IMG_0035
2010 оны 5 сарын 1-ий өдөр ӨМӨЗО-ы нийслэл Хөх хот.
Өнөөдөр майн баярын өдөр. Хөдөлмөрчидийн эрх ашгийн төлөө төр засагтаа дуугаа хүргэдэг өдөр. Капиталист гэх улсуудад гадагшаа гарахгүй байхыг иргэддээ сануулдаг гэсэн, учир нь бослого жагсаал хяналтаас гарч замбараагүй байдал бий болж магадгүй тул. Хуучин соц нийгмийн үед энэ өдрийг маш сүр дуулиантай тэмдэглэдэг байж билээ. Харин одоо майн баярыг коммунист баяр гэж андуурч буй хүмүүс их байгаа болов уу. Өчигдөр орой Бээжин хотоос Хөх хот орох билет авах гэтэл дууссан байсан бөгөөд шөнийн 3 цагийн үед явах галт тэрэгний суудалгүй билет авч 5 цаг галт тэргийн буудал дээр хүлээсний дараа нэгмуу галт тэргэндээ арай гэж суулаа.

IMG_0010

Бээжин хотод намайг хүлээн авсан Жавхаа, Тамираа болон Монгол оюутан залуустаа баярлалаа гэж дамжуулмаар байна.

IMG_7300

Суудалгүй галт тэргэнд олон удаа сууж байсан туршлагатай тул гуйн байж, арай гэж нэг сандал олж, 10 цаг гаруй суугаагаар Хөх хотод буулаа.
Бээжингээс ӨМӨЗО-ы нийслэл рүү явж буй галт тэрэг гэхэд ганц ч Монгол яриа сонсогдсонгүй.

IMG_0012

Нийслэл Шанхай хотоос эхлүүлээд Бээжин тэгээд Хөх хотын Монгол оюутан залуус миний аяллыг хөнгөвчилж, аль болох саад бэрхшээл багатайгаар нутаг хүргүүлхийг хичээж байгаа бөгөөд өнөө өглөө галт тэрэгний буудал дээр Жавхаа, Ука гэж хоёр залуу тосч гэртээ авчирлаа.

IMG_0017

4 өдрийн дараа өдөр шөнөгүй зүүдлэж байсан эх нутгийнхаа газар нутагт хөл тавина. Хөл тавиж буй өдрийг хол байхдаа төсөөлөх үед нүдэнд нулимс цийлгэнэдэг байсан бол одоо яах ёстойгоо мэдэхгүй байна. Магадгүй хэтэрхий сэтгэл санаагаа бэлдээд байгаагаас болж төөрөгдөж эхэлсэн байж магад.
Яачиж байсан зарим нэг найз нөхөд, хамаатангууд замын үүд дээр тосох юм байна. Гэхдээ тэдний унаагаар гэрлүүгээ явалгүй замын унаанд дайгдаж гэнэтийн соёлын шоконд орохгүйн тулд бэлтгэл хийх хэрэгтэй байна.
Гэртээ хариад хамгийн түрүүнд бодох зүйл бол мэдээж гэр орон, гэхдээ та бүхнээс асуух зүйл байна. Ямар харилцаа холбоотой болох вэ? хуучин 17-той дугаартай байсан бөгөөд энэ удаа 5 гар утасны компаниудаас нэгийг нь сонгох хэрэгтэй байна. Заавал ийм тийм, нэр хүндийн баталгаа гэсэн зүйлийг дагамааргүй байна.
Тусгай дугаар 1 сая төгрөгт хүрдэг улс манайхаас өөр хаана ч үзсэнгүй! Маш том тэнэглэл болов уу гэж бодож байна.
Гагцхүү хүссэн үед шаардлагатай хүнтэй минь холбож л байвал болоо. G-Mobile гэж компани нээгдсэн гэж сонссон. Гадаадад буй хүмүүс интернэт утасны тусламжтай Монголтой үнэгүй холбогдож байсан. Бас хоорондоо үнэгүй ярьдаг гэж байсан. Сард 1500$-ийн цалин авдаг европын улсад хүртэл 18 евро сар бүр төлөөд хаашаа ч байсан үнэгүй ярьдаг системийг нэвтрүүлээд, урамшуулал болгож 1000 минут гадаадруу үнэгүй яриулж байхад 150 еврогийн цалинтай улсад гар утасны үйлчилгээ хэтэрхий үнэтэй байгаа мэт санагдаж байна.
Харилцааны үнэтэй нэгжний үйлчилгээ Монголд нэвтэрсэн цагаас бидний төрөлх хэл ямар муухай бөгөөд нэг өнгийх болсоныг анзаарсан хүн байна уу? Итали, Францаас дутхааргүй өнгө аялгатай хоорондоо мэндчилж харьцдаг байсан Монгол хэл маань өнөөдөр үг холбосон нэгэн өнгийн авиатай мэдээлэл дамжуулах товч хэл болсон билээ.
- Юу байна, за гялс хэлэх юмаа хэлэе!
Гэж харилцдаг соёл иргэншилд уран сайхан хэллэг, ургуулан бодолт төсөөлөл гэж юу ярих билээ?
1. Миний асуух зүйл бол хэрвээ гэртээ харих юм бол аль сүлжээний хэрэглэгч болбол дээр вэ? Үнэ өртөг, үйлчилгээ, чанар гээд л. Харин тэр нэр хүндийн баталгаа гэсэн бүлгийг битгий хөндөөрэй!

