
Замын-Үүдээс Сайншанд руу явахаар вагондоо суулаа. Жааяа ах Пүрэвээ ах нар УБ хүрнэ. Харин Золоо бид 2 Сайншанд хүрээд тэнд УБ-с ирэх Дашаа андтай хамт Хамарын Хийд явах гэж байна. Төлөвлөсөн цагтаа төлөвлөсөн газар руугаа. Төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй байсан ч эцэст нь болсон. Билетээ эрт аваагүй байсанаас дараалалд нилээн удаан зогслоо. Гол нь билет дууссан байсан бөгөөд гэхдээ 79 хятад ажилчидын билет авагдаагүй байгаа сургаар хэдэн хүмүүсийн хамт зогсоод л байлаа. Тэнд байгаа хүмүүс кассчинтай хэрүүл хийж та нар Монголчуудаа бодооч гэж зэмлэнэ…
Хилээр орж ирэхэд шалган дээр дотоод гадаадгүй холилдон нэвтэрдэг билээ. Энэ нь гадаад хүмүүс Монгол хүмүүстэй ижил зиндаанд байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Бид хил дээрээ өөрийн хүмүүсээ тусад нь оруулдаг үүд, харийн хүмүүсийг хашиж оруулдаг хаалга хиймээр санагдсан шүү. Хаа газар тухайн улсын иргэд нь чирэгдэлгүй нэвтэрдэг гээд бүгд л ярьж байдаг.
Билетээ хүлээн зогсож байх хооронд бодогдсон бодолыг сарниулж нэг эгч ирээд бөөн мөнгө тоолж өгөөд 79 билет аваад явчихлаа. Бүгд л дуугүй харж зогслоо. Дахиад л шуугилдлаа. Тэгтэл Хөх-Хотын вагон орж ирэхээр суудал гарах байх гэхэд нь дахиад хүлээлээ…
Наймаа хийж байгаа хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд. Хийж байгаа наймаа нь ч багахан мөнгөний унацтай. Тэдний хувьд нэг хоног алдана гэдэг ашиг нь хэцүүхэн болж байгаа тийм л байна. Би хэд хэдэн удаа наймаачидын хамт вагоноор явангаа сураг дуулж байсан. Сүүлийн үед хэл ав сугалчих гээд хөл гарт орооцолдоод байсан Эрээний наймаачид их зантай биеэ тоосон “чи авахгүй бол өөр хүн авчихна” гэсэн байдалтай болсонг сонсож байв. Бараа нь ихдэж илүүдэж сүүлдээ Монгол наймаачидад “зүгээр авч яваад зарчихаад мөнгийг нь аваад ирээрэй” мэтээр харилцаж байна. Монголын мөнгийг Монголоос нь хамахаар шийдсэн бололтой.
Одоо болтол сард хэд хэдэн удаа амрах завгүй наймаанд явдаг өчнөөн хүн байна. Харин тээвэр хэрэгсэлийн зохицуулалт нь нэг иймэрхүү. Дандаа л дүүрэн хүнтэй, билет нь олдохгүй, ер нь яагаад хангалттай багтах цуваа гаргадаггүй ухаарахгүй л байна. Билет нь үнэтэй. Машинаар явах гэхээр зам байхгүй. Хойд хил хүртэл засмалтай ч урагшаа Чойр хүрээд дууссан засмал зам хэзээ урагшлах юм бүү мэд. Төмөр замын хаанчлал гэдэг нь энэ байхдаа.
Кассчин орж ирээд суудал гарсан гээд билет бичиж эхэллээ. Уйгагүй зогссон хүмүүс нэг цаг гаруй хүлээсэн хэрэг нь бүтэж бүгд билет авч харих боллоо. Гадаа гарахад вагон хөдлөхөд хэдхэн минут үлдсэн байлаа. Амайг угтаж авах ажилыг зохион байгуулахад тусалсан Замын-Үүдийн төр захиргааны болон бусад хүмүүст чин сэтгэлийн талархалаа илэрхийлж амжилт хүсээд бороо орсон чийгтэй болсон нутагаас морьдлоо.
