DSCF50012010 оны 4 сарын 30 ны өдөр. Жунгуо. Бээжин хот.
Өнөө өглөө нөгөө л асуултаа асуулаа – Би хаана байна вэ? 8 хоногийн дараа энэ асуултаа асуухаа болино гэж бодохоор сонин санагдаж байна. Би аялсан газрууддаа нутгийн болон Монголынхоо оюутан залуустай уулзалт хийж, санал бодлыг нь сонсохыг хичээдэг юм.

29-ний өдөр Бээжингийн оюутан залуустай уулзалт хийх зарлал тараасан байсан бөгөөд, хугацаа бага байснаас уу 20-иод залуу л ирсэн байлаа. 1000 гаруй оюутан дундаас. Гэхдээ Монголын элчин сайдын яамны хурлын зааланд Консул Ариунболд гуайтай танилцаж, залуусд аялалынхаа бага хэсгээс ярьж өглөө.

Дэлхийн эдийн засгын болон улс төрийн төв өмнөд хөрш рүү чиглэж буй түүхэн маш чухал үед хэл соёлыг нь судалж буй залууст ойлгуулахыг хүссэн зуйл бол: Энэ хүмүүс яг хэн бэ? Гэдгийг сайн мэдээд нутаг нэгтнүүддээ ойлгуулаачээ! Галаар тоглох аюултай ч! Зөв ашиглаж чадвал гэрээ шатаалгүй хоол ундаа хийж идэн, цаг агаарын хүйтэн нөхцөлд гэрээ дулаацуулаад, харанхуйд замаа гэрэлтүүлчих сайн талуудтай юм.

IMG_5148
Хүн амын их багаас үл шалтгаалан хоорондоо эвтэй зохион байгуулалттай байж чадах юм бол амжилтанд хурнэ! гэдэг онолыг гадны түүхээс хайгаад хэрэггүй тийм үндэстэн бид шүү дээ!
DJ АМАЙ парти хийх гэж байна гэж зарлал тараасан бол хэдэн хүн ирэх байсан болоо? Гэсэн бодол төрж байлаа.

IMG_7236

Уулзалт тараад хамт хоолонд ороод тэгээд орой нь дискодлоо. Монголчууд болон Казакуудыг дисконд оруулдаггүй тухай сонсоод инээдтэй санагдлаа. Зүс царай үндсэрхэг үзлээс болоод биш, Зүгээр л байнга зодоон хийдгээс үүдэлтэй. Хүний нутагт хоорондоо бие биенээ хүндэлж хамгаалж чаддагүй тийм таран бутран болсон шалтгааныг олох нь бас чухал юм байна.
– Одоо биднийг бас харьцангуй оруулдаг болж эхлээд байгааштээ!
– Энэ оны шинэ жилийг зодоонгүй өнгөрүүлсэншт, гоё юм байна лээ! Гэх мэтчилэн зүйлүүдийг сонсох инээдтэй ч юм шиг, өрөвдөлтэй ч юм шиг санагдаж байлаа. Нутагтаа буцахад бас л ийм асуудлууд бий болно доо. Зугээр л чөлөөтэй баяраа тэмдэглэж болдоггүй..
– За, хэн гэж нэг атаман нь цусаа хөөргөх болоо? Гэж боддог нийгэм рүү харьж байна гэж бодохоор…

