759px-China_Regions_(including_Taiwan)
2010 оны 4 сарын 28-ий өдөр. Жунгуо, Бээжин.
Мөдхөн эх орондоо хариад блог бичлэг зогсох болно.
Түүнээс өмнө анх удаа блог дээрээ хүмүүсийн санал бодлыг мэтгэлцүүлсэн форум хийхээр шийдлээ.
Хэдийгээр би үзсэн харсан зүйлээ бусадтай хуваалцахын тулд блогоо хөтөлж байгаа ч бичсэн зүйлийн утгыг ойлгохоосоо илүү алдаа хайж, өөрийн мэдлэгийн түвшин дээрээ дүгнэлт хийж, бусдын тэнэгийг гайхах гэсэн хүмүүсийн бай болсоор байна.
Бидний коммунист хаалттай сэтгэлгээтэй гэж үзэн ядалтын харцаар дүгнээд байдаг урд хөршийн эдийн засаг, үйлдвэр өндөр хөгжсөний хажуугаар иргэдийнх нь сэтгэлгээ амьдрах орчин нь сүүлийн 5 жилд эрс өөрчлөгдсөнийг мэдэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй боллоо.
Эрээний наймаачин, Монголд хууль бус ажил эрхэлдэг барилгачин эсвэл тариачин Жунгуо төдий урд хөршөө дутуу харсаар бодит дүгнэлт хийж чадахгүй болтлоо сохорсон байна.
Хүссэн ч хүсээгүй ч, дуртай ч дургүй ч бодит байдлыг харж, дүгнэлт хийж алдаагаа хүлээх зөвшөөрөх хэрэгтэй байна.
Үзэн ядалт хүний нүдийг сохруулдагаас гадна бодит байдалд үйлдэл хийх боломжийг үгүй хийдгийг бадарчилж байхдаа ойлголоо.
Дайсны эсрэг гэх үзэн ядалтанд өссөн хүн өөрөө ч мэдэхгүй галд автан дотны хүмүүсээ сэрдэж, сөргөлддөг болдог юм байна.
Хэд хэдэн иргэний дайны туршлагыг хэлж байна.
Манайд ч ийм байдал сүүлийн үед элбэг болоод байгаа билээ. Бие биенээ зүс царайгаар нь сэрддэгээс гадна мэдлэг боловсрол, үзэл баримтлал тэгээд болохгүй ярианы хэлбэрээр нь хүртэл ангилж гадуурхдаг болж байна.
Үзэн ядалт амжилт авчирсан тохиолдол бараг байхгүй. Харин дотооддоо тэсэрч асуудал үүсгэдэг. Ухаан мэдлэг хайрын хүчийг сэтгэл зүрхэндээ хөгжүүлэх нь маш чухал юм.
Нэгэнт хүн бүт цэц булаацалдаж, өөрийнхөө мэдлэгийг шалгамаар байгаа харагдаж байгаа тул өнөөдрийн форум дээрээ Монголчууд бидний гол асуудлуудын нэгийг асуухаар шийдлээ.
Хэрүүл маргаан, хараал болгосон саналуудыг устгах болно гэдгийг анхааруулая!
Үндэстэн нэгт ахан дүүстэйгээ соёлтой харьцаж, асуудлыг шийдэе!
Бичиж буй зүйлээ бодит эх үүсвэр дээр суурьлуулж бичээрэй!
АСУУЛТ:
Бидний нүүдлийн соёл иргэншил хэдэн мянган жилийн турш хөршилж ирсэн суурин соёлтой өнөөгийн өмнөд хөршөө юу гэж нэрлэх вэ?
- 2000-аад жилийн өмнө бичээсээс барууны соёл нэрлэж заншсан Чайна ( China ) гэх үү?
- Хятад гэдэг нэр Жунгуотой холбоогүй бөгөөд Китай буюу Кидан гэсэн нэрнээс хамаатай. Монгол нүүдэлчиний гаралтай Кидануудыг ингэж андуурч нэрлэж буй нь бидний хувьд ичгүүртэй бөгөөд Монгол төрд алба хашиж байсан гадны бадарчин Марко Поло-ийн тэмдэглэлээр барууныхан Китай гэж нэрлэж эхэлсэн тухай эх сурвалжууд бас байдаг юм. Тэгэхээр Хятад гэж нэрлээд байгаа нь зөв үү?
- Жунгуо гэдэг нь дундад улс эсвэл төв улс гэсэн утгатай эртний нэр нь юм. Дэлхий бөөрөнхий гэдгийг мэдэхгүй байхдаа өөрсдийгөө төв гэж андуурч байсан нэр нь өнөөдрийн урд хөршийн дэлхийн төв цэг болох итгэлийг нь дэвэргэж буй нь анзаарагдсан. ЗХУ-ыг Орос улс гэж андуурч байсантай адил 50 гаруй үндэстэнээс бүрэлдсэн улсыг Хятад эсвэл Хан гэж нэрлэх нь алдаа гэж бодож байна. Жунгуо гэж нэрлэх нь бодит байдлыг илэрхийлж байна уу?
- Монголын түүхэн уламжлалаар Нанхиа улс гэж нэрлэх нь 1949 онд байгуулагдсан улсыг огт илэрхийлэхгүй байгааг бас анзаарсан юм.
- Харин БНХАУ гэсэн нэр нь 中国 гэсэн Дундад улсын ханз нэрийг огт илэрхийлдэггүй юм.
Бие биенийхээ үзэл бодлыг хүндлэж хамтдаа өмнөд хөршөө юу гэж нэрлэх нь зүйтэй бөгөөд бодитой вэ? гэдэг дээр харилцан мэдээлэл солилцож үнэн байдлыг харцгаая!
За бичээд байгаарай!

Horaayy..there are 58 comment(s) for me so far ;)

#1

Hujaa gej nerleed baigaa n TSagaach gesen ug shuudee!

Amai wrote on 2010/04/28 - 13:36
#2

Zhunguo gedeg ni DUNDAD (dundad irgen buyu delhiin tuw) ULS gsen utgiig, Hujaa gedeg ni Hanzaar ni awch uzwel Geriin hun ezen hun gsn utgiig ilerhiildeg. Ene olon undesten bii bolood Han undestniig bustaas yalgah uudnees heregledeg bolson baih gej munhaglaj baina. Bid Hyatad gej heregleh ni zuw baih gej bodoj baina. Bid Korea, India gej yaridaggui bas hereglegdggui.

otgoo wrote on 2010/04/28 - 14:30
#3

жунгуо гэдэг нэрнийхээ учирыг сайн мэдэх юмуу амай?

Монголчууд 11-45 хүртэлх гоминданий хятадыг л ДИУлс гэж нэрэлдэг байснаас өмнөх түүхэндээ байнга нанхиад хятад гэдэг нэрсийг хэргэлж ирсэн. Дундад Иргэн Улс гэдэгийг зөвхөн бичигийн албан ёсны хэлэнд л хэргэлэж байснаас аман ярианд хятад нэр явсаар л байсан шүү дээ. Хятадын олон үндэстэнийг нэрэлдэг хуа гэдэг хэллэг бэлээхэн байгаа. Тэрнээс гадна бид албан ёсны хэлэндээ БНХАУлс гэдэг бүгд найрамдах гэдэгт олон үндэстнүүд нь багтана биз. ер нь угаасаа ч хятадын зарим цөөнх үндэстэн хятад улсын далбаан дор явах ёсгүй юм.

