IMG_0203


2010 оны 5 сарын 3-ы өдөр. Дундад улсын ӨМӨЗО-ы нийслэл Хөх хот.
Шөнөжингөө нойр хүрсэнгүй, хар дарж зүүдэллээ. Сүүлийн хэд хоног нутаг дөхөөд цааш хэрхэн үргэлжлэх тухай бодсоноос сэтгэл хөөрөөд тэр үү. Өнөөдөр 4 жил 6 сар аяныхаа хамгийн сүүлийн урт замыг хүний нутагт туулах болно. 69 орноор бадарчилж байхдаа хилрүү дөхөх болгонд сэтгэл түгшиж байсан бол энэ удаа хөөрөл, айдас бас нэмэгдлээ.
Нар мандахаас өмнө сэрж интернэт дээр зарим тэмдэглэлээ гүйцээж байх хооронд явах цаг болж сүүлийн Монгол өртөө болох Жавхаа Ука хоёр унаагаа асаан автобусны буудал дөхүүлж өглөө.
Ханз бичиг Монгол бичиг хосолсон Өвөр Монголд гэртээ байгаа юм шиг санагдсан удаа хэд хэд байлаа. Ялангуяа өчигдөрийн үзсэн Монголын соёлын өдрүүдийн урлагийн тоглолт гэрлүүгээ харих сэтгэл зүйн сүүлийн бэлтгэл байсан мэт байлаа.
Манай хоёр задуу хөх хотод унаатай байхын сайхныг мэдрүүллээ. Хүссэн үедээ хүссэн газраа хүрч болж байсан нь үнэхээр таашаалтай байлаа.
Автобусны буудал дээр 8 цагийн үед ирсэн бөгөөд 8:20-ийн автобусны билетийг 90 юаниар авлаа. Хоёр залуутай салах ёс гүйцэтгээд өртөөлсөнд талархаад автобусандаа суулаа.

IMG_0205

Хэдийгээр автобус буудлаас хөдлөхдөө 4-хөн хүнтэй гэж буудлын шалганд үзүүлсэн ч, гараад суудал болгонд дүүрч, дээрээс нь зайгүй болтлоо бараа ачигдлаа.
Заримдаа өндөх байх сайхан! Гэж унааны урд суудал дээр намайг суулгах үед боддог ч зайгүй жижиг автобусанд бачимдмаар байлаа.
- За яахав, зам дууслаа, ингээд л болоо. Сүүлийн хүнд зам хүний нутагт!
Гэж өөрийгөө тайвшрууллаа.
Хөх хотоос гарч байхдаа барилгуудын онцлог болон гудамжны тохижуулалтыг анзаарлаа. Соц үеийн 5 давхаруудтай адил байшингууд, орчин үеийн шилэн өндрүүд тус хотын түүхийг илэрхийлж байлаа.

IMG_0225

Өвөр Монголд анзаарагдсан зүйл бол барилгууд дээвэр дээрээ Монгол гэртэй төстэй хэлбэртэй барилга давхар барьсан байх юм. Өрөмчид болохоос Ислам шашинтай төстэй барилгууд бас дээвэр дээрээ тусдаа барьсан харагдсан.
Улаанбаатар хотын барилгууд ЗХУ-ын бусад улсуудын жижиг хотуудаас юугаараа ч ялгагдахгүй, худалч хүнд адил гудамж хаяг адил байшинтай байхаар.

IMG_0214

Спортын стадион анхаарлыг татлаа. Монголдоо очоод хамгийн эхэнд хиймээр байгаа зүйл бол олон улсын галт тэргийг графиттаар будах юм. Маш өвөрмөц соёлыг маань байгалийн гайхамшигтай харуулсан уг галт тэрэг Москва Бээжингийн хооронд явж гадны хүмүүст Монгол улсыг сурталчилна.

IMG_0221

Бид буудлаас хөдлөж амжаагүй байтал замын цагдаа нар замаас гарч зогсохыг анхааруулж, дохилоо. Өчигдөр бас замын бүх уулзвар газруудад цагдаа зогсож зохицуулалт хийж байсан бөгөөд манай ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал явагдаж буй тул ийнхүү замыг хоёр өдөр хааж байлаа.

