post Категори: Аян замын тэмдэглэл post 41 Сэтгэгдэлтэй post2010/05/12 | 12,448 Үзсэн

IMG_0585
2010 оны 5-р сарын 11-ний өдөр. ( 804 жилийн түүхтэй Ургийн холбооны улс, 86 жилийн түүхтэй Бүгд Найрамдах улс, Монгол улс, Багахангай суурин )
Өнөө өглөө хамаатнуудтайгаа салах ёс гүйцэтгээд Бор-Өндөр хотоос Чойр луу чиглэлээ.
Хэдийгээр замын унаанд дайгдаж аялалынхаа эрчийг алдахгүй байхыг хүсэж байсан ч Пүүжээ эгч:
- Эндээс Чойр хүртэл замын унаа байхгүй автобусанд суу! Гэж зөвлөсний дагуу 8.30-ийн автобусын билет авч суулаа.
Шөнө их хэмжээний бууз идсэн тул нойр хүрээгүй бөгөөд өглөө 6 цаг гэхэд сэрүүн байсан юм.
Ходоод хоолны шинэ дэглэмд дасаж амжаагүй байна. Эсвэл бидний хоол хэтэрхий хүнд байна уу?
Монголын мах гэдэг бол барууны хэрэглэдэг RED BULL ( рэд булл ) гэсэн үг, тэр чигээрээ energy.
Тэгээд түүнийг их хэмжээгээр хэрэглэх нь биед сайнгүй юм байна гэдгийг бага багаар бие маань хэлж байна. Боловсруулахад их хэмжээний хүч зарцуулдаг тул Монгол махан хоол идсэний дараа маш их ядарч байгаа анзаарагдаж байна, бас юм бодох чадвар өмнөх үеэсээ хамаагүй муудсан байна.
Нүүдэлчдийн баримталж байсан хоолны дэглэмийг хотынхон судлаж дагахгүй бол байдал хэцүүдэх юм байна гэдгийг биеэрээ мэдэрч эхэлж байна. Яачиж байсан сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэдэг хотод ногоо ахиухан хэрэглэж махны хэрэглээгээ зун, өвлийн цагт зохицуулахгүй бол өнөө өглөө сэрсэн шиг хүнд байдалд орох юм шиг байна.
Автобусны үнэ 5000 төгрөг.
Автобусандаа суугаад шууд нойр хүрч эхэллээ. Аавын маань өгсөн номыг уулзахаасаа өмнө уншаад, санал бодлоо хуваалцая гэж бодож байсан ч кирил Монгол хэлнээс хамаагүй холдсоноо ойлголоо.
Автобусанд суух үед нэгэн шогч гар:
- Хөөх энэ жинхэнэ Индиан омгийн залуу байна гэж автобус дүүрэн зарлаж гарлаа.
- Би Индиан биш, жинхэнэ Монгол, өөрөө хаанахын царайтай юм бэ? Гэж барууны засалттай үсийг нь зааж хэлэх үед
- Өө би Орос стилтэй гэж миний амыг таглалаа.
Яриа дууссан гэж бодож байтал:
- Чамд охидууд үхдэг байхаа! Гэж бас л автобус дүүрэн зарлаж орхилоо.
Мэдээж бусдын дунд би маш содон харагдаж байсан бөгөөд мэдээллийн хэрэгсэлээр миний талаар сонссон хүмүүс инээгээд өнгөрлөө.
Автобус шороон замаар хөдөллөө.
Одоо болтол шороон зам өмнө зүгт байсаар байгаа юм байхдаа гэж бодож байлаа.

IMG_0588
Удалгүй автобус зогсож хагарсан дугуйгаа солилоо.
Хээр зогсож байгалийн гайхамшгийг бишрэх боломж гарлаа.
IMG_0587

Буцаж ороод зүйрмэглэх үед, хэн нэгэн нь сэрээгээд:
- Хүүе Чойрт ирлээ гэлээ.
Чойр гэж Дархан, Эрдэнэт дайны хот байх болов уу гэж бодож байтал, баянхошуу дайны гэр хороолол харагдлаа.