IMG_7233
Клуб 21-ээ сэргээж, чөлөөт цагаа соёлтой өнгөрүүлж болдог орчин, болон хүрээг бий болгоё гэж бодож байгаа. Ямарваа нэгэн айдас үгүй бүгд бие биенээ хүндэлдэг тийм хүмүүстэй орчинд амьдарч амармаар байна.
- Блогоо яагаад хаах гээд байгаа юм? Үлдээсэн нь дээр шүү дээ, хүн болгон уншиж амжаагүй! Гэсэн сэдвээр залуус надтай ярилцахыг хүсэж байсан бөгөөд, би гэртээ шинэ амьдралаа эхэлхэд өнгөрсний тэмдэглэлүүд тайван байлгахгүй гэдгийг ойлгохгүй байгаа юм. Өнөөдөр нэг коммэнт унштал Шанхайн нэг залуу бичсэн байсан бөгөөд:
– Амайтай уулзаад, хамгийн их таалагдсан улс аль вэ? Гэж асуусан чинь их зан гаргаад – Уулзалтан дээр наад асуултанд чинь хариулья! гэж хариулсан. Бараг ямар их зантай өөдгүй залуу вэ! Гэдгийг миний блогоор дамжуулан бүгдэд хэлхийг маш их хичээсэн нь харагдаж байсан. Гэхдээ:
– Амай ахаа би таныг хүндэлж явдаг шүү! Гэж надтай яриа эхэлсэн хүний тэр хүндэтгэл нь ийм хурдан үгүй болж байгаа юм бол хүндлүүлээд байх хэрэг алга байншт! Найзын төвшнөөс тийм хурдан дайсны төвшинд очдог сэтгэлгээтэй хүмүүстэй хамт байгаад хэрэггүй шүү дээ! Аль улс хамгийн гоё байсан бэ? Гэдэг асуултанд өдөр бүр, таарсан хүн бүрт л адил хариулах ямар тэнэг бөгөөд залхмаар байдгийг ойлгож сэтгэж ухаарч чадхааргүй тийм арчаагүй байж болохгүй шүүдээ! Тэр залуугаас өмнөх залуу бас л адил асуулт тавьж байсан.
Би хүн шүү дээ!
Play товч дээр дараад хариултыг сонсож болдог mp3 тоглуулагч биш. Тэглээ ч хүн бүрт хариулаад байдаг тийм ажилтай, үүрэгтэй ч биш. 4-н жил хагас нэг л зүйл давтан яриад байх ямар байдгыг аялж үзээгүй хүн мэдэхгүй, гэхдээ хүний нутагт сурч амьдарч байгаа хирнээ ийм зүйл ойлгож амжаагүй бол юугаа сурч байдаг байна аа?
– Чи хаанаас ирсэн? Танайд машин байдаг уу? гэсэн асуултыг тэр залуугаас гадны хүн бүр л асуудаг, сүүлд хариулахаас залхдаг л байж таараа шүү дээ! Өчигдөр дисконд Монгол залуучуудтай бас таарсан. Амай ахаа гээд хүмүүс зургаа татуулаад л. Мэдээж хийсэн бүтээснээрээ хүндлүүлэх сайхан л байлаа. Ялангуяа энэ их хугцаанд ганцаараа бүх бэрхшээлүүдийг даван туулах гээд ядарч зутарч байтал Шанхай хотоос эхлүүлээд манай залуус байрлах байр унаа болон бүх зүйлийг зохион байгуулж байгаа болохоор үнэхээр сайхан байна. Гэхдээ…
Анх урлагт орж байхад хүний танил болохыг хүсдэг байсан. Гэтэл хэдэн жилийн дараа таних мэдэхгүй олон хүмүүсийн дунд байхын сөрөг талыг анзаарсан. Жинхэнэ найз, олны танил хүний найз хоёрын хооронд маш их зааг байдаг юм байна лээ.
– Амай чи шүү! гэдэг амьдрал руу буцаж байна гэж үү? Яааяа…

IMG_4725

Өчигдөр манай сайн найз Бээжинд ирсэн байсан бөгөөд хамт дэлгүүр хэслээ. Хувцас хунар авч, хүний хараанд тохируулж амьдарна гэж бодохоос яагаад ч юм айдас төрж байлаа. Ялангуяа өөрийн амьдралаа эхлүүлэхийн тулд байр орон сууцны үнэ, өдөр тутам хийх ажлын төлөвлөгөөгөө найзтайгаа ярилцаж байхдаа маш олон зүйлүүдийг шинээр эхлэх хэрэгтэйг ойлголоо.
Байрны үнэ ямар үнэтэй болсон юм бэ! Амьдрал ямар үнэтэй байна аа! Гэсэн бодол найзын яриан дунд бодогдлоо. Миний төсөөлөлдөө хадгалж байсан Эх орон маань хэрхэн өөрчилөгдсөнг харахыг тэсэн ядан хүлээж байгаа ч, хуучин амьдарч байсан харцаар бус, дэлхийг үзсэн харицуулсан харцаар харна гэдэг сонин байна.
Монголд байхдаа 8-н жил хөдөлмөрлөж цуглуулсан хөрөнгө бас гэр бүл найз нөхдийн тусламж дэмжлэг Блог , 3-н ширхэг пасспорт төдий л харагдаж байх шиг байна. Үүргэвчтэйгээ амьдралаа эхлүүлнэ гэж бодохоос. Гэхдээ айх зүйл алга, хүний нутагт юу ч үгүй буугаад болоод байсан юм чинь хэл соёлыг нь цусандаа тээсэн, гэр бүл найз нөхөдтэй улсад очиж байгаа юм чинь бүх зүйл сайн болно! Үүнд би 100% итгэлтэй байна.
Халаасандаа ганц ч мөнгөгүй, гэр бүл ээж ааваа тэжээх хүсэл эрмэлзэлтэй Монгол залуус гадаадад очоод богино хугцаанд амьдралаа хөл дээр нь зогсоож чадаж байхад, бүх зуйл нь хажууд буй эх орондоо хөлөө олохгүй байгаа шалтгааныг олох бол миний Эх орондоо хийж эхлэх эхний ажлуудын нэг юм.
Блогоо хааж байгаа шалтгаан нь Бадарчиллаа дуусгаад, энэ амьдралаа зогсоож, шинэ амьдралдаа шинэ харилцааг бий болгомоор байна. Харин миний тэмдэглэлүүдийг уншиж байсан хүмүүс миний ертөнцөөс гарч өөрсдийнхөө ертөнцийг тэмдэглэж, бусадтай хуваалцахыг хүсэж байна.
Өнөөдөр 69-дэх улсынхаа нийслэлийг орхиж, суурин болон нүүдэлчдийн хил болох Жунгуо-н урт-цагаан хэрмийг даван, Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл Хөх Хотыг дайлах бодолтой байна.
Эх нутагтаа мөргөхөд 4-хөн өдөр үлдлээ.