IMG_0217

Замын хажууханд зогсож камераа видео дээр тавиад хүлээж гарлаа. 4 замын уулзварыг цагдаа нар зогсож хаагаад зохицуулагч жийпүүд нааш цааш холхилдон станцаараа нэгэн зүйлийг анхааруулаад байлаа. Бодвол замыг чөлөөл гэж байгаа биз. Дундад улсад анзаарсан нэг зүйл бол хүмүүс дүрэм журмыг дагах үедээ ёсчлон, яг хэлсэнээр нь хийх юм. Ялангуяа цагдаагийн эсвэл форумтай хүн байвал зүрх нь зогсоно.
Иргэд нь айдгийг мэддэг тул дүрэмжт хувцас өмссөн 18 шахам настай жоохон бацаанууд хааяа атаман ч юм шиг загнах нь элбэг. Албаны хүмүүс иргэдтэйгээ болон хүмүүстэй харилцаж байгаа нь маш хурц, яг л тушааж буй мэт.
- Сүүлдээ дасдаг юмөө!
Гэж чөлөөтэй байгаад сурсан Монгол залуус хэлж байлаа.
Хэсэг удаж байгаад эхний жийп өнгөрлөө, удалгүй араас нь цагдаагийн машин тэгээд 2 машины дараа 4 дахь бенз машин Монгол улсын туг өлгөсөн байсан бөгөөд ерөнхийлөгчийн явж буй тэрэг болов уу гэж бодлоо. Улмаар араас нь 7 дунд оврын автобус тэгээд хамгаалалттайгаа нийтдээ 25 машинтай цуваа уулзварыг өнгөрөн гарлаа.
Замын цагдаа нар хэсэг хүлээж байгаад хөдөлгөөнийг чөлөөллөө. Би ч автобусандаа сууж, эх нутгийн зүг хөдөллөө.
Дундад улсад баруунаас зүүн хүртлээ аялах үед анзаарсан зүйл нь маш их хэмжээний модыг замын дагуу тарьж байна. Ирээдүйд цаг агаарын өөрчлөлтөөс үүдэн усны гачигдалд орж болзошгүй гэж дэлхийн судлаачид зөгнөөд байгааг 1.300 миллиард хүн амтай улс хэрхэн шийдэх төлөвлөгөөтэй байгаа болоо? Гэж бодогдох юм.

IMG_0227

Зөвлөлт холбоот улс бас хөгжилийнхөө цэцэглэлтийн үед замынхаа бүх чиглэлүүдэд хувьсгалын хоригдлуудаар мод тариулсан бөгөөд тэдгээр нь өнөөдөр ой мод шиг болсон байгаа харагдсан замыг цас шорооноос хамгаална.
Манайд өмнөд зүгээс ирж буй цөлжилтөөс хамгаалахын тулд ойн хэрэм барих тухай уншиж байсан, сайхан санаа байна лээ. Харин хэрэгжилт нь хэрхэн явагдаж байгаа нь сонин байна.
Автобус хотоос гарах үед зам зуур жагссан цагдаа нар ийш тийш явж буй цагдаагийн машинууд манай ерөнхийлөгчийн албан айлчлалын аюулгүй байдалд ихэд анхаарч буй нь харагдаж байлаа.
Байгаль өөрчлөгдөж уул толгодгүй хээр тал болсон байлаа. Хаврын эхэн сар дөнгөж эхлэж байгаа тул байгаль зүлэггүй бөгөөд шороогоор хийсч байлаа. Ганц хоёр суурингаар өнгөрөх үед Монгол бичиг бага харагдлаа. Магадгүй Хан үндэстэнүүдийн суурьшсан газрууд биз.
Хуучны соц систем нурсаны дараа Киргизстан улстай танилцаж байхад жижиг хотод Киргиз, Казак, Таджиг, Орос, Халимаг гэсэн тусдаа дүүргүүдэд хүмүүс бие биентэйгээ нээх холилдохгүй амьдарч байсан юм.
Хээр талд барьсан 2 эгнээт сайн хучилттай зам маш сайн хийгдсэн байлаа. Хааяа нэг амралтын газрууд замын хажууханд өнгөрөнө. Монгол гэрийг барихдаа төмрөөр араам зангиддаг бололтой.IMG_0231

