Өмнөд Африк улс Африк тивдээ төдийгүй дэлхийд хөгжилөөрөө дээгүүр ордог улс билээ. Хөгжлийн түлхүүр нь мэдээж боловсролийн систэм юм. Хүн амийн өсөлт , ажилгүйдэл зэргийн бэрхшээлээс үүдэн нийт хүн амийн боловсролийн асуудлыг бүрэн шийдэж чадахгүй байгаа ч. Өмнөд Африк улсын Нийслэлд байдаг “Преториа Их Сургууль” нь дэлхийн шилдэг 100 их сургуулийн тоонд орсон хэвээрээ байгаа юм. 1908 онд байгуулагдсан 100 жилийн түүхтэй энэ сургуульд нийт 53 мянган оюутан суралцдаг бөгөөд 3500 ажилчинтай хотын төвийн 760 км2 газар нутаг эзэлдэг юм.
Анх би санамсаргүйгээр Их Сургуульд нь орсон бөгөөд дотроо хэд хэдэн Музей байдгийн нэг рүү нь зочиллоо.
Оюутнуудад зөвхөн хичээл заах бус, гадаад ертөнцийн соёлыг таниулахаар янз бүрийн үзэсгэлэнг уриж Их Сургууль дээрээ толилуулдаг юм байна.
Миний орсон үзэсгэлэнд Ази, тэр дотроо Хятадийн шаазан урлагийн түүх соёлтой холбоотой үзвэрүүд байсан бөгөөд. Түүнийг толилуулж байсан Проффессортой танилцлаа. Миний түүхийн мэдлэг шаазан урлагаас тэс өөр байсан ч Ази хүнийхээ хувьд зарим үзвэрийн түүх, онцлогийг хэлж өглөө.
Proffesor Alexander Duffey намайг аль ангид сурч байгааг асуутал. Би энд сурдаггүй. Зүгээр аялаж яваад санаандгүй энд ирснээ хэллээ.
Бид ярилцаж суунгаа Монголынхоо түүхийг бас ярьж өглөө. Дэлхийн түүх, соёлтой холбоотой ямар нээлтүүд хийсэн зэргийг хэлж өгөөд, бага зэрэг Хөөмийдөж үзүүлтэл.
Proffessor- Чи манай оюутнуудад хичээл зааж болохуу? Гэж асуулаа
Өмнө нь сургууль, дамжааны сурагчдад тэгээд нэг удаа СУИС-д Дунд сургуулийн хөгжмийн багш нарт хичээл зааж байсан бодогдоод нээх хэцүүгүй санагдлаа.
Би- Ямар сэдвээр, Ямар ангийн оюутнуудад суух юм?
Proffessor- Хөгжим, Түүх, Газарзүй ангийн оюутнуудад чи Монголынхоо түүх соёлийн талаар маш сонирхолтой хичээл заах юм шиг байна гэлээ.
Би Johannesburg хотод амьдарч байсан бөгөөд Преториад ирж хичээл заах тухай бодсонгүй. Ийшээ 60-д км машин бариж ирнэ гэж бодоод жоохон хойш алхалаа.
Бид хаягаа солилцоод байж байтал нэгэн охин над дээр ирээд
-Чи Монгол юм уу?
-Tийм, яаж байна?
- Би 12 сард Монгол руу явах гэж байгаашдээ!
Тэр охин Өмнөд Африкаас Монгол явах гэж байгааг сонсоод итгэсэнгүй, Тэгээд бас 12 сард шүү.
Түүнээс- Монголруу явж яах гэж байгаа?Яагаад заавал 12 сард? Тэнд маш хүйтэншдээ!
