IMG_3886

2009 оны 4 сарын 21ний өдөр.
Жунгуо улс. Шанхай хот

Тэнгэр эцэг, дэлхий ээж гэж бид бурхадаа нэрлэдэг билээ. Будда багшийг бурхан багш гэж буруу орчуулж эхэлсэн төөрөгдлөөс өмнө шүү дээ! Харин амьд бурхад буюу биднийг бүтээж, энэ хорвоод төрүүлээд өдий зэрэгт хайр халамжаараа хүргэсэн хүмүүсийг Монголчууд бид АМЬД БУРХАД гэдэг билээ.

Нүүдэлчидийн түүхэнд байгаагүй замыг ганцаараа туулж буй хүүгийнхээ эрүүл мэнд амь насанд 4 жил хагас санаа зовж, тайван нойргүй шөнийг өнгрөөж байсан Аав ээж дээрээ эрүүл саруул буцах цаг ирлээ. Дэлхийгээр бадарчилж байхдаа, гадны бүхэн сайн гэдэг буруу юм байна гэж ойлголоо. Улс үндэстэн бүр өөрийн онцлогт сэтгэлгээгээр хөгждөг бөгөөд тэр нь бусдад заавал таарах албагүй юм байна.

Насаар нь тэжээсэн аав ээжээ амьдралын сайханыг эдлэхийн тулд хөгшчүүдийн газар орхих нь энгийн зүйл гэж боддог соёл иргэншил бидэнд олон зүйлийг заахыг хичээж байна, гэхдээ бид гэр бүл, эх орон итгэл бишрэлээ сайн мэддэг боловч тур хугацаагаар мартсан ард түмэн тул түүнийгээ сэргээж учир начирыг нь шинэ үедээ тайлбарлах нь ахмад үеийн тэргүүн зорилго гэдгийг ойлголоо.

Ганцаардаж үзээгүй, гэрээсээ холдоогүй хүн гэр бүл найз нөхөд гэж юу байдагийг мэддэггүй юм байна. Холын замыг биеэрээ туулсаны дараа л сэтгэлээ нээтэл яриж болдог, ганцаардсан үедээ тэвэрч болдог, амьдралын тухай яриж өгдөг чухал хүмүүүсийнхээ тухай бодож эхэлсэн юм.

Хүний нутагт өрөөндөө ганцаараа өвдөж ядарч байхад гэр бүл Ээж Ааваа ямар их санаж байваа! Яг одоо халуун шөл бариад өрөөнд орж ирж байна! Гэж бодтол бэтгэрч байж билээ. Хайртай хүмүүсээ хажууд байхад анзаардаггүй зайгаа барьж өөрийнхөөрөө зүтгэдэг байсан над шиг хүнийг энэ аян өөрчилж ихийг ойлгуулсан, харин гэрээсээ холдоогүй хүн үүнийг хэзээч ойлгохгүй гэдэгт би итгэлтэй байна.

Холын замд гарахаас гурав хоногийн өмнө Эмээ Өвөө маань гэрт ирж
– Миний хүү аян замдаа сайн яваарай! гээд тэтгэвэрийнхээ цөөхөн мөнгөнөөс 5000 төгрөгөө өгч байхад
– Хэрэггүй ээ, та хоёр наад мөнгөөрөө цайны сүү авч уу! гэж хэлж байхдаа тэр хоёрын маань сэтгэлийн бэлэг болж буйг бодоогүй юм.

Эмээ өвөө маань намайг холын замд үдэж, хацар дээр үнсэх үед яагаад ч юм Өвөөгөө сүүлийн удаа харж буйгаа мэдэрч билээ. Ач хүүдээ гар хүрсэн удаа үгүй ч, тэсвэр хатуужилтай, өөртөө арчаатай хамгийн гол нь шийдэмгий байхыг балчир наснаас минь өөрийн байгаа байдлаараа заасан хайрт цэрэг Өвөө маань бурхан болсоныг Египет улсад гурав хоногийн дараа мэдэж шөнжингөө би уйлж билээ.

– Өвөө эмээ та хоёр өвдөж болохгүй шүү! Юу ч болсон байсан би замаасаа буцахгүй зорьсон зорилгодоо хүрээд ирнэ, хүлээж байгаарай! гэж хэлж байхдаа цаг хугацаа байгалийн жамыг боддоггүй залуу, тэнэг байсанаа сүүлд ойлгож билээ. Одоо амьд бурхадаас Эмээ маани л байгаа. Хаяа залгах болгонд
– Миний хүү хэзээ ирэх гэж байнаа? гэж асуугаад уйлахыг нь утасны цаанаас сонсох үнэхээр хэцүү байдаг юм. Ээж хүртэл
– Эмээ руугээ залгах болгонд сэтгэл нь хөөрөөд байна шүү, болгоомжтой байгаарай! гэж захидаг болсон. Замаа дуустал буцаж ирэхгүй гэж хэлээд гарсан болохоор улам хэцүү байсан.

