зөвхөн ОУХД гэлтгүй, сурч байсан СУИС-д бас дэлхийн урлагийн нөөц гэдэг сэдвээр бас хичээл заах бодолтой байна.
Манай аав 4 жил гаруй хичээл заасан бөгөөд тэтгэвэрт гархаасаа өмнө уламжлалыг нь өвлөн авах намайг хүлээж байсан юм. 2 жилийн өмнө тэтгэвэрдээ гарах бодол байсан ч би ирээд хичээл заасан жилд нь завсар гаргалгүй залгуулан залууст мэдлэгээ хувааж эхлэх өдрийг хүлээж байсан.
Гэр бүлийн бодлогыг би дахиад дараагийн үеэ бий болтол уламжилж авах бодолтой байгаа бөгөөд төр улсынхаа төлөө ажиллах удам угсаа дахин хэдэн үе үргэлжилхийг түүх л харуулах болов уу.
Өнөө орой хаачдаг юм билээ?
Ажлын дараа амралт зайлшгүй хэрэгтэй байна. Бас залуу хүн тул доргиж цаг хугацааг мэдрэх ёстой шүүдээ.
Улаанбаатар хот нэлээд өөрчлөгдсөн байна.
Сүхбаатарын талбайн хажууд Шангрила гэх боловч оффис зориулалттай өндөр барилгын 17 давхарт маш сайхан пааб нээгдсэн байна. Хотыг дээрээс нь харж болохоос гадна хөгжим нь ч гэсэн нэлээд таалагдлаа.
Өнөөдөр ажиллах эсэхийг нь мэдэхгүй гэхдээ миний блог уншдаг надтай биеэрээ танилцах сонирхолтой байгаа залуусыг орой тэнд урья.
Коммент бичдэг нэрээ хэлээд танилцаарай.
Би ганц хоёр найзтайгаа тэнд очих бөгөөд санаа зоволгүй ирээд сонин хачин зүйлсийн талаар дотны яриа өрнүүлж болно шүү! Хэдийгээр ирээд паари хийх бодолтой байсан ч нөгөө л мөнгө гэдэг зүйл саад боллоо.
Энэ долоо хоногийн сүүлээс бид Соёлын Хувьсгалын эхний хэсгийн ажлаа дуусгах бөгөөд та бүхэн сайн дураараа нэгдэг орж нийгмийг өөрчлөх ажилд зүрх сэтгэлээ зориулаарай! Бизнес бүлгийхэн ч гэсэн үйл ажиллагаа явуулж буй нийгмийн ухамсарыг дээшлүүлэх ажилд оролцоорой!
Итгэл үгүй бол өөрчлөлт үгүй.
Бид юм хийнэ гэж итгэж байж үр дүнгийг нь харна.
Огт бүтхээргүй мэт санагдаж байсан бадарчилалын нууц бол итгэл байсан юм.
За тэгээд орой Шангрилагийн 17 давхарын паабад 21-ээс уулзая.
24 цагаас хаадаг хатуу дүрэм журамтай болсон тул битгий оройтоорой магадгүй ди жэй нь гайгүй паари хөгжим ч тавьж юуны магад . . . . тэгвэл 01 гэлтгүй жаал бүжиглэж авая.
Түр баяртай!
Хүлээж байна!



2010/05/29
| 2,899 Үзсэн 



















Horaayy..there are 28 comment(s) for me so far ;)
амжал очих юмсан …
odoo bichleg bichiltee Krill bolgomoor yumaa MOngoldoo irtsen l yum chn haa baisan als holoos Krill eer bolgood bolood bsiin odoo neg Kril bolgohguib ol unshih uram johon tiim yumaa
KRill eeree bich neg bol shuud MOngol bichgeer bich.
Крилликээр бичихэд хүндрэлтэй байдаг бол Тусгал гээд нэг жижигхэн програм байдаг. Ингэж галиглаж бичсэнгээ шууд криллрүү хөрвүүлчиж болно.
