2006.07.11_naadam_neelt_010

Эрт цагаас уламжилж ирсэн ийм агуу наадам байдаг гэдгийг дэлхийн сонорт хүргэж чадах юм бол! юун тэр хөгжмийн фестивал энээ тэрээ!

2010 оны 4 сарын 22.
Жунгуо улс Шанхай хот.

Хүн төрөлхтний түүх соёлыг газар дээр нь байгаль орчин, нийгэм эдийн засаг, иргэдийнх нь идэж хэрэглэж буй зүйлсийн хамт судлаж байхад нийтлэг анзаарагдсан зүйл бол, ХӨГЖИЛ гэдэг зүйл нь соёлтой шууд холбоотой байдаг юм байна. Харилцаагаа арай гэж төгссөн жил мэдлэг ба түүний хүч гэдэг онолыг анх удаа мэдэрсэн юм. Хэдийгээр оройтож ойлгосон ч гэлээ алдсан хугацаагаа нөхсөөр өдий хүрсэн билээ.

Соёл Урлагийн дээд сургуульд дахиж бакалавр хамгаалах шаардлагагүй байсан тул кредит цуглуулж хичээлээ сонгон сууж байхдаа, маш олон шинэ зүйлүүдийг ойлгосон билээ. Монголд шинэ сэтгэлгээ нэвтрүүлэх төсөл тухайн үед явуулж байсан тул Дунд сургууль болон зарим дээд сургуулиудын багш нарт бас – Орчин үеийн хөгжмийн онол, нийгэмд нөлөөлж буй байдал! гэсэн сэдвээр мэргэжил дээшлүүлэх хичээл хүртэл зааж байсан юм.

СУИС-д байхад нэгэн зүйлийг өдий хүртэл боддог юм. Манай боловсролын систем хуучны социалист системээс гарж чадаагүй байгаа билээ. Хэдийгээр илүү либерал чөлөөтэй болсон гэх боловч, хүчтэй дарамт шахалтанд сурсан оюутанууд тэр чөлөөт цагаа БАР хэсэхэд л зарцуулдаг болсон билээ. Нэг хичээл дээр –Соёл гэдэг уг КУЛТУРА гэдэг үгээр тайлбарлагддаг өөрөөр хэлбэл КУЛТ буюу тахин шүтэх дагах гэсэн үндэстэй.

Энэ өгүүлбэрийн зөв эсэхэд 69 орноор бадарчилсаны дараа эргэлзэж эхэллээ. Соёлтой байна гэдэг халбага сэрээгээр идэж, костюм өмсөж, гар бариж, баярлалаа гэж талархдаг байдлыг хэлнэ! гэж 3 үеийн турш ард иргэдийн тархийг угаасан билээ. Зөвхөн бид үүнд автаагүй хуучны колончлолд автсан байсан Африкийн олон оронд энэ байдал бас ажиглагдсан.

Харин миний эрэл хайгуулын эцэст СОЁЛ гэдэг нь тодорхой орон зайд тодорхой адил ашиг сонирхолтой хүмүүс хамтран амьдарч тогтвортой нийгэмийг байгуулахад биеэ болгосон дүрэм журамыг хэлдэг гэдгийг ойлголоо. Монголын соёлыг бүхэлд нь авч үзэхэд энэ байдал бол цэвэрээрээ харагддаг. 1930-аад он хүртэл хүчтэй гадны дарамтын дор иргэд соёлоо авч үлдсэн бол, Шинэчлэгчид гэх Коммунистууд төрийг барьсан цагаас 3 үеийн турш биднийг төөрөгдүүлж, Монголоороо байх нь үндсэрхэг үзэл эсвэл хуучны бүдүүлэг гэж тайлбарласан билээ.

