post Category: 04 Швед /Sweden/ post Comments (4) postOctober 10, 2007 | 2,545 Үзсэн

snusgranit.jpg

“SNUS” гэдэг н ШВЕД-ийн тамхиний нэг төрөл юм. Түүнийг татдаггүй бөгөөд амандаа хийж шүүсийг нь залгидаг юм. Швед, Норвеги, Денмарк болон дэлхийн зарим улсуудад зөвшөөрөгдсөн байдаг юм. Харин Европийн бусад орнууд үүнийг МАБО / Мансууруулах Бодис / гэж үзэн Европийн холбоогоор ШВЕДэд хориг тавиулахыг хичээж байгаа ч, Швед улс -Нидерланд улс өвсний болон зарим химийн төрлийн МАБО-г хуулиараа зөвшөөрөн чөлөөтэй борлуулж, жуулчлал хөгжүүлж байхад бидний уламжлалт соёл хэнд гай болоод байгаа юм? гэсэн хариу бариаад байгаа билээ. Snus нь хэт их концентрацтай тобако юм. Маш олон орны тамхины дэлгүүрүүдэд чөлөөтэй борлуулдаг бөгөөд хэт хүчтэй никотин байдаг тул донтох явдал илбэг юм.

Шведэд ирээд хэд хоночихлоо. Найзууд шинэ жилийн өмнөх үдэшлэг хийж, шөнжингөө касино гэдэг гэрийн тоглоом тоглож, СОГУ-длаа/ Согтууруулах Ундаа/ Би нэлээд их согтсон байсан бөгөөд тоглоомийн дундуур найзуудийн нэг н Snus гаргаж ширээн дээр тавиаад нэгийг амандаа хийлээ, надаас -СНУС амсахуу? гэж асуухад би татгалзлаа.

Тэд – Өө чи айгаад байгаа юмуу, энэ зүгээр тамхи г.мэтээр намайг өдөж эхэллээ. Мэдээж юу гэж хориотой зүйлийг Аавийнхаа хажууд хэрэглэх билээ гэж бодоод нэгийг аваад шүд уруулний завсраар хийлээ. Дүнсэн тамхийг усанд хийгээд шүүсийг ууж байгаа мэт сэтгэгдэл төрөөд удалгуй, дотор маш муухай оргилоо, толгой эргээд хамаг бие удирдлага алдаж байгаа мэт сэтгэгдэл төрсөн тул хүмүүсийн өмнө муухай царайлахгүйн тулд яаралтай жорлон руу гүйлээ.

Нүдээ арай гэж нээтэл өглөө болсон байлаа. Ам маш их цангасан байсан бөгөөд яаж орон дээрээ гарч унтсанаа ч санахгүй байлаа. Найзууд намайг -Тоглоом тоглож байгаад гэнэт босоод жорлонруу гүйсэн, тэгээд 30-аад минутийн дараа гарч арай ядан орний 2 давхарт гараад унтсаншдээ! гэж инээлдэж байлаа. Харин найз Ханна – чи өчигдөр ёстой эвгүйтсэн, өглөө бусдийг босохоос өмнө би жорлонг цэвэрлэсэншдээ! Нэг грам ийм уут нь нэг дор 4-5 тамхи татаж байгаатай адил, дээрээс нь Согу-тай холисон тул ийм үйлчилгээ үзүүлж байгаа юм, мэдсэн бол чамд уридаас анхааруулж СНУС хэрэглүүлдэггүй байж, гэж үнэхээр найзын чанараа үзүүллээ. Бусад найзууд татаж унтлаа инээлдэж байлаа. Би СНУС үзсэндээ огт харамссангүй! аялал гэдэг чинь янз бүрийн үндэстний соёлийг биеэрээ үзэж бусдад сэтгэлээ хүргэх зорилготой байгаагаа хэллээ. Харин дотроо – Би Хэзэээээээээч Дахиад Снус Амсахгүй! гэдэг тангараг өргөлөө. Яачиж байсан Жорлонг үдийн хоолоор будаж орхисноо саналаа, харин яаж орон дээр гарч унтсан нь одоо болтол сонин байгаа юм. Өөрийн биеэрээ ийнхүү туршилт хийж та бүхэнд сэтгэгдлээ бичиж байна.

/Пяавар хайрцагтай дотроо цайных шиг уутанд 1 граммаар савалсан , чийглэг энэхүү тамхийг өмнөх шүд, уруулний завсраар хийгээд шүүсийг нь сордог юм. Найрлагандаа Тобако, Ус, Давс, салт, содиум карбонат агуулдаг юм. Цэвэр МАБО гэж тооцогддоггүйч хэт өндөр хэмжээний никотин байдаг тул мансууруулах үйлчилгээ үзүүлдэг юм/

Залуус үүнийг ихээр хэрэглэдэг болсон шалтгаан нь Европийн ихэнх орнууд тэр дундаа Шведэн Норвэт тамхийг олон нийтийн газар хэрэглэхийг хориглосноос хойш Снус-ийн борлуулалт хэт өссөн юм. Тэд үүнийгээ – Снус зүгээр цэвэр никотин, хүн хэрглэх үед агаар хордуулдаггуй, бусдад муугаар нөлөөлдөггүй гэж тайлбарладаг юм. Снус хэрэглэх нь Тамхи татсанаас хамаагүй бага хортой гэж байгаа ч ходоод болон хоол боловсруулах эрхтэнд яаж нөлөөлж байгаа нь тогтоогдоогүй байгаа юм. “Дахиад хэзээч СНУС!”

Horaayy..there are 4 comment(s) for me so far ;)

#1

hi chi arai hetruulj baina aa zaluu.ene snus chin chinii tolgoi ergeh yum ogt baidaggui yum.harin ch manaih shig tamhi tatah soylgui opond ene met zuilsiig zaluuchuud hereglej surval tamhi tatsan umhii amgui l yavah baix da.chi harin heterhii ih uugaad tasarsan bailgui de

tuxu wrote on November 12, 2007 - 6:09 pm
#2

Tuxu! Bi Snusiig heregledeg uuruu! Tegeed bas anhnii udaa hereglehed uneheer hetsuu baidiin chi amsaj er ni uzsenuu?

Erik wrote on January 19, 2008 - 3:32 am
#3

bi bas snus heregledeg.anh zuuhad muuhai gashuun estoil dunsen tamhi zuuj baigaa yumshig baidag.bi tamhinaas garahiin tul snus zuudag.snus dotoroo olon yanz baidag.nicotintoi nicotingui geedl.nicotinguin bas dotroo yanz buriin jimsnii amttai coffe-nii amttai baidag.busdiig horduuldaggui.muuhai unergui anam dotroo jimsnii amt amtlaad yavjiin gedeg muuhai gejuu?tamhi tatah dur husliig bagasgadag.bas deer ni tamhinaasaa hyamdah.sain chanariin snus swedend 35-45kr baidag.hyamdhann 25kr orchim.getel neg hairtsag marlboro 49kr. 10kron oiroltsoogoor 1euro teheer 49 kron=4.9euro teheer mongolruugaa shiljuuleed uzdee 6000 togrogoor 20shirheg tamhi. snus dotoroo 15 shirhegtei neg shirheg snusiig 1 odor barag zuuchihnashd.ali n deer bndaa.hehe.reklamdaj baigaa yum bishshuu

jaghetergod wrote on March 30, 2008 - 9:46 pm
#4

энийг зуугаад толгой эргэж бгаагүй зүгээр л тамхи орлуулагч юм бишүү тэгэж ойлгосон

jazo wrote on May 8, 2010 - 2:07 am
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.