-Манай Аав Ээж тэнд ажилдаг юм. Улаанбаатраас хойш Дархан гэдэг хотод “миссионэр” ууд / Христийн шашний номлогч / тэгээд манай зунs амралт 12 сард байдаг болохоор зав гарч байгаа юм гэлээ. Түүнд товчхон Монголийн талаар, цагаан сарын талаар тайлбарлаад тэгээд Жобургруугаа буцлаа. Тэр уулзалтаас хойш сарын дараа Проффессор надруу ярьж-10 сарийн 10нд хичээлийн цаг гарч байна ирэх боломж байна уу? гэлээ. Би тэр үед аль хэдийнээ явах бэлтгэлээ хийсэн байсан ч “Преториагийн Их Сургууль” гэдэг нэр бүх төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэлээ. Тэгээд 2 долоо хоног хүлээхээр боллоо.
Энэ хугацаанд нэг удаа Преториа хотруу явж Хөгжмийн кафедрийн захирал Проффессор Хитчтэй бас танилцлаа. Багш нартай уулзаад хэрхэн лекц орох тухайгаа ярилцлаа. Надад Прожектор, Лаптоп, Спикер, Микрофон хэрэг болно шүү гэж захилаа. 10 сарийн 10-ний өдрийн 13 цагт хичээлтэй байсан тул юмыг яаж мэдхүү гээд 3 цагийн өмнө ирээд ангиа шалгалаа.
Аялалын дүрс зургуудаа ханан дээр тавиад оюутнуудыг хүлээж эхэллээ. Надтай танилцсан багш нараас гадна өөр ангийн проффессорууд бас ангид цуглаж, Тийм Тийм багш ирж лекцийг чинь сонсоно гэж байнлээ! Гэсэн сануулууд нь намайг жоохон сандаргаж эхэллээ.
Лаптоп дээр Монголийн зургуудийг суулгаж Прожектороор үзүүлж эхэллээ. Цаг болсон ч хүмүүс цуглаагүй байсан тул жоохон гутарч эхэллээ.
Гэнэт үүд нээгдэж анги суух зайгүй, зарим нь зогсох шахуу боллоо. Нээрээн их сургуульд нэг ангиа тараад нөгөө ангируу ариа гэж амждаг шүү гэдгээ саналаа.Proffessor Hinch намайг танилцуулаад. Самбарын өмнө гаргалаа.
Бүгдэнтэй англиар мэндэллээ. Энэ улс албан ёсны 11 хэлтэй юм! Өөрийн ажил мэргэжил, тэгээд дэлхийг тойрч яваагаасаа лекцээ эхэллээ.
www.agshin.mn , www.suuder.com зэрэг фото зургийн сайт дээрээс цуглуулсан зургуудаа үзүүлж бага зэргийн тайлбарууд хийж эхэллээ.
Монгол бичгийн жишээг самбар дээр бичиж үзүүлээд- Дэлхийд 11 өөр бичгийн соёлтой улсын жишээ Монголоос өөр байвал хэлээрээ! Гэлээ. Үнэхээр бидний соёлд 11 төрлийн бичих соёлийг ашиглаж ирсэн бөгөөд бүгдийг сэргээх юм бол гадаадийн өндөр боловсролтой гээд байгаа улсуудаас дутхааргүй мэдлэг бидэнд байгаа юмшүүдээ.
Бас Монголойд гэдгийн учрыг тайлбарлалаа. Түүхэнд бүх ази царайтай хүмүүсийг Монголойд гэдэг байсан нь үнэн юмчин.
Монголын хөх толбо гэдэг тухай яритал хэд хэдэн оюутан өөрсдийгөө Монгол гаралтай гэж бас хэлээд авлаа. /Миний блогийн Монголийн Соёл гэдэг булангаас эдгээр сэдвүүдийн талаар дэлгэрэнгүй уншаарай!/
Ийнхүү Монголын хамгийн бахархалтай гэж хэлж болох бүхнийг зогсолтгүй ярьж эхэллээ. Ангийн хагас нь хөгжмийн оюутнууд байсан бөгөөд тэд Хөөмий сонсохийг тэсэн ядан хүлээж байлаа. Би- Хэрвээ ямар нэгэн урлагийг сурмаар байвал тухайн үндэстний түүхийг мэдэх нь маш чухал юм.! Монголчуудийн ухаан урлаг соёлдоо бас байдаг юм! гээд. Бүх оюутнуудийг нүдээ анихийг хүслээ. Учир нь миний хийж буй авиаг зөвхөн чихээрээ сонсох юм бол хамаг гайхамшиг нь сонсогдоно гэлээ. Бүгд нүдээ анитал Хархирааг Спикерээ чангалж байгаад хөөмийдлөө. Хэсэг хугацааны дараа хүмүүс “Хооооооооооооооооооооооооооооооооооооооооооооох” гэж гайхсан харцаар бүгд намайг харж байлаа. Энэ мэтчилэн хийж сурсан бүх авиаг хийж дуусгаад асуулт хариултандаа орлоо.
