2010 4 сарын 21ний өдөр.
Дундад улс. Шанхай хот
Юм мэднэ гэж юу вэ? Мэдрэнэ гэдгээс юугаар ялгаатай вэ?
Мэдлэг, боловсрол, ухамсар гэж зарим хэлэнд нэг үгээр илэрхийлэгддэг зүйлийг бид олон янзаар дуудах хэрэг юунд байваа?
Сэтгэл гэж юу вэ? Хайр гэж юу вэ? Амьдрал гэж ямар учиртай вэ? Бага байхаасаа ийм зүйлүүдийн талаар бодож, хүмүүсийн бодолыг ойлгохыг хичээдэг байлаа.
Хүн бүр янз бүрээр хариулж байсан бөгөөд, тэдгээр хүмүүсээс хэн нь ч өөрийн хариултаа төгс гэдэгт итгэхгүй байсан тул АСУУЛТЫН ТЭМДЭГ-ийг бадарчлалынхаа эрхэм зорилго болгосон билээ. Бадарчилсан улс үндэстэн хүмүүсийн хоол унд хэрэглэж буй зүйлийг биеэрээ мэдэрч өөрийн тэмдэглэлээ хөтлөж байхдаа түүн дээр байгаль орчин хэрхэн нөлөөлсөнг бас давхар тооцоолж ЭВОЛЮЦ гэдэг агуу зүйл хүнд хэрхэн нөлөөлж байдгийг ойлгосон юм.
10 жилийн физикийн багш нэгэн хичээл дээр Монголын иргэдийн байгаль орчиндоо дасан зохицсон байдлыг тайлбарлаж билээ. Газар нутгаараа европын хагасыг эзлэх хэмжээтэй Нүүдэлчидийн ХОЛБООНЫ улсын үлдэгдэл (Бүгд Найрамдах) Монгол улсын баруун зүүн нутагт амьдардаг хүмүүсийн онцлог надад олон асуултуудыг төрөөлсэн билээ.
- Өндөр ууланд амьдардаг хүмүүсийн хамар монхор том байдаг юм, учир нь тэнд хүчилтөрөгч бага тул ихийг хүлээн авах гэж, харин өмнө зүгийн говь нутгийн хүмүүсийн хамар хавтгай учир нь халуун агаарыг шүүх гэж. Арваад жилийн өмнө хичээл дээрээ сонсож байсан зүйлүүд дэлхийн олон оронд бадарчилахад тусалсан билээ.
Айлчилж буй улсынхаа иргэдийн эдлэж хэрэглэж буй эд зүйлс, идэж буй хоол унд, ууж буй ундаа сархадыг хэрэглэж тухайн үндэстэн хэн болохыг мэдэж болж байсан юм. Хэлийг нь мэдэхгүй ч энэ хол явж чадсан шалтгаан нь энэ юм
НУУЦ гэж үгний үндэс нь НУУ юм. Өөрөөр хэлбэл энгийн хүнд ойлгогдохооргүй байхаар бүтээсэн , нуусан зүйл юм. Монгол улс бол дэлхийн хамгийн эртний нүүдэлчин соёл иргэншлийн хамгийн сүүлийн залгамж гэдгийг аялынхаа үед ойлгосон бөгөөд, бидний гүн ухаан соёлд НУУЦ-ууд агуулагдсан байдаг бөгөөд түүнийгээ нээж чадах юм бол Хөгжилтэй орны тоонд ороход энүүхэнд буйгаа ойлголоо. Хил хаалт, олон төрлийн шалгалтуудыг сэтгэл зүрхээрээ даван туулж байхдаа гарны хөлс хүртэл урсдагийг ойлгосоны дараа – БИ ОЛСОН ШҮҮ! гэдгийг өөрийн хүмүүсдээ хэлмээр байна.
-Чиний энэ аялал хэнд хэрэгтэй юм бэ? Харьж улс орноо хөгжүүл! гэж миний коммент дээр олон уншигчид зааж яншиж байсан, хэрвээ өөдөөс хэлсэн бол – Яаж? гэж асуухсан.
Өнөөдөр болтол бид хэрхэн хөгжих тухайгаа мэдэхгүй байгаа, дэлхийн гуравдагч улсын иргэн бүр ХӨГЖЛИЙН тухай ярьж байна. Гэхдээ ХӨГЖИЛ гэж яг юуг хэлээд байгаагаа мэддэггүй билээ. Клуб 21-ийн найз Тайванаатай өнөөдөр утсаар ярьж байхад тэрээр – Би маш олон зүйлсийг бас эрэн хайж байна, ялангуяа түүх судараас, эрт үед ХӨГЖИЛТЭЙ УЛС гэдэг нь техник төхөөрөмж, барилга байшинг хэлдэггүй, иргэд нь баяр баясгалантай , сэтгэл хангалуун байхыг хэлдэг байж! гэж миний толгойнд хэзээч орж байгаагүй санааг хэллээ.
