post Category: 04 Швед /Sweden/, Аян замын тэмдэглэл post Comments (11) postOctober 22, 2007 | 2,927 Үзсэн

Монголд хамт ажиллаж байсан Ханна намайг урьж Шведийн жижиг хот Арбогад хэд хонлоо. Цөөхөн хүн амтай энэ хот маш цэвэрхэн тохижуулсан байсан нь надад таалагдаж байлаа. Залуу хүн тул нэгэн үдэш Ханнаг хамт гарж Партыдий гэлээ. Тэрээр энэ хотод тиймч их залуучууд байдаггүй юм. Ихэнх нь том хотуудруу явсан , гэхдээ Баасан гаригийн орой нэгэн үдэшлэг болно тийшээ явья гэлээ.

Гадагш гарахыг тэсэн ядан хүлээж байсан тул баасан гариг арай гэж нэг болов.

Хотын төвд нэгэн бар байлаа.TAX гэж10-д евро төлөөд орлоо.

Дүүрэн залуус, Бүгд ТАС согтуу! Юун манай архичид. Ороод нөгөө тайван жижиг хот гэж итгэхээргүй байлаа. Баруун зүүнгүй залуус согтсон, тасарсан байсан бөгөөд намайг орсон цагаас хойш хэсэг залуус нүд үзүүрлэн харж эхэллээ.

Hanna бид хоёр бүжгийн талбайруу дөхтөл нэг залуу булчин шүрмэсээ гайхуулж байснаа мөрөн дээрх Расист (Арьс өнгөний үзэлтэн) шивээсээ үзүүллээ. Би нээх тоосонгуй тэр тэмдэгийг мэддэгүй мэт дүр үзүүлээд түүнтэй буу халж эхэллээ. Намайг цочирдоно гэж бодсонч тоохгүй болохоор цаашаа явчихлаа.

Hannaa жоохон санаа зовлоо. Монголд хамт ажиллаж байхад манай залуусийн согтууг гайхаж байсан чинь энд байдал бүүр эвгүй байлаа.

Швэд улс СОГУ / Согтууруулах Ундаа /-нд ноогдуулдаг татвараараа дэлхийд дээгүүр ордог тул, зарим үед хүмүүс хажуугийн европийн орнуудаас явж СОГУ-гаа цуглуулж ирдэг гэсэн.

Швэд улс нь Оростой адил ВОДКА бүтээгдхүүний бүсэд ордог тул түүхэнд архидалт нэлээд их байсан гэж сонссон. Тиймээс “Systembolaget“ буюу Улс 3.5% илуу СОГУ- ний хэмжээтэй бүх бүтээгдэхүүнийг борлуулах эрхийг дангаараа эзэмшдэг хууль баталсан гэсэн .Харин Пиво 3 зэрэглэлд хуваагддаг юм.1 зэрэглэл н 2.5-с доош %-тай бөгөөд хаанч худалдаалж болно. 2 зэрэглэл. 3.5% хүртэл. Зөвхөн 18 хүрсэн хүмүүст худалдаална 3 зэрэглэлд 3.5-с дээш %-тай. Зөвхөн зориулалтийн дэлгүүрүүдэд. 800px-sodertalje5.jpg

Бидний мэддэг “АБСОЛЮТ” архи нь Шведийн бүтээгдэхүүн юм. Хэдийгээр засгийн газар иргэдээ Согу- хэрэглэхийг хязгаарлах бодлогний үүднээс элдэв татвар, хууль тогтоомжууд гаргаж байсанч . Засгийн газрийн гишүүн “Абсолют” водканий сурталчилгаан дээр оролцож дэмжиж байсан нь үнэхээр сонин санагдсан. Өөрөөр хэлбэл “Абсолют” сайн борлогдвол төсөвт их мөнгө орж ирэх цаад сайн талтай байхалдаа. absolut_vodka.jpg

