nomad_02

21 бүлгийн гишүүн Амгаагийн /www.amgalans.com/ зурсан зураг. Дэлхийн өнцөг булан бүрт!

2009 оны 4 сарын 22 ны өдөр.
Жунгуо улс. Шанхай хот

Юм үзэж нүд тайлна!
Энэ юу гэсэн үг вэ? Яагаад нүдээ тайлах гэж? Тайлна гэдэг үгийг яагаад ашигласан бэ?

Дэлхийн олон сая хүн үзэхийг хүсэж буй Шанхай хотод ирээд 4 хонож байгаа ч хотоор зугаалж амжаагүй л байна, амжаагүй гэхээсээ илүү үзээд байх сонирхол үгүй болсон байна.

Энэ хотод ирсэн юм чинь заавал голын эрэг дээр ТВ цамхаг, болон өндөр байшингуудтай зургаа даруулах ёстой! гэсэн жуулчины сэтгэлгээ дотор байгаа ч – Нар гарахгүй бүрхэг байна! гэж өөрийгөө хууран гэртээ сууж байна.

Дэлхийн тэргүүлэх улсуудыг бараг бүгдийг үзчихлээ, хамгийн орчин үеийнхээс авахуулаад хамгийн хоцрогдсон соёл иргэншилүүдийг харлаа. Одоо шинэ мэдээлэл мэдрэмж авах зай байхгүй болсон мэт санагдаж байна. Миний нутаг буцаж байгаа 9 шалтгааны хоёр дах нь ИХ АЯН-ыг дараа жил зохион байгуулах ажилыг бэлдэх явдал юм.

Одооноос 21 бүлэгээ энэ ажилд оролцуулж эхэлсэн бөгөөд нийтдээ 3 том аяныг дэлхийн 3 өнцөг руу бэлдэж явуулах бодолтой байна. Жижиг микро автустай 4-5 хүний бүрэлдхүүнтэй баг бүр машиндаа ачсан Монгол гэрээ, дайлан өнгөрөх улс бүрд суурилуулан, Зургийн үзэсгэлэн болон урлагийн үзвэрүүдийг үзүүлж Эх орноо дэлхийн өнцөг булан бүрт таниулах юм.

Ганцаараа бадарчилж байхад гарцаагүй санхүү болон хүмүүсийн дэмжлэг үгүйлэгдэж байсан бөгөөд дараа жил явуулах багт энэ бэрхшээлд санаа зовуулахгүй байлгах бүх ажлыг хийх бодолтой байгаа юм.

Эхний багын ахлагчийг тодорхойлсон байгаа бөгөөд, Хамгийн сайн зурагчин, Блог хөтлөгч, урлан бутээлчээс бүрдсэн багт орох боломж хүн бүрт нээлттэй байгаа бөгөөд, гэртээ хариад ямар шалгууруудаар уг багаа бүрдүүлэх талаар илүү нарийвчилсан ажил хийж эхлэх юм.

Болгар улс дах Монголын элчин сайдын яаманд барьсан байсан Монгол гэрийг хараад, аянчидын дунд Монголын соёлын өдрийг ганцаараа зохион байгуулахад 40 гаруй хун цугласан байсан бөгөөд, Гэр доторх байдал ахуйг гадныхан хараад үнэхээр биширч байсан юм.

Байгаль дэлхийгээ хөндөлгүй эдийн засагаа соёлынхоо хамт хөгжүүлж болох арга бол ЭКО болон Соёлын жуулчлал юм. Нэг жуулчин Монголд ирээд хэд хоноод явах үед нэг иргэний сарын цалингийн дайтай мөнгийг эдийн засагт оруулдаг тул энэ салбар Байгаль шүтлэгтэй Монголчуудад тэргүүн бодлогт багтах ёстой билээ.

Дэлхийн хамгийн сүүлийн цэвэр бүсийг үзэх сонирхолтой хүн 6 тэрбум хүн дотор олон байгаа, гагцхүү тэдэнд мэдээлэл хүргэх л хэрэгтэй юм. Эдийн засаг дорой Монгол улс байтугай өндөр хөгжилтэй улсууд хүртэл өөрийн эдийн засгийн орлогоо энэ салбараас бас хангаж буйг маш сайн судлах хэрэгтэй.