Бүгд Хөөмийний тухай асууж, харин би “Оскар”-т нэр дэвшиж байсан “Weeping Camel” гэдэг киноог үзэхийг зөвөллөө. Дуугаар тэмээг уйлуулдаг гэсэнд тэд итгэхгүй байлаа.
Цаг маш хурдан өнгөрч, хичээлийн хугацаа дууслаа. дараагийн цагийн багш орж ирсэн байсан ч тэрээр- зүгээр зүгээр үргэлжлүүл гэж дэмжлээ. Хамгийн сүүлийн асуултийг хэсэг оюутнууд шулуун асуулаа
- Чиний энэ аялал ямар зорилготой юм? Хэнд хэрэгтэй юм?
Энэ асуулт шулуун санагдсан тул би жоохон гацлаа. Миний блог дээр ч гэсэн хүмүүс- Энэ аялал чин хэнд хэрэгтэй юм? Ингэж явхийн хэрэг юу байнаа? Монголдоо Ядарсан хүмүүсдээ туслаад байж байхгүй!Гэж асуудаг тул өмнө бодож байсан зүйлээ хэлэхээр шийдлээ.
-Миний аялал маш олон зорилготой юм. Юуны түрүүнд гадаад орнуудийг үзэж өөрийн ертөнцрүү тэлэх, Бас Монголчууддаа Гадаад орнуудын соёл түүхийг таниулах.
Түр гацаж байгаад шинээр нэгэн өгүүлбэр хэллээ.
- Миний Монгол орон өнөөдөр маш том бэрхшээлтэй байна, бидэнд тусламж хэрэгтэй байна!
Хэдийгээр эдийн засгийн хувьд маш сул дорой байгаа ч , Монголчууд бид хэт гадаадийн нөлөөллөөс болж өөрсдийгөө мэдхээ байсан байна. Бидэнд тусламж гадаадаас бус өөрсдөөсөө олж, Монгол хүн хэн билээ гэдгээ түүх соёлоосоо сэргээх хэрэгтэй байна!
/Энэ үед би -Япон , Хятад, Солонгос, зэрэг азийн улсууд өөрийн түүх соёл дээрээ тулгуурласан хөгжлийн бодлог баримталж байгаад хөгжиж байна харин бид гадны тэр тусмаа Европ Америкийн хөгжлийн бодлогийг хуулбарлан хэрэгжүүлэх гээд алдаад байна! гэж хэлэх гэж байснаа болиод/
Бид өөрсдийгөө хэн гэдгийг мэдсэн цагт “Believe” “Итгэл” бидэнд эргэж ирнэ.
Аялаж байх явцдаа манайхдаа адил олон орноор аяллаа, Бүгд өөрсдийгөө хэн гэдгээ мартсанаас болж иргэд нь эх орон , ирээдүйдээ итгэх итгэлгүй болж, бэрхшээлийн хариултийг бусдаас хүлээдэг болсон байн. Ялангуяа Африкийн орнууд үндэсний хэл , соёлоо мартаж, гадаадийн үзэл баримтлалийг даган мөрдөж байгаан харагдаж байна. “Нэг Дэлхий, Нээлттэй Дэлхий” гэсэн уриаг би дэмжиж байгаа ч Нэг соёл иргэншил нь нөгөөхөө устгаж байгааг эсэргүйцэж байна. Тиймээс энэ аялалийг хийх явцдаа Эх орны түүхийг сурталчилангаа бусдад Монголчуудийн хийсэн алдааг бас сануулж , давтахгүй байхийг анхааруулж байгаа юм. Гэж өгүүлбэрийг дуусгалаа.