Хэрэв жунгуо гээд байх юм бол бид хятадын төв үзэлийг хүлээн зөвшөөрж өөрсдийгөө доромжилсон хэрэг болно. юань гүрний үед монголчууд албан хүчээр мэнгү гэдэг ханзыг өөрчилж мингуо болгож байсан юм гэнэ лээ. Гэтэл одоо хар л даа эргээл мэнгү л байгаа биздээ. Дүү нартаа захиж хэлхэд амай мэтийн ийм уxвар мөчид хүмүүсээр битгий тархи толгойгоо буртагтуулаарай. Өөрсдөө юмны учирыг сайн судалж олж мэд тэр нь илүү амттай. Доорхи хаягаар ороод тэр жунгуо гэдэгээр нь бол монгол али бүсэд нь явааг хараарай даа.

bayar wrote on 2010/04/28 - 14:54
#4
bayar wrote on 2010/04/28 - 14:56
#5

Humuus uursdiiguu Tuv, esvel dundad gej uzej baihad, ter dotor Mongol yu ch bish gesen uguilber aga bain. Bid uursdiiguu yu ch gej nerleen bidnii hereg, gagtshuu HYATAD gej ner haanaas bie bolood bid buruu nerleed baigaag todruulah gej ene forum neesen yum.

Tany yavuulsan LINK deer HYATAD gej nernii uusel oldsongui, iluu todorhoi yavuulna uu! Zuvlult ulsaas irsen Kitai gedgiig ashgilsan huvilbar bolvuu.

Myanga myanganaar hurchilsun ulsaa uuriin negdsen nereer nerlej chadahgui baigaa n tiim bain.

Deerhi forum bol humuus sanlaa devshuulj yariltsuulah gesen yum. Hyatad gej neree tailbarlaj chadaagui hernee hunii hiij bui ajlyn ulyg shagaadag humuus buhimdlaa zuv ilerhiilj suraasai…

Amai wrote on 2010/04/28 - 15:29
#6

Chi nariin nyagt neg neggui shalgasan bol harah l baisan yum. Belen yum neheed sursan bol eniig neg haraarai.

http://en.wikipedia.org/wiki/Hua-Yi_distinction

bayar wrote on 2010/04/28 - 15:34
#7

hi,sain u ?odoo ingeed chinii aylal duusaj bgaaa gesen ug u ?esvel ahij aylah u ?margaash neelttei yariltslaga deer chin ochino gej bodoj bgaaa.chii site-d anh udaaa orj uzleee.mash ih taalagdlaaa.tsaaashid ch bas aylaaad site-aaa urgeljluuleesei gej bodoj husej bna shuu…za amjilt

seegii wrote on 2010/04/28 - 15:38
#8

Hyatad nernii tuhaid chinii yaridag unenii huvitai. Hyatan undesteniig nereldeg nernees uudeltei. Gehdee bid orosoos ch omno hyatad gej heldeg baij. Ugaasaa mongol undesten gedeg maani ih budilaantai oilgolt nuudelchin bolgoniig Mongol baisan gevel buur budilaantai bolno. Hyatan undeseteng Mongol undesten gedeg deer ih olon humuus zordog. Chi hariltsaand surdag baisan gej tegvel Hyatad sudlaliin Bayasah, Bor zereg erdemten bagsh naraasaa ene tuhai sain asuuj oilgooroi. Minii deer yavuulsan link bol yuruusuu hyatad gedeg neriig tailbarlaagui chinii shuteed baigaa zhongguo gedeg nernii caad utga sanaag l gargah geed baigaa yum.

bayar wrote on 2010/04/28 - 15:42
#9

Shuteh, bodit baidlyg harah hoyor tiim adil gej uu? ANU-tai uursdiiguu duitseh uls gej hen be? gedgiig bodit baidal deer n dugnej uzeh n hamgiin gol yum, daraa n ter oron zaid uursdiinhuu ezlej bui bair suuriig zuv todorhoiloh n chuhal gej bi uzej baigaa yum.
Teghees bish 13 zuuny tuuhee yarij 21 zuund ustmaargui bain shuudee!

Amai wrote on 2010/04/28 - 15:49
#10

Herev chiniiheer bolj bid hyatadiig Zhonguo gej nerelvel ter uduruu bid ustah bolno. Hyataduud bidniig mengu gej ertnii doromjilson hellegeeree nerelj baina getel japanchuud hyatadiig duiraij bidniig moko buyu hyatad hanznii doromjilson utgaar bus mongoru gej nereldeg bolsoniig harhad hen n hen bolohiig harah baihaa.

bayar wrote on 2010/04/28 - 15:56
#11

Монгол улсын иргэн (a citizen of Mongolia) нь Монголын тулгар төр байгуулагдсан үеийн эрхэмсэг, бахархалт, эрхэлхэг, эх оронч, бие даасан үзэл бодолтой байх ёстой, тэгж гэмээнэ Монгол улсын оршин тогтнох үндэс батжих юм шүү.

1921 онд байгуулагдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын гадаад харилцааны үндэс суурь нь Их Монгол Улсын үзэл баримтлалыг бататгасан байсан бөгөөд тэр үеэс хойш 28 жилээр залуу улс болон байгуулагдсан, Бүгд Найрамдах Хятад Ард Улс /中華人民共和國/ нь дэлхийн 2р дайны дараахи үеийн дэлхийн нийт төр улсуудын тогтворгүй байдлыг овжиг ашиглан, ХҮЧИРХИЙЛЛИЙН АРГААР, хөрш зэргэлдээх Монгол улсын өмнөд хэсгийг өөртөө нэгтгэн, дэлхийн бусад улсуудад хүчээр тулган хүлээлгэж байсан юм шүү. 1960-аад оны хятадын засгийн газраас явуулсан соёлын хувьсгал гэх нэртэй, хүний эрхийн эсрэг хүчирхийллийн гэмт хэргийг үйлдсэн нь хүний амьдралын нэг үеийг дамнан өнгөрсөн нь саяхан нүдээ нээсэн гөлөг шиг, боловсрол мэдлэггүй залуусыг өөртөө урвуулан татахын төлөө асар их зүйлсийг хийсээр байна.

Монгол улсын иргэний хувьд дээрхи бодит түүхийн үнэнийг байнга санаж, хэлж хийж буй үйлдлээ байнга хянаж байхыг сануулах нь илүүдэхгүй үнэ цэнэтэй.

МУиргэн wrote on 2010/04/28 - 16:05
#12

Хятад улсын албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс /中華人民共和國-중화인민공화국The People’s Republic of China/ гэсэн шууд утга дүйцэхүйц байгаа бөгөөд энд олон нийтийн хэвлэлийн нэр томьёонд будилж яваа, мунгинаа хүмүүст сануулж хэлэхэд, АЛБАН БУС онол нийтийн харилцаанд жунгуо /中国/ гэсэн хэллэгийг хэрэглэж байгаа нь дэлхий дахинд өөрийн хийсэн хүний эсрэг, үндэсний эсрэг хийсэн гэмт үйлдлээ далдлан, өөрсдөд нь ДАГААР орсон хэлбэр рүү өөрсдийн харьяанд улсуудын статусыг өөрчлөн харуулахыг хичээн ядсан арга бөгөөд Хятад хүн нь энэ улсын эзэн гэдгийг тэнд очсон болон амьдарч буй гадаад хүмүүс биеэрээ мэдэрч байгаа биздээ.

Эсвэл энэ чигээр агуу их ажилсаг элэг нэгт хан үндэстэнүүд минь ээ гээд гүйгээд байх уу, та нар минь миний амьдралыг аврагч, эх орныг минь ав, надад хоолыг минь л өг гээд гүйх үү.

Гэхдээ хэт туйлшрахгүйгээр, Монгол улсын иргэний хувьд адил тэгш зарчмаар Хятад улстай харилцан, Олон улсын бизнесийн орчинг WIN-WIN хэлбэрээр хөгжүүлэхийн төлөө залуу хүмүүс хичээх хэрэгтэй. Бид ч хятадуудад туслан, тэд ч бидэнд туслаж байхаар, харилцан ашигтай ажиллаж байж, бидний ирээдүй хангагдана шүү дээ. Хэт үзэн ядах бус, хэт дахин шүтэх бус, харилцан хүндэтгэлтэй хандах нь Монгол улсын иргэний хувьд өөртөө суулгах зөв хандлага юм шүү.