Амай тэрийг үзээрэй.
yoo bagshilna gesn chin yasan ataarhmaar sanagdaj bnaa… ene minii muruudul shd… bi odoo ch gesn bagshlahiig husdeg… daan ch hunii nutagt uur uureg hariutslagatai bolohoor bolohgui bn….
bagshlah bagshlahdaa buur huduu oron nutagt 5,6r angi ch yumuu yag neg yum sonirhoj bdag shiljiltiin nasniihand hicheel zaamaar sanagdaad bdag yum….
tegeed tednii uzel bodoliig sonsoj, setgeliin dem ugch, hamtdaa yamar negen goy sonirholtoi zuil sedej hiimeer sanagdaad bdagiin…
amai chamd uneheer ataarhchihlaa… gehdee tsagaan ataarhal shuu…. chi oyutanuudtaigaa goy chuluutei yriltsaj, tedniig sonsoj, uuriin uzel bodoloo huvaaltsaj bgaarai…
uneheer gaihaltai….
chamd neg yum helehed chamd jaahan hatuuhan ug helsen ch yumu,sanaa bodoloo ilen dalangui yrihgui,harsan bdaltai bgaa humuusiig bitii buruugaar bodooroi… manai mongolchuud chin jaahan ichimhii taldaa shd zarim n… zarim n bas heterhii hashir taldaa… ter buhniig nadad ataarhsandaa esvel minii uug harah gesendee l ingeed bn ged bodood bval chamd ch gesn hetsuu shd… zugeer l bgaagaarai bgaad ilen dalangui zangaaraa busadtaigaa goy hariltsaatai bj uuriin bodoj muruuduj bgaa ajilaa amjuulaarai…
hi badarchin.mn xezee ashiglaltand oroh ve?tesen ydan huleej bn shvv? aylax zaluusiin saihan site neevel mash saihan bna shvv? amai manai mongoliin zaluus soyoliin tovtolgoond tiim ch amar orohgui zoliguud baih shvv.uchir ni tal gazar hodoo osson humuus hotoor nil ih bga bolohoor hotiin soyol gej barag medexgui bga.chamd amjilt husei amai.
Darhuun soyoltoi baih yostoi gedeg bas neg ih zob sanaa bish yum shig baina zorigtoi erchtei baih heregtei yum shig baina gej blogiig chin unshij baihdaa bodloo Hubigsal oorlolt bol zaluuchudad heregtei. Gadaad huniig het shuteh Mongol hunee dord uzeh setgelgeedn Hubisgal hiimeer baina. Mongol Mongol hun shig une tsengui zuil baihgui baih shig baina bugd gadaad huniig mongotoi bayan Mundag gej bodoj baina
Харамсалтай нь очиж чадахгуй нь Москвад бгаа учраас.УБ-рт бсан бол заавал очих байсан.Зун очихоороо Амайг дэмжигчдийн уулзалт заавал удэшлэг гэхгуй зугээр нэг газарт боондоо уулзвал очноо.Ярьж болохоор тайван газар бас уулзаж бвал зугээр гэж санал огмоор бна.Диско гое ч санаа бодлоо DJ-тэй орсож бархирах хэцуу.
Saihan l bna. Yer ni haraad bhad Amaig gadaadad bgaa humuus ih demjeed bgaa bololtoi. Yariad bgaa soyoliin huvisgal mongold zailshgui heregtei boljee gedgiig oilgoj uhamsarlasan bgaa gej bodoj bna. Deer ni eh ornoosoo hol bh yamar hetsuug bas medersen humuus bgaa bh. Tegeed ene huvisgald mongoldoo bgaa zaluus negdehiig l urialj bna daa. Mongoldoo bsan bol ochmoor l bna daa. Gehdee onoos omno ochij zaaval negdene ee. Bid yadaj l idsen yumniihaa tsaasiig hogiin savand hiideg boloh heregtei. Ene bol zugeer l jishee shuu dee. Tegeed l Beijind ch yum uu Seould ochinguutaa hongiin sav haigaad l. tiim eh oronch bish bgaa yum daa. Unendee bol eh orondoo ter tsaasiig hogiin savand hiigeed harin oor gazar hogiin sav oldohgui bol bgaa gazraa hayah l yostoi bhgu yu. Bi ug ni nz Taivanaaruu chini neg mail bichsen yumsan. Ochoogui yum bolov uu,
Zow yum yrij baina.Ajil hiij baigaa hun l aldaa gargadag yum.Neg mergen hunii ug baidag : Herwee chi aldaa gargamaargui baiwal gertee hariad oron deeree deeshee haraad hewt.gesen ug bii…Uy ch hiidgui hun l aldaa gargadaggui yum…ALdaa gargahaas bitgii ai…
bas neg sanal baina.:
1.Ter chinii neg yriltslagan deer duguin huwisgal hiine gedeg ug duridsan.Ene ih saihan shuu.benzin unetei dugui ch eruul mended sain bh.Eneniigee ajil hereg bolgowol sain l bn.Duguin zam barij uguud.Dugui gaa parklah gazar baidag shdee tiim tiim yum olonoor hiiwel butne l baih.
