2010 оны 5 сарын 24-ий өдөр. ( 804 жилийн түүхтэй Нүүдэлчидийн Ургийн холбооны Бүгд Найрамдах ) Монгол услын шинэ нийслэл Улаанбаатар хотод.
Сайн байна уу? Миний үл таних найз чамдаа энэ өдрийн мэндийг хүргэе.
Хэдийгээр гэртээ ирсэн ч, амьдрал нөхцөл байдал орчинтойгоо дасаж амжаагүй л байна.
Бэрхшээлүүд толгой дараалан бий болж эхэлж байна.
Сонин юм, 4 жил хагас ийм хурдан өнгөрсөн гэж үү?
Хамаатны бага хүүхдүүд том залуус болсон байна. Хот маань өөрчлөгдөж.
Харин би яасан болоо?
Хуучны олон танилуудтай уулзаж ярилцлаа, зарим нэг нь ажил амьдралдаа амжилт гаргаж харин нөгөө нэг нь бахь байдгаараа байна.
4 жил хагасын хугацаанд жирийн хүний нэг байтугай нэлээд хэдэн амьдрал амьдраад ч мэдэрхээргүй тийм их зүйлийг олж мэдлээ. Тэр нь надад хэрэг болох уу эсвэл хуучны адал явдалдаа гацсан өвгөн болгох уу гэдгийг амьдрал харуулах байх.
Хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлээр дүүрэн ирлээ. Өөрчлөлтийг хийхийг хүсэж байна, чадах эсэхийг бас л цаг хугацаа харуулах байх. Гэхдээ зүтгээд л үзнэ. Тусламж дэмжлэг маш их хэрэгтэй болно.
Дэмжээрэй! Туслаарай . . .
Зарим хүмүүсийн амьдрал хаашаа явж буйг ойлгохгоод хичээсэн ч чадахгүй байна.
Архи гэдэг бол амьдралын чухал зүйл тул САРХАДЫН дээд гэж Монголчууд бид хүндэтгэн үзэж, бурхандаа хүртэл өргөдөг шүүдээ! Харин түүнийг амьдралын утга учир болгосон хүмүүс миний амьдралд орж ирж буйг хараад яах тухай бодож байна.
Амьдрал гэж гайхамшигтай зүйл. Аялаж үзэх, шинэ зүйл мэдрэх, өөрийгөө таних гээд олон олон сайхан дэвшилүүдийг авчирдаг ч, огт юм үзэлгүй түүнээс илүү эд хогшил цуглуулж, амралтаа тасартлаа тасартлаа ууж байх нь жаргал гэж боддог хүмүүсээс болгоомжлох хэрэгтэйг ойлголоо.
Тэд өөрсдийнхөө амьдралыг нурж буйг хардаггүй бөгөөд хажуу хүмүүсийнхээ бас нураадаг юм байна.
Монголд нэгэн залуу юм үзэж нүд тайлаад, амьдралын тухай бяцхан ч болов мэдлэг хуримтлуулаад ирлээ. Одоо юм хиймээр байна! Гэхээр дэгээ тавьж өөрөөсөө дээгүүр гаргах хүсэлгүй байгаа хүмүүстэй ч таараад амжлаа.
Хэнийг ч муулах гэсэнгүй, нийгмийн амьдрал тийм байгаа болохоор цаад шалтгааныг нь олж өөрчлөх гэж оролдсоноос ойлгуулах гэж оролдох нь зөв юм шиг байна.
Өнөөдөр маш чухал өдөр байна.
http://www.amai.mn гэсэн хаягтай Монгол Бадарчины 69 орноор бадарчилсан зурагт тэмдэглэлээ хааж, холын замд байсан найз блогоосоо хагацах цаг боллоо.
http://www.amai.mn гэдэг домэйн хаагдалгүй Эх Орондоо гэсэн блог тэмдэглэлүүдээр үргэлжлэх бөгөөд эх орондоо хийж бүтээх гэж зүйлүүдээс гадна, амьдралд тохиолдож буй үйл явдлуудаа та бүхэнтэйгээ хуваалцсан хэвээрээ байх юм.
Гагцхүү бадарчилалын тэмдэглэлүүд хаагдаж, миний амьдралын шинэ үе эхлэх юм.
Хуучнаараа амьдрах хэцүү гэдгийг ч ойлголоо. Буцаад адал явдлыг туулаад хүний нутагт эзгүй хээр ганцаараа майхнаа зоомоор байна.
Бүх найз нөхөд түншүүдтэйгээ уулзаж амжаагүй л байна.
Гэхдээ сайн явахад яана гэдэг билээдээ, хүний газар сайн найзаа орхиод туг бариад ирэхэд гэнэт сайн найз гэдгээ санасан хүмүүс одоо ичмээр юм.
- Чи танихгүй байгаа юм уу?
Гэж залгах үед
