IMG_0041

2010 оны 5 сарын 1-ий өдөр. ӨМӨЗО-ы Хөх хот.
Өнөө өглөө Хөх хотод ирээд консулынхаа газраар бараалхах бодолтой байсан ч оройтоод бас амралтын өдөр нь таарсан тул амжсангүй. Гэхдээ аяллынхаа маш чухал зүйлийг олж үзлээ. Ямарваа нэгэн улсын нийт иргэдийн оюуны мэдрэмж болон мэдлэгт холбоотой нийгмийн үнэт зүйлс, газруудыг төр хамгаалалтандаа авч, цаашдын тогтвортой үйл ажиллагааг нь хангахад чиглэж ажилладаг билээ.
Иргэддээ нэгдмэл бодлого, эх орондоо итгэх итгэл, улс орноо хөгжүүлэх боловсролыг олгодог цэцэрлэг, сургууль, их сургууль, номын сан болон музейнууд хэн ч халдашгүй төрийн бүрэн хамгаалалтанд байх ёстой.
Түүх гэдэг бол сургаал.


Түүнийг мэддэг байх нь нэг алдаагаа давтахгүй байхаас гадна хэрвээ ямарваа нэгэн асуудал гарвал нийгэм нь удаан хугацаанд бүрэлдэн тогтсон соёл ёс заншил дээрээ суурилан хөлөө олж болдог сайн талтай юм.
Египетийн эртний бичээсийг харж байлаа. Ханз үсэгтэй адил бүдүүлэг эртнийх байсан бөгөөд өнөөдөр хэрэглэгдэхээ болисон нь тухайн үеийн мэдлэг өнөөг хүртэл залгамжлагдаж ирээдүйн шинж юм.
Дэлхийн хамгийн эртний уламжлагдан ирсэн бичиг болох ХАНЗ бичиг нь манай Монгол бичигээс хэдэн мянган жилээр эртнийх билээ. Түүнийгээ өнөөгийн дижитал ертөнц хүртэл хадгалж ирсэн нь өнө удаан жилийн туршлага мэдлэгээ шинэ үедээ тогтмол шилжүүлж чадаж буйн тод жишээ юм.
Бид хэдийгээр их улс байгуулаад нүүдэлчидийн овог аймгуудын ургийн бичгийг дээрээс нь доош, түүх судар болгон бичиж, гүн ухаан хууль тогтоомжоо эртний хэл дээрээ бичиж ирсэн ч шинэ коммунист системийг бий болгож буй нэрийдлээр түүнийгээ устгаж 70-хан жилийн бичгийн соёлтой нялх улс болсон билээ.
Өөрөөр хэлбэл иргэд нь өөрийн хэл дээр буй бичиг баримт, түүх судар судалгааг 60-хан жилд бүтээсэн мэдээлэл дотроос авч чадна гэсэн үг. Аль эсвэл гадны эх сурвалжуудаас тэдний хэлсэн нь үнэн гэж итгэж хүлээж авна.
Түүхээ хайрладаггүй, хамгаалдаггүй, судалдаггүй хүмүүс нэг алдааг дахин давтдаг жишээ бидний 21 оны хувьсгал, хуучны бүдүүлэг соёлгүй! Гэж үндэснийхээ соёл түүх судраа шатааж хаяад шинэ зүйлд автсан цагаас бид хоцрогдон Монголоос өөрчлөгдсөн Монгол болсон. Харин 91 оны ардчилсан хувьсгал гэж коммунист нийгмээс гарахдаа хүн амынхаа боловсролыг 100% хүргэж, эх орны байгалийн баялаг бүрэн шахуу судалсан ажилаа устгаж хаяад, уламжлалт соёл руу шилжиж байна гээд төөрсөн Монгол болсон.
Монгол соёлоо Төвд соёлоор андуурсанаас гадна, идэвхтэй хувьсгалчидын 70 жилийн өмнөх их устгалын дараа үлдсэн цөөхөн мэдээлэл дээр хөгжилөө бүрдүүлэхийг хичээсэн.
Дэлхийн бүх мэдээлэл, уран зохиол хөрвүүлэгддэг агуу Англи хэл, дэлхийн эдийн засаг соёл улс төрийн их гүрэн болон АНУ-ын нөлөө хоёр төөрсөн ард түмнийг бүрэн мунхруулж
- Би хэн бэ?
Гэж бодох зав гархааргүй мөрөөдлийнхөө зээлийг банкинд төлөх зам руу орсон.