Horaayy..there are 38 comment(s) for me so far ;)

#1

bayarlalaa Amai ayalaliinhaa setgegdeliig huuvaaltsaj bsand. chinii blog-iig unshij ih um meddeg bolson shuu gej helmeer bna.

bayaraa wrote on 2010/04/30 - 14:57
#2

humuus chinii ayalah bolson shaltgaaniig oilgohgui bna. manai naizuud dundaas nadadtai sanal niileh hun alga amai ayalaliin talaar. bugd l ul toomsorloj bna. saikhan zugaatsaj bna, ataarhaj bna, saikhan yumaaa geh met ugnuud l ursah yum. minii oilgoj bgaagaar amai bidend uud haalga neej ogson. yamarch utgaaraaaa. mash olon haalga neej ogson. huuchin, shine, ireeduin haalgiig neej ogson. yamarch utagaaraa.

saruul wrote on 2010/04/30 - 15:21
#3

sukhbaatariin talbaid bi tosohiig mash ikh husej bna. gehdee hicheeltei tul argalah bolomjoo haij bna.

saruul wrote on 2010/04/30 - 15:22
#4

yamar ch l bsan nutagtaa irj sanaa amrax ni dee. ix zam tuulan gadaad ornuudtai oiroos taniltsuulj ugsund bayarlalaa.

erdene_n wrote on 2010/04/30 - 16:50
#5

zarimdaa chi yeruusuu oilgogdohoo baichih yumaa, bichseniig chin unshihaar neeh hund gomdson, bi l gantsaaraa ta nariin tuluu zutgeed yvaad irj bhad ta nar tegsengui ingesengui geel neeh gomorhoh yumaa,… bas manai mongolchuud uuj idej amarch chadahgui, bi ochih yaj amarch tsengej partyddagiig n uzuulne surgana ch geed bh shig…. zarimdaa neeree aash n oldohgui hetsuu zantai bhiimaa…
yahav dee humuus sonirhool ali uls n goy sanagdsan be geel asuugaa biz, terend hariulj ydaad bhad uur n hureed bh yu bnaa,.. uuriiguu delhiin aldartai od bolchihson yum shig tusuuluh yum…. tsaana chin uchnuun olon saihan ohid zaluus chamaas dutahgui gazar oron uzeed uuriin oyun uhaandaa tungaaj l bgaa shde…. chi yvaad ir geed huuguud yvuulchihsan yum shig neeh sharalhah yum… bolil doo!!!!
hen ch chamaig olon hund hetsuu ornoor yvaad zorig gargaad irsen gej medej l bgaa shd,…. tegsen ch gesn ingej aashirhaj ongirch busadtai shurguultsuh hereggui shd…. neg l aarhsan zaluu bh yum… daruuhan baival chi iluu hundlegdene shd,.. zugeer l minii bodol… uuruu uurtuu tungaana biz

girl wrote on 2010/04/30 - 17:16
#6

Amaigin helseneer gadaadad holoo olod amidrad bdag bj mongoldoo yagad chaddagguig bi ch bas ih gaihdag. Shine amidral ehleh chin zov gj bodoj bn. Hun dursamjaar amidarch bno gehdee uurd bish gj bodoj bn. Hillari Klintoni helsen neg ug nadad urgelj bododgddog. Bi olon jil busdin onol bodloor zaavrar amidarch irlee odoo harin bi ooriinhoo onolig amidralig bii bolgoj shinig buteej ehelj bn. ene ug nadad ih zuilig boduuldag. zarim humus Amaig huuchni dj bsan ueinh shig ni harj magadgui harin blogig chin unshdag humus bol tegej harahgui bh gj itgej bn. Bid oilgonoo. Bid neg negnige hundelneee. Yagd bolohgui gj ene bol amidral shude. Amaigin helsener neelttei setgey. Hezee neg odor bi minii helsener gj esvel hen negen otgonbatin helsener gj heleh odor ireh bh. Daraa ni ter hun nadas esvel busdasa suralcaj oorigo olj shine zuilig oorinho dahin davtagdashgui ter onclog chanaraa olod shine gaihamshgig buteene gj bodoj bn. Gaihamshig gedeg bol buh l zuil gj bodoj bn. Amidral bol saihan. Amidrald aldaaa gj bdag bolvuu? Bi bol ugui gj boddog.

otgonbat wrote on 2010/04/30 - 23:35
#7

Amai setgeleer unaad hereggui ee, Mongol humuus unheer hetsuu humuus, tamiin togoonii ulgeree l yariaad baidag, odoo olon Mongolchuudtai gazaruudaar dairaad yawaad ehlehleer baga bagaar ehnees ni Mongol hun yamar hetsuu humuus bee gedgiig medreed yawj baih shig bn, Mongold ochood mash olon yumnuudaas bolj shokond oroh baih, gehdee chi setgeliin hattai yum chin zugeer biz, harin ter medremjuudiig chin l medmeer bn da Mongol-d ochsonii chin daraah…. tiim bolhoor 70dah uls Mongol ulsiin tuhai joohon ch gsn yum bichchiheed site-aa haagaarai, amjilt husye! Sain yawaarai

mmmm wrote on 2010/05/01 - 01:07
#8

sain bnu amai delhiige buren toirohku bsinmu asia aar toirsonguishde uul ni japan korea yadaj orson bol zugeer bsanda jishee ni korea orj mongol town mongol chud her bdag talaar taniltsad niitlele bichvel er ni ih sonirholtoi shude bas asia chin