- Холын Африкт хоолны мөнгөгүй ядарч зүдэрч ганцаардаж байхад мартсан найзаа санаад ч яах билээ!
Гэж хариулж сурч байна.
Миний хувьд юуны түрүүнд ажлаа эхлүүлэх хэрэгтэй байна. Туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгаа тул саналуудаа бичээрэй.
Ажлын байр хайж эхэллээ.
Интернэт сүлжээ болон техник төхөөрөмжөөр туслах хүн байвал сайн байна.
G-Mobile намайг хилээр орж ирэх үед өөрийн хамгийн сайн утсаа жилийн эрхтэй хангалттай нэгжтэйгээр бэлгэллээ. Харилцаа холбооны эхний асуудлаа шийдлээ. Одоо дараа дараалал бий болох бусад асуудлуудаа шийдэж эхлэж байна.
Өмнө ажиллаж байсан бүх зүйлээ тараасан тул ажил амьдралаа шинээр эхлэх хэрэгтэй болж байна.
Их ажил гүйцэтгэх 4 жил хагас туршлага судлаж тунгаасан Нүсэр Том төлөвлөгөөнүүд байгаа тул санхүүгээр туслах, хамтран ажиллах бүх саналуудыг авч үзнэ гэдгээ хэлмээр байна.
Миний хийх зүйл бол тансаг машин авч ядарсан хүнд гайхуулах бус Нийгмийн оюун санааг дээшлүүлэх, үндэснийхээ соёлыг сурталчилах гээд оюунлаг ажил тул таны дэмжлэг туслалцаа маш чухал байна шүү!
Ажлын туршлагатай болох сонирхолтой, эерэг сэтгэдэг сайн дураараа нийгмийн хөгжилийн төлөө ажил хийх сонирхолтой залуусыг цуглуулж, олсон мэдсэн зүйлүүдээ хуваалцахаас гадна хамтдаа эх орныхоо төлөө нэгэн том ажлыг хиймээр байна.
Намайг дэмжигч залуус та бүхэн хийж эхлэх ажлын үр дүнг нь харж суух бус, эхнээс нь оролцож өөрийн бүтээлийн мөрөө түүхэндээ үлдээхийг уриалж байна.
Би түүхэнд үлдэх зүйл хиймээр байна. Юу байвал дээр вэ? гэж нэгэн оюутан залуу надаас асууж байсан. Тэгвэл энэн таны боломж шүү! Хийсэн оролцсон ажлынхаа сайн үр дүнг харж суух ямар сайхад байдаг гэж санана? Бас клуб 21-ийн бүрэлдэхүүнд сайн ажилласан мэдлэг боловсролтой хамгийн гол нь ухамсартай залуугын ажлын байр бэлэн болохоос гадна, бусад байгууллагуудад ажиллах хүсэлт дээр өөрийн БАТАЛГААНЫ бичгийг дагуулж өгөх болно.
Хүн бүр манай багт ажиллаж чадахгүй бөгөөд amai_around@yahoo.com гэсэн хаягаар өөрийнхөө тухай маш тодорхой анкетийг явуулна уу? Хэрвээ тэнцэх юм бол 3 сар бидний хийх ажилд оролцож улмаар амжилттай байх юм магадгүй цаашдын өөрийн амьдралын чухал замаа нээнэ шүү.
Дизайнер, 10 хуруу бичээч, англи хэлний мэдлэг сайн, компьютер дээх ажиллах чадвартай, сэтгэн бодох авьяастай, урлагийн мэдрэмжтэй, вэб болон интернэтээр чөлөөтэй харилцдаг, ажил хийхдээ үр дүнгийг нь голчилдог. Юманд хандахдаа өөриймсөг, гэр бүлийн ухамсар гэсэн сургуулийг сайн төгссөн гэх мэт олон чанаруудаас аль болох олныг өөртөө агуулсан тийм залуус байвал бүх мэдээллээ бичээрэй. Ээж аавын ажлын байр бас чухал шүү!
Эцсийн дүнд
- Хэрвээ чи, та надтай хамт хөл нийлүүлэн Монголынхоо төлөө зүтгэх хувь заяатай бол дээрх шалгуураас үл хамааран уулзах болно шүү!
Монголын бизнес байгууллагуудад байгаа блог уншигчдад санал болгох нь, мөдхөн хөтөлбөрүүд ажиллах эхлэх бөгөөд тэдгээрт өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсвэл одооноос уулзана уу!
Соёлын тэсрэлт хиймээр байгаа бөгөөд түүнд итгэдэг хүмүүс л багт хамтран ажиллана шүү!

