IMG_4665

2010 оны 4-р сарын 27-ны өдөр. Жунгуо улсын нийслэл Бээжин хот.
Бадарчилалын сүүлийн нээлтүүдийн нэгийг өнөөдөр хийлээ.
Найзуудын зөвлөснөөр ART ZONE 798 ( УРЛАГИЙН БҮС 798 )-ийг үзэхээр шийдлээ. Бээжин хотын уран бүтээлчидийн үзэсгэлэн, уран бүтээлийн газрыг цуглуулсан уг дүүрэг нь соёл урлагаа хөгжүүлдэг улс орнуудад байсан дүүргүүдтэй маш төстэй байлаа. Урлаг гэдэг бол сэтгэлийн хоол тул түүнийгээ хөгжүүлэх нь иргэдийнхээ сэтгэлийн таашаал, амьдралын итгэлийг дээшлүүлэхээс гадна жуулчидыг татаж эдийн засгийн ач холбогдолыг өндөр байлгадаг юм.

IMG_4667

Хуучин цэргийн үйлдвэрийн барилга байшингуудыг уран бүтээлчидэд олгож, сэтгэлгээгээ чөлөөтэй хөгжүүлж бусадтайгаа туршлага судлуулах зорилготой байгуулагдсан уг дүүрэгт мэдэх мэдэхгүй олон төрлийн урлагийн бүтээл үзэсгэлэнгүүд байсан юм. Нэг өдөртөө дуусхааргүй байсан бөгөөд найз Тайвнаа Бээжинд ирээд оюун ухаанаа цэнэглэхийн тулд үүгээр заавал дайрч өнгөрдөгийг бас сонсоод чухал зүйл дээр бууснаа ойлгосон юм.

IMG_4670

Чөлөөт соёл урлаг бий болж эхэлсэн 1990-ээд оноос хойш уран бүтээлчид шинэ орон зай орчин хайж байхдаа энэ цэргийн зориулалтаар барьж ашиглагдахаа больсон уг дүүргийг хүлээн авч, улмаар маш сонирхолтой жижиг хотхон бий болгосон байна.

IMG_4671

Монголд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх газар байдаггүйгээс болж архидалт, гэмт хэргүүд ихэсдэг гэдгийг гадны жишээнүүдээс бас мэдлээ. Зарим улс орнуудад уран бүтээлчидийн ийм төрлийн дүүргүүдийг биеэ даасан дүүрэг болгон хувиргаж, аюулгүй байдлыг нь хүртэл бие даан хариуцах түвшинд хөгжүүлсэн байсан.

IMG_4676

Дундад улс хэдийгээр эдийн засаг улс төрийн хувьд дэлхийн хоёр дахь улсын байр суурь луу хүрэх гэж байгаа ч үндэсний соёл, залуусын сэтгэлгээгээ бага багаар баруунд алдаж, улмаар 1921 оноос хойш Монголд бий болсон үндэснийхээ соёлоос татгалзах тийм үзэгдэл бас анзаарагдаж байсан юм.

IMG_4681

Монгол улсын их сургуулийн олон улсын харилцаанд сурч байхдаа “ ханз ” гэж яг юу юм бэ? гэж бодож байлаа. Бичгэн соёлтой бидний хувьд ханз үсэг хэдийгээр хадны бичгийн дараа үеийн бүдүүлэг зураг мэт боловч, ханз үсгээр зурсан дүрс нь өөрийн хэлбэр түлхүүрүүдээрээ хүний оюун санаанд шууд дүрс эсвэл үйлдлийг бий болгодгоороо маш онцлог байсан. Ханз үсэг дангаар ашигладаг Дундад улсын хүмүүсийн сэтгэлгээ, шинэ зүйлийг хүлээж авах байдал бичгэн үсгийхнээс тэс өөр нь анзаарагдсан. Хэл яриагаараа өөр ч гэсэн дүрс бичгээрээ соёлоо хэдэн мянган жил уламжлан хадгалсан соёл иргэншилийн нууцыг бид нээх хэрэгтэй байна. Хөршөө сонгодоггүй тул түүнийгээ сайн судлаж эрх тэгш хамтран амьдрах аргыг үзэн ядалтаар бус, ур ухаанаар олохыг залуусдаа захих байна. Дэлхийн хамгийн эртний соёл иргэншил бид мөн билээ. Түүнийгээ эхлээд өөрсдөө ойлгож улмаар бусдад таниулах юм бол бид амар амгалан сайхан амьдрах боломж нээгдэнэ.

IMG_4685

Installation ( инсталлэйшион ) урлагийн хэд хэдэн үзвэрүүд байсан бөгөөд тэдгээрийг газар дээр нь ирж үзэх, эсвэл эх орондоо байхад сэтгэлгээг тэтгэдэг уран бүтээлчиддээ ийм хотхонг зориулж иргэдээ нээх нь чухал байгаа юм. Урлаг соёлоо хадгалж хөгжүүлээгүй үндэстэн мөхдөгийг дэлхийн түүхэнд нэр нь төдий дурсагдаж буй олон зуун улс үндэстэнгүүдийн гашуун туршлагуудаас харж болох юм. “ 804 жилийн төр улс өнөөдрийн дэлхий дахины түүхэнд эртний соёл гэх боловч энэ соёл дахиад хэдэн жарныг тэсэх вэ? ” гэдэг асуултыг үндэснийхээ соёлоо буруушаадаг иргэд өөрсдөөсөө асуух ёстой болов уу?