unshigch wrote on 2010/05/01 - 01:20
#9

yamar ch hereggui demii aylal hiisen shde chi. chi yur ni ih zantai hudlaa gar yum shig bgaamaaa

sda wrote on 2010/05/01 - 02:46
#10

yutai ch blogiin chine toloo bayarlalaa gej helee.buhniig oodrogoor harj bgaarai.eh oron hund gantshan shuu,amjilt

oogii wrote on 2010/05/01 - 06:10
#11

amaid tesver tevcheer uhaan bn tuuniigee bidend haruulj chadsan.Tuuniigee ch bidentei huvaalyssan bayar hurgie,nutagtaa tavtai moril

aaruul wrote on 2010/05/01 - 08:40
#12

Minii huvid setgegdel #5 iluu unend duhsun zuil bichsen yum bolov uu gej bodloo. Amai odoo hend, yah gej gomorhood baigaan be? Bi end America-d ih surguulid surch bn, Umnu ni Europe-t undergaduate-eer surch tugssun, Europe-n buh ornuudiig mashinaar tuulj baisan.
Gehdee ochson niigem bolgoniihoo oyunlag hureeleld ni turgen nevtrehiig husdeg baiv. Zugeer ter ulsaar dairaad unguruh neg hereg, tend surch bolovsorch, niigmiinh ni suuri undes bolson ideology-g ni oilgoh neg hereg.

Zunii amralt bolgonoor Mongoldoo ochihdoo niigem maani hedii berhsheeltei ch uragshilj baigaag mederch, udahgui eh orondoo ochij amidrana daa gej bodohoor dogdoldog.

Getel end neg zaluu neg l ih Mongolchuudiig hiisen, uuriiguu magtsan, humuust gomorhson zan gargaad baih boltoima.

AMAI: Mongol zaluus mash olon gazar yavj, delhiid ner hundtei ih surguuliudad surch, olon ulsiin baiguullaguud, tomoohon hurungu oruulaltiin bankuud, firmuuded ajillaj baigaa. Bi l hiisen buteesen gej olnii umnu hashgiraagui ch uur uursdiin hiih zuilee hiigeed, Mongol nutagt zaluu shine ue huch turen garch ireh tsagaa huleej baigaa.
69 ornoor uurgevch uureed aylasan er zorigiig chini unelj baigaa ch ingelee geed alba yum shig hariu nehne gevel bitii gorid gej heleh bn daa.

hen ch baisan yahav wrote on 2010/05/01 - 09:02
#13

Deer ni chinii bichleguudees chi ymar ch bolovsrolgui gedeg ni haragddag sht. Hazgai murii angliar oilgoltsoj sursnaa arai “bolovsorson” gej boddiin bish biz dee? Angli heleer end tendhiin humuustei oilgoltsohoos gadna ter heleer damjij medleg bolovsrold hureh ni hamgiin chuhal baimaarsan. Angli heltnii ertuntsiin suu bilig bolson uhaantnuudiin buteelees unshij, angli hel deer medleg bolovsrol tugeedeg tomoohon surguuliudad surah ni baitugai surgii ni duulaa ch ugui baij hii hooson hashgridag ni ymar uchirtaim?

Bolovsroh, aylah 2 uur l duu. Tsever “aylagch” gedeg uudnees chini bol chamaig hundelj baina. Tuunees badarchilj ircheed “bolovsorson” humuusiin positiond uuriiguu tavij sagsalzaad baih yum bol unendee ineedtei l bn daa Amai?.

Ingeed bichiheer bitii tamiin togoo ene ter gesen ulig bolson yum yariad uuriiguu umuuruud unaarai daa. Cool bai l daa uilhai jaal mini.

hen ch baisan yahav wrote on 2010/05/01 - 09:07
#14

Hooy ene 13t ym bichsen nowshoo ugee bodoj hutsaach chi..uhsen chinii bolowsrol yahaw Dee heden tsaas shagaij heden orond ochij busdiin mongoor suraal biz… Gehdee ene amai chinii hajuud hawigui uhaantai amidraliin hat uzej ihiig uhaarsan hun gedegtee yugaar ch moriitsohod Belen bn.4,5 n jil chi ingeed net deer blog hutluud ayalj chadhuu neg uzsen harsan shine sorgog zuulei ooriinho dugnelteer Hund oilgomjtoi bichej heden zuuun hund unshuulj bas chadahu???? Chamd zorig dutna bolowsroltoi Zaluu mini..Yagad geech chi ingej ayalj amidraliin une tsene delhii ymar aguu gedgiig medehguide ingej hutsaj bgaa bhguiyu.. Chamaig 4 jil aylaad ingeed eh orondoo ireheer chini omno neg hun (yg Cham shig) ingeed bichwel chamd ymar sanagdahuu??? Chi ih l nom unshij gegeersen Amitan ym bol yadaj joohon ym uzsen Hun shig bailda aan..zaza chamtai yu. Ch yrihiin bile.. Udahgui Amai ta 2iin hen n sain ywahiig harah tsag iReh blguide nergui amitan guai!!!!.joohon hun chanartai baildaa chamaig hench unsh gej guigagui shde ene blog iig unshij bgaa bas bichej bgaa humuusiig hundleh heregtei. Tertee tergu heregtei zuilee awaaad l hereggui zuilee hayad l duugaa amaa hamhiad suuj bh heregtei shude.. Gehdee Minii huwid chamtai adilhan USA d surdag oyutan gehdee bi ene Amai iin blog iin suuliin 2 jil unshij Bn nomon deeres ogdoggui ochnoon medeelliig nadad ogch chadsan ymda.. Ymar ch bsan ene buh hugatsaand mongol zaluusiin er zorig huch chadal zorilgo temuulel Zaluu nasnii orgiluun husel moroodliin todorhoi amid jishee bolj chadsan shu gedgiig chamd helehiig husch Bn.. Mongold ochood chamtai zaawal uulznaa.. Eh orondoo ochood ih zuiliig hiij saihan amidraliig tsogtsloon buteegerei amidrald chini az jargal sain saihan buhniig chin setgeleesee husen yrooy..harin deer bichsen amitan tgeed bolowsrood uhaajaad bjdee Africa iig neg mashinaar tuulad uZehgui yu bas te!!!!

