
2010 оны 4 сарын 20ны өдөр.
Дундад Улс. Шанхай хот.
Тэнгэр бурхан, байгал дэлхийн ивээлд төрж өссөн Монгол ахан дүүсдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нэлээд хугацаанд тэмдэглэлээ бичсэнгүй, амжаагуй биш бодлоо цэгцлэж чадсангүй. 4 жил 5 сар гаруй өдөр тутам шинэ нөхцөл байдалд дасан зохицох, мэдээ мэдээлэл олох сурах бусдад хургэх гээд амидралын том шалгууруудыг ганцаараа туулж байхдаа, анх удаа санаа бодлоо зөв буулгаж чадахааргуй болсноо мэдэрлээ.
Эх оронтойгоо ойрцон болоод тэр үү… Эсвэл дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан мэдээ мэдээллээ цэгцлэж чадахгүй болсноос уу… Өнөөдөр Шанхай хотод сурч буй Монгол оюутан залуус дээрээ өртөөлж байх үдээ гэртээ байгаа юм шиг тайван байгаа тул миний аян замын өдөр бүрийг сэтгэл зурхээрээ хамт туулж буй нутаг нэгтнүүддээ санаа бодлоо маш тодорхой тайлбарлаж, цаашдын төлөвлөгөөгөө мэдэгдэхээр шийдлээ.
Ингэж өөрийгөө ядраан байж явах ямар хэрэг байнаа? Чиний аялал хэнд хэрэгтэй юм бэ? гэсэн хэрнээ миний блогоос салдаггүй , бухимддаг хүмүүсд өөрийгөө тайлагнах албагүй гэж бодож байна, учир нь би хэн нэгний албан даалгавараар яваагүй бас цалин аваагүй, харин сэтгэл нэгт анд нөхөд дэмжигчиддээ нөхцөл байдал, цаашдын ажлын төлөвлөгөөгөө хуваалцаж хамтарч их үйлсийг бүтээж эхлэхийг санал болгож байгаа юм.
Хүн төрөлхтөний амидралын утга учир, зорилго, түүхэн давтамж, тооны ухаан гээд маш олон зүйлүүдийг хялбар аргаар тооцоолж болох аргыг олсон тэр өдөр – Ингээд л болоо гэж уу? гэсэн асуултыг өөрөөсөө асууж билээ.
- Би Монгол! гэж өөрийгөө гадны хүмүүсд танилцуулж байхдаа өөрийн үүсэл гарал соёл иргэншлээрээ унэхээр бахархаж байсан юм. Ахмад үеэсээ сонсож байсан сургаалын утга учрыг холын аялалын үед илүү ойлгож, Монголын ТӨӨРСӨН 3 дахи үеийн төлөөлөгч би УХААРСАН эхний үеийн төлөөлөгч болохоор шийдсэн юм. Удаан хугацааны дараа та бүхэндээ бичиж буй энэхүү захианы гол санаа нь
– Зорисон зорилгоо биелүүсэн тул Эх нутагтаа харих цаг боллоо! гэдгийг маш сайн тунгаасны эцэст албан ёсоор зарлаж буйд орчиж байгаа юм. Дэлхийн бөмбөрцөгийг тойроход гол утга учир байгаагүй юм, туулсан улс орны тоог олон болгох нь ч тийм хэрэгтэй санагдаагүй юм. Хамгийн гол зорилго бол амидралын утга учир, дэлхийн улс үндэстэнгүүдийн түүхэн дээр суурилсан хөгжлийн онолыг олоход оршиж байсан юм.
Тээр нэг өдөр гэрээсээ гарч байхад дэлхийн бөмбөрцөгийн дээд бүсээр туулаад зүүн зүгээс орж ирэх бодолтой байсан ч, зөвхөн өндөр хөгжилтэй улс орнуудыг узэж судалснаар асуултын хариултыг олно гэж байхгүйг мэдсэн юм, харин африк арабын орнуудаар явж байж Хүн төрлөхтний үүсэл гарал, хөгжил, ЭВОЛЮЦИйН онолын хариултыг олсон юм.
Африкийн хүнд хэцүү замыг туулж байхдаа, замын төгсгөлийг харж цаг тоолохгүйн тулд 150 орноор явна, 10 жил зарцуулна гэж шинээр төлөвлөгөө бий болгоод, зам зогсох өдрийг харахгүй байхыг хичээж байсан юм. Тэгсэн хэрнээ туулсан орны тоог их байлгахын тулд визгүй орнуудаар дайрч тоонд гүйсэнгүй. 69 болсон нь санаандгүй биш бөгөөд, анхнаасаа төлөвлөгдсөн ч биш юм, нэг л зүйл миний замыг залсаар ийнхүү дэлхий ээжийн 6 тэнгэр эцгийн 9 гэсэн нийлбэр дээр гэр рүүгээ харих болж байна.
