IMG_0047

2010 оны 5 сарын 2 ны өдөр. Дундад улс, ӨМӨЗО-ны нийслэл Хөх хот.

Өчигдөр Хөх хотод шинээр нээгдээд удаагүй байгаа үзэсгэлэнг үзэхээр очих үед КИРИЛЛ МОНГОЛООР бичсэн самбар анхаарлыг минь татсан юм. Монгол нэр ургийн холбоонд багтсан бүх үндэстэн, ястнуудтай холбоотой ч Монгол улс гэх юм бол Төв Монголчуудыг нэрлэдэг юм гэж мөн ч олон хүнд хэлж байлаа.

Хэдийгээр уулын өвөр буюу Өмнөд Монголтой харьцуулаад Ар Монгол гээд байдаг ч, Зөвлөт холбоот улс байгуулагдаж 15-н бүгд найрамдах улс(республик)-д нэгдэх үед хойд хэсэг болох Тува, Буряд аймгуудыг Ар Монгол гэж нэрлэх нь зөв билээ.

“Монгол улсын соёлын өдрүүд” гэсэн нэрийг хараад яагаад ч юм сэтгэл хөөрлөө. Мөн ч удаан Монголынхоо мэргэжлийн соёл урлагийг харсангүй дээ.

Болох өдрийг нь лавлатал 5-р сарын 2-ны өдөр гэж тус музейн ажилчид хэллээ.

Өнөө өглөө босоод интернэтэд Блог дахь коммэнтуудаа уншиж байтал ноён ерөнхийлөгч уг арга хэмжээнд хүрэлцэн ирэх тухай хүмүүс бичсэн байлаа. Эх нутагтаа очоод төрийн тэргүүндээ бараалхах хүсэлтэй байгаа бөгөөд замын уулзвар дээр таарвал яавал дээр вэ гэж бодлоо.

Яаж ч байсан эртлэн босоод Ука, Жавхаа хоёрын хамт замаараа цай уугаад, тус музейг зорилоо.

Нээгдэх болоогүй, орой 20-н цагаас гэдгийг нутгынхнаас манай хоёр хэлмэрч олж мэдлээ.

Hello, Do you speak english? гэж мэндчилж юм асууж лавлахгүй байхын сайхныг сүүлийн 3-н хотод мэдэрч байна.

IMG_0134

Гэртээ хариад 19:00 өнгө

Horaayy..there are 5 comment(s) for me so far ;)

#1

Saikhan um uzej yavaa yum bna aa. Neeree Ya.Ganbaatar konsultai uulzaarai. Uvug mongol helnees Hyatad helend orson ormol ugs, Ertnii hyatad bichguuded temdeglegdsen mongoliin yaruu nairag uran zohiol bolon Nangiadiin uran zohiol geed l olon nom buteel hiisen hun um. Ter jil nadmaig tevdej yavahad tevneer tus bolson achtai hun baigaa yum. Jinhene erdem nomond nevtersen hun shyy. MUIS iin Gadaad gelnii surguulid olon jil bagsh hiij yavsan gej sonsson bilee. Bodohod tani aavtai ch tanil baih l daa.

Erdenesuvd.E wrote on 2010/05/03 - 01:53
#2

chi toglolt tiim bolloo gej eruusu bichsengui?!!!setgel hudlul,taalagdsan eseh ged l..

buya wrote on 2010/05/03 - 12:23
#3

Африкт аюул осол ихтэй ч хүмүүсийнх нь сайхан сэтгэл гэх мэт сонирхолтой унших зүйлс их байсан. Харин Монгол руу дөхөх тусам тэмдэглэлүүд чинь хүн хүнтэйгээ харьцах харилцааны талаар бага дурдагдаад байх шиг байна. Магадгүй гэр лүүгээ яараад тэр хэсэг дээр төвлөрөхгүй байна у эсвэл одоо байгаа улс оронд хүний харилцаа нь Африкийнхаас доогуур түвшинд байна уу. Ийм л бодол төрж байна даа.

Sayhnii unshigch wrote on 2010/05/03 - 14:43
#4

2010 оны 5 сарын 2 ны өдөр. Дундад улс, ӨМӨЗО-ны нийслэл Хөх хот.

Өчигдөр Хөх хотод шинээр нээгдээд удаагүй байгаа үзэсгэлэнг үзэхээр очих үед КИРИЛЛ МОНГОЛООР бичсэн самбар анхаарлыг минь татсан юм. Монгол нэр ургийн холбоонд багтсан бүх үндэстэн, ястнуудтай холбоотой ч Монгол улс гэх юм бол Төв Монголчуудыг нэрлэдэг юм гэж мөн ч олон хүнд хэлж байлаа.

Хэдийгээр уулын өвөр буюу Өмнөд Монголтой харьцуулаад Ар Монгол гээд байдаг ч, Зөвлөт холбоот улс байгуулагдаж 15-н бүгд найрамдах улс(республик)-д нэгдэх үед хойд хэсэг болох Тува, Буряд аймгуудыг Ар Монгол гэж нэрлэх нь зөв билээ.

