2010 оны 5 сарын 25. ( 804 жилийн түүхтэй Нүүдэлчидийн Ургийн холбооны Бүгд Найрамдах ) Монгол улсын шинэ нийслэл Улаанбаатар хотод.
Өнөөдөр ажлаа эхэлсэний 2 дахь өдөр байлаа.
Утас байнга хангинаастай . . .
Тв болон сонингийн сурвалжлагч нар ажлаа хийж буй бололтой.
Холын африкт нийгмийн болон санхүүгийн дэмжлэг хэрэг болоод мэдээллийн албуудыг манай гэрийнхэн гуйж байхад татгалзаж, зарим нь мөнгө нэхэж байсан гэсэн.
Юм гэж сонин юм.
Манай хэвлэлийнхэн сүүлийн үед хэтэрхий бэлэн зүйл хүлээдэг болсон юм шигээ!
Мэдээллийн албуудад мэдээ өгье гэх юм бол
- Аан за юу хэлмээр байгаагаа бичээд өгчих
Гэдэг гэсэн.
Харин би эх нутагтаа ирсэн байгаа болохоор сэтгүүлч бүр бодит сонирхолтой зүйл өөрөө сонсохыг хүсэж байгаа болохоор маш идэвхтэй байх шиг байна.
Өнөөдөр маш чухал асуудлууд шийдлээ.
Энэ зунаас соёлын хувьсгал хийнэ гэж төлөвлөсөн байгаа бөгөө найз Тайвнаа
- Хувьсгал гэхээр хуучнаа өөрчлөөд шинэчлэл хийх мэт сонсогдож байна. Хувьсал гэвэл яасан юм?
Гэж санал болголоо. Харж байж болоё. Хэдийгээр үгэнд маш их утга байгаа ч гүйцэтгэл нь хэрхэн болох талаар бодсоор байна.
Эхний ээлжинд хэд хэдэн нэвтрүүлэг бус тв-үүд соёлын шинэчлэлийг биеэрээ дэмжинэ гэдгээ уламжиллаа. Тэдэнд маш их баярлалаа. Ямарваа нэгэн өөрчлөлтийг олон нийтийн мэдээлэлгүй хийх аргагүй билээ.
Интернэтэд хийж эхлэх анхны ажлынхаа тохиргоог хийлээ.
Гэрээсээ гараад машинаар ялалтаас муисийн 2-р байрны өмнөх мэдээллийн төв хүртлээ явахдаа цагт 2-оос сайндаа 110 км цагт хурдаллаа. Бөөн машин гацаа гээд бархааргүй байсан тул найз Энхбаатартайгаа уулзаад, машинаа орхиод Хан Уул дүүргийн нархан хотхон хүртэл алхаад ирэхээр шийдлээ.
Бараг алхсан нь илүү хурдан бөгөөд нерв багатай санагдлаа.
Төв гудамжуудаар явган хүний зам байсан ч урагшаа паркаар төмөр зам гатлаад явах үед шороон замыг туулах хэрэг гарлаа. Манай гэрийн хойно том орон сууцны барилгууд барьж байгаа гээд гудамжны замын гэрлийн шонгуудыг авч хаяснаас манай гудамж харанхуй болсонтой адил, шинэ барилга барьж байна гээд орчиныхоо нийтийн өмч болох явган хүний замыг сэндэрлэж устгаж хаяаад буцаж засварлаагүй байдал ажиглагдлаа.
Найзуудтайгаа Монголд дугуйгаар хотод ажлаа амжуулах хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн бөгөөд нэг хоёроор залуус машинаасаа татгалзаж эхэлж байна. Улаанбаатар хот бол хотынхоо төвдөө 18 км алхдаг Шанхай том хот биш бөгөөд явган хүнийхээ замуудыг бүгдийг нь аятайхан цэвэрхэн болговол миний санааг дэмжиж машины кабинд өдрийг өнгөрөөхгүй эрүүл алхах сонирхолтой залуус олон байгаа байх.
Мэдээллийн төвөөс Хан уул дүүрэг лүү төмөр замыг гатлаж байхдаа Улаанбаатар хот хэрхэн өргөжсөн байгааг харлаа. Хаа сайгүй орон сууцны хорооллууд. Харин замаа огт сайжруулахгүй юмдаа.
