Эрхүү хот миний хоёрдох гэр гэж хэлж болно. Багадаа 1-5 ангидаа би гэр бүлийхэнтэйгээ Эрхүү хотод амьдарч байсан юм. 92 оноос хойш байнга дайран өнгөрч, эсвэл дээгүүр нь нисч өнгөрсөн тул дахиад энэ дурсамжтай хотод хөл тавих юмсан гэж мөрөөдсөөр байна. Багадаа сурч байсан сургууль, амьдарч байсан дүүрэг, тоглож өссөн найзууд одоо юу хийж байгаа болоо?

Аль баг байхад шөний цагаар Оросийн хил дээр ирж шалгалт явуулдаг байсан хэвээрээ байлаа. Хил даваад холийн аяллийн эхний улсыг өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ бичлээ, он сарийг ч хавсрууллаа. Оросийн хилийн шалган нэвтрүүлэхийн байцаагчид нэлээд ширүүн, хатуу шалгалттай байдагсан, энэ удаа маш соёлтой бичиг баримт асууж нэлээд өөр болсон байлаа. Хаашаа явж байгаа юу хийж байгаа нь гэсэн асуултанд анх удаа -Дэлхийг тойрох гэж байна гэж өөртөө итгэлгүйгээр хэллээ. Үнэхээр дэлхийг тойрно гэдэг чинь тийм амар зүйл биш шүүдээ! Аль нэг улсаас, эсвэл Оросод бэрхшээл тулгарч буцахийг үгүйсгэхгүй тул “ИТГЭЛ” гэдэг өөрийн уриагаа хэлж эхэллээ. Хүн итгэлтэй /believe/ байгаа цагт ямарч бэрхшээлийг даван туулж чадна. Манайд одоо дутагдаад байгаа зүйл нь хүмүүсийн ИТГЭЛ юм шүүдээ! Юунд итгэх, Итгэж яах юм бэ! гэсэн бодолтой иргэдтэй байгаа улс хөгжих магадлал хэр билээ?

Вагон Наушки хотод зогсоод нэлээд удлаа. Бүх хүмүүсийн ачаа, Бичиг баримтуудийг шалгаад татвараа аваад явах гэсээр байтал 2 цаг гаруй боллоо. Хүмүүс тал бүр бараагаа тараасан тул арай бага татвар төллөө. Хил дээр хамгийн сайн сандаг зүйл бол оо-ийн өрөө хаалттай байдаг тул ёстой үгээ хэлэндээ.


Би хэрвээ Эрхүү хотод сурч байгаа оютнууд миний өгүүллэгийг уншаад ШУВАЛОВ АНТОН гэж хамгийн сайн найзтай минь холбож өгвөл би маш их баярлахсан. Гал тэрэгнээс 10 минут буутал тэнд сурч байгаа оюутнуудтай таарлаа. цуг зургаа дарууллаа.Тэд намайг хааш явж байгааг асуухад Дэлхийг тойрох аяллаа эхэлж байна гэж үлгэршиг хариугаа анх шахуу хэллээ. Тэр үед ингэж хариулах маш эвгүй бөгөөд БҮЛТ үсэрч байндаа гэж бодогдохоор байлаа. Эрхүү хотийн нэрийг сонсох болгонд ТАРВАГ-ний арьс бодогддог юм. Учир нь хуучин социализм байхад Эрхүүлүү явах болгонд Вагоний купэнуудийн нийтлэг үнэр нь тарганд дэвтээсэн тарвагний арьсний үнэр байсан юм. Манай оюутнууд болон намайчид байнга тарвагний арьс орос болон зүүн европруу зөөж түүгээрээ нэг амьдралаа авч явдаг байсан. Хойно сурч байгаа оюутнууд Гадаадад сурдаг гэж том нэртэй тул гэртээ ирэхдээ хүний тоогоор шахуу бэлэг авчирах ёстой! Тэгээд энэ бэлэгний мөнгөө хэмнэх гэж КРАНТНИЙ усан дээр суудаг байсан гэсэн. Паркд тарвагний хөшөө байдаг бөгөөд түүнийг уул нь ТӨВ ВОКЗАЛ дээр байрлуулбал зүгээр санагддаг. Манай 2 үейин хүмүүсийн амьдралийг авч явсан Тарваганд хөшөө барисан юм бол түүнийгээ энэхүү шинэ үейихэнд бас мэдүүлж байвал зүгээрсэн. Төсөөлдөө ВОКЗАЛ дээр хүүхэд аав ээжээсээ Тарвагний хөшөө яагаад Вокзал дээр байгаа юм бэ? гээд асуухад нь Биднийг баг байхад аав ээж үүгээр бидэнд бэлэг авчирдаг байсан юм гээд л. Манай хэд хэдэн том бизнэсмэнүүд бас үүгээр анхны бизнэсийн гараага эхэлсэн шүүдээ! Тэгэхээр шинээр бизнэсийн аянд гарч байгаа хүмүүс тарвагний гэдсийг илээд Их олз авчираарай гэж шивнээд замд гардаг соёл бий болох ч юмуу.

Horaayy..there are 12 comment(s) for me so far ;)

#1

Davay v Moskvu priezjay!

Oxana wrote on 2007/10/13 - 18:26
#2

Ter Pacha Sharm deer, noloo buhii humuustei herhen taniltssan tuhai blog-oos unshina uu gesen bsn,, ter blog haana bga ve?

Erdene wrote on 2007/10/14 - 00:58
#3

sain bna zaluu

Chinbaa wrote on 2007/11/24 - 23:03
#4

Odoo ch ulger bish boljdee

Batnyam wrote on 2008/04/03 - 10:53
#5

Amai, ta bucaad Orosoor dairah bolvol Orosyn Holboony Uls dahi Buryatuud, Oiratuud, Tuvachuud bolon Khakasschuudyn amidralyg ochij sonirhoj boloh bolov uu? Bas video bichleg hiivel buur ih bayarlana. Mon Khasaryn Takhilgyn gazar zergees bidend sonirhuulaach guij baina shuu!!

Hey wrote on 2008/10/15 - 12:12
#6

uu ter Chappie Amraa zogsoj bna shd

Syndicate Tsog wrote on 2009/08/07 - 11:38
#7

hehe! goi sanaa bna))

ochkii wrote on 2010/01/09 - 22:34
#8

erhud surad ng medsn 4n jil blje hurdn yma daxiad xedn jil ungrchulch tugsludu … Odo ch erhu ih urchlgdsn shde,, tsashdin aylald chn amjilt!

GdLucK wrote on 2010/03/12 - 14:38
#9

Би Эрхууд сурдаг. Одоо энд өөр болсоон.Оюутан бид чинь тарваганы арьсыг бараг мэдэхгуй шдээ хэхэ. Суулээсээ 2дах зурган дээрх гуур ашиглалтад орсон ккк номыг чинь уншмаар байна Амжилт хусье

ЗОЧИН wrote on 2010/12/15 - 10:31
#10

chi uneheer gaihaltai chamig eh orondoo ergen irehed taatai baina tavtai moril

telmen wrote on 2011/03/08 - 12:25
#11

Тарвага ч буянтай амьтан шүү. Бас Налайхын нүүрсний уурхайг тарваганы ачаар нээсэн гэдэг. Тарвага газар нүхлэхдээ хар нүүрс бултайлгаад хаячихсан байсан болохоор. :-)

uga wrote on 2011/08/11 - 13:52
#12

хөөх юу вэ дандаа танидаг хүмүүс байна шүү Буд Нямбаа Амраа гээд л айн

зочин wrote on 2011/08/16 - 14:51
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.