post Категори: Аян замын тэмдэглэл post 7 Сэтгэгдэлтэй post2010/05/11 | 10,350 Үзсэн

30310_388316488201_614718201_4181131_770714_n
Zamyn unaand daigdaj gadaad uls ornuudyn niigmiin baidlyn talaar tsug yavaa mashiny humuusees olj meddeg baisan bol, eh orondoo zamyn unaand daigdaj bolj bui uil yavdlyn talaar jiriin irgedeesee medej avch bain.

2010 оны 5-р сарын 11 ( 804 жилийн түүхтэй Ургийн холбооны улс, 86 жилийн түүхтэй Бүгд Найрамдах улс ) Монгол улсын Бор-Өндөр хот.

Замын унаанд дайгдаж гадаад улс орнуудын нийгмийн байдлын талаар цуг яваа машины хүмүүсээс олж мэддэг байсан бол, эх орондоо замын унаанд дайгдаж болж буй үйл явдлын талаар жирийн иргэдээсээ мэдэж авч байна.
Өнөөдөр эрт сэрээд замд гарах бэлтгэлээ хийлээ.
Өчигдөр их хэмжээний бууз идсэн тул, нойр сайн хүрсэнгүй, цагаасаа эрт сэрлээ.
Дахиад 5 хоног яваад л шинэ нийслэлдээ хүрнэ.
5 сарын 4-ий өдөр Замын-үүдээр орж ирэхэд аав маань шууд Улаанбаатар дагуулж явах хүсэл байсан ч 4 жил 6 сар гаруй байнгын хөдөлгөөнтэй, нүүдэл суудалтай байсан хүний хувьд эх орондоо ирсэн ч гэлээ бага зэрэг дасаж авах нь чухал гэж ойлгосон тул өмнө төлөвлөж байсан 3 хоногийн оронд 12 хоног Улаанбаатар хүртэл явахаар шийдлээ.
Угаасаа юмны амарт дургүй, аль болох хэцүүгээс нь эхэлж хийдэг зантай болсон тул Сайншандын ойролцоох Хамрын хийдээс Сайншанд хүрээнд найз Тайвнаа, Аамий, Дашаа нарыг явуулаад, ганцаараа үлдсэн замаа туулхаар шийдсэн юм.
Сайншандаас цүнхээ үүрч 18 орчим км алхсан бөгөөд эгч:
- Заавал алхаж яадаг байнаа? Унаанд суугаад явчихгүй
гэж хэлэх үед би: – Тэгэх ёстой байгаа юм. Галт тэрэг эсвэл унаанд шууд суугаад явах ямарваа нэгэн бэрхшээлгүй бөгөөд адал явдал ч үгүйлэгддэг юм гэж хариулсан юм.
Замын унаанд дайгдаж Айраг ороод, тэндээс Бор-Өндөр орох унаа эхний өдөр байгаагүй тул замын ачааны тэргэнд дайгдаж тэс өөр зүг Хөх Дэл гэдэг газрын жоншны уурхай мөн нинжа нарын хийж буй зүйлтэй танилцсан юм.
Эх нутагтаа хариад Улаанбаатарын дөчин мянгат, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн түвшинд сэтгэхгүйн тулд ийнхүү жирийн хүмүүсийн амьдралтай танилцаж Монголын өнөөгийн байдлын бодит дүр төрхийг нийгмийн давхарга бүрт хармаар байгаа юм.
Ямар ч байсан юмны үнэ 4 жил хагасыг бодвол 2-с 3 дахин өссөн нь анзаарагдлаа. Харин цалин яасан болоо?
Дэлгүүрт ороод зарим ойр зуурын хэрэглээний зүйлсийг харж байхад Европын үнээс ч үнэтэй зүйлс байна.
Ийнхүү жирийн Нүүдэлчид болон жолооч нарын амьдралтай Айраг хотод танилцаад хоёр шөнө хоносоны Бор-Өндөрт ирж Монголын хоёр дахь том уурхайн гүнд 200 метрт орж үзлээ.
Өнөөдөр Чойр хотоор дайрч өнгөрөх бодолтой байна.
Хэдэн жил тусгаарлагдсан байсан Монгол хэл соёлоо бага багаар сэргээж, өдөр тутам харилцах төрөл бүрийн нийгмийн бүлгийнхэнтэй уулзсаар байна.
Юутай ч энэ 12 хоногийн дараа гэртээ хариад соёлын шоконд ( цочролд ) орохгүй байх гэж найдаж байна.
Бадарчин бага багаар нийслэлийг дайлхаар явж байна. . .

Horaayy..there are 7 comment(s) for me so far ;)

#1

ulaanbaatar ch buun stress dund buhimdatsgaasan,uls turjsun,halamj goridotsgooson humuuseer l duuren baigaa daa…odoo yer n gadaadad suraad ajillaj amidarch baigaa zaluus maan gertee ergen irj ene baraan niigmiig uurchilhiin tuluu undestnii baharhalaa sergeehiin tuluu negdeh tsag n bolchihson bainaa…unuudur bol mongold buun uul uurhai l yarisan humuus baigaa…ug n managementee zuv hiigeed ajillaval mongoliig hugjuuleh tom huchin zuiluudiin neg bol ayalal juulchlaliin salbar l yum da…ayalal juulchlal hugjihiin hereer undesnii baharhal ch idevhjij sergeh yum shig sanagddag…Ulamjlal n Huchirheg buguud shine Mongoliig buteemeer baina.Amaida amjilt husie!!!mudhun doshin deeree ochih yum baina da heh

asu wrote on 2010/05/11 - 09:18
#2

Saihaan… UBd baisan bol Suhbaatariin talbaigaas avhuulaad Mass hurtel hamt baimaar l baina..

Bayaraa wrote on 2010/05/11 - 09:35
#3

ирэхийг чинь тэсэн ядан хүлээжийнаа, хурдан ирээсэй

Энэрэл wrote on 2010/05/11 - 10:30
#4

яваад бай залуу

eco_mon wrote on 2010/05/11 - 12:44
#5

amai ahaas asuuh asuult bn a. 2005 ond tani orhiod garsan ulsin unudur erged irhed tani setgelig hamgin ih hudulgusun zuil yu bv a.
bas bid nar unudr yamar zamaar haashaa chigleed alhaj bn gj bodoj bga ve

hehe wrote on 2010/05/11 - 13:05
#6

shuud UB oroogui eh ornooroo ayalahiig chini demjij bna.

bayaraa wrote on 2010/05/11 - 17:52
#7

uneheer setgel hodolgoloo. Mongol badarchin chamd amjilt husye. Olon ornoor yabj eh nutagtaa irehed setgel gonsoilgoson ym olon bga bololtoi chamd. eh oronoos iluu gazar haan ch bhgui e gej chi helsen mongol zaluusaa manlailan ooriinhoo unetei hubi nemere eh orondo zoruilaarai.bid tenger zayatai ard tumen. Monh hoh tenger ibeej yabag

ganbaatar wrote on 2010/06/07 - 04:42
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.