Анх Галт тэрэгний буудал дээрээс вагон хөдөлхөд, 2 жилийн дараа хотоо дахин харандаа гэж өөдрөг бодож байлаа, гэтэл 2 жилийн дараа аяллынхаа 7-ний хоёрийг ч гүйцээгээгүй байдаг. Бүх юм тийм амар байсангүй. Энэ 2 жилийн хугацаанд 3 тив 28 орон, 500 гаруй хот суурингаар дайрч, 10 тэнгис далай, нуурыг үзэж, Олон үндэстэн ястаны соёлтой танилцаж, шашны хэд хэдэн том урсгалийн төвүүдийг судаллаа.

Очсон улс бүрдээ нэг хүнд ч болов Монголынхоо түүхийг сурталчилж. Хэзээ нэгэн цагт Монголын үндэсний соёл дээрээ тулгуурласан өндөр хөгжилтэй улс болно гэдэгт итгэдэгээ яриж байлаа.

“ Гэрээсээ гараагүй хүн Ямар том гэрт амьдарч байгаагаа мэдэхгүй!” гэдэг ухаанийг ойлголоо. Үнэхээр дэлхийн олон оронд өөрийн өвөрмөц туух соёлоороо гахуулсан тийм улсын иргэн болж төрсөндөө бахархаж байлаа. Холийн Африкт хүртэл Монголын түүхтэй холбоотой гудамж, дүүргүүд байсанд гайхаж байлаа.

Хэдийгээр өнөөгийн Эх орны маань эдийн засаг , нийгэм тогтворгүй байгаач, гадаад орнуудийн туршлагаас эх орондоо, шинэ үейин залуусдаа сургамж болох зүйлүүдийг сурч гэртээ хариад хэрэгжүүлэх хүслээр дүүрэн байна.

mum.jpg

Би ганцаараа аялаж байгаач надтай ямагт дэмжигч олон залуус байгаа, миний энэ аялал Монголын шинэ залуусын гадаад ертөнцийг нээх, Монгол эх орноо хөгжүүлэх түлхүүрийг хайх тэр хүсэл эрмэлзлэлийг бий болгоно гэдэгт итгэж байна. Би саятан биш, гэхдээ би агуу мөрөөдөлтэй хүн, тиймээс өнөөг хүртэл өөрийн хүсэл мөрөөдөлд автан хүн бүрийн хүсч байгаа тэр зүйлийг хийж бусдад зориг, урам хүргэхээр зориж байгаа билээ.

421959673_c97150f0de.jpg Эх орноосоо гарч байхдаа Гэрээ санах сэтгэл ямар хүчтэй байж болохыг огт төсөөлсөнгүй. Анхны цомогт орсон “Уйтгар” хөгжимдөө ирээдүйд үзэх тэр уйтгарийн мэдрэмжээ бичсэн байсанд гайхаж байлаа.

Аялснаас хойш Германий Берлин дэх Монголчуудийн Шинэ Жилийн үдэшлэгт таарсан нь үнэхээр сонирхолтой байсанч ,

тэр жил Грек Туркийн хил дээр шөнө дунд тортой хоолоо зам дээр дэлгэж тавиад, Хилийн Постны гэрлийн доор цагаан сарын битүүнийг ганцаараа тэмдгэлж байлаа.

dscn9619.JPG

(Битүүлэхээр бэлдсэн тор) Tуркын хил дээр

Монголчуудтайгаа уулзах юмсан гэсэн мөрөөдөлдөө автаж байгаад холийн Өмнөд Африкийн улсад Монголын циркчидтэй уулзсан нь намайг улам их зоригжуулж, аялалыг сонирхолтой болгож өглөө. Сайн байнуу? Гэж хэлэх тийм хэцүү байдгийг мэдсэнгүй. Өөрийнхөө монгол хэлэнд эргэлзэж байсан, асуудалгүй гэдгийг нотоллоо.

img_0559.jpg

Анх Егыптийн Hurgada хотын буудалд хоолны хордлого авч 2 хоног хэвтэж байхдаа-Хэрвээ гэртээ байсан бол гэрийхэн эсвэл найз нөхөд эм, халуун хоолоор намайг эргэх байсандаа гэж бодож билээ. Үнэхээр өвчингөөс гадна сэтгэл санаанаасаа болж илүү өвдсөн боловуу. Өөрийгөө ганцаараа гэдгийг ойлгож биеэ дайчилах, болгоомжтой байх анхны том сургамж байлаа. 2 хоног хоолгүй өлссний эцэст нэг цагаан будаатай золгож билээ.