Horaayy..there are 7 comment(s) for me so far ;)

#1

Sain baina uu.yuunii omno sanasan buh zuil chn buteh boltugai gj erooe.Bi germand amidardag, chinii blogiig omno n sonsoj bsan ch yag unshij uzelgui nileed udsaan tegeed sariin omnoos l unshij ehelsen yum arai duusaagui bhad haahnee za gehde yahaw,za olon yum nurshilgui: chinii sanaanudiig demjdeg. neg hun ch gsn ingej setgej hiih gj bgaad bayartai bn, tegeed neeh aihtar puus kompaniud shg tuslaj chadgui ch ooriihoo hemjeend sanhuud baga ch gsn huwi nemer oruulah gsn yumaa, ymar danstai bh we l gj

odnoo wrote on 2010/05/25 - 03:48
#2

hi! bi ch bas hamtarmaar bn. bi gadaadad amidardag, tiim bolohoor uulzaj chadahgui l dee… gehdee gadaadad bgaa nad shig demjigch nartai yamar ajil hiimeer bn ve? mungu tsaasnii surtei tuslamj uzuulj chadahgui ch shine sorgog, medee medeeleleer haya tusalj sanaa bodoloo soliltsoj bmaar bn…
bi netees 86400 geed neg zaluusiin nevtruulegiig uzej bsan. ted bas uneheer mongoliinhoo tuluu chadah buhnee hiih huseleer duuren saihan zaluuchuud bsan…tusul bolovsruulaad ajilladag yum bnlee..
tiim zaluusiig harahaar uuriin erhgui chadahgui ch gesn chadahiin tuluu hamtdaa zutgemeer sanagddag…
yag yu hiih, yu buteeh, yamar arga zamaar ur duntei ajillah bolomjtoig mongold bgaa sanaa negtenguudteigee yriltsaj tuluvluud gadaadad bgaa nad shig zaluusiig urialan duudaaraa!
nad shig bas holoos ch gesn setgel zurheeree hamt bhiig hussen zaluus ih bgaa shuu!!

girl wrote on 2010/05/25 - 04:29
#3

blogoo bitii haagaarai bi ch bas sayhanaas unshij ehlej bna ene blogiig unshaaguu unshdag mash olon mongolchuud bga gej bodoj bna gadaad bga mongolchuud interneteer l chinii yu hiih gej bga yu hiij bgaag harj bas tuslaj demjij oroltsoj chadna bitii haagaarai pls

bolorhon wrote on 2010/05/25 - 04:47
#4

bi chinii temdegleluudiig ehnees ni unshsanch odoo l comment bichij bna chinii uzel bodol husel moroodol dotood setgel bugd bish ch gelee ihenh ni nadtai adilhan met sanagdlaa chinii setgej hiij bga hiih gej bga uil heregtei setgel zurh mini urgelj hamt demjij bh bolno shuu

ami wrote on 2010/06/30 - 07:08
#5

snu tani yriltslaga ih taalagdlaa 5 jild kak vi mojete whahahha bi ch gsen ayalahiig morooddog bi oopo ayalaj bgagui anhniiha ulsad amidarch bgach gsn ma nz gils bagagui ayalsan terni setgelge bdal bas bi mongold bsnaasa arai joohoj yum sursan gej bodhoop ,,,bta bol bur mundag yuch gej heleh wede yum medehgui bj bi yut ch tanid bayar hurgii baharhaj bn shuu

s wrote on 2010/07/22 - 15:09
#6

ei ahaa hayag chn haagdaj bn gj yu gseb ug we hariu bolohuuu

s wrote on 2010/07/22 - 15:12
#7

whaahha mini yag unshihiig huseed l haigad l bsan zuil bi mash ih sonirhdog uls tor uls ornuud tuni hogjil soyliin ylga humuu ged ll bi bayrtai bnaa nado chitati … bayarllaa

s wrote on 2010/07/22 - 15:16
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.