IMG_4696

Эх орондоо хариад хамгийн эхний ажлуудын нэг болох бадарчилалын зургийн үзэсгэлэнгээ хэрхэн зохион байгуулах тухайгаа дэлхийн олон улс орны үзэсгэлэнг үзэж байхдаа санаа авч байсан бөгөөд залуусыг юм үзэж нүд тайлах нь сэтгэлгээг цэнэглэж, амьдралаа дээшлүүлэхэд хэрэг болно гэж сурталчилж буй ажил амжилттай болно гэж найдаж байгаа.

IMG_4701

Энэ юу гэсэн үг вэ? Дохын логог голдоо оруулсан байх юм. Би урлагт хайртай гэж ойлгох уу?

Хуучны үйлдвэрийн барилгыг заавал засвар хийхгүйгээр үзэсгэлэн болгосон нь маш сонирхолтой бөгөөд өвөрмөц санагдсан. Урлагт дүрэм гэж байхгүй.

IMG_4704

Бээжин хотод ирж буй залуус нэг өдрийг энд заавал өнгөрөөх ёстой гэж бодож байна. Одоохондоо визны бэрхшээлээс европын улс орнуудын соёлын хотхонуудыг үзэж чадахгүй ч, ойроос эхэлсэн нь дээр гэж бодож байна. Өмнөд хөршийн баруунаас зүүн нутаг хүртэл бадарчилж улс түмнийх нь аж амьдралыг сайтар судаллаа. Бусадтайгаа хуваалцах хэрэгтэйг ч ойлголоо.

IMG_4705

Тус дүүрэгт буй цайны газар болон ресторануудын арийн цэврийн өрөө нь хүртэл урлагийн бүтээл байсан. Гэртээ ийм 00-той байсан бол. . .

IMG_4720

Уг урлагийн хотхоны уран бүтээлчидийн үзэсгэлэнгүүдийг үзэж байхдаа MADE in CHINA гэдэг үзвэр лүү орох үед ханаар дүүрэн өлгөсөн Дундад улс болон АНУ-ын тугнууд анхаарлыг татлаа. Хэдийгээр холоос анзаарагдахгүй байсан ч ойртоод сайн ажиглатал маш сонин зүйл анзаарагдлаа.

IMG_4713

IMG_4707

Дундад улсын эхний тугийг ойртоод харахад Мао Зедун болон хувьсгалт таван хошуугаар бүтээгдсэн байлаа.

IMG_4709

Хоёр дахь туг буюу Америк тугийг харахад буу зэвсэг, Жеорж Буш, арьс өнгөний үзэл, мөнгө зэрэг тэмдэгүүдээс бүтсэн байлаа.

IMG_4710

Гурав дахь туг нь Дундад улстай төстэй байсан ч ойртоод харахад Макдоналдс, ПлэйБоё болон тансаг хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн логонуудаас бүтсэн бөгөөд харин таван хошуу огт үзэгдсэнгүй.

IMG_4711

Дөрөв дахь туг болох Америк тугруу ойртоод хартал Жеорж Буш харагдахгүй байснаас гадна нийт зурагны ихэнх нь Дундад улсын ханз үсгүүд байлаа. Энэ бол холын бодлого мөн үү? Төсөөлөл үү? Бодит байдал уу?

IMG_4712

Хэдийгээр бид урд хөршөө Хятад гэж нэрлэдэг ч, өөрсдийгөө нэрлэж буй нэр нь Жунгуо юм. Орчуулбал дундад улс гэсэн хоёр ханз үсэгнээс бүрддэг юм. Түүхэндээ улс үндэстнүүдийг холбосон газарзүйн байрлалтайгаас гадна, өөрсдийгөө дэлхийн төв гэж итгэж байсантай холбоотой юм. Харин өнөөдөр буй комуннист засаглалтай Дундад улс нь холбооны улс гэдгийг хүмүүс анхаарах ёстой юм.
50 гаруй өөр үндэстэнгүүдээс бүтсэн уг улс жижиг үндэстнүүдийнхээ соёл урлаг ёс заншилыг улсынхаа хэмжээнд хөгжүүлж, Дундад улсын соёлын өв сан болгох бодлого баримталж буйг бид анзаарсан билээ. Монгол бичгээ устгасанаас болж 800 гаруй жилийн түүх судар гүн ухаанаа ойлгохоо больсноос гадна уг үүссэн үндэсээ ч мэдэхгүй хоосон үндэсэрхэг үзэл ярьдаг хаалттай сэтгэлгээтэй улс болсон билээ. Жалганы үзэл гэдэг нь бид жалган дотор орсон гэж хэлж байна уу? Би бодохдоо түүх соёл ахмадуудын хэлж буй үгсийг сонсохоо больсноос бид оюун санаандаа хана босгосон билээ.

IMG_4717

Гоо сайхан, үзэсгэлэн гэдэг ойлголт маш харьцангуй бөгөөд дундад улсаар аялаж байхдаа Монгол нүдээр харахад үнэхээр царайлаг гэх охин одоохондоо таараагүй, магадгүй өмнөд хөршийн хөөрхөн гэдэг зүйл биднээс өөрийнх болвуу.
Тэдний хувьд бид ямар болоо?