Купендээ ороод Амай он удаан хугацаанд хэрэглэж ирсэн зарим хувцас хэрэглэлээ янзлаж одоо хэрэглэхгүй гэсэн зүйлсээ болон бага сага бэлэг сэлтээ аавдаа өгөв. Үйлчилэгч бүсгүй Амайг таниж байгаа хэлж УБ-д Сүхбаатарын талбай дээр угталт болохыг интернетээс мэдсэн дуулгав. Тэгээд энэ аялалынхаа мөнгийг яаж олж байсан бэ гэхэд нь – Мөнгө яаж байсанг биш ямар сонинтой ирсэнг нь асуугаачээ гэж зөвлөв. Эмхэлж цэгцлэх ажилаа бараад бид хэд ярилцаж суутал бидний яриа сонирхолыг татсан бололтой нэгэн ах сонин сайхан дуулахаар купенд ороод ирлээ. Нилээд ярилцаад сүүлдээ нутаг орны хаагуур явбал сонин содон болон заавал үзэх газаруудыг дурдаж өгөв. Амайд амжилт хүсээд туслаж дэмжихээ ч илэрхийллээ. Сайн хүн санаагаараа гэдэг дээ.
Тэгээд Амайг Сайншанд хүртэл унтаж амрахыг санал болгоход харин урдаас: – Би Эрээнд интернет газар хоноглосон буюу унтаагүй байсаар орж ирсэн. Одоо унтвал амарсан ч биш болно, нэг мөр очих газараа хүрээд унтана гэв. Ингээд бид таван цагийн аялалаа үргэлжлүүлэн дахиад л ярьж гарлаа. Сүүлийн жилүүдэд Монголд юу болсон ямар болсон гэх мэт, юу мэдэж ирсэн, юуг ухаарсан болон цаашдаа бид юу хийх ёстой мэтээр мэтгэлцээ яриа баахан хийв. Тэгтэл Жааяа ахын шавь гээд бас нэг залуу зочилон ирээд яриа өрнүүлж нилээн ярилцав. Тэгж байтал Сайншандад хүрээд ирлээ. Хурдан ирчихсэн санагдаж байгаа бодвол зайгүй ярилцсан бололтой.

Сайншандад буугаад тэнд байгаа нутагийн хүмүүс -хоол авах уу? -хийд явах уу? гэсэн асуултаар шууд булав. Тэнд Жааяа ахын шавь нь адууны чанасан махаар дайллаа. Тэгж байтал УБ-с ирэх вагон ч ирж найзаа хүлээн зогсож байтал нэг биш хоёр хүн хүрээд иртэл уулзаагүй удсан бас нэгэн анд маань хүрээд ирсэн байлаа. Агентлаг 21-н гэрэл зурагчин Аамий. Дашаа болон Аамий нар Амайтай эртнээс танилцаж ажиллаж байсан бөгөөд Дашаа бол Дайн Ба Энх хамтлагийнх, Аамий бол Агентлаг 21-н үйл ажиллагааг зурагжуулдаг байж билээ.
Амай удаан уулзаагүй найзуудтайгаа ингээд захаас нь уулзаж эхэллээ. Тэгээд бууз хуушуур идмээр байна гээд бид хэд вокзал дээгүүр явж хоол идлээ. Сайхан байнаа. Хаашаа л харна Монголчууд, хаа сайгүй Монголоор яриад, хэн ч намайг сонирхож эргэлзэж шалгаахгүй гээд л Амай баярлана. Бяцхан хүүхэд адил баярладаг өдөр иржээ. Тэнд харин биднийг хийд руу явах гэж байгааг мэдсэн нэг залуу зогсоо зайгүй мөрдөж -одоо явах уу, хэзээ явах вэ? хэдэн минут… гэх мэтээр шалгааж төвөг удсаныг эс тооцвол бүх юм сайн.
Тэндээс бид Хамарын хийд руу явах микрт суугаад замаасаа хэдэн хүн авч шөнө дунд олны дунд энергийн төв гэж өргөмжлөгдсөн газар руу хөдөллөө. Ингээд явж байхдаа бид нийгэм яагаад ийм болсон болон буруу орчуулга, буруу үгээр илэрхийлэгдэж буруу бодолд орсон ард түмэн болон өөрсдийн тухай тасралтгүй ярьсаар явлаа. Энэ талаар би бичихээс илүү Амай өөрөө гаргаж илэрхийлж бичих бизээ. Машин хамт явагсад бүгдээрээ л чимээгүй сууж бидний яриаг л сонсоод байгаа бололтой.