Хар хоринтой төстэй олон гэртэй амралтын газар харагдлаа. Өвөр Монголын жуулчлал хэр байдаг болоо? Гэсэн бодол төрлөө. Хэдийгээр олон хүн амтай улс гадны жуулчид гэлтгүй дотоод жуулчлалаараа энэ салбараа аваад явах боломжтой ч, улс орноо сурталчилах нь цаагуураа эдийн засгийн том тулгууртай билээ.

IMG_0232

15 цагийн орчимд Сайнгол, Эрээний хоорон дахь замын төлбөр авдаг цэг дээр зогслоо.
Өмнөд зүг болон зүүн хойд хэсгээр гэмт хэргийн байдал тайван байгаа нь анзаарагдсан юм. Учир нь Дундад улсын баруун бүсэд, муж солигдох болгонд цагдаа ирж иргэдийн бичиг баримтыг цахилгаан төхөөрөмжөөр бүртгэж авч байсан юм.

IMG_0234

Автобусанд таарсан өвөр Монгол залуугаас юу болж буйг асуутал
- Монгол улсын ерөнхийлөгч үүгээр явах юм.
Гэлээ. Замын хажууд зогсож байх үед нэгэн өвөр Монгол холоос харж байснаа дөхөөд
- Та Амай юу?
Гэлээ. Өвөр Монгол залуу намайг яаж мэдэж байдаг билээ гэж гайхаад
- Тийм
- Би таны аяллын талаар тогтмол уншдаг. Сая харж байгаад мөн үү биш үү? Гэж бодлоо.
- Кирил Монголоор уншдаг юм уу?
- Уншина, гэхдээ Монгол бичгийн хэд хэдэн вэб хуудсууд байдаг бөгөөд түүнд дээр таны аяллын тэмдэглэлүүдийг Монгол бичиг болгоод тавьсан байдаг шт.
- Өө ямар сонин юм. Та нар тэгвэл кирилээс хөрвүүлээд Монгол бичиг болгосон вэб хуудасныхаа хаягуудыг өгч болох уу? Зурагнуудтайгаа бас оруулсан уу?
Ийнхүү гайхширч орхилоо.

IMG_0235

Өвөр Монголд миний аяллыг Монгол бичигт хөрвүүлэн уншдаг хүмүүс байна гэхээр. Олон хүний дундаас таниад ирсэн залуугийн зургийг дарлаа. Тэрээр бас зургаа дарууллаа. Замыг чөлөөлхийн тулд бүх машинуудыг хажуугийн хашаа руу чиглүүллээ.
Би өөрийн сахиус болох алтан соёмбот улаан цэнхэр далбаагаа цүнхнээсээ гаргаад хажууд зогслоо. Монголын цуваа өнгөрөх үед далбаагаа дэвэх юм бол хийморио сэргээж буй мэт санагдахаар байлаа. Тугаа салхилаагүй мөн ч удлаадаа. Замд гарсан мөчөөс хойш эдлэж хэрэглэж байсан зүйлүүд хэд хэдэн удаа солигдож байсан ч далбаа аав ээжийн бэлгэлсэн тэр чигээрээ, Африкт замд унаан дээр явж байхдаа бага зэрэг урагдаж, засуулсан ч сүр хүч сүнс нь шингээстэй.