Hooy wrote on 2010/05/01 - 10:47
#15

oo ta chini delhii toirno gej bsan, dundaasaa harihaar shiidee yu. yaj ch uuniig justify hiigeed neg saihan sonsogdohgui bnadaa. yun ochood enee teree. ooroo helsen amandaa huregui bol… whatever, za uldsen ayan zamd chini sain saihniig yoreey!:-)

cynic wrote on 2010/05/01 - 12:02
#16

14-t,

Asuudliin gol ni Amai bid 2-n hen ni sain yavahiig harah bish yum shuu dee zaluu/busgui? Bichij baigaagaas chini harahad chi end surdag hun ch bish l bn daa. Naad zahiin latin usgiin soyol alga bn sht, hehe. Anyways, yostoi chamtai ch yugaa yarihav dee.

hen ch baisan yahav wrote on 2010/05/01 - 12:38
#17

Амай анд минь чанга байна шүү. Монголдоо бүх юмыг шинээр эхэлүүлсэн нь дээр. Эхлэхэд хэцүү юм алга. Чамайг хүлээгээд энд асаалттай танкууд л байна гээд бодчих. 4нд чамайг урд хилээс тоосоод авнаа.

Хөдөлмөр хийж үзээгүй хүмүүс дандаа л хов жив хөөцөлдсөн муу муухай үгээр хүнийг утаж байдаг юм. Тэдгээр хүмүүс ч бас нэгэн өдөр ухаарч өөрийн ухаангүй үйлдлээ заларуулах л болно.

Энхтайван wrote on 2010/05/01 - 14:41
#18

Юуны түрүүнд амжилттай аялаад урт хугацааны дараа эх орондоо ирж байгаад чинь баяр хүргэе. Би энэ блогийг уншиж таны бодол санаа болоод танд тохиолдсон адал явдлын тухай унших дуртай байдаг.. Бас, би суралцаж төгссөн МУИС-ийн ОХС-д сурдаг юм. Дээхнэ л гэхэд нэг хичээл дээр Араб-Израйлийн хямрал сэдвээр илтгэл тавихдаа таны Израйлийн тухай бичсэн нийтлэлээс дурдаж, Амай ингэж бичсэн байналээ орж үзээрэй гэж оюутнуудыг уриалсан шүү.

Блогоо хаах гэж байгаа ч сонсоход жаахан тиймхэн л байна. Гэхдээ энэ бол таны л шийдвэр. Хүндэтгэнээ. Харин Монголдоо ирсэн санал сэтгэгдэл, овоо хэд хоноод, эсвэл нэг сар амьдраад үзэхэд монголын амьдрал ямар болсон шиг санагдаж байгаа тухай чинь л уншмаар байна даа. Тийм нэг нийтлэл биччихээд хаавал их зүгээрсэн. Блогоо хааж буйг чинь нийтлэлүүдээ нэгтгэж ном болгон гаргах гэж байгаа юм болов уу гэж тааварлаж байна, зөв үү? Тэгвэл тэр санааг чинь дэмжинэ шүү. Илүү олон хүнд хүрэх байх. Ер нь ирээд, нийгмийн амьдралд их идэвхтэй оролцоно гэдэгт чинь найдаж байгаа шүү. Их сургуулиудаар лекц уншаад явсан ч болно шд. Чадлаараа дэмжих залуучууд цөөнгүй байгаа байлгүй. Ямар ч байсан ОУХС-д ирж дүү нартайгаа уулзаарай гэж хүсье.

Unshigch wrote on 2010/05/01 - 14:45
#19

өө дээр таны суралцаж төгссөн ОУХС гэх гэж байсийм шүү.

Монгол залуусын эр зориг, эрч хүч, эрдэм боловсрол, тэсвэр тэвчээрийн нэгэн илэрхийлэл болж бусдадаа урам зориг хайрласан таныг хүндэтгэж баяртайгаар тосч авах болноо.