МУиргэн wrote on 2010/04/28 - 16:16
#13

12-t bichsen hun ikh goe bichsen baina bayarlalaa.Amai chi yagaad ingeed avgai shig heruul hiigeed baidag yum be.Ternii orond Mongol hun gadaad yavahdaa VISAnii problemgui chuluutei yavdag boloh talaar ajil hiigeech.Nasaaraa guilga hiisen Tsigaanuud durtai gazarluugaa nisej hussen gazraa VISAgui yavj baihad Mongol ulsiin irgen haashaa ch yavah erhgui yum.VISAgui yavdag uls gesen chin Uzbekstan,Kazakstan,Kirgizstan,Azarbadjan,Armen baihdaa ch yahav dee.Aria denduu yum aa.VISA avah hundreltei baidag uchir Mongol huuhnuud bie unelj,Mongol zaluuchuud hulgai hiij amy zuuj baina shuu dee.Mongoloor duuren hog uhaj ortsond honoson humuus pig duuren haa yavna arhinii mungu guisan humuus.Hugshin zaluugui ochir dairan bur Bankind hurtel urduur dairch mungu avna.Autobus n zogsool deeree zogsohgui zaaval humuusiig shahtsalduulj hoorond n alaltsuulna.Hyatadiinerleh Forum hiij baihaar Mongol hun VISAgui yavdag talaar ajil hiivel chamaig asar olon hun demjij amjlt garna daa.Chi VISAnii problemiig bie yas mahaaraa uzej harsan hun chamaig Mongoliin irgen geed UK-d oruulaagui biz dee.Amarhuug Mongoliin irgen geed bur Ukraind ch oruulaagui geed bodchih.Amai bitgii heruul hii tertei tergui Mongoloor duuren heruul uruul Hyataduud saya Mongol zaluug mashinaar dairch alsan bur amyd baihad n dahin-dahin dairch alsan chi sonsoo biz dee.

Soronzon wrote on 2010/04/28 - 17:21
#14

sain uu

hi wrote on 2010/04/28 - 17:49
#15

ene forum taalagdsangui!

MGL wrote on 2010/04/28 - 18:16
#16

amai min mongoldoo ireed uilax vii de? manai mongold hogjil gej yum baihaa boliod 20 jil bolj bn shvv de? unendee china nar l mongoliig jaahan jaahanaar xogjuulej bn unen gevel iim bn da.chamaig zaaval tosno suh janjinii talbaid.8-d xeden tsagt irex yum bol do.tsagaa bichvel sain bna

erka23 wrote on 2010/04/28 - 18:18
#17

Дээрхи газрын зураг дээрээс харвал цэнхэр, шар өнгийн хэсэг нь цэвэр хятадуудын газар нутаг.

Ногоон, улбар шар өнгийн хэсгийн ихэнхи нь Монгол хүний оршин сууж байсан газар нутаг, хөх өнгийн хэсгийн ихэнхи солонгос хүний оршин сууж байсан газар.

Дэлхийн улс төрийн тэнцвэр нийт төр улсын оролцооны хувь хэмжээгээр тодорхойлогдож ирсэн, бөгөөд тэдгээрээс голлох улсуудын хооронд байгуулсан, хэлцэл /negotiation/-ийн үр дүнгээр шийдэгдэж байжээ.

Олон улсын хэлцэлийн ширээн дээр бүх хүний хүсэл адил тэгш тавигдаад, хамгийн сайн нөхцөлөөр хэлцэлийн саналаа сайжруулсан, хожиж байсаар иржээ. Тиймээс бидний хувьд олон улсын хэлцэлийн ширээ рүү ямар нөхцөл илгээх вэ гэдгээр бидний олон улсын нийгэмд оролцох оролцоо тодорхойлогдох нь байна шүү дээ.

Бид өөрийн эзэмшлийн хүрээнд гадны нөлөө оруулахаасаа урдаж, илүү том, учир шалтгаант саналыг гаргаж байх хэрэгтэй байна.

Жишээ нь, аливаа албан болон албан бус үйл ажиллагаанд Монгол хүний амьдарч буй орчинг сайжруулж байхыг тухайн оршин сууж буй улсад төрөл бүрийн аргаар ойлгуулж байх хэрэгтэй. Тухайлбал, 1911 оноос 1945 он хүртэл Японы эрхшээл, харьяанд байсан Солонгос улсын иргэд олонхоороо идэх хоолгүй шахам болж, охид эмэгтэйчүүд нь япон цэргүүдэд тамлуулан, бэлгийн болон зэрлэг хүчирхийлэлд автаж, амьдарч байсныгаа 1980-аад оноос байнга сануулж, мөн дээрээс нь Япон амьдарч буй Солонгос иргэдийн эрхийг хамгаалж байхыг албаны хүмүүст очих бүртээ сануулсаар ирсэн. Японы засгийн газраас 2009 оныг хүртэл ямар ч уучлалт гуйсан мэдэгдэл хийж байгаагүй бөгөөд шинээр сонгогдсон Японы засгийн тэргүүн нь эцсийн мөчилд Сөүлд ирж, дээрхи колончлолын үеийн хүчирхийллийн төлөө албан ёсоор уучлал гуйсан юм даа.

Тиймээс аливаа түүхийн үнэнийг үл тоохгүйгээр, санаж явцгаая, залуусаа. Илүү ихийг мэдхийн хэрээр хүний үйл ажил өргөн цар хүрээтэй болдог учир, бодол ухаанаа хөгжүүлцгээе.