Бух оюутнууд, багш нар зогсолтгүй алга ташаад байлаа. Би ийм эмоцтой лекц уншснаач анзаарсангүй. Сүүлд профессор баш нар, тэгээд оюутнууд над дээр ирж “Энэ Манайд ирж байсан зочидоос хамгийн шилдэг лекц байсан шүү!’ гэдгийг давтан давтан хэлж байсанд би маш их баярлаж байлаа. Тэр өдрөөс хойш маш олон талархлийн е-майл авч байсан бөгөөд, Монгол улсаа аялалын явцдаа нэг ч хүнд болов таниулах зорилгоо биелүүлж чадаж байгаадаа бардам байлаа.
October 26, 2007
| 2,860 Үзсэн 






















Horaayy..there are 45 comment(s) for me so far ;)
uu gaihaltai gaihaltai. Uu yu gehev gaihaltai. Za amjilt
Sain bna uu Amai, internet-eer tenej bgaad chinii blog-iig sanamsargui olj unshlaa. Temdegleliig chin unshaad bhad olon taliin medlegtei, husel ermelzel, erch hucheer duuren yavaa zaluu gedgiig chin mederlee. Amai geheer l hugjim sanaand ordog bsan, odoo harin bodol mini uurchlugduj, uuriinhuu dotood yertuntsiig tanij medsnii undsen deer busdad tuslahiig hicheedeg tsuuhun zaluuchuudiin neg ni chamaig gedgiig medlee. Chamd amjilt husiye.
Sain uu.
Bi ooriin chini blog iig suuliin 1-2 sariin hugatsaand togtmol unshij bna. Nuulgui helehed blogiig chini unshihaasaa omno ooriin chini talaar tudii l ih medleggui. Showchin zaluu l gesen bodoltoi baisnaa nuugaad yahav. Harin odoo chinii alaliin blogiig unshaad bodol mini ers uurchlugduj uuriig chini hundleh bolsonoo helmeer bna. Chamd amjilt husie. Daraa daraagiin chini bichlegiig tesen yadan huleej unshih bolno. Amjilt husie.
woow chi unen cool ymaa. Sn bn… bi ch gsn mgl orondoo ihiig hiij buteej hugjuulmeer bn. udahgui tegne ch gj bodoj bgaa. 2la nzuud bolj bolno biz de… Chin setgeleesee chamd amjilt husiy big huge
yostoi goyo blog baina shuu…. nudend haragdtal bichjee…
amai hugshoon yostoi yanztai shuu!! Oirdoo messengert haragdahgui baih chin, zaw muutai baina uu, za za unen setgeleesee amjiltiig husch buig mini huleen awna uu,
BR
Tengis Ts,
Amai unheer gaihaltai tsaashid bas erch huchtei yavaarai amjilt husie
Hey Amai, chinii blogiig udaan hugatsaand unshij baina, ihenh uzel bodol chin taalagddag adil tostei boddog zuils ih baidag. Cham shig delhiig toirno gehgui ch oiriin zorilgodoo neleed heden ornoor ayalah inspiration olj avsan shuu, chamd bayarlalaa. Tsaashid amjilttai ayalaarai.
wooow, bi anh zurag taviagui bhd ni orson tegehed neeh sain itgej ogohgui l bsn, odoo haraad uneheer gaihaltai gehees oor ug oldohgui bn,
Sain u? blog-g chini urgelj unshij unen setgeleesee demjij baigaa shuuu. hicheegeerei.
AMAI chamaar baharhaj bn shuu. Amjilt husie.
