2дах өдөрийн үдээс хойш Амай хэдүүлээ хөдөлцгөөе гээд байж суух газараа олж ядсан мэт болов. Уг нь бид дахиад нэг хоног байхаар ярилцсан байв. Тэгээд -Нэг газар удаан байж чаддаггүй зуршилтай болчихжээ гэж Амай инээв. Бид ч түүгээр наргиж гэртээ харьчихаад үүргэвчээ үүрчихсэн явж байх вий гэлцэв. Унаа тэрэгээ зохицуулахаар асуутал машинууд Сайншанд буцсан, та нар эрт хэлэхгүй яасан юм бэ гэв. Тэгтэл ашгүй хийдийн хамба ламын машин биднийг Сайншандад хүргэж өгөхөөр боллоо.

Ингээд бид гурав УБ руу буцаж, Амай Сайншандаас цааш аялалаа үргэлжлүүлэхээр боллоо. Уулзалдаад хоёр хоног өнгөрсөн ч тэрнээс илүү олон хоног байсан мэт сэтгэгдэж байна. Замын-Үүдээс тослоо, Сайншанд ирсэн, тэндээс шөнө гараад Хамарын хийдэд ирсэн. Харин тэнд ярилцсан яриа, төрсөн санаа маш их бодолд оруулж олон жилийг өнгөрөөсөн мэт санагдуулж байгаа байх.

Нутагийн хүмүүс биднийг сайхан хүлээн авч, таатай байлгасан. Тэндээс бид түүхээ авч үлдээд орчин цагийн технологи интернетээр залуучууддаа түгээх тулгамдсан асуудал ажилтай болж байгаагаа ухаарсан. Өмнөх өдөрийн үдэш бид нэг жаал цовоо хоолойгоор дуулчихсан явж байгаа гэр дотороосоо сонсоод сууж байтал тэр жаал гэрийн гадаа ирээд манай үүдээс шагайхад нь оруулж ирээд ярилцаад дуу дуулуулсан билээ. Энд жинхэнэ Монгол амьдрал өрнөж байна даа. Хөдөө нутагийн ард түмэнд л ардын уламжлал хадгалагдан үлдсэн, мөн орчин үеийн технологийн хөгжилд эзлэгдэж зураг радиогоор хэт орчин үеийн соёлын давалгаа урсаж ирж байгааг анзаарч байлаа.

http://www.youtube.com/watch?v=SD4O644FuVc&feature=player_embedded

Дэлхийн орнуудаар аялахаас илүү дотооддоо, орон нутагтаа аялаж өөрсдийн төрөлх соёлоо нээн илэрүүлж, сурж дадаж, хүндлэн уламжилж чадсанаар сая л бид МОНГОЛ хүмүүс болж чадах билээ. Өнө удаан хугацаанд хөгжиж ирсээр бидний үед ирээд зогссон түүхээ үргэлжүүлэх хэрэгтэй болсон цаг иржээ. Хэл яриагаа Монгол болгож, гадаад хэлийг өөр хоорондоо ашиглахаа больж, дээл хувцасаа орчин үе руу шилжүүлж, дуу хуур соёл уламжлалаа ч бас шинэчлэлж авч үлдэх цаг болжээ.

Амай-н энэхүү 69 орон дамнасан бадарчилал нь бидний адил олон залуучуудад цаг хугацааг хэмнэж өгсөн туршлага гэж би үзэж байна. Аялалын үр дүн нь мөнгөөр үл хэмжигдэх бөгөөд эх ороноо шинэчлэн хөгжүүлэхийг хүсэж байгаа тийм л залуу хүмүүс Амай-н бадарчилал тэмдэглэлийг үнэлж цэгнэх болно. Тийм залуучууд эргэн тойронд олон байгаа гэдэгт би итгэдэг. Анх Амай-н блог дээрх сэтгэгдэлүүд эргэлзэнгүй давамгайлалтай байсан бол одоо түүнд итгэсэн, урам хайрлаж дэмжсэн хүмүүс маш их болсон байгааг харахад таатай…

Явах өдөрийн өглөө нь Хамарын хийдийн тайлбарлагч Баатар ахтай ярилцлага хийж бид видео болгон авсан билээ. Энэ нь бидэнд сонирхолтойгоос гадна, өнгөрсөн түүхийг баримтжуулан авч үлдэж байгаа эхний ажил гэхэд болно. Энэ мэтчилэн санаачилж Монгол орон даяараа ийм аялал хөдөлгөөн өрнүүлж далд түүхээ нээн илэрүүлж олон түмэндээ мэдүүлж Монгол дархлаагаа сайжруулахыг Амай тун их хүсэж хичээж байна.