IMG_0088

Төөрөгдлийн гол шалтгааныг бусад улс орнуудын алдаа оноон дээрээс олох гэсэн миний аян тэгтлээ хүмүүст саад болоогүй байх.
Өнөөдрийн миний музейд үзсэн зүйлүүд маш олон зүйл бодогдууллаа.
Бадарчилахын сайн тал гэвэл ойлгохгүй байсан эсвэл эргэлзэж байсан асуултуудандаа хариулт олж болдогт орших байх.

IMG_0046

5 сарын 1-ий өдөр Шанхай хотод дэлхийн экспо нээгдэж байсан ч, үзсэн харсан бүхэндээ арай гэж нэг муу тархиндаа цэгцтэй байлгаж байгаа энэ үед хэрэггүй санагдсан юм. Тэр их мэдээллийг хүлээх авахад маш их зай hard disk-энд хэрэгтэй.
Харин өнөө өглөө Хөх хотод ирхэд Жавхаа Ука хоёр шинээр байгуулагдсан музей үзэхийг санал болголоо. Жунгуо улс иргэддээ мэдээ мэдээлэл олгох ажил дээр маш эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд хэрэггүй эсвэл аюултай гэсэн зүйлсээс бас иргэдээ хамгаалж байгаа нь facebook, youtube хориглосноос харж болно.
Хөх хот 4 сая хүн амтай гэх үед Улаанбаатар хоттойгоо харьцуулахад хэр том байж болохыг гадарлалаа. Өдөр тутам хардаггүй онцгой эсвэл үндэсний соёлтой арга хэмжээ бичгүүд дээр л харагддаг Монгол бичиг маань өдөр тутмын хэрэглээ, зам уулзварын тэмдэг, хаягнууд дээр буйг хараад нэг бодлын баярлалаа. Гэхдээ бүрэн уншиж чадахгүй байгаадаа ичлээ.
Монгол улс, ӨМӨЗО, БН Буриад улсуудын хоорондын ялгааг би олж харахыг их хичээлээ. Хоёр их улсын тохиролцоотойгоор хойд бүсэд шилжсэн Буриад болон бусад аймгуудын иргэд нь Монгол хэлнээсээ бүрэн шахуу холдсон бөгөөд Монгол бичиг бол хадны бичээс төдий харагддаг юм. Харин ЗХУ гэх социалист чиг хандлагатай 15 бүгд найрамдах улсаас бүрэлдсэн холбооны улсад нэгдэхийг хүсэж байсан ч чадаагүй Монгол улс нь нүүдэлчидийн ургийн холбооны улс байгуулагдаад 700 гаруй жил дагаж байсан Ургийн бичиг болон соёлоосоо татгалзаж, европ чиг хандлагатай ази царайтай хүмүүс болсон билээ.
Харин Өвөр Монголын байдлыг ажиглаж байхад өөр байна. Зөвлөлт улс өөрийн бүрэлдэхүүнд орсон бүх улсуудын цагаан толгойг кирил болгож, Орос хэлийг албаны хэлээр сонгож иргэд хоорондын цусны холилцоог хийсэн бол 1949 онд байгуулагдсан Жунгуо буюу Дундад улс нь улс үндэстнүүдийн хэл соёлыг устгалгүй хөгжүүлсэн ч, иргэд хоорондын цусны солбилт явуулаагүйгээс гадна БН гэх улсад багтсан улсуудын газар нутгуудад их хэмжээний Хан үндэстнээ суурьшуулсан байна.