2.Mongol bichg.Mongol bichg.Ene talaar yostoi neteer oroh bolgondoo yrij baina.Kiril bichgiig halj mongol bichegtee oroh tsag bolson geed eronhii saidad oilguulaad uguuch.1000d jil hereglesen undesnii bichgee aldwalw mongol uls tuuhgui uls l gesen ug.Gadnii usgiig halmaar bn..
za ene talaar tgd daraagiiin blogtoo medeelleerei ok
humuusee bie bie hairlaya abs hundlie
mash iheer demjij bna. mongold bsan bol ochmoor l bna:)
yamar haramsaltai yum be.ochigdor uuniig unshihgyi yaawaa.tegsen bol shuud ochih blaa. daraa 7 honogt haana showdahaa heleerei.
2 honogiin umnu sitedaa bichij bgarai bi uulzahiig chin setgeleesee hysej bna.
Bagshilna gedeg chin mash saihan sana bn shu. Teged ch chamshig iim zuv setgelgeetei hun bagsh hin gedeg bol tuhain zalgah oyutnudin huvid mash aztai yumda. Bi nere blog-g chin 3 jil garui unshij bsan bolovch danch comment bichij baisangui yagad gevel heleh gesn zuil danda humus turuled heldeg tul odonos ehled humuste davhtsad l demjed, sanal setgegdle ilerhiled yavii. Mgl-d ochihoro club21-d zaval elsenee
#7 iig sanal ih zugeer ym bnaa, gadaadad bga bid nart ta nariig demjih bolomj tsoohon , zovhon neteer l yu bolj bgaag olj medeel, demjij bna gesen heden urmiig ug helhiim, tgeed hervee zun tiimerhu baingiin uulzalt hiideg bolvol, gadaadad surch bgaa humuusees saikhan saikhan olon sanaa garch teriigee heregjuulehed ni mash ondor huvi nemer oruulj chadhaar humuus bgaa gej bodjiino. club21 d elseh ulsuud #13 bid 2 oos ahuulaal zondoo l bgaa ym bna daa. za tgeed ajild ni amjilt husey!
Амьдрал гэж сонин юмаа нэг улс 2 хуваагдаж нэг нь уугуул бичгээ авч улдсэн атлаа тусгаар тогтнолгуй хятадын эзэмшил болсон,ногоо нь бурэн тусгаар тогтнолтой юм байж уугуул бичгийн соелоо оросуудад алдсан байдаг. 3дахь замаар оорсдийнхоо тээх естой будаагаа тээцгээе хумуусээ, хуучин монгол бичгээ сурсан нь ашиглаж байя сураагуй нь сурч эхэлье.Еронхий сайдтай уулзахдаа энэ тухай заавал хэлээрэй. Бичил националистууд л гэж хэлэх байх гэхдээ бодоод байхад заавал асуудлыг нийгэмд шийдэхийн тулд хуульчилж албадуулах албагуй шуу дээ(Амайтай санал нэг бна), иргэний ухамсар гэдэг асар хучтэй зуйлээр хун бур доороо хичээж бвал хуультай хуульгуй улс их орон дээшлэх бол уу.Гадаадад амьдрал нь ямар ч ээдрээтэй байсан(монголд бгаа хун гадаадад бгаа монгол хун шиг хучтэй мэдэрдэггуй гэж бодож бна-андуурч бж бно,хун хунээс л хамаарах байх) монгол-монголч сэтгэлээ дандаа хадгалж явцгаая- угнээс уйлдэл болгож бага багаар жижигхэн зуйлээс эхэлж эх орноо мандуулцгаая!Жишээ нь #8 дээр бичсэн хуний хэлдэг санаа тун зов,наад зах нь хогоо хогийн саванд нь хийж багаас суръя хаана ч явсан-гадаадад ч бай гэртээ ч бай.Эцсийн эцэст нэг дэлхий шуу дээ.