Монгол царайтай Монгол цаг агаарт амьдардаг хэрнээ өвөлдөө -10аас хэтэрдэггүй улсуудын адил хувцаслаад байгаа явдал нэг бодолын инээдтэй юм. Соёлтой боловсролтой гэдэг нь үндэснийхээ хэлний ТОЛЬ бичигийн хагасыг нь хүртэл мэдэхгүй байж гадаад хэлээр бие биентэйгээ ярьж мэргэнээ гайхуулахыг хэлдэг гэж үү?

Бид маш олон зүйлийг дахин тунгааж, олон мянган жилийн туршид бий болгосон, зүйр цэцэн үгс, үлгэр домогтоо бичиж хойч үдээ зааж байсан зүйлсээ эргүүлээд судлах хэрэгтэй болов уу. Усыг нь уувал ёсыг нь даг! гэдэг очсон газараа уусаад, өөрийнхөө соёлоо умарт гэж байгаа биш шүү дээ! Тэнгэр шүтлэгт байгальдаа хайртай ард түмэн очсон нутгийнхаа байгалийг тахиж энергийг ав гэж байгаа юм шүү дээ.

Хамаг бурууг СОГУ (Согтууруулах ундаа) –руу чихээд өөрсдөө буруугүй юм шиг боддог соёлыг жигших хэрэгтэй. Уух соёлоороо бид дэлхийд зааж болно шүү! Тойргийн эхний хундагыг ахмад хүн хүртээд улмаар тойрог эргэж ахмад хүн дээр ирэх үед нийт арга хэмжээний байдалыг ажаад дараагийн тойргоо эхлүүлэх эсэхээ шийддэг тийм соёлтой хүмүүс бид. Ууж чаддаг гэдэг нь хэдэн шил ууснаараа бус, хэдийд хэтэрч болохыг мэддэг хүнийг хэлдэг шүү дээ!

Улс орнуудын соёл иргэншлүүдийг харж байхад соёл нь урлаг дээрээ суурилсан байвал иргэд нь амар тайван бөгөөд оюуны хөгжилтэй байдаг юм байна. Урлагтаа анхаардаггүй улсуудад архидалт гэдэг өндөрт байгаа харагдсан.

Жирийн үед хүмүүс бие биендээ сэтгэлээ нээлттэй илэрхийлэхээс ичдэг эсвэл айдаг хүмүүсийн АРСЛАН нь Согуны хамт гарч нийгэмд тогтворгүй байдалыг бий болгодог юм байна. Бас Стресс гэдэг шинэ өвчин улсыг шалд нь буулгаж байна. Урлаг бол сэтгэлийн хоол. Түүний тусламжтайгаар иргэдээ эдгээж, оюун санааг нь хөгжүүлж болох юм.

Мөнгөний төлөө уран бүтээлч байх явдал манайд нэлээд дэлгэрэнгүй үзэгдэл, тэгвэл уран бүтээлээрээ үзэгчдээ уйлуулж, хөөргөж чаддаг авяастнуудыг бусдаас ялгаж дэмжих ажил хийгээд эхэлсэн байгаад найз нартай баяртай байна. Гэртээ харихаар шийдсэн 3 дах шалтгаан нь СОЁЛЫН ХУВЬСГАЛ өрнүүлж. Үндэснийхээ соёлыг зөвхөн иргэддээ түгээх бус дэлхий дахинаа таниулах явдал юм. Энэ нь бидний нэр хүндийг нэмэхээс гадна, эдийн засгийн байдалд бас сайнаар нөлөөлөх юм.

4 жил 6 сар гаруй жолоочийн хажууд сууж, улс үндэстнүүдийн соёл урлагийг үзэнгээ ирээдүйд хийх их ажлынхаа төлөвлөгөөг боловсруулж байсан билээ. Харин тэр ажлыг эхлүүлэх цаг мөдхөн ирсэн байгаа тул, та бүхэн надад итгэж хамтран гэдэгт найдаж байна. Монголд электро хөгжмийг нэвтрүүлэх ажил бол туршилт байсан бөгөөд 90% клубууд энэ төрлийн хөгжимд орсоныг хараад дараа дараагийн ажилуудыг бодлоготой, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлбэл богино хугцаанд бид өөрсдийгөө олох боломжтой юм.