Тийм болоод манайд өндөр үнэтэй түлшний хэрэглээ ихтэй жийп машинууд хэрэгцээ ихтэй байдаг болов уу?
Хүний танил царайтай болсон миний хувьд гадуур алхах нэг хэцүү зүйл нь таарсан хүн бүр шахуу гар бариад байна. Мэдээж
- Хүндлэж байна шүү ! гэж байгаа хүнд баярласнаа хэлэх нь зүйтэй боловч хувийн амьдрал гэдэг зүйл үгүй болж буй нь анзаарагдлаа.
4 жил хагас хэн ч биш тааваараа явж нийгэм хажуугийн хүн намайг юу гэх нь хамаагүй тийм их эрх чөлөөнөөс гэнэт нийгмийн хяналтанд орох сонин байна.
Ялангуяа
- Би чамд найдаж байна шүү!
Гэж хэлэх хүмүүсийн үгнээс бага зэрэг айж эхэлж байна. Би төгс хүн биш тул хувийнхаа сонирхлоор аялсныхаа төлөө зарим хүнд зэмлүүлсэнтэй адил хүслээ хийж байгаад хүний дайсан болох магадлал манайд нэлээд өндөр билээ.
Та бүхнээс хүсэх юм гэвэл надад найдаад хэрэггүй! Би хийе бүтээе гэсэн зүйлээ л хийе.
Боломжтой бол тусла, тэгээд үр дүнгийг нь хамтдаа харая.
Бадарчилж ирээд юу ойлгосон бэ? гэвэл яачиж байсан өндөр үнэтэй машин авахгүй, ерөөсөө машин авахгүй, зав зайгаар нь гэрийнхээ машиныг унаад харин цуглуулсан мөнгөөрөө дэлхийн улс орнуудруу аялаж шинэ адал явдал мэдлэг мэдрэмжийн эрэлд гарна гэж бодож байна.
Датаком-ийн Энхболд захиралтай уулзлаа. Бидний үеийн залуу байсан бөгөөд
- Amai.mn блогны домэй нэрийн үнэгүй олгож бадарчилалд тус болсонд баярласнаа хэллээ.
Араас нь хийж гэж буй шинэ 2 төслөө тайлбарлалаа.
Ашгийн бус нийтийг гэгээрүүлэх ач холбогдолтой байсан тул ямарч асуудалгүй тусалхаар боллоо.
Энэ мэтчилэн хийх гэж буй ажлууд нэг нэгээр бүтэж, хийе гэж төлөвлөсөн ажлууд эхнээсээ гарч эхлэх юм байна.
http://www.club21.mn гэж вэб сайт нээх бодолтой байна.
Түүн дээр долоо хоног бүр Монголд зохиогдож буй соёл урлагийн арга хэмжээнүүдийн хөтөлбөр байхаас гадна гишүүдийн дунд өвөрмөц алжаалыг тайлхаас гадна оюун санааг тэлүүлэх соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.
http://www.badarchin.mn гэдэг вэб сайт бол http://www.amai.mn –тэй төстэй байх бөгөөд дэлхийн улс орон бүрийн хүмүүсийн аж амьдрал соёлын талаарх мэдээллүүдээ Монгол залуус үлдээж, шинээр аялах замаа нээж буй бусаддаа тус болох юм.
За яахав, энэ талаар сүүлд илүү тодорхой бичмээр байна. Яачиж байсан Энхболдод баярлалаа.
Маргааш дараа дараагийн ажлуудыг бүтээх бодолтой байгаа бөгөөд миний блогоос цаг тухайд нь мэдээ мэдээлэл авч, сайн дураар туслах, хамтран ажиллах хүмүүс холбогдоорой!
БИД ХАМТДАА МОНГОЛ ЭХ ОРНОО ӨӨДЛҮҮЛНЭ ШҮҮ!
Маргааш болтол баяртай.
May
26
Write Your Comment
Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.



2010/05/26
| 3,609 Үзсэн 

















Horaayy..there are 31 comment(s) for me so far ;)
soyoliin huvisgal gej nerlej boloh yum ene ni uuriin chini sanaa, husel muruudultei chini niitsej bgaa gej bodoj bna…gehdee huvisgal geheer arai l hurts sonsogdoj baij bloh
china-d urnuj bsan soyoliin huvisgal gedeg shig
Huvisal neg bol minii huvid Soyoliin davalgaa gej sanaj bolgoj bna za amjilt husye
site genet hoosorson bn. hagdsanaas l deer gj taivshirii. uil ajillagaag tesen yadan huleene.
