IMG_1523


2010 оны 5 сарын 24-ий өдөр. ( 804 жилийн түүхтэй Нүүдэлчидийн Ургийн холбооны Бүгд Найрамдах ) Монгол улсын шинэ нийслэл Улаанбаатар хотод.
Найз Энхбаатарын оффис дээр өдрийг өнгөрөөлөө.
Би Энхбаатар Тайвнаагийн хамт гурвуулаа энэ блогийг уншигчидтай байлгаж, шинэ сонин зүйл нэвтрүүлэх гэж 4 жил гаруй ажилласан билээ.
- Чи заавал хаах хэрэгтэй юм уу? Уншигчидын тоо сард 24000 гараад явсан байна шт, тэднийгээ алдах аюултай шүүдээ!
- Яахавдээ би энд шинэ амьдрал эхлүүлэх үед наад хуучны тэмдэглэл амьдралд саад болоод байх биз.
- Чиний сүүлийн сарын уншигчдын оролт эрс нэмэгдсэн байна шт, уншиж амжаагүй, шинээр орж ирж буй хүмүүс зөндөө байгаа шт, тэдэнд уул нь боломж олгосон бол.
- Цагийн юм цагтаа, шинэ зам нээх хэрэгтэй байна. Гэхдээ бүрэн устгах хэрэггүй, сүүлд маш сайн засвар хийгээд номныхоо танилцуулга болоод нээж болно. Бас аялагчидад зориулсан Монгол Бадарчин блогдоо загвар хэлбэрээр тавиад, аялах сонирхолтой хүмүүст үлгэр жишээ болгож болно шүүдээ! Уншигчидаа алдана гэсэн аюул алга, facebook дээр л гэхэд 5000 гаруй найз байна. Шаардлага гарвал тэдэнд шинэ мэдээллээ хүргээд байж болно.
- Бүгдийг нь хаах юм уу?
- Үгүй Монголын хилээр орж ирсэн цагаас хойших тэмдэглэлүүдийг үлдээгээд Монголын тухай нийгмийн аж амьдрал хотын тухай тэмдэглэлүүдээрээ блогоо үргэлжлүүлэх бодолтой байна. Бас ямар арга хэмжээ авмаар байгаа, юу төлөвлөж буйгаа бичээд дэмжлэг туслалцаа авч болно шүүдээ.
- Чиний оролтын тоог үзэх үү?
Гээд гүүглийн статистик рүү орлоо.
Бүх мэдээллийг нарийвчлан судлаж гаргаж болж байгаа явдал намайг гайхшрууллаа.
- Чи үүнрүү ордоггүй байсан юм уу?
- Яаж орох юм хүний газар хоолоо яая, санаж буй зүйлээ хурдан тэмдэглэж үлдээнэ гээд л зутарч байсан шүүдээ.
Блогийн ерөнхий мэдээллүүдээ харлаа.
Нийт 176 орноос блог руу орсон байсан бөгөөд үлдсэн 10 улсад Монголчууд байхгүй эсвэл миний блогийг мэддэггүй юм байна гэж бодлоо.
Анх нээгдсэн блог хаагдаад http://www.amai.mn блог нээгдсэнээс хойш 321436 хүн нэвтэрсэн байлаа.
Эдгээр тооноос бие хүн буюу давтагдаагүй тоогоор 161143 хүний компьютер бүртгэгдсэн байна.
Пөөх миний уншигчдын тоо ийм их гэж ер санасангүй.
1 501 269 ширхэг хуудас нээсэн байгааг харахад бичсан тэмдэглэсэн зүйлүүд хүмүүст нэлээд хүрсэн бололтой.
Хэнд ч хэрэггүй ажил хийж байна! Гээд намайг шүүмжлээд байсан хүмүүс хоншоороо хаашаа хийхээ мэдэж байгаа биз . . . .
Анх блог нээгдэх үед сард 3700 гаруй хүн орж байсан бол одоо 24819 болсон байна. Сар ч дуусаагүй байхад шдээ!
Хамгийн их уншигч орсон газар бол мэдээж Монгол 56% эзлэж байна. Дараа нь АНУ 8.5 %, Солонгос 6.7 %, Дундад улс 3.5 %, Япон улс 3.9 % гээд л улсуудын нэрс жагссан байна.
Европоос оролт бага байгаа харагдсан.
Блогт орж ирсэн хамгийн өвөрмөц гэж хэлж болохуйц улс бол Зимбабве болон Төв Африкийн бүгд найрамдах улс байна.
Тэнд би очиж байгаагүй, тэгэхээр Монголчууд тэнд байна уу?
Хммм . . . .
Хамгийн их хүн орсон сэдэв бол Секс байгаад огт гайхсангүй.
Манай залууст үнэхээр энэ чиглэлийн сурах бичиг танин мэдэхүйг тэлүүлэх мэдээлэл хэрэгтэй байгааг би төдийгүй бусад хүмүүс ч бас мэдэж байгаа байлгүйдээ . . .
За яачиж байсан өнгөрсөн амьдралаасаа түр ч болов салж бодит байдалд байр сууриа олох тэмцэл рүү орж байна.
http://www.amai.mn буюу Эх Орондоо гэдэг блогийн ажил өнөөдрөөс эхлэж буйг та бүхэн анзаарсан болов уу.
Дэмжээрэй! Дамжуулаарай!
Харин миний блогийн уншигчидаас хүсэх зүйл гэвэл энэ бичлэг дээр:
МИНИЙ БЛОГИЙН ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ БИЧЛЭГ ЮУ БАЙСАН БЭ?
Гэж асуумаар байна.
Учир нь би номныхоо бичлэгт орох тул, хамгийн сонирхолтой хэсгүүдээс эхний цувралдаа оруулах юм.