IMG_0262

Хажууд нэг ах
- Чи Монгол уу?
Гэж асуусны дараахан өөр Монголчууд ирээд
- Бид сая машиндаа өөрийн чинь тухай ярьж байсан шт!
Гээд блогны зарим нэг тэмдэглэлүүдийг ярилцлаа.
- Хамгийн их таалагдсан улс юу байсан бэ?
Гэж битгий асуугаарай гэж бодож байтал
- Монголдоо огт очоогүй 4 жил хагас болж байгаа юм уу? Дээгий жил хагас авсан шт!
Би тэр Дээгий энэ тэрээ бодох ч хүсэлгүй байсан юмсан. Хүнд амьдрал дахин нэг боломж олгодог гэж би итгэдэг, харин ухаарч чадаагүй бол одоо яахав. Гэж хэлмээр байлаа.
Далбаагаа гартаа барих гэтэл салхинд хийсээд байсан тул тэр хавиас бургасны иш олж, мөчрүүдийг нь хугалаад далбаагаа тогтоолоо. Зам хааснаас хойш цаг гаруй зогслоо.
Өмнө зургаа авхуулж байсан Өвөр Монгол залуугаас маш олон зүйлүүдийн талаар лавлаж асуусан бөгөөд Монголд гадаад оюутны байранд байхад Монголд суралцахаар ирсэн Өвөр Монгол залуучуудын хэлж байсан зүйл санаанд орлоо.
- Бид өөрсдийгөө Монгол гэж боддог, тэгээд энд ирэхээр биднийг хужаа гээд дургүй.
Өвөр Монголчуудыг би хувьдаа хүндэлдэг. Тэд Монгол бичигээ соёл ёс заншилтайгаа маш сайн хадгалж чадсан, ямарваа нэгэн том улсын бага үндэстэнгүүд соёлоо хадгалах тал дээр анхаардаг болоод тэр үү. Казакстан улсад байхад Монголд амьдардаг Казахууд тэнд буй казахуудаас хэл соёлоо хамаагүй дээр мэдэж байсантай адил.
Шинэ үеийн Монголчууд нэг зүйлийг ойлгохгүй байгаа юм шиг. Өвөр Монгол гэдэг үг бол Өмнөд Монгол гэсэн үг шүүдээ! Тэгэхээс биш өвөр орохын Өвөр биш. Өвөр дээр суу, уулын өвөр гэдэг чинь урд талыг л хэлж байгаа биздээ! Тэгээд бид өөрсдийгөө цэвэр Монгол гээд байгаа ч Монгол бичигээрээ бичиж уншдаг хүн хэд билээ?
Тэрхүү бичигийн соёлд Монгол үгсийн үндэс үүсэл нь галиглан байдаг шүүдээ!
СУР ГА ГУЛИ гэдэг жишээгээр сэдвээ орхиё.
Хажууд зогсож байсан Монгол охин цагдаа нарын яриаг орчуулж өглөө.
Цуваа ирж байна . . . . .

IMG_0253

Эхний машин явж эхлэх үеэс далбаагаа тэнгэрт өргөж, өнгөрсөн машин бүрт гараараа далаллаа. Өчигдөрийн арга хэмжээн дээр танил хүмүүс байсан бөгөөд гэрлүүгээ харихад нэг л өдөр үлдсэнийг бас мэдэж байгаа, гэхдээ зам нийлээд зам зам дээр далбаагаа мандуулаад зогсоно гэж төсөөлөөгүй биз.IMG_0246

Цуваа өнгөрөөд бүгд машиндаа суулаа. Хажууд хамт байсан Монгол ах машинаасаа Монгол хиам хэрчиж өглөө. Замд гарсанаас хойш тийм ч их Монгол хиам идээгүй шүү!
Автобусанд суугаад консулын газраа хэрхэн олох тухай бодлоо. Монголд миний аяллын дэмжигчид болон гэр бүлийнхэн ерөнхийлөгчийн албатай холбогдсон бөгөөд Хөх хот, Эрээн тэгээд Улаанбаатар орох бүх нутгуудын засаг дарга нарт мэдээ хүргэж Монгол бадарчинг хүлээж авах ажилд туслахыг хүссэн гэлээ.
Бүх асуудалд ганцаараа, газар дээр нь шийдэж байсан хүн Шанхай хотоос өнөөдөр хүртэл Монгол залуусын тусламжтай санаа зовохгүй байгаадаа баяртай байлаа.
Таарсан хүн бүр мэнд хүргэж аян замын ерөөл хэлж буйд үнэхээр их баярлаж эхэллээ. Ялангуяа Өвөр Монгол залуу зам дээрээс намайг таниж зургаа авхуулхыг хүсэж байгаа бол сайхан хэрэг.
Автобус хөдлөж удалгүй дахиад л замын бөглөрөөтэй учирлаа.