За өнөөдөр xарин дажгүй блог нийтэлсэн байx чинь. Тун давгүй санаанууд байна шүү. Яг эрэлт нийлүүлэлтийн xууль шиг уул нь замын xөдөлгөөн иxсэx тусмаа бариx машины xэмжээ багасаад баймаар. Миний уншисан нэгэн ном дээр нэг xэсэг АНУ-д бүгд л сайxан том том ford GMC SUW унадаг байсан бөгөөд туxайн үед 1галлон шатxууны үнэ бага байж. Xарин сүүлийн үед шатxууны үнэ өссөнөөс болж АНУ-д xүмүүс аль болоx бага xоврын шатxуун бага xэрэглэдэг машин иx унадаг болсон билээ. Тийм ч учираас GM алдагдал орж эсрэгээрээ теxнолог сайтай (GM-тэй xарицуулаxад зардал багатай машин үйлдвэрлэдэг) Honda, Тоyota нарийн заx зээл дэx байр суурь дээшилсэн билээ. Үүнтэй адил монголчууд маань шатxууны зардалаа бодоxоос гадна, түгжирээгээс алдаx цаг болон агаарын боxирдолоо багасгаж аль болоx авсаарxан тэрэг унаж байx нь дээр.
Мөн нэг чигт (нэг компанид) ажилд явдаг xүмүүс CAR POOLING xийвэл зүгээр байгаа юм. Жишээ нь 4 машинтай залуу өглөө болгон өөрсийнxөө машинаар ажилдаа яваx биш xарин нэг л машинд 4лээ сууж явбал зүгээр. Ядаж машины тоо 3аар цөөрнө, мөн шатxуунаа 3лаа xуваагад төлчихнө. Заавалчгүй машинтай xүмүүс байx албагүй л дээ. 1 нь машинтай үлдсэн 3тайгаа зоxицоод шатxууны мөнгөө xувааж төлдөгийг л xэлээд байгаа юм.
badarchin.mn site neevel mash sain bna.mash saihan sanaa hondson bn amai. manai zaluus ymar negen uls onroor aylaj ireed ene site ru ooriin torson setgegdel yaaj aylval zugeer haaguur yugaar ybval hymd baih ve geed bas yunaas bolgoomjiloh ve gedeg ch yum uu aylaliin tuhia bichvel mash saihan bna.amai saihan sanaa devshuulsen bna.hurdan neegeerei demjij bna gexde boditoor demjin ajilmaar bna shvv
uuchlaarai! blogiig chin unshij bolohoo baitsan baihiin.yagaad ve?
unadag dugui unadag bolmoor yum manaihan! urtug baga, eruul mended heregtei bas hurdan shuurhai shdee… bidend duguin zam, dugui bairluulah zogsool heregtei bh….
baliar hulgaichuud n gadaa orhison dugui zugeer blgahgui bh l daa bas…
ene europod chin tom tom zahiral bossuud n hurtel duguigaar ajildaa yvdag shdee… agaariin bohirdol, hudulguunii dutagdal geel zunduu l asuudalaa shiidej bolno
delhiigeer ayalsan temdeglelee ustgadag chin uneheer buruu shu.. blogruu chin oroh hunii too mash iheer buurah n orj afric tiviin ti dee… uul ni bi odor bolgon chinii blogruu chin orj africiin talaar bolon busad uls ornii tuhaiunshdag yum …haramsaltai demii l zu
chinii hysen aylalaar baharhaj bga ch, chi 1 tiimerhu biye tooson ih zantai sanagdsan…
Шинэ ажлын санаанууд чинь таалагдлаа.Дэлхийн аль ч буланд бгаа манай монгол залуусд оюуны цангаагаа тайлах,оорсдийг нь идэвхтэй оруулцалахад чиний бодсон санасан их тус болно гэж бодож бна. Юуны ч тухай( ялангуяа монголын тухай)яг бодит мэдээ мэдээлэл яс юман дээрээ тун бага л даа,тийм учраас интернетийн уншигч дэмжигч нартаа илуу тулхуу анхаарч байгаад баяртай бна.Монголч узэлтэй монголоо гэсэн олон залуус гадаадад эх орноо угуйлж яг тодорхой яаж эх орондоо тус болох талаар боддог олон залуус бгаа шуу.Тодорхой хаяг яг тодорхой юунд тус хэрэгтэй бгаагаа хэвлээрэй(жагсаалт гаргаж бгаад).Тусална шуу.
