AMI_5449

2010 оны 5 сарын 24ны өдөр. (804 жилийн түүхтэй Нүүдэлчин Ургын Холбооны Бүгд найрамдах) Монгол улсын шинэ нийслэл Улаанбаатар хотод.
Дэлхийн улс орноор аялаж байхдаа ямагт ёс заншил соёлыг нь үндэснийхээ соёлтой харьцуулж, улмаар шинэ нөхцөл байдалд хэрхэн шинэчилж болох тухай бодож байлаа.

Монгол наадам бол дэлхийд даяааршуулах маш өвөрмөц бөгөөд гайхамшигтай арга хэмжээ юм.
Хэдийгээр ӨМӨЗО-нд болон зарим нүүдэлчдийн соёлтой улс ястангууд бас тэмдэглдэг ч Улсын хэмжээнд зохион байгуулдаг нь ганцхан бид шүү дээ.
Олон орны баяр ёслол арга хэмжээ зохион байгуулах аргуудаас сонирхлоо. Судалж суралцаж хийх зүйл их байна. Гэхдээ миний эх орныхоо соёлд хийе гэсэн анхны алхам бол Dress Code гэж гадныхан нэрлэдэг “хувцасны дүрэм” юм.
Дэлхийд загварын ертөнцийн хөгжлийг харж байхад олон зууны хөгжлийн дараа нэг л хэв маяг дээр зогссон мэт санагдаж байна. Өнгө ганц хоёр зураас төдий л өөрчлөлт хийгээд олон нэртэй загвар зохион бүтээгдчин “Бранд”-ээ борлуулж байна.

Тэдэнд тэсрэлт дутагдаж байна.


Бүх загвар зохион бүтээгчид барууны буюу Европын гэх “школ”-оор яваад, тэр ухаан нь тархинд нь суусан байгаа тул шинээр сэтгэх, өөрчилөх чадао ухаан үгүй болсон мэт санагддаг.
Тэгвэл бидэнд юу байна?


