2010 оны 5 сарын 3-ий 11:37 ӨМӨЗО-ы Эрээн хот.
Сайн байна уу?
Миний аялалыг өөрийн амьдралын нэгээхэн хэсэгт багтааж, баярлаж баясах үед баяр хүргэж, ядраж зүдрэх үед сэтгэл санаагаараа зовж байсан найз чамдаа энэ өдрийн мэндийг хүргэе.
Эрээн хотод шөнө дунд болж байна, миний төрсөн хотод бас ялгаагүй шөнө болж, хүмүүс зөөлөн хөнжилдөө шурган ирээдүйн тухай унтахынхаа өмнө мөрөөдөж байгаадаа.
Хэдийгээр дэлхийн нөгөө өнцөгт байхад өдрийн бодол шөнийн зүүд болж байсан энэ мөч ирсэн байгаа ч, яагаад ч юм би энд хэзээд байсан, хаашаа ч яваагүй мэт санагдаад байх юм.

Хүн гэж амьтан тийм хурдан дасан зохицдог юм болов уу?Маргааш маш чухал өдөр.Тулааны ялагдаж, дайны ялалтын өдөр.Анх дэлхийг тойроно гэж 4 жил 6 сарын өмнө гэрээсээ хойд зүг гарч байхдаа аялалын туршлага байгаагүй, өмнө ийм зам туулаад үлдээсэн Монгол бичээс байхгүй байсан зэргээс шалтгаалан амар замыг сонгон европ тэгээд хойд америк гээд гэртээ харих төлөвлөгөөтэй дэлхийг тойрох байлаа.
Хөгжилийн тухай бодож байхдаа хөгжилтэй орнуудад хариулт нь байгаа гэж ойлгож байсных, гэтэл тэнд юу ч бараг олоогүй, хэтэрхий төгс байсан юм тиймээс өмнө зүг явж улмаар дэлхийг тойролгүй хүний эволюцийг тойрсон юм. Монголд Эх орныхоо төлөө! Гэж хэлэх хуучинсаг, коммунист эсвэл үндсэрхэг үзлийн шинж гэж андуурч байсан үед амьдарч байсан тул тухайн үед яах гэж юу хийх гэж яваагаа хэлхээс ичиж байлаа. Миний аав шиг эх орны ирээдүйн төлөө өдөр шөнөгүй ажилладаг хүмүүсийн ирээдүйн баталгааг хайх гэж тухайн үед хэлсэн бол доог болох байсан биз. Гэхдээ одоо би хэлж чадна, яагаад гэвэл хэн нэг нь намайг муугаар бодсоноор, эсвэл шоолсоор би муудахгүйг мэдсэн тул.
95 онд би битбокс хийж найзууддаа сонирхуулдаг байлаа. Тэд үүнийг тоглоом шоглоом болгож байсан ч 6 жилийн дараа амаа барьсан юм. Электро гэж 2001 оноос эхлэхэд
- Ийм дэмий юм хийж яадаг байнаа?
Гэж байсан хүмүүс 2005 онд өөрсдөө түүнд орсон байсан. Өнөөгийн бадарчилалыг ойлгохгүй байгаа хүмүүс хэзээ нэгэн цагт ухаарах тул санаа зовохгүй байна. Харин ойлгож байгаа хэрнээ өөрсдөө гарц хайхгүй байгаа хүмүүст санаа зовж байна.
Хэдийгээр хэзээ ч төсөөлхөөргүй тийм хүнд замыг туулсан ч, одоо бодоод байхнээ энэ бол зөвхөн бэлтгэл ажил байсныг ойлголоо. Их ажлын өмнөх тэсвэр тэвчээрийн шалгуур.
Өөрийгөө давж чадсан эсэхийг мэдэхгүй, амьдрал харуулна. Гэхдээ өмнө огт мэддэггүй байсан сэтгэлтэйгээ, байгаль онгодтойгоо харьцаж сурсан нь миний амжилт гэж бодож байгаа юм.