Unshigch wrote on 2010/05/01 - 14:52
#20

12 goy heljee. uchir ni oilgogdohgui zantai hun ym. humuusiin helj bgaachlan bolowsroltoi medlegtei hunii arishin yawch bish. zugeer l jaahan ym uzej nud tailj bgaa hun. yagaaw gent bayjigch gej hent bayjaal ym uzeegu zan gargadag sh dee. yg l ter gesen ug. eroosoo ch soyltoi zan alga. hun bolgon ene blog iig unshdaggu shuu dee. yahaw gants neg udaa guilgeel harj bsan bh ter humuus ooroo amai tai uulzaj bgaagiinh er ni ymar ch hunii sonirhol torno biz dee, asuuya gesen asuult zunduu l bgaa. harin ch ter amaigaas ali uls goy sanagdsan be gej asuusan hun soyltoi zan gargasan bn. amai gants tiim asuultand hariulah chadwargui, tewcheergui ym bn.

zochin wrote on 2010/05/01 - 16:46
#21

Уулзалтанд ирээд асуучихгүй ямар сүрхий байцаагч вэ.Асуулт ч өдсөн л асуулт байна.Амай хариулаагүй нь зөв.5,12,20 л асуусан байна шүүдээ.Нэг хариулт хэлбэл чи тэгж хариулсангүй гэнэ. Нүүр нүүрээ хараад ярьчихаж чаддаггүй ийм өөдгүй өдөөн хатгагч байцаагчийн өөдөөс би болболч хуц гэх байлаа.Амай харин уулзалтандаа урьж л байдаг. Би ч хүний муу санааг ойлговол тэвчиж чаддаггүй бүдүүлэг зантай,сайн санаат нөхөд минь уучлаарай

Ters wrote on 2010/05/01 - 17:28
#22

Хүнд заах дуртай “эрдэмтэн ” “мэргэд”ямар олон болчихвоо.Бид шинэ маягаар, өөр өөрийнхөөрөө , сэтгэлгээний эрх чөлөөтэй амьдрах шинэ цаг ирсэнд итгэдэг. Юу нь та нарт таалагдахгүй байна? коммунист “мэргэн” шүүгчдээ…..

Kompos wrote on 2010/05/01 - 17:56
#23

Mongolchuud neeree ih muuhai yumaa, yamar muuhai ataarhuu zantai yum bee, Amai bolnoo odoo gertee hari mari geed l baisan, odoo harihaar bolloo gsn chin chi delhiig toiron gechiheed yagaad butsaj baigaa yum geed l, boon tamiin togoonii ulger, mun ter deer ooriigoo jigteihen uhaantai bolowsroltoi gej bichsen erguu nuhert helhed chi hezee ch ene Amai shig Afrikaar ter mashinaa bariaad soyoltoi yumaa yariaad yawj chadahgui l baihgui uu, joohon herendee solioorch bai, tgd chamshig uhaantai bolj bain geed ochson uls bolgoniihoo surguulid ni surch ideologyg ni oilgon geed suuj baih u? bitgii ulger yariaad bai

mmmm wrote on 2010/05/01 - 20:09
#24

jingin tsuvaa yavj l bn zamin nohod hutsaj l bdg

hehe wrote on 2010/05/01 - 22:19
#25

12,13 t bichsen nowshid dahiad helehed chamd zoriulj bi zuw bicheh albagui Latin heleer mongol hel zuw bicheh durem gej bi law sonsooguin Bn gehdee chi oilgojee tgeed boloo bizde??? Chi bol hoOson am bas zugeer nom shagaisan nusgai ym bna dahiad helehed erdemtei Hun daruu ih murun dolgoon gedeg Jingiin tsuwaa ywjil bdag jinger nohoi hutsjil bdag shude Amai Bitii ym bodooroi….

Hooy wrote on 2010/05/02 - 06:00
#26

23,

Africa-g tuullaa geed yag yahiin? Husvel tuulna, gehdee tegj baih tsag, sonirhol alga daa. Deer ni bi Amai-g aylagchiinh ni huvid bol yum yarihgui gedgee helsen. End arai uur zuil yarigdaj bn. Cham met ni baruunii niigmiin ideology yarih baitugai hiliin dees ch alhaj uzeegui baij ymar yumaaraa end tsetserheh ve dee. Humursun togoon dotor baigaa huurhiileltei amitan.

25, chi bol zugeer l jorlongiin hanan deer hun baihgui ued baahan haraal eruul bichdeg humuusiin neg bn. Chamd yumiig surah, shineer harah, uuriiguu hugjuuleh ymar ch sonirhol baihgui. Sayhanaas internet hereglej suraad gants yarij chaddag hel boloh MOngolooroo unshsan chini Amai-n blog taaraldaad teriig ni shuttsen uruvdultei amitan sht. Cham shig “hun sureg” – nuud Mongoloor neg baidiin bilee. Hugjie gevel ehleed cham metees salah heregtei bolno baih daa.