Бидэнд дэлхийн загварын ертөнцийг гайхшируулж, цочирдуулж магадгүй улмаар давамгайлж мэдэх тийм том үндэсний хувцасны соёл байна. Түүнийгээ ухаараад дэмжих ажил хийх юм бол үр дүнг нь харж болмоор ч юм шиг.
Социализмийн 70 жилийн үед бидэнд ЗХУ болон “Copy” Европын хувцасны соёлыг хүчээр суулгасан билээ. Дээл гэдэг бол хөдөөнийх, бүдүүлэг эсвэл хоцрогдсон, юм мэдэхгүйн тэмдэг гэж мөн ч олон заалгасан даа, яг л колони-д байсан зарим улсууд шиг.
Харин 90 оноос мэдээлэлийн эрх чөлөө, даяаршил гэх зүйл бидэнд ирснээр иргэддээ хүргэх мэдээлэлийн аюулгүй байдлаа “түр” алдаад, барууны соёлд тархиа угаалгасан хүмүүс соёлыг тэргүүлж улмаар “Монголын Төөрсөн Үе” гэдгийг бий болгосон.
Соц үед бид хэдийгээр үндэснийхээ соёлоос татгалзаж байсан ч нийтээрээ дараагын соёлыг хүлээн зөвшөөрж байсан юм, харин одоо Монгол гэж хэлэх хүн цөөн билээ. Солонгос, Япон, Жунгаа ТВ үздэг нь тэдний соёлоор хувцаслаж, үсээ засуулж байна. Европ болон Америк соёлд автсан нь мөн л адил өөрчлөгдсөн билээ.
Дэлхийн хувцасны загварыг тодорхойлдог том том загварын “Leader”-үүл уулзаад, ямар хувцас ямар өнгө мода-нд оруулж боруулалтаа нэмэх үү гэж шийдсэнээр дэлхийн хэрэглэгчид тэр чигээрээ даган баясаж, улмаар маш том тархи нь угаагдсан худалдан авагчдын бүлэгт бид багтасан байгааг би ойлголоо.
Монгол улс нүүдлийн болон суурин соёл иргэншлийг нэг дор агуулсан ч, өөрийн гэсэн суурин соёл гэж байхгүй гадний бараа бүтээгдэхүүний худалдан авагч болон нь өнөөгийн зах зээлийн эдийн засгийн хямралын гол шалтгаануудын нэг гэдгийг ойлголоо.
Би хэн билээ? Бидэнд юу гоё билээ? гэдэг асуултыг өөрсдөөсөө асуухаа болиод, хөгжилтэй гэх орны эсвэл борлуулагч орны зурагтаар гарсан сайхан бүхнийг өөрийн сайхан гэж бодоод амьдралынхаа үнэ цэнэ болгосон улс үндэстэн устдаг, эсвэл эдийн засгийн боол болдогыг дэлхий олон улс орны түүхээс уншиж болно. Магадгүй манай түүхийг зарим улсууд уншаад сургамж авч байж ч магад.
Өнөөдөрийн энэхүү бичлэгийн оршил хэсэгтээ төөрөгдөлийн шалтгааныг тайлбарлахдаа, зөвхөн шүүмжлэх бус гарцыг нь олж ажил хэрэг болгох санал дэвшүүлэх нь ямарваа нэгэн амжилтанд хүрэх арга зам гэдгийг ойлгосон юм.
Миний санал:
Дэлхийн өндөр хөгжилтэй гэх улс орнууд өөрийн үндэсний соёл ёс заншилаа гадны нөлөөлөлөөс хамгаалахыг, улс үндэстний аюулгүй байдлийн баталгаа гэдэг билээ.
Тэгвэл бидэнд үндэсний гэх, хамгаалж хөгжүүлэх ёстой юу байна?
Юуны түрүүнд санал болгож буй зүйл бол МОНГОЛ НААДАМ-д зориулсан хувцасны дүрэм журамыг зааварчилсан ЗАРЛИГ буулгах хэрэгтэй юм байна. Хүний эрх, амьдрах эрхэнд сургуур нөлөөлөхгүй, улс үндэстэн нэг байхыг бэлэгшээсэн уг хувцасны дүрмийн цаана маш том эдийн засгын болон соёлын ач холбогдол байх юм.
Монгол бөхийн өргөөнд ҮНДЭСНИЙ бөхийн арга хэмжээ явж байх үед, Монгол наадмын Стадион, Харваачидын болон Уяачдын газар заавал үндэсний хувцастай байх ёстой гэсэн хуулийг гаргах хэрэгтэй байна.
Бид барууны Опер болон Диско, төрөл бүрийн соёлын арга хэмжээнд оролцох үед “Dress Code” гэж хуульчилан заасан жишээнүүд олон байдаг биздээ? Смокинг өмсөлгүй Дуурь үзнэ гэж байхгүй. Түүнтэй адил Монголдоо Монгол хувцасаа Монгол иргэндээ сурталчилах ажлийг бүх загварын болон соёлын байгууллагууд нэгдэж хийх хэрэгтэй байна.
Заавал засгын газар гэх улс төрийн хүчний тусламжинд найдахгүй хоорондоо зохицож нэгдээд уг дүрмийг батлаад хэрэгжүүлэх юм бол үүнээс гарах үр дүнд хэн бүр сэтгэл хангалуун байх юм.
1. Монголын иргэн гэдэг бол Монгол соёлынхоо өв уламжлалыг дагах ёстой билээ. Харин бидний дунд үндэснийхээ дээлийг өмсдөг хүн хэд вэ? Барууны өндөр үнэтэй хувцасыг гудайлгүй авдаг хэрнээ хийх арга нь хялбар бөгөөд үзэсгэлнтэй дээлээ хувцасныхаа дунд хадгалдаг нь хэ билээ?
2. Монгол дээл гэдэг Хөдөөний бүдүүлэг гэдэг ойлголтоосоо салж, түүгээрээ бахархаж чимдэг соёл аяндаа “ахиад” бий болох учиртай
3.Дээлийг өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлсэнээр гадны хувцасны үйлдвэрлэлийг ивээн тэтгэдэг байдлаас ангижирж, өдөр тутмын байнгын хэрэглээ болох хувцасаа дотоодын үйлдвэрүүдээр хийлгэх боломж олдно
4.Дээл гэх уламжлалт соёлоо хөндөлгүй, орчин үеийн хотын нөхцөлд байдалд тааруулж тохируулан дотооддоо үйлдвэрлэж, улмаар гадагшаа экспорт-лох боломж бас гарах нь зүйн хэрэг.
5. Монголд ирсэн гадны зочид гийчин болгон үндэсний хувцасыг минь авч, өөрийн улсдаа хэрэглэж Монголын соёлыг сурталчилах болно. Жилд 200мянга гаруй хүн ирээд явдаг гэсэн тоо байдаг шүүдээ. Төдий хэмжээний дээл борлуулагдвал Монголын үйлдвэрлэгчдэд том хөрөнгө оруулалт болно.
6.Монгол наадам гэдэг нь өнгө алагласан барууны хувцас бус, жинхэнэ монгол хувцасны наадам байх учиртай. Хувцасаараа дамжуулж үндэснийхээ соёлын гайхамшигийг бас мэдэж, улмаар эх оронч үзэл нийгэмд “эргэж” төлөвших юм.