Монгол Бадарчид гэж нэрлэгдэх уг төсөлд танил тал ах дүү хамаатан садан гэсэн зүйл байхгүй бөгөөд, гагцхүү өөрийн авьяас чадвар хүсэл эрмэлзлээ харуулж чадсан 18-аас дээш насны хэн ч болов багтаж дэлхийн узэсгэлэнтэй улс хотуудаар багийн гишүүний хувьд аялаж болох юм. Их аяны бэлтгэл ажил болж, бадарчидыг бэлддэг сургалтыг гэртээ харьсан даруйдаа хийж эхлэх бодолтой байгаа бөгөөд туунд хамрагдсанаараа энэ багт багтаагүй байсан ч, бие даан улс орнууд руу аялах журмаар явж болох мэдлэгтэй болох юм.

Очсон улс болгоны хил дээр – Монголоо? Аялагчаа? гэсэн асуултыг сонсдог байсан бөгөөд МОНГОЛ БАДАРЧИД эхэлсэнээс хойш бид дэлхийн өнцөг булан бүрт харагддаг ЯПОН, ФРАНЦ, АНГЛИ-ийн жуулчид шиг болох өдрийг би тэсэн ядан хүлээж байх болно.

Өчигдөр миний блог дээр нэгэн уншигч – Гэртээ хариад Блогоо зогсооно гэж бодохоор харамсалтай байна, 4 жил гаруй дагаж байсан юмсан! гэсэн байсан.

Тэгвэл Миний төлөвлөж буй мөрөөдөл хэрэгжиж эхэлснээр Монголын залуу хүн бүр өөрийн аялсан улс орнууд, үзсэн мэдсэн бүхнээ бусадтай хуваалцахаас гадна, хойч үе уншиж ойлгож болохоор Түүхэн ач холбогдолтой мэдээллийг үлдээж эхлэх юм.

Ганц цэрэг ганцаарддаг л юм байна, харин харьсан цагаас эхлэж бид олуулаа болно. МОНГОЛ БАДАРЧИД хөтөлбөрөөс гадна дор хаяж 99 бадарчинг ирэх жил дэлхийн улс орнууд, байгалийн баялаг соёл ёс заншалыг судалуулахаар бэлдэж гаргах бодолтой байна.

Тиймээс – БЭЛДЭЭРЭЙ!

ДЭЛХИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ БИДЭНТЭЙ МАШ ОЙРХОН БОЛСОН ШҮҮ!

Horaayy..there are 13 comment(s) for me so far ;)

#1

HEY HOW LONG TIME? SAIHAAN SAIHAN . ODOO GEREEREE DAIRAAD GARAH HEREGTEI BH OO.MONGOL BADARCHID OLON BOLOOSOI.HURAI

WARWAR wrote on 2010/04/22 - 13:46
#2

bi yaviii hehe

zorigoo wrote on 2010/04/22 - 14:32
#3

ene bol saikhan bolomj. ter bagt ni orohgui ch gesen chinii surgaltand suuhiig mash ikh husej bna. hamgiin gol ni tuhain ulsiin soyol bidniihees hir oor talaar haritsuulsan surgalt yavuulbal oilgohod tun tohom baih bolov uu!? chinii blogiig dagasnaas hoish bi bolon manai naizuud ayalah gedeg sedev baingiin boloood bgaa. ene ni zugeer zugaa tsengel met humus d sonsogdoh avch tsaad utgiig ni oilgoh humuus tailbarlatguiu medej bgaa bizeee

saruul wrote on 2010/04/22 - 15:21
#4

Монголчууд бид үүрд орших болтугай !

TJ wrote on 2010/04/23 - 05:25
#5

Chamaig irj baigaad bayartai baina. Bi ch bas bagiin neg gishuun boloxiig xusch baina. Ireed xaana uulzalt zoxion baiguulax bolsnoo blog deeree tavina biz dee? Xuleej baiya, kkk

Tuya wrote on 2010/04/23 - 14:18
#6

yvmaar bn

od wrote on 2010/04/23 - 20:37
#7

сайхан л санаа

eco_mon wrote on 2010/04/24 - 17:39
#8

Сайн байна уу Амай!