Тэгэхгүй бол бид урлаг соёлоо алдсан хойноо хашгирч, хашгирах дуу хоолой ч хэтэрхий цөөн байна. Энэ дэлхийн сайн сайхан байх нь биднээс хамаарч байгааг хэн мэдэхэв. Одоо байгалиа сүйтгэж газар шороогоо хөндөж амьдрах нь бидэнд онцгүй байгаа нь их байгаа болов уу. Тэгвэл уламжлал соёлоо дээдлэж хөгжүүлбэл биднийг сонирхох гадны сонирхол нь хүндлэх төвшинд очино. Бидний уламжлал соёлыг баруунд гайхаж байхад бид эс тоох нь бүдүүлэг хэрэг. Бид яаралтай уламжлалт соёлоо ухаарах хэрэгтэй байгааг Амай андтай ярилцах үедээ ухаарлаа…

Бид Сайншандыг чиглэн урагшилж байна. Хийморийн төвд (бид хэд хувьдаа шийдээд Энергийн гэсэн гадаад үгээс зайлсхийж Монгол нэр өгөв) очоод байгаль сайхан газар нутагийг нь үзээд, магтаад, бахархаад ирлээ. Хог тарьж бохируудуулж, байгалийн сайханыг сүйтгэсэнгүй. Харин тэнд замбараагүй хаясан архи, пиво, ундааны савийг түүж цэвэрлэх хэрэгтэй санагдлаа. Сайхан юм хүсэж ирчихээд оронд муу хогоо үлдээх газар биш гэдэгийг очсон бүхэн ухаарч баймаар.

Сайншанд хангалттай том хот санагдсан шүү. Хүн ам ихтэй. Гадаад дотоодын жуулчид дамжин өнгөрдөг боомт маягийн хот. Бидний орж үйлчилүүлсэн рестраны үйлчилгээ болон хоолны амт чанар тун сайхан санагдсан. УБ руу хөдөлөх вагондоо суухаас өмнө Догшин Хутагт, Ноён Хутагт, Равжаа, Дулдуйтын Равжаа зэрэг нэрээр түмэнд нэр алдар нь түгсэн Ноён Гэгээнтэн Лувсанданзанравжай-н музейг үзэн тайлбарлуулсан билээ.

Тухайн үед түүний хүсэл, мөрөөдөл, амьдрал, замнал, бүтээл нь ямар учиртай болон тэдгээрийг үргэлжүүлэн замнуулах гэж хичээн амьдарч байсаныг тэндээс л мэдэрч чадсан. Бидний хоёр өдөрийн угталт аялал ихээхэн бодолд оруулж бид цаашдаа юу бүтээх ёстойг ухааруулсан аялал болж өнгөрч байна. Амай анд минь өөрийн аяны богцноосоо олсон мэдсэн гаргаж харамгүй үзүүллээ. Бид хэд ч өөрсдийн олсон мэдсэнээ толилууллаа. Бидний адил сэтгэлгээтэй залуучууд ч улам олширч байгааг мэдүүллээ.

Улаанбаатарт 5-р сарын 16-нд 13:00 цагт Сүхбаатарын талбай дээр угтах арга хэмжээг чадах чинээгээр зохион байгуулж боломжийн хэрээр олон дэмжигч хүмүүсийг уриалан цуглуулах ийм нэгэн ажилтайгаар УБ руу буцах гэж байна. Сүхбаатарын талбай дээр угтаж авах утга нь сүүлийн хэдэн жил талбай дээр байнга л тэмцэл хагарал өрсөлдөөн болсоор тэнд сайхан юм болж байна гэдэг мэдээ сонсогдохоо байсан билээ. Тийм учир алс холоос их мэдлэг туршлага олоод өөрийн улс үндэстэнээ сэргээн мандуулах их хүсэл тээж ирж яваа бадарчин Амайгаа Сүхбаатарын талбай дээр хийморьтой залуустайгаа угтах санаа төрсөн билээ. Сайн үйлс, сайн явдал, сайн санаа гээд сайхан бүгд нь хүний оюун бодолоос төрдөг учир тэр өдөр тэнд тийм бодолтой хүмүүсийг нэгтгэсэн угталт болох нь тэнд байхад ч таатай байх болно.