IMG_0589
Аавдаа Чойр гэж аймгийн төв хот гэж бодож байтал жижиг газар юм байна гэж ховлож гарлаа.
Говьсүмбэр аймгийн засаг дарга намайг хүлээж авах хүсэлтэй байсан бөгөөд намайг ирэх үед Улаанбаатарт байсан тул Тамгын газрын даргадаа үүрэг өгч уулзахаар боллоо.
Аймгийн төв нь автобус зогссон газраас хол байлаа.
Цүнхээ ачааны хэсгээс автал тэр чигээрээ тоосонд дарагдсан байлаа.
- Хүүе ингэж тоос дарагддагийг мэдэж байсан бол хэлэхгүй яасан юм?
гэж жолоочид нь хэлэх үед хажууд зогсож байсан жолооч:
- Тэгэлгүй яадаг юм, шороон замаар явж байгаа юм чинь
гэж намайг загналаа.
- Энэ хавьд туслалцаа хэрэгтэй байна гэсэн зарла байна уу?
гэж үгээр шордох гэснээ болиод
- Уучлаарай өөртэй чинь яриагүй байгаа юмсан
гэж энгийнээр хариуллаа.
Миний тоглоомоор хэлсэн үгийг ойлгохгүй байж магад гээд. .
Автобусны ачаанд хийгээд гаргах үед цэвэр байдаг шигээ санаж байсан чинь Монголд ирсэнээ мартсаныг ойлголоо. Гэхдээ л цүнхээ ачаанд хийж байх үед
- Уучлаарай манай автобус хуучин тул тоос дарна шүү
гэж анхааруулж болхоор л санагдлаа.
Чойр хотын төв нь автобусны буудлаас зайтай байдгийг мэдээд алхаж гарлаа. Лав 2-3 км алхсан байх. Хонхор хэсэгт 10-аад таван давхар социализмын үеийн барилгууд харагдлаа. Хуучин Зөвлөлтийн цэргийн анги байсан энэ хэсэг Говьсүмбэр гэж хамгийн жижигхэн аймгийн төв болсон байлаа.
Уул нь арай том байсан ч хүмүүс задалж зөөсөөр ийм болгосон гэж ярьж байлаа.
Аймгийн захиргаан дээр ирээд Төвсанаа гэж тамгын газрын дарга дээр орлоо.

IMG_0591
Намайг ирж буйг мэдсэн байсан бөгөөд даргынхаа өрөөнд цайгаар дайлж нутгийн эдийн засгийн болон байгалийн талаар тайлбарлалаа. Яачиж байсан дараагийн удаа Чойр болон Говьсүмбэр гэж үг сонсох үед тухайн газрын нөхцөл байдлын талаар төсөөлөлтэй боллоо.
Бид ярилцаж байгаад би нутгийн хүмүүсийн амьдралтай танилцмаар байгаагаа хэллээ.
Тухайн нутагт нэгэн аж ахуйтан байгаа бөгөөд тэдний гэрээр зочилохоор боллоо.

IMG_0593
10-аад км-ийн зайтай орших нэгэн айлд ирлээ. Газар тариалан болон мал аж ахуйг эрхлэж буй уг айлын байдалтай танилцлаа.
Сүүтэй цайгаар дайлаад гоймонтой шөл хийж өглөө. Дэлхийг тойрч буй талаар завсар зайгүй лавлаж байлаа.

IMG_0592
Би хил дээрээс Улаанбаатар хүртэлээ мориор эсвэл тэмээгээр орох байсан ч зудны байдал хэцүү байсан тул уг санаанаасаа татгалзсан ч итгэлээ алдаагүй байлаа.
Холгүй байрлах нэгэн малчин айлд тэмээ байдаг тухай сонссон бөгөөд 240 км газрыг 5 хоногт туулмаар санагдаж буйгаа хэллээ. Яагаад замаар явахгүй байгааг тэд асууж байсан бөгөөд
- Амьдралын хамгийн хэцүү бэрхшээлүүдийг туулсаны дараа хэр зэрэг өөрчлөгдөж болдогийг тэдэнд тайлбарлах хэцүү байсан юм.
- Би хэцүү давааг туулах дуртай гэж тайлбарлалаа.
Ийнхүү холгүй орших тэмээчин айлд очсон боловч эзэн нь төв дээр байгааг мэдээд очиж уулзлаа.

IMG_0595

Ганц тэмээтэй тэгээд ч боломжгүй гэдгийг мэдэгдсэн тул эртний уламжлалаар нийслэлийг дайлах санаа талаар боллоо.
- За за намайг Чойр хотоос гардаг зам дээр буулгачих, би тэндээс унаанд дайгдаад хаана зогсоно тэнд өртөөлөөд бага багаар нийслэл ороё гэж хэллээ.
IMG_0594

Миний хийж буй зүйлийг ойлгохгүй байгаа нь тэдний харцанд харагдаж байсан бөгөөд 4 жил хагас намайг дагасан хэрнээ юу хийж буйг ойлгохгүй байгаа олон хүнтэй таарч байсан тул ийнхүү бүрэн тайлбарлахыг хичээлгүй засмал зам дээр гараад зогслоо.
IMG_0598

Ямар ч унаа өнгөрөхгүй анир чимээгүй байгалийн салхины чимээнд алхах ямар сайхан юм бэ? хэл соёлыг нь мэдэхгүй гэх зовлонгүй миний эх орон . . .

IMG_0599
Бараг 8-д км алхаж байтал нэгэн ачааны тэрэг хажуугаар хурдтай өнгөрлөө. Хэсэг явж байгаад огцом зогслоо. Яагаад гэдэг нь ойлгомжтой байлаа.