IMG_4718

Ийнхүү Бээжин хотын соёлын дүүрэгт явж байхдаа 5 жилийн өмнө үзсэн улсаас маш өөрчлөгдөн шинэчлэгдсэнийг ойлгосон юм. Комуннист үзэл баримтлал төрийн түвшинд байгаа ч, хөрөнгөтний барууны сэтгэлгээ нийгэмд шингэсэн буй нь анзаарагдсан.
Зөвлөлт холбоот улс бид нар шиг Перестройка гэж хийснээ устгаж шинийг туршсан алдааг давталгүй тэрбум хүн амтай олон үндэст энэ улс зөөлөн замаар эдийн засгаа сэргээж, нийгмийн халамжийн бодлогыг авч явсан нь амжилт гэж хэлэхээс өөр аргагүй байна.
Хэдийгээр бид цагдаагийн улс гэж өмнөд хөршөө боддог ч иргэдийн амар тайван байдал, ирээдүйн итгэлтэй байдлыг бас анзаарч харахгүй байгаагийн буруу болов уу.


Horaayy..there are 28 comment(s) for me so far ;)

#1

Чи юу сурталчилаад, байнга жунггуо гээд эсвэл дундаж улс гээд байгаань?

Чи Монголоо нэгтгээд Дундад Улсад орохыг хүссэн хужаагийн гөлөг биш баймаар юм?

Хятад хэлээр Монголыг Мэнггуо гэж юу гэсэн үгийг мэдэх үү? Эртний Бүтүүлгүүд гэсэн үг ш дээ.

Энэ бүхний мэдэж байгаа бол зүгээр Хятад улс эсвэл бүр шүтэх гээд байгаа бол Бүгд Найрамдах Ардын Хятад улс гээд бичээч. Товчлох гээд байгаа бол БНХАУ эсвэл ХУ гээд болоошдоо.

Хувь хүний юу гэж хэлэх нь хамаагүй ч, Монгол улсын иргэний харьяалалтай байгаа цагтаа Монгол хүний бахархалт, эрэлхэг зан, үг хэллэгийг хадгал. Гутаахаа бол.

Эсвэл Өвөр монголын иргэн болоод дээрхи згсээ үргэлжлүүл

hihi wrote on 2010/04/28 - 00:47
#2

Huush Amai chinii aylaliig medeh hun hovor.Chi uuriiguu MGL-iin hamgiin olon ornoor ayalsan hun gej bodoj baina uu. Harin 25-iin altai ahiin uurgevchtei ayalaliig hun bolgon meddeg.Altai ah 75 ornoor ayalsan.Hun bolgon zuragtaar uzdeg baisan. Ter aylal chin Delhiig Mongol Ulsad Mongol Ulsaa delhiid surtchilsan goyo ayalal.Bas chi yund hujag surtchilna ve.Chi Mongoloo Hujaad negtgeh huseltei yum bish biz dee.

Tulga wrote on 2010/04/28 - 01:02
#3

Hujaagiin ard tumnii amidral sain bish shuu dee. Hujaagiin buh uildver hurungunii 80% kommunist namiinhaa medeld 15% shanghain bulegt 2% hedhen business manuuded ni l 3% ard tumniihee medeld baidagiin. Mun hujaa neg hund noogdoh dotoodiin niit buteegdehuuneeree ehnii 100-d ch orj chaddaggui yum. Mun jijig undetnuudiin erh chuluunii temtsel 800 saya hunii yaduu amidral geed hujaa g surtchilaad baih hereg baihgui. Daranguilagch uls.

Tulga wrote on 2010/04/28 - 01:09
#4

DOTUUR TAMIRTAI! gedeg n umhii sanaatai gesen ug bish yumyg dotroo uuruur setge, il tod buu garga gesen ug shuudee.

BAT wrote on 2010/04/28 - 01:22
#5

zaa bitgii hutsatsgaa taa myy nohod, oshoo changa hutsaal bai jingiin tsuwaa haramsaltai ni zogsodgui yum, xaxaxa

baje wrote on 2010/04/28 - 01:55
#6

юмны нарийн учир мэдэхгүй байж ингэж өнгөц дүгнэлт хийгээд байж болохгүй ээ. Зун Гуо гэдэг нэр хятадын төвийн үзэлтэй холбоотой оордсийгоо ертөнцийн төв гэж үздэг үзэлээс үүдэж дундад улс буюу төв улс гэж нэрэлдэг юм. Манай өвөг дээдэс тэнэг хүмүүс биш байсан болохоор л хятад гэдэг нэрийг хэргэлсээр ирсэн. Дэлхий тэнэгтээ юм мэдэхгүйдээ чайна гээд байгаа биш шүү.