Бас Амайд хандаж хэлэхэд-хуухдууд багачууд ялангуяа сургуулийн хуухдуудэд анхаарлаа хандуулж байгаарай-оорийн боломжоороо бага насны хуухдуудтэй уулзаж ярилцаж харьцаж байгаарай.Балчир хуухдийг бид юу ч ойлгодоггуй жижиг гэж голдог маш буруу-яг балчир уед хуухдийг зов сургаж хумуужуулж монголч сэтгэлтэй болгоход чухал уе гэж би боддог юм.Том хун бол оорийн амбицтай буруу замаар будаа тэгээд эхэлсэн бол тооролтоосоо гарч зов замд ортол бас ээдрээтэй.Хуухдууд, цэцэг шиг насан дээрээ яваа залуусийн ухамсарт тулхуу хандаж байгаарай.Ирээдуйн монгол хумуусийн ухамсарт монголч сэтгэхуйг бий болгож хогжуулэхэд хувь нэмрээ том хун бур оорийн жишээн дээр узуулэх естой шуу.Тийм учраас Амайг зэмлэж тамхинаас гараарай гэж хусье.Эруул мэндээ оорийн санаачилгаар оороо монго толж байж устгадаг тийм бэлэн хорыг сороод явах сайхан гэжуу,дээр нь унэртэй -тамхи татдаг хунтэй унсэлцэх байтугай хажууд нь суухад муухай бдаг шуу дээ.Шуд нь харлаад шарлаад чулуужаад эмч талаас тоочоод бвал барагдахгуй шуу.Хичээгээрэй.
Bali tai sanal niilj bn…Huuhdiin setgehuig neej, uurtuu itgeltei hun bolj tuluvshuuleh tiim bolovsroliin system uguilegdej bn. Manaih huuhduudiig bagaas n zagnaj, buruu bn gej helseer baigaad oyun sanaag n humigduulj bn gej boddog…
Чи хэн ч байлаа гэсэн хүний өмнөөс яваад ирсэн юм шиг тэнэглэхээ больсон нь дээр дээ.Од болчихсон гэж бодож байгаа бол бүр буруу.Улс эх орондоо 5 төгрөгийн татвар төлөөгүй байж дээл өмсөж дальжганаад яанаа.Соёл урлагийн хувьсгалийн тал дээр бол та бүр ч чадахгүй.4 жил тэнэж ирээд хувьсгал хийчихнэ гэвэл санааны гарз.
Энэ зарим хүмүүст хандаж хэлэхэд яагаад ийм дургүйцэлтэй хандаж байж энэ блогруу шагайж хэрэг болгож уншаад бүүр сэтгэгдэл үлдээгээд байдаг хэрэг вэ? Хэн нэгэн юм үзэж харах нь чамд тийм гачлантай байгаа бол чи өөрөө үзэж хар. Сэтгэл санаагаа амрааж ав найз минь. Уур биеийг зовооно гэдэг их үнэн үг юм шүү! За энэ ч яахав гэнэт их дургүйцэл төрснөөс боллоо. Би ч гэсэн бас дөнгөж төгсөөд л их сургуулийн багш болоод 4 жил л болж байна. Юм үзэж харсан, мэдлэг чадвартай сайн багш нараар хичээл заалгах үнэхээр сайхан. Өөрийгөө тэр л үед олж нээж хүнийг бас хүндэтгэх сэтгэгдэл төрдөг. Тийм багш хүн л өнөөгийн аль ч шатны сургуулиудад маш их дутагдалтай байнаа! Шавийн эрдэм багшаас-багшийн эрдэм шавиас гэсэн энэ цикл бүтцийг сайн талруу нь авч явахын тулд яахын аргагүй сайн багш хэрэгтэй байна.Надад ч гэсэн нэг л заадаг зүйлээ нэгэн хэвээр заагаад байх сонирхол их бага байгаа тул юм үзэж харж, өөр өнцөг, ялгаатай үзлээр ирээдүй хойчдоо тус хүргэмээр байна. За тэгээд сайн багш болоорой.Би эхлээд их л айдаг байлаа. Тэр нь бас л мэдэхгүйгээ мэддэгээс л болсон хэрэг. Мэддэг болно гэдэг харин яг ямар хэмжээнд! За тэр криллээрээ бичнэ үү, латинаараа бичнэ үү зөвхөн ADMINий л хэрэг шүү дээ эрхэмүүдээ!
mongolchuud suuliin 20 iod jild alivaad chin setgeleesee handaj chadahaa bolisnoos,bie biedee itgej chadahaa bolisnoos manai niigem ter chigeeree stresstei,hugjil devshil udaan baigaa gej boddog.zaluu ueiinhnii setgel oyund baga tom geltgui yamarvaa zuild chin setgeleesee handah chadvariig tuluvshuuleh n mash chuhal baih.