IMG_0600
Тус машинд буух үед
- За сайн явж байна уу? Улаанбаатар луу дөхсөөр л байна уу?
Гэж жолоочийн хажуугийн залуу асуулаа. Миний аялал болон хийж буй зүйл Монголын өнцөг булан бүрт хүрсэн байгааг мэдэрсэн тул гайхсангүй. Гэхдээ хамгийн гоё улс ямар улс вэ? Гэж битгий асуугаасай гэж бодож байлаа.
Асуусангүй. Харин өмнөх айлд идсэн гоймонтой махтай шөлөө боловсруулахдаа ядарсан бие шууд унтах горимд шилжлээ. Баянтал дээр буух бодолтой байсан ч өнгөрлөө.
- За хаана буудаг юм билээ? гэж бодож байгаад Багахангай гэдэг газар буухаар боллоо.
Залуус Улаанбаатар луу замаа үргэлжлүүлж, би энд түр өртөөлөөд маргааш Ар-Жанчивлан руу явхаар боллоо.

IMG_0606
Уг галт тэрэгний буудал дээр зочид буудал болон цайны газар байхгүй байсан ч галт тэрэгний депогийн залуус намайг таниж, миний электро хөгжимийн талаар бас дэлхийг тойрч буйг мэдээд өөрийн зочин хүлээж авдаг өрөөндөө байрлуулахаар боллоо.

IMG_0603
Одоо 12 цаг 09 минут болж байна.
Бүх ажилчид гэрлүүгээ харьсан бөгөөд би ганцаараа интернэтийн өмнө тэмдэглэлээ бичиж их аяны төгсгөл 5 хоногийн дараа гэж бодож сууна.

IMG_0605
Маргааш Ар-Жанчивлан руу замын унаагаар явах бөгөөд, тэнд ирж уулзах сонирхолтой залуус байвал дуртайяа уулзана шүү.
Эх нутагтаа дасах процес явагдаж дуусч байна. Хааяа мэр сэр дурсамжинд орж ирдэг элдэв адал явдлыг эс тооцвол хэзээ ч эх орноосоо гараагүй юм шиг санагдаж байна.
Гэртээ хариад 3 хоног амраад CLUB 21-ийн энэ зун хийх соёлын хувьсгалын хөтөлбөрийг бараг дуусгаж байна. Дэмжээрэй!
За тэгээд 5 сарын 16-ны өдөр 13 цагт Сүхбаатарын талбай дээр уулзаж сонирхсон асуултныхаа хариултыг аваарай. Манай хүмүүс Сүхбаатарын талбай хүрэх бадарчины морины асуудлыг шийдээд дуусч байх шиг байна.
За, сайхан нойрсоорой. . .

Horaayy..there are 41 comment(s) for me so far ;)

#1

Ekh orondoo eruul saruul esen mend ergej irsend chin bayar hurgey! Aav eej chin boon bayar bolj bgaa daa.
Ireeduin ajil uilsed chin ih amjilt husey!

Ochkhuu Togtokh wrote on 2010/05/12 - 12:15
#2

Taniig chadval suhbaatriin talbai deer ugtanaa. :D Irsend chin buun bayar humuus bgaashdee hehe

Onon wrote on 2010/05/12 - 12:17
#3

Ih yum uzsen zaluu daa, minii duutei ih adil sanagddag yum. tiim bolohoor ni blogiig ni urgelj uzdeg bailaa.

Zaluu wrote on 2010/05/12 - 12:57
#4

amaid helehed mongold yum buhen sanasnaar boldoggui gazar gedgiig l sain oilgoj,setgel sanaanii beltgeltei baih heretgei bolovuu.

sed wrote on 2010/05/12 - 13:33
#5

za amjilt husey!

mende wrote on 2010/05/12 - 14:07
#6

gertee haritalaa ingej aylsaar ochij bgaa n uneheer zuv sanaa bsan, chamaas uur hun bsan bol ingej hol zamiig ydran baij tuulchihaad geriinhee baraag harah min geed ali chinad irenguutee hurdan ireh zamiig songoh bsan bh shuu!
Ingej mongoliin huduunii amidraltai taniltsaj aylj bgaa n mash sain hereg, ih zuiliig bodogduulna, jinhene jiriin mongol irgediin amidraltai taniltsana…. yagaad huduunii zaluus soyol irgenshilees hotsorch, medleg bolovsrolguin hargaigaar uurchlultiig hiij chadahgui bgaag oilgono…
manai mongolchuud bol gedes n hooson hernee l unetei utas bariad gangan huvtsas umsuud manet zuugeed, ur taviad l yvj bdag… hervee gadaad niigemtei taniltsaad busad uls ornoor baga ch gesn yvsan bodol sanaa n uur bh bsan bh…. gehdee sanasnii zorgoor gadaad ornoor aylaad yvj chadahgui, yaj huutsulduhuu medehgui, mungu sanhuugiin bolomj, visa-nii berhsheel geed zunduu l asuudal bgaa….
zaaval gadagshaa garch medrehguigeer bolovsorch tuluvshij bgaa zaluus olon ch mash tsuuhun huvi bdag shig sanagddag…
gadaad yertuntsiin soyol ahiug dotor n orj medersen hun mongol yos ulamjlal, soyol irgenshiliinhee yalgaa ontslog, gaihamshigiig medreh n iluu yum shig sanagddag…

girl wrote on 2010/05/12 - 15:47
#7

devin delhiigeer neg tavargalchihaad, mongold shoroo l baidag gedgiig martaj gene. ayaa, ochison gazar burt n Zasag darga huleej avch uulzaad l. ketsuu ketsuu.