Энэ мэтчилэн болон сайн талууд ажиглагдаж байгаа бөгөөд, та бүхэн бас үүн дээр нэмж бичих санал байгаа гэдэгт итгэж байна.
Амай: МОНГОЛ НААДАМ болон Монголын үндсэний өв соёл, зан заншилтай холбоотой арга бүхий л хэмжээнүүдэд Үндэснийхээ хувцасыг хэрэглэх зааваруудын хуулийн төслийг Монголын соёлыг дэмжигч, түгээгч, хамгаалагч бүх байгууллагууд хамтарч хийх зайлшгүй шаардлага урган гарж байна.
Энэ ажлийг нэн тэргүүнд хийх хэрэгтэй.

Horaayy..there are 17 comment(s) for me so far ;)

#1

tmee ene deelnii tuhaid ih zov gej bodoj bna.er ni gants bayraar ch bish bainga hevshmel odor tutamd omsdog huvtsastai oirtuulahad ajillah heregtei gej bodoj bna. gehiin tuld design iin hev maygiin hadgalaad oort hunii biyend evteihen,hyalbar bolgoh heregtei bolovuu.yag unendee odoo deel maani bol omshod jaahan hetsuu talruugaa shuu dee.

empire wrote on 2010/05/25 - 02:58
#2

Nomiin ih bagsh Byambiin Rinchen guai deelendee mash unench hun baisan yum bilee. Suuliin ued duuchin Javhlan deelee l umsunu gedeg bolson baina lee.Nadad bol saihan l sanagdaj baigaa.Hamgiin neg haramsaltai hetsuu zuil gevel mongol yos zanshil ulamjlal gej yarisan huniig ad uzdeg teneg mangaraar n heldeg zaluuchuud mash ih bolchihson.Ug n mongol deel chin huniig ih erhemseg hiimorlog saihan haragduuldag shdee.Bid aguu Chingisiin Mongoliin ur sad geed l huuruud baidgaas bish uneheer yag Mongol hun gedgee bie setgeleeree chin zurhneesee mederch chadaj baigaa bil uu?! Deel gedgiig hotsrogdmol buduuleg zuil gej oilgood baidag tsoo shine zaluu ueiig yaaj ulamjlal yazguuraa hundetgen bishirdeg chuluut setgelgeetei bolgoh ve?! Chuluutei setgej baigaa n ene geed gadnii soyoliig ter chigeer n huulbarlan duuraidag baidliig yaaj uurchluh ve????!!!! Etssiin etsest yaagaad mongol hun mongol gazar shoroon deeree mongol huvtsasaa umsuj boldoggui yum!!!zuvhun naadam,tsagaan saraar l gargaj umschihuud butsaagaad skafnii muhar luu chuluudchihdag baimaargui l baina. bi ug n 2 deeltei tegeed umsuud gudamjaar yavah geheer neg l zorig dutaad baih yum baina shuu.iim boltloo baruunjina gedeg ug n bol emgenel l de…