IMG_0047

Дэлхийн хөгжилийн төвийг Америктай булаацалдан, улмаар авна гэж буй өмнө хөрш барилга байгууламж, хот тохижуулалтаар 5 жилийн дараа гэхэд маш өндөр харайсан байна. Хөх хотын музейг хүн бүрт үзэхийг зөвлөж бйана. Маш сайн загвартай баригдсан уг музей үүдэн дээр байгаа Монгол улсын соёлын өдрүүд гэсэн бичиг таалагдсан боловч хэзээ болох хаана хэн зохион байгуулж буй талаар юу ч олж харсангүй. Цуг яваа Монгол залуус ч толгой дохилоо.
Гадаад хэргийн яам болов уу? Соёлын яам болов уу?
Тус музей үнэгүй гэж байсан бөгөөд билетийн касснаас заавал билет авах ёстой байлаа. Нэг хүнд нэгийг л өгнө гэсэн зааврын дагуу үнэгүй билетийг нь аваад үүдэн дээр очтол билетийг цоолоод нэвтрүүллээ.
Ямар учиртайг нь ойлгох гээд ядаж байна.
Мөнгөө барж ядаж байгаач юм уу гэмээр баахан билет хэвлээд үнэгүй тарааж байснаас шууд оруулсан бол тэгэх их тамга дарж ажил болохгүйсэн. Гэхдээ хэрвээ нөгөө талаас нь бодвол уг билетийг нь хадгалж үлдэх над шиг хүмүүст насан туршийх нь сурталчилгаа болж байгаа юм.

IMG_0048

Үүдээр нь ортол маш олон хүмүүс суугаад ямарваа нэгэн тоглолт хүлээж буй мэт байлаа. Магадгүй майн баяр гээд болов уу. Монгол хувцастай Хан үндэстэн, Монгол үндэстэнгүүд хамтарч Монгол урлагийн бүжгийн болон урлагийн үзүүлбэрүүд танилцуулж байлаа.

IMG_0050

Хэдийгээр бид Өвөр Монгол гэж Монголоос ялган хэлж байгаа ч дотроо олон ястнаас бүрдсэн өвөрмөц соёлтой нутаг гэдгийг би зөндөө сонсож байсан юм. Харамсалтай нь энэ удаа амжихгүй ч дараагийн удаа нутаг бүрийн ястангуудын соёлыг улам бүр нарийвчлан судлах болно.

IMG_0049

Музейн ханаар дүүрэн түүхэн холбогдолтой шавран барималууд дээр нөгөө л хувааж ядаад байгаа их түүхийн үйл явдлууд байлаа.

IMG_0053

Үзэн ядалт гэдэг сайн зүйлд хүргэдэггүй, харин ур ухаан итгэл бишрэл бол өөр.
Унгар улсад байхад манай нэг зохиолчтой учирч байсан бөгөөд тэрээр Жунгуогийн нэгэн зохиолчийн бичсэн тэмдэглэлийг надад уншихыг зөвлөсөн юм.
WOLF TOTEM гэх номон дээр Хан үндэстэн залуу Монгол нүүдэлчиний гэрт байхдаа нүүдлийн соёл иргэншилийн зарим хэсгийг хэрхэн сайн судласан тухай байсан гэсэн. Би тухайн номыг уншаагүй ч, зарим нь Монгол зохиолын орчуулга гэж бас хэлж байсан. Яасан ч байсан олон мянган жил хамт буй Өмнөд хөршөө сайн судлаж, 21-р зуунд харилцан эрх тэгш амьдрах ухааныг манай Ази судлаачид гаргах ёстой билээ.