IMG_0269

Зогсоол дээр автобусаа солиод Эрээний нийтийн тээвэр гэсэн автобусаар хотын зүг хөдөллөө. Хот руу орох үүдэн дээр хоёр том үлэг гүрвэлийн хөшөө байсан бөгөөд замын хажуугаар олон жижиг үлэг гүрвэлүүдийн хөшөөг сонирхолтой байдлаар байрлуулсан байлаа.

IMG_0277

Эрээн гэж хотод 7 жилийн өмнө Бээжин явах замдаа буудаллаж байсан бол энэ удаа тэс өөр болсон байлаа. Үнэхээр том хот шиг болж байна. Зам засвар болон гэрэлтүүлэг гээд.

IMG_0283

Замын үүд хэрхэн өөрчлөгдсөн байх болоо? Гэж бодогдлоо.
Автобус буудал дээр ирж, нутгийн өвөр Монголоос хэрхэн консулын газар хүрч болохыг асуулаа
- 5 юаний таксинд суулгаад хаягийг нь хэлж өглөө. Такси яваад удалгүй зогслоо. Буудлаас алхахаар газар байлаа.

IMG_0288

69 орны хамгийн сүүлийн Монголын албан ёсны газар.
Эрээн хотын консулын газарт Консултай уулзаад, нутаг буцах төлөвлөгөөний талаар ярилцах хүсэлтэй байсан ч, ерөнхийлөгчийн ажилаар хэн ч байсангүй. Хэсэг хүлээж байтал олон машинууд хашаанд орж ирлээ. Ерөнхийлөгчийг замд нь үдсэн байсан бөгөөд Эрээний Консулаас гадна Бээжин дахь элчин сайд хамт ирлээ.
Бээжингийн элчин сайдын яаманд очиж бараалхах хүсэлтэй байсан ч, ерөнхийлөгчийн айлчиллаар Шанхай явсан тул амжаагүй юм.
Бөөн аз.

IMG_0290

Би очсон улс бүртээ Монголынхоо албан ёсны хүмүүстэй уулзаж, аяны тухай тайлангаа өгдөг билээ. Харин замд хүмүүс ажил ихтэй тул уулзах боломжгүйгээ илэрхийлдэг юм.
Би паспортоо аяны зургуудын хамт дотогш орж буй охинд өгөөд
- Бадаричн Амай ирсэн байна, ерөнхийлөгчийн тамгын газраас намайг хүлээж аваад туслалцаа үзүүл гэж мэдэгдсэн байх ёстойг дамжуулна уу?
Гэж хүслээ.
Удалгүй албаны хүн гарч ирээд өнөөдөр уулзах боломжгүй байна, маргаашнаас ир! Гэлээ.
Их санасан газар 9 шөнө . . .
Өнөөдөр би гадаад улсад өнгөрөөх сүүлийн өдөр, Консултайгаа уулзсан бол аштай байхсан харамсалтай л юм.
Эрээн хотод консулын газраас туслалцаа авна гэж бодож байсан ч, талаар өнгөрсөн тул интернэт кафе олж буудаллах байр, маргааш хил нэвтрэх тухайгаа өөрөө л шийдхээр болж байна.
Холын гийчинд цайгаар ундаалдаг ёс байдаг ч
- Та аян замдаа сайн явж байна уу? Бид хоёр тантай зургаа даруулая! Амжилттай аялаарай!
Гэсэн үгээр консулын газраас үдэжгарлаа.
Буудал олоод, маргааш эрт нутгийнхаа хилийг гатлана. Эх орондоо харихад намайг уриргүй тоогоод дэмжээд байх хүн байхгүй гэдгийг холын африкт ганцаардаж, ядарч байхдаа ойлгосон ч, өөрийн тэмдэглэлээ бичиж байгаа нь ирээдүйн дэлхий тойрон аялагчид, гадаад орны мэдээ мэдээлэл цуглуулагч сайн дурын залуусыг ядахнаа урьж угтаад халуун цайгаар дайлдаг тийм албаны хүмүүстэй болохыг ирээдүйн дипломатчидад захиж байгаа юм!
2010 оны 5 сарын 3-ий 20:59 өдөр. Эрээн хот.
Сая гэрийнхэнтэйгээ холбогдлоо. Аав ах тэгээд найз Тайвнаа намайг тосхоор замд гарсан байна.
Маргааш 8 цагт Замын үүд дээр ирэх юм байна.
Замын үүдээс Улаанбаатар хүртэл нийтдээ 12 хоног бадарчилж байж 2010 оны 5 сарын 16-ий 12 цагт Улаанбаатарт хүрэх төлөвлөгөөтэй байна.
G-mobile компани утас олгох болсон болж, боломж гарвал утасныхаа дугаараа блог дээрээ тавиад Улаанбаатар хүртэлх 12 хоногт блогийнхоо найзуудтай утсаар холбогдох боломжтой болох байх.
За ямар ч байсан маргааш өглөө хилээр эх орон руугаа нэвтэрнэ!
Энэ өдрийг ямар их хүлээж байваа!
Монгол орон мандтугай!