bayar wrote on 2010/04/28 - 02:33
#7

Дундад улс юмуу Жун Гүо гэдгээр явах нь нээрээ зөв шүү. Дундад улсыг Хятад улс гээд байдаг чинь манайхны анхнаасаа буруу оноож орчуулсан нь л даа. Нэгэнт нийтээр хэрэглээд заншсандаа л асуудал оршиж байна. Хятад гэдэг нь Хань үндэстнийг хэлээд байгаа юмаа. Урд хөршийн нийт хүн амынх нь 90.56% -ийг эзэлдэг. Үүнээс гадна 55 цөөнх үндэстэн бий. Хэрэв зөвхөн Хятад улс гэж явбал эдний үндэсний цөөнхийг огт авч хэлцэхгүй дээрэлхэж гадуурхаж байна гэсэн үг болж байгаа юм. Нэг Манж гаралтай Хятад хүн манай дуу хоолой радиод ирж бидэнтэй уулзахдаа та нар мэдээндээ Хятад улс гэхгүй Дундад улс гэж байгаач гэж байсан нь гэнэт санаанд орсон шүү. Хятад газрыг манайхан дээр үедээ бол Нангиад гэдэг байсан. БНХАУ гэж одоо яваад байгаа нэршилээс өмнө бол Дундад Иргэн улс гэдэг байсан. Дээр сэтгэгдэл үлдээсэн хүний хэлсэн бол үнэн. Дундад улс гэж нэрлэсэн нь дэлхийн төв, дундад үзэлтэй нь холбоотой. Үүн дээр ИРГЭН гэдэг үг бий. Энэ бол харьцангуй шинэ үгийн сан юм. Хэдийгээр одоо CITIZEN гэсэн утгаар орчин цагийн монгол хэлэнд хэрэглэгдээд байгаа боловч уг үгийн үндэс нь ИР буюу ИРЭХ гэсэн үг бөгөөд, өнгөрсөн 2 зуунд ИРГЭН (Ирсэн хүн, Гадны элгийн хүн, Харийн хүн, Гийчин гэсэн утгаар) хэмээх үгээр зөвхөн Хятад хүмүүсийг нэрлэдэг байв. Энэ тухай түүхэнд нилээд нэвтэрсэн нэг найзаасаа дуулсан билээ. Тэгэхээр үгийн үндсээ хөөвөл энэ үгийг хэрэглэх нь зөв үү буруу юу гэдэг нь тодроод ирэх юм шигээ. Тиймээс монгол бичгийг нийтээрээ дахин хэрэглэж эхлэх нь уг гарвалаа тодруулах туйлын ач холбогдолтой юм. Хятад улсыг – Дундад улс, БНХАУ -ыг Бүгд Найрамдах Дундад Иргэн Улс гэж тус тус нэршиж заншаад, Хятад гэдгээр зөвхөн Хань үндэстэнг тэмдэглэж, Хятадууд-Ханьчууд Нангиадууд гэж хэрэглэж болох байна.
Урлагийн гудамж—–Амай, өөрт чинь ярьж байгаад хадуурч яваад, эргэж олоогүй тэр сэдэв байна аа. Монголд 718 тай төстэй газар байгуулагдсан юмаа. Ердөө өнгөрсөн оны сүүлчээр. 1 дүгээр хороолол Сүлжмэлийн 2 дугаар үйлдвэрийн байранд Дизайн Парк гэж байгуулагдсан бөгөөд Монголын урлагийн хөгжлийг дэмжих хийгээд Монголын уран бүтээлчдийн бүтээлийг олон улсад гаргах, дизайн болон урлагийн чиглэлийн байгууллага шинэ компаниудыг инкубаторын аргаар дэмжих зэрэг зорилттой олон талт үйл ажиллагаа эхлүүлж байгаа. Хэдийгээр урлагийн гудамж шиг тийм том байж чадахгүй ч монголдоо анх удаа ийм гоё парктай болсон нь залуусын хувьд баярлаж бахархууштай зүйл л дээ. Олон нийтийн гоо зүйн боловсролыг, урлагийн мэдрэмжийг дээшлүүлэх нь манай нийгэмд ямар ч хоол унднаас илүү дээд тэжээл юм шиг санагддаг. Залуус аа, заавал зав гаргаж очиж үзээрэй. Ди Паркийн залуустаа ч амжилт хүсье. Та нартай хамтарч ажиллахдаа үргэлж баяртай байх болно оо.

Erdenesuvd.E wrote on 2010/04/28 - 03:46
#8

Amai chamaig ehleed demjdeg blaa, anh yawah gej bhad chin bi 18 tai, chamaig yamar lag yum be gej bodoj blaa, getel 2 jiliin dotor olon gazraar yawj yum uzeed, nileedgui gazraar ayalasni daraa chamaig yag yu hiigeed yawaaad bgag oilgohoo baiw. ingej zowlogoo zowooj gantsaraa yag yah geed yawsiim be? chini nasan deer er hun arai l uur amidarmaar yum shigee. Mongol ruga temeen tsuwaagar orno nter gej bhaar zger yawaad och, chamaig ugaasa hen ch toohgui, tsaana chin bugd l yadarsan zudersen humus bga. Nzuud chin yahaw chamaig uruwduud “ma nz lag, chi shuu, mongolin baharhal” nter gedeg bh.