dscn2127.JPG

Дараахан Егыпт улсаас Sudanii виза авч чадалгүй 8 сар гаруй гацаад, Port Said хотын усан боомтон дээр сууж байхдаа аялалын анхны нулимс гарч билээ.Тухайн үед үнэхээр гарах гарцгүй, аялал зогссон мэт санагдаж байсан ч өнөөдөр бодоод байхнаа- Цаг нь болохоор бүх юм бүтдэгийг ойлголоо.

dscn2145.JPG

Малави улсийн тосгоны эмнэлэгт Малериа өвчний хүнд байдалд хүргэгдээд, дусал залгуулах зуураа эмчид Ахийн болон, сайн найзын утсыг өгөөд- Муу юм болвол энэ дугаарлуу холбогдоороо гэж захиас үлдээсэнч, эмч ойлголгүй шууд мессэж бичиж бүгдийг сандрааж билээ. Гэрийхэндээ маш муу байгаагаа мэдэгдхээс эмээсэндээ утасдаагүй юм.

Африк тивийн хамгийн их хүн нас бардаг тэр аюултай өвчин тусаад идгэхдээ Хүмүүст энэ өвчний тухай өөрийн туршлагаа бичих боломжтой боллоо гэж өөртөө дэм өгч байлаа.

dsc04347.JPG

Аялалд гарахаас 3 хоногийн өмнө Миний хайрт өвөө эмээ хоёр гаргаж өгөхөөр ирэх үед , өвөөгөө хараад -Ямар сонин сэтгэл төрөөд байнаа, өвөө танийгаа би сүүлийн удаа харж байгаа юмшиг санагдаад байх юм, гээд маш чанг тэвэрч билээ. 2007 оний 1 сарын 2-ний өдөр сонин совин татаад гэрлүүгээ яритал өвөөгийн бие муу, гэрийхэн сахиж байна гэж хариуллаа. Миний залгаснаас хойш 2 цагийн дараа өвөө маань Өөд болсон гэсэн.(Ум Мани Бад Ми Хум) Би замд гарсан тул энэ эмэгнэлтэй мэдээг 5 хоногийн дараа л сонсч, харийн газар шөнөжин уйлж билээ. Багийн дурсамжуудад миний хайрт Өвөө байнга бидэнтэй байсан бөгөөд, бүх ач хүүхдүүддээ хайр халамжаар дутаагаагүй билээ. Өөд болохоос нь өмнө ганц ч хором болов уулзах боломж байсан бол –Өвөөдөө тэврээд ямар их хайртай байснаа хэлэх байсан гэж сүүлд харамсаж байлаа.

Егыпт лалийн шашинтай улс тул Буддин сүм надад олдсонгүй. Үнэхээр хэцүү ийм үед өөрийн уламжлалт шашны газар дээрээ очоод Өвөөдөө зул өргөх боломж гараагүй юм.

Ямарч бэрхшээл гарсан байсан , дэлхийг тойроод зүүн зүгээс ирэхээс нааш, гэрийн бараа харахгүй шүү! гэж бүгдэнд тангараг өгсөн тул эмэгнэлтэй, хэцүү энэ үед гэрийхэндээ дэм болж чадаагүйдээ гутарч байлаа.

Энэ мэтчилэн маш олон үйл явдлаар дүүрэн байсан 2 жилийн тэмдэглэлүүдээ баг багаар нөхөн бичээд байгаа билээ. Аялах явцдаа өөрийн компьютер болон санхүүгийн байдал тийм ч сайнгүй байгаа тул баг багаар ажилаа өрнүүлж байна.