Цаашдаа яг аялах бодолтой гэдгийг гадарлаж блаа.Аялал ялангуяа оорийн хуссэнээр аялах яг “наркотик” шиг гэж унэн юмаа.Амжилт хусье.
Чиний блогийг байнга уншдаг шүү. Гэхдээ энэ удаад бичсэн сэдвийн агуулгад хамааралтай бус өөр жаахан горимын санал, шүүмжлэл хэлэх гэсиймаа. Блогоо Монгол хэл дээр хөтөлж байгаа юм чинь албан ёсны бичвэр болох кириллээр бичвэл ямар вэ? Жаахан ч гэлтгүй монголынхоо төлөө хийж буй хувь нэмэр, хэл, соёлоо хүндэлж буй хэрэг биш үү.
Sain duraar tusalyaa yaj holboo barih ve?
Сайхан санаа байна. Монголд дугуйг нийтээрээ унадаггүй болохоор би дугуйгаа энд нь зарчаад явчихдаг юмуу гэээл бодоод байсийн. Залуус дугуй унаад эхэлбэл, бас монголд зам нь саадгүй, эсвэл дугуйны зам бий болвол би ч дугуйгаа үнэн дуртай унахсан. Эсвэл бүр мопед унаж болно ш дээ. Гэхдээ дугуй нь аюул багатай, бас нэг төрлийн хөдөлгөөн л дөө.
Оройтож унтсан учраас сая л нэг сэрэв. Гэхдээ сайхан зүүдтэйй. Гэнэт л зам дээр эргэж харахын завдалгүй Нисванисийн Амгаа ах шиг сайхан залуугийн мотоциклийн урд буучихдаг байна ш дээ. Галзуу хулгана дээр сууж байгаа юм шиг хамт дээшээ доошоо мотоциклоор хурдалж өгөв. Нээх гоё харагдаад болохгүй болохоор нь таныг үнсэж болох уу гэсэн чинь урдаас харин ах нь авгай хүүхэдтэй ш дээ гэхийн. Би тоохгүй илээд л үнсээд байна аа. Тэгтэл тэр бас дургүйцэхгүй юм. Санаадгүй тэр залуугаа хөхөндөө аймар мэдрэмжтэйг нь олж мэдэв. Эрэгтэй хүн тийм мэдрэмжтэй байдгийг анх удаа зүүдэндээ л мэдэрлээ. Мотоциклтой аялал үргэлжлэх байсан ч өрөөний охин сэрээчихлээ…хаха
Ямар ч байсан мотоцикл зүүдэлсэн өдөр мопед бас дугуй унах саналын тухай блогоос чинь олж уншсандаа баяртай байна. Цагаан морьтой ханхүү биш цагаан мотоциклтой юмуу мопедтой юмуу дугуйтай ханхүү гэж ярьж сурах нь байна даа. Надруу ирэх зам нь л түгжирч гацахгүй байвал цагаан … ямар ч унаатай байсан яахав дээ.
Үнэхээр чухал асуудлууд шийдсэн байна. Таны хийх хэрэгжүүлэх үйлсийг 100% дэмжиж байгаа тул бодитоор сайн дураараа туслахыг хүсч байна. Мэдэгдээрэй.
Demjimer l bn. gehdee yaj holboo barih ve?
sainuu chamaig eh orondoo irsend ih bayrt bn. daanch urdnii buh sonirholt aylaliin tuhai adal yvdalt buh zuiluud bhgui bgaad ih haramsalt bn site ezguureed ih sonin bn. harin mashinaar yvah hetsuu bgaa yvgan hunii zam unadag duguigaar yvdag tam talbait bolmoor bgaa ym.
yr ni humuus ih demjij bna, bich bas adil, harin yaj holboo barih talaaraa bas bichihgui bol….
mongold bgaa humuus ta nart tusalj, boditoor demjihed arai hylbar bhaa, gedee gadaadad surj ajildag humuus yaj yugaar ta buhentei holbogdoh ve? http://www.club21.mn neegdsenii daraa medegdehuu? ene talaaraaa bicheer bnaaa. bayrlalaa
Demjij bna. Yaaj holboo barih ve?