IMG_0054

Бид 81 онд багийн бүрэлдэхүүнд иргэнээ сансарт нисгэсэн бол саяхнаас сансрын улс болсон Жунгуотой өөрсдийгөө харьцуулахын аргагүй билээ. 76 онд Америкчуудын бий болгосон САНСАРЫН ДАЙН кино ЗХУ-ын намын удирдлагын сүнсийг зайлуулж, ЗХУ нуран унасан гол шалтгаануудын нэг нь САРНЫ хөтөлбөрт их хэмжээний мөнгө зарсан гэсэн.

IMG_0057

Хэдийгээр бид ардчилсан нийгэм байгуулж байна гээд соц үед бий болгосон хамаг дэвшилээ устгасан ч, 21 оны алдааг дахин давтахгүйн тулд Монголдоо СОЦИАЛИЗМЫН үеийн хүмүүсийн аж амьдрал, хэрэглээ, уншиж байсан номыг харуулсан КОММУНИСТ МОНГОЛ гэдэг музейнийхээ зарим нэг тохижуулалтыг харж авсан юм.
Уг музей байгуулсанаар нүүдлийн соёлтой улс 30 жилийн хугацаанд хотжилтыг бий болгож европ болон өмнөд хөршийн олон зуун жилээр хүмүүжүүлж чадахгүй байсан хотын иргэнийг бий болгосон түүхийг ах дүү нэг үндэстэн бие биенээ улс төрийн үзэл баримтлалаар хороож байсан гашуун түүхийн хамт мөнхөлж, хойч үедээ хэзээ ч давтаж болохгүй гэдгийг анхааруулах юм.

IMG_0058

Түүхийн зарим тайлбар бичээсүүдийг уншаад инээд хүрмээр тохиолдлууд байсан ч, энэ бол энэ улсын хувилбар, түүнийг хэн ч өөрчилж чадахгүйг ойлгох хэрэгтэй юм. Би агуу Эзэн хаан гэж төрийнхөө ордоны өмнө залаад, хүн бүр тухайн үед байсан юм шиг ИХ гүрнээ ярьж байхад, уг их дайны хөлд үрэгдсэн улс үндэстэнгүүд тухайн түүхийг өөрөөр ярих юм.

IMG_0060

Шинжан мужийн Өрөмч хотын музейг бодвол хамаагүй дээр хийгдсэн байсныг бас хэлмээр байна.

IMG_0061

Өөрийн түүхээ устгасан хүмүүс хичнээн хашгираад нэмэргүй шүүдээ!
Монголын Юан их гүрний сүүлийн хаан нийслэл Дайдуг орхин явахдаа бүх архивыг орхисон гэдэг. Нөгөөтэйгээр хэрвээ тэрээр авч Хархорин руу хөдөлсөн бол дараа дараагийн дайнуудын үед шатаж, эсвэл коммунист Монголчууд шатааж болох байсан болов уу. Түүхийг зөв буруу гэлгүй бодит байдлыг харж дүгнэлт хийх нь хамгийн чухал.

IMG_0066

Бид өөрсдийгөө цэвэр Монгол гээд байгаа ч Монгол үгний уг үндэсийг илэрхийлдэг Монгол бичигээ ашигладаггүйгээс гадна баруунжсан соёл урлагийг үндэснийхээсээ дээр гэж боддог билээ.
Аялаж байх явцдаа Монгол дуу хүмүүст тоглолтоор нь харуулмаар байвал Youtube дээрх Өвөр Монголд болж буй үндэсний хувцастай тоглолтуудыг хажууд нь бичигдсэн Монгол бичгийн хамт харуулж байлаа.
Өөрийгөө Монгол гэж цээж дэлсээд байгаа хүмүүсийн дотор хэд нь Улаанбаатарын гудамжаар үндэснийхээ сайхан хувцасаа өмсөөд хөөмийдөөд Монгол бичгээрээ бичиж чадах вэ? гэдгийг асуугаарай.