img_0855.jpg

Миний аялалыг дэмжих, хамтран ажиллах сонирхолтой хүмүүс, байгууллагуудыг нээлттэйгээр хүлээн авах болно. Миний аялал маш олон хүнд хүрч амьдралд нь нэмэр болоосой гэж хүсч байна. “ Амай Ароунд” их өртөг зардалтай байгаа ч хаана ч байсан өөрийн блогдоо аялалын шинэ сонирхолтой тэмдэглэлүүдээ бичэхийг зорьж байгаа билээ.Тэмдэглэл бичихэд интернэт, компьютер цаг, унаа гэх мэт олон зардал ажил болдог тул миний тэмдэгллийг уншиж байгаа хүмүүс тухайн сэдэв дээр “Амжилт хүсье” гэхээсээ илүү бодож байгаа зүйлээ бичээсээ гэж хүсэх юм. Интернэтийн боломж гарах болгонд хүмүүсийн сэтгэгдлийг уншиж манай өнөөгийн залуус юу бодож , хэрхэн сэтгэж буйг дүгнэх боломжийг надад олгоосой гэж найдах юм. Энэ хоёр жилийн хугацаанд өмнөх амьдралдаа үзээгүй их баяр баясгалан, зовлон, бэрхшээлүүдийг тууллаа. Өдөр ирэх бүр улам их юм сурч, ирээдүйд бүтээх агуу мөрөөдлийнхөө төлөвлөгөөг маш тод харж эхэллээ.

Намайг энэ хугацаанд дэмжиж байгаа, хатуу үнэн шүүмжлэлээрээ хурцалж байгаа бүх хүмүүсдээ баярллаа гэж хэлмээр байна. Шүүмжлэлд би дуртай гэхдээ шүүмжлэл, хараал хоёрыг салгаж байгаа. Миний дараагийн орнуудад уулзах хүсэлтэй байгаа бол холбоотой байгаараа!

Та бүхэнтэйгээ уулзатлаа баяртай!

Horaayy..there are 25 comment(s) for me so far ;)

#1

hi,

neg yum medmeer baina…. ayalaliinhaa marshruutaa neg blog bolgood taviach… tuundee ochih ornoonuudiin daraalal (nersiin daraalalaar bish) iig bichih heregtei. yu gehleer ene site nii ayalal geed menu d yag tiim ornoor ehleed orood daraa ter oron geh met tolovlogoo alga baina lee… yadaj ochih ornuudiinhaa daraalaliig blog bolgood tavichihval tend baigaa humuus bas beltgeltei baih bolov uu???

suuld ni indiad ireh arai boloogui baihaa…

bye

sukhee wrote on 2007/11/07 - 19:26
#2

oird orj ireh geed site chini ih udaan achaallaad orj irehgui bsisiimaa.. tegnee, iluu heregtei zuil setgegdeleeree damjuulj bichih baihiig bodnoo!
gehdee urgelj amjil husej, baharhaj baidag shuu!

Good Luck wrote on 2007/11/08 - 01:02
#3

Sain bna uu.Uchigur neg comment bichsen chine garaagui bna.yagaad garahgui bgaa yum boloo uchriig medeh hun bna uu.Hereglej bgaa internet browsereesee bolood bgaa yum boluu.ene site Mozilla-g demjdeg biz dee

anhaa wrote on 2007/11/08 - 10:09
#4

Za tegeheer yunii turuund amjilt husehee martahgui ee.
Ankh udaa orj bga humuust zoriulj gants yum zasah heregtei bna. Yu gevel Nuur huudas ehleh uyed, ayan zamiin temdeglel buland baigaa medeelluud tsag hugatsaanii huvid zarim uyed holildson baidag. Ene ni blog sar uduruur des daraalaad jiliin medeelliig hargalzdagguitee holbootoi baih. Ankh udaa orj baigaa esvel gazar zuin medleg taaruu hun haraad bur tuurchij medne shuu. Neg bol tiv algasaad l ongotsoor niseed baisan yum baih gej bodoj magadgui. Ene blog bol bidnii huvid chinii huviin yertuntsuur ayalh tsonh yum, mun delhiin olon uls undesten soyol urlag zereg aguu zuilstei damjuulan taniltsaj baigaa garts bilee, Uuruur helbel zaluus maani uuniig sonirhosnoor humursun togoon dotroosoo garah bolomjiig olj harj baidag gesen ug. Tiim bolohoor mash sain des daraa, engiin oilgomjtoi baih yostoi gej bodoj baina.
Za tegeed baahan zuil nurshchlaa HUSHUU NEMEHEER HURUU NEM gej ug baidag ch Amai giin huselteer byatshaan zuvulguu ugsun bolno.
Dahin amjilt husey. ALTAN SHAR ZAM TANI ULZIIGUU UGUH BOLTUGAI.