“Монгол улсын соёлын өдрүүд” гэсэн нэрийг хараад яагаад ч юм сэтгэл хөөрлөө. Мөн ч удаан Монголынхоо мэргэжлийн соёл урлагийг харсангүй дээ.

Болох өдрийг нь лавлатал 5-р сарын 2-ны өдөр гэж тус музейн ажилчид хэллээ.

Өнөө өглөө босоод интернэтэд Блог дахь коммэнтуудаа уншиж байтал ноён ерөнхийлөгч уг арга хэмжээнд хүрэлцэн ирэх тухай хүмүүс бичсэн байлаа. Эх нутагтаа очоод төрийн тэргүүндээ бараалхах хүсэлтэй байгаа бөгөөд замын уулзвар дээр таарвал яавал дээр вэ гэж бодлоо.

Яаж ч байсан эртлэн босоод Ука, Жавхаа хоёрын хамт замаараа цай уугаад, тус музейг зорилоо.

Нээгдэх болоогүй, орой 20-н цагаас гэдгийг нутгынхнаас манай хоёр хэлмэрч олж мэдлээ.

Hello, Do you speak english? гэж мэндчилж юм асууж лавлахгүй байхын сайхныг сүүлийн 3-н хотод мэдэрч байна.

Гэртээ хариад 19:00 өнгөрөөгөөд гарах бодолтой байсан ч яагаад ч юм эртхэн очихоор шийдлээ, үдийн хоолоо бага зэрэг шингээнгээ манай консулын газраар дайраад гартал хаалттай байсан бөгөөд, зүүн талд нь зогсож байсан микро автобусанд консулын ажилчид суугаад явах гэж буй нь харагдлаа.

Өөрийгөө танилцуулаад консултай уулзах боломж байгаа эсэхийг асуух үед: – Ерөнхийлөгчийн айлчлал, соёлын өдрүүд гээд ойрын үед завгүй байгаа гэлээ. Бүгд автобусандаа суугаад хөдлөх болсон бөгөөд соёлын өдрийн нээлт рүү явж буйг мэдлээ.

18-н цагийн үед манай албаны хүмүүс явж байгаа нь арга хэмжээ бидэнд мэдэгдсэн цагаас эрт эхэлж магадгүйн дохио байлаа. Консулын газрын урдаас такси бариад төв музей хүрэх үед бүх замууд бөглөрсөн байсан бөгөөд замын цагдаа болон цэргийн хамгаалалт мэр сэр харагдаж байв.

Үүдэн дээр нь очих үед улаан хивс зассан хаалгаар бус, хойд хаалгаар орохыг санууллаа. Билеттэй бол түүнийг нь аваад орох бодолтой байсан ч, зарж буй газар үгүй байлаа.

Үүднээс нь буцах гэж байх үед манай консулын газрын ажилчидтай таарч, түрүүхэн танилцсан консулын албаны ах хамгаалалтын албаныханд нь хэлж бид 3-г оруулхаар боллоо.

Дундад улсад баруун хил болох Кашгараас нэвтрэх үед анзаарагдсан зүйл бол цэрэг, цагдаагийн харуул хамгаалт хаа сайгүй. Тэр нь хэдийгээр амар тайван, аюлгуй байдлын баталгаа болж харагдаж байгаа ч яг ажиллаж буй байдал нь тийм ч сайн байгаагүй юм.

Тус үзэсгэлэнд нэвтрэх үед биедээ авч явж буй шингэн ундаануудыг хурааж авлаа, дотор суудал бүрт ус тавьсан байсан бөгөөд, доторх ТҮЦ-нээс ундаа худалдаж авч болохоор байв.

Саванд ус биш, шатах тэсрэх шингэн байж магад гэж сэрэмжилснээс, галт тэрэгний буудалд орох болгонд савыг задлуулж, – Наадхаа уу даа! гэж тушааж байсан.

Онгоцны буудалд байдаг ачаа тээшийг нэвт хардаг төхөөрөмжүүд олон нийтийн газар бүрт байсан ч, түүнийг ашиглаж буй байдал нь хэнэггvй санагдсан юм.

Метрогоор Бээжин, Шанхайд явж байхад орц болгон дээр тус төхөөрөмжийг байрлуулан, цүнхээ доогуур нь хийж буй эсэхийг шалгаж байсан ч дотор нь юу байгааг огт анзаарахгүй байсан юм. Өнөөдрийн арга хэмжээнд орох үед мөн ялгаагүй хальт мулт оруулаад л гаргаад байлаа. Харин тогтмол “жингэнэж” байгаа хүн нэвтэрдэг төмөр шалгагч хаалгыг ашиглах тухай ойлголт хэнд ч байхгүй нь ойлгомжтой байлаа.

