2010 оны 4 сарын 22 ны өдөр.
Жунгуо улс, Шанхай хот.

90ээд оны хувьсгал бидэнд юу авчирсан бэ?
Эрх чөлөө!

Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх! гээд олон зүйлийн талаар хэлж болно. Гэхдээ төр нь мэдээллийн аюулгүй байдлаа алдаж, олон тэрбум төгрөг зарцуулж бий болгож хүмүүжүүлсэн иргэдийгээ гадагшаа харж, өөрсдийгөө үгүйсгэдэг болгосон билээ.

Төр мэдээллийг хянах ёсгүй! гэж эрх чөлөөний тухай яриж буй хүмүүс дахин бодох хэрэгтэй. Нэг улсын иргэд биеэ биенээ алж байхад – Хохи чинь! гэж бодохоос гадна чөлөөтэй хэлж чаддаг тийм шинэ үе бий болоод байна. Төр гэдэг бол бидний төлөөлөл тиймээс бид хамтарч мэдээллийг хянах, цэгцлэх хэрэгтэй байна. Цэцэрлэг сургуулийн багш урлагийхан нэгдэж дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй.

Энэ олон жил нөр их хөдөлмөр мөнгө зарцуулж, хүмүүжүүлж, эрүүл өсгөсөн иргэн Эх орон байтугай эцэг эх руугээ нулимж чадаж байгаа байдалд дүгнэлт хийх цаг болсон гэж бодож байна. Монголын минь амьдрал бол товч дарах төдий дайсан үхдэг CounterStrike тоглоом биш, бие биенээ Fuck гэж чөлөөтэй хэлж болдог АНУ биш.

Энэ бол үзэсгэлэнт байгальтай, уламжлалт соёлтой ахан дүүсийн холбооны улс билээ. 90 оноос хойш хэвлэл мэдээлэл өндөр хөгжсөн гэж байгаа боловч иргэд маань ямар мэдээлэл авч байна вэ? гэдэг дээр дүгнэлт шилжилгээ хийх хэрэгтэй байна. 4 жил хагас хугацаанд хүний нутгаар аялаж байх явцдаа төрлөх сайхан хэлээрээ мэдээ мэдээлэл олж авхыг хичээж байсан ч, интэрнэт гэдэг агуу мэдээлэл түгээгчийг буруугаар ашиглаж нийт тавигдсан мэдээллийн 70 гаруй хувь нь бие биенийхээ ажилыг унагаасан, бие биенээ доромжилсон, бузарласан шинж чанартай байсан юм.

Одоо ч гэсэн сонин нээгээд – Миний амьдралыг сайжруулах, эх орныг маань дэвшүүлэх ямар сайн мэдээ байгааг, амьдралд ямар ч хэрэггүй айдас төрүүлэхээр, нэгдмэл улсыг тараахаар муу мэдээлэлтэй харьцуулаарай! Тэгээд нийт хүн амдаа тооцоолоход – Бидний хэд нь сайхан амьдралын тухай бодож байнаа? гэсэн асуулт яалт ч үгүй гарна.

Хүний амьдралыг бусниулах, нэр хүн, нэр төрийг унагаах, бузарлах мэдээгээр угжуулсан ард түмэн хэзээ сэтгэл хангалуун амьдрана гэж бодож байна? Хэзээ ч биш… Яагаад гэвэл өөрийн амьдрал муу байгаа ч, надаас муудсан хэн байна гэж өдөр бүр санаа зовж, тийм мэдээлэл хайдаг сэтгэлгээнд 20 жил гаруй хүмүүжүүлэгдсэн тул. Яг л арван жилд ганцаараа муу аваад – Надаас өөр хүмүүс муу аваасай, тэгвэл би ганцаараа муу харагдахгүй! гэж боддог шиг.

Замд гарахын өмнөхөн миний утас дуугарч, авах үед – Сайн байн уу? гэж мэндэлсэн хүн богинохон хугацаанд залгасан шалтгаанаа тайлбарласан юм. Тэрээр баримтад кино хийж байгаа бөгөөд түүнд УЙТГАР гэсэн нэртэй миний бүтээлийг ашиглах зөвшөөрлийг гуйсан байсан юм. Уг киноны санаа надад чухал санагдсан тул зөвшөөрсөн юм.