MUirgen wrote on 2010/04/28 - 18:24
#18

Уншаад дуугүй өнгөрмөөргүй байна.
Энэ бол үнэхээр ярвигтай асуудал. Өмнөд хөршөө юу гэж нэрлэх вэ энэ асуултыг хариулахын тулд бид бүхэл бүтэн түүхийн судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй болно. Блогт яриад шийдэх асуудал биш. Гэхдээ бид энэ талаар энд ярилцаж болно. Үнэнийг хэлэхэд би ямар нэгэн түүхийн судлаач эрдэмтэн, хятад хэл мэддэг хүн биш. Гэхдээ энэ хэлэлцүүлэг хүн болгонд нээлттэй тул бөх зүрх гаргаад бодож байгаагаа бас нэмэрлье гэж саналаа. Алдаж гэнэдсэн бол уучилна биз ээ
НЭГДҮГЭЭРТ
Бидний одоогийн нэрлэж буй ХЯТАД улсыг жунгаа= жунгуо гэж нэрлэе гэсэн АМайгийн санааг огтоос дэмжихгүй байна.
Эртний “өндөр”соёл иргэншилтэй бүхий л улс гүрэнүүд өөрийгөө дэлхийн ТӨВ гэж боддог байсан. Энэтхэгчүүд, Вавилончууд, Хятадууд, Маяачууд, Грекчүүд, Египетүүд гээд л бүгд л өөрсөдийгөө дэлхийн төв эсвэл ямар нэгэн бурханаас илгээсэн ард түмэн гэж боддог байсан байх гэж таамаглаж байна. Тэгэхээр нэг асуулт гарч ирж байна? Тэд нар яагаад тэгэж бодох болов? “Өндөр соёл иргэншилтэй” гэдэг үг дотороо “өндөр соёл иргэншилийн эсрэг нэгэн нам доод соёл иргэншил бас байна” гэсэн дүгнэлтэн дээр суурьлаж байгаа шүү дээ. 2 зүйлийг харьцуулсаны үндсэн өндөр намын ялгаа гарнаа даа. Тухайн улс үндэстэний соёлоос шал өөр соёлууд тойрон хүрээлж оршиж байсан. Тэдгээр соёлтой өөрсөдийгөө харьцуулж хараад бид нар энэ хэдэн
“бүдүүлэгүүдийг” бодвол хамаагүй соёлжсон, ухамсартай юм байна гэдэг үүднээс, эргэн тойрондох овог аймагаас ЯЛГАРАХ үүднээс өөрсөддөө бид тэднийг бодвол өндөр хөгжсөн соёл өндөртэй, бүдүүлэгүүдээр хүрээлүүлсэн ДЭЛХИЙН ТӨВД оршиж буй ухамсарт соёлт хүмүүс юм байна гээд өөрсөдийгөө ХОРВООГИЙН ТӨВ гээд нэрлэж эхэлдэг шүү дээ. Энэ бол тухайн үеийн өндөр хөгжилтэй соёлуудад өргөн тархсан үзэл бодол. Үүнийг ч бид буруушаагаад байх учиргүй. Эртний грекчүүд хөрш овог аймагаа бас л зэрлэгүүд бүдүүлэгүүд гэж нэрлэж байсан.
За бөөн нуршуу байдалаа орхиод яагаад жунгуо гэж нэрлэхийн эсрэг байгаагаа хэлье. Энэ асуудал ганц хэнийг юу гэж дуудах вэ гэсэн нэр төдийхөн асуудал биш. НЭГ НЭРний цаана бүхэл бүтэн үзэл санаа, баримтлах зарчим явж буй. Бид тэр зарчим, үзэлийг хүлээн зөвшөөрч байна уу үгүй юу, эхлээд тэрийг бодож байж шийдвэр гаргах учиртай. Яагаад Золбаяр өөрийгөө АМАЙ гэх болов АМАЙ гэдэгийн цаана ямар мессэж явж байна, гэдэгтэй адил асуудал.
Бид ЖУНГУО гэж хэрэв тэд нарыг нэрлэн дуудвал бид хан үндэстэнүүдийн БИД БОЛ ХОРВОО ДЭЛХИЙН ТӨВ ЦӨМ ЦЭГ гэсэн үзэлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Ялангуяа энэ нэрийг өнөөдөр 21р зуунд хятадуудын бусад улс үндэстэнүүдийг эрхэндээ ямар нэгэн байдалаар оруулсан, эрх мэдэлээ тархааж, хүн амаа хаа сайгүй ажиллах хүч болон бусад маягаар суурьшуулж байгаа үед хэрэглэхийг ялангуяа бид монголчууд өөрийн сул дорой байгаа үедээ эрс зайлсхийх хэрэгтэй. Хятадуудыг тиймээ та нар ДУМДАД УЛС гэж хүлээн зөвшөөрч нэрлэх нь тэд нарын дээрх бодлогыг улам хөхүлэн дэмжиж өгнө. Үүнээс гадна ЖУНГУО буюу ДУНДАД УЛС ТӨВ УЛС гэдэг нэр/үзэл бол хан үндэснүүдийг өөрсөдийгөө харж буй өнцөгөөс өөрсөдийгөө нэрлэсэн нэр. Тэгвэл монголчууд хан үндэстэнийг хан үндэстэний өнцөгөөс биш харин БИД ӨӨРСӨДИЙН ӨНЦӨГӨӨС харж нэрлэх хэрэгтэй. Хан үндэстэнүүд хятадууд өөрсөдийгөө юу гэж үздэг нэрлэдэг байх нь бидэнд эхний ээлжинд хамаагүй, тэрийг нь тоть лугаа давтан дуудах шаардлагагүй.
Хоёрдугаарт.
Хятад гэдэг үгийн учир утга түүх намтар? Өмнөд хөршөө хятад гэж дуудах нь зөв үү?
Хятад гэдэг нь Кидан/Китан гэдэг үг гэдэгийг бид бүгд мэднэ. Киданчууд өнөөгийн Манжурай нутаг Амур голоор нүүдэллэн амьдардаг өвөг монгол угсааны хүмүүс байсан гэж одоо үздэг юм байна. Тухайн үедээ л цэрэг дайны хүчтэй тухайн үед дайн байлдаан хийж явдаг аймаг байсан бололтой. Киргиз, Уйгарууд, Түрэгүүд бүгд Кидан гэж тэр овог аймагтай харьлцаа холбоотой дайн дажинтай байсан байна. Тэгэхээр бидний кидан/хятан гэдэг уг үгийг зээлж авсан улс овог киданчуудтай хөрш зэргэлдээ амьдардаг байж. Магадгүй тухайн үед 500 600 оны үед өнөөгийн хан үндэстэнтэй бид хөрш айл яваагүй байж болно. Тиймээс Киданчуудын болон бусад улсаар дамжуулж мэдээ мэдээлэл авдаг байсан байх. Киданчууд болон тэдэнтэй холбоотой харилцаатай хүмүүсийг бүгдийг нь нийлүүлээд бөөрөнхийлөөд Кидан нар кидад гэдэг байсан биз. Америк европт амьдарч байгаа өнөөгийн бид жишээ нь иймэрхүү зүйлтэй байнга л учирдаг шүү дээ. Шар царайтай онигор нүдтэй л бол бүгдийг хятад хүн гэж эхний ээлжинд боддог шүү дээ. Тэрэнтэй төстэйгээр. Мэдээж явцын дунд хан үндэстэн хүчирхэгжин газар нутагаа тэлж, китанчууд тэр бүс нутагт амьдарахаа болиод бидтэй киданчууд биш харин хан үндэстэн хиллэдэг болсон. Хэдийн киданчууд байхгүй болсон ч тэдний нэр үлдээд киданчуудын газар нутагт бид бүхэн ирж суурьшин хан үндэстэнтэй хиллэдэг болсон байх. Хөрш хан үндэстэнээ урьдын хөрш киданчуудын нэрээр нэрлээд цааш яваа биз. Тиймээс Хятад гэдэг нь бидний хувьд өнөөдөр бол зүгээр л ХӨРШ УЛС АЙМАГ гэдэгийг илэрхийлж буй гэж ойлгож болно. Бид өнөө цагт хятад гэдэгээр тэр жинхэнэ эртний киданчуудыг дотороо бодоогүй санаагүй зөвхөн УХАГДАХУУНЫГ нь л хэрэглэж буй юм.
Гуравдугаарт
Манай өмнөд хөрш зөвхөн хан үндэстэнээс тогтоогүй. Тэнд төвдүүд уйгарууд, монголчууд болон өмнөд зүгээр нь миний мэдэх мэдэхгүй маш олон үндэстэнүүд ХЯТАД гэдэг нэрэн доор явж байгаа. Тиймээс өмнөд хөршөө одоогоор хятад гэж нэрлэж байгаа нь асуудал биш юм шиг. Бид л хятад= хан хүн гэж ойлгоод байгаа болохоос биш.
Дөрөвдүгээрх санаа бол хэрэвээ бид үнэхээр л өмнөд хөршөө хятад гэж нэрлэмээргүй байгаа бол бид өөр улсууд эртний хан үндэстэнүүдийг юу гэж нэрлэж байсаныг олж мэдэх хэрэгтэй. Хамагийн түрүүнд киданчууд өөрсөдөө тэд нарыг юу гэж дууддагийг нь мэдэх. Киданчуудын үлдээсэн бичиг бичээсийг олж судлах. Эсвэл түрэгүүд, уйгарууд хан үндэстэнийг хэн гэж нэрлэдэг байв гэдэгийг олж тогтоох. Тэд нар хан гэж байв уу, дундад улсын хүмүүс гэж байв уу, хятад эсвэл өөр ямар нэгэн үгээр дуудаж байв уу. Ялангуяа уйгаруудын үлдээсэн ном зохиол маш их байх гэж бодож байгаа тул тэд нарыг судлах хэрэгтэй. Уйгарууд өнөө цагийн монголын газар нутаг дээр оршиж байсан тул монголчууд ямар нэгэн сэжимээр тэдэндтэй харьцдаг наймаа худалдаа хийдэг л байсан байж таараа…
за за миний үг ихдэж үхэрийн баас шиг юм боллоо. Буруу зөрүү юм зөндөө л байгаа байх миний бодол санаанд. Гэхдээ бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шүү дээ. Тиймээс алдаа оноогоо цугаараа хэхэхэ :-) хэлэлцье

advis wrote on 2010/04/28 - 18:43
#19

amai dandaa setgeliin huurluur sonin balai yum setgej bdagiig ta nar meddegui yumuu…

girl wrote on 2010/04/28 - 19:59
#20

Хятад – Кидануудын нэр. Киданууд бол хятадтай харьцуулхад Монголчуудтай хамаагүй ойр үндэстэн байсан.

