20070127-16

2007 оны 1 сарын 30

Монгол Бадарчин 1-р аян. 20 дахь төр.

Бүгд Найрамдах Кени улс.

Кенийн хойд зүгээс төв рүү явдаг зам маш муу байснаас болж машины ачааны тэнхлэг эвдэрч, гагнуурчнаар гэмтлийг засуулахаар боллоо.

Эхний тосгон руу орох үед английн зэвсэгт хүчний цэргүүд ачааны тэрэгтэй хойд зүг цуваагаар хөдөлж байгаатай таарав.

Кени улс нь Английн хамгаалалтад байдаг юм болов уу.

Кенийн хойд нутагт нүүдэлчин болон суурин омгийнхон хоорондоо дайтаж эхэлсэн бөгөөд тэндхийн хүмүүс биднийг өмнө зүгт яаралтай хөдлөхийг анхааруулж байсан. Түүнээс гадна Кенийн зүүн хойд зүгт Сомалигийн зэвсэгт бүлэглэлүүд хил нэвтэрсэн тул тэднийг зогсоох гэж ийм их цэрэг хөдөлж байж магадгүй юм.mongol badarchin books taivshir

20070127-3

Нэгэн тосгоны машин засварын газар иртэл тэр хавийн бүх хүмүүс биднийг сонирхож тойрлоо.

20070129-4

Цагаан арьстнууд колоничлолын үеэс тэдэнд танил болсон харин хамт яваа монгол залуу гол анхаарлыг татаж байв.

20070129-6

Засварын газрын ажилчдаар гагнуулах боломж байна уу гэж асуутал: -Цахилгаан үүсгүүрт түлш байхгүй. Гагнуурын төмөр байхгүй гэлээ. Бид бензин, гагнуурын төмрийг нь гаргаж өгөв. Ганц юм гагнах гэж мансууруулах өвс хэрэглэсэн 7-8 хүн ажиллахаар боллоо.

20070129-9

Энэ нутагт нэгэн төрлийн мансууруулах үйлчилгээтэй өвс ургадаг бөгөөд ихэвчлэн жолооч нар холын замд гарахдаа зажилж явна. Тэр өвс нь кофетой адил сэргээдэг боловч, хэрэглэсэн хүнийг маш сонин хөндий харцтай, яг л “зомби”. Тэрхүү өвсөө завьжиндаа зууж, үнээ шиг байнга зажилна. Нүд нь хүрээгээрээ улайж, шүд нь ногоон туяатай болсон залуус янз бүрийн аргаар юм “туух” санаатай байгаа нь илт мэдэгдэж байсан тул бүх төхөөрөмжөө далд хийлээ.

20070129-7

Миний хэрэглэж байсан гэрлийг нэг нь гуйж аваад “гол гаргах” гэж байхад нь гүйцэж очоод буцаан авав.

Засвар маш болхи, удаан явагдаж байлаа.

20070129-8

Залуус яг юу хийж байгаагаа ойлгож байгаа юм болов уу гэмээр хөдөлж ядна.

Манай зарим машин засварын газар ч бас иймэрхүү байдагсан. Машинаа засварт үлдээвэл олон эд анги дутна. Юмыг сэтгэлээсээ хийнэ гэж байхгүй. Арга ядаад солонгос засварын газарт очно. Өөр улс орнуудад бас иймэрхүү хандлагатай хүмүүс байдаг юм байна даа гэж бодогдлоо.

20070129-5

Харанхуй болоход засвар дуусав.

Засварын залуус Дидиерийг тойрч зогсоод ажлын хөлсөө нэхэв. Хэдхэн юм гагнаад $200 гэхэд Дидиер хариу өгч чадахгүй байсан тул би очоод: –Юу гэнээ? 200$? Миний сарын цалинтай тэнцэх мөнгө байна. Би энэ экспедицийн санхүү болон аюулгүй байдлыг хариуцдаг хүн байна. Та нар яагаад ийм олуулаа байгаа? “Чи” гээд хамгийн нөлөөтэй гэж хэлж болохоор залууг заагаад) ганцаараа хүрээд ир. Гурвуулаа ярилцаж үнээ тохиръё гэлээ.

Монголд байхад иймэрхүү зүйл сурахаас өөр аргагүй байдаг шүү дээ! Харин европчуудад биднээс суралцах зүйл бас байгаа юм байна гэдгийг хэллээ.

