2007.10.18 Ботсвана
5 сар гаруй Өмнөд Африкийг судалсны дараа 29 дэх Улс Ботсванад хөл тавилаа.
Нийслэл Gaborone нь хилээс 10км зайтай тул төвөггүй хүрлээ. Их дэлгүүрт нь буугаад 2 Өмнөд Африкийн залуустай танилцлаа. Тэд энд 2 хоног нэгэн компанид программ хангамжийн ажил хийж байгаа бөгөөд, намайг үүргэвчтэй аялагч тул хямд байрлах газар мэдхүү? гэж асуулаа.
Би- Яг хил дээрээс ирж байна, ямарч мэдээлэл алга, Энэ улс бага болон дунд зэргийн жуулчдаас татгалзаж, болвол мөнгөтэй жуулчин татах сонирхолтой байдаг тул буудлууд маш үнэтэй гэж сонссон гэлээ.
Тэд өнгөрсөн шөнө нэгэн жижиг буудалд буусан бөгөөд өдрийн 350 пула (50$) төлсөн гэлээ. Би тэдний машинд цүнхээ орхиод, хямд буудлийн эрэлд гарлаа.
Интэрнэтээс хамгийн хямд нь “Моколоди” гэдэг паркд майхнаа байрлуулаад хонох юм бол 10-$ байлаа. Тэдэнд хэлж хотоос 10-д км машинаараа яваад очлоо. Тэд ажилаа дууссаар байтал үд болсон тул, Моколодид харанхуйд ирлээ. Бидний байрлаж болох газар яг ой дунд байсан тул, нөгөө зэрлэг амьтадаас айж байлаа.
Рэцэпшинээс нэлээд camp sit байдаг тул, буцаж очиж хоолонд орох бодлоо орхилоо. Надад байсан талх тэгээд хэдэн өндгийг гал дээр битүү болгохоор шийдлээ. Хоол хийх завгүй тул гал дээр шарлаа.

Майхнаа зоогоод, үдийн хоолоо идээд унтахаар боллоо. Би өөрийн майхангүй тул залуусийн том майханд өөрийгөө багтаалаа.
Өглөө босоод. Майхнаа хураагаад залуус буцаад хот орхоор болж би “Моколодид орой болтол үлдлээ. Залуус ажилаа дуусгаад Ботсванагийн баруун зүг 500км явах бодолтой байсан тул би бас орой тэдэнтэй нийлэхээр шийдлээ.

Ийнхүү паркд цаг аргацааж байгаад менежер Crosby гэдэг залуутай танилцлаа.

Өөрийгөө Монголоос явж байна, аяллын тэмдэглэл бичиж байгаагаа хэлтэл, Захиралтайгаа танилцуулж үнэгүй Паркаар авч явхаар боллоо. Уул нь дундаж үнэ 20-80$


Crossby уг паркийн үйл ажиллагаатай танилцуулах явцад , эдгээр хүмүүсийн хийж буй зүйлд үнэхээр бахархлаа.

Энэ парк нь Жуулчидад байгалийг үзүүлэх зорилготойч үүнээс олж буй орлогийг ан амьтаны хамгаалал болон жилд 14000 гаруй хүүхдийг байгал ан амьтантай танилцуулах сургалтийн ажилд зориулдаг Төрийн Бус Байгууллага байлаа.

Энэ паркийн үйл ажилгааны нэг хэсэг нь гэмтсэн зэрлэг амьтадыг арчилах байлаа. James гэдэг бодон гахай сохор тул, хүмүүсийн хараанаас гарвал үхэх аюултай тул,. өдөр бүр түүнийг бас арчилдаг юм.

Би түүний ярианд уяраад,- Та нарт видео болон фото ажил хийх хэрэгтэй бол би үнэгүй тусалж чадна шүү гэлээ. Тэрээр захиралдаа танилцуултал. Тэд баярлаж , би энэ Паркийн бичлэгтэй DVD хийж өгөхөөр боллоо.
Bairlah bair, Camer, computer, Unaa geed heregtseetei buhneer hanglaa. Bi ch ajildaa oroh yavtsdaa udur bur juulchdiin hamt zerleg baigaltai taniltsaj ehellee.
“Cheetah” энэ араатан аюултайч хүмүүсрүү дайрахгүй байлгахаар сургасан юм шиг байналээ.

Диваажин гэж энд л байхшиг!

Морин дээрх зугаалга байдаг бөгөөд, надад морь унахыг заах гэж нутгийн нэг залуу оролдлоо. Би Монгол! гэдэг тайлбарийг ойлгохгүй болохоор давхиж үзүүллээ.
Хажууханд зэрлэг амьтад бэлчээд , моритой бутан дундуур явах үнэхээр гоё юм байнлээ.
Хамгийн сонирхолтой нь Заан дээр суугаад зэрлэг байгалийг үзэх хамгийн үзэсгэлэнтэй санагдлаа.
Энд Холландийн хосууд байгал хамгаалалийн сайн дурийн ажил хийж байгаатай таарсан юм.
Jerun Janin хоёр Намайг Монгол гэж сонсоод гайхлаа. Тэр хоёр Ботсванагийн өмнө Монголд “Тахь” хамгаалалийн газар сайн дурийн ажил хийх бодолтой байсанч өвлийн хуйтнийг мэдээд энд ирсэн гэж байлаа.
www.ecovolunteer.org энэ хаягаар хүмүүс гадаадийн сайн дурийн байгууллагуудад бүртгүүлж ажилдаг юм байна.