Урлагийн тоглолт болохгүй боловч Амай өөрт нь ирсэн асуултуудад хариулна. Асуултыг мэйлээр аваад хэвлээд түүнд өгөх болно. Тэндээс өөрөө хариулахаа сонгож хариулах нь сонирхолтой хэсэг болно байх. Та бүхэн асуултаа enkhtaivan@gmail.com руу мэйлдээрэй. Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээд дэмжигчидтэйгаа дурсгалын зураг татуулна. Монголын гэрэл зурагийн Шинэ Агшин нийгэмлэгийн дор байдаг гэрэл зурагчид ажиллана.

Мөн Монгол Улсын төр засгийн удирдагч нартай уулзаж аялалын турш биедээ авч явсан төрийн далбаагаа гардуулах юм. Энэ арга хэмжээ нь төрийн ордонд болох учир нийтэд хаалттай болно. Тийм учир нээлттэй арга хэмжээг 14:50-д дуусгахаар шийдэв. Харин орой нь аль нэгэн клубт парти/үдэшлэг хийх болно. Оролцох хүмүүст хязгаар байхгүй. Харин такстай байна. Яг одоо энийг бичиж байхад хаана гэдэгээ нарийн тогтоогүй байна.

Угтан авах ажилыг ингэж төлөвлөсөнөө Амайд дуулгасан бөгөөд, биднийг дэмжин ажиллах хувь хүн, байгууллагын саналыг хүлээн авна. Угтан авалт дуусаад шинэ ажил эхэлэх бөгөөд өнөөдөрийг хүртэлх хугацаанд бодож санасан ажилаа Амай эхэлж бид ч түүнийг дэмжиж, бусад залуусын дэмжлэгийг ч авна гэж найдаж байна.

Энд нэмэн бичихэд Амай өөрийн блогоо хааж магадгүй гэсэн ч би хувьдаа түүнийг блог үл хааж харин эх орондоо ажиллаж байгааг байдалаа тухай бүрд нь бичиж байх зөв хэмээн бодож байна. Тэгэхгүй бол маш олон дэмжигч уншигчид гэнэт хоосрох мэт болно шүү дээ.

Зээ зээ эдгээр санаа оноог бид ярилцаж өнгөрлөө. Бид Сайншанд хотоос салцгаасан бөгөөд 5 сарын 16нд Улаанбаатар хотод уулзах өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлцгээсэн билээ. Төмөр замын буудал хүрэх таксинд биднийг суулгаж өгөөд Амай үүргэвчээ үүрээд “Ингээд миний аялал цааш үргэлжилж байна” гээд инээмсэглэн үлдсэн билээ.

Horaayy..there are 16 comment(s) for me so far ;)

#1

Saihaan minii mongol saikhan shuu …

Skitzo wrote on 2010/05/11 - 16:46
#2

bid suuliin 20 jild gadnii l yum sain saihan gej het ih tuilshirch yavsaar undestnii darhlaa baharhal maan ih sularsan baina.Yazguuriin soyoloo sain tanin medej tsaashid ulam bayajuulan arvijuulj tugeeh n chuhal baina.Uneheer bid busdad baihgui uvurmuts zuilsee todotgoj baij l tednees yalgarch hundleliig n huleene gedegtei 100 huvi sanaa niilj baina.tod jishee n unuudur Americ d todorhoi hureend Tuva giin Huun huur tu Alash zereg yazguur urlagiin hamtlaguud mash ih sonirholiig n tataj tedniig gaihaltai sodon urlagaa globalchlal dund aldaj geelgui ulamjlaad irsend n talarhaj hundetgeltei handaj bur heseg buleg baruunii ertuntsiin zaluus Tuvad ochij hoomii suraltsaj baina.Tiimees medeej globalchlaliin ur shimiig hussen huseegui hurteh n todorhoi ch bidnii darhlaa bol zailshgui uv soyol yum baina gej bodogdood baidag bolson.