IMG_0069

Дугуйг шинээр бүтээх хэрэггүй бөгөөд өмнөд хөршийн хийсэн зүйлүүдээс дэвшилт талыг нь судлаад нутагтаа хийх нь бас зөв гэж бодож байна.

IMG_0074

IMG_0082

Монгол улсад соёлоо авч хадгалах бус эрчимтэй хөгжүүлэх бодлого хэрэгтэй байна. Түүний тулд нэгдсэн зөвлөл байгуулж, хувцас урлаг соёл гээд бүх салбарт нэгдсэн хөдөлгөөнийг эхлүүлбэл зөв гэж санаж байна.
БСШУЯ-ы нэрэнд байгаа ч, соёл урлагтай ажилласан 8 жилийн хугацаандаа сайд маань ямар хүн байсныг мэдэж байгаагүй юм.

IMG_0089

Зураг авсан Ука, Жавхаа, Боко, Номин, Зүч.
Хөх хот дахь өртөө . . . .





Horaayy..there are 13 comment(s) for me so far ;)

#1

amaidaa amjilt husye!tuunees gadna nutagtaa irheer shiidsen bol irsen hoinoo yadahnee neg udaa ch gesen udaa mongoliinhoo talaar gadnii hunii nudeer niitlel bicheerei!gogo!

cool wrote on 2010/05/01 - 22:25
#2

nemelt medeelel bolgoj helhed, Hyatadiin buh muj oortoo zasah ornii tuw muzei ni ungui bolson yum, ene ni gadnaas irj bui gadaad dotoodiin giichid zochidod tuhai muj oortoo zasah orniig iluu surtalchilah ach holbogdoltoi yum, medeej biletguigeer orwol zambraagui yum bolno, tsaanaa burtgeltei baidag bolhoor, derees ni ter biletiig awahdaa bichig barimtaa uzuulj awdag yum, ene ni medeej neg talaaraa yanz yanziin selguutssen humuus oruulahgui gesen uudnees iim arga heregelj baigaa yum,
2t ni huhhot 4 saya hun amtai gej jinhene hudlaa shuu, 1.4saya huntei, ergen toirnii tosgond ni bas heseg hun am bga, gehdee niileed niileed yag huhhotiin ner (zasag zahirgaagaaraa ih tom huwaachihdag yum, manai bagnuur nalaih UBgiin duureg gej yawdag shig) door bol 3 sayaas hetrehgui,

mmmm wrote on 2010/05/02 - 01:02
#3

oo gants chuhal helen gesen yumaa martchihaj, yag odoo manai Elbegee eronhiilogch Hyatadad alban yosnii ailchlal hiij bga, 5sariin 2nd huhhotod ochij Mongol ulsiin soyoliin doloo honogt oroltsno, chadwal neg minut ch bolow Elbegeetei neg uulzchihaarai, eswel zurgaa awhuulchihaarai, ene gants bolomj chin shuu!
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 28-ны өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай Бээжин хотод уулзах бөгөөд Төрийн айлчлалын гол угтах ёслол нь 2010 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Шанхай хотод болох ажээ.

Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Шанхай хотноо зохиогдох олон улсын экспогийн нээлтэд оролцох бөгөөд БНХАУ-ын зүүн хойд хэсэгт орших Жилинь муж улс, ӨМӨЗО-нд зочилох юм байна. Тус айлчлалын үеэр ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод Монголын соёлын өдрүүд зохиогдох бөгөөд Бээжин хотод Монгол Хятадын бизнесийн форум болно. Ерөнхийлөгчийг дагалдан явах бизнес эрхлэгчдийн бүрэлдэхүүнд Монголын 40 гаруй компанийн төлөөлөгчид багтаад байна.

mmmm wrote on 2010/05/02 - 01:18
#4

hehe, Elbegeetei zuragaa avhuulah tiim chuhal gej uu? etssiin etsest Elbegdorj zugeer l neg hun shuu dee! Elbegee harin mai-giin ayalaliin utga uchiriig buren oilgoj chadah yum bol ooroo uulzah yum bishuu? Harin Mongol ulsiin soyoliin 7 honog gedegt ni ochvol iluu ur duntei sanj ..

baje wrote on 2010/05/02 - 04:47
#5

Хөх хот , Эрээн Хот дараа нь эх орны чинь дархан хил.