Ингээд үүр хаяарч байхад зорьсон газараа ирлээ. Машинаас буутал гишгэсэн газар минь яасан зөөлөн байна вээ. Зөөлөн хивс мэт элс. Нүдээ аниад зогстол хээ угалз мэт дүрсүүд хийсвэрлэн буулаа. -Энд л хээ угалз үүссэн мэт сайхан сэтгэгдэл төрж байна гэтэл Аамий – би бас хээ харсан хамарын угалз шиг хээ үзэгдлээ гэв. Энд хүмүүс хүсэл мөрөөдөлөө тээн ирж сүсэглэн байхад биелдэг газар гээд энергийн төв гэдэг болжээ. Догшин Хутагт энэ газарт өөрийн хийдээ нээж уран бүтээлээ туурвиж байсан билээ.
Үүр хаярч байсан учир мандах нарыг үзнэ гэсэн хүмүүс болон манай Дашаа тэндээс 20 гариу км зайд байх Хүсэлийн уул руу явж бид хэд гэртээ унтаж амраад дараа нь санаа амараар эргэн тойронтой танилцахаар боллоо. Гэрт ороод Амай шууд л оронд унтахаар хэвтэж Эх Орондоо гээд – маргааш юунд ч санаа зовохгүй унтаад сэрнэ гээд бодохоор сайхан байна. Эх орондоо шинэ өглөөг угтана гээд хэвтэв. – Чи хөнжил нөмөрөөч гэхэд – Ингэж унтсаар байгаад сурчихжээ гээд аяны хөнжилдөө шургаад унтаад өгөв.

Өглөө янз бүрийн зүйл харж зүүдэлсэн зүүдээ гайхан сэрэв. Учиртай газар байх чинь гээд бид хэд бостол Амай унтаж л байлаа. Нүүрэндээ мишээлтэй унтаж байгааг нь харахад санаа нь амарсан байгаа нь илт мэдэгдэж байлаа. Бид хэд цайгаа ууж суутал Амай сэрж – Камераа өгдөө би шинэ өглөө дөнгөж сэрмэгцээ юу харсанаа буулгая гээд зураг буулгав…

Бид хэд гэрээс гарлаа. Орчинтой танилцаад хийд руу алхаж явав. Машинтай ирсэгсэд машинаар л холхиод байдаг юм байна. Харин алхах нь илүү үр дүнтэй учир нь маш их бодол төрж байлаа. Амай-с бид гадаад улс орны талаар юу ч асууж ярилцсангүй. Харин ямар сонин сайхантай ирсэнээ өөрөө яриад л бид чимээгүй сонсоод л алхаад л. Гэнэт хөл доор гүйлдэх хонин гүрвэлүүдийг үзээд, барьж авах гэж хөөцөлдөж байхдаа томоогүй жаахан хөвгүүд шиг байгаагаа анзаарч хөөрөв. Цаг наранд баригдахгүй, зах хязгааргүй яасан сайхан нутаг вэ хэмээн магтаад амралт гэдэг энэ дээ хэмээн хөөрөлдөөд л. Тэгэхэд Амай элсэн дээр суугаад бясалгалын байдалд нилээн удаж байгаад гарч ирсэнээ -Би африкт очоод ирлээ… гэхэд нь бид -Биеэ орхиод явж байгаа бол биеийг чинь бид хамгаалаад байж байя гэв…
Хэсэг алхсаар байгалийн өвөрмөц тогтоц гэдэг ч хүний гараар хэзээ ч юм хөндөгдсөн мэт сонирхолтой газар бид ирлээ. Тэр хавиар өөрийн дураар баахан алхлаа. Шамбалын орон гэдэг нэртэй, эндээс сайн сайхан хүрдэг гэсэн яриатай. Сүсэглэдэг бүхэн энд ирээд явдаг. Ирсэн хүмүүс бүгд л намуун тайван байдалтай. Энэ өдөр өөрөө ч маш сайхан нарлаг байна. Өмнөх өдөр нь бороо ороод өнгө зүс нь засарсан бололтой. Энэ хийдийн тайлбарлагч Баатар ах хэсэг хүмүүст энэ газарын учир утгыг тайлбарлаад явж байна.