IMG_0032

2. Асуумаар байгаа хоёр дахь зүйл бол унаа. Намайг гэрээсээ гарч байхад 70-аад мянган унаа Монголд байна гэж сонссон. Харин одоо 250000 гаруй байна гэх юм. Улаанбаатар хотод унаа барина гэдэг цаг хугацаа, түлшээ бөглөрөөнд шатаахын нэмэр гэж бодлоо. Scooter гэж жижиг төрлийн мотоцикл Улаанбаатарт авч унавал сайн муу талууд юу байх вэ? Түлш бараг иддэггүй, замын бөглөрөө гэх зовлон байхгүй, үнэ өртөг болон засвар хямд.
Европ залуучуудын амьдралын хэв маягийн олон талууд таалагдсан. Америкчууд шиг байгаа бүхнээ гаднаа харуулдаг биш, зардал багатайгаар сэтгэлээрээ таашаал авч амьдардаг. Хэмнэсэн мөнгөөрөө аяладаг.
Хүнд гайхуулж таашаал авдаг соёл иргэншил нэн баян, нэн ядуу юм үзээгүй нийгэмтэй улсуудад ажиглагдсан. За амьдралаа шинээр эхлүүлэхэд санаа бодлоо хуваалцаж туслаарай!
Миний энэ блог олон нийтийнх бус намайг дэмжиж буй найз нөхдийнх гэдгийг битгий мартаарай! Санал бодлоо бич гэдэг нь намайг яаж амьдрахыг заа гэсэн үг биш шүүдээ!

Horaayy..there are 24 comment(s) for me so far ;)

#1

сайн явж ирэв үү онлайн бн уу яг одоо?

Энхтайван wrote on 2010/05/01 - 15:13
#2

Sain yy Amai. Eh orondoo tavtai moril!

G-mobile esvel Unitel-iin gar utsnii uilchilgee arai hyamd baigaa bh. Xarin Mobi unetei ch gesen dagaldah yanz buriin uilchilgee uramshuulal ihtei. Skytel-iig sain medehgui yum.

Sainyy wrote on 2010/05/01 - 16:02
#3

sain yavj bnuu amai uuruu Japan Koread ireh bolomjgui yu herev irvel baih gazar hool und bugdiig une tulburgui ayluulhad belen bna

unshigch wrote on 2010/05/01 - 16:31
#4

Huh hotod sain yavj hurev uu? Suudalgui galt tereg yostoi hetsuu yum bilee. Ter jil Huh hotoos Ereen hot hurtel naiztaigaa yag tegj yavj baisan.

Udahgui gertee harilaa……kkkk……tanii umnuus l ayulhai deer sonin medregdeed bna shd. baga zereg aidas ch yumuu….

Jinhene sorilt oirtoj baina…

Uuriinhuuruu zorigtoi, huchtei baigaarai….

Uurtuu huleelt baga uusgeerei…Tusuulul bodot baidal hoyor zuruh uye baidgiig sanah heregtei bh oo….Bi ch gesen taniig survaljlah geed yaalaa….2 shunu 3 udur….kkkkk

Manai ene tsagiin niigemd chin Khun shuvuu shig hirgui tsagaan, Khon heree shig tas har baij boldoggui,,,,,,,Boluul Shaazgai shig alag baih heregtei boldog um gej neg hairt egch min yaridagsan.