- Чамайг ирэхэд хүмүүс ойлгохгүй шүү! Бэлтгэлтэй байгаарай!
Гэж найз Тайвнаа сануулж байсан бөгөөд эх орондоо орхоос өмнө Монгол залуустай аль болох их ярилцаж загатнасан хэлнийхээ чилээг гаргаж амжсан юм.
Өнөөдөр шөнө дунд Эрээний интернэт кафед ганцаараа сүүлийнхээ өдрийг тэмдэглэж 230 мл цагаан будааны архи хүртэж байхдаа Яагаад би? Гэсэн асуултыг өөрөөсөө асууж байна.
Хувь заяа ид шид бурханд итгэдэггүй хүнд өөртөө тохиолдож байсан бүх зүйлийг тайлбарлах гээд хичээгээд ч хэрэггүй гэж бодож байна. Гэхдээ өөрийн туршлагаас Бурхан гэж байдгийг нээсэн шүү! Тэр нууцыг гэрлүүгээ авч явж байна. Бурхан гэдэг Бурхан багш гэж андуураад байгаа Будда багш биш шүү, маш өвөрмөц агуу зүйлийг нээлээ.
Энэ тухайгаа цаг нь болохоор хэлэе, харин уг сэдвийг хөндсөний дараа өөрөө өөрөөсөө Бурхан гэж юу вэ? гэдгийг асуугаарай!
1. Ганцаардлыг ойлгосон өдөр . . . .
Миний сэтгэлд үлдсэн нэг өдөр байдаг юм.
Габон улсад ирсэн байлаа. Ганцаараа африкийн замын бараг хагасыг нь давчихсан. Нэлээд хүчтэй зүтгэж байсан үе, ялангуяа дараачийн улсад иргэний дайн намайг хүлээж байсан ч туулж чадах юм бол Монголын энхийг сахиулагчид дээрээ очно Монголоороо ярьна.
Гэж хүсэж байсан үе.
Гэтэл тэр орой гэнэт нурсан гэж болно.
Хүмүүстэй амар танилцаж нөхөрлөж байсан хүн, гэнэт өөрийгөө гав ганцаараа африкийн төвд алхаж буйгаа ойлгосон юм. Өдөр бүр хүний хэлээр ярьж сэтгэл санаагаа илэрхийлнэ гэж ямар хэцүүг ойлгосон үе. Тэгээд хүн бүртэй машин, улс төр, хүүхэн ярина уу гэхээс сэтгэл дотор буй тэр бодол санаа, гунигаа хуваалцаагүй хоёр дахь жил гарч байсан үе.
Хүмүүстэй найзлах гэхээр визны хугацаа шахна, соёлын ялгаа гарна, санхүүгийн бэрхшээл бий болно гээд тогтвортой найз гэр бүлгүй байсан бөгөөд, Габоны баруун хойно оршдог тэр хотын буудлынхаа өрөөнд 500-гийн шилтэй Жин, кока кола хамт авч ороод тагтан дээр бага багаар шимж ууж гарсан. Бага багаар амсаж байхдаа туулсан зам, бэрхшээл, адал явдалын хамт юу үгүйлэгдэж буй нь сэтгэлд дүрслэгдээд байсан юм.
Миний найз нөхөд гэр бүл тээр хол. Болдогсон бол онгоц аваад маргааш нь очмоор байсан ч хил алгасахгүй явахад дор хаяж 30 орны визны бэрхшээл санхүүгийн бэрхшээл тэгээд ганцаардал нүдэнд харагдаж байлаа. Бууж өгч болохгүй байлаа. Нэгэн өдөр аав маань яриад