Өнөөдөрийн энэ захиандаа
– Сайн байна уу? миний хайрт эмээ минь, таны удмын үргэлжлэл ач хүү тань амьдралын утга учирын эрэл хайгуулаа амжилттай гүйцэтгэж, хайж байсан асуултуудын хариултаа олсон тул түүнийгээ зүрх сэтгэлдээ тээгээд нутгийн зүг хөдөлж байна. Дундад улсаас сар хүрэхгүй хугацаанд таныхаа мэлмийд хүрэх тул Бага байхад хийж өгдөг байсан амтат хуушуурынхаа хийх аргыг ач хүүдээ заах бэлтгэлээ хангаарай. Холын африк тивд өлсөж байхдаа тэрхүү амтат хуушуур нүдэнд харагдаж, аманд амтагдаж байсан удаатай шүү. Таны удамд төдийгүй нүүдэлчидийн удамд хамгийн хол бадарчилсан ач хүүтэй гэх бахархал нь таны хайр халамжийн ачийг хариулж буй явдал юм. гэж хэлмээр байна.

Африкаас гарах өдөр хүртэлээ миний аялалыг дэмждэг хэрнээ
– Миний хүү одоо боллоо, чи хүний хийгээгүйг хийлээ гэртээ харьж ээж аавдаа тусал! гэж хэлдэг байсан ээжийн минь хүсэл одоо биелээд мөдхөн уулзах өдөрийг тэсэн ядан хүлээж байгаа даа. Хүн өнгөрсөн үедээ өвөг дээдсээрээ ирээдүйдээ үр удмаараа амьдардаг тул, амьдралыг ганц байгаа насандаа! гэж бодож буруу зүйл хийж болохгүйг багаас маань эмээ өвөө нар маань зааж байсны ачаар өнөөдөр ийнхүү өөрийнхөө төлөө бус зорилгын төлөө аян замд яваад, гэртээ харихаар болж байна. Аав ээжийн маань нас өндөр биш хэдий ч хамтдаа цагийг өнгөрөөх, хажууд нь сүүг нь дөхүүллэх нь ачийг хариулах хамгийн эхний алхам юм байна.

Хүүхэд том болхоороо
– Аав Ээжийн хүүхэд! гэж хочтой байхаас ичиж аль болох биеэ даахыг хүсдэг бол тодорхой хугацааны дараа насан туршдаа эдлэж байсан тэр их хайр халамж үгүйлэгддэг юм байна гэдгийг ойлгосон юм.

- Монголчууд яагаад Ээжийгээ тахин шүтдэг гээч? Чи төсөөл, чамайг зөвхөн амьсгал авахуулахын тулд ээж чинь 9 сарын турш дотор эвгүй оргиж, хүнд ачаа гэдсэн дээрээ үүрсэн юм шиг амьдардаг, чамайг горшокондоо аятайхан суудаг болтол 5 жил тайван амарч чадаггүй, 20 настай гайгүй иргэн болтол шөнө бүр тайван унтдаггүй… гэж нэгэн Ээжтэйгээ буруу хариуцдаг Испани залууд хэлж билээ.

Эцэг Эхээ хайрладаггүй, хүндэлдэггүй хүнтэй би найзлана гэж байдаггүй. Бүх танил найз нөхдийнхөө гэр бүлтэй дотно танилцаж, тэдний хоорондын харилцаанаас дүгнэлт хийдэг. Хэрвээ тухайн хүн амьдралын хамгийн тэргүүн үнэт зүйл болох гэр эцэг эхээ хүндлэхгүй байгаа бол би түүний хувьд хэн юм бэ? Би түүнд яаж итгэж болох юм бэ?…

Хэн юу ч хэлсэн байсан зорилгоо биелүүлсэн гэж би бодож байна. Хайсан зүйлээ олсон. Монгол залуу дайн дажин аюул байгалийн бэрхшээлүүдийг туулж чаддаг юм байна гэдгийг нотолсон. Одоо Аав Ээж дээрээ иргэний үүргээ бус хүүгийнхээ үүргийг биэлүүлэх цаг болсныг мэдлээ.