Ганцаараа байгаа хүнтэй ярилцах илүү хялбар болов.

Би шууд $50 өгч, үүнээс илүүг төлж чадахгүй гэхэд

-Өө, яалаа гэж, ийм их ажил хийлгээд үү? гээд дээрэнгүй аястай дугарч эхлэв. Дидиер:

-Манай Амайтай тохир! гээд шууд надад бүх ажлыг даатгалаа. Би хүнд гаруудтай харьцаж сурсан тул өөдөөс нь тулж, нүд рүү нь эгцлэн харж байгаад:

-Бид бүх түлш, материал, цахилгааны зүйлийг гаргасан. Чи үүнийг авмааргүй байвал өгөхгүй байж болно шүү гэж өөртөө итгэлтэйгээр хэллээ.

Тэрээр сүргээс тасарсан ганц тугал шиг бусад руугаа харав. Бусад нь хэдэн төгрөг салгахын түүс болж, олсон мөнгөөрөө юу хийх тухай хэлэлцэн, тэсэн ядан хүлээж байлаа.

Дидиер: -За за дахиад $10 нэмье гэлээ. Би муу хүн, харин Дидиер сайн хүний дүрд орсон тул тэрээр зөвшөөрч $60-ыг авав. Уг нь хийсэн ажлын хөлсөнд $20 ч ихдэх байсан юм.

Машин дээрээ буцаж очтол Стивийг хэдэн залуус тойрч зогсоод элдэв юм шаналгаж байлаа. Харваас эвгүй царайтай, зэвүүн яриатай тэдэнд яаж үгүй гэж хэлэх вэ гэж арга ядан зогсох Стивийг хараад би:

– Стив! Асуудал байна уу? Машиндаа суу! Залуусаа юу болсон бэ? Би энэ экспедицийн санхүү, аюулгүй байдал хариуцаж байгаа хүн байна. Бүх асуудлыг надтай ярь гээд том дуугарч орхиход бүгд холдов.

Миний гарт том мод харагдаж байлаа.

Орой болгон зурагтаар нь гардаг, олон давхар байшин руу үсрээд хүрдэг, кун-фу зодолддог залуутай адил төрхтэй хүнтэй орооцолдох хүсэл тосгоны залууст байсангүй.

Африкийн хүмүүс намайг “аймаар кунпу” гэж боддог юм шиг санагдсан. Хаа явсан газар Ази царайтай л бол 10-20 залууг нэг дор нухдаг гэдэгт итгэсэн хүмүүс таарч байна.

Олон удаа аргагүй байдалд ормогцоо шууд давших арга хэрэглэж сурсан тул ямар ч айдасгүй, тэдэнтэй нүүр тулж асуудлыг эв эеэр зохицуулсаар байна.

20070130-10

Бид машиндаа суугаад цааш хөдөллөө. Харанхуй болох үед хүний нутагт том том дуугарсандаа дотор хүйт дааж байв.

Эндхийнхэн их хүлцэнгүй, бас аймхай юм байна. Гэхдээ байдал эвгүйдвэл асуудал яаж өрнөж болохыг сүүлийн үеийн мэдээллийн хэрэгслүүдээс та бүхэн харж байгаа байх. Ийм учраас тэднийг буланд гарцгүй шахаж болохгүй .

Хэрвээ өөртөө итгэлтэй байхгүй бол тэд дээрэлхэж, байдал бүр эвгүй болж магадгүй.

Чонон сүргийн хууль энд ч бас үйлчилнэ.

Энэ аялагчдын багт орсноос хойших хугацаанд анх удаа тэдэнд хэрэгтэй байж чадлаа даа гэж өөртөө баярлав.

Бид явсаар нэгэн аяллын кэмпэд хоноцгоов.

Жад барьсан Масай омгийн 2 залуу шөнөжингөө харуул хийж өнгөрөөлөө.

20070130-11

Өглөө тэдэнтэй уулзахад жадаа хэрхэн шидэж, яаж байлддаг тухайгаа надад ярьж үзүүллээ.

20070130-13

20070130-12

Бид өглөөнийхөө цайг уугаад аян замаа үргэлжлүүлэв.

Хэсэг явж байтал машины ачаа нөгөө гагнаасаараа салж жолоочийн тал руу хазайлаа.