Uuriin mun chanaraa buren aldsan n niigmiin sain idevhiten gishuun, aldalgui hugjuulsen n niigmiin soliotoi hog shaar meteer unelegddeg tim l hatuu hahir niigem.

Medeej hariad yamar utas, yamar mashin heregleh vee gedeg n chuhal gehdee taniig mongoldoo hariad uuriin mun chanaraaraa, uuriinhuu gaihamshgaar l amidraasai gej husch baina….

Unuu oroi http://www.mnb.mn/fm1009.aspx?fmid=1 Mongoliin radio 3 dugaar suvag P3 deer 20 tsagaas “Setgelee delgeye” nevtruuleg yavna….Bid naahaas irsen be? Bidnii ene hun garag deer yamar zuil tohioldood baina ve? Shambaliin dain buyu Energiin dain hezee boloh ve? esvel bolj bna uu?? geed Dald yurtuntsiin olon nuuts medeelliig zadlah yum….Oyun n ongoison buhen tuuniig zaaval sonsooroi….Gerliin ger bulees ilgeegdsen bukhen har huchniihnees yamagt iluu huchtei zorigtoi baigaasai. Dayan delhiid enkh amgalan udaan togtoh boltugai…..ingej hairt egch min saya utsaar yarihdaa heleb ee.

Erdenesuvd.E wrote on 2010/05/01 - 16:37
#5

Eooh chinii umnuus Mongold ochino gehees aidas hurch baina.Buh zuil ner hundiin batalgaa yum uzeegui Jeep unasan bagiinuud pig duuren.Bie tooson deerelhuu onigiroo sagsuu ohid zaluus end tendgui showdaad l.Gaigui ohid zaluus n bugd gadaad garaad yavchihsan.

Bi baina Amai. wrote on 2010/05/01 - 20:04
#6

Сайн байна уу ер нь юнитэл Ж-мобайл 2н нэг л дээр дээ Бараг нь юнитэл нь хямдхан байхаа даа
Харин тиймээ хотын бөглөрөл гэж ёстой аймар их байгаа даа Жолооч нар нь ч соёлгүй гэж жигтээхэн дээ
Нэг бодлын мотоцикл чинь зүгээр байхаа харин болгоомжтой явахгүй бол ч машинууд шүргээд л өнгөрнө шүү дээ

М wrote on 2010/05/01 - 20:11
#7

Ene ug chin nadad mash ih taalagdlaa,
“Hund gaihuulj taashaal avdag soyol irgenshil Nen bayan, nen yaduu, yum uzeegui niigemtei ulsuudad ajiglagdsan. Za, amidralaa shineer ehluulhed sanaa bodloo huvaaltsaj tuslaaraa!”
bi bas munguu hemnej baigaad ayalah durtai neg hun bain l da,
za ter yahaw, Mashinii huwid bol unheer chi Ulaanbaatart ochood tsochrold orno, aimshgiin buglereltei, uvel bol hamag tsag amidralaa buglerel utaan dund l ungruunu, ter motostsikliin asuudal bol demii, odoo zamiin tsagdagiin gazraas mototsikl ene teriig ali boloh yawuulahgui gdg talaas ni bolgood baigaa, za uuren telefonii tuhaid sain meddeg hunii huwid zuwluhud bol, hyamd gej bodoj baiwal unitel, skytel, gmobile awch bolno, odoo 3G gej surhii yum garaad hun bolgon l iphone ene ter geed hergeleed l baidag yum bilee ted nar chin bugd GSM, tiim bolhoor chamd yaaj ch bodson neg GSM utas heregtei, iish tiishee ayalaad yawhad ch amar, tiim bolhoor olon hun hergeldegeer ni Mobig sanal bolgoj bain, za tgd jinhene yarih utasiigaa Gmobile eswel Uniteliig songooroi, 2 utastai baihgui bol hetsuu, suljee ene terees awhuulaad l ern yaaj ch bodson hoyor utas l hamgiin batalgaatai

mmmm wrote on 2010/05/01 - 20:59
#8

Sanasandaa hurch yavaa zaluusiin neg chamd amjilt az jargal husei!