boloroo wrote on 2007/11/08 - 14:13
#5

Neg zuiliig hariugui martah duhluu.Aylaliin marshrut gargaj hereggui baihaa. harin zugeer daraagiin ochih uls yumuu dairan unguruh hotiin tuhai baij boloh yum.
Yagad gevel chinii aylal busad aylalaas yalgagdaj, sonirhol tatj baigaa gol zuil ni FREE STYLE baidal, yund ch barigdalgui taavar met baigaadaa baih gej oilgoj bna.
Aylal uuruu chamaig avch yavj bval ulam l sonirholtoi sangdaj bna. Minii huvid gazriin zurag haraad odoo tend end ochij magadgui geel byatshan taavar hiigeel suuj baidag yum.

boloroo wrote on 2007/11/08 - 14:21
#6

Dahiad davarsan gants huselt baina. Urshuuguurui olon zuil nehsend.
Umnuh olon aylaluudiin Photo zuragnuuaas baytshaan ch gesen tailbar huleej bdag shu.
jihee ni germen oroh zamd daigdsan olon huniihee zurgan deer. ENE HUNII MASHIN IKH SONIN UNERTEI BAISAN gehed l bolood yavchihna shuu dee. He he zaaval urt tailbar hereggui shu de.
Za tegeed shuumjleh ikh amarhan,
Mash sain aylal shuu. Adal yavdal eren haigch XXI zuunii olon ulsiin badarchin /mundag humuus baisan yum gene lee/ mini amjilt husey.

boloroo wrote on 2007/11/08 - 14:26
#7

Torsen odriin mend hurgie AMAI !!!Chamaig setgeleesee demjij baidag shuu!!! Amjilt husie!!!!

otgoo wrote on 2007/11/09 - 20:25
#8

Amai amjilt husie!
dansnii dugaaraa humuust helj uguuch ?
humuus handiv urgunu!
bi ch bas zardald chini handiv nemerlemeer bna.

Bagabandi wrote on 2007/11/10 - 20:43
#9

hey сайн уу? zaik yu bna da aylal uneheer sonirholtoi yuma. marshrutiin talaar des daraa gargaad hereggui bailgui de tegeed ch ene bolomjgui zuil bh gej bodoj bna /sorry gehdee minii bodloor/haana yamar ulsad heden sar honog bolohoo medehgui, mongo sanhuu hetsuu ued halaasaa temtreed nilumsaa archaad l zorison gazraa nudendee dursleed l yavj bgaa ued marshrut ene ter bolomjgui gej bodoj bna gehdee odoo ene ulsaas garaad ene uls ruu ochloo gej blogdoo medegdeed bval tuhain orond bga humuus holboo bariad uulzaj setgel sanhuu en ter zuilseer tusalbal uneheer ih tus boloh bhaa ingeed mongoliin maani ireedui bolson zaluus ta bid l neg negnee demjij neg negendee dem ogohgui bol oor hen ogohev dee :) zaluusaa live different! amaig demjitsgeey etsest ni Amai chamd good luck ;)

tsoom wrote on 2007/11/11 - 20:30
#10

UU neeree say haraad baisan chin Tanai Aav chin manai bagsh bna sh de.
bi MUIS- n huuli zuin surguulid surdag yum. 2-r kursed MONGOLIIN TUUKH iin hicheeliig orj baisan yum. odoo ch orj bga baih
Tsedenbal dargiin ajil amidraliin tuhai sudalj tanidag meddeg baisan humuusees ni survaljlaga maygiin yum avakh daalgavar ugdug baisan yum.
Neg udaa bi MAXH iig shuumjilsen chin bagsh maani ikh durguitsej bid 2 baahan metgeltssen yum dag. he he
Gehdee A duntei tugsuj bilee.

Boloroo wrote on 2007/11/13 - 16:29
#11

Neeree martsanaas dan ayn zamiin temdegleleesee ish tatsan nom bichih tuhai bodoj uzsen uu.
Uran zohioliin arguudiig heregleed adal yavdalt roman yumuu tuuj maygaar bichvel bi lav avj unshih yum bna.

AMAI DELHIIG TOIROHOOR ZORCHSON TEMDEGLEL
neriig ni olchloo. he he. goe nom bolno shu dee.