Horaayy..there are 18 comment(s) for me so far ;)

#1

уншлаа
маргааш эх орондоо тавтай морил

eco_mon wrote on 2010/05/03 - 21:09
#2

хөх азийн цээжинд ирж буцахын учир
хүмүүний алтан заяа энд байхын учир
туурайн тамгатай хөрсөн дээр унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
тунгалаг шандын толиог хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
би монголдоо мэндэлсэн…

eco_mon wrote on 2010/05/03 - 21:12
#3

Sain uu Sain yavj bna uu Urt udaa n gaihaltai ayalaliinhaa daraa EH ORONDOO TAVTAI MORIL. Ter konsuliin tuhai medleg medeelelgvi hvmvvs busdiig hvndeldeggvi uuriiguu l zuvhun gaigvi sain alban tushaaltan gej boddog tiim hvmvvs bolotoi . Tanii ayalaliin talaar medej unshij bsan hvmvvs unuudur Mongol geltgvi delhii dayaraa gaihan hvndelj bgaa Zarim neg hvmvvs ni medeegvi, unshaagvi bolohooroo vgvisgej l bg. Teglee geed tanii hiisen zvil gaihaltai yum chini. Eh orondoo hariad uuriinhuu harsan medsen zvileesee eh orniihoo hugjild zoriulna gej naidaj bna. Odoo bid hugjij bna Yum hiideg bolj bna Tiimees odoo baigaa baga zergiin muu muuhaid ni uuriin bodoj sanaj tuluvulsun zvilee bitgii geegeerei Amjilt hvsie. Minii bie Hyatad ulsiin Harbin hotod suraltsaj bui oyutan Bid tun udahgvi endees ehleed Mongoliinhoo talaar taniltsuulah bodoltoi bgaa End surj bui gadaad oyutan Tegeed bas Hyataduudad. Soyol urlag Unuugiin hugjil devshil geed l Bolomjtoi zavtai bol uur yunii tuhai taniltsuulah ve gedgiig zuvluurei Ene bol bidnii bus tanii sanaachilsan sanaag bid heregjvvlj bgaa yum shvv

Ganzo wrote on 2010/05/03 - 21:47
#4

Bayar hurgie. Eh orond chin huleej bga hun ih bish bj boloh ch bas bga shu.

otgonbat wrote on 2010/05/03 - 22:02
#5

za tesen yadan hvleej bn shvv. hamt baisaar baigaad tand hairtai bolj bn daa. hehe

Orgil wrote on 2010/05/03 - 22:20
#6

Ýõ îðîíäîî òàâòàé ìîðèëîîðîé.