ard wrote on 2010/05/11 - 16:49
#3

minii tursun nutag dornogobi saihan haragdaj bna, amai mini chamd amjilt husiiii

nania wrote on 2010/05/11 - 17:38
#4

Amai odoo biyeree alhaj yavj yum uzsen bol, joohon suuj, unshij tungaaj yum suraarai. Tegej baij gadagshaagaa olond ugee helehgui bol, suuliin uyiin handlagaas harahad ih l uurtuu heterhii bardmaar, “yum bolgonii uchriig olchloo” geh geed baih shig sanagdaj baina. Amjilt husye.

sain u wrote on 2010/05/12 - 11:02
#5

hi!
4iin heldeg ch bas unen shu, bi olchloo, medchlee, bi ih zuil uzsen, olon ornoor aylsan ta naraas iluu geh mayagaar handval chinii bodoj tuluvluj bgaa chin shuud nurna… busadiig sonsoj hundelj haritsaj surah heregtei, zuvhun uuriiguu hundeluuleh gesn, uuriin bodol sanaagaa zaaval demjuuleh gesn handlagaar handval buh yum uuruur ergene gedgiig bas bodoltsoh heregtei!
Chamaig demjij bgaa, chinii tsaashdiin ajiliig husen huleesen zaluus mash olon bgaa gedgt bi itgeltei bn…bas chamd iim saihan tushig tulguurtai nz nuhud bn, ene buhnee ashiglaad sanasan hussenee buteeh bolomj bgaa,…manai mongoliin niigemiin togtoltsoo mash hetsuu bolson,tanil tal, nz nuhud,mungu hurungu,hahuulguigeer yamar ch ajiliig hiihed berh bolsoniig haya mongold bgaa hedeesee sonsohod uneheer hetsuu sanagddag… gehdee niigemiin mash idevhtei heseg haa saigui bgaa gedgt itgeltei bgaarai… amjilt husey zaluusaa!!!

girl wrote on 2010/05/12 - 11:41
#6

Enhtaivan saihan bichij baina.

aranzan wrote on 2010/05/12 - 15:36
#7

enkhtaivaan chi zuv bichih durmiin aldaa ihtei bichsen bn.busdaara bol dajgui shu.egshigee eruusu geej medehgui yma.negent kiriller bichsenih meddeg hun hard uzuuleed hyanaad tavij bolmoor l ym.aldaagui bichdeg humuus ulam bur l hovordoj bgaad setgel emzeglemeer boloh ym.

buya wrote on 2010/05/12 - 22:44
#8

Мориндоо мордоод дэлхийг эзлэх амархан Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү гэж үг байдаг билүү

eco_mon wrote on 2010/05/13 - 00:28
#9

7 d setgegdel bichsen buya shuumjlelee bichihdee uuruu egshgee geehgui bichdeg genee….haha

rad wrote on 2010/05/13 - 02:09
#10

толгой зураг их гоё зураг байна.. одоо уншлаа..

enkhtor wrote on 2010/05/13 - 04:11
#11

Blog oo haana gedeg chin muuhai yumaa ene medeelluud end bj baival humuus orj unshaad l bna shuu dee. Bi l lav archive uhah ih durtai taivnaa ahiin sanaliig demjij bna.

ilmaren wrote on 2010/05/15 - 13:42
#12

Blogoo bitgii haagaarai! Bi unshij duusaagui bga, yer n zarim 1 zuiliig ergej unshmaar sanagddag.

Ankhtuya wrote on 2010/05/16 - 00:05
#13

Amai- iin bichleguudiig yagaad olon hun unshdagiig odoo l oilgoloo.
Yag gol sanaa, zurag.

Ene 3 bichlegiih unshih gesen chini nud, tolgoi ovdloo

Altjin wrote on 2010/05/26 - 07:49
#14

bid ali hediin humii bolon naadamaa hytad aldaad bn shv ene talaar yu gj bodoj bn,, hvmvvsee

uuree wrote on 2010/05/30 - 10:17
#15

Дэлхийд тойрсон чамд баяр хүргэе. /санаж байна уу?/Өнөөдөр блогыг чинь уншаад сууж байна.

Уугий wrote on 2010/06/03 - 03:17
#16

chamd amjilt husi, hairtsagnaasaa garch bj l ymiig uur nudeer hardag ym bna,suusan tsetsnees yvsan… deeree gej.

Soyoloo wrote on 2010/06/11 - 02:46
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.