antiamai wrote on 2010/04/28 - 03:47
#9

ene comment bichij bga chamaig lag, chini fan gej bga humus chamaig zger huurguj bga, eswel yum uzeegui nuhduud l bga, ted nariin huwid chi bol “baharhal” chamaig ehleed ih “gaigui” zaluu gej bodoj blaa, odoo chi yadarsan tsarai aldsan haragdaj bna, ingej bhaar zger uldsen amidralaa nutagtaa ajil hiij unguruu

antiamai wrote on 2010/04/28 - 03:50
#10

China гэдэг нэршил чинь Шаазан гэсэн үгтэй холбоотой үүссэн гэж хятад багш нар ярьдаг ш дээ. Нангиадууд шаазанг олон зууны тэртээд Баруунд хамгийн анх гаргасан юм биз дээ. Тэгээд Шаазан гэдгээс нь үүдээд л Нангиадуудыг Чайна гэдэг болсон гэж дуулсан ш дээ. Харин энэ Чойжин бууж хүн шүүмжлээд байгаа баатар хүмүүст хандаж хэлэхэд Хань гэдэг үг яаж яваад Монгол хэлэнд Хятад болж буусныг судлаач. Тэгээд дараа нь тэрийг чинь ярилцъя л даа. Арай л ХЯД бас АД-АЛ гэсэн л үгнээс үүсээгүй байлгүй.
Судал судал….Тэгээд дараа нь муучил бас шүүмжил….Юмыг судалж таних тусам юм мэдэхгүйгээ улам бүр мэдрээд бусдыг сав л хийвэл муучилж шүүмжилэхээ байдаг.

Erdenesuvd.E wrote on 2010/04/28 - 03:59
#11

Ehnii 3-t setgegdel bichsen 2 nowsh mini zvgeer hol ochij huts . Hyataduudiig hujaa jungaa dundad irgen uls yu ch gej duudah ni hvn hvnii erh za yu yu ch gej duudaj nerelsen yadag yum. Hyatad gej yarihaar hudlaa shvlsee vschvvlehee bolij ta nar shig hudlaa shaasan lalaruudaas bolj Mongol uls hugjihgvi baigaa yum shde. Harin ter antiamai gesen nereer setgegdel bichsen batsaand helhed ehleed bugsuu archij surchih ahiin dvv uuruu yum vzej nvd tail. Amaig demjij Amaigaar bahrahdag hvmvvs ni harin nasand hvrchihsen,yum vzej nvd tailsan hvmvvs bdag yum.

Zochin wrote on 2010/04/28 - 04:53
#12

Зарим нэг хүмүүст жунгуо болон дундад улс гэж нэрлэх их л таатай байгаа юм байна. Ямар хүмүүс вэ тэд? -Тэд- Монгол улсын нийгмийн харилцаанаас шахагдагчид уу?

Дээрхи мунхаг бодолыг бичсэн нөхөрт хэлэхэд, чи англи хэл жаахан гадарладаг юм шиг байна, танай хятад түүхэнд нэвтэрвсэн найз чинь англи хэлний citizen гэдэг ер нь буруу хэрэглээд байгаа гэж хэлээгүй юу, хот – оршин суугч гэж ер нь дэлхий нийтээрээ хятад гэдгийг буруу бичээд байгаа юм биш үү, шавар дагзанд оршин суугч хотын хүн.

Тиймээс Бүгд Найрамдах Дундад Ситизен улс гээд нэрлэчихвэл зөв юм биш шүү. Тэгээд бас юу гэлээ, Монгол улс гэж байгаа нь казак иргэдийг үл тоож доромжилж байга санаа учраас Монгол улсаа ч бас Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсад оруулж тооцох нь зүйтэй гээд байгаа. Тэгсэн тохиолдолд хүний эрхийг хангаж, Монгол нутагт буй Монгол, казак иргэд адил тэгш эрхтэй болноо гэж сэтгээд байгаа юм биш үү. Цаад хятад хэлэнд нэвтэрсэн хүн чинь.

Монголоос шууд хятад очсон хүмүүст бас шууд соёлын шоконд цохигдоод, толгой нь мансуурч явж байгааг нь бас ойлгох хэрэгтэй л дээ. Гэхдээ шороо тоосонд дарагдсан Монгол улсын газар нутгийг нь сануулж байх нь зайлшгүй хэрэгтэй.

Соёлын шоок гэдэг их нөлөөтэй л дөө.

MU irgen wrote on 2010/04/28 - 11:08
#13

Tiimee Amai mash zuv sedev hundjee!zaluuchuud aa!!!!bugdeeree Mongol bichgee sergeej suraltsayaa!!!odoo 40 50 nasnii manai eej aavuud boloh socializmiin buteegdhuunuud bol surahaasaa negent ungursun.ted bol mongol bichgiig haraad duramjhan yarvaidag humuus.(medeej end tuuh sudlaach,hel bichgiin erdemten ahmaduudiig heleegui)bid bol tednees hamaagui sergelen,neelttei setgej chadaj baigaa uchraas uursduu husvel dor n surna sh dee.bi yag odoo Tungalag Tamir romaniig huuchin mongoloor gatsaj usegleed yamar ch baisan unshaad yavj baina.unshaad baival unshlagiin hurd ch saijirah shinjtei.mongold 10 jild neg halit mulit zaasan bolood ungurch baisnaas uur yer n mongol bichgiig sergeeh oroldlogo hiigdeegui baihaa.mongol bichgeer gardag gants neghen sonin baigaa.gadniihan tanai tusgaar mongolchuud uursdiin bichgee hayaad,cyrillic ashigladag baihaa geed haramssan ungu ayas gargaj baigaa haragddagshd.tegeed ternees gadna manai ardiin urlag mash ih hyatadchilagdsan baigaag uurchilmuur l baina..jishee n Yunden guuguu geed l duulaad baidag,tegsen guuguu gedeg n buruu sonsoogui bol hyatadaar guoguo buyu ah gesen utgatai ug ch yum shig baina.za tegeed huree duu eneter bol bas l ih l urd zugiin influencetei baidag.hugjmiin zemseguud baina…hyatad yangqin iig l gadniihand mongoliin undesnii hugjmiin zemseg yochin gej ireed l changaar zarlahiin.hyatadiin neg muj gej uuruu uursduu zuvshuuruud ch baigaa yum shig.za tegeed solongos kayagum baina.uhaan n solongosiin undesnii urlagiinhan manai undesnii hugjim morin huur(ikel) geed l zarlaad baival hetsuu l biz dee…harin suuliin ued undesnii hugjmiin zaluu ueiinhen harin nileen yazguur tal ruugaa orood baih shig.Morin khuur ikel,tovshuur,tsuur,tumur khuur,buugiin hengereg eneteree ashigladag bolj baigaa n saihan baidag.ene meteer yag undsen yazguuraa zuv sergeemeer sanagddag.za za neg medsen haduurtsan yavj baina.bi uuruu halit mulit hugjim sudaldag uhaantai tegeed tiisheegee daliichihlaa…Amaig sain yavj hariad duuren sonintoi bogtsoo zadalhiig n (tolgoi dotorh)huleej baina shuu!!!amjilt