Сэтгүүлч гэдэг бол СЭТГЭХ гэсэн үндэс үгнээс бүтсэн, олон хүний санаа бодлыг дагуулж чаддаг маш чухал мэргэжил билээ. Миний бадарчны тэмдэглүүдийн ач холбогдолыг НҮБ-ийн алба, Дэлхийн Оюутны Олимпиадын зохион байгуулагчид хүлээн зөвшөөрч ПРЕСС буюу сэтгуулч гэсэн үлэмлэх олгож байсан юм. Зөв буруу бодол хүмүүсийн оюун санаанд үлдээдгээрээ энэ мэргэжил маш их хариуцлагатай тул би өдий болтол маш болгоомжтой хандаж байсан юм.

Харин манай зарим сэтгүүлчид үүнийг мөнгө олох арга болгон хувиргасанаас болж, нийгэмд аймшигтай үзэн ядалтын галыг өөрсдөө мэдэлгүй дэвэрээгээд байгаа юм. Тухайн баримтад киноны санаа нь хэдэн жилийн өмнө болсон хүн амины хэрэгтэй холбоотой байсан юм. Нэгэн албан газрын дарга албан тушаалтандаа хонзогнож, сэтгүүлчид мөнгө төлөөд худал мэдээ хэвлүүлсэн байсан. Үүнээс болж тухайн бүсгүйн нөхөр нь эхнэртээ гар хүрсэн хэрэг байсан.

Хүнийг ДОХ өвчинтэй гэж сонин хэвлэлд олон хүнд зарлах бол хүнийг амьд дээр нь алж байгаа хэрэг билээ. Хэдийгээр мэдээлэл худлаа байсан ч гэсэн тухайн хүний гэр бүлээс гадна өвөг дээдэс, үр удмыг бас бузарлаж байгаа хэрэг юм. Харамсалтай нь зөвхөн бузарлуулаад зогсохгүй амь насаа алдсан уг тохиолдлоос сургамж авсан сэтгүүлч өдий болтол үгүй байгаад харамсалтай байна.

Хэн нэгнийг гүтгэх доромжлохоо энгийн болгосон хүмүүс, өөрсдийгөө ийм байдалд орвол ямар байх болоо? гэж бодох хэрэгтэй. Жингийн цуваа явж л байдаг, замын ноход хуцаж л байдаг! Энэ зүйр цэцэн үг миний бадарчилалын гол уриа байсан юм. Гэхдээ 4 жилийн өмнө бадарчилж байхад намайг зуусан тэрхүү нохойны хоншоорыг хоёр гартаа барьсан модоороо ХАГ цохих нь гэртээ хариад хийх гол ажилуудын нэг билээ.

13 дахь улс Египтэд виз авч чадахгүй гацаад, санхүүгээс гадна аян замын том бэрхшээлтэй байх үед миний тухай бичсэн гүтгэлэг, унасан байсан сэтгэл санаанд туслаагүй нь ойлгомжтой. Нойр хоолгүй болтлоо хямардаг зүйлийг барууныхан ДЕПРЕСС гэдэг, харин хоол идэхгүй байснаас болж маш хүндээр хүний нутагт өвдөж, эргэх халамжлах хүнгүй буудлын өрөөнд ганцаараа хэд хоног уйлахыг юу гэж хэлдэг болоо. Хэдийгээр намайг улам хүчтэй болгосон ч гомдлын нулимс их байсан. – Миний их зорилгыг дэмждэггүй юмаа гэхэд битгий дэгээ тавиачдээ! гэж дотроо бодож байж билээ.

Гэртээ суучихаад хүний ажилыг өрөөнөөсөө дүгнэдэг хүн үүнийг хэзээ ч ойлгохгүй. – Миний хүү! Чиний тухай сонин дээр их муухай юм гарсан байна! гэж ээж над руу ярих үед, юуны тухай ярьж буйг найзуудаасаа түрүүлээд сонссон байсан тул – Зүгээрээ ээж, тийм юм байхгүй, санаа зоволтгүй. Хүмүүсийн атаархал дээд цэгтээ хүрч байгаа нь тэр. гэж тайвшруулж байлаа. Бурхан болсон өвөө маань сүүлийн мөч хүртлээ тэр явдлын талаар бодож, хүнд замыг туулахаар явсан ачийг нь ИНТЕРПОЛ баривчилах гэж байна гэж санаа зовж байсныг бодохоос харамсалтай.