Horaayy..there are 54 comment(s) for me so far ;)

#1

nadada afrikaar aylsan heseguud hamgiin sonirholtoi bsan…yag alliig n sanahgui bn…
bas chinii uzel bodoltoi zarim yed zurchilduh ye zunduu bsan…
hun hun uur bolohoor argagui yumdaa…
gehdee buh shashin neg zuil ruu temuuldeg gedegtei adilhanaar hun hunii bodol husel neg zuil ruu temuuldeg n chinii blogiig muulsan ch sailsan ch uzeh durtai humuuseer todorhoilogdoh bh… yagaad gevel chi bid bugdeeree neg l zuil ruu temuulj bgaa..

girl wrote on May 25, 2010 - 5:28 am
#2

afrikt oroi maihand baihad chini bosogch zanal hiileh uyed evhdeg hutgaa halaasandaa hiigeed tedentei herhen yariltssan tuhai temdeglel. Yer ni hucheer bus uhaanaaraa asuudliig shiidej bsn tuhai temdegleluudee oruulval

Myagmar wrote on May 25, 2010 - 5:30 am
#3

Kirgiz, Kazak zereg Mongoltoi tustei huvi zayatai ulsuudiin talaar dahij sain sudlaj, humuustei yariltsaj baigaad bicheerei.

Gesnees “Nuudelchdiin Uriin Holboonii Uls” gej tegej bichih hereg baina uu? Ene chini tsaana ih uchir utgatai, olon asuudal daguulah nershil. Zasag zahirgaanii huvaari, hun am, undestnii nuhtsul baidal, gazarzuin bairlal geed l olon zuiliig bodoj uzvel iim nershil ugaasaa zohihgui.

Mongold medlegtei olon zaluuchuud baigaa. Ted nariig olj uulzana bizdee. Asuult.net-d tuuhiin talaar ih bichdeg “Orgil” gedeg gishuun bii. Yamar ch baisan bichlegees ni harahad medlegteigees gadna busdiigaa bodvol arai l rational dugnelt gargaj baigaa haragddag yum.

Bi yu wrote on May 25, 2010 - 7:06 am
#4

moldaviin hil deerh heseg sonirholtoi bsaan. Moongol gd buhel buten uls ter ulsruu wisaguiee gd bich.chixsen bval terend chn odoo iteghees yahavde getel tiim hariutslagagui tortei shuu bid gedgiig ahin dahin sanuulj bichis heregtei yum shige bas afrik bol medeej sonirholtoi bsn

odnoo wrote on May 25, 2010 - 7:18 am
#5

Ter Zimbabwe bolon Tuv Afrikaas orson handalt chi ooroo orson ni bsan blgui dee

aaa wrote on May 25, 2010 - 7:19 am
#6

Хамгийн сонирхолтой хэсгүүд нь Африкийн орнууд байсан болов уу. Ширэнгэн ойд ганцаараа явж байгаад аминд орсон тэр овоохойтой тааралдсан тэмдэглэл байсан. Хүн амьтангүй газар тийм аз таарсан нь үнэхээр аз шүү. Тэр үед Их ядарсан харагдаж байсан нь ажиглагдсан. Бас тэр Африкийн ямар улсад билээ дээ шөнө гадаадын хэдэн нөхдүүдтэй байж байхад буутай харууд ирсэн нь адал явдалтай аймаар ч юм шиг байсан шүү. тэгээд тэд нартай ойлголцож СОГУ хуваан ууж зургаа авхуулсан байсан нь сонин байлаа. Тиймээс Африк тивийн орнуудаар бадарчилсан адал явдалтай аялалуудаа түлхүү бичвэл сонирхолтой байхаа. Мөн дэлхийн Геополитикийн талаас түлхүү бичих хэрэгтэй. Америкийн цэргийн бааз,хаана хаана байрлаж байгаа, түүнд их гүрнүүд ямар байр суурьтай байгаа талаар, Мөн манай урд хөршийн талаар түлхүү бичиж өгвөл сайн байна. Манай улстай байнгын хөрш байсаар ирсэн улс өнөөдөр дэлхийд хүчээ авч эхэлсэн. Сансарт Хөлөг нисгэсэн 3 дахь улс болно гэсэн амлалтандаа хүрч чадсан, мөн олимпод алтан медалийнхаа тоогоор тэргүүлнэ гэдэгтээ ч хүрч чадлаа Бээжингийн Олимпод 50 Алтан медал хүртэж чанараараа Америк, ОХУ гээд байнга тэргүүлж байсан улсуудыг ардаа орхилоо. Энэ нь дараа дараагийн олимпод үргэлжилсээр байх уу. Цаашдаа дэлхийн эдийн засаг Дундад Улсаас бүрэн хамааралтай болох уу гээд олон асуудлыг хөндсөн тийм ном гаргавал зүгээр болов уу. ҮҮНИЙГ ТУСад нь: ДЭЛХИЙН ГЕОПОЛИТИК АМАЙ МИНИЙ БОДЛООР гэсэн нэртэй ном хэвлүүлвэл Олон улс судлалын профессор хүний хувьд хийх ёстой зүйл болов уу гэж бодож байна, Би Хувьдаа тантай адилхан мэргэжилтэй болохоор Таны бүх номыг цуглуулж уншина гэж бодож байна. Үнэхээр таны хийсэн энэ нөр их хөдөлмөр үнэхээр залуучууд бидэнд итгэх итгэл, урам зориг, амьдралын утга учир, Хайр, эх оронч үзэл, үндэснийхээ өв соёлыг судлах хүсэл тэмүүлэл, даяаршиж байгаа энэ нийгэмд уусан алга болохгүйн гол шалтгаан, гээд тоочоод байвал миний хувьд үнэхээр барагдашгүй. Миний хувьд барууны соёл болон өөр бусал соёлд Хэт автахгүй өөрийн в соёлоо хөгжүүлэх санаа үнэхээр таалагдаж байна. яагаад гэвэл өнөөдөр бид мөнгөгүй мөртлөө заавал Тэр GUCCI, CHANEL, ARMANI, LOUIS VUITON өмсөж байж л хүмүүстэй хөл нийлүүлэн алхана гэсэн ойлголтоос татгалзах хэрэгтэй. Би хувьдаа тэрийг өмслөө гээд надад юу ч өөрчлөгдөхгүй. Би тийм баян тансаг оронд амьдардаг саятан од биш даган дуурайх нь надад үнэхээр илүүц асуудал, би тийм яриа өрнүүлж байсан тохиолдлуудыг олон сонсож байсан учраа мэдэхгүй жоохон жоохон хүүхдүүд тэрний хувцас гоё тэр тийм юм өмсдөг, би тийм юм авахын төлөө амиа ч тависан бэлэн байна ч гэх шиг. сонин сэтгүүл телевиз гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа зарим монголын одонцорууд Би тийм Брэндийн хувцас өмсдөг, Би тийм Брэндийн дэлгүүрээр л үйлчлүүлдэг, ийм яриаг олон сонсож байла….