Бид хэд Үлэмжийн Чанар дууны суваргын хажууд удаан гэгч суулаа. Тэгж байгаад би ганцаараа тэндээс зүүн хойд зүг рүү нилээн явж байгаад ирэхдээ учиргүй их бодолд орж нулимс унагаж байгаад иртэл тэр хэд байж л байна. -Учиргүй уйллаа гэтэл Амай баахан хөхөрч хөхөрч -Дөнгөж сая тайлбарлагч ах ирээд энд хүн учираа мэдвэл уйлдаг гэж хэлсэн гэв. Тэгээд намайг тэрийг сонсоогүй явсан нь зөв болж бид хэд сонссон учир нулимс унагахгүй боллоо гээд инээв.

Тэндээс бид 108 агуу байдаг хадтай хавцалд очоод дараа нь тэр хавийн хөрсөн дээр тааваараа тарвалзаж хэвтэж, бүр хэсэг дуг хийсэн байлаа. Дулаахан сайхан өдөр байна. Энд ингээд шингэчихмээр сайхан байна гэж байгалийг сайхан магтсаар буцаж гэр буудалдаа ирлээ…

-Бид маш баян үүх түүхтэй ард түмэн гэдэгийг энэ аялалын турш ойлголоо. Бид харийн орны хаана нь юу байгааг мэдээд байдаг мөртлөө өөрийн түүх соёлоо гээчихсэн байна. Бид Монгол хэлээ гүйцэт ухаараагүй мөртлөө гадаад хэлээр ярьдаг болчихсон. Хамаг түүхээ Монгол бичигээр үлдээсэн байхад сүүлийн 70 жил крилл үсэгээр бүх зүйлээ явууллаа. Дараа ардчилсан хувьсгал гээд тэр 70 жилийн түүхээ устгаад дахиад шинэ 20 жилийг үүсгэж байна. Ингэж их төөрсөн бид өөрсдийгөө хичнээн их алдсанг тайлбарлах Амайн яриа бид гурав сонирхолтой байлаа.
-Дэлхийг тойрох чухал биш юм байнаа. Дэлхийн соёл түгээгч улсуудыг ухаарах нь чухал юм байна. Бид хаана явж байна вэ? Өөрсдийн түүх соёлоо дээдлэхгүй бол бид унах байтугай Ромын эзэнт гүрэн ч нуран унасан. Монголын залуучуудаа шинэчлэж бие биенээ унагаах биш өөд нь татдаг болгоё. Надад маш их төлөвлөгөө байна, хэдүүлээ хийнээ гээд л баяртайгаар ярина.

Би ч бас дутахгүй – БИ ХЭН БЭ? гэж бидний дундаас чи хамгийн түрүүнд асуугаад асуултын хариугаа хайгаад дэлхийг тойроод явсанг би сүүлд ухаарсан. Хоцорсон ч гэсэн би ч бас өөрөөсөө тэгж асуусан. БИ ХЭН БЭ? гэж асуух үеэсээ эхлээд өөрийгөө хайж эхэлдэг юм байна. Би өөрийн түүх соёлоо хайж эхэллээ. Би гадаад дууг мэддэг мөртлөө Монгол дуугаа мэдэхээ байжээ. Чиний бүх санааг бүрэн ойлгосон, хамт бүхнийг хийнээ гэж амлаад, дуу бичлэгийн шинэ студи болон гэрэл зурагчид энэ тал дээр ажиллахад бэлэн гэв.