Эхний машинаас хоцорсон тул Дидиер, Стив бид 3 гарч ачаагаа тэгшлэхээр буув.

Тосгоны хэдэн халтуурчдыг муу үгээр дурсав.

Ачаа зүүн тийш хазайсан тул Дидиер нөгөө талаас түлхэж, Стив бид 2 баруун талаас татаж тэгшлэх гэж оролдов.

Би шатны төмөр гишгүүр дээр сандаалтайгаа зогсож, ачааг өөр лүүгээ татаж эхлэх үед ачаа тэгширч, хормын төдийд 1 тонн жинтэй хүнд ачаа хөл дээр минь буулаа.

-Ааааааа!

Би өвчнөө тэсвэрлэж чадахгүй чанга хашхирсаар байв. Тэр хүнд даацын ачааг хөл дээр буулгасан тул хоромхон зуур –Яана аа, аяллаа яаж үргэлжлүүлнэ ээ. Хуруунуудаа таслуулсан ч гэсэн, тахир дутуу хүний тэрэгтэй ч болов үргэлжлүүлнэ дээ гэх мэт бодол эргэлдэж эхэллээ.

Стив гүйж ирээд -Яасан? гэхэд

-Май фингерс! гэж би хашхирч гарав. Англи хэлэнд гарын хурууг фингэрс, (fingers), хөлийн хурууг тоуз (toes) гэдгийг тухайн үед санасангүй.

Стив миний гар луу хараад –Хуруу чинь яасаан? гэж дахин дахин асуув.

Өвдөлтөөс болж би шоконд орж эхэллээ. Хэрвээ би гараа ачаанаас тавибал хойшоо савж толгойгоороо газар унах аюултай болов.

Хоёр найз маань байдлыг ойлгоод ачаанаас өргөж намайг гаргах гэж оролдсон ч дийлсэнгүй.

Бурхны ивээлээр бутан дундаас хаанаас ч юм нутгийн Масай омгийн залуус гэнэт гарч ирээд, ачааг нөгөө тийш нь түлхэхэд тусаллаа.

Би арайхийн нэг хөлөө гаргатал, бүх жин нөгөө хөлөн дээр бууж өвдөлт улам ихсэв. Хэр их хашхирснаа мэдэхгүй, лав намайг тэндээс гаргаж аваад машины хойд суудалд хэвтүүлэхэд хоолой сөөсөн байлаа.

Ослын дараа хөл хавдаж, хаана яаж гэмтсэн нь мэдэгдээгүй ч ил хугарал, цус алдалт байгаагүйд бага зэрэг тайвшрав.

Найзууддаа монголчууд маш их тэвчээртэй, зоригтой, дайчин хүмүүс байдаг  гэж ярьснаа санаж  өвдөлтөө нууж, шүдээ зуулаа. Стив өөрийн уудаг маш хүчтэй өвчин намдаагч эмээ надад давхарлаж өгөв. Бага зэргийн мансууруулах үйлчилгээтэй хүчтэй эм нөлөөлж, хэсэг хугацааны дараа би нулимстай нүдээрээ инээмсэглэлээ.

20070130-20

Нөгөө машин ирж намайг Найробийн эмнэлэг рүү яаралтай аваачъя гэхэд би -Зүгээрээ, өвчин намдаагчаар аргалъя. Та нар машинаа засаад нэг мөсөн бүгдээрээ хөдөлье гэлээ.

Бүгд санаа зовж, байн байн ирж миний биеийг асууж байв.

Кабинд хэвтэж байхад уулзаж, таарч байсан янз бүрийн хүний тухай бодол толгойд эргэлдэнэ.

ЗХУ-ын цэрэг Афганистан улсыг эзлэх үед Стив тухайн үеийн босогчид, өнөөгийн Аль Кайдагийн хүмүүсийг дайнд бэлтгэж байгаад шархадсан гэж ярьж байсан. Тиймээс л ийм хүчтэй өвчин намдаагч тогтмол хэрэглэдэг болжээ.

Өвдөлтөөс болоод намайг аварсан залууст баярлалаа гэж хэлэхээ мартсан байв.

20070130-18

Санасан бол ус ч болов өгөх байсан юм.

Бид ачаагаа түр аргалж тогтоогоод замдаа гарахаар болов. Машин гэмтэлтэй байсан тул цагт 80 км/цаг биш, 10 км/цаг хурдтайгаар шороон замыг тууллаа. Жаахан эвгүй замаар явахад л машины ачаа хажуугийн толинд хазайж харагдана.