moozik wrote on 2010/04/28 - 11:46
#14

Zarim humuus junguo, dundad uls gej nerleh ni zuw ntr gej yu yriad bgn be? Hyatad gej nerlehgui dundad uls ntr gd nerlewel hyatadiig huleen zuwshuurch bgaatai ylgaa yu bn,Ter dundad uls chn MGliin buchig duu hugjim huumii deel soyol gd l bugdiig uuriin ner dree turuulj UNESCo-d burtguulj bhad bid tegj nerlej ehlewel dagaar orj bgagaas ylgaa yu bn,ter ugiin undes sudlal ntr ni ter erdem nom sudalgaa shinjilgeendee l uldej teriig ni zgr sudalj bwal bolno shde.Zaawal tiim ym bn tegj nerlii gwl tusgaar togtonol gdg ym bdgiig shu.

MGL wrote on 2010/04/28 - 13:02
#15

Дээр нэг сэтгэгдэл дээр Юндэн Гөөгөөгийн дурьдсан байна. Үүний тухай манай нэг нэрт сэтгүүлч, ахмад орчуулагч ингэж ярьж байсныг саначихлаа. Хятадад хэлэнд гөгө гэдэг нь ах гэсэн үг. Гэвч Ардын дууны Юндэн Гөөгөө бол Хятад үг биш харин Манж үг. Манж Чингийн үед хаан эсвэл дээд гаралтай охидыг Гөөгөө буюу ГЭГ гэж нэрлэдэг байжээ. Тэгэхээр бас нэг асуудал гарч байгаа юм. Тэр нь манайхан Юндэнг чинь эр хүн гэж ойлгоод байдаг. Гэтэл эмэгтэй, залуу бүсгүйн нэр байсан байх талтай. Дууны үгнээс хөөвөл, Данагар данагар алхаатай даа хөө,
Дал мөрөө давсан гэзэгтэй дээ хөө,
Далай вангийн Юндэн гөөгөө,
Даанчиг цэвэрхэн төржээ хөө
Гунагар гунагар алхаатай даа,
Гурваар дарсан гэзэгтэй дээ,
Гунхсан сайхан Юндэн гөөгөө,
Гунигчгүй цэвэрхэн төржээ

За ингээд дуулдаг ш дээ. Цэвэрхэн төрсөн, Гунхсан сайхан алхаатай гэх мэт үгсээр яалт ч үгүй эмэгтэй хүнийг дүрсэлсэн мэт. Өвөр монголчууд Юндэн гөөгөөг хятад хэлэнд буулгахдаа Ах буюу гөгө гэдэг үгийг ашигласан байдаг авч энэ нь Манжийн ГЭГ гэдэг үг байж болох магадлал нь хавьгүй илүү.

Бас нэг зүйлийг хэлэхэд, Найзууд аа,,,, энд бидний хэн нэг нь төөрөгдлийг залруулах гарц хайж байгаа болохоос биш Монголоо муулж, Хятадыг өмөөрөх гэсэн эсвэл үндэсний аюулгүй байдал хөндсөн ямар нэг үйлдэл, үйл ажиллагаа, далд явуулга хийх гэсэн санаа байхгүй ш дээ.

Ситизэн гэдгийг нь би өөрөө бичсийм….Монголд хэлтэй амтай болгон л Манай иргэд, Манай хотын иргэд, Би монголын иргэн гээд л яриад байдаг биз дээ. Бахархаад байгаа ИРГЭН гэдэг үг нь Хужаа буюу Хятадын Цагаач явуулын хүнийг дууддаг байсан нэршил гэдгийг тэр бүр мэддэг хүн гарт тоологдохоор цөөн. Тэгээд л сонссон дуулсанаа хуваалцахаар өөдөөс галзуу золбин нохой шиг л дайрчихийн…. Ямар нэг юм хэмлэж, зажилж л байвал нэг жаргадаг юм уу? Хэлсэн ярьснаас санаа авбал ав л даа. Авахгүй бол албадахгүй ш дээ. Чөлөөт ардчилсан Монгол оронд амьдарч байж яагаад хэн нэгэнд албадлага хүч хэрэглэх ёстой гэж.