bold wrote on May 25, 2010 - 8:21 am
#7

Nadad africa bolon huuchin CCCr-n ornuudaar yawsan aylal chin ilvv sonirholtoi baisan.Gehdee chinii yawsan gazar, oron bolgon l sonirholtoi baisan

baagii wrote on May 25, 2010 - 8:55 am
#8

Bukh l temdegleluud chin mash sonirholtoi baisan. Nomiig chin garah ued hudaldan avch unshina, hediigeer blogiig chin temdegleluudiig bugdiig unshsan ch gelee. Ene blogoo burmusun haalguigeer mongoliin tuhai bichih gej baigaad chin ikh bayarlaj baina. Amerikad surguuli tugsuj baigaa mongolchuud, haraar butsah bolomjgui olon humuust mongoliin tuhai unen bodit medeelel mash ikh heregtei baina. Bayarlalaa!

Asia wrote on May 25, 2010 - 9:00 am
#9

hi amai chamaig tosno gej bodood daanch chadsangui?neeree kyrgyz kazakhstan ulsuudiin tuhai er bichsengui shvv?ygd asuugad bn gexeer manai mongol zaluus gadaad orniig eroosoo korea japan usa china gesen xedxen onroor haraad bna.xaraad baina gedeg ni tus ulsuudiin soyoliin dovtolgoo hit ih bna.adilhan nuudelchin neg ugasaa garaltai ulsuudiin talaar bichvel zugeer bna.Medeej afiriciin amidral bidend sonin bolovch hamgiin oir uls boloh kazkahstan kyrgyz uls burrch sonrihol tatax baih gej bdoj bna amai minii mail naan chin bga bolohoor chamtai hamtran ajilax sonirhol ih bna. shvv

erka23 wrote on May 25, 2010 - 9:10 am
#10

Tiimee, nomiig tesen yadan huleej baina. Amjilt!

Bayaraa wrote on May 25, 2010 - 9:13 am
#11

Bi harin saya unshij bgad genet baruun talin hesegruu ni harsan chin neg hooson ih gaihlaa shu. Hediger iim zuil bno gedgig medej bsan ch baga zereg gaihshirlaa. Buh l temdegleluud chin hund hurch bsan gj bodoj bn. Mash olon zuil bsan uchras sain sanahgui l bn. Mini sanahin aavin tuhai bas nz narin tuhai bichsen ni yag odoogin bdlar sanagdaj bn. Mon Afrikin talarh temdeglelud mon israel geh met mongol humusin medeelel baga bdag ornuudin tuhai temdegleluud dursagdaj bn.

otgonbat wrote on May 25, 2010 - 10:29 am
#12

Sain bna uu amai. Eh orondoo irsen saihan bgaa biz dee. Ter Afrikiar ayalsan temdegleluud mash sonin. Ter neg nar nohriin araar suugaad bosogchdyn nutgaar yavsan. Yer ni barag l USA kino shig. Magadgui chi ene aylaliin talaar kino hiivel mash sonirholtoi bh gej bodoj bna. Ene talaar bodoj uzsen uu. Yalanguya ene hesgiig haruulsan. Gehdee mongold hiih tiim ch amar bish bhaa. Yaag tuhain agshind yamar baisan gedgiig mash sain medruuleheer kino hiivel goy bh daa. Chamd amjilt husey.

mmm wrote on May 25, 2010 - 10:46 am
#13

hi.club21-t negdmeer bn.

bmaa wrote on May 25, 2010 - 11:11 am
#14

Адал явдалтай бүх хэсэг сонирхолтой , Совето ӨА, ДУШ гэдэг газрыг мэдэхгүй юм уу ?, өмнөд африкт хийсэн лекц, гээд л адал явдалтай, сургамжтай бүх л тэдэглэлүүд чинь сонирхолтой байсаан !
жич: Энхтайвны: Амай монголд цуврал 3н хэсэг тэмдэглэл бас сонирхолтой байсан шүү.