Явсаар байгаад засмал замд хүрлээ.

Дидиер машинаасаа бууж засмал замыг үнэсэх үед тэр хавийн тосгоны хүмүүс цуглаж, сонжсон харцаар харж байв.

20070130-26

Би инээд алдсаар…

Нутгийн нэгэн залуухан охин 50 орчим настай Стив дээр ирж яриа өдлөө.

20070130-27

Нэг мэдэхэд бараг эхнэр нь болох юм гэнэ. Ядуу хүмүүс аргагүйдээ ингэдэг биз гэж бодлоо.

Бид явсаар Экваторын зурвас давсныг тэмдэглэсэн самбарын хажууд зогсож зургаа дарууллаа.

Дэлхийн өмнөд зурваст нэвтэрсэн тул ямар нэгэн өөрчлөлт гарах болов уу гэж бодно. Алга.

Цаг оройтсон тул Найроби /Кени улсын нийслэл/ хот руу орох нь аюултай гээд Кенийн хамгийн өндөр уулын бэлд гал түлж хонохоор боллоо.

Галын хажууд сууж байх үед нутгийн хэдэн халамцуу хүн ирж: –Сайн байцгаана уу? Бид энэ нутгийг хариуцсан дарга нар байна. Ямар нэгэн юм хэрэг болбол бидэнд хандаарай гэх боловч цаагуураа шил юм салгах гэсэн нь илт байв.

Бид тэднийг хайхрахгүй байсаар явууллаа.

Кенийн хамгийн өндөр уулын бэлд, байгальд унтаад сэрэх сайхан байв.

20070130-28

Найроби руу дөхөх тусам цөлөрхөг тал нь өөрчлөгдөж, газар тариалан хөгжсөн барууны загварын байшинтай хувийн эдлэн газрууд боллоо. Энэ бүсэд хөгжингүй орны шинж харагдана.

20070131-29

Өвчин намдаагч эм давхарлаж уусаар нийслэл хот руу орж ирээд “хол газар биеэ бодож, маш болгоомжтой яваарай” гэсэн гэрийнхнийхээ захиасыг мартаж, ийм хэцүү байдалд орсондоо өөрийгөө буруутгав.

Би өөрийнхөө төдийгүй, гэр бүл, найз нөхдийнхөө өмнө хариуцлагатай явах ёстой шүү гэдгээ дахин санаж, бие сэтгэлээ чангаллаа.

Хотын эмнэлэгт үзүүлж, яс цуурсан эсэхийг шалгуулах нь чухал бөгөөд хэрэв асуудал гарсан бол нэг хэсэгтээ энэ улсад байх нь ээ.

Явсан хүнээс үг сонс 2

Horaayy..there are 13 comment(s) for me so far ;)

#1

Hello Amai
Lovely to hear from you again. The boys went back to school today – Jen and I are happy to use the playstation as currency… a good barter tool. Babies are fine.
One of my friends’ friends will contact you regarding info for a trans-Siberian trip….
(Travel in the air)

Keep well!
Marietha

Marietha wrote on 2008/01/10 - 00:41
#2

sain uu ! bi chinii temtegleliig barag l odor algasalgiu unshij bn a ! bas chamd mail hayagaa ogch yavuulsan bolohoor mail irsen baih gej odor bolgon huleej harj bna .

ochiroo wrote on 2008/01/10 - 17:23
#3

odoo tsaishid bolgoomjtoi yavaarai! hol chin sharhalj ideeleh vi! antibiotek baival /ampaciillin/ sharhan deer ni jaahan tos tseverlej bgaad odort neg udaa tsatsaad baival hurdan edgerne.hol chin hugarsan bol yana aa!

ochiroo wrote on 2008/01/10 - 17:43
#4

Bolgoomjtoi yavaarai hugshuun amjilt shuuuuu!!!!!!

beegi wrote on 2008/01/10 - 23:03
#5

16GB zurag Amai ayalalaliinhaa tosviig oloh arga bnashde
negent l chi zuragnuudaa biedee avch yavaagui mongolruu yavuultsiin bol zurag bolgond todorhoi garchig sedev ogool zurgiin uzesgelendevel bolnoisht.