Харин иргэд нь хөгжилтэй баяр баясгалантай улсыг бүтээхэд юу хэрэгтэй вэ? гэдгийг дэлхийн хүн төрөлхтөн үүссэн, дэвшсэн, сөнөсөн, хөгжсөн улс орнуудаас биеэрээ судлаж байж оллоо. Тэрхүү нууц нь Номхон далайн цаана бус бидний түүх соёлд буйг олж хараад ангайж билээ.
Өдөр бүр Аавын номын сангаас – Яагаад? гэдэг асуултын хариултыг хайж байхдаа дэлхийн хэмжээний түүх соёлыг өөртөө агуулсан соёл иргэншлийн иргэн гэдгээ мэддэггүй байж. Маш олон асуултуудын хариултыг олж байхдаа яг л, ан хийж буй мэт – нэг, хоёр, гурав гэж тоолж байгаад нэг л өдөр – Оллоо! гэж өөртөө хэлж билээ.
Найз руугаа яриад: – Найзаа! би хариултыг олсон шүү, одоо гэртээ харьж болно. – Болж байна тэсэн ядан хүлээж байна. 21 зуунд хэрхэн амьд үлдэх вэ? Хэрхэн хөл дээрээ зогсох вэ? гэж бодох хэрэггүй юм байна. Эдгээр хариултууд маш хялбар шийдэгдэж болж байна. Харин хэрхэн хэдийд ХӨГЖИЛТЭЙ улс болох вэ?
Нөөц бололцоо юу байгаа билээ гэдгээ тооцоолж, Социализмын үед 5 жилийн төлөвлөгөө гаргаж байсантай адил бодлого боловсруулж иргэн бүртээ итгүүлэх хэрэгтэй байна.
Миний ард түмэн! Бидэнд гарц байна! Миний эх орондоо харьж буй шалтгаан нь амьдрахад дэлхийн хамгийн сайхан нөхцөл бүрэлдсэн улс руугаа буцаж буйд оршиж байгаа юм.
БИ НУУЦЫГ ОЛСОН!
Түүнийгээ хуваалцах өдрийг тэсэн ядан хулээж байн.



2010/04/21
| 3,780 Үзсэн 

















Horaayy..there are 22 comment(s) for me so far ;)
za amjilt husiye.
amai iishee neg orood harna biz…delhiig barag toirson bn http://www.tema.ru/travel/
Nuutsig medmeer l bn shu. Odoo inged mongold irheeree bitgii blogoo haagaarai gj huseh bn. hol bhda oir bsan ch oir bhara bitgii holdooroi. Odoo mongold irvel hun bolgon l magtaj ehlene bhda teged blogor unshigchihd demjigchidteigee hariltsahaa bitgii zogsoogooroi. Gehdee iim zuil hiihgui gedgig chin medej bn bas itgej bn. Demi yum yarisan bol uuchlarai. Zuger l yagad ch yum neg l gunig bas torj bn. Neg zuil duusaj shine zuil ehelj bgad yum bolvuu neg l odoo hurtel setgeld dasahgui l bn. Gehdee nuutsig chin eronhiid ni bi gadarlaj bn. Gehdee mini oilgoson zov esehig irheer chin sonsonoo. Inged 4 jil blogig chin unshad duusaj bga gehed . . . uneher itgemergui yum. Gehed dahin shine zuil mon mash ih berhsheelig tulj bj olj avsan erdenig chin zuger l sonsoj oilgoj harah tsag ue irj bgad bayartai bn. Uneher ih bayarlaj yavdag shu. Namaig ooroo ooriigo olohod amidral bol aguu tom yum bn gedgig oilguulj mongo mashin baishin chuhal bus gagtshuu huni medremj setgel chuhal yum bn geh met olon zuilig uharulj oiguulj ogsond chin bayarlalaa.
za amjilt husii amai zutgeed bai gej…
Hol gazar byadan aylaad uhaan zadraad uhaajih gedeg yum baidag teriig ertnees manai mergeduud medej yavdag baisan. Oilgoson uhaanaasaa 1-2 jil suuj nom bolgoj bichij olond tugeevel hurteemj n sain bolovuu.
ter deer bichsen commentiig unshij baisan, bas chamtai adil YAJ gej asuuj baisan. Zarim humuus surgamj aildahdaa ih amarhan yum shigeer tusuuluh yum.
Nuuts sonsohiig tesen yadan huleej bna. Amai gertei tavtai moril. Shan nom gargaval ch…
Amerik-d irelgui butsah gej baigaa yum uu?
amai chini naizin heldeg unen shuu.amidralin gol utga uchir amar taivan, setgel hangaluun saihan amidrah ym bishuu,tegj amidrahin tuld hicheeh l heregtei. bid uursdiin bolomjo daichilval hugjiltei uls bolohod hetsuu bish gej bodoj bn.gadaadad bga mongolchuud mongoldoo irj ajillaj amidrache sursan medsenee irj heregjuleche gej helmer bn.bultara heleltsvel buruugui buleen usaar ugaaval hirgui gegcher oluula bol iluu huchtei shu de.amaitai sanal neg bn.chi nuutsaa olson bol bolj de.eej aav geriinhen chin ih bayrlaj bga bh,bi ch bas bayrtai bn.chini amidral, ajil uilst chin sain saihnig husen eruue!