Аян замын тэмдэг, амидралын ухаан хаашаа залнав, тийшээ л хөдлөж байлаа. Бурхан тэнгэрийн заасан замаар явж, туулах ёстой амидралыг эрч хүчтэйгээр давсан. Нутаг буцах шийдвэрт хүрсэн 9 шалтгаан байгаа бөгөөд түүнийгээ дараа тодорхой бичэхээр шийдлээ. Эдгээрийг уншаад эргэцүүлэн бодоорой. хоолгүй мөнгөгүй тусламжгүй аюултай үед тусламжийн гараа сунгаагүй хэрнээ хүний хийсэн ажилын мууг харж, ул шагайдаг хүмүүсд зориулаагүй юм.
Энэ аялал минийх, миний гэр бүлийх, миний өвөг дээдэсийх, надад итгэж байсан хүмүүсийх байсан тул энэ захиа зөвхөн тэд нарт зориулагдаж байгаа юм шүү! Жингийн цуваа явж байхад хуцаж байсан ноход 4 жил 5 сарын өмнө аль хэдийнээ, хязгаарын цаана гинжнээсээ салалгүй замхарсан гэдгийг хэлмээр байна. 10аад хоног хүрэхгүй хугацааны дараа Эх орныхоо хилээр нэвтрэн гэж бодохоор баяр баясал, айдас нэгэн дор сэтгэлийг догдлуулж байна.
Өдөр бүр хаана хонох, юу идэх, хэрхэн дараагийн газар руугаа дөхөх тухай бодохгүй тогтвортой амидрал эхлэн, Гэр бүл найз нөхөдтэйгээ сэтгэлээ нээтэл ярилцах боломж нээгдэнэ. Хажуугийн хүмүүсийн яриж буй зүйлс 100% ойлгогдон, хүссэн цагтаа байгальд гарч Нүүдэлчид дээрээ амарч болно. ажилгүй үедээ гэртээ хэдэн хоногоор ч хамаагүй унтаж болно. Энэ мөчийг ямар удаан хүлээж байваа. Холын Африкт байхад төсөөлөлд буухгүй байсан энэ өдөр мөдхөн ирж байна гэж бодохоор.
Харин айх зүйл бас олон байна. Гэртээ харихад буцаад хаалттай нийгэм рүүгээ очно. Хэн нэг нь өөрөөр сэтгэж байвал дооглож, ад үздэг нийгэм. Бие биенээ юу өмсөж юу хийж байгаагаар нь хов жив болгон яридаг, Тогооны үлгэр биеллээ олсон цаг үе рүү очно. Мөнгө ба түүний хүч! гэж итгэсэн шуналын хязгаарт амидарч буй нийгэм. Би болж байвал бусад нь яахав гэсэн хүмүүс. тэгээд би…
Өөрийнхөө тааваар, эрх чөлөөтэй байсан хүн буцаад амидралын, нийгмийн дүрмийг дагана гэдэг нэг хэсэгтээ асуудалтай байх нь ойлгомжтой. Бас бугуйндаа ЦАГ зүүж эхлэнэ гэж бодохоос гарын арьс хорсож байна.
Хэдэн найзууд удаан хугацаанд хамт амьдраад, бүх онигоогоо хэд дахин давтаж ярьсаны дараа дугаартай болгож – Онигоо 59! гэж нэг нь хэлэх үед бусад нь тус онигоог санаж инээдэг шиг. 4 жил 5 сар хүмүүс байнга асууж байсан адил асуултуудыг давтан давтан асууна. дугаар, дараалалтай болгоод. – Амай, хамгийн гоё орон хаана байсан бэ? гэх үед – 48, тэгвэл хамгийн гоё хоол? – 287! гэж хариуулдаг юм билуу? надаас асуулгүй блог уншаад л ойлгоосой.
Миний юу хийж явсанг олж уншаагүй хэрнээ – Би чамайг хүндэлдэг шүү! гэж хоосон хэлдэг өмнөх амидралын хүмүүс дахин гарч ирнэ. Үнэхээр хийсэн бутээсэнийг яс мэддэг болоод хүндэлж байгаа хүмүүс бол өөр. Сэтгүүлчид хүртэл ярилцлага хийхийн өмнө тухайн хүнээ судлана гэж байдаггүй улс шүү дээ. Яадаг ч байсан 25ны өдөр Шангхай хотоос галт тэргээр Бэйжинг ороод, улмаар тэндээс Хөх Хотоор Монгол улсын хил хүрэх бодолтой байна.