Миний хайрт Аав Ээж минь, эх нутагтаа хариад та хоёртойгоо сүүлийн 4 жилд анх золгох өдрийг тэсэн ядан хүлээж байна. Харин хүссэн үедээ эх нутаг гэр бүл эцэг эх рүүгээ очиж чаддаггүй 90 оноос хойших эдийн засгийн дүрвэгсэддээ харамсал илэрхийлмээр байн. Та бүхний өдөр ойрын хугацаанд бас ирнэ гэж найдаж байна.

Horaayy..there are 14 comment(s) for me so far ;)

#1

2009 оны 4 сарын 21ний удур. Жунгуо улс. Шанхай хот

Тэнгэр эцэг, дэлхий ээж гэж бид бурхадаа нэрлэдэг билээ.
Будда багшийг бурхан багш гэж буруу орчуулж эхэлсэн төөрөгдлөөс өмнө шуудээ!

Харин амьд бурхад буюy биднийг бутээж, энэ хорвоод төрvvлээд өдий зэрэгт хайр халамжаараа хургэсэн хумуусийг Монголчууд бид АМИД БУРХАД гэдэг билээ.
Нуудэлчдийн туухэнд байгаагуй замыг ганцаараа туулж буй хуугийнхээ эруул мэнд ами насанд 4 жил хагас санаа зовж, тайван нойргуй шөнийг өнгрөөж байсан Аав ээж дээрээ эруул саруул буцах цаг ирлээ.

Дэлхийгээр бадарчилж байхдаа, гадны бухэн сайн гэдэг буруу юм байн гэж ойлголоо.
Улс ундэстэн бур өөрийн онцлог сэтгэлгээгээр хөгждөг бөгөөд тэр н бусдад заавал таарах албагуй юм байнa. Насаар н тэжээсэн аав ээжээ амидралын сайхныг эдлэхийн тулд хөгшчvvдийн газар орхих н энгийн зуйл гэж боддог соёл иргэншил бидэнд олон зуйлийг заахыг хичээж байнa, гэхдээ бид гэр бул, эх орон итгэл бишрэлээ сайн мэддэг боловч тур хугцаагаар марTCан ард тумэн тул туунийгээ сэргээж учир начрыг н шинэ уeдээ тайлбарлах н ахмад уeйин тэргуун зорилго гэдгийг ойлголоо.

Ганцаардаж узээгуй, гэрээсээ холдоогуй хун гэр бул найз нөхөд гэж юy байдагийг мэддэггуй юм байнa. Холын замыг биeэрээ туулсны дараа л сэтгэлээ нээтэл яриж болдог, ганцаардсан уeдээ тэвэрч болдог, амидралын тухай яриж өгдөг чухал хумуусийнхээ тухай бодож эхэлсэн юм.
Хуний нутагт өрөөндөө ганцаараа өвдөж ядарч байхад гэр бул Ээж Аaваа ямар их санаж байваа! Яг одоо халуун шөл бариаад өрөөнд орж ирж байнa! Гэж бодтол бэтгэрч байж билээ.
Хайртай хумуусээ хажууд байхад анзаардаггуй зайгаа бариж өөрийнхөөрөө зутгэдэг байсан над шиг хунийг энэ аян өөрчилж ихийг ойлгуулсан, харин гэрээсээ холдоогуй хун уунийг хэзээч ойлгохгуй гэдэгт би итгэлтэй байнa.

Холын замд гарaхаас гурав хоногийн өмнө Эмээ өвөө маaни гэрт ирж – Миний хуу аян замдаа сайн яваараа! Гэж тэтгэвэрийнхээ цөөхөн мөнгөнөөс 5000 төгрөг өгөж байхад – Хэрэггуйээ, та хоёр наад мөнгөөрөө цайны суу авч уу! гэж хэлж байхдаа тэр хоёрын мани сэтгэлийн бэлэг болж буйг бодооогуй юм. Эмээ өвөө маaни намайг холын замд удэж, хацар дээр унсэх уeд яaгаад ч юм өвөөгөө суулийн удаа харж буйгаа мэдэрч билээ.
Ач хуудээ гар хурсэн удаа угуй ч, тэсвэр хатуужилтай, өөртөө арчаатай хамгийн гол н шийдэмгий байхыг балчир наснаас мин өөрийн байгаа байдлаараа заасан хайрт цэрэг өвөө маaни бурхан болсныг гурав хоногийн дараа Eгыпт улсад би мэдэж шөнжингөө уйлж билээ.
– өвөө эмээ та хоёр өвдөж болохгуй шуу! Юy ч болсон байсан би замаасаа буцахгуй зорисон зорилгодоо хурээд ирнэ, хулээж байгаараа! Гэж хэлж байхдаа цаг хугaцаа байгалын жамыг боддоггуй залуу, тэнэг байснаа суулд ойлгож билээ.