Boloroo wrote on 2007/11/13 - 16:33
#12

AMAI amjilt husie.

Boogii wrote on 2007/11/16 - 11:57
#13

wow, sanamasargui yawj bgad chinii blogtoi taaraldlaa. urid ni zugeer chamaig ayalald yawsan gej dam yaria sonsoj, medeeger halit uzej blaa gej, tegj sonsoj bhdaa gaihaj bsan shu, yamar zorigtoi yum be gej? negd, gantsaaraa, 2-t sanhuugiin asuudal geh met, gehdee minii bodloor hamgiin aimar ni gantsaaraa shu de.. chinii ene zurguudiig harahad geresee garch bsan uyiin zurag, ayalliin uyerh zurgiig haritsuulahad ih uur bn. gereesee garah uydee tseej duuren zorigtoi, ih husel temuuleltei, buh yum bolj butne gesen bodoltoi bsan bh da. gehdee medeeej zamd chini saad berhsheel zunduu taaraldsan bh… hurdhan butsii gej bodson uy zunduu l garsan bh da. ter buriig dawan tuulj bgad chini gaihaj, atarhaj bn shu…

Soko wrote on 2007/11/19 - 16:13
#14

Sain uu, net ukhaj bgaad sanamsargui chinii blog ruu orchihloo. Bi setguulch hun, hevlel medeellin baiguullagad ajilladag. Herev chi zuvshuurvul blognoos chin zarim sonirholtoi hesgiig unshigchiddaa tavij baij boloh uu. Mun mungu sanhuugiin huvid demjih, handiv urguh uil ajillagaag bas zohion baiguulahad yagaad bolohgui gej. dansnii dugaaraa nadad medegdeerei. Bi ch bas yalah durtai. Chamtai tsug hamtdaa ayalmaar l bna. Hervee chi tatgalzakhgui bol haa bgaa gazar chin ochihod bi belen shuu. Yagaad zaaval gantsaaraa ayalah yostoi gej, herev 2-uulaa baival yasiin be. ene talaar hariu medegdeerei.
Batbayaraas
<<sa_bayaraa@yahoo.com

Batbayar wrote on 2007/11/19 - 23:23
#15

Sain uu, net ukhaj bgaad sanamsargui chinii blog ruu orchihloo. Bi setguulch hun, hevlel medeellin baiguullagad ajilladag. Herev chi zuvshuurvul blognoos chin zarim sonirholtoi hesgiig unshigchiddaa tavij baij boloh uu. Mun mungu sanhuugiin huvid demjih, handiv urguh uil ajillagaag bas zohion baiguulahad yagaad bolohgui gej. dansnii dugaaraa nadad medegdeerei. Bi ch bas ayalah durtai. Chamtai tsug hamtdaa ayalmaar l bna. Hervee chi tatgalzakhgui bol haa bgaa gazar chin ochihod bi belen shuu. Yagaad zaaval gantsaaraa ayalah yostoi gej, herev 2-uulaa baival yasiin be. ene talaar hariu medegdeerei.
Batbayaraas
<<sa_bayaraa@yahoo.com

Batbayar wrote on 2007/11/19 - 23:25
#16

Sain Bain uu Amai,

Neg yum asuuya. Chi USA-d hezee yed ireh baih gej bodoj bna( sorry medeej yag tedend gej helehed hestuu l dee) , irne bizdee? San Francisco, CA -d ireerei, uulzalt hiivel humuus ih durtai bna daa( bi terend chin tysalj chadna gej bodoj bna). Bi chinii 2 jil bolson gesen ene deerhi uguulliig unshaad uilah shahsan shyy. Yag ter ganstaaraa ayalaj baigaa, uvchilsen berhsjeeluuud, uvuu chin uud bolson ter tsag nudend haragdaad bsn. Good luck in your journey!
P.S.( ajiltai bolohoor chinii dansand handiv urugnuu)

Tyngaa wrote on 2007/11/22 - 04:38
#17

Hooh yostoi sonirholtoi bn shuu. Keep going.
And where’s your account number?

