
2008 оны 7-р сарын 17 Гуниеа улсын Мали орох замд
Майхандаа ороод түр амарс хийгээд хэвтэж байтал гадаа зогсож байсан залуус майхны буланг өшиглөж буй илт анзаарагдлаа. Гунеа улсаас Гуниеа Биссаи ороод тэндээс Сенегалын виз хүссэн боловч бүтээгүй тул буцаад хэдэн мянган км газрыг туулан Синеагийн нийслэл КОНАКРИ хотоос Мали улсын виз авч ,тэндээс Сенегалын виз хүсэхээр шийдлээ.
Зогсолтгүй эргэж буцах замтайгаа нийлээд бараг 20 иод хоног нэг газар тогтвортой амарч амжилгүй байнгын нүүдэлтэй нэлээд ядарлаа.
Өдөр бүр ганц хайхын тулд хаа нэгэн газар луу явна гэж амаргүй ч, Африк тивийн сүүл хэсэг дээр нүдэнд Европ л харагдаад байлаа.
Гуниеа улсын нийслэлээс төрөл бүрийн унаа тээвэрт дайгдсаар Мали улсын хилээс холгүй суурин луу дөхлөө, шөнө дунд хот руу ормооргүй санагдсан ч жолооч болон бусад зорчигчдын саналыг ойлгоод, хотоос холгүй шатахуун түгээх станцын зогсоол дээр бүгд үүр цайхыг хүлээхээр шийдсэн юм.
Шөнө хот руу орох зөв биш, цэрэг цагдаа ажилаа хаясан бөгөөд дээрэм ихтэй аюултай газар гэж цуг явсан ахмад хүн анхаарууллаа.
Жижиг машинд 11үүлээ байсан тул унтахын аргагүй чихэлдсэн халуун бас бүгчим байлаа. Цонхоо нээснээс болж шумуул болон жижгүүд зовоогоод амрахгүй байсан тул залхууралгүй хоёр цаг ч болов амрахын тулд тус шатахуун түгээх станцын зогсоол дээр майхнаа зоогоод, үүдийг нь салхи бага зэрэг үлээж буй тал руу харуулаад барилаа.
Хатуу зам дээр хэвтэх хүсэлгүй байсан тул үлээдэг гудсаа сүүлийн удаа засаад тухлах гээчийн хэвтээд авлаа. Тус зогсоол дээр манай машин ганцаар биш байсан бөгөөд бас нэгэн хот хоорондын жижиг тэрэг зогслоо.
.Дельфин гэж амьтан унтахдаа нэг тархиа амраасан ч нөгөө тархиа сэрүүн байлгадаг гэж сонсож байсан бөгөөд ямар ч хамгаалтгүй даавуун хантай майханд аюулгүй байдлаа хамгаалахын тулд нэг тархиа сэргэг унтаж сурсан байлаа.
Машинд үүр цайхыг хүлээж байсан хүмүүс аль хэдийнээ унтсан бөгөөд, майхандаа амруулах бодолтой байсан ахмад хүн маань яагаад ч юм буцаад машиндаа орлоо.
Бага зэрэг зүйрмэглэж эхэлж байтал майхны хажууд хоёр залуу буу халж улмаар маргалдаж эхэлллээ. – Би чамайг ийм зүйл дээр даасан, харин ч намайг даасангүй гээд л англиар ярьж байсан бөгөөд, эдгээр залуус хэн вэ? Гэдгийг ярианы өнгө акцентаар нь ялгах хэрэгтэй боллоо. Хүний үүсэл гарлыг нь тодорхойлох нь тухайн хүнтэй хэрхэн харьцах вэ? Гэдгийг шийдэхэд хувийн аяулгүй байдлаас гадна ганцаардаж буй аялалынхаа үед найз нөхөр холбоотонтой болоход чухал байсан юм.
Гуниеа улс нь Франкопон буюу хуучин Францын колон тул албан ёсны хэл нь Франц байсан юм.
Нэг л танил яриа.