name wrote on 2010/05/12 - 17:58
#8

tm e mahan hool hund dr ni . deer ni mongolchuud zohisgui hoolni heregleetei. ene tal dr ta bas neg ajil hiigeerei

hehe wrote on 2010/05/12 - 21:19
#9

hamgiin goe uls ali us ve ? gesen asuultand yund n tegtle emzegledeg ymbe.tiim bolohgui asuult bish bailtai.chamd tsaashid ene asuultig zunduu humuus asuuna gedgiig sanaarai.. chinii yamar asuultand durtai durgui esehig yalangua chin aylalig medeegui bsan humuus asuuj l taarna/ihevchlen/.teged ch neg yma olon davtaj biched baih tiim ch zohimjtoi bish gej bi boddog.chi ene talaar nileen hed davtaj bichsen shuu.

buya wrote on 2010/05/12 - 23:00
#10

sain yavj bna uu? mah ih iddegiig ni yaj boliulana daa. zunii tsagt ug ni deerued suun buteegdehuun heregledeg bsan gesen odoo nch talaar boloo bhdaa.
nogoo tariulaad iduuleed surgachih umsan hehehhe

bayaraa wrote on 2010/05/13 - 02:39
#11

FUCK OFF

man wrote on 2010/05/13 - 11:26
#12

zalitsan lalar yundaa hoorood bgaan chi.heden gazraar tenee l biz.chamtai chamgui mongolchuud yum uzej nud tailsan uls shu.chi harin tenegtehee bolichvol yasan yum be

man wrote on 2010/05/13 - 11:27
#13

Bid unheer hoolnii tal deer bas l ulamjlalaa ali hediin aldsan. Tiim bolhoor uvug deedes maan yaaj hoololdog baisniig odoo zaluu uedee surtalchilan orchin ueteigee niitsuulen uhuulan delgeruuleh heregtei. Ene n huvi hunii eruul mend, ils ornii huvid sanhuugiin mash ih ach holbogdoltoi baih bolno. uvug deedes maani yaaj hoololdog baisniig ShUTIS-iin bagsh erdemten Lhagva guain sudalgaa iltegliig sonsoj baisan. Terniig olon hund hurgemeer sanagdsan shuu.Manai zaluus mongol hun bolhooroo l mah ideh yostoi gej tashaa oilgodog.Harin urd n mohgolchuud mahiig mash baga hereglej barag tsagaan hoolton baisan gedgiig meddeggui.Za za ene talaar er n sain surtalchilaj bid bugd zuv oilgolttoi boloh n mash zuv shuu.Zaluusdaa urialhad mahnaas ali boloh tatgalzah heregtei.

bilka wrote on 2010/05/13 - 11:31
#14

Таний аялалтай эхнээс нь хамт байж чадаагүйдээ их харамсаж байна. Хэрвээ тэгсэн бол хамт дэлхийг тойрох байждээ!!!!! яадаг ч байсан та бол жинхэнэ эр хүн бас жинхэнэ монгол хүн!!!! Тэгээд бас энэ веб сайтийг их хожуу мэдэж авлаа. Эртхэн мэдсэн бол одоо яая гэхэв

шинэ зочин wrote on 2010/05/13 - 12:04
#15

Dust is everywhere!
Have you forgot your home country’s climate? I thought you have seen a lot and writing some comments about the dust on your package… Weird…
Also, I hope you know that they don’t have to write anything to remind what they always know

b wrote on 2010/05/14 - 04:03
#16

Dust is everywhere!
Have you forgot your home country’s climate? I thought you have seen a lot and writing some comments about the dust on your package… Weird…
Also, I hope you know that they don’t have to write anything to remind what they always know

And yeah! Welcome home…

b wrote on 2010/05/14 - 04:04
#17

Eh orondoo tavtai ayla da
.Delhiig huluuruu tuulsan ym chini mongoliig tuulahad yahav dee .bas l zuv sanaa baina shuu hu. Za tsaashdiin ih buteeld chini amjilt husii.

Sain uu Amai wrote on 2010/05/14 - 10:37
#18

16-nd uulzii

bmaa wrote on 2010/05/14 - 11:06
#19

Ойрд гэрээ санаад хэцүү байна. 4, 5 сар бололгүй л би хэцүдэж байхад та яаж 4, 5 жил ганцаардалтай нөхөрлөж байсан юм бэ????