2004 оноос хойш хөх хот их өөрчлөгдсөн гэсэн . Энэ зун монгол явах замдаа очиж заавал 7 хоног байнааа !

Жавхаа wrote on 2010/05/02 - 04:53
#6

zhu d negdehiin huvid hezee ch mgl chuud husej bgaagui yum shu,tuuhiig guivuulj bolohgui

oogii wrote on 2010/05/02 - 07:22
#7

ertnii tuuhee sergeen sudalj medehiin tuld hyatad sudlal,tureg sudlal,arab pers sudlalaa hugjuulj zaluuchuudiig bodlogotoigoor beldmeer bainaa…tegeed medeej mongol bichgee surah…

asu wrote on 2010/05/02 - 12:43
#8

Ene postiig chin unshaad Choniin totem nomnii tuhai bichseniig chin
unshlaa,Yahoo mail ee shalgaarai bi oros hel deer ug nomiig attachlaad ilgeesen shu.Zaaval unshaarai ih goyo nom.

Amjilt husie.

Surenhuu wrote on 2010/05/03 - 16:21
#9

shan muzei bna

eco_mon wrote on 2010/05/03 - 20:30
#10

Tiim bna saihyan muzea bna . thank you

odnoo wrote on 2010/05/05 - 05:41
#11

love to see you again

A

Ariuna wrote on 2010/05/06 - 08:44
#12

(EU-d) neg tanidag hujaa zaluu odriin hoolnii tsagaar suuliin uyed unshij bgaa nom n ene chono-iin tuhai ovor mgl-d tsullogdson hujaa zaluugiin tuhai nom gej yarij bsan.Ene zaluu anh taniltsah uyedee chi mgl erchuud chononoos garaltai gedegt itgedeg uu gej asuuj bsan. tsever han gej bhgui bugd holildood duussan gej oorsdoo helj bsan. oor neg hujaa zaluu(tuunii naiz) mgl-iin haadiin tuhai mash sain meddeg chi yagaad ene tuhai sudlav geheer bi gantshan mgl-iin ch bish buh ornii huchirheg bsan humuusiin tuuh unshih durtai gej bsan. chinii hujaad ayalsan aylal chini ontsgui bolj. yagaad gevel chi bas l saihan setgeltei mgl-chuudiin hucheer yavj bgaa uchraas yag hujaa humuustei uulzaj adaglaad yum hudaldaj avch kontaktlaj uzelgui l irj bh shig. tuunees gadna hujaa-d deed mongol geed humuus bdag gesen yag tiim garaltai hodoonii aild ochood heden zurag darsan bol uneheer unetei ayalal bh blaa. bas medeej ovor mgl-iin talaar gunzgii (gedeg n heden yastanguudiinh n medeelel bish arai orgon hureetei niigmiin talaas n) medeelsen bol.

mgl wrote on 2010/05/10 - 23:01
#13

За тэгээл жавхлан ахыг дурайлтан ч биш. Дотроо түүхээ судлаал мэдээл бахархаадл явбал болоо бишүү. Дээрээс нь иймэрхүү Object – г ихээр бүтээх хэрэгтэй. Манай байгалийн түүхийн музей тэгээл аймшгын дөө.
Би барьж чадах биш тэднийл хийх ажил
Муулхаас ч яахуу муулахгүй гээд ч яахавдээ.

Xarxorum wrote on 2011/05/16 - 16:56
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.