- Миний хүү! Одоо гэртээ харих цаг чинь болсон юм биш үү?
Гэх үед
- Ааваа та хүүгээ ойлго. Хэрвээ би зорисондоо хүрч чадахгүй бол, насан эцэс хүртлээ өөрөө өөрийгөө зэмлэж шаналан шүүдээ!
Гэж билээ.
Шилнийхээ хагасыг хүртэх үед нүднээс нулимс гарч
- Би эр хүн, уйлж болохгүй, одоо уйлбал сульдаад цаашаа хамгийн хэцүү давааг туулж чадахгүй! Гэж өөрийгөө зоригжуулж байсан ч, хэн нэгний мөрөн дээр толгойгоо тавиад уйлах боломж байхгүй ганцаардлын тэр үед уйлахаас өөр гарц харагдаагүй юм.
Хэдийгээр шалтгаангүй юм шиг уйлж байсан ч тэр шөнө үүр цайтал урссан нулимс намайг дараагийн шатанд хүргэж
- Энэ мөчөөс би хүчтэй чадалтай, хүрэе гэсэндээ хүрнэ!
Гэсэн зорилго өгсөн юм.
Өглөө өрөө цэвэрлэдэг хүнд илүү мөнгө өгсөн бөгөөд Коте Дивойр гэх иргэний дайнтай улсын хил хүртлээ сэтгэлд нээгдсэн ганцаардлын үнэн тайван байлгахгүй байсан юм.
Дэлхийг тойроно гэж арван хэдэг жил сэтгэл дотроо хэл соёл арга барил судлаж бэлдэж байхдаа хамгийн хэцүү бэрхшээл болох Ганцаардал гэж зүйлд бэлэн бишээ ойлгосон юм.
Маргаашнаас өөрийн хүмүүсийн хүрээндээ орж, гэр бүл найз нөхөдтэй болж ганцаардсан үедээ тэдэнтэйгээ сэтгэлээ нээж ярилцах боломж олдоно. Ганцаардал гэж зүйл үгүй болно.
Харин үзсэн харсан зүйлээ тайлбарлаж чадахгүй сэтгэлийн ганцаардалд орвол яах уу?
Монгол бүсгүйг үгүйлж байна . . .
Гамби улсын нийслэлд нэгэн гэр бүлтэй танилцсан бөгөөд тэд гэртээ урьж би майхнаа засаад үүдний хэсэг дээр нь түр байрлаж байсан үе.
Нэгэн шөнө майхандаа орлоо. Өөрийн орон зайгүй гэр оронгүй 3 жил гаруй болсон байсан тул, жоохон ч гэсэн миний орон зай гэж болох майхандаа орох мөчийг хүлээдэг байлаа. Зөвхөн гартайгаа найзлахын тулд бус, зүгээр л өөрийн орон зайд баймаар байсных.
Тэр нэгэн шөнө нүдээ аниад хуучны амьдралаа саналаа. Хар арьстай африкчуудын дунд амьдарсаар байгаад өөрийгөө африк гэж бодсон байсан бөгөөд Монгол охин гэсэн бодол толгойд орж ирлээ. Би сайн хүн үү? Муу хүн үү? Гэсэн бодол дагалдаж бий боллоо. Танилцаж үерхэж цагийг хамтдаа өнгөрөөж байсан бүх охин үнэхээр гайхамшигтай сайн хүмүүс байсан, магадгүй Монголын нийгэмд соёл тийм сайхан охидыг бий болгодог байж магад. Найз залуугаа зөвхөн бэлэг эрхтэнтэй зугаацуулагч гэж боддоггүй, халамжлах хайрлах хүслээр дүүрэн байдаг Монгол охидууд үнэхээр гайхамшигтайг ойлгосон юм.
Эмэгтэй хүнтэй ойртоогүй бараг 4 сар болсон байсан. Тус гэрийн үйлчлэгч гэх нээх царайлаг биш ч гоё биетэй охин