Жинхэнэ хужаа нарыг манайхан Нанхиадууд гэж нэрлэдэг шүү дээ. Амай нанхиад гэж өөрчилбөл дээр юм бишүү

Sanal wrote on 2010/04/28 - 21:16
#21

amai chamd gej helehed chinii ene yvsan 4 jil ymarch ur dungui bolson.mongold chamaig ymarch hun tanij mdehgui.chi ene aylalaa arai uuruur hiih bsan ymda.iimerhuu balai sedev neechiheed hachin ym bichij suuhaar yvsan orniihoo talaar unshsan humuusd meduushtei,zuvulguu,tuhai ulsiin hugjiliin bdal aj ahui bdal,hun unshuustai medleg uguhuur tiim ym bichih heregtei bsan ym.tegtel chinii ene neesen site chin ymarch hereg alga.unshaad avah ch ym alga.baahan baar sav hessen huuhuntai untsan tuhai l bichsen ymnuud.unuugiin zaluuchuud tsaashad mongoliig avch yvah zaluuchuud bid ymiig uur talaas ni harah heregtei bna.bas hytadiig yaj nerleh talaar sanal bodloo bich gesen bna eniig unshaad ineed hurlee.yg unendee ingej nerleed heden zuun jil bolloo.yg odoo yu huja nariig yu gej heleh ni bid nart ymarch hamaa bhgui.ene forumiig unshij bgaa humuus shiidchihgui.ene zugeeer l tsag hugatsaa ursen l togloom.chamshig hiih ymgui hunii zugaa ymaldaa.13 t bichsen huntei sanal neg bna.tsaashid iimerhuu hund hereggui hachin ym bicheed bh ym bol sitiig chin ##03hack tovtolgoo hiij chadna shu.

haha wrote on 2010/04/28 - 22:05
#22

ene odoo tiim chuhal bishee,horsh ornoo hundetgej haritsaad,ih gurnii ih bodlogod oorsiigoo zov avch yavah heeti bna

oogii wrote on 2010/04/28 - 22:07
#23

amai yaaj setgej bodox ni hun buhend taalagdax alba baixgui yee?gexdee ybsan uls orniihoo tuhai suuliin xeden ornuudaa barag bicheegui?mongoldoo ireed ene blogoo hotolhoo bolilloo gexeer xaramsaltai bna.

erka23 wrote on 2010/04/28 - 22:19
#24

Odoonuud huuhduud setgeliin huurluur eldwiin yum bichdeg bolj dee! Medleg bolowsroloo deeshluulmeer yumaa. Hii hiirhel bichdegee bolitsgooj hicheel nomoo hiitsgee huuhduudee!

Z wrote on 2010/04/29 - 01:29
#25

Amaigiin ene blog-t Amaigiin temdegleliig yu bodoj yaj yavj bgaag ni harj sonirhson humuus zochildog ene sedew ch bas boduushtai l sedew bn… hen negen ni orj ireed Amai inge teg gj zaaj tushaah ni ih ontsgui muuhai sanagdaj bn… tuhain hun yu hiine terig ni harj dugnedeg bgaasai.. gj bodoj bn.. 21t bichsen hun ih sonin sanagdlaa Amaigiin ene blog bol ih ach holbogdoltoi.. blog Amai ugaasaa deer duridsan bsaniig unshaasai gj bodoj bn.. 21guia.. hen negniigee tege inge gj heleh bus hiij bgaa zuillig ni demjdeg bgaasai.. Amaigiin aylal bol demii tsag hugatsaa ursen zuil bish.. Amaig meddeg olon hun bgaa… Amaig hrn demjeesei.. gj husej bn….

shuuder wrote on 2010/04/29 - 02:31
#26

Bi law 13 21-d bichsen humustei sanal neg bna, chi iim olon gazraar yawaad tged suuldee jaahan “…..” bolson yum shig bnadoo

amaintsar wrote on 2010/04/29 - 02:48
#27

Ter 21-iin baagii tiim honshoortoi yum bol humuust heregtei site neecheech. Chadval chini yaahav uneley. Chadahgui bol end hudlaa hutsah hereggui.

Zaluus, uls eh ornoo avj yavna yu yu gene ve. Chinii eh ornoo avj yavaag chini haraachgui, duulaachguin baina.

nack wrote on 2010/04/29 - 06:47
#28

bid urd hurshuu yu gej nerlej duudah n tiim chuhal bish bailtai,ach holbogdol bagatai sedev bn.hyatad gehgui teged jungoo geh bolj bn u,yu gesen ug ve.hezeenese haash hyatad hujaa gej helj yariag irsen bizde.dundad uls gej neleh heseg n helne l biz.hel sudlal, tuuhin mergejilten bish uchras tegj nariin uhaj oilgoh hereg bga ch ymu ugui ch ymu.

buya wrote on 2010/04/29 - 13:45
#29

Amai chi uneheer Mongoldoo buur ireh gej baigaa yumuu

dulguun wrote on 2010/04/29 - 15:31
#30

MMM Suusan tsetsnees yvsan teneg deer gej. End 4n jil bsan bol neg ih ym oorchlogdohgui shdee. Ta nar ene 4n jild gots goid yu hiisiin be? Yahaaraa dandaa huniig shuumjilj doromjilj sanaa n amardag yn? Ene hun mash tom zorig gargaad ene aylald yvsan. delhiin olon ulsuudiig bidend unen boditoor haruulsan.
Ih surguulid hezee ch ochij uzeegui ulsaa medemhiirch yaridag bagsh nar, TV eer gardag gyal tsal nevtruuldees iluu l medleg ogch chadsan.Zaaval aldaag oloh geh hereggui shdee.

kuu wrote on 2010/04/29 - 15:49
#31

ene 26 d bichsen hund handaad neg ym helchie.bi uuriinhuu bodloo bichsen amaid handaj.chamd hamaaguie.namaig yuch hiigeegui gej bgaa ym uu haha.harin chi yu hiisiin?? bi 26 bichsen hund handaj helehed minii bie odoo Microsoft Corporation iin netiin suljeenii hamgaaltiin albanii guitsetgeh zahiralaar ni ajilaad 8 jil garan bolj bna.mun minii huviin online hudaldaanii situud bna.mun googletei online hamgaaltiin tal deer huviaraa hamtarch ajildag.mun mongoliin tomoohon bankiud nadtai bas hamtarch ajildag.ingeed yrival ih ym bna.26 d bichsen hund,ahiiin duu bodoltoi l amidaraarai.hamaagui ingej hunii dunduur hereldej margajiij hachin ym bolov.

haha wrote on 2010/04/29 - 17:33
#32

deerh 29tei sanal neg bn, ern ene hun yugaa hiigeed yawnuu bid nart yamar hamaa bn, bid nariin munguur yawaad bga bish dee, iim tamiin togoonii ulgertei baihaa bolyoo Mglchuudaa