Demjigch wrote on 2010/05/01 - 21:51
#9

za deerh novshid helie gaigui geh zaluuchuud n Mongoldoo bdag yum ,Londond gehed bayan ulgii hovdoos irsen tsarai zustei hugiin amitad duuren bdag,Mongold bgaa n harin ch best shuu,ted amidarch chadaad bn shd Ulaanbaatart

aaruul wrote on 2010/05/02 - 01:32
#10

hovd uvsaas irsen baihaaraa hugiin amitad baidag gej bitgii soliorood baigaarai!tsuuhun heden mongolchuudiig hot huduu gej hagaralduuldag novshnuud bol neg bol manj hyatad garaltnuud baidag,ugui bol deedes geh nertei hulgaich huivaldaanchdiin doodhiig dolooj ugaadsaar n ami zogoodog uchuuhen hairtsgan setgelgeetei hooson tolgoitnuud baidag chi ali n ve?!

moozik wrote on 2010/05/02 - 04:14
#11

Amerikchuud shig baigaa buhnee gadnaa haruuldag bish, zardal bagataigaar setgeleeree taashaal avch amidardag.

Amai, chi Amerikiin niigmiig ih buruu oilgojee. Yag busad Mongolchuud shig irj uzenguutee mass soyoliig ni haraad teriig America geed bodtson. Ugui sht, Americiin oyunlag davharga Mongoloos irsen DJ-d nuuree haruulahgui l dee.

hen ch bsan yahav wrote on 2010/05/02 - 06:40
#12

Minii bodloor G-mobile ug ni bol gaigui. Gehdee zarimdaa suljee ni gatsaad saatal gardag yum bn le. Bi l lav huvidaa unitel heregledeg. Busdig ni sain medehgui bn. Yamartai ch mobicom bol hamgin unetei ni bha. Heled bga mototsikl chin moped monu? ter bol ih zuger gj bodoj bn. Gehdee bi unaj bgagui l de. Uchir ni bi chin avtusni baingin uilchluulegch shude. Sain medehgui yuma. Gehde mini bodlor mashin bol demi gj bodoj bn.

otgonbat wrote on 2010/05/02 - 10:26
#13

my nz neree vneheer hudulmur ch zaluu shvv. eh orondoo irhed chin setgel zvrheeree hvleej bn shvv. odoo ch oirhon bn daa

Orgil wrote on 2010/05/02 - 16:02
#14

tehdee neeree Mongold ireed uram chin hugarah bii dee gej aij bn. 4 jiliin umnuhuus tiim ch uurchlugduugvi. bas bohir zabaan setgelgee, gudamj talbai, ym vzej nvd tailsan hvnd ehnii 2 sar jaahan setgel hundvvr l bh bh. gehdee ene minii l bodol. anh end ireed durgvi hvrch bailaa sh dee. odoo ch dasaj dee. za tegeed skytel arai hyamdhan, dajgvi baidiimaa. Unaani hubid gebel ugluu ert l bugluru bagatai busad ved ch vgee helne dee hu. end mototsikl unaad yabah gazar ch hoborhon l bh. za amjilt nz aa udahgvi ireed sonin saihanaasaa hubaaltsaarai.

Orgil wrote on 2010/05/02 - 16:32
#15

1.Gar utasnii talaar hamgiin zuv songolt n uniteliin daraa tulbort yulchilgee,sariin suuri huuraamji n 1 USD tarif n hamgiin baga

2.Scooter bol mongold baga zereg zohimjguy uchir n manai jolooch nariin soyol denduu muu uchir osold oroh magdlal tun under,deerees n uvul unah bolmjguy.
Minii huvid bol buh ajilaa yavgan yavj amjuulhiig hichheedeg/mashintai ch gsen/,UB buh gazruud hotiin tuvuusuu usreed l 2-3km hool zaitai uchir alhahd max 30-40 minut l bolno,zarim tugjeetei yed mashindaa ter hugtsaag ungruudug shde

Za amjilt husie

Surenhuu wrote on 2010/05/03 - 10:49
#16

Чанарын хувьд Мобиком дээр болов уу..харин хөдөө орон нутгаар зарим нэгэн операторуудын сүлжээ барьдаггүй газаруудаар G Mobile илүү юм шиг санагдсан.Ер нь бол хамгийн илүү том массыг хамарч ажилдаг нь Моби л гэж бодож байна. Харин Монголд унааны хувьд гэвэл хүн болгон л машин унах гэж зорьдог болсон ямар гэдгийг нь тухайн хүний санхүүгийн байдал нь тодорхойлно.Мотоциклийн хувьд Монголын нөхцөлд улирлын чанартай болхоор хэрэгтэй хэрэглээ гэхээсээ илүү бусад хүмүүст харагдах гэсэн эсвэл өөрийн сонирхол хоббигоороо л хэрэглэж унах нь илүү…за сайн яваад ирээрэй тосож авнаа