Хил дээр манай КЛУБ 21 найз нар угтан авч, Тэмээний жингээр эсвэл мориор Улаанбаатар хүрэх төлөвлөгөө гэрийхэн болон найз нар зохиож байх шиг байна. Яг л эрт цаг шиг ИХ ХҮРЭЭ-руу мориний жингээр очно гэж бодохоор. Хил дээрээс нийслэл хүртлээ хэдэн хоног явах тухай ойлголт бага байна.
Мусулманууд – ИН ШАЛЛАА! Гэж хэлдэг юм орчуулбал бүх зүйл бүрханы ивээлд. Тиймээ бүх зүйл бурхны ивээл.
Ямар ч байсан төрсөн хотдоо орж ирээд, Сүхбаатарынхаа талбай дээр гэр бүлтэйгээ золгоод, Эзэн Хааны хөшөөний өмнө хиймориороо газар мөргөөд, цагаан 9 тугандаа залбираад тэгээд орой нь найзуудтайгаа зад ПАРТИ-дсаны дараа 7 хоног ч юмуу гэрээсээ огт гаралгүй кино үзэж интэрнэтэд сууж, унтмаар санагдаж байна.
Миний товч төлөвлөгөө ийм л байна.
Таных?
БИ гэртээ харьж байн…..
April 21, 2010
| 1,740 Үзсэн 


















Horaayy..there are 38 comment(s) for me so far ;)
bolj dee
Bayar hurgye! Ene muchiig mash olon humuus huleej baisan, ataarhsandaa bish bie-g chin aaw eejiig chin bodsondoo, ene udaadaa bol unheer hangalttai ayallaa, medeej mgld ochood mash ih zurchiltei amidraltai tulgarah bolno, ooroo ch ene tuhaigaa nileen sain medej baigaa bololtoi, Mongoldoo gaigui mung tugreg olchihood dahiaad ayalan biz, ayalhad hezee ch oroitohgui, harin Mongold bair suuraa erthen oloh heregtei shuu, saihan neg hoyor jil amarch awaad tgd dahiaad neg 20,30 ulsaar ayalhaar garan biz, ern neg engeed ooriinhooroo baigaad ayalaad surchihsan hun udaan Mongold baij chadhaa bolichihdog yum oo. za tgd amjilt husye! Mongold ochchihson ch bid nar ooriin chin blogiig unshij baih bolno shuu, goi goi yumnuud bichij baigaarai, sain saihang husye!
Эх орондоо тавтай морил…
Eh oron elgen sadan bugd taniig huleej ba
Mongol gedeg neriig delhiid taniulj yvaad gunee talarhaj ba
Harin Mongol gedeg aguu undesteng delhiid dahin manduulah yum san
Хаагуур ямар сонинтой явж цаашаа хаачих гэж байгаа бол гэсэн догдлолтой байсан тул …tsaashdyn tuluvluguuguu medegdheer shiidlee. -г шууд л одоо Хятадаас Өмнөд Азийн улсууд руу явах байх гэсэн таамаглалыг автоматаар төсөөлсөн тул …Eh nutagtaa harih tsag bolloo! гэнгүүт нэг л сонин ирүүлмээргүй ч юм шиг бодол төрснийг нуух юун.Гэхдээ ТАНЫ шийдвэр зөвхөн таных өөр хэнд ч хамаагүй. Мэргэжил нэгт болохын хувьд цаашдын их зорилгод хамтран хүчин зүтгэхэд баяртай байх болно. Амжилт1
Жинчин Монгол
за юyтай ч гэсэн өөрийн гэсэн vзэл бодолдоо vнэнч өөрийн гэсэн шийдвэртээ хvрч чадсан гэж бодож байна.Эх сайхан нутагтаа тавтай морил ….
сайн байнашүү Амай. тойрлоо аялалаа бодсон байгаа мэдээж гэртээ эх орондоо ирнэ гэж бодохоор хамгийн түрүүнд юу бодогдож байна. ирээд ямар төлөвлөгөөтэй байна. хаанаас эхэлж юун дээр үсрэлт хийхийг хүсэж байгаа бэ?
eh orondoo tavtai moril. ugluu bolgon ajildaa irehdee hamgiin turuun chinii blogd orj yamar shine medeelel bichisen bol gej tesen yadan huleedeg shuu. chinii ene er zorigiig chn demjij bas baharhaj bdag shuu.