Хэдийгээр хувьсгал гэж том сонсогдож байгаа ч дуу хөгжим, дүрслэх урлаг, оюун санааны салбар бүрт хийж эхлэх олон хөтөлбөрүүд цаасан дээр хэрэгжилтээ хүлээж байгаа билээ. Хувьсгал гэдэг нэгийг үгүйсгэж шинээр нөгөөхийг эхлүүлэх гэсэн ойлголт бидэнд 2 хувьсгалын дараа үлдсэн ч, бүтээсэнээ устгаж шинээр эхлэх бодлого буруу байдагийг сүүлийн хувьсгалын дараа иргэдийнхээ 80 хувийг нэн ядуу болгосон улс ойлгох хэрэгтэй болов уу.

Facebook дээр найз болсон хүмүүс дэлхийгээр бадарчилж буй Монгол залуугийн олсон соёл урлагийн дээжүүдийг сонирхох боломжтой болдог билээ. Бас олон нийтийг богино хугцаанд боловсруулж болдог кино урлагийн дээжүүдийг өөрийн блогдоо КД клубээр бас түгээдэг билээ. Энэ мэтчилэн КЛУБ 21 хийх ажил их байна. Бидэнтэй нэгдэж шинэ санаа бодлуудаа хамтын хучээр хэрэгжүүлэх сонирхолтой залуус, байгуулгуудад бид нээлттэй гэж хэлмээр байна.

2010 оны зун AGENCY 21 -ээрээ соёлын олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх бодолтой байгаа бөгөөд хүн бүр идэвхтэй оролцоно гэж найдаж байна. Соёлтой байна гэдэг бие биентэйгээ хамт амьдарч ажиллахад зориулагдсан Монгол дүрэм журмаа дагахыг хэлж байгаа юм шүү. Олон зүйл эхлүүлэхийн тулд миний оюун санаа нойргүй хонож байна!

Таных?

Horaayy..there are 7 comment(s) for me so far ;)

#1

Badarchin 99 Yneheer taalagdlaa. chin ermelzleltei 99 zaluuchuudiig negtgeh heregtei. iim aylald Hamragdaj chadval minii huvid tuiliin bayartai bna. mun Club 21d elsen shiniig sanaachlagch zaluustai negdey hna ve. TESEN yadan hyleej baina. Minii Bidnii Eh ornii mini baharhal. Yyniig tur zasag ni demjihgyi bgaad tuiliin haramsaltai bna. amjilt hysie. Club 21 – iin gishyynchleld ahmragdah ni ner turiin hereg bolno.

bold wrote on 2010/04/22 - 14:52
#2

Amai ta bol Minii Bidnii Eh ornii zaluusiin baharhal shyy. Tanii hiij byteeh alham, yil ajillagaa byrt sanaa tavij Demjine gedegt itgeltei bna. bi tanii mederch bgaa medremjiig mederhiig hysej bna. Delhii yurtuntsiin tailagdashgyi onisogo met zyilyydiig medehiig hysej bna. ta bol minii huvid tuiliin agua baatar yum. minii huvid mun adil 4 jiliin hugatsaand olon ulsiin hariltsaanii angiig dyyrgehed yneheer bayarluushtai sonirholtoi bsan hedii ch manai mongoliin niigem minii setgehyig uur tiish ni hycheer shahuu busniulj alga bolgoj bgaad haramsaltai bna. Geopolitikiin talaas Bayarhyy bagshiin nom ih taalagddag. Baabar guian nom niitlelyyd. Olon uls sudlaliin hyreelengees gargadag setgyylyyd. manai niigem maani hyniig zuvhun mungu bodohod l hyrgej bgaa ni haramsaltai sanagdaj bna. Olon uls sudlald tanii hiisen ajil manai hoich yeiin zaluuchuudad asar ih oyunii tsar hyreeg telehyits byteel bolj chadlaa. ta uuriiguu bolon busdiig yalan diilj chadlaa. taniig irehiig tesen yadan hyleej baina. tantai gar barih asuudal minii huvid ner hyndiin asuudal. TANII SETGEHYIN TSAR HYREENEES GARCH BUI UCHYYHEN GELTGYI SANAANUUD BYGD BIELELEE OLJ MONGOLIIG TUDIIGYI DELHIIN SOYOLD BAIR SUURIA OLOH BOLTUGAI GEJ YURUUMUUR BAINA. Tanii setgelees garch byi sanaa bolon zorilgiig tani yrgelj demjin ajillaj gar bie hych hudulmur, oyun uhaanaa zartsuulmaar baina. Taniig Gynee hyndetgesen Boldbayar