Швэд болон ихэнх Европийн залуус СОГУ үнэтэй байгаагаас болж Парты-д орхоосоо өмнө хагас шилийг нэг доор ууж байхийг би харсан. Аргагүй шүүдээ Архи 1 литр нь дэлгүүртээ бараг 40$ юмчин клубд ямар үнэтэй байхийг гадралж байгаа биздээ. Залуусийн маш согтуу байснийг та нар ойлговуу! Ингээд Ханна найзтайгаа уулзаж байх хооронд би жоохон клубээр хэслээ. Анх ороход нүд үзүүрлээд байсан залуу намайг нэлээд хэдэн удаа өдөж, зөрөх болгондоо намайг мөрөөрөө мөргөөд байв.Би тэнд ганцаараа харин тэр хэдүүлээ байсан тул ячиж байсан гадаа гарахаар нь тэр залуутай тусдаа уулзахаар хүлээж эхэллээ. Швэд болон ихэнх Европийн орнуудад олон нийтийн газар тамхи татах хориотой байдаг тул бүгд гадаа гарж тамхи татдаг юм. Түүний үүдээр гармагц хойноос нь дагаад гарлаа. Үүдээр гарч иртэл тэр өөрийн 2 найзтайгаа тамхилаад зогсож байлаа. Шууд өөдөөс нь очоод -ТАМХИ байнуу? Гээд асуучихлаа. Би ямар тэнэг биш юу гэж 3 залуу дээр очиж томрох билээ. Тэглээч энэ залуус бүгд нэг хотых, бие биенээ хамгаалах тул ийнхүү ухаан зарлаа. Тэр намайг маш их өдөж байсан ч , хойноос нь дагаж гарч ирээд , дээрээс нь найзуудтай байхад айхгүй тамхи асууж байгааг ойлголгүй жоохон сандрангуй Тамхиллаа. Намайг яахнуу гэсэн байртай гал асааж өөрийн хажуудаа барилаа. Би тонгойж огт тоосон шинжгүй тамхи асаалаа. Ямар зоригтой Ази залуу вэ, эсвэл намайг ямар нэгэн зэвсэгтэй байж магад гэж бодсонч байж магад. Аялаж байх явцад бүгд Ази хүнийг лаг КУНГ-ФУ эсвэл Карате хийдэг гэж андуурдаг тул Эдгээр залуусч бас тэгэж бодсон байж магад. Ийнхүү тамхилсны дараа надтай муухай харицах ямарч аргагүй болсон залуус намайг сонирхож хаанаас ирсэн, хэнийг таних инээ тэрээг асууж эхэллээ.
-Im from Mongolia. гэдэг хариулт миний тэр хэнэггүй, зоригтой байснийг тайлбарласан мэт, тэд инээлдэж Ааан Чингис, Аттилла хааны нутгаас ирсэн байнштээ. Та нар нээрээ лаг байсан шүү! Гээд л найзууд боллоо.

Би- Аттилла Хаан бишээ! Х.Ү.Н шүүдээ Англи хэлэнд Кхан гэдэгтэй адил уншигдаад байгаа юм. Х.Ү.Н гэдэг нь хуучин ХҮННҮгэдэг их гүрэн байснаас үүдсэн юм гэж бас сургаалиа айлдлаа. Англи хэлний ХУМАН гэдэг н Монголийн эртний хэлний ХҮМҮН гэдэгтэй холбоотой байж магад гэдгийг ч хэллээ. Хэсэг хугацаанд гадаа буу халсаар, Өвлийн хүйтэнд даарч дотогш орох болсон тул шинэ найзууд-Хүүе! Чи энэ дотор айлтгүй бид эндхийн хүнд гарууд, юм болвол би 20-уулаа байгаа дуудаараа гэлээ. Өөрийгөө ганцаараа гэж бодож байсан залуу дотогш орохдоо БААТАР болсон байлаа. Ханна дээр очтол тэрээр – чи хааччихваа, чамайг алга болохоор санаа зовлооштээ гэлээ. Түр яриаад зогсож байтал хэсэг согтуу залуус бид хоёр дээр ирээд – Хэй юу байцгаанаа. Чи Монгол гэснүү? Яаая, Лаг байнштээ! Гэх мэтчилэн гар бариад явцгаалаа. Ханна надруу маш гайхан харч яагаад эдгээр залуус надтай мэндлээд байгааг ойлгоогүй өнгөрлөө.