.Майханий гадаа уурлаж хоорондоо муудалцаж байгаа хэрнээ, тэнд буй ганц гадаад хүний майханийг өшиглөж, өдөөд байгаа ДАЙСАН, АЮУЛ байж болзошгүй залуус хэн вэ? Гэдгийг майхан дотроо тодорхойлохыг хичээж байлаа. Ганц хоёр үг хэллэгээс нь Аан, Либерчууд байна.гэдгийг мэдлээ.
Либер улс олон жилийн иргэний дайнд автсан байсныг тус нутгаар бадарчилж байхдаа харсан бөгөөд, Олон жилийн иргэний дайнд өссөн байж болох тус хоёр залуугийн сэтгэлгээг аль хэдийнээ тодорхойлсон байлаа.
За, Хэрвээ энэ хоёр дайнтай үед төрж өссөн бол нэгт маш их айдас зүрхэнд нь шингэсэн байх ёстой, цэргийн болон Албаны хүмүүсээс айдаг байх ёстой, бас дайн дажин, ядуу зовлонг туулсан тул гадаадууд болон арай дээр амьдралтай хүмүүст атаархдаг, үзэн яддаг байх ёстой.
Магадгүй бүгд чихэлдэж шумууланд баригдаж байхад майхандаа тухлаад хэвтэж буй залуу дургүйг нь хүргэсэн байх.
Би яах уу?
Миний унтаж байсан майхны буланг санаандгүй гэж хэлхээргүй өшиглөж дотор нь хэн байгааг хармаар байгаа хоёр залуутай хэрхэн асуудлыг шийдэхээ бодож эхэллээ. Хүний нутагт ганцаараа, бүхэл бүтэн Африк тивд ганцхан элчин сайдын яамтай улсын иргэн алхаж буй газрынхаа хэсэг бүрт болгоомжтой байх ёстойг яс махандаа шингэтлээ ойлгосон бөгөөд , хот цэрэг цагдаагаас хол ийм газар яавал дээр вэ? Гэдгийг төсөөллөө.
Үндэсний нэгдсэн бодлоггүй маш олон улсуудад иргэний дайн болон цэрэг цагдаагийн хямралууд тохиолдсон байсан бөгөөд, дэлхийн түүхэн дэхь хамгийн аймшигтай иргэний дайнуудын нэгийг туулсан Серра Леон улсад Монголын энхийг сахиулагчид 250 залуусын хамгаалалтанд байсан хүн, дөнгөж цэрэг болон цагдаа гэсэн албууд хоорондоо байлдсан Гуинеа улсад ганцаараа гэдгээ ухаараад удаагүй байсан үе.
- Миний хүү, зэвсэг биедээ авч яваад хэрэггүй улам асуудалд орохын нэмэр гэж замд гарахын өмнөх шөнө аав маань зөвлөж байсан тул нулимас асгаруулаг ч болон сунадаг бороохойгоо орхисон юм.
Хоёр залуу би ганцаараа . Өмнө маш олон удаа аюул тулгарч, асуудлыг богино хугацаанд шийдэх хэрэг гарч байсан ч энэ удаа нэг л биш байлаа. Цүнхээ уудлаад өөрийгөө хамгаалахад хэрэгцээтэй юуг авах вэ? Гэж бодож байтал замд гарахдаа цүнхэндээ хийсэн SWISS жижиг эвхдэг хутга харагдлаа. SWISS цэргийн хутга гэж ярьдаг боловч хутгыг нь дэлгэтэл жижгээс гадна тогтоогчгүй тул буцаж хумигдахдаа хуруу хүрчих аюултайг бас ойлголоо.
Цүнхэндээ энэ их хугацаанд тус хутгыг хадгалж хэрэглэж байсан хэрнээ биеэ хамгаалахад хэрэг болж чадах уу гэдгийг анх удаа нөхцөл байдлаас болж бодож үзэж байгаа нь энэ байлаа.
Хүнд хөзрөө харуулахгүй байх нь ялалтын үндэс тул хутгыг нь хумиаж кармайлаад Дайралт бол ялалтын үндэс гэдэг онолоор майхныхаа цахилгааныг хүчтэйгээр нээгээд сүртэйгээр гарч ирлээ.
Рам томтой бөгөөд, шөнө дунд майхнаас гарч ирж буйг харсан хоёр залуу бага зэрэг чимээгүй боллоо.