Unekheer gaikhaltai. Chamaar Mongol ekh oron chini bas bakharkhaj bna. Chamd ayan zam, ayalal chini ulziitei baikhiin yerooliig devshuulye.
amai amjilt husii hoomiilj surmaar yug anhaarah heregtei be? tobchhon taibar bolomjooroo ogooch. Mongol hun bolj torchihood bid nar hoohson chingiss geel tseejee balbaad baidag. hiij chaddag yum baidagui hund uzuuleh yum baidagguigee oilgoson. mori undag gesen mongoliin hun amiin heden hubi unaj chaddag bilee? geed
tegeel erdoosoo hoomii surmaar sanagdaad. bolomjtoi bol zobologoo ogooch
WoW wow wow uneheer gaihaltai
Sain bna uu? Chinii temdegleluudiig unshlaa.Uneheer ih taalagdlaa.Yalanguya ene temdeglel chin setgeliig mine hodolgoj barag l nulims dusluulah shalhlaa.Yagaad ch yum eh orniihoo tuhai yarihad chin setgel neg l sonin… Chamd amjilt husie. Chi eh orniihoo toloo ihiig buteej chadnaa.
za amai-nhaa blog-r zochilj mash ih erch huch avlaa. uneheer gaihaltai, kino zohiol shig l chinii ( ooroo nadaas ah bolov ch … ) ene ayalaar kino hiivel oscar-n hamag sagnaliig tuuh bh.hehe nadad ch bas delhii yertontsoor ayalah husel bdag ch bi hezee ch yavahgui bh yagad gedgiig ni buu med. za yamar ch bsan anh udaa orj bna. daraa dandaa orj bnaa tegeed yariltsaya odoo chinii busad link-r chini zochiloo.
Bi ochigdor oroi chinii tuhai seruuleg soninoos olj unshaad yagaad ch yum nadad vneheer gaihaltai sanagdsan shu onoodor yaran baij chinii blog-t orloo uneheer gaihaltai bas aimshigtai ch yum shig gehdee chi ooriin husel zorigiin toloo im zorjgtoi yavj baigaa chine iluu gaihaltai baina.Sanhuugiin huvid tuslalcaaa uzuulj chadahgui ch chamd tuslaj boloh buh arga zamiig haina aa . bi chinii niitleluudiig humuust uzuulehiin tuld zarim negiig n hevlej avlaa. Caashid bainga hamt baih bolnoo oo .Ayalalaa zaaval tolovlosniihee daguu duusgaarai ok amjilt
woooooooooow it’s amaizin’
Blog chin ih olon unshigchtai bolson bn shu! Gaihaltai! Omno ni tootoi heden hun comment bichdeg bhad dotroo yagaad ch sanaa zovdog bsan… Iim ih hodolmoriig hedhen hun huvaaltsaad bh ni haramsaltai sanagdaad… Odoo bol oor bolj… Zaluus ch bas chinii blog-s ihiig oilgoj, medej avch baina… Zorilgiin chin neg heseg bas ene baisan bha…
Za keep going!!!
Er hun yavaad l bai !!! amjilt husiy chamd
shine tsagin badarchin min heleh ch ug alga baina.shuud setgel hoorood irj baina. chi uneheer sain shuu.eruul mendee bodoj yavarai.
amjilt
hi.chamd ondoroos ondor amjilt husie.chi ch ihiig buteej ulger jishee uzuulchihdeg haluun tsuatai mongol yumaa.boldog bol chinii uzej harj medsen medleg er n buhii l sain chanaruudiig chiini mongol odoogiin zaluuchuuddaa copy and paste hiichihvel ch.tehdee zovhon sain chanariig chini shuu.medeej hun l yum chini bad things baigaa l yum chini.goe l sanagdaj bn.mongol zaluuchuudiin oyunii medleg ulam oodoo badarch baig.