rad wrote on 2010/05/25 - 04:09
#3

Ene ynen shyy. Nadad 2 deel bii Gantshan tsagaan saraar l umsdug. Tsagaan sariin 2.3 udur l umsunu. Ug ni deelee umsuud yavmaar bdag. 3 tai sanal neg bna. Facebook Deh Mongol Gishyyd bygd deeltei zurgaa profile zurgaa bolgoj ehley. Tegeed Deeltei zurguudaas shildegiig ni shalgaruuldag ulamjlal togtooy. Facebook deer Ukrain naizdaa deeltei zurgaa yzyylsen chin yneheer gaihaj bna lee. Ene ajliig odoonoos hiij ehley. Bygd deeltei zurgaa songooroi. Amaig demjie zaluusaa

bold wrote on 2010/05/25 - 07:23
#4

Deelnii tuhaid ih zov demjij bn. Mini bodloor bas Naadmaar stadion toirood evropin mashin bus zovhon moritoi yavbal mon saihan da. Talbaigas tov tsengeldeh hurtel zam hagad zovhon mongol deeltei humus yavj boloh yum. Teged ter hurtel mashinar bus morin tergend suugad yavbal mon saihan daa. Uunig hiihiin tuld zov zohion baiguulalt heregtei bh l da. gehde ogt bolomjgui zuil bas bish. Neg anhaaruushtai zuil ni sogtuu holchuu ulsuud mori unachihaad agsam taviad bval zambaraagui bdal uuseh ayultai uchras uunig shideh arga zam oloh heregtei gj bodoj bn.

otgonbat wrote on 2010/05/25 - 10:22
#5

тиймээ маш зөв санаа. Дээлийг нийтийн болгохын тулд эхлээд наадмаар бүгд дээлнэ өмсөнө гэсэн хууль гаргаад цаашлаад өдөр дутмын болговол зүгээр байх. Жавхлан дээлийг сурталчилдаг нь сайхан санагддаг. Дээл өмсцөн байхдаа маш гоё харагддаг

omerta wrote on 2010/05/25 - 19:34
#6

goyo sanal bna bna. 200 mayngan juulchin irdeges 86% ni zhongguo ulziin irged. tednii barag 98% ni har ajil hiiheer irdeg gedegt itgej bolno.5% ni russian gej baigaa terni golduu buryaduud ulan-ude to ulanbatar to erlian – beijing geed butsaad ene zamaaraa baraa chirj zooj yavdag gej baigaa.

Toogii wrote on 2010/05/26 - 01:32
#7

монгол дээлээ өмсөх явдал бол хөдөлгөөн төдийхөн зүйл биш гэдгийг л хүмүүст сайн ойлгуулах хэрэгтэй шүү
Амжилт

eco_mon wrote on 2010/05/26 - 02:46
#8

deliin utagiig aldagduulahguigeer bid ingej ingej omsoj boloh yum bna gesen sanaa gargasan. uulzalt zohion bguulval yasan yum be? uulzaltand ireh humuus deel omsoj ireh yostoi. ter dundaa oorsdiin husleer zasaj nairuulj omsoj irvel. ter dundaas shildeguudiig todruulj, deeliig bgaagaar ni omsoh durgui humuusd deel omsuuleh saikhan sanaanuudiig uzuuleh yum shigee.

saruul wrote on 2010/05/26 - 04:42
#9

odooniii deelnii zagvariig oorchlood okhiduud honhnii bayaraar omsood bgaa ter zagvaruud nadad uneher taalagddaggui. mongol bish hyatad ch yum shig haragddag.

saruul wrote on 2010/05/26 - 04:45
#10

demjij bna.Deel hiilguulheer shiidlee.

battushig wrote on 2010/05/26 - 05:33
#11

Монгол дээл … Монгол улсын үндэсний хувцас л даа. Монгол брэндийн нэг чухал хэсэг.