Сайн байна уу?Золбаяраа.
чамайг яагаад Амай гэж нэрлэх болсон юм бэ?, Золбаяр гэдэг нэр чинь үнэхээр сайхан нэр юм. За за тэр ч яахав монголын ард түмэн бид бүгдээрээ чамаар бахархаж сууна. Чи яг хэдний өдөр эх орондоо ирэх гэж байна. Ирээд явсан газрийнхаа сонинг биеэрээ хуваалцахыг хүсэж байна, тэгвэл маш олон хүн цуглан даа магадгүй зал багталцахгүй тийм их хүн цуглан гэж би бодож байна. Чиний энэхүү блогт зочилох бүрий дээ би яг чамтай хамт аялсан юм шиг тийм сайхан мэдрэмжийг авдаг байлаа.чи бол маш тэвчээртэй, хатуужилтай,ухаалаг,сэрэглэн залуу шүү. Тиймдээ ч чи энэ урт аялалыг даван туулж чадсан.Маш их яадраа байлгүй. Ирээд юу хийх гэсэн бодолтой байна… Олж мэдсэн нууцийг чинь би, бид мэдэхийг тэсэн ядан хүлээж байна. Амжилт хүсье. Баяртай хурдан ирээрэй. Чамайг хүнднтгэн ёсолсон: Цэнгэл.
sain yabj bnuu amjilt huseiuiuiui
chi shvv
Нууц гэж нөгөө нууцыг хэлж байна уу ? Шинэ төрлийн нууц уу ?
нууцыг задлах цагийг хүлээнэ..
Зөв шүү.. Амжилт хүсье..
[...] НУУЦ http://www.amai.mn/archives/5903 [...]
Gaihamshigtai! Bayar bayasgalan, az jargal gedeg hunii bodol tosoolol itgel unemshild baidag. Gadaad nohtsol baidal hedii hetsuu bsan ch bodol moroodol ermelzleliinhee hucheer hun az jargald hurch boldog. Gevch buhel buten neg undesteng itguulen negen golidrold oruulna gedeg ni bas neg helberiin ism-iin surtal bolchih ersdeltei tul aav eej ahmad nastan ihiig uzej oilgoson humuusees zovlogoo avch nileen bodloo bolovsruulsanii etsest humuust hurgehiig zovloyo.Uchir ni gevel amidral ooroo sain muug holilduulj ter dundaas bolovsruulj shalgaruuldag jamtai.Mongol gun uhaan baragdashgui.Uunii eh undes ni nastaichuudiig asarch tetgeh. Buh hogjliin eh undes nuuts ni bas ene yum shuu.Manai uls ondor nastnuudaa halamjilj tednii surgamj zovlogoo zaavar amidrah uhaaniig huuhed zaluuchuudad zaaj surgah tov baiguulsnaar ehnii alham ni tavigdah bolov uu gej bi boddog yum. hunii gazar hols huchee shavhan amidarch ajillasnii etsest bi mongol ulsdaa nastaichuudiin tetgemj,emchilgee suvilgaa, choloot tsag, surgaltiin tov baiguulna gej zorij yavdag.
ter nuutsiig medrehiig tesen yadan huleej bn.
Amai shuumjleld durgui bolj tulyvshjee. Iluu ug unagaagaad yahav. Ochood aih ihcih zuilgui humuustei sanaa bodloo huvaaltsaj baigaarai. Mundag seheetnuudtei ch gesen ih uulzaj sanaa bodluudiig ni sonsoj baih heregtei shuu. Chamaig hundleh, bishreh ohiduud, “har” mass bishgui dee l baigaa. ted nariin ugend huurch ulam biye toovoo.
[...] sain uu:Amai shuumjleld durgui bolj tu [...]
sainuu, uneheer baharhaj bna chamaar mongol zaluu hun iin zorimog alham hiij bna.bas chi nada ih taalagdsan yuni gewel chinii uzel bodol huwi hun talaasa ih taalagdsan. manai zaluus cham shug bgaasai gej bodoj bna.cham shig ayal gesen ug bish ldee cham shig zorimog tuushtai uuriin yertuntsiig uzeh uzlee buhel buten delhiid ilerhiilj haruulna gedeg minii huwid uneheer baharhaltai sanagdaj bna shuu. chi bol manai mongoliin hamgiin shildeg mongol zaluu shuu chin setgeelee amjilt husii.
Залуу идэр насан дээрээ юм үзэж нүд тайлж хүмүүст танин мэдэгдэхүйн хайрлаж бгаад тань баяр хүргэе. Мэдээж энэ НУУЦ бол өөрийгөө нээж зорисондоо хүрэх. Олон залуус ингэж өөрийгөө нээгээсэй. Мэдээж хүн болгоны зорилго өөр, гэхдээ өөртөө итгэж шантахгүйд л гол НУУЦ. Цаашын зорилгот чинь амжилт хүсье.