Хүний газар идэж уух өмсөх зүүхээр дутахгүй, олон харь нөхөдтэй зугаатай сайхан байгаа боловч гэрээ л байнга санаад байхын. Сүүдэрнээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй гэдэг шиг л мэдэрч байна.

16-нд болдог бол Сүхийн талбай дээр гүйж очоод таныг тосохсон. Тэр өдөр надаар дутахгүй л дээ. Гэхдээ сэтгэлд минь тэр өдөр дутах юм шиг санагдаад…..

Чойномын нэг шүлэг санаанд ороод уншиж суулаа….хуваалцъя….яг энэ цаг мөчид……….

ИНЭЭДЭГ ХVМVVС

Орчлон амьдрал маргааш цєм
Ойрхноос, бvр дэргэдээс бvгд
Ондууцаж, над руу нvд vзvvрлэж байхад
Олны дундаас намайг хармагцаа инээдэг хvмvvс бий
Ирээдvй єнєєдєр єнгєрсєн алины нь ч
Илэрхий vнэн, далд нууц юугий нь ч
Ихээр ч, багаар ч мэдээгvй хэвтэж
Их юм болж, жижигхэн тохиолдолд хошигнож байхад
Инээдээ vнэ цэнгvй хайрладаг тийм хvмvvс бий.
Танихгvй байхад тэд
Танилцая гээд тал єгч
Тал биш бvтэн сар шиг малийтал инээгээд ирснээ
Танилцаад таван сар, таван жил
Арван жил (арваас цааш харин vгvй)
Аргагvй сайхан инээж явах юм.

Салья гэж салаагvй
Салаа замын эрхээр салахдаа ч
Санамсаргvй миний эсрэг талд зогсохдоо ч
Сайхнаас сайхан инээсээр билээ.
Инээж ирээд
Инээж одсон тэдгээр хvмvvсийн
Инээсэн гэрэл зургууд над vлдсэн байна.
Миний нєхєд…

«… Нєхєд гэдэг ч дээ хаашаа ч улс юм бэ» гэж
Зуун хорин жилийн ємнє Пушкин хэлсэн юм.
Гэвч
Найз нєхдийнхєє сайн мууг би цэгнэхгvй
Надаас тэд илvv юу дутуу юу гэдгийг би хэмжихгvй
Нарийндаа тэдний зєв vv, буруу юу гэдгийг би дvгнэхгvй
Аяндаа цаг хугацаа хэлж єгнє
Алсдаа хожмын ач гуч та нар тогтооно
Гагцхvv, энэ л хvмvvсийн хvчээр би
Гар хоосон ч сэтгэл дvvрэн инээж явлаа!
Эхнэрт єгєєгvй, хvvхдэд орхиогvй итгэл, сэтгэлийг
Энэ л хvмvvст єгч явлаа. Єгєх ч ёстой юм!
Надаас тэд юу олсныг би мэдэхгvй
Найз нараасаа би их юм олсон, их юм сурсан!

Угтаа тэд байхгvйсэн бол
Урагшаа миний шvлэг хэзээ ч алхахгvй, ахихгvй
Ус байхсан биз.
Усан шvлэг бичдэг «мэргэжлийн» хvмvvс бодвол
Ухаан сэтгэлийнхээ чилээг
Уудлан гаргаж, хуучлан сууж
Ууж идэж
Уруу татаж, бас єєд татаж чадах
Анд нєхєдгvй
Амиа тээсэн хvмvvс байдаг юм байлгvй
Надад бол нарийлаад ах дvvдээ зориулаагvй хєрєнгєє
Найз нартайгаа хуваагаад найм, ес, ная ерэн шил архи болгоод
Ууж шартаж унаж тусч
Улсад муу хэлvvлээд єєрєє цэнгэсэн нь
Хамгийн эрхэм жаргал байлаа.
Хамаагvй энэ буруу ч гэлээ
Харахад эвгvй ч гэлээ
Хайран ч гэлээ
Хамаагvй
Гэтэл эхнэр маань
Гэмт этгээд гэж хуруу даран тоолох болбол
Хамгийн тvрvvнд миний
Хамгийн дотно найзыг нэрлэдэг
Бас тэгтэл эхнэр маань
Байшингийн хєлс тушаах, шинэ гутал авах
Эсвэл
Гадаа, хєдєєнєєс хvн ирэх, явах ч юм уу
Гарын бэл дутаж цаас зээлэх хэрэгтэй болбол
Хамгийн тvрvvнд миний
Хамгийн дотно найзыг нэрлэдэг