Энд бичсэн нь богино мэт харагдавч агуулга нь асар том ийм яриаг бид 2 өдөр тасралтгүй уйгагүй ярилцсан билээ. Энергийн төв гэдэг нь Монголоор Эрчимийн төв гэмээр. Энд байгалийн хурдасгуур ажиллаж байгаа мэт санагдсан. Сарын бодолыг минутад, жилийн бодолыг цагт амжуулан сэтгүүлэх тийм л гайхамшигтай онцгой газар байсан. Энд Догшин Хутагт өөрийн уран бүтээлээ туурвиж Манжийн дарангуйлалын үе ард түмэндээ түүхээ тайлбарлан ухуулсан Саран Хөхөө жүжгийн энд туурвиж 3 өдөр тасралтгүй тоглож байжээ… Тийм л их эрчимтэй хийморьтой газар даа. Амайг хилээр орж ирсэний дараа зорин энд ирсэн учир бол эдгээр юм…
Үргэлжлэл бий…



2010/05/10
| 5,074 Үзсэн 















Horaayy..there are 27 comment(s) for me so far ;)
ter gaihaltai gazar nutagtaa ochihooroo neg ochnoo…
amai ta hed yu hiih n ih sonin bna… amaig nutagtaa ochihod n saihan tosch avch, bas arga hemjee zohion baiguulj bgaa chin uneheer sain hereg… ajil hiivel duustal, davs hiivel uustal gedg dee! mash sain bn, ingesneer amai bolon amaigiin nz nuhudiin ajil uils tsaashdaa zuv hemneldee orj, mongoliin zaluusiig zuv zamd baildan daguulah ch yum bil uu… yamar ch bsan internet gedg saihan ed bgaa yum chin ta hediin yu hiij, yu buteej bgaag harj boloh bhaa
Amai! chi ingehed saihan nzuudtai yumaa! huniig nzaar n tanidag gedg shu!
uu neeree ter shiltei banshtai tsai yu? buur hamag shuls asgarchihlaa, mongoldoo ochood avch ideh yumsan, uner n hanhalaad uneheer saihan shu
wow. en niitlel tuiliin ih taalagdlaa!! Taivna ahd iim niitlel bichij bgaad mash ih bayarllaa!!
goyo niitlel bna!!
Bayarlalaa Taiwnaa saihan iitlel bn. Vrgeljleliig ni udahgvi unshih yumsan
saihan bnaa! uneheer gaihaltai
saihan yavjee anduud!
гайхалтай
Сайхаан сайхан.
Нэг зүйл анхааруулахад: Өгүүлбэр зүйн хувьд алдаагүй хэрнээ, эгшиг гээгдэх ёсыг мартсан бололтой. Дагавар орсон бол гээгдэх эгшигийг анхаар.
Энэ жижигхэн зүйл мэт боловч, олон орны хэл үзээд ирэхээр энэ мэт зүйл бол, Монгол улсын өв хөрөнгө юм шүү.
Жишээ нь: Бид Монгол хэлээ гүйцэт ухаараагүй мөртлөө гадаад хэлээр ярьдаг болчихсон. Хамаг түүхээ Монгол бичигээр үлдээсэн байхад сүүлийн 70 жил крилл үсэгээр бүх зүйлээ явууллаа. Дараа ардчилсан хувьсгал гээд тэр 70 жилийн түүхээ устгаад дахиад шинэ 20 жилийг үүсгэж байна. Ингэж их төөрсөн бид өөрсдийгөө хичнээн их алдсанг тайлбарлах Амайн яриа бид гурав сонирхолтой байлаа.
—үсэгээр — гэдгийг үсгээр гэж бичнэ.
Жич: найруулга зүй үнэхээр сайн байна.
hereg alga nogoo buddha-iin shashind durgui tngri shutddeg hun hamariin hiid ruu ochij l bdag, lamtai zurgaa avhuulj l bdag. chi(badarchin) ooroo mongoloor muu l yaridag yum bna youtube-iin bichlegees harj bhad.