Horaayy..there are 11 comment(s) for me so far ;)

#1

hehe… bas l ih zorigtoi bshuu! mgl geheer neeree azi geed gaduurhah geed bdag humuus hamaar uur haritsad bh shig bdiishuu! bas l sanaa zowloo shu, duusgah hurtelee! :)
za amjilt!

Good Luck! wrote on October 24, 2007 - 10:36 pm
#2

yaay lag yumaa hehe

muujii wrote on November 1, 2007 - 2:06 am
#3

MGL geheer medej bg n uneheer baharhamaar sonsogdoj bn shuu, amjilt husie

Amuro wrote on November 2, 2007 - 11:22 am
#4

yo uneheer baharhamaar uvug deedesdee thnx bi ch gesen neeree hugalahgui ee

delger wrote on January 10, 2008 - 6:16 pm
#5

hehe, mundag yavsan bna. Europe-chuud, america-d MGL geheer chingis, attila-r ih meddin bn lee. high school-d tuuh deer ni uzdeg bsan bh

bold wrote on January 31, 2008 - 11:05 pm
#6

bi swedenii stockholmd baidagldaa.endhiin huuli n changa bolhoor zaluuchuud n hichneen muuhai harj morloson ch yaj ch chaddaggui garuud baidag.er n l buh yum huuliin hureendee barigdasan bas l uitgartai oronshuudee.sweduud yaj ch chadahgui baij bas muuhai undeserheg duraknuud baidag yum.Amai bolgoomjtoi yavaarai.chi bideniig mongoliin hoh tenger tsaanaasaa iveej harj baidag yumshd.

jaghetergod wrote on March 30, 2008 - 9:20 pm
#7

amai chanmd amjilt chamd tuslah demjleg baidgui ch chinii bichsen yum buhen nadad taalagddag Mgl hun ertontsiin taliig ezelj yabsan Tuuh baidag Mgl hun delhiig toiroh tuuhiig chi Hiij baigaa shoo Chamd amjilt husie

NOEN wrote on April 10, 2008 - 7:17 am
#8

wow chi vnexeer mundag bn aa.zow shvv sain l bn shdee bi vneheer chamaar baxarxaj bn shvv xicheegeerei Amai zaluu mini.Chi vvnees ch ilvvg vzne bs dawj chadna.amjilt

aliana wrote on May 29, 2008 - 11:46 am
#9

hi amai amjilt shuu chamd bi naana chi n oyutan bsan ymaa chinii bichsen yag unen shuu ,bi neg heseg naad amidarald chin bsan bolohoor dahiad sonshod goe b,aa sweden huuhnuud aimaar uuna shuu partynd orohdoo bol 1 shiliig bol uuchaad ornro aihtar shuu.muu systembolgetiig uhtlee haidag bailaa daa

bayar wrote on August 7, 2008 - 11:31 am
#10

chamd amjilt hvsiii amai

nainaa wrote on February 4, 2010 - 4:51 pm
#11

amjilt husye! End club ene tereer orohoor bas japan, korea gej anduuraad sonin sonin zan gargah geed tegeed I am from Mongolia gehed l “Mongolchuudaa, geed l haritsaa ni saihan nairsag bolood irdiishtee”. Gadaaduud bidnii ih zorigtoi, tuushtai humuus gej l uneldeg yum bainlee.

taiwanaas wrote on March 18, 2010 - 1:05 am
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.