Одоогоос 2 жилийн өмнөөс таныг блогыг уншдаг болсон. Тэр үед ДЖ.Амай гэж сонсож явсанаас Аялагч Амайг мэддэггүй байлаа. Блогын бичлэгүүд чинь үнэхээр сонирхолтой. Нэг удаа орой 10-с уншиж эхлээд шөнө 5 болтол өөрийн мэдэлгүй уншчихсан байсан. хэхэ

Уул нь бол би электроник хөгжим нэг их сонирхоод байдаггүй л дээ. Таны уран бүтээлүүдээс олж авж сонссон. Ялангуяа “Ёохор”, “Алтангадас” хоёр маш их таалагдсан. Манай хэдэн найзууд таны найруулсан “Ёохор” дээр рэп бүжиглэдэг байсан ш дээ. хэхэ

Хөтөч хийж байхад Монголд ирсэн өөрийн үеийн залуусыг хараад бяцхан атаархах сэтгэл төрдөг байлаа.Энэ хэд ингэж явж байхад… Би ? гэсэн асуултууд толгойд орж ирдэг байсансан. Өөрийн тань блогыг уншаад аялах хүслийг минь улам бадраасан. “Монгол бадарчин” төсөл үнэхээр таалагдаж байна. Хэрхэн яаж хамрагдах, “Монгол бадарчин” болох тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг их хүсч байна.

Бөмбүүлэй wrote on 2010/04/26 - 12:30
#9

Chi bol orchin tsagiin jinhene mongol er hun nutagtaa ireed ehiig hiigeerei .Amidral urgeljilj l bna.Tanai surgaltand hamragdahiig husej bna.ywahgui ch bsan hamaagui.Chi shuu .chi oluulaa bolson.

erdenemunkh wrote on 2010/04/27 - 09:33
#10

Amjilt husie … Blogiin chin baingiin unshigch bsaar irsen shv …

Sancho wrote on 2010/04/27 - 23:36
#11

Hurai hurai, yostoi tsagaa olson sanaa. Mongol badarchidiinhaa bagiig Denmarkd huleej avch hamtran ajillahad belen bna.
solongo_chu@live.dk
zaaval holboo bariarai

solongo wrote on 2010/04/29 - 01:57
#12

Hi, Suvdaa bn. Taniig D-Park buyu ulaanbaatariin anhnii urlagiin park D-Parkiinhantai hamtarch ajillahiig sanal bolgoj bna aa. Manai zaluus Ungursun onii namar neeltee hiisen. Suljmeliin 2 dugaar uildveriin bairand 100 uran buteelchiin urlan neesiin.

Harih bolson shaltgaan Dugaar 2 deer – Ikh ayanii tuhai bichsen bn… Manai zaluus yag ene ayaniig yavuultsgaaya gej yarij baisiin. Europe ruu esvel Africa ruu ochij boloh bolovch bolomj tiim olon bish baigaa bolohoor bid Asia-d, ter tusmaa China-d, bur ter dundaa Urd Hyatadad uuniig hiij uzye gej yaritsgaaj baisan um…..

Bas taniig hariad uuriin avsan Photo zurguudaar uzesgelen gargana gej bodoj bna….Herev tiim bol Manai D-Parkiin zaluustai hamtraad, tednii obekt dotorh tom oron zaig ashiglahiin zeregtsee urlag hiij bgaa zaluust uram zorig uguusei gej husch bna….

Suvdaa from Shanghai wrote on 2010/05/16 - 08:05
#13

Сайн байна уу Амай? Хамгийн түрүүнд энэ өдрийн болон дэлхийг тойрсон бүх өдрүүдийн мэндийг эрьеэ. Би таны нэгэн уншигш, дэмжигч байгаа юм. Би байнга нэтээр таны бичсэн зүйлүүдийг уншдаггүй юм л даа. Таны номыг худалдаж аваад эхний нүүрийг нээхэд миний нүдэнд энэ орчлон дэлхий алган дээр минь байгаа мэт санагдаж, улам сонирхол татагдан уншиж билээ. Миний мөрөөдөл бол дэлхийн хамгийн хөгжилтэй орнуудаар явж аялах байснаа нуухгүй. Энэ номыг уншиж хамгийн сүүлийн хуудаснаас Амай.мн гэсэн сайтыг уншиж дуусгасан. Миний өмнө мөрөөддөг мөрөөдөл энэ номыг уншиж, дэлхийн бүх орнуудаар аяласан мэт хэзээ ч мартагдахгүй сэтгэл төрсөн дүрвэлзэж буй гал мэт болсон. Дэлхийг баян хүмүүс л аяладаг гэж бодож байсан минь одоо бодоход сэтгэл ханах зүйл лав биш байна. Монголчуудаа гадаад явж байхдаа эх орныхоо чулууг хүртэл санадаг, Агуу аАмай мэт байж, Чингисийн алтан удам гэдгийг бүг хамтдаа нотолъёо . Амаймжилтд а

Husnem wrote on 2012/04/24 - 11:25
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.