Тэр сэтгуулч гэж байгаа хүнд Эмээ Өвөө, Аав Ээж гэр бүл гэж байхгүй юм шиг байгаа. Тухайн үйл явдлыг хараагүй, хажууд лаа бариагүй хэрнээ интэрнэт болон бусад зүйлүүд дээр миний муухайг гайхаж байсан МАЛ нарыг бодохоор бүүр өрөвдөлтэй. Интерпол гэж алба эрэн сурвалжилж байна гэсэн мэдээ гаргасан хүн – Яагаад энэ залуу 69 орноор аялчихваа? гэж сурвалжлагаа бичсэн өдрөөс хойш хийсэн ажлынхаа талаар бодоогүй нь ойлгомжтой. Яагаад гэвэл СЭНСАЦ гэдэг зүйлээс мөнгө олдог ажилтай болохоор.

Хулгай, зодоон биш ХҮЧИНГИйН хэргийн талаар гужирдлэг бичсэн тэрхүү сурвалжлагч, сонинтой хуулийн дагуу тооцоо бодох бол хамгийн чухал байгаа юм. Нэг л удаа борлуулах сонингоороо БАЯЖААД, сайхан амьдралтай болсон гэдэг эргэлзээтэй. Насаараа идэх хоолтой ч болоогүй байх, гэхдээ хэн нэгний амьдралыг хэрхэн өөрчилсэнийг заавал ойлгуулах хэрэгтэй гэж бодож байна. Тухайн ярилцлагыг унших үед дотор муухай оргихоор зүйлүүд их байсан.

СЭКС гэдэг зүйлийн тухай бичих аргууд төрөл бүр байж болох боловч насны хязгаарлалтгүй зардаг сонинд тийм замбараагүй зүйл, ямарч хяналтгүй бичсэн байсан явдал бол яалт ч үгүй ЭРҮҮГИйН хэрэг гэж бодож байна. Би гэдэг хүн бол маш том сүлжээний нэгэн хэсэг. Надад Аав Ээж, Эмээ Өвөө, гэр бүл найз нөхөд өвөг дээдэс хойч үе гэж байгаа. Түүнийг хэдхэн сонин борлуулахын тулд БУЗАРЛААД олсон мөнгөөрөө хоолоо зогоож буй хүний нүдийг хармаар байна. Миний мэдэрсэн зүйлийг тухайн хүнд хусмээргүй…

Холын африкт санхүү болон Албаны туслалцаа хүсэх үед худал гужирдлэг муугаар нөлөөлж, өдий болтол ямарч санхүү болон албан дэмжлэггүй явсаар байгаа юм. Тэр сэнсацд итгэсэн хүмүүс байсаар байгаа. Хүн битгий гэсэн зүйлдээ итгэдэг тул, би хариу зүйл хийх, ярилцлага өгөхийг хүсээгүй юм, гагцхуу хол байгааг далимдуулж хийсэн боловч, хэрэг хуучирдаггүй өнөө үед бичсэн хэвлэсэн хүмүүс хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой билээ. Тухайн бичлэгийг бичсэн хэвлэсэн хүмүүс нэр хүндээ бузарлуулах ямар байдгийг мэдэхгүй байна. Тухайн бичлэгийн дараа манай гэрийхэнд ямар байсаныг төсөөлөхийн аргагүй. Амьдрал хатуу бөгөөд хариутай!

Гэртээ харих болсон 7 дугаар шалтгаан бол өөрийн нэр хүндээ сэргээхээс гадна хүний амьдралыг хоосон гүтгэж, түүгээрээ мөнгө олж байгаа явдлыг зогсооход оршиж байгаа юм. Ямарваа нэгэн асуудал өөрт тулгараагүй бол болоо гэж бодож байгаа хүмүүст хэлэхэд – хэрвээ энэ байдлыг одооноос зогсоохгүй бол та эсвэл таний гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн бас хэлмэгдэж амьдралаа бусниулах аюул байгаа шүү! гэдгийг хэлмээр байна.