Гэмт хэрэгт орохоор цагдан сэргийлэх
Гэр орноос гадна найз нарыг давын ємнє данслаж
Гэтэж шиншилж муу санадаг
Гэтэл гавьяатай яваад vхсэн хойно
Найз нєхєд нь vнэд орж
Наана цаана элдэж сурвалжилж
Єчvvхэн дуртгал, гэрэл зураг, захидал мэтийг
Єндєр vнээр гуйж авдаг
Єєрснийг нь бас хэвлэлд гаргаж
Єргєж сэлбэж мандуулах гэдэг
Анд нєхєд гэдэг тийм аж.
Алтан дэлхийд хvн сvvдэртэй байдагчлан
Ан гєрєєс араатан хvртэл сvрэглэн явдаг
«Адгийн ємхий хєвєл» євс хvртэл
Арав хориороо бvvрлэж ургадаг
Амьдралын ёс тийм аж.
Найзыг минь цаг эриний шалгалт
Сайн хvн гэж vнэлэхэд би гайхахгvй
Над тэр хvн хатуу орчлонд
Тvшиг минь болж явсан хvндэт хvн.

Бас

Найзыг минь цаг эриний шалгалт
Муу хvн гэж дvгнэхэд би гайхахгvй
Намайг бас дайснаас минь илvvгээр
Гомдоож хуурч явсан хилэнц бий!
Харин хаа хожмын ухаантан хvмvvс та нарт
Хандаж нэгэн зvйлийг гуйх минь
Хатуу шоронгоос хагацаад
Хvний нvvр яаж харьяа гэж явахад минь
Хашгираад
«Чи минь амьд уу» гэж тэврэн тэврэн уйлсан
Халхын шvлэгч нэгэн бvсгvйг та нар дурсаарай!
Хамаагvй тэр хvн алдаа алдсан ч байг
Хамаг цагаа уран бvтээлдээ зориулаагvй ч байг

Бvv зэмлэ!
Бvсгvй хvн
Бvстэй хvнээс илvvгээр
Энэ цагт зvрхэлж
Энэ биеийг минь
Энэ ой ухааныг минь
Илэрхий хvндэлж чадсан нь
Их гавъяа мєн!
Бас миний хойноос сэтгэлээ чилээж
Бараан харанхуй тусгаар ертєнцєд соёлоор намайг тэжээж
Санаа алдан байж харууслын шvлгээ надад зориулж бичсэн
Сайнаас сайн шvлэгч хvvхнийг битгий мартаарай.
Хоёулантай нь хонгор сэтгэл хэлцээгvй
Хожим ч, одоо ч хэлцэхгvй
Холхон дассан
Хол мєртєє ойрхон дассан
Хос одон энэ байна.
Сумын бяцхан тєвд
Суугаа багахан єрєєнд
Дэлхийн сонгодгуудын хєргєєс
Дээгvvр эс ч дэргэд нь
Эрхэмлэж єєрєє би зурсан
Энэ хоёрхон хєрєг байна.
Энэ хоёрхон хєрєг цагийн уртыг туулж
Эсэргэн зууны та бvхэнд хvрэхгvй ч гэсэн
Алаг зvрхэн дотроо нєхєр ёсны хайраар
Алтаар биш цусаар зурсан хєрєг
Аргагvй vлдэнэ.
Эхлэхээсээ би
Эхээс гарахдаа
Энэ дэлхийн шилдэг хvмvvстэй нєхєрлєнє гэж
Эн сацуухан ижил сайчуултай найзлана гэж
Єргєсєн тангараг байхгvй
Єєрєє би ямар ч хvн билээ

Єєрєєрєє бусдыг жишиж боддоггvй ч гэсэн
Єндєртэй намтай
Єргєнтэй нарийнтай
Єєдтэй уруутай байж
Амьдрал дэлхий орчлон бvрддэг байна
Амьдралын хvнийг vл уйсгах чадал
Амт нь єнгє нь vvндээ бий болов уу
Анд нєхєд минь инээж инээлгэж яв даа!

FS wrote on 2010/05/14 - 13:56
#20

Ooriig chin huleesen humuus zunduu bna aa gej kkk..

Ariana wrote on 2010/05/14 - 21:24
#21

amjilt husie

densee wrote on 2010/05/14 - 23:17
#22

Амайгаас асуух асуулт.
№1. Эх орон гэж юу вэ?
№2. Хэрэв санаж байвал аяллын туршид хамгийн их зүүдлэж байсан зүйл
№3. Аз жаргал гэж юу вэ?

eco_mon wrote on 2010/05/15 - 06:35
#23

Zarim bvdvvleg hvmvvs bolichxvol yassin..Chadaj bga 1ige yag ingej doosh tatah oroldlogo hdeg bhku yu.Hen gdge l haruulj bgan

Nomio wrote on 2010/05/15 - 09:25
#24

Badarchin-Ayalagch hunees “Hamgiin ih taalagdsan uls chini ali ni bsn be?” gej asuuj bolohguig oilgohgui bn.