- Би чамд хайртай!
Гэсэн захиа илгээсэн бөгөөд биеийн таашаалаас илүү сэтгэлийн таашаал үгүйлэгдэж байлаа.
Таалагддаг бүсгүйнхээ гарыг барих, хүйтэн өдөр тэвэрч дулаацуулж, үнэр нь мэдрэгддэг хүзүүн дээр нь үнсэх гээд эмэгтэй хүний таалагддаг зүйлүүдийг тоочхоор бархааргүй билээ.
Яг үнэндээ ХАЙР үгүйлэгдэж байлаа.
Бид тэр болгон бие биендээ
- Би чамд хайртай!
Гэж хэлдэггүй учир нь хайрыг хэлсэн ч хэлээгүй ч мэдэрч болдог юм. Гэж барууны үгний соёл хөгжсөн хүмүүст бий хэлдэг юм.
Тэр шөнө анх удаа өөрөө өөрийгөө тэвэрч унтаж байж билээ.
Хүн гэж яалтачгүй нийгмийн амьтан ганцаараа удаан байж чаддаггүй.
ҮНЭНИЙГ МЭДЭХ . . . . .
Македон улсад 2 дахь удаагаа Ристо бөө дээр ирсэн байлаа.
Өмнө удаа байрлаж байхдаа гадны хүүхдүүдийн өрөөнд унтаж байсан бол энэ удаа гэрт нь зочны хажуугийн өрөөнд байрлах боллоо. Эхний 2 шөнө над дээр яг юу ирээд байсныг тайлбарлах хэцүү, хажуугийн өрөөнд шөнө дунд хэн нэг нь гүйлдээд байснаас гадна, миний өрөөнд ямарваа нэгэн биет бага багаар ойртон алхсаар над дээр ирж буй нь биеийн гадаргуу болон ойртож буй чимээгээр мэдрэгдэж байсан юм.
Хоёр дахь өдөр Ристо дээр очоод
- Ристо миний унтаж буй өрөөнд нэг зүйл байнаа. Яг юу гэдгийг нь мэдэхгүй байна. Гэхдээ яг унтах болгонд над дээр ирээд байна.
- Юу ч байхгүй ээ чамд санагдсан биз . . . .
Ийм маягаар хэд хэдэн удаа хариулсан бөгөөд тэр өдөр нь найз дээр нь очлоо.
- Ристогийн зочны хажуугийн өрөөнд би унтаж байгаа юмаа, шөнө болгон нэг зүйл над дээр ирээд байна!
Гэх үед
- Тэр өрөөнд Ристогийн хадаж ээж нь амьдарч байсан юм. Тэнд бурхан болсон.
Гэлээ. Байдал явдлыг ойлгосон тул 3 дахь шөний орой Ристо дээр очоод
- Ристо! Би тэр өрөөний орон дээр унтах болгонд над дээр нэг зүйл ирээд байнаа, тэр юу вэ?
Гэж асуутал өөдөөс
- What she says? Буюу тэр эмэгтэй юу гэж хэлж байна?
Гэж надаас асуулаа. Ристог бөө гэж мэдэж байсан бөгөөд тэр өрөөнд юу байгаа юм бэ? гэж асууж байсан явдал бол үнэнийг мэдэе гэсэндээ биш, Макендочуудаас дутхааргүй эртний бөөгийн үндэстний хүү гэдгийг нотлох гэж байсан юм. Харин үнэнийг мэдсэн тэр шөнө байдал өөр байлаа.
Гэх мэтчилэн эх орондоо ярих зүйл зөндөө байна.
Цаг 12:38. Өглөө 8 цагийн үед хилийн нөгөө талд манай аав, ах найз Тайвнаа нар ирэх бөгөөд тэднийгээ тэсэн ядан хүлээсээр байна.
Нутгийнхаа газар нутагт гишгэхэд хэдхэн цаг үлдлээ гэж бодохоор . . . .