Horaayy..there are 12 comment(s) for me so far ;)

#1

Interpolin talaarh ene zuilig chin sonsoogui yum. Unendee odooni sonin setguul zuragt fm geh met ihenh ni l ogt heregceegui zuils. Hooltoi zuirleh yum bol yamarch heregceegui muudsan nohoi ch shinshilheergui hoolnuud bdag. zarimdaa gertee ired zuragtaar neg saihan yum uzchihie geher uzeh ch yum oldohgui. erdoo zuragtar maani buhel buten 60 suvag bdag tendees mini huvid l lav uzie geed oligtoi ch yum bhgui. gadad suvguudin helig ni sain oilgohgui bolhor eronhidoo dursig ni harj oilgohos hetrehgui. ta buhen mongolin radiog busad fm-uudtei haricuulad sonsood uzeerei. tes oor. radio sonsdoggui humus mongolin radiog huuchin huuchinsag inedemtei hocrogdson zuil yavdag yavuulj bga arga mayag ni ogt uitgartai arga bariltai geh met bodoj magadgui. ta ogloo bosod shugamin radiogoo asaagad zuger l sonsod uz. mini huvid l lav ogloo mash ih heregtei medeelel olj sonsdog mon mongolin radiog sonsohor 90d onos omno mongolin humus iim l zuil sonsoj osson gedgig mederch tuhain ued yamar setgegdel torj baisnig mederdeg. Nevtruulge yavuulj bui hev mayag ni yag l huuchni ter l hevere nevtruulegchidinh ni hurtel duu hooloig sonsohor humus dursamjaa sergeej mon taivshirdag. mongolin radiog sonsoniho daraa jirin neg marzanad bga ni medehgui hoshignol ni medegdehgui fm gehed hetsuu ter zuiludig ta erdoo 1 minut ch hurehgui sonsood shuud sonsoho bolino gedegt itgeltei bn.

otgonbat wrote on 2010/04/22 - 23:26
#2

áè òºðèéí áàéãóóëëàãûí æèðèéí àæèëòàí. òâ ñîíèíîîñ çàëõààä óäàæ áàéíà äàà. óòãà ñàíàà íü àâàõ þìã¿é,¿ã õýëèéã ÿðãàëñàí ¸ñòîé ë òàðõè òîëãîé çàäàðìààð -äýíä¿¿ äýý äààí ÷ äýíä¿¿.õàà íýãòýýãýýñ ìîíãîëûí çàëóó÷óóäûã ìóäàê áîëãîõûã çîðèîä,áîäëîãîîð õèéãýýä áàéõ øèã. îäîî áàðàã á¿ãä äýýä áîëîâñðîëûí äèïëîìòîé õîîñîí òîëãîéíóóä áîëæ áàéíà. àìàé ÷è óëààíáààòàðò èðýýä àÿëàëä ÿâæ áàéñíààñàà èë¿¿ çîâîõ áàéõ. øàíàëàõ áàéõ. ãýõäýý ÿàõ âý. óäàõã¿é …….áàéõ äàà.

bor wrote on 2010/04/23 - 23:21
#3

Amaigyi mgl.iin party utgagyi bn

bmaa wrote on 2010/04/24 - 00:17
#4

бодох хэрэгтэй …

eco_mon wrote on 2010/04/24 - 17:52
#5

Mongoliin sonin setguul Tv radio arai dendej bna. tiim humuus yagaad huuliin hariutslaga huleej shorond suuddagguid bi ih gaihdag. iim hunii ner ter amidrald haldsan setguiulch nariig shorond horij ter hevl;el medeelleliig haah heregtei gej boddog . daana ch mongold huuli gej bhgui umdaaaaaaaa mash haramsaltai…
chamaig ochij ene talaar todorhoi zuil hiine gedegt itgej bna.
Bid na rAmai gej hen gedgiig meddeg bolohoor ter medeellig haraad ineed hurj blaaaaaa…

bayaraa wrote on 2010/04/24 - 17:54
#6

ter tuhai er sonsooguin baina. gehdee bi sonin unshdaggui l dee.deer ni unen hudal ni er medegdehgui hund hereggui yum gardagiin. tegeed l buh yum muu muuhai gesen hudlaa baraan zuils, bie bienee gujirdsen zuils bichij nastaichuud hun amiin ihenh hesegiig setgeldee ireeduid itgeh itgeliig horduulj buhimdal turuulsen yum nuud bichsen baidag bolhoor harahiig ch husdeeggui. Amai tiim demii yumand setgeleer unah er hereggui ee.