Yneheer bayartai bna Amai. Ter udriig tesen yadan hyleej bna. ugtaj avahiig mun uulzahiig hysej bna.
Hooh. Unendee bi iim shiid gargana gj bodogui shu. Gehdee genetiin bogood saihan medee bn. Uraaa. Amai irj bn. yagd ch yum neg l itgej ogohgui yum. Ashgui de. erthen irj bga chin sain hereg. Time buh yum burhni iveler.
zuvshdee…etseg eh tani nas ni tiim ih utluugui ch zaluujaagui l bgaa….iluu tsaashilsan bol hetsuu…gertee harij yvaad ni bayrlaj bnaaaa
Баяр хүргэе! Сэтгэлийн дуудлагаа сонсч буйд чинь.
Ih zuv shiidver baina.
nutagta tavtai moril! udahgui irne gej bga chin saihan sonsogdoj bn.naizuud chin tosohos avahulad ub hurtelh ueig bicheed nevtruuleg bolgoj TV-r gargaj uguuch.uzmeer bn.naizudtaiga partyddag ym bj.unshigch demjigchidteige uulzalt hiih uu? hevlelin baga hural hiine bizde.angli gesen bhaa aldartai aylagch dornod aimgaas bayan ulgii hurtel yavgan hiih ym ble.BBC teruger barimtat kino hiine gej baisan.ireed saihan amraarai.demjigch chin.
ODO SAIHAN MONGOL OHIN OLJ ABAAD SETGELEE DEVTTEL HAMT BAIH HEREGTEI BHAA.TE.OLON GAZARAAR YVSAN AYNII TOOSOO GOVOOD HAYH YMA HAYAD ERGEED 1ERGETSUULJ BODOOD GOE BH HEREGTEI.E.ODOO CH HAT SUUJ HALUUN CHULUU DOLOOSON ER BOLSON BH.AMIDRAL SAIHAN SHU AMAI
AMIDRAL SAIHAN!
zuvhun uuriin tani ger byl, naiz nuhduus gadna uur mash olon hymyys tosj ugtahiig hysj bgaa daa…
Amai ahdaa bayar hurgej bna. Yamartai ch busdaas umnu uuriin bolood uruuluus uur muruuduliig ardaa hiisen, uunii achaar olon zuil uzej, mederch, yavj, aylaj, gaihaj, shutej,ulsuj, ineej, uilj … hunii tuulj barashgui ene urt tsag hugatsaag tsoriin gantsaaraa tuulsan. Uuniig Mongoliin zaluuchuudad haruulsan “ANKHNII HUN” bol ta. Taniar, Mongol ulsaaraa baharhaj bna. Nuutsgui helhed ataarhaj bna. Mash saikhan temdeglel bolj. Unen bolood gashuun ugiin zuvuur helj. Bayarlalaa.
Amai bi blogt chini 2007 onoos ehlej unshsan. Sonirholtoi yum bichij, bas todorhoi hemjeend yumiig harah bas neg ontsog nemj ogsond chini bayarladag shuu. Amjilt husie.
saihan tuluvluguu baina. Ireh bolson chini sain hereg. harin irsenii chini daraa enuugeer duuren magtaal, baahan nevtruuleg geh baih daa… ugaasaa l tegdeg ym chini. Gevch zorison hergee buteegeed, sanaagaa heregjuuleed yvj baigaa tnni zaluust ulger bolno. tand amjilt husye
bayarlalaa
Bayarlalaa..
Eh nutagtaa tavtai moril. Khamgiin khetsuu Afrikiig buten tuulsan gej bodokhoor baharhah setgel turdug shu. Khervee chi khusvel nutagtaa amraad butsaad ayalaldaa garch bolno shde. Biye bas sain bodokh kheregtei. UB-d irekhed chini tosokh uil ajillagaa zokhion baiguulval ochmoor bna. Ter talaar yamar negen tuluvluguu bga yu?