Одоо кирилл үсгээр бичвэл ямар вэ, дараагийн шинэ мэдээллүүдээ.
энийг нэг уншчихаарай хөгшөөн!
http://mongolnews.mn/w/5446
hi ergej irsend chine bayr hurgi
bas amjilt husi okey
Sain uu? Ayalal ayalal bas daxiad l ayalal… Muruudul biyelj boldogiig xaruulsan bol, odoo xumuund tuiliin zorilgo gej yer b.dagguig bas l batlaj b.a gej oilgoxoos. Ene olon ayalal unexeer gaixamshigtai ch etsest ni yaax ve? Ene gantsxan nasandaa ayalasaar l b.xuu? Bi ayalaxiig maaaash ix muruuddug ch cham shig ix bish yum b.a gedegee udur ungurux bur mederdeg bolchixloo. Zaaval xen negend yamar negen zuiliig amlax xereg b.xgui l bolov uu XUVISGAL ch b.a uu XUVISAL ch b.a uu.ayandaa uurchlugduud irvel ter ni xuvisaj exlej bui ni ter.Bugd niiteeree dagaval xuvisgal bolson ni ter bolno.Bi lav turuuleed amlaxaas uxtelee aidag.uurtuu itgelguigees ter yum bolov uu daa!ZA TEGEED AMJILT!
hi amai chinii ajild amjilt hvsie.
http://www.club21.mn -dee zuvhun urlagiin medeelel hiih vv? sportiin medeelel bval bas zugeer yum shigee bi marathon gviltiin temtseen mgl-d hezee haana yaaj boldog tuhai haigaad yer oldohgvi yum sportiin ordonoos utadaj asuugaad ter tuhai todorhoi medeelel uguh hvn baihgvi bsan. holboonii darga geed neg hvnii utas ugsun ni holbogdohgvi internetees ch oligtoi medeelel oldohgvi yum.
Yer ni hvniig chi tiim yum hiiwel zvgeer hiisen deer geed tushaagaad heleed suuh ni utgagvi asuudal l daa zugeer tiim bval gesen sanaa shvv. Chinii ajild odoogoor yugaar yaaj tuslahaa medehgvi bna gehdee demjine sanaa neg bgaa shvv.
bi huvidaa alhahiig iluuud uzdeg. manai yavgan hunii zam mash muu uchir gutal desdeggui! dugui medehgui – ayultai shuu dee. zoriulaltiin zam bhgui uchir. alhah tuhaid mash ih demjij bna.
1 l ix mundag yum oilgoson xun bgagvi biluu bi taniig ix demjij yavda xun l de ene bichlegiig chine unshaad uram mine hugarav odoo bga bdal chine nuguu l neg xudalch zaluusaas yalgagdax yum yu ch alga sain bodoroi
amjilt husie Amai
Amai, Eh orondoo zuw sanaa uwurlun irj ajil kheregtee shuud orj baigaag chini ikh unelj baina shuu. Bi yag iim l sanaatai irsen yum. Dugui unaj chuluut tsagaa zuw unguruuj , bas teewriin kheregsel bolgoj ashiglakh ni zuitei shuu. Amjilt khusye
AMAI UURIIG NI MUUG HELSEN UURIIG NI BOLOHGUI BAIGAAG HELSEN COMMENT USTGAJ ENTER YAJ BAIGAAN?
BUSAD MALNUUD SHIG CHAMAIG URGUMJLUUD L CHAMAIG MAGTSAN COMMENTUUDIIG L CHI AVDAG YUM UU?
duguig mash ih demjij bna bas huni dere um bnavisal
Amai-iig shuumjisen comment bichiheer ustgachih yum aa. Bi 2 udaa Amai-g magtahad baij l baisan shuumjilsen commentiig shuud ustgah yum aa. Shudarga l bai l daa Amai. Er ni chi zuvhun uuriinhuuruu dairaad minii zuv busdiin buruu gesen shig bie tooson ni ilt medegdej baina
yanz burin shar medenes zalhasan tul badarchin.mn bolon yalanguya club21-g tesen yadan hulej baiy