guest wrote on 2010/04/26 - 12:18
#7

би төрийн байгууллагын жирийн ажилтан. тв сониноос залхаад удаж байна даа. утга санаа нь авах юмгүй,үг хэлийг яргалсан ёстой л тархи толгой задармаар -дэндүү дээ даан ч дэндүү.хаа нэгтээгээс монголын залуучуудыг мудак болгохыг зориод,бодлогоор хийгээд байх шиг. одоо бараг бүгд дээд боловсролын дипломтой хоосон толгойнууд болж байна. амай чи улаанбаатарт ирээд аялалд явж байснаасаа илүү зовох байх. шаналах байх. гэхдээ яах вэ. удахгүй …….байх даа.

bor MONKEY bichsnii yanzllaa /macro/ wrote on 2010/04/26 - 14:39
#8

Hamgiin tom hariu avalt bol ochuuhen tiim amitadiig ochuuhniih ni shoroo toosond bulaad tag martaj ogt toohgui baih yum. hichneen ih eserguutsen temtsene tochnoon ih erch huch saihan energiig chini sorno. ingej hunii energy-g sordog energy-n vampire-d ulam ih taashaal ogohgui bval l hamgiin zov songolt bolno doo. ternii orond sain saihan buteelch sanaandaa tsag zav huchee zarval zohiltoi sanagdah yum.medeej heterhii dendsen buhniig bol sohor dulii yum shig ongorooh utgagui. gehdee helsen ugiig mini dahin neg tungaagaarai.

solongo wrote on 2010/04/29 - 02:20
#9

GOOD BRO! GUJIRDLEGCHID HATUU ES SURTHUUNII HARYU BARIH HEREGTEI!
GEHDEE UUJIM BAIYA, BYYR IH TER NOVSHUUDAD ACH HOLBOGDOL BUU UG!

JJ wrote on 2010/05/08 - 10:47
#10

manaihan sonindoo yu tavisang medehgui, gehdee chinii medeellees harval ih l olon ornii huuhnuudtei yavalddag(1 jiliin daraa olon ornii huuhnuudees etsgiin tegemjiin mongo nehsen @ avch boloh:-)daanch chi yaduu). tegsen hernee mgl gej tseejee deldeed tenger shutdeg gesen hernee bi badarchin(shariin shashniih) geed ??????????CCCP(oros)gej buruu orchuulsan geed l lal-iin shashin oogshuuleed l(chi laliin niigem yag dotroo yamar bdagiig sain medehgui bna)uhaan sanaa chini togtvortoi bish bh. Europe-eer sain yavj uzeegui zovhon mgl-chuudiind bairlaj bsan bj europe-chuudiig muulaad …yer n bol ongotshon halit harsan yaduu dugneltuud,hamgiin gol haramsmaar zuil n Mongoliin shinjleh uhaanii bguullaga-iin honor professor gej bgaa. Ug n jiliin omno chinii blog unshij bhdaa bi chamaig gadaadiinhand surtalchildag huudsiig chini zaaj ogdog bsan. tegsen jiliin daraa uzen yaddag bolchih gej. gehdee yagaad gedegiig medej bna gol asuudal halimag, hyatad kasahstan havias ehelsen

mgl wrote on 2010/05/10 - 21:33
#11

хүн л бол хүн шүү дээ, хүн заавал төгс төгөлдөр байх албагүй, бас бид энэ хүнийг шүүмжлэх маш амархан байгаа, харин өөрийн биеэр хорвоог туулаад хил хязгааргүй ганцаардал дунд ороход хүний сэтгэл санаа, оюун бодлоос юу эс гарах билээ дээ…

mmuchka wrote on 2010/08/25 - 01:14
#12

hum chamaig muulj baina gedeg nuguu talaar chamd ataarhaj baigaagaa ilerhiilj baigaa yum. unen muniig burhan l yalgana. hereggui hov jivd utga uchir buu ug. unen yum uneneeree l baina.buu shantar.

fan wrote on 2011/11/17 - 17:53
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.