Морь унахад дээл өмсөхгүй байхын аргагүй. Мал хариулахын тулд морь унахгүй байхын аргагүй. Монгол хүн хоолтой байхын тулд малгүй байхын аргагүй. Монгол үндэстэн оршин үлдэхийн тулд хангалттай хоол хүнстэй байх хэрэгтэй.

Монгол дээлээ хадгалж үлдэхийн тулд дээл хийх давууны үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс Монгол дээлээ хадгална гэдэг нь гадаадад буй давууны үйлдвэрийг хадгална гэсэн үг шүү дээ.

Юм гэдэгэ учиртай … Улсын хөгжил гэдэг эдийн засгийн асуудалтай.

МУиргэн wrote on 2010/05/26 - 07:57
#12

goy sanaa bnaa aa. yr ni tgeed demjij bgaa humuus ni l dor doroo huvi nemree oruulaad chin setgeleesee handuul, mongol chin uul ni tsoohon hun amtai, taniltaiga udaan yriad suuval hamaatan bolchih geed bdag ulsuud chin, neg zorilt taviad tuundee setgeleese temuuleh ym bol ih hurdan l buteh ym shig sanagdajiin. gol ni tsovhon yriad suuhgui l bmaar bna. bi mongold ochood chadhaara huvi nemree oruulna.. amjilt husii Amai

uyanga wrote on 2010/05/26 - 09:34
#13

chamd hamgiin sain saihanig husen eruue uneheer saihan sanaanuud bn hiij buuj amjuulaan gsen buhnee chin setgel garan neg burchlen buteegeerei chamd amjilt husi chamaig demjdeg bas chamaar baharhaj baidag mash olon duu nar chin baigaa shuu

animaa wrote on 2010/05/26 - 23:42
#14

Facebook дээр би дээлтэй зургаа анхнаас нь тавьсан, ер нь би дээл хантааз дээлэн платье омсдог, монголд энэ зун очихоороо заавал дээлнууд нэмж хийлгэнэ, бяцхан охиндоо бас дээлнууд хийлгэнэ энгийнээс авахуулаад гангарааных хуртэл.Заавал дээл гэхээр классик дээл омсох албагуй янз бурийн загвартай овормоц шийдэлтэй гое гое дээл монголд хийдэг болсонд их баярлаж бгаа.Бусад залуусыг монголдоо очихдоо хятад гадаад хувцас авахын оронд сайхан дээл янз бурээр хийлгэж омсож авч яваарай гэж захья!

Bali wrote on 2010/05/27 - 11:03
#15

за их зөв санаа байна. дээлнийхээ үндсэн хэв маягийг алдагдуулахгүйгээр энгийн хэргэлээнд өмсчихөөр болгох хэрэгтэй байх. дотор нь халаас хийж өгөх гэх мэт өөрчлөлтүүд хэрэгтэй. дээл өмсөөд ы6авахад надад л лав их сайхан санагддаг. гэвч өнөөгийн монголчуудын ихэнх нь дундаас доогуур орлоготой, өдрийнхөө хоолийг яаж болгодог билээ? бас өргөнөөр хэргэлүүлье гэвэл үнэ өртөг дээр нь бодох л асуудал. ДЭЭЛИЙГ ЗӨВХӨН ГАНГАРАА БИШ ДАВХАР ХЭРГЭЛЭЭ БОЛГОМООР БНА

gosha wrote on 2010/06/07 - 02:14
#16

11 chinii zuv tehgui bol ter deelii chini hih daavuu torgiig odoo dangaar hujaagiin zah zeelees niiluulj bga shuu dee tegejeer deeltei baatruud bolson chini hujaagiin torgo daavuunii uildveriig demjsen bodlogo bolcjiloo ta mineeeeee

bi wrote on 2010/06/11 - 04:57
#17

sn bnu tand yunii umnu aylalaa amjilttai duusgasand bayar hurgey. bi uuruu mongol soyol ter dundaa mongol huwtasiig iluuteigeer sudaldag. herwee ta nadtai holboo barij sanao bodloo huwaaltsahiig huswel nad e-mail ywuulaarai. temka_2012g@yahoo.com

temuujin wrote on 2011/01/13 - 19:06
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.