Өнөөдөр нээрээ 69 дахь улсын нийслэлээс ИЛ ЗАХИДАЛ явуулсан шүү.

Жавхлан wrote on May 25, 2010 - 11:47 am
#15

hairalhaasaa ch aidag bolloo gedeg temdeglel mash ih taalagdsan. Dotood hun yu mederch bna gedgee nuuj haalguigeer unen shudraga bichsen baisan. Anh tanii aylaliin temdeglel zurgiig chine uzeed er hun zorligotoi baigaad tuuniihee tuluu yavah yamar baharhmaar hundelmeer yum be gej bodson. Tsaashdiin ajild chine amjilt husie

khaliunaa wrote on May 25, 2010 - 1:03 pm
#16

Medeej chi er hun bj chadsan bolhoor chamaig iim ih unshigch demjij bga gej bodoj bna,chamd irsen zarim neg setgegdluudiig unshij bhad zarim n unen ataarhuu ul hudelsen bdlaar bichsen bna lee ted bol zugeer hunii gutliin udeesnees zuugdej bdag jiriin l negen buleg uudgui mongol hun, chi chadsan bi l huvidaa chamaar baharhaj bna hamgiin gol n chi uuriinhuu yertuntsiin ezen n bj chadsan ene bol hamgiin gaihaltai n shuu amai…Minii bodloor chi eh orondoo irehdee heterhii show taldaa bh shig bsan nuugaad yahav ug n bol hamgiin engiineer yag uuriinhuu aylald umsuj yavj bsan huvtsastai uurgevchtei engiin buguud erch huchtei gudamjaar alhaad orj irsen bol gaihaltai boloh blaa uchir n ene ugtal l jinhene bodit live sanagdah bsan harin ter mori unaal suh janjin shig bdaltai bsan n nadaa tiim ch taatai sanagdaaguie medeej mongol deeel goy,gehdee ene minii l bodol shuu hugshuun.Bas hamgiin ih uram hugalsan chinii neg uildel bol chi uurtuugei hamt 4 jil 6 sar ayalsan gantsaardah uedee uuriiguu zorigjuulj bsan,uuriinhuu zorilgiig uurtuu sanuulj bsan delhiin olon hund mongol ulsiin turiin dalbaa ene geed uzuul bsan ter saihan dalbaagaa elbegdorjid ugsun chin hamgiin teneg uildel bsan shuu ter hun chinii ter dalbaag avah yamarch erhgui chi uuriiguu zugeer neg eh ornoosoo urvasan amantsar baagiigaas dord uzsen chin ontsgui sanagddsan,minii huvid chi elbegdorjiin hajuud bol jinhene er hun boluul ter dalbaagaa butsaaj avaarai gej guiy chi ter goy dalbaa yadaj l tsever mongol tsustai hund bh yostoi bolovuu gej bodoj bna,,,za tegeed unentei nuhurluj uudruguur setgej eh orondoo ihiig hiigeerei hugshuun chinii gants l teneglel mongoloo geesen bdal chinii 4 jil 6 sariin nur ih er zorig baharhaliig ugui hiih bh,gehdee bi chamaig zuv zaluu,zuv yertuntsud amidardag gedegt itgedeg tomoos tom amjilt husey andaa zarim neg shuumj bsan bol sorry ene bol minii l huviin bodol

peace wrote on May 25, 2010 - 1:38 pm
#17

Эх орондоо эсэн мэнд эргэж ирсэнд чинь сэтгэлээсээ баяр хургэе!Гэхдээ тэмдэглэлуудээ хаадаг нь онцгуй юмаа,би донгож хэд хоног уншиж блаа.Ядаж хэсэг хэсгээр нь бага багаар нь тавьж болохгуй тийм принципиально шийдвэр гаргах юмаа.Уншиж амжсан хэсгуудээс миний бодлоор эрэгтэй эмэгтэй хумуусийн харьцааны талаар болон африкт авсан туршлагаасаа эхний ээлжинд хуваалцсан ном сэтгуул хийвэл дажгуй санагдлаа.Facebook дээр зурагнаас оор зуйл бхгуй болохоор ном сэтгуулийг чинь тэсч ядан хулээе,энэ зун амжуулаад гаргана биз дээ,зун монгол харихдаа номнуудыг чинь авч явмаар бна шуу.Хичээгээрэй.Бахархал минь!

Bali wrote on May 25, 2010 - 3:14 pm
#18

Нээрээ залуусд сургамж болох замын бодлууд ялангуай эх орны тухай ,монгол тумний дэлхийд эзлэх байр Амайн бодлоор яагаад суларсан зэрэг туух олон улс судлалын талаар бас мэргэжлийн дун шинжилгээ маягаар ном сэтгуулээ бас бичиж хэвлуулээрэй.Бид-монголчууд Амайн бодож байгаагаар юу тодорхой юу хийвэл эх орноо хадгалж улдэх талаарх бодлууд чинь тун их хучтэй санагдсан учраас бас заавал хэвлуулээрэй.Эх оронч узэл бидэнд дутагдаж бна-бид монго л гуйвуулж огч бвал болоо гэсэн бодолтой болоод бгаа юм уу даа гэж санагдаад бгаа учраас энэ асуудлыг нэн туруунд нийтлээрэй!