Хүүхэд наснаасаа суралцья.
Хүүхэд юмыг амархан сурдаг 2 нас гэхд ойр зуурын зүйл ярьж хөгжсөн байдаг. Учир нь :
Ихэнхдээ инээж хөгжиж байдаг,
Болохгүй зүйл тохиолдвол чангахан уйлж гомдоод л , өмнөх гомдол ор хоосон болчихсон гүйж явдаг,
Юмыг маш сонуич нүдээр харж явдаг.
Томчууд бид өөрсдийн хүүхэд наснаас эсвэл хажуудаа байгаа 2-3 настануудыг ажиглавал сурах юм их байна. Бид дээр дурдсан шиг байж чаддаг уу, гэж би бодлоо
567896 tenegtehee bolimoor yum. tiim l yum bol chi yu hiisen hyn be. chi 5 tugrugnii tatvar tuluh ni bitgii hel 5 tugrug ch olj chadaagyi baij bitgii ataarhsandaa olon yum bitgii bich za. Dahij iim setgegdel yldeeh yum bol ene blogt dahij bitgii orj ir za
Amai chi shuu. Хун болгнд таалагдах албагуи ганц нэг чамд дургуи ч юумуу эсвэл хунд атаархаж таашаал авч амьдардаг хумуус хаа саигуи л баигаа битгии тоо. Унэхээр гадаадад баигаа монголчууд монгол улсдаа асар их санаа зовж оорчлолт хиихииг хусдэг шуу. Америкаас “нутаг”нь бичиж баина.
mongold soyolyn huvisgalaas gadna turiin ergelt hiih heregtei bolson, ene oligarchjsan avilgajsan turd baigaa birduudees yaaj salah ve, hun shudragaar hudulmurluud saihan amidrah bolomj her baina ve? avilgal avaad ene nasandaa idej barahgui hurungu tsugluulsan humuus hichneen baina ve? tedend huuli uilchildeg bil uu? ene yaduu hoosny yalgaa uzen yadaltyg bui bolgoj baina, mongold hamgaas iluu ih uguilegdej baiga zuil bol shudraga baidal
hi and mini ene ercheeree baidag yum shyy. mongold jihene lider bolood ard irgedee zuv zalaad chiglyyleed yavah zaluus heregtei bn. bi chamaig demjij bdag shyy. mongold ochihooroo zaaval uulzana gej bodoj bgaa. hamtdaa niigemiin sain saihnii tuluu ihiig hiitsgeeye
nemj helhed ter sogu gej haanahiih hel we? mongolooroo l bichmeer bgaam daa
uneheer gaihaltai yumaa chi hen hunii hiigeed bdaggui zuiliig hiij chadsand chin bayr hurgei baharhmaar yumaa
yooh amai ahaa bi taniig bur gaihaj bn yag unendee bi iim setgelgeetei hun bdag gj barag bodjaagaagui suuliin uyiin zaluus huuhduud bugd dutuu boltson yum bhdaa gj buhimdaj yavdag bsimaa.bi ooroo yag unendee end bichsen humuusiin commentuudiig unshaad buh zuil bolomjtoi yum bn bugd negdvel bolohgui yum gj bhgui yum bn gj bodloo.unendee bi tanii niitelsen zuiluudiig unshij mash ih zuil oilgoj avch bnaaaaaa.tand mash ih amjilt husey tanias asuuh yumsan gj boddog zondoo zondoo olon yum bga shuu .iim goy ulger duirailal avah humuus bgadt n ih bayarlaj bn.
HI TANAID ZOW BICHGIIN DVREM ZAADAGUU ZAADAG BOL BI MAILEER HICHEEL AWAH GESIIM BOLOH BOLUU