Нийтээрээ нэгэнт буруу хэрэглээд дадчихсан, тархиндаа ягштал суулгачихсан ойлголт үг хэллэгийг засаж залруулна гэдэг далайнаас шүр сувд хайхтай адил хэцүү. Гэхдээ мэдсэн ойлгосон нээсэн зүйлсээ нэг нэгтэйгээ хуваалцаж, түүнээс нь хэн нэг нь мэдээлэл санаа авах нь чухал.

Угаасаа л мэдээллийн эрин зуун. Мэдээлэл цаанаа хүч чадал, мөнгө, цаг хугацааны үнэ цэнэтэй. Амай шиг зөв үедээ хэрэгтэй мэдээлэл өгч байгаа хүнд мөнгө төлдөггүй юмаа гэхэд алтыг нь шүүж авчаад авдрыг нь эвдэлчихэлгүй сэтгэл дотроо багахан талархаад гарчихаж болмоор.

Монгол бадарчингийн аялалыг муулаад муучлаад байгаа хүмүүсийг заримдаа ойлгохгүй юм. Хувь хүний хувьд л өш санаад байдаггүй юм бол түүний хийсэн аялалаас үнэндээ бүгд л суралцаж байгаа ш дээ. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэцүү байгаа учраас, өөрийгөө түүнээс дээр хүн гэдгээ мэдрэхгүй байгаа учраас л элдвээр гоочилж өө хайгаад байх шиг байна.

Хаха.. …. Ингээд бичихээр зарим нь намайг Амайгийн хамаатан амраг садан гээд хардаад эхэлнэ биз ??? Ямар азаар би хартай нөхөргүй юм бэ……

Erdenesuvd.E wrote on 2010/04/28 - 15:00
#16

Yu gene uu chuluut Mongol ulsad amydarc baij gene uu ha ha ha.Tiim chuluutei yum bol chi yagaad ingeed buhimdaad uh geed baigaa yum be Erdensuvd guai.

Erdenesuvdad wrote on 2010/04/28 - 17:44
#17

Sonirholtoi, avuushtai medeelel ugsun Erdenesuvdad talarhaj baina.. gol sedev ruugee oroy , sayhan Amai shanghaid irehed ni bi uulzaj yariltsah heden horom tohiovoo, ugaasaa neg uulzchih yumsan gej boddog baisan yum, bid 2iig buu halj baihad 1 huuhed bas ireed yaria sonirhoj baiv, tegeed Amaigaas asuuvaa “yamar oron iluu ih taalagdsan be” gej.. Tegsen manai Badarchin ih sonin hariult uguv “Odoo tanai MONGOLchuudiin holboonoos nadtai uulzah uulzalt zohion baiguulna, ter yed asuuchihuu, neg yumaa hoyor yarimaargui baina” gevee ho.. terhen muchid ene hunii tuhai minii umnuh setgegdeluud sarnin odchihovoo.. zugeer switzerland eshul egypt ch yumuu ingeed hariulchihaj bolno doo.. zaaval tegej hamraa suhuj, ih zan gargah yamar shaardlaga bainaa Amai?

Hasar wrote on 2010/04/28 - 19:58
#18

minii bodloor amai yahaw 4 jiliin umnu mongold baisnaasaa iluu ymiig olj hardag bolosn bh l daa gehdee heterhii mundag boloh gej ymiig unguts haraad bn. yahw medeej ene afrikiin ornuudaar ywna gedeg er zorig shaardsan ooriinhoo zorilgogui zorilgod hursen ni amjilt. yahaw zaluu hun end showdaj bhaar amidral uzej bsan deer bsan. gehdee suulruugee barag JAWHLAN shig boloh geed bn uu daa. heterhii eh oronch hun boloh geel. medeej ooriin soyloo hadgalj uldeh heregtei hedii heterhii tuilshirch hereggui boluu. ch hun, uls oron hogjih heregtei. europiin hogjil dagah bolj geh metiin ywtsuu uzel hereggui bolu.

zochin wrote on 2010/04/28 - 20:45
#19

Heterhii showdwal showmaster bolno shu! Amai!

Z wrote on 2010/04/29 - 01:25
#20

Yaana daa zaluus min. Yumiig buteeh talaas n yarij baigaa Amaig ali boloh butehgui talaas n muulah yum.

Eh ornoo hogjuulehiig hun bolgon husdeg. Harin urvagchid yumuu hariin humuus l tuhain ulsaa hogjuulehiig ogt husdeggui yum shuu.