Дайралт болоогүй тохиолдолд асуудлыг хүндрүүлэлгүй шийдэх нь Дайны стратеги бөгөөд дипломат аргаар ялалт байгуулж байсан Монголынхоо түүхийг амьдралдаа хэрэгжүүлэх хэрэг гарлаа.
Майхнаас гарахдаа буцаж майхнаа цахилгаандаж байсан ч намайг ямар ч сандралгүй тайван буйг харууллаа.
- Wass up? /юу байна/? Гэж хоёр залуу руу ойртох үед, харанхуйд гэрэлтэж буй хоёр залуугийн харьцаанд гайхширал бага зэрэг айдас мэдрэгдлээ ганцаараа хэрнээ нутгийн хоёр залуу дээр юу ч болоогүй юм шиг шөнө дунд очоод чөлөөтэй мэндчилж буй залуу аюултай байж таараа! Бас халаасандаа гараа хийсэн байсан ч – Юу бэлдсэн болоо? Гэсэн сонирхол бөгөөд айдсыг төрүүлсэн нь ойлгомжтой байлаа.
Миний – Wass up? /юу байна/ гэж мэндэлсэнд өөртөө итгэлтэй чөлөөтэй хариулт авч чадаагүй бөгөөд халаасанд байсан хутгаа ямар ч ач холбогдолгүй айлгах хэрэггүй болохыг ойлголоо. Ялалтын шилдэг арга бол дайралт гэдэг онолоор зодолдох хэрэггүй боллоо.
-Та хоёр хаанаас ирсэн юм?
-Либериа
-Юу тийм үү? Би бас тэнд байсан шүү дээ манай энхийг сахиулагчид бас тэнд байгаа шүү дээ гэж тэр хоёрыг Либер гэж огт мэдээгүй байсан юм шиг, тархиандаа сэргээсэн байсан Либер улсынхаа мэдээлэлээ хуваалцаж , шинэ хоёр танилынхаа хүндэтгэлийг хүлээж өөрийн аюулгүйн баталгаагаа хийлээ.
Ярианыхаа эцэст бид найзууд болж, Либер улсын ерөнхийлөгчийн үйл ажиллагаа болон ирээдүйн талаар ярилцаж гарлаа.
Тэр өдөр Африк хүмүүсийн сэтгэлгээний гүнд байдаг нэгэн зүйлийн утгыг оллоо.
Вавилон нурах болно!
Гэж хэлсэн өгүүлбэрийн цаана юу байдгийг ойлгосний дараа Африк тив надад нээгдсэн мэт санагдлаа.

Хэдийгээр тэмдэглэлд кирилл болон баахан латин үсгүүд харагдаж байгаа ч миний бичиж буй зүйлийн цаана орж яг тухайн шөнө өөрийгөө орлуулсан бол яха байсан бэ? Гэдгээ бодоорой.
Амьдрал гэж маш сонин, юу болж болох тухай таамаглахын аргагүй гэхдээ бэлэн байх, айхгүй байх нь амьдралд амжилт гарахын үндэс гэдгийг ойлгосон юм.
Тогтмол тэмдэглэл бичиж чадахгүй байгаа нь өдөр тутмын тэмцлээс гадна мэдэрсэн зүйлээ зөв бусдад мэдрүүлэх гэж амаргүйтэй холбоотой 4 жил хагасын хугацаанд маш олон зүйл үзлээ мэдэрлээ. Сайхан бөгөөд сургууштай зүйлүүдийг нь бичиж байгаа ч сэтгэлийн гүнд хэзээ ч аймшигтаа зүйлсүүдээ бичихгүй байх нь зөв гэж бодлоо. Учир нь тэр аймшиг бол минийх түүгээрээ бусдын оюун санааг бохирдуулмааргүй байна.




2010/04/30
| 2,929 Үзсэн 

















Horaayy..there are 2 comment(s) for me so far ;)
Хэрвээ би ийм байдалд орсон бол үнэндээ юу хийх байснаа огтхон ч төсөөлж чадахгүй байна. Бие хамгаалах урлагаар хичээллэсэн нь дээр юм болов уу. Ухаанаа хөгжүүлэхээс гадна.
alialagch