mmmm wrote on 2010/04/29 - 17:49
#33

Бүгдээрээ сайн байцгаана уу?Амай хэрвээ бадарчлаагvй байсан бол нөгөө л идэж уудаг хүүхүнддэг залуусын нэг байх байсан,дээр нь нилээд их зантай тарган түнтгэр залуу байх байсан гарцаагүй.Олон газраар бор зурхээрээ явж үзээд овоо гайгүй эршүүжиж хорвоо ертөнцийн зовлон жаргалiг биеээр амсаад Монголд ганц ч гэсэн шударга залуусын нэг болж чадах болсон болов уу гэж мөхөс би горьдож байна.Амайг хэн ч яв гэж хэлээгүй өөрөө дэлхийг тойрно гээд 10 жил мөд ирэхгүй гээд том ам тангараг oгooд гэрээс гарсан хүн тийм болхоор буцаад Монголд очих үүд хаалгаа мөн өөрөө хаачихсан.Харин одоо яагаад гэнт Монгол буцах болсон бэ гэдэг бол их амархан асуудал л даа.Ихэнх хүмүүс Дэлгэрмөрөн жил зургаан сар шоронд сууж байгаа учир Амай Монголд очоод айх хүнгүй болоод ирж байгаа юм гэж хүн бүхэн ярьдаг болсон л доо.Тэрэн ч ариа юу юм.Амай!Ер нь Монгол залуус их өөр болсон ш дээ ихэнх нь нилээд юм үзээд нүд тайлчихсан аягүй мэдлэг боловсролтой болчихсон өөрийнхөө чадах чинээгээрээ гэр орон,аав ээждээ буян болоод найз охин найз залуугийн үүрэг хариуцлагийг ухамсарлаж биелүүлдэг сайхан залуу ирээдүй Монголд улам ихээр бий болсон.Харин Монголын эдийн засаг ахуй байдал улам доройтсон энгийн ард түмний аж амьдрал харьцаа маш их бухимдалтай болсон яагаад гэхлээр угаасаа Монголын улс төрийг барьж байгаа хууль журам сахиулхаар ам тангараг өгсөн их хурлын гишүүд нь ажилдаа тэнцэхгүй хүмүүс байдаг учир Монгол энгийн жирийн ард түмэн бачиуран бухимддаг нь аргагүй.Хятадыг юу гэж нэрлэх вэ гэж Форум зохиож суухаар Монгол залуусаа өөр зүйл хийсэн дээр юм биш үү гэсэн хүмүүс энд коммент үлдээсэн харагдаж байгаад сэтгэл бүү эмзэглээрэй.

Engiin unshigch wrote on 2010/04/29 - 21:36
#34

урьд хөршийнхөө талаар овоо мэдлэгтэй болчихлоо. үндэслэгээ сайтай зүйл бичсэн та нартаа их баярлалаа. Ямар чадалтай, мэдлэгтэй залуус Амайд комент бичдэгийг уншаад бахархаж байна.

suh wrote on 2010/04/29 - 22:52
#35

Амай Одоо бол зүгээр л чөлөөт аялагч, чөлөөт сэтгэгч, чөлөөт нийтлэлч.Энэ надад таалагддаг. Амай ядарч туйлдсан байж магадгүй.Цаашид эх орныхоо хөгжлийн асуудал руу биднийг хөтлөх бэлтгэл хийгээд л байна уу . Энгийн уншигч тун зөв тоноор бичжээ.

suh wrote on 2010/04/29 - 23:05
#36

Амай Одоо бол зүгээр л чөлөөт аялагч, чөлөөт сэтгэгч, чөлөөт нийтлэлч.Энэ надад таалагддаг. Амай ядарч туйлдсан байж магадгүй.Цаашид эх орныхоо хөгжлийн асуудал руу биднийг хөтлөх бэлтгэл хийгээд л байна уу . Энгийн уншигч тун зөв тоноор бичжээ.Өндөр шаардлага өөртөө болон бусдад тавьдаг хүний үг ер нь хэрэгтэй байдаг юм шүү Амай.

suh wrote on 2010/04/29 - 23:11
#37

demii sedev bailaa.

bor wrote on 2010/04/29 - 23:19
#38

нанхиад гэе гэсэн хүнийг дэмжжийн.тэрнээс гадна маш цөөхөн тэмдэглэл бичдэг болж өгвөл дэлгэрүүлбэл зүгээр байсын хүмүүс чамаас илүү их юм хараад байсан ингээл болоо гэхээр жоохон тийм байна

x wrote on 2010/04/30 - 00:55
#39

Та нар чинь ямар сонин хүмүүс вэ! Яагаад ийм хэлэлцүүлэг явуулж хоорондоо санал бодолоо хуваалцаж болдоггүй юм?
Ер нь ингэхэд та нарын тархи толгойд олон улс ороны тухай мэдээ мэдээлэл хийж өгөх ҮҮРЭГ Амай ХҮЛЭЭГЭЭГҮЙ. Үнэхээр тэгэж боловсроод ухаажсан юм бол энд хүнээс элдэв юм горьдож бэлэлнчилж байхынхаа оронд өөрсөдөө улс орон дэв дэлхийгээр хэсэл дээ, ном зохиол унш, баримтат кино үз, хүн амьтантай ярьлц . Амай энэ улсын тухай бич, тийм юмны тухай бич, амай эх орондоо хэрэгтэй юм хий бла бла бла… Бид нар өөрсөдийгөө хармаар байна ш дээ, ерөөсөө амаа ангайгаад хоол нэхэж байгаа хэдэн дорой бялзуухай шиг л чарлалдчих юм. Ер нь ингэхэд Амай л ганцаарханаа улс ороныг хөгжүүлэх ёстой юм уу. Ингэж явахынхаа оронд Улс эх орондоо хэрэгтэй юм хий мий ч гэнэ үү. Тэгвэл та бүхэн энд элдэв хэрэггүй юм нүдэж сууж байхынхаа оронд өөрсөдөө улс эх орондоо хэрэгтэй юм хийцгээ л дээ. Нэг л хүнийг зааж зааварласан буруушаасан хүмүүс байх юм. Энэ сэдэв таалагдахгүй бол хэдэн товчлуураа даралгүй тэвчээд сууж байж чадахгүй байна уу?
Амай арван жилийн дараа ирнэ гэсэн амандаа хүрч чадсангүй бла бла бла… Та нар өөрийн биеэр хол замыг ганцаараа ядарч зовж туулж үзэж байгаагүй учираас хүнийг ингэж басч элдэвээр хэлж байна. Үнэхээр л аялалын хугацаа цаг зорилго нь ханасан бол зөрүүд бух шиг “би заавал арван жил болно заавал арван жил” гээд тэнэгтэх огт шаардлагагүй ш дээ.
Өөрсөдөө тэгэж их юм хиймээр бүтээмээр байгаа бол дор дороо хийж чадах зүйлээ хийцгээ, бие биенийгээ хүндэл, дэмж, шүүмж хэлсэн ч тэр хүнийгээ өсөн дэвжээсэй гэдэг санаагаар хэл, хорон муу шүүмж доромж хэнд ч хэрэггүй…солио галзуу хүмүүс шиг л бие биенээ үг хэлээрээ хэмхчин дарахаа л бодох юм.

advis wrote on 2010/04/30 - 01:43
#40

advis iin helsen unen sh dee. bugd eejdee zagnuulsan yum shig l duugai bolloh baih daa kk

empire wrote on 2010/04/30 - 02:53
#41

za daa sonin l sedev bna. Gehdee nadad iim bodol torj bn. Bid yagaad tedniig dundad uls, juguo, china gej nereldeggui be geheer bid chin oorsdoo giopoliticiin uudnees HEARTLand buyu tovd ni bgaa shuudee. tiim bolhoor tedniig dundad uls gej nerleh ni zohimjgui gej bodnom. Harin hyatad chi oorsdoo zah hyazgaarch bgaa gedegee huleen zovshooroh durgui uchiraas oorsdiigoo dundad uls gej neriidej bgaa gej bodoj bn.