Одоо амид бурхадаас Эмээ мани л байгаа. Хаaяа залгах болгонд – Миний хуу хэзээ ирэх гэж байнаа? Гэж асуугаад уйлaхыг н утасны цаанаас сонсох унхээр хэцуу байдаг юм. Ээж хуртлэ – Эмээруугээ залгах болгонд сэтгэл н хөөрөөд байнa шуу, болгоомжтой байгаараа! Гэж захидаг болсон. Замаа дуустал буцаж ирэхгуй гэж хэлээд гарсан болхоор улам хэцуу байсан.

өнөөдрийн энэ захиандаа – Сайн байнa уу? миний хайрт эмээ мини, таны удмын ургэлжлэл ач хуу тани амидралын утга уучрын эрэл хайгуулаа амжилттай гуйцэтгэж, хайж байсан асуултуудын хариултаа олсон тул туунийгээ зурх сэтгэлдээ тээгээд нутгийн зуг хөдөлж байнa. Дундад улсаас сар хурэхгуй хугaцаанд тааныхаа мэлмийд хурэх тул Бага байхад хийж өгдөг байсан амтат хуушуурынхаа хийх аргыг ач хуудээ заах бэлтгэлээ хангаараа. Холын африк тивд өлсөж байхдаа тэрхуу амтат хуушуур нудэнд харагдаж, аманд амтагдаж байсан удаатай шуу.
Таны удамд төдийгуй нуудэлчдийн удамд хамгийн хол бадарчилсан ач хуутэй гэх бахархал н таны хайр халамжийн ачийг хариулж буй явдал юм. Гэж хэлмээр байн.

Африкаас гарах өдөр хуртлэ миний аяллыг дэмждэг хэрнээ – Миний хуу одоо болоo, чи хуний хийгээгуй хийлээ гэртээ хариж ээж аавдаа тусал! Гэж хэлдэг байсан ээжийн мани хусэл одоо биeллээд мөDхөн уулзах өдрийг тэсэн ядан хулээж байгаадаа.

Хн өнгөрсөн уeдээ өвөг дээдсээрээ ирээдуйдээ ур удмаараа амидардаг тул, амидралыг ганц байгаа насандаа! Гэж бодож буруу зуйл хийж болохгуйг багаас маaни эмээ өвөө нар маaни зааж байсны ачаар өнөөдөр ийнхуу өөрийнхөө төлөө бус зорилгын төлөө аян замд яваад, гэртээ харихаар болж байнa.

Аав ээжийн маaни нас өндөр биш хэдий ч хамттаa цагийг өнгрөөх, хажууд н суугий н дөхууллэх н ачийг хариулах хамгийн эхний алхам юм байнa.

Хуухэд том болoхоороо – Аав Ээжийн хуухэд! Гэж хочтой байхаас ичиж али болох биeээ даахыг хусдэг бол тодорхой хугaцааны дараа насан туршдаа эдлэж байсан тэр их хайр халамж угуйлэгддэг юм байнa гэдгийг ойлгосон юм.

- Монголчууд яaгаад Ээжийгээ тахин шутддэг гээч? Чи Tөсөөл, чамайг зөвхөн амисгал авхуулхын тулд ээж чин 9 сарын турш дотор эвгуй оргиж, хунд ачаа гэдсэндээрээ уурсэн юмшиг амидардаг, чамайг горшокондоо айтаахан суудаг болтол 5 жил тайван амарч чадаггуй, 20 настай гайгуй иргэн болтол шөнө бур тайван унтдаггуй. Гэж нэгэн Эжтэйгээ буруу харицдаг Испан залууд хэлж билээ.

Эцэт Эхээ хайрлдаггуй, хундэлдэггуй хунтэй би найзланa гэж байдаггуй. Бvх танил найз нөхдийнхөө гэр бултэй дотно танилцаж, тэдний хоорондын харилцаанаас дугнэлт хийдэг. Хэрвээ тухайн хун амидралын хамгийн тэргуун унэт зуйл болох гэр эцэг эхээ хундлэхгуй байгаа бол би тууний хувид хэн юмбэ? Би туунд яаж итгэж болох юмбэ?

Хэн юyч хэлсэн байсан зорилгоо биeлуулсэн гэж би бодож байнa.
Хайсан зуйлээ олсон. Монгол залуу дайн дажин аюyл байгалын бэрхшээлуудийг туулж чаддаг юм байнa гэдгийг нотолсон. Одоо Аав Ээж дээрээ иргэний уургээ бус хуугийнхээ уургийг биэлуулэх цаг болсныг мэдлээ.