Sassy wrote on 2007/11/22 - 13:16
#18

hi, amai
sain bna. iim ih zorigtoi muruudluu bieluulehiin tuluu yvj bgaaa huchirheg uuriin bodoltoi hun mongol ulsaas maani /ter tusmaa zaluu hun/ garch iren tuuh soeloo delhiid surtalchilj yvaad chamd mash ih talarhaj bna. amjilt husie

saraa wrote on 2007/12/13 - 18:02
#19

Sain Baina uu, Sain Yavj Bainuu?
Ingehed odoo yag haana yamar orond yavj baigaa ve. Herev Vietnamiin Ho Chi Minh City (well known as Saigon) ireheer bol mash nimgem zunii huvtsastai, gudamjnii hool, hunsnii zuilees bolgoomjilj yavaarai. Denduu haluun, denduu zambaraagui gazar shuu, gehdee Africa-t baisan bol barag heluultgui ih turshlagatai baigaa bizdee. Herev ene hotod 2009 onoos omno irvel (herev ooroo husvel) holboo bariarai.

Jack wrote on 2007/12/21 - 17:31
#20

Sain uu? Amai
Odoo khaana yawj baina? Udakhgui shine jil bolloo. Anjiltaar duuren on bolokhiig khuseye. Gadaadad baigaa bukh khun l chamaig khuleej baigaa shuu. Chinii ayalal khiine gedgiig chini Mongold baikhdaa chamaas sonsood neg l itgekhgui baisan yum. Yostoi mundag baina. Bi odoo Japand Tokyod baina. 2008onii 2saraas khoish Awstraliin Cairns gedeg khamgiin khoid taliin khotod baina. Awstralid irwel manaid ireerei. Buuz khiigeed Khuleej baiya. Chamaar bakharkhaj baina shuu.
Onoroo.

Onoroo wrote on 2007/12/25 - 19:49
#21

hi ! uneheer daichin zaluu yum aa! Bi mongoloos mendchilj bna! chamd shine oniin mend hurgie! ochiroo geheer eregtei gej bodoj bna uu bi emegtei, chamaar uneheer baharhaj bna ! nadtai holboo bariarai Ochirchimeg@yahoo.com

ochiroo wrote on 2008/01/02 - 22:45
#22

good luck

oghi wrote on 2008/01/18 - 04:36
#23

bi eniig yag 1jil 1honogiin daraa unshij bna unuudur 11.05n bi uuniig unshaad uillaa uuriin erhgui nulims garlaa. chi unheer muruudultei zorilgotoi bas tevcheertei yumaa hunii nutagt hari orond bie e l bodoj yabaarai

chimgee wrote on 2008/11/05 - 11:57
#24

сайн байна уу? сайн яваж байна уу Амай эгч ни ойрд орсонгуй маш удлаа.Тэгээд чиний өвөөгийнхээ тухай бичсэн харамсалтай явдалийг сонсоод чиний өмнөөс маш их харамсаж байгаагаа илэрхийлий.Аялал чин бутэмжтэй сайн байгаад мөн чиний зоригтой юунаас ч буцахгуй шантрахгуй сэтгэлийг чинь өөрийн эрэхгүй бахархах сэтгэл төрлөө.Би олон жил Англи улсад амьдарч байна.Хүний газар ганчаараа хар хүч зоригоороо явна гэдэг яамагт эрсдэл дагуулж өвчин зовлон туулж яавх тийм амар биш шүү дээ Үүнийг манай монгол хүмүүс ойлгож туслаж дэмжээрэй гэж санаагаа бас хэлэх гэсэн юмаа.Чиний зорилого чини тодархой тул битгий шантараарай за юу.Ямар ч байсан зорисондоо хүрч эх орондоо эрүүл энх эргэж ирээд Монголийнхоо хүүхэд залуучуудад ихийг ойлгуулж тэд нарт бас өөртөө иргэх итгэл ирээдүйгээ сайн сайханаар харах боломжийн суурийг тавьж өгөөрөй.Миний дүү За сайн аялаад сайхан сэтгэлтэй эргэж ирээрэй ,Танихгүй ч гэсэн Эрхэм дүү чамайг тэврэн үнсье.Туяа.Лондонгоос

Tuya wrote on 2009/06/18 - 08:02
#25

saimuu mongol ulsiinhaa neriig delhiid taniulj ywaa chamd bayrallaa neg yum asuumar bna ta aylaldaa hamtran aylagch yagaaad awaagui yum gantsaaraa aylah ersdel ih bdag uu?

suheetsubasa wrote on 2009/11/10 - 18:58
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.