Erkhemee wrote on 2010/04/30 - 09:39
#42

Хятадыг бид юу гэж нэрлэх нь чухал бишээ, эхлээд Бид өөрсдийгөө юу гэж нэрлэснээ эхлээд бодох хэрэгтэй гэж би дотроо боддог юм. Энэ хэн бүхэнд нээлттэй форум учраас нэрлэх гэдэг дээр өөрийн санаа бодлоо хуваалцъя гэж бодлоо. Бид өнөөдөр өвөр Монгол, өвөрлөгч этгээд гэж ярьдаг. Энэ Өвөр Монгол гэдэг нэр яаж үүссэн талаар би бараг мэдэхгүй л дэ. Хятад улсад байдаг өвөр Монголчууд өөрсдийгөө Өвөр Монголын өөртөө засах улс гээд нэрлэсэн байдаг. Гэтэл англи хэлэнд Inner Mongolia гэдэг нэрээр нэрлэдэг. Inner = дотоод тал өвөр тал гэсэн утгатай. Энэ үгнээс харвал өвөр Монгол нь ямар нэг юман дотор байгаа Монгол. Тэр нь мэдээж Хятад. Хятадуудын хэлдгээр бид бол гадаад Монгол. Англи хэлээр ярьдаг аль ч улсад энэ үг нь Inner Mongolia, Outer MOngolia бол түүхэндээ Хятадынх байсан юм байна гэсэн ойлголтыг өгдөг. Намайг Европт байхад хүмүүс тийм л ойлголттой байсан. Тэд ямар бүр эртний түүх судлах биш, өөрсдийнхөө өмнөх ажлаа хийж явдаг улс. Хэрэв Дэлхий дээр дийлэнх хүн ам нь Монгол бол Хятадаас тусгаарласан улс гэдэг ойлголттой байх юм бол бид энд мянга Чингисийн Монгол гэж орилоод энэ ойлголтыг өөрчилж чадахгүй. Тиймээс ядаж өвөр Монгол гэсэн нэрээ бид өөрчлөх хэрэгтэй бус уу? Бид ар Монгол гэж газар зүйн хэлбэрээр өөрсдийгөө нэрлэсэн бол түүний эсрэг нь өмнөд ч юм уу урд ч юм уу Монгол гэсэн нэртэй баймаар санагдаад байгаан. Яагаад дэлийн нийт Inner Mongolia гэсэн хятадаас гаралтай нэр хэрэглээд өдий хүрсэн юм бэ? Бид бас яагаад Хятадын энэ нэршлийг зөвшөөрөөд Inner Mongolia гэснийг гадаадад явахдаа хэрэглэх ёстой юм бэ? North эсвэл South Mongolia гэсэн нэрээр яривал дэлхий нийтэд ойлгохгүй шүү дээ. Бид энэ нэрээр явж болохгүй юм уу?
Эсвэл өвөр Монгол гэж миний ойлгодгоос өөр утга учир байдаг юм болов уу? Та бүхэн нэг санаа бодлоо хэлээч?

Дээр #30д бнчсэн haha гэдэг хүний коммент ер таалагдсангүй. Яасан мундаг мэдлэг боловсролтой хүн бэ та? чөлөөт нийтлэг бичдэг энэ мэт блогуудыг хаана, хакдана, комент бичсэн хүнийг айлгаж сүрдүүлэх нь боловсорсон хүний зан биш байх. ПС араас том том яриад худлаа хүн сүрдүүлдэг, дайрч довтолдог, өөрийгөө дөвийлгөсөн хүн энэ хүмүүний орчлонд олон биш байгаасай да.

энхээ wrote on 2010/04/30 - 11:19
#43

suuld bichsen enheeg demjij bn. yahav mundag l hun yum shg bn ter haha, gehde mongol zaluus bie biende ingej ongiroh n muuhai yum bnda.

taalagdsangui wrote on 2010/05/01 - 02:05
#44

би бас 31дэх хүний бичсэнийг уншаад ам ангайлаа шд хэхэ, Би ийм тийм ингэдэг тэгдэг гээд …Зүгээр л нэг байгууллагат алба хашдаг, цалин мөнгө нь өндөр энэ тэр нь тэндээ л биз. Бусадыг сүрдүүлж мүрдүүлээд ямар ч байсан ухаалаг хүний зан бол яавч биш. инээд хүрчихлээ

hehe wrote on 2010/05/01 - 04:22
#45

hi.bi yagaad ingej uuriinhuu ajiliig bichih bolson be gevel.bi zugeer comment uldeej bhad zugeeer neg unshigch namaig yuch hiidegui teneg hun ym shig doromjilson bolohoor l gent durgui hureed iim ym bichsen ym.busad ni oilgono biz.gants mongoldooch bish gadaad mongoliin mash olon zaluuchuud mash tom ajil erhelj bna.zugeer neg gamtuurnii ajil bish.gadaadiin tom Corporation iin tom albiig hashdag mongol zaluuchuud zunduu l bna.ted nar bol mongoloosoo garaad barag 10 garan jil bolj bgaa dood tal ni minii huvid mongold ochoogui 15 jil bolj bna.ene hugatsaand delhiin 123 ulsaar aylj,ajiliin shugamaar yvsan bh ym.manai mongolchuud gadgashaa garch nud tailj bgaa ni zuv hereg.gehde amai heden hursh zalgaa urnuur showdaj yvchihaad teriig aylsan delhiig toirson gej tumbiilgeh hereggui l bhgui yu.hervee amai chi jinhene delhiig toirch aylay gej bodoj bgaa bol.nadtai holbogdono bizde.Ah ni chamd tuslahad belen bna.hed honogiin umnu ene siteg medej avla.hervee tom gurenruu aylahiig husch bodoj bgaa bol bi mungu sanhuugiin huvid tusaljch chadna.gazaraar damjij ingej yvah ni unendee bol aylal bish.gehdee ahiin duu saihan zorigtoi yvla.zaluuchuud unshaad suraltsana bizde.

haha wrote on 2010/05/01 - 14:03
#46

End bi haha-tai arai l sanal niilsengui hediigeer bi amaid mash shuumjileltei handdag ch gesen oirh dornod ba afrikiin Mongol hund ogt tanigdaagui yurtuntsud ochood hortoi undaag n uugaad humhaa ovching n tusaad bodit amidraliinh n zah zuhiig uzeed end tailagnah bol uneheer olon Mongol zaluusiin nudiig neej ogson uil hereg. Amaigiin 4 jil bol eldev aldaa yums ajiglagdah bas onson onolt ajiglagdah tiim l uil hereg. Hen ih mongo oldog hen ih alban tushaald ajildgaar yumiig hemjih n arai l yavtsuu hen ih yuman deer moroo gargasan n bas zarim yuman deer iluudeh uchir bii.

Sanal wrote on 2010/05/01 - 15:22
#47

HA HA-d
soyolgui, hudalch,sagsuu mini chamd MIKROSOFT arai ahdana gej bodogdoj baina.Bolobsrol, soyol, hunleg setgel hoorondoo ih holbootoi.

haha-d wrote on 2010/05/01 - 16:40
#48

Hi, haha ahin comment uldeesen n zugeer sanagdlaa. Bie biende uram hairlaj baeilda zaluusaa.Hun bur 10 tegsh baih albagui shuude

taalagdsangui wrote on 2010/05/01 - 16:49
#49

amaid amjilt

mongol wrote on 2010/05/01 - 18:18
#50

haha iig demjij bna.zuv ym bichsen bna.

yes man wrote on 2010/05/02 - 22:11
#51

hehe, Amai, visa-ni neg bulan neegeed ali ulsad visa-tai yawah eswel border point/airport-s n visa awad newterch bolohiig bichul zvgeer yumuu? Jishee n South Africa, Kenya etc…
tuunees gadna, buten 4 jil hunii hund hetsv ch gesen tedendee saihan busdiin nutgaar yawj yum vzej nud tailj eldewiig vzeed hashir suuj uhaan tsegtsersen bh baital ih defensive and arrogant bolson bna, tuunii orond wise humble baih n ih chuhal shu!
Za eh orondoo tawtai ochooroi!

ariunaa wrote on 2010/05/03 - 02:42
#52

bi bol hujaaal gedsiihsdee

eco_mon wrote on 2010/05/03 - 19:45
#53

hi.yaj nerleh talaaar Mongol ulsiin irgen gesen hun mash goyo bichsen bna aaa..amai gedeg hun ni yagad genet uuruu tag bolchihov o?