Залуус цалингаа аваад Паридаж байгаа нь!

Видео бичлэг хийхэд ийм мотоцикл бас өглөө!

Нутгийн залуусыг урьж омгийн бүжиг бас сонирхож болно.
Монголд жуулчидад зориулсан маш олон компаниуд үйл ажиллагаа явуулдагч, Jeep авах, эсвэл байшин бариулах тийм зүйлд орлогоо зориулдаг бол. Эндхийн газрууд юуны түрүүнд байгаль орчноо хамгаалах, сэргээх, хүмүүст таниулж сургах зориулалтаар орлогоо зарцуулж байгаад үнэхээр бахархаж байлаа.
Бид хэзээнээс байгаль орчноо үр удам, хойч үедээ үлдээх маш тогтвортой бодлогийг явуулж эхлэх болоо!
Үнэхээр Монголчууд байгаль гэдэг бидний ирээдүй гэдгийг ойлгосон үед ,өндөр технологи онгон байгаль хоёр Монголийн газар нутагт зэрэгцэн орших боловуу!
Ялангуяа манай анчид зээрийг КОЛАШНИКОВ автоматаар агнадаг гэхэд харамсаж байлаа.



2007/11/11
| 3,786 Үзсэн 


















Horaayy..there are 8 comment(s) for me so far ;)
eeee huurhii yamar goe gazraar yavaad bnaa.
Hed honog tesen yadan huleelee shuu.
Naad baigal hamgaalah turshlagiig chin hen negen aaviin huu udahgui barij avaad hiih baih.
Sain duriin, ashgiin bus, turiin bus geh zereg ontslogtoi baiguullaguudiin uil ajillagaag ihenh humuus HANDIVIIN, BUYANII, Butsaltgui tuslamjiin baiguulaguudtai anduuraad baih yum. Monolchuudad ASHIG heregtei baigaa ni oilgomjtoi, odoohondoo buynii maygaar uil ajillagaa yavuulah boloogui baih.
Gehdee Baigaliig hamgaalaad bas ashig olj bolno shuu dee.
Yag ene baidlaar ashgaa ch olood baigalia ch hamgaalaad olon huniig ajliin bairaar hangaad, mongoloo ch surtalchilaad baih bolomj baigaa daa ug ni.
Ashgiig zaaval bugiin ever gargaj, tarvagnii aris buunduj, minj, bulgiig hyadaj, shonhoroo homrogloj oloh albagui shuu dee.
ZA TEGEED AMAI GIIN HIIJ BUI TEMDEGLEL GANTSHAN TANIN MEDEHUIN CHANARTAI medeelel BISH GEJ BODOJ BAIGAA>
Mongoliin sergelen aaviin huvguud ene saikhan sanaanuudiig shuurch avaad ajil bolgoh boltugai.
AMAIDAA AMJILT HUSEY. DARAAGIIN TEMDEGLEL HURTEL CHIN BAYARTAI>
Neeree NAAD US chin ikh zohiod baigaa shuu. Bitgii avhuulchihaarai. Sahlaa ch gesen saikhan bavaital ni urguulchih.
Woow ter gahai yaasan orovdoltei yumbee. Uneheer sonirholtoi bna shuuu.
Keep going
ene site iig say l medlee… teed baahan yum unshlaa. tanii temdeglel vneheer sonirholtoi yum. bas vs chini nileen urgachihjee tiimee… za terch yahaw. goy temdeglelee tsaash ni bicheerei, amjilt hvsey
Aylaad bgaarai delhiig toirood irne shuu husel muruudulduu hureh shig saihan yum gej haa bhawdee.
Сайн байна уу,
Амайг анх дэлхийг тойрно гэж ярьж байхад нь ер итгэхгүй байлаа. Үсрээд л 2,3 орноор яваад ирэх байха гэж бодож байсан. Харин энэ блогийг унших болгонд шинэ ертөнцийг нээж өгдөг билээ. Чиний аялалын тухай мэдсэн Монголын залуучуудын юунд хүрч болох вэ? гэдэг хүсэл ирмэлзлэлийг улам хурцалж байна. Аян замдаа саадгүй сайн яваарай!
Gaihaltai. Iim sait baidgiig onoodor li medlee. Chinii ayalaliig tsaashid bainag unshih bolno. Amjilt husie.
vneheer bishirch bna! jinhene er hvn! bie ee bodoj yavaarai!