cooooool heleh ch ug alga zugeer l yanztai
eoooooo yamar goe yum be byr bayarlaad nylims garah gej bna yneheer baharhamaar syyliin heden udur chinii temdegleliig ynshlaa gertee gantsaaraa bgaa ychraas hench saad bolohgui tegeed olon meddeggui bsan zyilee medej avahiin hajyygaar chinii medremj, chuluutei bdal, medlegiin hyree sonirhodog zyil ,soniych zan ,bas temdeglelee bicheg yrlag mayag bygd mash ih bisheryylj bna shyyy
ene unheer talagdlaa manai bosoo bichig unheer haana ch bhgui shuu EBS-d bosoo bichigee tulhuu zaah yumsan bi lab bosoo bichigeeree baharhadag unheer saihan bna anhii unshaltaaraa unheer setgel hanamjtai bna heleh ch ug oldohgui bna
Amaigaar uneheer baharhaj bn
Bravo bravo
you are my hero
blogoos chin olon medeelliig olj avdag shuu.zaluus bid nart ene ih chuhal yum.chamd bayrlalaa.eruul enhiig husie
Good boy!!!
Сайн хүү!!!
helehch ug alga…woow
sain baina uu
eh ornii baharhalt huu mini. chamaar minii, bidnii mongoliin olon zaluus minii adil baharhan bahdaj baigaa gedegt bi ogthon ch ergekzehgui bn. Hedii chinii uzel bodol hen negend yalanguya zawharsan omhii darga nart taalagdahgui baij bolno oo. Gehdee chamaig demjij chamtai duu hooloigoo niiluuleh eh ornii howguud ohid olon baigaa gedegt itgej baina. Odoo ene l tsag uyd cham shig zaluus eh orond mini uguilegdej bn. Aylalaa hurdan duusgaad eh orondoo irj zorison zorilgo ih uilee ehleerei chamaig demjin garaas chini hotloh zaluus olon baigaa shu. Amjilt husey naiz mini.
чи нээрээ үнэхэээр монгол улсдаа хэрэгтэй хүн юмаа
чамааар бүүр бахархаад юу гэж хэлэхээ ч мэпэхгүй
чиний лекцийг чин сонсож байсан чи үнэхээр чадалтай залуу
Mundag mundag, gehdee ulam bur mundag bh eostoi shu, eh oron chini chamaas ihiig huleej baigaa!!!
би заримадааа таний нийтлэлүүдийг уншиж байхдаан сэтгэл минэ их хөдлөөд олон юм бодогддог шүү бас монголоон бахархаx сэтгэл минь төрдөг
AMAI tanii blog mash ig taalagdlaa Say sanaandgui net uhaj baigaad blogiig chini olsondoo bayarlaj bna. Uneheer sonírholtoi bn.
taniar baharhaj baina. Mongoldoo ireed ih olon surguuliar yavj legts unshaarai!Mun gadaadiin olon surguuid bolomj garval HId lekts unshrai
good luck
taniar baharhaj baina. Mongoldoo ireed ih olon surguuliar yavj legts unshaarai!Mun gadaadiin olon surguuid bolomj garval lekts unshaarai
Gadaadiin humuust manai urlag yalanguya huumii urtiin duu, morin huur ih sonirholtoi sanagddag yum shig bnlee Bi neg udaa manai neg hicheeliin bagsh hun bur chaddag yumaa uzuul gedii bi bodoj bgaad urtiin duugaa ayalaad uzuuleye gej shidlee. Tegeed Erdene zasgiin unaga duunii neg badgiig ayalj ugluu tegsen tend bsan oyotanuud, bagsh maani gaihaad uneheer taa;amjytai bsan shuu.
good luck
Гайхалтай!
Very interesting! Best luck for your long journey! Welcome to Finland for Suutei tsai:)
Manaid ireerei!
Ayan jamin amjilt husii!
mash saihan um hiisen bna! Ih sonirholtoi yumaa
Shine medremj, uhaaral ugch bn. Bayarlaa!
Gaikhaltai yumaa tani shig humuus mongold olon baih boltugai.