dalimd helehed uigur useg arabuudiin useg, mgl-oos omno arabuudiin dovtolgoon gej boloh uyer uiguruud lal-iin shashintan bolj tednii usgiig bas avsan yum. neg udaa arab oyutnuudtai tsug suuj bgaad neg useg(uigur(mgl) usgeer/arab) bichihed ted nar tanij bsan bogood gol n temdegledeg avia n yalgaatai bsan yum(medeej tiim bh yostoi). gehdee zarim n ijil avia bas utga temdegledeg yum bilee. gehdee ter n uneheer tsoohon. yoronhiidoo usegiig(durs gevel barag deer bh) n avsan gehed bolno duudlaga n shal oor bichij bgaa zug n bas oor. tegeheer uigur usgiig mgl geed baharhaad bh hereg minii bodloor bhgui. kyrill(bolgar ah duu 2), huuchin mongol(uigur) yalgaagui hariin hunii buteel. mgl hunii zohioson useg gevel dorvoljin useg gej surguulid zaaj bsan. haramsaltai n humuusiin demjleg avaagui bolohoor tarhaagui. gantshan soyombo l heregleend uldsen.
Amaig shuud UB ireh bolovuu gesen cin bas l ayalsaar l baih yumaa. estsiin moch hurtel shuu….
amai userch baigaa zuragiig goyo avchee.yag l deed tenger luu hovsduulj baigaa met… hamriin hiidiin orchim ih ulaan, chuluulag horstei gazar shuu. sonoson galt uuliin uldegdel gdg n unen baih.
ysan goy yum be.. sanaa zovoh zuilgui shan amarch harah choni shan bnuu…..
@ #11-t:
1) Amai olon jil us tsas shig Mongolooroo yarilgui yavj, olon heleer ug hel yaria surch ayvsan hun uchir odoo jaahaan ayalgatai yarij baigaa yum. Udahgui ergeed zugeer bolchihno.
2) Tengri shuteed lamiin hiid ordoggui gej haanaas duulaa ve? Bid chin bugd l hun. Yug ch yalgahgui hundelj yavahad yu n buruu baina. Shahsin shutleg gedeg chin hil zaag baidaggui yum. Boginohon harj, hyazgaartai setgedeg n l dund n hil zaag taviad, hoorondoo tulaldaad baidag yum. Tegeed ch Hamriin hiid zaaval Buddiin shashnii gazar gej oilgogdoh albagui. Ene bol ontsgoi togtosttoi, baigaliin uzesgelent gazar. Ulaavtar hors, butetsteig n harahad tomroor bayajmal hors baih uchirtai. Tegeheer soronzon oron uusch baidag baih gej bi huvidaa boddog.
#10 otgonbataa chi uuru aldaatai bchsen bn. бичигээр биш бичгээр мөн алдсанг гэж биш алдсаныг гэж бичнэ.
amai sae 25 tv-r chamaig zamin uuded ugtaj avch bga bichleg, chinii talaar medeelel garch bn.
sukhbaatarin talbaid 16nd ochie gej bodson bolovch zamin uud, ereen, huh hotoor duuteige ayalah gej bga uchras hugatsaani huvid taarahguine.namar shanhain aylal hevere biz de.gertee ireed saihan amraarai!
Монгол орон бол амар амгалангийн орон билээ.
Дараагийн удаа Ханбогд нэг орж үзээрэй /үзсэн бол дахиад ороорой/ гэхдээ сумын төв биш урагшаа Дэмчигийн хийд хүртэлх газрыг.
oksi
#16 Монгол хэлний дүрэм насан хүрэгчдийн хувьд хүмүүсийн тархинд нь л хадгалагдаж явж байгааг харуулах гэж зөвхөн нэг алдааг гаргаж, бусдыг засалгүй орхисон, логик сэтгэлгээний урхинд унж дээ, Буяа эрхэм. Нэг талаасаа, бусдын эхлүүлсэн ажлыг даган явагч, нөгөө талаасаа бусдыг шууд шүүмжлэгчийн байр сууринд өөрийгөө тавьчихлаа.
Хийсвэр дүгнэлт ч яахав, үүний санаа нь Монгол хэлний зөв бичгийн дүрмийг хүн бүр сэргээн харж байх онлайн мэдээллийн эх үүсвэр байхгүй байгааг хэлэх гэсэн юм.