chamaig irne gedgiig unshaad mash ih bayarlaj bna. Mongold irlee geed chinii amaigiin sudalgaa, tsutsashgui temuulel chin zogsohgui, untrahgui gej bodoj bna. Ireed daraagiinhaa ayalaldaa bur sain beldeerei, Tanihgui mortloo hamgiin sain meddeg boloson and mini chamd eruul enkhiig l husie busdiin chi ooroo bii bolgoj chadna gedegt itgej bna
za yamai daa? eh orondoo,gertee irj baigaad chini chin setgeliin bayr hurgie.ene buh hugatsaand duu huugiinhee bichleguudiig amtarhan unchij teer deer bolood ungursun uil yabdliig oilgolgiu setgel zobzn nairgui honoj aij zalbirch hugluj bailaa.odoo minii duu uuriinhuu sursan medsenee olon olon mongolchuudiinhaa uhaanii tsariig neej udirdan joloodoj zub chigluulj delhiin gadarguu deer hezeech ul arilah tamgaar tamgalsan shigee uuriinhuu muriig mongoliin tuuhend balarahguigeer uldeene gedegt itgej bn. minii duugiin byuan n delgerch yabag.
aylal zogsoj bgad joohon haramsaltai bna. gehdee goe goe
төрсөн өссөн ирсэнийг би дор баримтлахуй
төгөлдөр энэ хорвоод худал хэмээх хаа байна
тэнэгсийн дор тэвчихийг зовлон хэмээн гунихуй
төөрөг энэ хорвоод үнэн хэмээх хаа байна-
…ай хэмээн дуулсан анд чиний үгс
атгаг төдий агаад үнэн үгүй аж
амлах зэмлэхийн агаарт санахын төдий шунасан
алдрай гэнэн насны зугаа төдий аж
æàãàðûí îðíîîð äàðàà çààâàë î÷îîðîé õº
zugeer l negen heviin ger bvl vr hvvhed gsn odoogiin sonin vzlees shal ooroor amidralaa bayajuulj bgaad chin vneheer bayartai bn…
saihan bainaa. chi chadsan. ene medeeg unshaad neg amisgaa awj amrah shig bolloo.
эх орондоо тавтай морил
Ireh hugatsaagaa alban esoor zarlaval naiz naraaraa damjuulaad, bid fan uud chin sukhbaatariin talbai deer ochij harmaar bna shuu.
tegeed daraa n bas haana party dah gej bgaagaa heleerei pls.
Gaihaltai yumaa. gertee tavtai morilooroi!!!
Seggie:)
26nd ali bagonoor beijind ireh ve?beijind surdag oyutan baina uulzahig husej baina.hariu
yamar ch bsn shan medee bn….gertee tavtai moril bas end ereeed buu buhimdaaraa…..end ereed yu hiih veee?yu hiiy gj tolovloj bn daaa…?yavhaasaa umnu hiij bsn uran buteelee urgeljluulen hiihuu esvel tes uur zuil hiihuu?
Амай, Монгол бас өмнөхөө бодвол тодорхой хэмжээнд өөрчлөгдсөөн..
Хэн нэг нь өөрөөр сэтгэж байвал дооглож, ад үздэг нийгэм одоо өөрчлөгдсөн маш олон оюунлаг залуустай болсон.. Шинэ үе гарч ирсэн.. Үүнийг ирээд л мэдэх байх..
Мэдээж огт оргүй болсон гэхгүй ч, тодорхой хэмжээнд тэр зүйл алга болсон..
Ингээд сайхан аялаад эсэн мэнд эх нутагтаа ирэх гэж байгаад тун их баяртай байна..
Гэрээсээ гарахгүй хэрвээ 7 хоновол Монгол хэр зэрэг өөрчлөгдсөнийг интернэтээр тольдон харж болох болов уу..
Эх нутагтааа ирээд их зүйлийг хийж бүтээгээрэй.. Та ганцаараа биш.. Бид бүгд хамтдаа гэдгийг бүү мартаарай..
Bi ch gesen mudhun gertee harilaa
Yagaad ch yum chamai Mongol ruu yavlaa geheer chini chinii umnuus bayarlaad baina:)
Mongol saihan saihan, yahaw chinii helsen yumnuud huleej baigaa l da, gelee gehdee hunii eh oron muu sain ch saihan l bdiin hehehe. Har gertee haan, bor gertee bogd n bolj suuh saihan shd, amar taiwan hed honoh eswel sar ch yumuu buur saihan, Harin daraa n neg saihan sonirhotloi ajil olood hiiwel chig mon bolj bgam da
hehehe
AMJILT!
Yasan saihan medee ve.Mongol ruugaa yavahgui gej shiideh vii gej dotroo bituuhen zovj blaa.Yum buhend ooriin utga uchir, tsag hugatsaa,zohitsuulalt bii. Yamartaa ch asar urt zamiig tuulj ihiig uzej oilgosoniig chini bahdan bayar hurgeye! Eej aaviinhaa elgiig devteeh uhaantai shiidver gargasand chini talarhaj bna!