TENEGUUD!

hen ch bsan yahav wrote on 2010/05/02 - 06:34
#27

монголчууд дандаа яагаад хоорондоо хэрэлддийн бол. Бие биенээсээ дээр гарах гээ л үзчихийн. Youtube нтр дан хэрүүл. Өөр улсын хүмүүс дандаа л бие биенээ хүндэтгэхийн. Ойлгохгүй юмдаа…
Амай монголд ирээд амарч байгаад зун монголынхоо аймгуудаар аялавал яасын хэхэ. Нүүдэлчдийн амьдралаар жаахан ч гэсэн амьдрахгүй юу…

omerta wrote on 2010/05/02 - 06:49
#28

zarim neg humuuse baga ch gesen soeltoi baidlar bichij bolohgui yu aan.#25 arai l buduuleg bnaa,helj yarij bga ugee haraach.
Amai chi blogoo haagaad bichihgui bj chadah u?! tegj chadna gedegt chin ergelzej bn.nutagta irsen hedii ch yanz buriin sedver bichij bolno shd,herve chi husvel.
bi bas neg ym helehig hussen yma.chamas ali uls taalagdsan be gej asusni tuluu chi arai l ontsgui zan gargaje.unshihad evgui l sanagdla.ih murun dulguun erdemt hun daruu gedeg shig chi zugeer ter uls ged helchihed boloh bsan bhgui yu.mini oilgosnor chamd hamgin taalgdsan uls sudan bsan biluu?teged ter oyutan uulzaltan deer chamas dahij tiim asuult asuuhgui shd.asuugagui bsan ch chi nadad tiim uls hamgin ih taalagdsan gej helsen bolov u da.chi negent olni tanil hun uchras chamd hechneen tuvugtei bsan ch zarim ued tevcheer zaahas uur arga bhgui shu de.ene bol just zuvluguu oilgono bizde.

buya wrote on 2010/05/02 - 11:26
#29

Ene nereer setgegdel bichsen hvnd helhed chinii bichseniig unshwal chi uuruu ch tiim bolowsroltoi hvn shig haragdahgvi l bn shvv.Ene Amai-n huwiin blog end ene hvn yu ch gej bichej bolno ene hvnii l erh, gehdee yu ch gej bichehdee chamaig bolon busad hvmvvsiin dormjiloh bolon geh met hvnii erhend haldaagvi baigaa biz dee. Chi usa-d bdag yum shig bn naad ulsaasaa hvnii erh erh chuluu, vvreg hariutslaga gediig bas sain oilgoogvi l bn daa.

hen ch bsan yahav-d wrote on 2010/05/02 - 13:43
#30

Bichsen zuil humuusiin metgeltseenii sedev bolson tul hariuulhaar shiidlee. Hamgiin taalagdsan uls gesen zuil alga, uls bur l uuriin gesen uvurmuts shinj goo saihantai baisan! gej hariuulj ehlen, tegeed zugeer neg ner heleed unguruh bus tuhain uls yaagaad taalagdsan, bolson adal yavdalyn tuhai iluu delgerengui setgelee neej yarin. Hervee taarsan ehnii hund buh zuilee uulzaltyn umnu yarih yum bol daraagiin udaa toti tseejilsnee davtaj bui met huuramch setgegdel turnu. gants ulsyn ner sonsoh gej asuuj bui olon myangan udaagiin asuulgand yu gej hariuulah yostoi gej? Hunees medeelel avah gej baigaa bol hundetgeltei handaj, hurgii gesen zuiliig n tsag n bolhoor buren helbereer n huleej avch surah tsag bolson shuudee! Ene olon jil badarchilaad, uzsen harsan zuil mini gantshan NER bailgamaar baival, bi tuuniig huleen zuvshuurch am dagaj chadahgui. Avatar kinog hulgaigaar bichlegiig n hool idengee jijig delgetsen deer uzchiheed – Bi tuuniig chin uzsen, taaruuhan kino bainlee! gej yaridag humuustei kino yariaad ch hereg baihgui shuudee! Minii sain muug gaihsan ch gesen bi uuriin hureenii naizuudtaigaa ug kinog undur chanartai uzeed, daraan tuhain kinond garsan ungu durs utag sanaag n tuhtai yariltsval nadad iluu taashaal bolno. – Namaig hundlehgui bain! gesen gomdloo – Amaigiin muuhai aashaar tailbarldag humuus nadaas holuur baihad l boloo shuudee! Mongold amidardag olon myangan hunii neg n bi, tiimees bi uuriinhuu zamaar uuriinhuu hureendee l sertgej amidran. Hun burt taalagdah albagui.

amai wrote on 2010/05/02 - 15:16
#31

Amai zov bichjee. орондоо хэрүүл хийдэг,олиггүй зантай хүмүүс оргилуун залуусын замаас зайлцгаа. Бид сэтгэнэ, санаа бодлоо ч хуваалцана,хийж бүтээнэ. Диско варгүйгээр ямар залуу нас байсан юм.”Мэргэн” шүүмжлэгч манго билүү хийж л байсан байж таараа. Нойр хоолгүй ,бүжиг дуу хуургүй,коммунист субботникаар л амьдарцгаа гэх нь холгүй байх шив.Одоо таны үе биш , залуучуудын үе.

Kompos wrote on 2010/05/03 - 09:16
#32

Нүүрээ халхалсан , муухай хүмүүстэй тэмцэе. Чөлөөтэй өөриинхөөрөө амьдрахын төлөө тэмцэе.