bold wrote on 2010/04/22 - 15:17
#3

Amai chinii husel zorilgo,temuulel,undes ugsaagaa deedeldegt chin ih bayartai baidag shuu.chinii helsen urlag deeree soyol n suurildag gej unen baihaa.bi urid n undesnii baharhal gedgiig tudii l ih oishoodoggui baij.bi germand baihdaa mongoloos irsen yazguur urlagiihanii togloltiig sanaandgui shahuu uzeed l ternees hoish bi chin iim saihan ulamjlalt soyoltoi ard tumnii ur udam yum shuu dee gej mongol undeseeree chin setgeleesee baharhaj bilee.tuunees hoish minii yortuntsiig harah nud ch bas ondoo tuvshind ochson gej boddog.tiimees duu hugjim,urlag hunii setgeld tiim l huchtei nuluuldug yum bilee.mongoldoo ochood IH AYANiihaa hureend delger saihan zuni tsagaar busad mongol tuurgatanuudaa negtgesen tom yazguur urlagiin festival zohion baiguulval yamar saihan boloh boloo.tsaashdiin tuluvluguuguu huvaaltsaj blogoo hutulsuur baina gedegt naidaj baina.bayarlalaa Amai.

altay wrote on 2010/04/22 - 18:57
#4

Durtaiyaa demjij baina. Bi ch gesen Mongol gj er ni yu yum be yos zanshil gj er ni yu yum be geh metchilen olon zuild gaihaj suudag. Ene amidrald olon saihan zuil bhad tednig harsan ch ogt mederch chadahgui bh uneheer haramsaltai bas emgeneltei yumda. tiim uchras aldah yum bhgui ee amidral urgelj olz bdag gj boddog bolson demjineeeee

otgonbat wrote on 2010/04/22 - 22:59
#5

olon hund berh zamiig davan tuulj yadarch zuderch yavsanii zorilgo butlee shuu tiim uu. asar ih energy erch huch, husel temuulel. uunii tuld l ingej ayalsan bna! amttai noirgui honolt! chinii omnoos unen setgeleesee bayarlaj bna. zorilgodoo hurehiin tuld mash tom sudalgaa hiih heregtei. busdiin aldaanaas suraltsah ni chuhal. onol bolon strategy bolovsruulah ajil tun chuhal.

solongo wrote on 2010/04/29 - 02:09
#6

Amai tanii blogiig unshaad uneheer ih bayartai bna.
Uuriin gegeen oyuundaa tungaan bodson sain saihan uils tani delgereh boltugai.

anna wrote on 2010/04/29 - 23:25
#7

Гүй ээ энэ жилдээ ганц болдог наадамдаа зориулаад нэг сайхан томхоншиг цэнгэлдэх бариад гадуур тодуур нь сайхан зүлэг мод тариад фестивал шиг зохион байгуулж болдогүйл юм байхдаа.

Xarxorum wrote on 2011/05/16 - 16:37
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.