seegii wrote on 2010/05/05 - 20:26
#54

Заадаа бид нар нэг юмыг хэт дөвийлгөх буру тийш нь гуйвуулах дуртай улсууд бдийм бхдаа… Амай яаануу бнууу өөрийнл дур шүүдээ би Advis билүү #18 д бичсэн бсандаа… их зөв бододтой санагдаж бна. Та нарын comment-г бүгдийг нь уншлаа бас бахархамаар 2 залуучууд бна2.. Харин Тэр #21 ХАХА ч билүү ХЭХЭ ч билүү тэр шал дутуу бодолтой дугаргий царайтай нөхөр шиг санагдлаа чи тийм лаг ажилтайм чинь дэлхий тойроод үнэтэй үнэтэй буудалд нь гаядч билүү хүнийг хөлөслөөд АФрикийн ширэнгэн ойруу нь явалдаа өөрийнхөөрөө… чиний тэр ПИЙСИЙ ИНТЭРНЭТ нтр мэддэг чинь тэндээл бдийм бгаз шал соо санагдчихлаа.. Зээз Амай Ахдаа Амжилт хүсэе… ~_^

mglzaYA wrote on 2010/05/05 - 23:22
#55

Hyatad gej nerlesneeree uldye. Tegj nerlehed hujaa nariig uurluulahad amar bdag yum.

mgl wrote on 2010/05/10 - 22:16
#56

ene hunii nomiig hudaldaj avah hereggui shuu gej humuust urialmaar bna. yalanguya ene metiin asuudlaas bolood duu nariinhaa tarhiig ugaalgah hereg bhgui.

mgl wrote on 2010/05/10 - 22:17
#57

Форум!
2010 оны 4 сарын 28-ий өдөр. Жунгуо, Бээжин.
Мөдхөн эх орондоо хариад блог бичлэг зогсох болно.
Түүнээс өмнө анх удаа блог дээрээ хүмүүсийн санал бодлыг мэтгэлцүүлсэн форум хийхээр шийдлээ.
Хэдийгээр би үзсэн харсан зүйлээ бусадтай хуваалцахын тулд блогоо хөтөлж байгаа ч бичсэн зүйлийн утгыг ойлгохоосоо илүү алдаа хайж, өөрийн мэдлэгийн түвшин дээрээ дүгнэлт хийж, бусдын тэнэгийг гайхах гэсэн хүмүүсийн бай болсоор байна.
Бидний коммунист хаалттай сэтгэлгээтэй гэж үзэн ядалтын харцаар дүгнээд байдаг урд хөршийн эдийн засаг, үйлдвэр өндөр хөгжсөний хажуугаар иргэдийнх нь сэтгэлгээ амьдрах орчин нь сүүлийн 5 жилд эрс өөрчлөгдсөнийг мэдэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй боллоо.
Эрээний наймаачин, Монголд хууль бус ажил эрхэлдэг барилгачин эсвэл тариачин Жунгуо төдий урд хөршөө дутуу харсаар бодит дүгнэлт хийж чадахгүй болтлоо сохорсон байна.
Хүссэн ч хүсээгүй ч, дуртай ч дургүй ч бодит байдлыг харж, дүгнэлт хийж алдаагаа хүлээх зөвшөөрөх хэрэгтэй байна.
Үзэн ядалт хүний нүдийг сохруулдагаас гадна бодит байдалд үйлдэл хийх боломжийг үгүй хийдгийг бадарчилж байхдаа ойлголоо.
Дайсны эсрэг гэх үзэн ядалтанд өссөн хүн өөрөө ч мэдэхгүй галд автан дотны хүмүүсээ сэрдэж, сөргөлддөг болдог юм байна.
Хэд хэдэн иргэний дайны туршлагыг хэлж байна.
Манайд ч ийм байдал сүүлийн үед элбэг болоод байгаа билээ. Бие биенээ зүс царайгаар нь сэрддэгээс гадна мэдлэг боловсрол, үзэл баримтлал тэгээд болохгүй ярианы хэлбэрээр нь хүртэл ангилж гадуурхдаг болж байна.
Үзэн ядалт амжилт авчирсан тохиолдол бараг байхгүй. Харин дотооддоо тэсэрч асуудал үүсгэдэг. Ухаан мэдлэг хайрын хүчийг сэтгэл зүрхэндээ хөгжүүлэх нь маш чухал юм.
Нэгэнт хүн бүт цэц булаацалдаж, өөрийнхөө мэдлэгийг шалгамаар байгаа харагдаж байгаа тул өнөөдрийн форум дээрээ Монголчууд бидний гол асуудлуудын нэгийг асуухаар шийдлээ.
Хэрүүл маргаан, хараал болгосон саналуудыг устгах болно гэдгийг анхааруулая!
Үндэстэн нэгт ахан дүүстэйгээ соёлтой харьцаж, асуудлыг шийдэе!
Бичиж буй зүйлээ бодит эх үүсвэр дээр суурьлуулж бичээрэй!
АСУУЛТ:
Бидний нүүдлийн соёл иргэншил хэдэн мянган жилийн турш хөршилж ирсэн суурин соёлтой өнөөгийн өмнөд хөршөө юу гэж нэрлэх вэ?
- 2000-аад жилийн өмнө бичээсээс барууны соёл нэрлэж заншсан Чайна ( China ) гэх үү?
- Хятад гэдэг нэр Жунгуотой холбоогүй бөгөөд Китай буюу Кидан гэсэн нэрнээс хамаатай. Монгол нүүдэлчиний гаралтай Кидануудыг ингэж андуурч нэрлэж буй нь бидний хувьд ичгүүртэй бөгөөд Монгол төрд алба хашиж байсан гадны бадарчин Марко Поло-ийн тэмдэглэлээр барууныхан Китай гэж нэрлэж эхэлсэн тухай эх сурвалжууд бас байдаг юм. Тэгэхээр Хятад гэж нэрлээд байгаа нь зөв үү?
- Жунгуо гэдэг нь дундад улс эсвэл төв улс гэсэн утгатай эртний нэр нь юм. Дэлхий бөөрөнхий гэдгийг мэдэхгүй байхдаа өөрсдийгөө төв гэж андуурч байсан нэр нь өнөөдрийн урд хөршийн дэлхийн төв цэг болох итгэлийг нь дэвэргэж буй нь анзаарагдсан. ЗХУ-ыг Орос улс гэж андуурч байсантай адил 50 гаруй үндэстэнээс бүрэлдсэн улсыг Хятад эсвэл Хан гэж нэрлэх нь алдаа гэж бодож байна. Жунгуо гэж нэрлэх нь бодит байдлыг илэрхийлж байна уу?
- Монголын түүхэн уламжлалаар Нанхиа улс гэж нэрлэх нь 1949 онд байгуулагдсан улсыг огт илэрхийлэхгүй байгааг бас анзаарсан юм.
- Харин БНХАУ гэсэн нэр нь 中国 гэсэн Дундад улсын ханз нэрийг огт илэрхийлдэггүй юм.
Бие биенийхээ үзэл бодлыг хүндлэж хамтдаа өмнөд хөршөө юу гэж нэрлэх нь зүйтэй бөгөөд бодитой вэ? гэдэг дээр харилцан мэдээлэл солилцож үнэн байдлыг харцгаая!
За бичээд байгаарай!

otgonbat wrote on 2010/08/25 - 02:12
#58

Хүмүүсээ эргэлзэж байгаа бол судлах хэрэгтэй ш д. Тэхгүй хоосон үндэслэлгүй зүйл бичихээ болимооор юм. Тэр 21 гэсэн хүн д хандахад wikipedia гаар ороод гараарай л даа тэнд чамд хэрэгтэй улсын чинь мэдээлэл байгаа. Кидан гэснээс Хятад гэсэн нэр үүссэн гэж ярьж байгаа энийг судлах л хэрэгтэй тэхгүй бол болохгүй байна. Учир нь энэ дэлхий дээр манай монголчууд шиг эрлийзжсэн улс гэж байдаг бол уу. Яг жинхэнэ цэвэр цусны банхар гэдэг шиг жинхэнэ монгол цус гэж бий юу гэдэг нь сонин байна. Яаж ийж байгаад л нэг цус холилдоод л авсан байдаг шүү дээ

Хатагин wrote on 2010/12/15 - 14:49
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.