Dulguun wrote on 2010/05/15 - 10:42
#25

та энэ сайт хэзээч устгаж хааж болохгүй шүү юмыг яааж мэдэхэв хаагтчиж магадгүй тийм учраас ямар нэгэн газар дахиад хуулаад авчих.

tulga wrote on 2010/05/15 - 13:07
#26

16nd ochihiig ih husej bn.. bsan bol ochino.. goy niitlel plz….

shuuder wrote on 2010/05/16 - 00:45
#27

za amjilt huseye!!!

erde wrote on 2010/05/17 - 07:11
#28

Gertee irsend bayar hurgii! Delhiin iim olon ornoor yavsan ym chine eh ornoo neg toiroh bhaa gej naidaj bna. Zamiin toos yu ch bish shuu, chamd amjilt husie!!

Demjigch wrote on 2010/05/17 - 10:38
#29

Амай чи дараа дахин аялах уу??? Чи Австрали болон Америк тивд аялахгүй байсан юм уу??

ee wrote on 2010/05/17 - 21:36
#30

Ulaan mah urgelj hereglekh ni ikh muu. yalanguya tomsnoos busad olon torol ter dundaa nogoon ongotei nogoo sain hereglej baih heregtei tegeed mongolchuud hodoodnii ovchtei ihenkh humuus hool bolovsruulakh zamiin emgegtei bdag. Tahia, zagas zarimdaa zovhon vegeterain hool hereglej baih heregtei. za tegeed mongoliin hun amiin ihenkh ni amidral yaduu mah gurilaal avj chadahaas nogoo hereglekhed unetei dee. Yanz burtiiin nogoo mongol huiten uchiraas urgah bolomjgui. Bidnii medekhgui mash olon toroliin hunsnii nogoo jilms ene gadaadad bdag yum shig bna lee. dagaadad amidradag nohod medej bgaa baih daa.

ZA Amai eruul mendee bodooroi chi olon mongolchuudad ulger duurialal bolson hun shuu

Zulaa wrote on 2010/05/21 - 22:23
#31

http://krilleer.blogspot.com/2008/05/blog-post.html
гээд криллээр бичдэг блог бдийм аа. тэрийг ашиглавал зүгээр шүү

Zoloo wrote on 2010/05/25 - 10:03
#32

amai chi chadsan shuu! ertuntsiig chiniiheer harhiig husch bn! amijilt

urnaa wrote on 2010/05/26 - 00:53
#33

sainu? ygaad huuchin temdeglluudee ustgachihvaa, ymar ih unetei zuiluud blaaadaa,ter buriig chin bainga ergej orj unshdag bsiishdee, butsaj tavigdana bizdeee? butsaagaad taviarai guijiin, tanid ch gesen unetei dursamjtai zuiluud bsan bailtai.

uyanga wrote on 2010/05/26 - 08:01
#34

humuus ni azi tsaraitai bolohoos bish yag afrik baina da

fasfs wrote on 2010/05/27 - 14:34
#35

Amai chi biye ih yumand bodohoo bolioch. Heniig booj baigaan ter umnuh sedevuudee ustgadag ni…
BODVOL jaahan olond tanigdaad nom enter gargana gechihsen chine nomiig ni humuus unshihgui blogorhuu yumnaas ni unshaad nom ni guigdehgui gej aigaa biz? TAACHIHSANUU? mia yumaa chi!!!
Chamaas uulan olon hun l guisan baih chinii blogiig unshij amjaagui humuust bolomj olgooch gej!!! ih zan STAR uvchnuur uvchluh gej baigaa yum baihdaa? Hen ch chams shig uhaantai eh ornoo gesen tsarai gargaj chadna shuu dee… Chi anh Blogtoo Busad ornii tuuhiig sudlah busad orond uuriin ornii eos janshiliig taniulah geed olon yum yariad baisan tsagtaa chi yavsan orniihoo TOOG chuhilchlaa bizdee? hehe
chams shig 2 3 honogiin dotor neg orniig tuuh eos janshiliig sudalchidgui baihaa bas Hugjiliin zamnal geed baisan baihaa haha
chi hessen orniihoo toog olon bolgoh gej uchnuun ulsuudaar zugeer l damjin unguru bizdee? ugui yu? er ni yavsan ornuudii chine 50 huvi ni chinii zugeer l damjin ungursun gazar baih bas 4jil6 sar geed surjigneed baigaa haha chi neg orond 6 ch biluu 7 sar baisan tee yamar ch oron bilee
bas busad hed heden orond chi visa visa geed zunduu l amarch hevtee bizdee tiim bolohoor 5 jil gej bitgi duvuulgej yariad bai oilgosnuu ?

TENEG AMAI wrote on 2010/05/28 - 17:04
#36

Ter 35-37 -d yom bichsen hun-d helehed.. “CHI YAMAR ATAARHUU YOM BE? YAMAR URUVDULTEI YOMB DEE CHI?” CHAM SHIG HUMUUS MANAI NIIGEMD OLON BAIGAA BOLOHOOR MANAI ULS HUGJIHGUI BN.”