Bali wrote on May 25, 2010 - 3:22 pm
#19

AFRIC, Huuchin zovlolt holboot ulsiin bureldhuund bsan ulsuud. bidentei adilhan communizmiin daraa yasan bol gdg ih sonirholtoi bailaa! PS bi tani huuchin http://www.amai.mn-g huulaad avchihsan. tendees unshaagui bugdiig n unshnaa! harin humuust taraah hereggui bh te?

od wrote on May 26, 2010 - 12:42 am
#20

Би блогийг чинь нэг сарын л өмнөөс мэддэг болсон. Энэ блог нээгдээд тийм олон жил болж байхад одоо л олж мэдсэндээ их харамсдаг. Гэхдээ чиний талаар болон аялалын талаар мэддэг болсондоо маш их баяртай байдаг. Уншиж амжаагүй тэмдэглэлүүд их байгаа болохоор номыг чинь гарахыг л хүлээж байя. Чамд амжилт хүсье! Мөн би монголдоо иргэж очихоороо та бүхний ажилд бага ч атугай хувь нэмрээ оруулахыг хүсч байна. Яг над шиг ингэж бодож байгаа олон залуучууд байгаа гэдэт итгэлтэй байна.

ari wrote on May 26, 2010 - 1:03 am
#21

мэдээж африкийн тэмдэглэл хамгийн сонирхолтой нь

eco_mon wrote on May 26, 2010 - 2:33 am
#22

hi Amai eh orondoo tawtai moril! hediigeer chinii temdegleluudiig ynshij bgagui ch gesen ih amargui dawaag dawj chadsand chin ih bayrtai bna… nadad haramsaltai bga zuil gewel ayn zamiin temdegleluudiig chin ynshij amjilgui haagdyylsan yawdal blaa…nad shig olon hun bga bh…

vika wrote on May 26, 2010 - 2:48 am
#23

#6 comment uneheer goyo bichjee.chi shuu

battushig wrote on May 26, 2010 - 5:45 am
#24

Afrikaar ayalsan heseg hamgiin sonirholtoi sanagdsan.Hen ch bhgui gazraar gantsaaraa alhaj arai gej ail olson heseg.

boogii wrote on May 26, 2010 - 6:22 am
#25

Ayalj yavaag chine sonsch bsan ch blogiig chine meddeg bolood 10-aad l honoj bna. medsen udruusuu ehleed udahgui haagdana gedgiig sonsood udur bur shahuu oroi ajlaasaa ireed shunu 1, 2 hurtel hagas saind 3 hurtel unshsan.
Bi chamaar uneheer baharhaj bna. Unshij bhdaa dotroo chamaig demjij, uurlaj, baharhaj, buruushaaj, ataarhaj zarimdaa bur hereldej ch bsan bh. bi huvidaa tom hudaldaj avdag unshdag hun bish. gehdee chinii nomiig ergelzeegui olj avna. orniihoo hajuugiin shuugeen deer taviad oroi bur untahaasaa umnu neg article unshij unegui ayalal hiichiheed l untaj bna. tsaashid ihiig hiigeerei. hamgiin saihan geheer mash olon hesguud bsan. hamgiin durgui hursen heseg bol UK visa uguugui UK embassy-iinhnii tuhai unshsan n blaa. minii bodloor chi bol hatan zorigtoi. #16-iin comment-iig mash sain unshaarai. minii bodoj bsniig bichsen bna. tugs hun gej bhgui l dee, gehdee jijig aldaanuudaas bolgoomjlooroi. ene buhnii ard garch chadsan yum chine ene olon hunii hair baharhal ih energiig daah n mash chuhal shuu tsaashdaa. chin setgeleesee az jargal n amjilt hueye.

maggy wrote on May 26, 2010 - 8:55 am
#26

er n bvgdeeree ih goi avuushtaishdee unshihad mash uramtai bsan!! afric-aar yavsan heseg namaig ilvv ih dogdluulj bsan))) er n bvgdiig n vldeechiildee, tegeh vv)))

ochbayar wrote on May 26, 2010 - 1:47 pm
#27

Африк хамгийн гое. Мөн Монгол үндэстэн гэдгээ мэдрэх, Түүх сойл , хувцас уламжалалаараа бахархах, Хөөрхий муу монгол улсаа бусад хөгжсан улс шиг хөгжүүлэх санаанууд чинь миний доторх бодолой яг таарч байна. Улсыг бүхлээр нь үгүй юм аа гэхэд улсдаа хэрэгтэй нэгхэн зүйлийг хөгжүүлж чадвал би хувьдаа нэг алхам хийсэн гэж үзнэ. Том ажил нэг л алхамаас эхэлдэг, Чин сэтгэлээсээ хийсэн нэгхэн ажил , олон хүнд гэрэл гэгээ авчрах нөлөөтэй гэдэгт би итгэдэг. Орос улсбн нөлөөн дор байгаад хэсэгтээ эмх замбараагүй байдал газар авч, одоо ч гэсэн гадны хүний үгийг оройн дээд гэж шүтэж амьдарч байна бид, гэтэл тэр хүн маань монголыг зоосны нүхээр харж, ашиг хийх гэж өөөрийн нөхцөлөө эдийн засгийн шинэчлэл гэх зүйлээр халхавчилан зөвлөж тулгаж байна. Монголоо гэсэн сэтгэлтэй шударга эдийн засагч залуус байхад ийм зүйл алга болох ёстой. Барууны ухаанаас суралцацгаая гэхдээ зөвлөгөө өгсөн том байгууллагын нэр барьсан бүхний зөв бишийг өөрсдийн нүдээр шүүн тунгаадаг болье. Амай д зөвлөхөд хүмүүс чиний бичсэнийг хараад маш их бодол төрж байгаа тул, Өөрийн аялалын аль бичлэг илүү гоч байсан бэ гэхээс гана, ямар хэсэг дээр ямар бодол төрөв, юу бодогдож яамаар байгаа гэх мэт криетив бодлуудыг нь эргэж аваасай, нэг алим дээр нэг алим нэмэхэд хоёр л алим болно. Нэг санаан дээр нөгөө санааг нэмэхэд хязгааргүй тоонд хүрч ч болох ид шидтэй юм шүү. Баярлалаа