Миний хайрт Аав Ээж мин, эх нутагтаа хариаад та хоёртойгоо суулийн 4 жилд анх золгох өдрийг тэсэн ядан хулээж байнa. Харин хуссэн уeдээ эх нутаг гэр бул эцэг эх руугээ очиж чаддаггуй 90 оноос хойших эдийн засгийн дөрвөгсөддөө харамсал илэрхийлмээр байн. Та бухний өдөр ойрын хугaцаанд бас ирнэ гэж найдаж байнa.

Жинчин Монгол wrote on 2010/04/21 - 17:45
#2

За алдаатай ч гэсэн чадан ядан хөрвууллээ.Чамайг Монгол нутагтаа ирэх болсонд vнэхээр баярлаж байна шvv …чиний амьдралд сvv шиг цагаахан сэтгэлийн хайр энэрлийг хvсьe

Жинчин Монгол wrote on 2010/04/21 - 17:52
#3

Tavtai moril Eh orondoo.

bold wrote on 2010/04/21 - 18:55
#4

Beejingees shuud galt tereg esvel niseh ongotsoor haria ter mori temeen aylal tsag ursen iluu zuil 1 odor yavah zamiig 10 honog tuulah utgagui. Harin ogt uzeegui afrik evropt tegj aylval shal oor hereg.

Aylliin sanal wrote on 2010/04/22 - 03:29
#5

yag nulims garah gej bn shd, unheer uhamsarlasand chin umnuus chin bayartai bn

111 wrote on 2010/04/23 - 00:32
#6

Замын Үүдээс Улаанбаатар хүртэл машинаар явсан нь дээр байх аа !

Бас 1 зүйл хэлэхэд Сайншанд орхоосоо өмнө Данзанравжаагийн энергийн төвөөр ороод явах хэрэгтэй бол уу? эх орон, эх дэлхийн энерги авч бүрэн цэнэглэгдэж, цаашид хийх их ажлын суурийг бэлдэхэд хэрэгтэй болов уу.

Жавхлан wrote on 2010/04/23 - 05:28
#7

Энергийн төв зөв санаа байж болох л юм

eco_mon wrote on 2010/04/24 - 17:29
#8

Geree sanaad uilchixlaa. Xarih yvdal chini zov shuu.

hulan wrote on 2010/04/25 - 15:44
#9

RIP to your grandpa..

Амай амжилт хүсье.. Зорилгоо биелүүлсээн.. Ул шагайгчид ч бол юу ч биш..

enkhtor wrote on 2010/04/25 - 16:13
#10

blog chin ulam l sonirholtoi bolj bn , chi aylalaa zogsoochihoor yu bichnee tsaash n, bichleguud chin unshihad uneheer saihan bn, ih setgel hoorloo. samsai sharhirch bn, amjilt amai,

pioner wrote on 2010/04/26 - 17:26
#11

saihan bichjee, unshaad jaal gantsaaraa uillaa, gertee sain hariarai

ariunaa wrote on 2010/04/26 - 19:11
#12

[...] АМЬД БУРХАД http://www.amai.mn/archives/5896 [...]

» Blog Archive » Амай ирж айсуй wrote on 2010/04/27 - 23:18
#13

Iim saihan uhaantai, tevcheer hatuujiltai,sain huutei emee aav eej chini bayarlalgui yahav dee. Hol bgaa mongolchuud bid chini bas l ovoo emee aav eej ar geriinheniihee aj amidrald tus dem boloh gej hunii gazar betgeren berh buhniig tuulan temtsej amidarch bna.

solongo wrote on 2010/04/29 - 01:08
#14

Neg yum helhuu bi chini blogiin tuhai omno ni sonsoj bsan l daa gehdee neg chc udaa orj irj bgaagui yum bna sonirhoogui dee bish zugeer l orj irj bsangui gehdee im aythan gej medeegui yum bna. Bi bas aylah mash durtai hun l dee. Chinii aylasan ornuudiin tuhai unshlaa uzlee goe yum bna. Chamd amjilt husmeer bna tsaashdiin ajil amidrald chini, Mongol badarchin nomiig haanaa hudaldaalj bgaa ve. Minii sanaj bgaaraaar chi heden chinii omno aylald garahaasaa omno mash tsarailag zaluu bsan sanagdaj bna gevch odoo bas oor bolson bna shuu hogshirson gehed haashaa yum gehdee neg l tuildsan ydarsan hun shig haragdjiin. Sain amraarai chamaig saikhan zaluu bsan veiinheer chini harmaar bna. Odoo muuhai bish l dee gehdee l ydarangui haragddag bolchihjee. Amjilt

ariuka wrote on 2011/04/30 - 21:23
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.