Тодко wrote on 2010/05/03 - 11:13
#17

Unitel daraa tolbort ih dajgui baidag yum.
Scooter MOngold osoltoi. Jolooch nar hair nairgui chiheed, shahaad baih bolno.
Omnoos chin dogdolj baina. Hetsuu baih baih shu. Yum buhen oor bolchihson. Ih l dooguur bodoj ireerei. Teheer gaigui baih boluu. Jaahan abigaad ireheer dasna. Nutag saihoon saihan.

Aa tiim, Americ zaluuchuud gadnaa haruulah gedeggui yum bilee shuu. Harin ch ih hodolmorch, orsoldoontei humuus baidag yum bilee. Holiig harj amidarahaas, gar utas ene ter n bol yu ch baisan hamaagui l hereglechihdeg yum bilee.

aranzan wrote on 2010/05/03 - 15:38
#18

bi bol skytel l baridiin

eco_mon wrote on 2010/05/03 - 20:06
#19

tand zaaj bgain bish shuu… ta turuuniihee niitlel deer humuus namaig muullaaa gd bi muudah bish aihgui bnaa.. gsen herew tiim yum bol tanii blogiig uzeh neg ni uzeed l bj bsan ni deer bhaa… ustgana gdg ih haramsaltai sanagdaj bna taniiig Mgl-d ochihoor taniig meddeggui bsan zaluuchuud yu hiij haaguur yavsan hun bolohiig chini orj sonirhoosoi gj bodoj bn comment uldeesen humuus bugd l uursdiin setgedlee bishden teriig unshij bui hun ch gsen avah zuilee avaad hayah zuilee hayah bailgui dee… blog ustgahgui bval ysiin be? Amai….
ene chini bas tanii tsag hugatsaa zartsuulj bj hiisen bas l neg tom ajil shdee… hrn chini en deeree urgeljluuleed Mgl-d yamar bgaag gadaadad bui zaluusdaa taniltsuulbuul zugeer yum bishuu herew tanii tsag zav amjbal…. tanii niitlelees unshaagui haraagui zuil ih bgaa bolohoor haramsaltai sanagdaad bna… ustgahgui bhiig jin setgeleesee guilaa… ustgahgui gj itgej bn bayarlalaa ..

shuuder wrote on 2010/05/04 - 16:34
#20

Amai mongol yavah gej bgaad chin chinii umnuus setgel mash ih dogdolj bna . Halyyn elgen nytagtaa hul tavih gej bgaad chin ehleed bayar hyrgie . Sain ch myy ch eh oron min . bi eh orondoo hairtai .
1.
Hervee chi blogoo haah gej bgaa bolene bichsen byh bichlegee bolon zyragnyydaa oryylaad neg saihan zyzaan nom gargaach . Hyn bolgon avna daa ( Zaaval nom bolgooroo ) Bestseller bolno gedegt itgeltei bna

2.Hund gaihuulj taashaal avdag soyol irgenshil Nen bayan, nen yaduu, yum uzeegui niigemtei ulsuudad ajiglagdsan. Za, amidralaa shineer ehluulhed sanaa bodloo huvaaltsaj tuslaaraa!” saihan heljee .

Sain saihan iig hysii Amai chamaig yrgelj demjih bolno .

odnoo wrote on 2010/05/05 - 00:50
#21

Монголд мотоцикл барина гэдэг маш хэцүү бөгөөд эрсдэлтэй гэж хэлэх байна.
1. Манай жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо мотоциклтэй харьцаж үзээгүй (хэт шахаж алчих гээд байдаг)
2. Дүрэмээ баримталж явдаггүй.
3. Зам маш муу

Ariuk wrote on 2010/05/05 - 17:50
#22

Za daa! Mongol uls maani saikhan khugjij baigaa dyr zurgiig Ulaanbaatart orj ireed anzaarakh baikh aa! Gekhdee jaakhan tsag unguruud irekheer bolj bytekhgyi baigaa yum bykhen ilt bolno. Bitgii gutraarai!!! Bi ch gesen uurtuu ingej khelj baisan. Gekhdee odoo gutarkhaas ch dooguur baina. Ajil khiij amidralaa avaad yavj baigaa saikhan ulsuud baina aa baina. Kharin gantskhan uuriiguu bodson dovoo sharluulsan khyn tyynees ikh baina gedegiig yamar ch gesen khelchikhii… ai daa bas l khetsyy baina daa manaikhan… Mungunuus uur yum bodoj baigaa khyn alga aa alga… Byr tsairchikhsan baidag yum baina.