bOPOPA wrote on 2008/01/11 - 15:39
#6

Hi. ene bichlegiig unshaad hed hden zuil ih sonin sanagdlaa, hehe. Ter mansuuruulah bodis ih anhaaral tatla, yamar ch ulsad, hugjingui, buurai ulsad iim zuil ih baga hemjeegeer bdag bh, sayhan mongold shiidegdsen har tamhinii hereg sanaand orloo, hediigeer zugeer huduuguus tuuj avchirsan uvsuu unerlesen bj bga bolovch 10n jiliin yal avsan shuu de, buruu zuil hiigdsen ni togtoogdson bol shiitgelee huleeh ni zuitei gj bodoj bna, harin gadaad undur hugjiltei ornuud ene asuudliig yadag ni ih sonin sanagdaj bna, oduud ni hurtel har tamhinii heregt ih orootsolddog shu de, hehe za ene yahav. bas huntei arga eviig olj haritsah uhaan hund yamar ih hereg boldgiig baga bagaar oilgoj bna gehuudee. kk. za tgd tsaashdaa biee iluu sain bodno biz de!

sal_fer wrote on 2008/01/30 - 22:53
#7

ya ya hol aimaar bolson bna shuu. chamar barag shutej bna doo. ene afrakuud manai mongolchuudtai yasan adilhan yum be?

hohtolbo wrote on 2008/01/31 - 22:28
#8

amai chi shu…amjilt husye mundag zaluu shu..

gerlee wrote on 2009/05/30 - 03:08
#9

hi amai zarimdaa setgel tawgvi ved chinii ayalaliin tuhai unshij ineej uilj bvh zviliig martah yum. Saya noir hvrehgvi bolohoor chinii sitend oroyo gej bodloo. bi oird bvh hvmvvst eswel uurtuu gomdood yer ni ger bvliinhen naiz nuhud oir dotniihontoigoo oilgoltsohgvi, bvr uuriiguu garig anduuraad ene delhiin hvmvvstei oilgoltsohgvi bgaa yum bolow uu gej bodloo hehe. chinii ayalal hol zamd gantsaaraa gantsaardmal gehdee ih sonirholtoi sanagddag magadgvi bi ch bas gantsardaj bgaa bolohoor sited chini setgegdel bichmeer bdag baih. yer gantsaardaagvi bsan ch bainga oroh bsan yaagaad gewel gertee suugaad l delhiig toirch bna. olon ornii yanz bvriin hvmvvsiin tuhai, tvvh, soyol, yos zanshil gazar zvi za yer ni heleed barahgvi olon zviliig endees unshij bna. chamaar ih baharhaj bgaa shvv delhiig toiroh zorig 2700000-d gants l bdag yum bna. chinii ayalaliig bainga unshiwal delhiig toiroh zorig orohgvi ch buult hiih zorigtoi bolj magad kkk. za amjilt hvsie ayan zam chini saadgvi baig.

ideree wrote on 2009/11/06 - 09:34
#10

Hi neeree africuud asia people harhaaraa china gej hamgiin turuund asuudiin ymar ch bolovsroltoi hun ni.Ene ni yaaltchgui China movie bas china garuud africa modiig uls ruugaa ih zuuhiin tuld iheer amidardagtai holbootoi.za Amaidaa amjilt husey

HI wrote on 2009/11/08 - 15:50
#11

ТА ЖИНХЭНЭ ЭР ХҮН ШҮҮ БИ Ч ГЭСЭН ТАНЬ ШИГ ХҮН БОЛНО ТА БИ БИД ЭНЭ АГУУ ТҮҮХЭЭР БАЯЛАГ МОНГОЛ ОРНОО МАНДУУЛАХ БОЛНО ОО

ЗОЛОО wrote on 2010/05/22 - 11:38
#12

sain bnuu namaig batzorig gedeg
bi tsergiin angiin setgel zvich xiideg yumaa ta eh oron iixoo erelxeg tsergvvdedee eh oronch hvn yamar eh oron gej yamar saixan zvil badagiig helj tailbarlaj oilguulaach
tani vg yag bidend heregtei baina taniig zuragtaar zondoo xarj sonsson
99820292

zorigoo wrote on 2011/12/09 - 17:41
#13

ta yamar neg xariu ogoorei chadax vgvi geee xeleerei

zorigoo wrote on 2011/12/09 - 17:43
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.