Хүн цүнхэндээ биш биедээ зэвсэг хадгалсан бол, цүнхийг нь шалгаад, харин зогсолтгүй жингэнээд байгаа үүдээр нэг нэгээрээ бус нийтээрээ өнгөрөн гарч буй хүмүүсийг шалгах хүсэлтэй, бодолтой хүн байсангүй.

Монгол улсын Ерөнхийлөгч гэдэг төр улсын илэрхийлэл билээ, тиймээс түүний аюлгүй байдлыг бүрэн хангах нь хүлээн авч буй улсын нэр төрөөс гадна хоёр улсын найрсаг харилцааг сэвтээхгүй байхын баталгаа юм.

Ийм чухал арга хэмжээн дээр хамгаалтын алба хайнга хандаж байгааг манай аюлгуйн алба анхаарч, өөрийн төлөөлөгчдөө давхар байрлуулах нь зүйтэй санагдсан юм.

Шанхай хотод болж буй EXPO-гийн аюлгүй байдлын бэлтгэл ажил нүсэр том мэт харагдсан ч, өндөр өртөгтэй шалгах техник төхөөрөмжүүдийг тэр бүр зөв ашиглахгүй байгаа нь харагдаж байсан. Бас тус үйл ажиллагаанд оролцож буй залуусын форумыг уншиж байхад: “Биднийг аюлгуй байдлыг ханга! гэж тэдэнд тавьдаг ч, хэрвээ ямарваа нэгэн зүйл болох юм бол бид өөрсдийгөө яаж хамгаалах тухай ч мэдэхгvй байна” гэсэн байсан. Хэдийгээр хүн хүчний олноор сүртэй бөгөөд аюулгүй байдал хангагдаж буй мэт харагдаж байгаа ч дөнгөж хамгаалах ажлыг анх удаа хүлээн авч буй залуус цаг нь болохоор хэрхэн ажлаа хийж чадхаа харуулна гэж найдаж байна.

Шалган нэвтрэх үүдийг өнгөрөх үед хажууханд 20 орчим насны 20-30 аад залуус 2 эгнээгээр цэрэг жагсалт хийсэн байлаа. Өмнө нь зогсож буй ахлах албан тушаалтан даалгавар, заавар өгч эгнээгээр үзвэрийн танхим руу орууллаа. Бүгд жирийн өдөр тутмын хувцастай байсан бөгөөд, аюлгүйн албанд суралцдаг залуус баймаар санагдлаа.

Доод болон, 2 дугаар давхрын суудлууд тасалбар дээр шивээстэй байсан тул 3 дугаар давхар луу гарлаа. Шинэ бөгөөд сайхан тохижуулсан урлагын заал байлаа.

- Энд Сэрчмаа тоглолт хийж байсаншт! гэж Жавхаа хэллээ.

- Хүн их ирсэн үү? Өвөр Монголд Сэрчмааг мэддэг үү?

- Сайн мэднэ, суудал олдхооргүй их хүн байсан.

Суудал дээрээ суугаад тус арга хэмжээний бэлтгэл ажил болон аюлгүй байдлыг эргэн тойрноос ажиглаллаа. Дээврийн зарим нэг нүхнүүд дээр станц барьсан костьюмтай залуус, үүд болгон дээр албаны хувцастай болон энгийн хувцасласан хүмүүс, тэгээд үзэгчдийн суудал дээр тоглолт үзэж таашаал авъя гэсэн царайгүй эргэн тойрны хүмүүсийн хөдөлгөөнийг хянасан үзэгчид.

Хэдийгээр тоглолт дуусаад, албаны хүмүүс болон зарим үзэгчид заалыг орхин гарч байсан ч түрүүхэн гаднааас жагсаалаар орж байсан, алгаа ташдаггүй 2 эгнээ залуус ямар ч хөдөлгөөн сэтгэлийн хөөрөлгүй, албаны хүмүүс сууж байсан төв эгнээний арын 2 эгнээг хамгаалан суусаар байлаа.

Тоглолтоо тараад бид гурав аз таарч бүх юм амжилттай болсон тус өдрийг тэмдэглэн, бас маргааш өглөө намайг сүүлийн замд үдэх тухайгаа ярилцаж суулаа.

Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл Хөх Хотод хэдхэн хоносон боловч хүмүүсийн амьдрал, байгаа байдлыг нь бусад нутгууд болон улсуудтай харьцуулж, Төв Монголоос юугаараа ялгаатай байгааг сүүлд илүү тодорхой судлах нь зүйтэй гэдгийг мэдлээ.

Нутаг буцах өдөр дөхөх тусам улам бүр оюун санаа тогтворгүй болж, халаасандаа паспорт авч явахгүй, хүн бүрийн яриаг ойлгож эхлэх тэр өдөр нөгөөдөр ирнэ гэж бодохоор л…

baje wrote on 2010/05/03 - 17:55
#5

unshlaa suulchiin zamd udne gedeg ug …

eco_mon wrote on 2010/05/03 - 20:49
Both comments and pings are currently closed.