muulj bichij baigaa ih meddeg zaluus oorsdiin ugee bodoj heleerei

yana daa wrote on 2010/04/29 - 18:29
#21

Javhlan goyo zaluu sh dee. Negiigee gegeeeruuleh aimaar durgui naasan. Olon l hun gegeerch bval sain biz dee…Horvoo delhii gegeereegui humuseer duureed daats n heterchiheed bhad chin,,,,,Gegeereh geed yavj baigaa heddee yadahad aimar ataarhah yumaa….Boluul bugd l gegeereed daraagiinhaa ochih yostoi gazar ochij, ayalalaa urgeljluulmeer umaa…….Divaajin gej 1 l gazar baidag yum shig bodood baidag….unendee divaajingiin 37 oron baidag tuhai ertnii merged bichij temdeglesen baidag gej nomiin bagshaasaa sonsoj bsan um bn….Hun garag nuyu manai delhii bol sunsnii ikh surguuli, end bid surah yostoigoo suraad tsaash ahih yostoi um shig sanagddag. Ene bol bidnii uurdiin ger oron bish….tiimees boluul bugd l orchlongiin uneng olj, materiallag yurtuntsud het ikh tachaadan shunalgui, sansriiin hurdees garah l heregtei gej boddiin shd……..Bid odoo l medeh yostoigoo medehee baichaad baigaa bolohoos bish, mongoliin tuuhend gegeersen egelgui nomtoi humuus olon baisan um shy….Dogshin Noyon hutagt Danzanravjaa, Anhdugaar Bogd Jibzundamba, Manai Tamgatai hutagtuud, Ter dundaa Dilav hutagt geel….olond tanigdsan gegeentenuudees ugsuuleed gegeereld hursen bolovch uuriiguu tumend zarlaagui uchnuun olon engiin humuus bii shyy dee….Eh oronch uzel, ediin zasag niigmiin hugjil, sain saikhan amidralaas turuuleed neg negiigee hairlah, enereh, niguulseh setgel l dutaad baigaa um shig sanagddiin…..

Erdenesuvd.E wrote on 2010/04/29 - 23:08
#22

yoooy MGL zaluuchuud mini arai chdee yumiig olon talaas harj Amaigiin bairnaas uursdiiguu neg haraad uzeej yuun turuund goochilj muulahaa l urital bolgohiin…. muulj bgaa humuus yg l hudag dotorh melhii shig bna… Amai uuruu ene 4 jild hiisen zuildee haramsahgui bhad ta nar mini umnuus ni haramsaad l tgsen bol ingesen bol gd bhiin uursdiinhuuu hiij chadahgui bj teg inge gd tushaagaad zandraad bhiin haraaliin ug en ter bol buur arai dendej bnaa…. bie bienee muulah bish uram zorig hairlaj baiy l daa….. amnaas chini alt unjihgui shdee….

shuuder wrote on 2010/04/30 - 13:20
#23

Amai chamd amidral,ajil uilsed chini amjilt husey.Chi ZUV zaluu bolhoor buh zuil chini saihan buteh bolnoo,ajiljt husey,ihiig hiigeerei,buu shantraarai.Tuslah demjih uls ard chini ih olon baigaa gedegt itgedeg shuu.

Ganoil wrote on 2010/05/01 - 10:22
#24

hudlaa tom tom yarij , muulj haraahaas oor yum chadahgui humuus daanch ih bh yum da

zy wrote on 2010/05/03 - 20:51
#25

ene yag haana bdag gallery yumbe? medeh bol haygii ni ch yumuu nerii ni hanzaar ch yumuu pin-eer ni tawiad uguuch .pls

нараа wrote on 2010/05/08 - 17:35
#26

1 dugaartai sanal neg bna.baruund hujaagiin tuhai nevtruuleg garah bolgond mongoliig durdaj deerees n hujaagaar mongoliig mongo buyu zerleg buduulguud gedeg gej zaawal tailbarlaj heldeg. chamaas omnoh n oor system-d amidarch bsan ch teneg bgaagui n lav. dundad uls geheer l ustei tolgoi arzaina. 20 dugaar zuunii ehen sanaand orood.

mgl wrote on 2010/05/10 - 22:04
#27

Hujaa sanaa

www.Ulaanbaatar.tk wrote on 2010/07/31 - 23:30
#28

ta nar yag yu bichih geed yu bicheed bgaan?!

mongolchuud 500zuun jiliin terteegees,ternees ch umnu,ternii ch daraa xyatad,xyatdiin ix baga yastnuudig ”xar kidan” gej duudaj,neg nvdere ch xardaggv,dord vzej irsiin.

tegeed ch amai odoogiin utaa,arxi,ungu 3t tarxia vxjvvlsen amitdaas arai uur setgedeg sanagddag.
ene sedewiin gol aguulga n ch gsn zuw,ted bidniig gariin arwan xuruu shgee meddeg bxad bid tednig muugar xelj xujaa jungaagaar n duudaxaas uur yug n medex we???

xyatdad ugluu 4tsagt tsonxoor xaraxad ali xediin ajil exelchixsen,gudamjaa shvvrdchixsen,achaa baraaga zuuchixsun,ajilda yawchtsgaaj bdg.txed manaid shunuus ugluunii 7xvrtel garaxad nen tom ayul! nil sogtuuchuud,gemt xereg!

naiztaigaa oir bai,daisantaigaa bvr oir bai gdg n naaldaad naizal gsn vg bish,dotorluu n ungiij,suralts gsn vg.
yadaj tednees ajilsag chanariig n,ajil golddoggv chanariig n suraltsax xeregtei.
ternees bish uusaj,negdex bol bish, awax yumnuuda medej awchihaad, sain muu taliig n olchixood xyazgaraa ulam l changatgax xeregtei. (sedwiin daguu bus neg sanal xelexd) mongold bga muusain xyatduudiig bvgdiig n xuuj gargaagv tsagt mgld gemt xereg buuraxgv

unn wrote on 2011/02/14 - 22:44
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.