Horaayy..there are 7 comment(s) for me so far ;)

#1

sainuu? ene setgegdel unshih odriin mendiig hurgey. tanii olon bichleguudiig unshij baisan, nadad taalagdah neg ni bsan ch bas taalagdahgui sanal zoson zuil ch bsan hediiger ihenh bichleguudiig chin unshij bhdaa gants ch setgegdel uldeej bgaagui ch gsen yagaad ch yum ene setgegdeliig uldeeheer shiidlee.
mongol hun im zorigtoi alham hiij chadsand bi bayarladag. gehdee ene aylal zugeer ni neg aylal bish bidnii ireeduin sain saihnii tulhuur mon negeehen heseg ni bgasai gej husej bna. uunii tuld ih zuil hiih heregtei.
bugdeeree hamtdaa hicheegeed uzey

zaya wrote on 2010/05/04 - 10:49
#2

Hamgiin chuhal uneniig oljee. Bayar hurgeye. Olon mongol hun chinii olson uneng huvaaltsaj bas suraltsah baih. Minii ch gesen ene heden jil olson zuil taniihtai zarim talaar tustei baina. Gehdee taniih shig gadaad ayalal bish l de. Dotood ayalal baisan. Maash urt zam. Odoo ch gesen ayalsaar bna.

Ene ayalald garaad 4 jil bolj bna sh d….Hairt egch min namaig ene ayalald garahiig zuvlusiin….Burhan esvel daldiin huch gej baidgiig, amidral uuruu tsul gaihamshig gedgiig, bas bi ene delhiid uneniig tanij bolovsroh gej irsen gedgee, bas niigmiin olon deg juram system hun bidnii mun chanariig darj ugui hiij baigaag, yavaandaa humuus turulh mun chanaraa martsan gedgiig.. kkkk… olon zuiliig ayalal nadad taniulsan…

“Hair, erh chuluu, gantsaardal” gej Osho -iin bichsen nom bii. Hairt egch min mongol helend orchuulsan. Oshogiin buteeluud bugd gaihamshig……Chuluulult… taiviral….taashaal….Tom Orgazm…Uuriin mun chanaraa neeh tom surguuli

Tiimee,,,Hun niigmiin amitan,,,,hairiin amitan. Gehdee yag ene tsag uyed jinhene hairiig oilgoh huleen zuvshuuruh hun daanch tsuun shig bdag.

Hair bol hairtai gej helsneer bi boldog medremj bish….Ene bol hunii hel, uguuleh uil ajillagaanaas hetiidsen zuil…Tuunii hel bol zuvhun bidnii zurh. Bid zurhnii heleer tuuniig mederch oilgoj chadna.

Boluul hun bur chin zurhnii ugtaa hamt baidag hunteigee l hamt baigaasai…Gehdee jinhene hairaar….Harin umchluh, ezerheh, biye mah bodiin husel tachaaliin shunag setgeleer bish….Esvel niigmiin taashaald niitsuulen ger bul gesen buttsuudiin toog nemeh tudii bish,…..jinhene hairaaraa baigaasai…..

Tanias olon hun ulger avch bolomjtoi n gadaad ayalald garch, bolomjgui n dotood ayalald garah baih aa…..Hamgiin gol n uur uuriin uneniig olohiin tuluu tuushtai baih heregtei baih oo

Erdenesuvd.E wrote on 2010/05/04 - 11:48
#3

sain yavj baina uu odoo barag mongoliin hel alhsan baih. bi uruus chini yum asuuh gesen yum.
bi Gabon, Africa yavah gesen yumaa. Mongol hun visa avdag uguig l medeh gesen yum. bayarlalaa.

onchuul wrote on 2010/05/04 - 12:21
#4

Ene temdeglel chin yagad ch yum uridah temdegleluudig chin bodvol iluu huchtei medremj toruulj bodogduullaa. Eh orondo irj bgad chin odoo hurtel bayarlaad l bn.

otgonbat wrote on 2010/05/04 - 22:19
#5

sain yawj irsen vv? oiriin heden sar chinii web sited orj amjaagvi unuudur orson chamaig irsen gej medlee.
Minii hairt bas udahgvi ingeed irne baihdaa ter uduriig honog toolon hvleej bna. Hvleegeed bas l 4 jil boljee yamar urt hugatsaa bwaa….

ideree wrote on 2010/05/07 - 21:21
#6

ih saihan temdeglel bna, suuliin heseg n bie arzailgasan aimar yum hehe, yaj tend untaj chadaj bsan bnaa hehe. Gehdee hairiin tuhaid saihan bichij mongol ohidiig neg n ch gesen saihan vgeer shagnasand talarhah yum. Dandaa l gadaad er dagaad yawsan yadag iidegeeree duuduulah hetsv shde, harin yagaad ter humuusiig dagaj yawad bna be gewel ogson hairiinha hariud hen ch gesen hair halamj l husne tuunees bish zoduur tsohiur gariin amt za vzehiig husehgui gedegt itgeltei bna. teged amidral tohijood ireheer mongol zaluuchud bologui bas NU A tai bolno gej bga. hen tiim amidraliig huseh be de. Tiimees bi gadaad huntei suusan suuh gej bga verhej bga mongol ohidiig buruutgadaggui yum.

ariunaa wrote on 2010/05/09 - 16:15
#7

Ene urt udaan ayalaliin yavtsad chinii tanij medej oilgoj avsan buhen chin chinii huvid ene ayaliin hamgiin gol unet zuils bolov uu gej bodoj bna. Ene blog-iig unshdag humuusiin huvid ch gesen olon zuiliig ooroor hardag bolohod nuluulsun baih. Chinii blog-iig jil hagasiin omnoos unshij ehelsen. Bur ehnees ni algasalgui unshihiig hicheej baisan, ter burdee chamaig urgelj demjij baisan shuu. Gertee irj baigaad bayar hurgey! Chamtai hezee negen tsagt taaraldval zaaval ochij mendelnee. ;-)

Namuna wrote on 2010/05/09 - 23:25
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.