Baya wrote on 2010/05/28 - 21:04
#37

Ene ayalaliig hiihed zorig, hatuujil,tevcheer hamgaas chuhal baisan baih…, hen buhen hiiye gej zoriglohgui. Harin Amaigiin huvid dotroo bagtaagaad, hiinee geed garsan n hamgiin gaihaltai! Ogt tanij medehgui hunii gazar zamaa olood, olon naiz nartai bolj chadsan n ene hunii ontslog. Bid bie bienee hairlaj, hamgaalah yostoi. Bie bienee demjitsgeeye zaluusaa!!

Baya wrote on 2010/05/28 - 21:12
#38

Huuchin temdegleluudee yaagaad ustgachixwaa. Odor shonogui unshaad erthen duusgachihdag baij geed haramsaj suuna. Butsaagaad tawihiig husej bas naidaj baina shuu!

Tungaa wrote on 2010/05/30 - 00:18
#39

Omnoh temdegleluudee yaagaad unstgachihwaa. Odor shonogui unshaad duusgachihdag baij geed haramsaj suuna. Butsaagaad tawiasaa gej husej bas naidaj baina shuu!

Tungaa wrote on 2010/05/30 - 00:22
#40

Yagaad taniig ”hamgiin shan ulsiin tuhai asuhad setgel emzeglene”gej helsniig humuus oilgohgui bgag harin bi oilgohgui ym… Humuus ter saihan gazar shan ulsiig oor neg ondor shilen barilgatai ali neg europe.n ornoor l tossolj bga bolu…
Minii bodloor ter shan uls ni bidnii MONGOL… Iim shan eh orondo amidarj bgaga bid mederch, meddeggui uchraas hen negen tiim asult asuhad tsaargalah ni medeejiin hereg ym shig e…

Enzo wrote on 2010/06/15 - 08:12
#41

chi, manj urt us(dundad zuuni mongolchuudiin zulaa deerh usiig hohol,tolgioni baruun zuun tald 3 gorson usiig shibelger gedeg yum!)taviad,turg-kazah tsaraigaa(mongol hunii homsogoos doosh, nudnii deed zovhinii hoorondoh zai orgon baidag)haruulj “bi jinhene mongol hun,bi mongoldoo hairtai”geed ongirood baih yum!.mon chi mongol hel sain medehgui baina.blogdoo bichsen zuils chin durmiin ba utga nairlagin ih aldaatai ba chamaig gadaad hun bolohig edgeer hedhen zuilsees batlaj baina.imd bi mongol hun tul eh helee hamgaalj zasaj bichlee(tom usgeer bichseniig har).
Mongolhuu bichvei,medegtun!.unen!
Ulaanbaataryn neg duuregt irlee…

2010 ony 5 saryn 11 ny udur(ODOR:O-bicheed ө-USGEER UNSHINA:ENE TUHAIG HEL BICHGIIN BAGSH,ERDEMTEDEES ASUUJ BOLNO ). ( 804 jiliin tuuhtei Urgiin holboony uls, 86 jiliin tuuhtei Bugd Nairamdah uls) Mongol uls, Bagahangai suurin
Unuu(ONOO) ugluu(OGLOO) hamaatnuudtaigaa salah yos guitsetgeed Bor Undur(ONDOR) hotoos Choirluu chigellee(CHIGLELEE).
Hediigeer zamyn unaand daigdaj ayalynhaa (AYALALINHAA)erchiig aldahgui baihyg husej baisan ch Puji egch – Endees Choir hurtle zamyn unaa baihgui avtuusand(AVTOBUSAND) suu! Gej zuvlusnii(ZOVLOSNI) daguu ugluu(OGLOO) 8.30 iin avtuusand(AVTOBUSAND) bilet avch suulaa.
Shun(SHONO) ih hemjeenii buuz ide\sen(IDSEN) tul noir hureegui buguud(BOGOOD) ugluu(OGLOO) 6 tsag gehed seruun baisan yum.
Hodood hoolny shine deglemd dasaj amjaagui bain(BAINA). Esvel bidnii hool heterhii hund bain uu?
Mongolyn mah gedeg bol baruuny hergeldeg RED BULL gesen ug, ter chigeeree energy.
Tegeed tuuniig ih hemjeegeer heregleh n bied(BIYED) saingui yum bain(BAINA) gedgiig baga bagaar bie(BIYE) mani(MIN) helj bain(BAINA). Bolovsruulhad ih hemjeenii huch zartsuuldag tul Mongol mahan hool idsnii daraa mash ih yadarch baigaa anzaaragdaj bain(BAINA), bas yum bodoh chadvar umnuh(OMNOH) ueesee(UYESEE) hamaagui muudsan bain(BAINA).

mongolhuu wrote on 2010/06/26 - 04:52
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.