Gekhdee bidnii zaluus l kh oronoo avch yldekh bolkhoor udakhgyi biden deer ene achaa buukh bolno. KHoich yeiinkhendee ingej khelyylekhgyi yumsan.

Za gertee tavtai moril…
BYkh zyil saikhan bolno oo…

Khangai wrote on 2010/05/07 - 00:39
#23

Хэй,
За гэртээ тавтай морил!
Гар утасны тал дээр чиний саналыг дэмжиж байна. Нэр хүндийн илэрхийлэл гэсэн тэнэг үгнээс нь болоод юу ч болчихов доо. Угаасаа баян ядуугийн ялгаа их байдаг, одоо дээрээс нь утасны дугаарын ялгаа, за тэгээд хот хөдөөгийн гээд хэдхээн мөртөө дандаа л хоорондоо ялгарах гэж ядсан хүмүүс байх юм.
Жи-мобайл бол надад их таалагдсан. Жи-10 нь сард 10,0 төг төлөөд л сүлжээндээ үнэгүй. Гадаадад байгаа охиндоо Жи-интернетфон дугаар аваад өгцөн, тэрүүгээр нь сайхан ярина шүү дээ.
Юнителийг үнэндээ мэдэхгүй.
Мобиком бол ярих ч юу байхав дээ, үнэтэй, бас өргөн сүлжээтэй. Уг нь асуудал байхгүй.
Гэхдээ сүүлд чи өөрийнхөө 17-той дугаараараа дараа төлбөрт хэрэглэгч болоод, аль нэг зоне-д орчуул+10,0 гаран цаас төлөөд сүлжээндээ үнэгүй ярьдаг болсон гэж эхнэр надад хэлэв шүү. Болж байна цаадуул чинь, бас дандаа шулаад байж болохгүйг ойлгоо байх.

Унааны тухайд мото-г болгоомжтой унавал болохгүй юм юу байхав.
Одоогийн залуус ямар над шиг 3 хүүхдээ авч явна гэх биш, уг нь жижиг, зарцуулалт багатай л юм хэрэглэмээр санагдах юм.
Ингэхэд чи өөрөө залуусын дунд үүнийг санаачлавал яасан юм бэ?
Зундаа мотороллер, өвөлдөө аль болох зарцуулалт багатай, газан юмуу эсхүл бүүр 1000 сс-ээс дээшгүй машин хэрэглье гээд уриалбал. Одоогоор газан, цахилгаан хөдөлгүүртэй машинд Онцгой татварын хөнгөлөлт үзүүлдэг гэсэн (тэгж хөнгөлөлт авсан жирийн хүнийг мэдэхгүй л дээ, сонсохнээ нь манай гаалийнхны “цоорхой” гаргадаг л арга л болсон шиг байгаам). Гэтэл бүүр 1000 ч юумуу эсхүл 800 сс-ээс доош бол бас хөнгөлөлт үзүүлдэг хууль батлуулж яагаад болохгүй гэж. Үгүйдээ л НОГООН санаачлага болно шд.
Мэдээж чи мото унах бол Аюулгүй байдлыг хангах талаар бусдадаа үлгэр дууриалал үзүүлээрэй.
Миний багад “чи дарга болсон л бол онц сур” ч гэдгиймуу заавал нэг дарамт үзүүлдэг байсан шиг чамайг дарамталж байгаа хэрэг биш шүү. Нэгэнт л чи одоо олон олон залуусын хүндэтгэл хайрыг булаасан хүн болно. Тэрийгээ л ашиглаад энэ нийгмийг жаахан ч болтугай зөв зүйл уриалаач л гэж хүсэх гэсэн юм.
За тэгээд зорилгоо биелүүлээд, гэртээ эсэн мэнд ирсэнд тань дахин баяр хүргье.

Migo wrote on 2010/05/07 - 18:25
#24

ta bol vneheer suut hvn ymaa hvn ooptoo bga bvhnape yu j hiij boldgiig mongol tvmendee vneheer sain vlger jishee bolj ogloo

ariuka wrote on 2011/04/05 - 19:02
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.