Lettuceэ wrote on May 26, 2010 - 3:53 pm
#28

Сурвалжлагч нэг оюутнаас асууж байгаа байхгүй юу. За тэгээд сургуулиа төгсөөд юу хийх гэж байна гэсэн чинь цаад дурак нь хариулах нь гэж оролдож байгаа царай нь гэнээ. Юун түрүүн эх орныхоо хөгжилд л анхаарна даа. Монгол орноо хөгжүүлэхэд л зүтгэнэ гэж бодож байна гэж мэдрэлийн 70 төгссөн баагий ч яримааргүй солиотой юм хуцаад эхлэнэ. Гадаадын улаан буланд бараг сар болгон шахуу болдог элдэв шаалтуур Мисс шалгаруулах тэмцээний хүндэт байранд шалгарчихаад ирлээ гэж томроод байгаа нэг хүүхнээс сурвалжлагч нөгөө асуултаа асуутал цаадах нь би бол М-нхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасандаа баярлаж байна гэж хуцна. Гуйлгачин шиг ямар ч зорилгогүй 70 шахам орноор 4 жил тэнэж яваад ирсэн нэг залуу Сүхийн талбай дээр бусдад сайрхахдаа би Монгол Улсаа олон хүмүүст танилцуулж бас гадаадад эх орноо рекламдаж яваад ирлээ ухааны юм донгосно.

bi wrote on May 26, 2010 - 3:57 pm
#29

Аав ээжийнхээ байрны хажуу өрөөнд толгой хорогдон бусдыг паразитлах маягаар амьдраад сурчихсан бацаанууд өнөөдөр хэнд ч хэрэггүй сургуульд суралцаж баахан хавтас цугулуулна. Нөгөө хавтас нь үнэд хүрнэ гэж нэг байхгүй. Солих бандаашгүй учир аавынхаа хуучин бандаашийг бас илүү оймсыг нь зээлж өмсөнө. Өдөржингөө талбай дээр Монгол Орноо Хөгжүүлнэ гэсэн лоозон барьж зогсоод оройд гэртээ их ядарсан гар болж ирснээ ээжийнхээ бэлдсэн лавшаг ичиx ш үгүй нулина. Яа яа ямар лаг эх орончид вэ бид нар тиймээ?

bi wrote on May 26, 2010 - 3:59 pm
#30

“Би залуучуудад хэзээнээс л хэлдэг. Юун түрүүний асуудал бол өөрсдөө хөл дээрээ босч ирэх юм шүү гэж. Тэрнээс биш проблем бол хорвоогоор дүүрэн байна. Монгол улс буруу яваад байна, удирдагчаа буруу сонгочиж, Хятадын колони болох уу, за цаашилбал агаар мандлын озон цоорлоо, дэлхийд дулаарлын аюул нүүрэллээ ч гэдэг юм уу, түмэн проблем байна. Гэхдээ залуу хүний нэгдүгээр асуудал бол чи өөрөө хөл дээрээ л босох. Хөл дээрээ босоогүй байхдаа чи тэр олон асуудлын ядахнаа ганцыг нь ч шийдэж чадахгүй. Баялгийг яаж бүтээх, нийгэмд байраа яаж олохоо л хамгийн түрүүнд бод. Солих оймсгүй байж озон цоорчлоо, яанаа гээд хамаг урьдах ажлаа орхиод гүйгээд байх хэрэггүй. Оймсоо нөхчих, дараа нь санхүүгийн хувьд эцэг эхээсээ хамааралгүй болчих, дараа нь тэднийхээ ачийг нь хариулж тэжээчих чадалтай бол. Ингээд системтэй явсаар байгаад нэг мэдэхэд чи Билл Гэйтс шиг баян болсон хойноо тэр озоноо янзал. Тийш нь мөнгө төгрөг өг, сансарт пуужин нисгэ, тийм үү. Төр засаг болохоо больчихлоо гээд тэрнээс болж сургуулиа хаяж, гутарсандаа болж архи ууж, догдолсондоо болж шүлэг бичээд хэрэггүй. Түүнээс өмнө нийгэм дэхь өөрийн байраа олох нь чиний тэргүүн зорилт шүү. Би ийм л юм хэлдэг, тэрийгээ л хэлье.”