Тэмцэгч wrote on 2010/05/03 - 09:24
#33

hen ch bsan yahav-д

Ямар их боловсролын түвшин ярьдаг хүн бэ. хүний бичгийг хараад боловсролтой үгүйг нь мэдчихдэг мундаг хүн юм чи. Тэгээд наадхаа эн гайхуулах хэрэгтэй юм уу, заавал. за энэ ч яахав, харин тэр монгол залууст гомдоллоод байгааг нь анзаарсан. тэр талаар бодлыг ч бас дэмжиж байна…

Амай-д
Чиний зан харьцаа өөрчдөгдсөн гэдэгт чи бараг өөрөө итгэхгүй байгаа байх. Хэл яриа гэдэг хүний хамгийн том зэвсэг. Хэдийгээр 69 орны хүмүүстэй харьцаж явсан хэдий ч монголчуудтайгаа өдөр бүр таарч, ярьдаггүй учрхаас чиний зан харилцааг бид хүлээж авахад жаахан хэцүү байна. Чамд нэг монгол зан байна аа, өөрөөрөө омогшиж, өөрийгөө дөвийлгөх.. Энэ төрөлхийн зан, одоо болтол чамд байдаг цор ганц зан. Тиймээс энэ чанар бусад монгол хүмүүст бас байгааг санаарай. Чамайг зугаалж /уучлаарай, аялж/ явах хооронд, тэрнээс илүү аймар амьдрал үзсэн хүмүүс энд хэдэн мянгаараа бий. Гэр бүл, найз нөхдөөсөө мөнгө гуйгаад хүний нутагт хэцүү явж байхдаа хүний нутаг юм даа гээд чи тайвширдаг л байсан байх. Харин Монголд байгаа залуус чамаас илүү зовлон үзсэн юм шүү.. тэд “гэртээ” зовлон үзэж, гэрээсээ явж чадахгүй тийм л байдалтай байна. Чи юунаа ч гомдох билээ дээ.

Харин энэ аялалаас чи олон зүйлийг сурч ирээд, түүнийгээ хэрэгжүүлэх байх гэж тун их найдаж байна. Эх орны үнэ цэнийг харьд зорчих Монгол залууст минь мэдрүүлээрэй гэж хүсье… Чамд амжилт хүсье..

Заримуудад
Амай одоо од болчихсон багйаа нь энэ. Од өөртэй нь цахим ертөнцөөр харьцаад байхаар танина мэднэ, чааталж байсан гэх мэтээр эргүүтэх олон хүнийг би мэдэх юм. Зарим бичлэг нь үнэхээр тийм харагдаж байна. Та нар болиоч. Амай та нарт юу ч өгөхгүйй, бас танихгүй хэвээрээ үлдэнэ…

Т.Нипонь wrote on 2010/05/06 - 14:47
#34

гадаадад очоод богино хугцаанд амьдралаа хөл дээр нь зогсоож чадаж байхад, бүх зуйл нь хажууд буй эх орондоо хөлөө олохгүй байгаа шалтгааныг олох бол миний Эх орондоо хийж эхлэх эхний ажлуудын нэг юм.yg zuw helj tanii blogiig bainga bish ch haya orohooroo bvh medeelelel bolood comentiig unshihiig hicheedeg.ta hen 1nd taalagadah gej bish uuruu uuriinhuu l bodoliig bichdegt ih taalagaddag.deer Amaig muulaad bga hvmvvs ehldeed uuriigii tungaah heregtei.Amai ta nariig muulagui zuwlusun gej bodoj bn

makun wrote on 2010/05/09 - 12:25
#35

Amai chi bol mundag heleh ug oldohgui bn~hun bor zurheeeree temtsej,harj bueree tuulj,amsaj baij l uhaan suuj uurchlugdunu~~chi iim olon ornoor bor zurheeree ayalj ih zuiliig bieree amsaj tuulsan chamd mash ih aguu ih medleg, chadwar, uhaan bii bolson gdg 100% itgeltei bn~ene humuusiin ugend bitii emzegleerei pls. Amjilt husii~~

urangoo wrote on 2010/05/10 - 15:59
#36

nadaa lav beijing irj uulzalt hiih gj bna gj zarlal ireegui shdee,,arai chde irsen bol ochih bsiin …iiii

kkk wrote on 2010/05/19 - 12:59
#37

SAIN BNA UU.EDGEER BICHSEN ZUILUUDIIG UNSHAAD UZEL BODLOO BICHIJ BOLNOO GEHDEE L MONGOLCHUUD MINI BUGDEEREE BIE BIENEE SHUUMJLEHEE BOLIDOG YUM BIL UU DEE GEJ BODDOGDOHGUI BNA UU?? ZUGEER SANAA BODLOO BICHEH NI ZOV BAIH UZEL BODLOO TULGAH HEREGGUI DEE HEN 1-IIGEE HARITSUULJ ZAAGAAD YAH YUM BE ODOO BOLOO BISH UU????? ULS ORON MINI HOGJIN DEVSHIJ BNA BUSADTAI HARITSUULAAD HEREGGUI DEE.NAIRAMDALIIN TEMDEGLEL GOE BOLJEE MONGOL ORON MINI SAIHAN L BOLJ BNA SHUU DEE BAGA GELTGUI TIIM BIZ DEE.

ALT wrote on 2010/08/25 - 15:55
#38

Мундаг залуу шүү, амьдралд чинь сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэж байна.

ganoil wrote on 2015/06/19 - 19:43
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.