АиТи-гийг хөгжүүлэх ач холбогдол нь мэдлэг болон мэдээллийг маш бага зардлаар болон хугацаанд дотоодод болон гадаадад оршин суугаа нийт хүн амд хүргэх юм шүү дээ.
sonirholtoi niitlel bna. um um bodogduulsan. ter uildag gedegee niited tsasah hereggui baijdee ayagui bol ochood uilahgui ni bna sh dee heheh
Сайхан нийтлэл болжээ
Tөлөвлөсөн цагтаа төлөвлөсөн газар руугаа… Gehdee unaanii biletiig urdchilan avakhaa tag sanachikhsan…. Ene bol mongol mayagiin tulovlolt munoos mun. Yaana daa. Sotsializm unasnaas khoish bukhel buten shine uye garch irekh bolson baimaar. Bakhi baidgaaraa….
Tiishee ochij byasalgaj suugaad Afric orj ireed l, nugoo n bolhoor iishee kharj tsurhirtal uilsnaa yarij urovduuleed l…. yuvdee. Yun aimaar uyangiin khalilai jujgiin zohiol ve ene chin.
Edgeer zaluus ballakh n baina shuu. Mongol ulsiig bar baitugai bolgoodokhod belen l yavaa uls baina daa. Bolomjiig n, tulakh tsegiig n ugoo.
“Би залуучуудад хэзээнээс л хэлдэг. Юун түрүүний асуудал бол өөрсдөө хөл дээрээ босч ирэх юм шүү гэж. Тэрнээс биш проблем бол хорвоогоор дүүрэн байна. Монгол улс буруу яваад байна, удирдагчаа буруу сонгочиж, Хятадын колони болох уу, за цаашилбал агаар мандлын озон цоорлоо, дэлхийд дулаарлын аюул нүүрэллээ ч гэдэг юм уу, түмэн проблем байна. Гэхдээ залуу хүний нэгдүгээр асуудал бол чи өөрөө хөл дээрээ л босох. Хөл дээрээ босоогүй байхдаа чи тэр олон асуудлын ядахнаа ганцыг нь ч шийдэж чадахгүй. Баялгийг яаж бүтээх, нийгэмд байраа яаж олохоо л хамгийн түрүүнд бод. Солих оймсгүй байж озон цоорчлоо, яанаа гээд хамаг урьдах ажлаа орхиод гүйгээд байх хэрэггүй. Оймсоо нөхчих, дараа нь санхүүгийн хувьд эцэг эхээсээ хамааралгүй болчих, дараа нь тэднийхээ ачийг нь хариулж тэжээчих чадалтай бол. Ингээд системтэй явсаар байгаад нэг мэдэхэд чи Билл Гэйтс шиг баян болсон хойноо тэр озоноо янзал. Тийш нь мөнгө төгрөг өг, сансарт пуужин нисгэ, тийм үү. Төр засаг болохоо больчихлоо гээд тэрнээс болж сургуулиа хаяж, гутарсандаа болж архи ууж, догдолсондоо болж шүлэг бичээд хэрэггүй. Түүнээс өмнө нийгэм дэхь өөрийн байраа олох нь чиний тэргүүн зорилт шүү. Би ийм л юм хэлдэг, тэрийгээ л хэлье.”
Chamaar chin setgeleesee baharhaj bna. Chamaig delhiig toironm yavj bgaa gedgiig sonssonoos blog ruu chine neg ch orj uzeegui bsan yum. Uchigdur 25-aar yariltslagiig chine uzeeg l blog-toi tuuniigee 2 honogiin daraa buulgana gehiig sonsood yaran orj ehnees n unshij bna. Nad shig humuus olon baigaa bolohoor blogoo ustgalgui bidend unshih bolomj olgooch. Guij baina. Chamaig irsen surgaar mash olon humuus sonirhoj ehelj bna. tedend sonin saihnaas chine sonsoh unshih bolomj olgooch guiya.
Aan martsanaas: surug comment bichdeg humuus ch baidag bololtoi. Zamiin nohod hutsaj l baig. Jingiin tsuvaa yavdgaaraa yavna…. zuvhun heregteig n l uurtuu tusgaj avah uhaan chamd ali hediin bii bolson bgaa. az jargal bas ihiig buteehiig huseye.
maggy
Tiimee tsaash n unshih tusam nadad mash ih taalagdaj bna. Bi hen be ? gdgee mdsen hvn bid hen be gdegiig mdeh uchirtai….