bi wrote on May 26, 2010 - 4:00 pm
#31

Bi-n ooroo hol deeree zogs gedeg neg talaar zov yum. Gehdee bas hyn gadagsh oorin hycheer yavj yzsen medsenee mongold nevtryyleh, mongoliin homorson togoond ooriin hemjeegeer gerel oruulah gej baigaa ni ter hynii songoson arga baij ch bolno. Hyn byriin huvi tavilan bolgon shatriin davtagdashgyi orog shig oor oor orol taviltai baidag. Amai -n erch hychiig harya. gehdee ooriinh ni helsneer oorin hobby-r hiij baigaa bol, ene ni udaan yavah, mongold her nevtren hyleen zovhoorogdoh geh met ni mash olon hychin zuilees hamaarna. End sain muu ali neg yr dyng helie gesengyi. Setgegdel bichij baigaa hymyysiin huvid ch ter setgeliin hodlol ni 1,2,3 jil -n daraa baij baih esehee oorsdoo dor byrnee nigtalna biz. Minii huvid Amai-n zarim helleg, helj baigaa helber ni het huvisgalch ( zarimda bydyyleg, zarim unshigchdaa zanasan) shig sonsoggdog bolovch, trans esvel setgehuin shine ursgaliig bi medeegyi baij bolno gej bodoj yavdag. sanal niileh zuil baidag, niilehgyi zuil baival zaaval heleh albatai gej y.

Lettuce wrote on May 26, 2010 - 4:13 pm
#32

bi gesen nereer baabar sogtuudaa agsam tavij setgegdel bicheed baina uu ugui yu haha…baabariin yariad baidag yumiig ih l horsol zanaltai ungu ayasaar bichij…yum tegeed hugjih zam,jamaaraa baga bagaar yavj l baigaa. Zaluuchuud hurdhan shig hugjih yumsan geed yaaraad baidag ch zuv…gehdee shuleg bichdeg n shulgee bichij,duulj huurddag n duulj huurdaad,uildverlel,ediin zasag,uls turuu sudaldag n teriigee huuguud l yavna.ternees bish busad hugjiltei ornuudiin hugjil devshild ataarhsan ataarhlaa mongoliin nuudelchin amidral,soyol urlag zan zanshliig ad uzej,buruug tohno gej bol yaavch baij taarahgui!!tegj buh yumiig tuilshiruulj bolohgui!!! shuud l heden zuunii ardchilaliin tuuhtei undur hugjsun americ,europe toi baritsaad baij bolohgui…Bid harin ch hurdan yavaa gej boddog shuu!!!

rad wrote on May 26, 2010 - 6:00 pm
#33

bi siteaa neegeed 1 jil bolohod 200000 hun orson bsan.
xoshin-toli.tk

www.xoshin-toli.mn wrote on May 27, 2010 - 1:26 am
#34

I like your travel notes during your travel in syria. Before that, my vision for Arabians like bad people or smth

uganG wrote on May 27, 2010 - 3:34 am
#35

аялал бүхэлдээ сонирхолтой байсан бүх бичлэг бүх адал явдал сонирхолтой байсан шүү

j wrote on May 27, 2010 - 3:40 am
#36

hamgiin turuund sanaad orj bgaa gazar bol afrikad usgvi hvngvi gazaraar yawaad vvrgewchee hvrtel hayaj yawdag ter orj irj bna. nom garahaar zaawal awnaa hvvhedtei bolohooroo unshuulj bna. harin nomoo zuzaan sain tsaasan deer udaan hadgalaj bolohoor hiigeerei. za amjilt :)

ideree wrote on May 28, 2010 - 1:10 am
#37

africkiin ulsuud.r ayalsan temdgel chini ih sonirholtoi b.san yagl neg detictiv zohiol unshij b.ga yum shigl b.san shuu

mink wrote on May 28, 2010 - 6:38 am
#38

Sain uu, Amai. Omnoh bichleguudee bitgii ustgaarai. Ergej orj unshaagui uldsen hesguudee dahin unshmaar bna. Ayaliin chin adal yavdliin talaar bichleguud hamgiin sonirholtoi. Yalanguya afrikiin ezgui heer usgui harangadaad hevtej baigaa ter zurag, ter bichleg hamgiin setgel honogshson dogdluulsan, chinii ayalaliin orgil uyeiin bichleg gej bodoj bna.

Namuna wrote on May 28, 2010 - 11:56 am
#39

Huuchin temdegleluudee butsaagaad oruulj bolohuu. Bi uug ni unshij ehleed id dundaa yawj baisan yum, ingeed dundaas ni zogstson chn ih haramsaltai baina. Erguuleed tawihiig mash ih husej baina! Nomiig chn garahiig huleene geheer ih hetsuu baina. Garlaach ene shig delgerengui bichihgui baih.

Tungaa wrote on May 30, 2010 - 1:15 am
#40

юуны өмнө амай чамд баяр хүргэе.би хэдэн сарын өмнөөс л блогийг чинь уншиж эхэлсэн.гэхдээ бүгдийг нь сайн уншаагүй.хамгийн сүүлд ntv tv-ээр гарч байхдаа сайншандад очоод шөнө одтой тэнгэр харсан тухай яриа чинь надад маш сайхан санагдсан.бид өөрт байгаа сайхан зүйлийг тоодоггүй мэт санагдсан тэр хэсгээ номондоо оруулбал зүгээр юм болов уу

хүмүүст wrote on May 30, 2010 - 11:23 am
#41

Medeej yvsan uls oronuudiin temdegleluud ih sonirholtoi baisan . Gehdee ochison uls ornoosoo songoj bichisen taniltssan yanz burin huvi humuusiin tuhai temdegleluud uneheer sonirholtoi baisan shuu!