Orgil wrote on 2010/05/03 - 22:21
#7

wow uneheer setgel dogdolj baina. Amai mine saihan mongol orondoo tavtai morilogtun…

Modun Shenyun wrote on 2010/05/03 - 22:48
#8

Amai Moongol dahi temdeglelee bicheereei. Mongol ruu duhsun chini minii setgel bas hudulj bna.
Ereenii konsul yuamar ih zantai um vee!!!!!!!

bayaraa wrote on 2010/05/05 - 14:16
#9

tawtai morildoo and min talbai deer irxed chin ochij bolox bol ochino shvv vnxeer ix bayrtai bna sain ywj irsen chin.ereenii konsul ymar nowshiin zantai xaranxui baagiinuud we archaagvi ymdaa ydaj konsuliin bairnd xonuulchij chadaxgvi manai tomchuud arai dendvv ym vzeegvi zantai ymdaa.!!!!!

man wrote on 2010/05/05 - 20:22
#10

Амаид баяр хургэмээр баина,энэ 4 жил хагаст эчнээ танил баиж , баярлах уед чинь цуг баяарлаж, хэцуу баидалд Орсон уед чинь бас л аиж зовж явлаа . Одоо монгол эх орондоо тавтаи морил. Одоо нутагтаа хиих ажил их баина шуу,яалангуяа. Монголиин дипломат албанд эрс оорчлолт хиих болснииг нудээрээ узэж биеэрээ мэдэрлээ шуу дээ,хамгиин суулиин тэр эрээнд суугаа консулиихан шиг арчаагуи улсуудтаи дипломат албииг оорчлоорэи.

Нутаг wrote on 2010/05/06 - 04:02
#11

Amai eh orondoo tavtai moril.Chamaig ergen irsend tuilaas bayartai baina.Eh oron elgen nutagtaa ih zuiliig hiigeerei.Bas manai ochuuhen karaoke pub aar zochilon irne gedegt itgej bna.Tani tai uulzana gedeg ner toriin hereg utas 8808-3907,

Mossad wrote on 2010/05/06 - 14:22
#12

chamaig ereeneer ybj ungursuniig uchigdur l medlee, haramsaltai bna g-mobailiinhaa dugaariig hurdan uguurei

nania wrote on 2010/05/08 - 11:05
#13

WOW unuudur yamar saihan medee sonsoj bainaa,bur setgel hudluud hooloi mine zangiraad baih chine.Amai mine sain yavj zorisondoo hurch chadlaa,uurtuu setgel hangaluun baigaa bizde? uuriihuu erch huchiig hiisen zuileeree baharhaj harah uneheer TAS saihan medremj turuh baih daa. Ene olon huniig uurtuu tataj chadlaa,gaihalti bizde? nad shig blogiin bichleguudiig chine bishren,amtarhan unshdag baisan humuus zunduu baih…za tegeed erch hucheer duuren daraagiin ajilaa hiine bizde? chamaig demjdeg humuusiin umnuus bayr hurgej changa tevren unsie . Chi chadsaan. ^.^

Tuya wrote on 2010/05/08 - 14:35
#14

HEHEHE BUR HAIR HUREED BAIHIINMAA

Tuya wrote on 2010/05/08 - 14:37
#15

neeree dugaaraa hurdan uldeegeerei…

Tuya wrote on 2010/05/08 - 14:38
#16

eh orondoo tawtai moril. ihiig uzej eruul enh butsaj irj bgaad uneheer ih baharhah setgel turj bna shuu, AMai.
ayalal duuslaa gedeg saihan bgaach adal yabdalaar duuren saihan ayalaliin tuhai ahin unshigui gej bodhoor haramsaltai ch yum shig. chi uneheer hen hunii hiigeegui tiim saihan zuiliig hiij chadsan shuu! amjilt husie!

нараа wrote on 2010/05/08 - 17:15
#17

ter muu consule yasan nowshiin amitan be ter ajiltain ohin ch gesen nowshnuud hunii gazar olon jil bolod irch bhad oorimsog hadad huleged awch chadahgui namaig yaj ugtah bol gej yaj dogdolon setgeldee tusuulj yadaj neg shunu cj gesen setgel amar untaj amrah gesen ih huleeltiig neg muu nowshin consule ingej bdag . uuchlarai ter nowshiin omnoos uuchlalguiya

galaa wrote on 2010/05/08 - 22:12
#18

uleg gurveluudiin hoshoo n goyo yum bna

mgl wrote on 2010/05/10 - 23:37
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.