Irmuun wrote on May 30, 2010 - 7:13 pm
#42

Hi Amai. I’m writing from USA. Chinii tuhai bainga sonsoj baisan. Ene udaa anh udaa websited chin zochilj baina. Chamd yuniii umnu sain saihniig huseed MOngoldoo ihiig hiij buteegeri gej husie.Mongolchuuddaa eh ornoo ulam saihan bolgohiig urialaarai Chamd bi naidaj baigaa shuu. Bid udahgui surguulia tugsuud ochinoo.

Surena wrote on May 31, 2010 - 3:12 am
#43

Africa

otgoo wrote on May 31, 2010 - 6:25 am
#44

Dush gej medeh uu? geed ternii urgeljlel tawigdaagui shtee. teriig urgeljluulj unshmaar sanagddag shuu.

otgoo wrote on May 31, 2010 - 6:27 am
#45

Амаи,амжилт хусье! Иим саихан хуу торуулсэн аав ээжид чинь эруул энхииг хусье! Иим саихан хуутэи монгол улс мандан бадраг гэж ероое! Мон уерхэлдээ унэнч наизуудад чинь амжилт хусье! Би чамаиг бараг 2 жил дагаж явсан шуу, эхндээ аюултаи нохцолд орох уед чинь омноос чинь тугшдэг баисан ч дараа нь аихаа больсон яагаад гэвэл чи хунд нохцолоос гарч чаддагаа харуулсан болохоор. Хамгиин сонирхолтои улс нь хамгиин их аюултаи нохцолд орж баисан африк юумуудаа. Олон улсаар яавж баихад чинь тусалж дэмжиж баисан монголчууд болон гадаад хумууст талархал илэрхиилье! Чинии юун туруунд хиих ажил бол монгол улсиин гадаад дах элчин консулууд яаж ажилладаг , гадаадиин нэг жуулчнии компани яаж монгол улсиин оргомжит консулнэрээр улсиин нэрииг ашиглаж баигааг тор засгиин сонорт хургэх. Хамгиин суулиин жишээ эрээн дэх консул

Нутаг wrote on June 2, 2010 - 8:59 pm
#46

мэдээж африкийн тэмдэглэлүүд чинь
сонирхолтой хамгийн их уншмаар зүйл
тэр нэг билэг байдаг даа
Иохансбургт байдаг аймар дүүргийн талаар советта бил үү тэрийг ахиж уншмаар байдаг учир нь удахгүй ДАШТ үзэх гэж явах юм

зочин wrote on June 3, 2010 - 1:37 am
#47

chamd amjilt hvsie minii hamgiin ih unshdag baisan heseg bol ooriigoo goloh, ooriigoo oilgohgvi boloh ,oortoigoo yarih geed er ni ih sonirholtoi shvv. nadtai tostoi bolood ch tiim yum boluu. odoo chamaas bvvr ihiig hvsej hvleej baina. yagaad geheer nad shig mongold ochilgvi 12 jilee baig gehed eh ornoo, aav eejee ,hotiin gudamjaa, angi hamt olnoo ,sanasan hvmvvst onoodriin yag bodit baidliig ijilhen udaan hugatsaagaar eh orondoo ochij baigaagvi hvnii nvdeer harahad yuu yuu ni sonin baih talaar odor bvr orj harj medrehiig hvsej baina shvv . odor bvr komment vldeej chaddaggvi ch gesen odor bvr orj unshij ih yum oilgodog shvv

cinggis wrote on June 3, 2010 - 9:44 am
#48

Уг нь өөр хүмүүс уншвал зүгээр дээ, чиний блогоо Монголын нийгмийн тухай, бухимдлын тухай шүүмж санаа уншихаас илүүтэй аялалын түүхийг чинь сонирхож уншдаг, хэрэв зөвхөн Монголын тухай блог байх юм бол жаахан улстөрийн (activist) өнгөтөй болж сонирхогчид эрс багасах байх даа, над шиг. Тэртээ тэргүй энэ орны амьдралын талаар ярих зүйл их бий, гэхдээ энэ бол миний чиний блогоос хайж байгаа сэдэв биш ээ л гэж хэлмээр байна.

Нэр wrote on June 9, 2010 - 1:42 am
#49

blogiin chin huudal bolgoniig unshij amjaagui bsn shte yagd haaj bga uym vee :D

bond wrote on June 9, 2010 - 9:57 am
#50

hi tanid ene udriin mendiig hvrgii.minii bodoloor ta dahiad aylah heregtei.dalawchgvi shuwuu gej bhgvi. herewee ta aylahgvi yum bol dalawchgvi bololoo l gesen vg. tanaid odoo yamar bgaa geech. bodit baidaltai ewlerhed mash hetsvv bgaa bhaa.

uyanga wrote on June 20, 2010 - 5:38 am
#51

nadad bol nugoo sunstei heseg, germand biluu…

bujin wrote on June 23, 2010 - 3:26 pm
#52

bas neg udaa geruugee yavuulsan postcard -aa alga bolgochihood olson heseg sonirholtoi.

bujin wrote on June 23, 2010 - 3:29 pm
#53

nadad unende haramsalt bna omnoh blog ..gehd nom garah yum chnde tanid amjilt husii maash ihiig husiiii

s…ag uma wrote on July 22, 2010 - 4:12 pm
#54

bi heregt hereggu yum unshih hobbit herwe nada com bsan bol tani derh nzud shg tani hamt ayalah bsan bhda ….kak jali..gehde tsag hugatsaa hezeech duusdaggui harin hun oopooo l..

s…ag uma wrote on July 22, 2010 - 4:15 pm
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.