19132_269757353201_614718201_3534482_2269553_nМУИС-ийн түүхийн тэнхимийн багш, доктор профессор Ц.Жамбалсүрэн: Би хүүгээ дэлхийг Монголтой холбож байгаа жижигхэн ч гэсэн нэг гүүр нь гэж боддог Ярилцлага Орчин цагийн Монгол бадарчин гэгдэх болсон Амай буюу Золбаярын тухай очсон улс бүрийнх нь төвийн хэвлэлүүд нийтлэл мэдээлэл гаргадаг болжээ. Аялж, жуулчлан нүд тайлж яваа ч нөгөө утгаараа явсан газар орон бүрийнхээ амьдрал, аж ахуйг ажиглан судалж, монголынхоо далбааг барьсаар хэдэн зуун мянган залууст нутгийнхаа тухай ярьж өгдөг. Энэ талаас нь бодохоор Монголын гадаад харилцааны төлөөлөгч шахуу үүрэг гүйцэтгэж байгаа энэ залууд төр засгийн зүгээс багахан ч болов дэмжлэг үзүүлмээр. Мөн аялал жуулчлалын томоохон байгууллагууд ч түүгээр дамжуулан эх орноо сурталчилж болмоор боломжууд харагдах юм. Ингээд түүний эцэг Ц.Жамбалсүрэн гуайтай уулзаж ярилцлаа. -Хамгийн сүүлд Амайтай хэзээ холбоо барив. Ямар сонинтой байна вэ? -Хоёр хоногийн өмнө утсаар ярьсан. Одоо аяллынхаа 66 дахь улс болох Украйнд яваа. Би өөрөө Украйны Харьков хотын УИС-д гурван жил асперантурт сурч байсан юм. Тэгээд хүү минь надаас оюутан цагийн найз нөхдийн бараг хорин жилийн өмнөх хаягийг аваад холбоо тогтоосон байна билээ. Тэд Харьков хотоор заавал дайрч эцгийнхээ сурч, амьдарч байсан хоттой танилцаж зочлоорой гэж урьсан гэсэн. -Амайгийн жинхэнэ нэрийг Золбаяр гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй.

Амай гэх нь их содон сонсогддог. Ямар утгатай юм бол?

-Хүү минь хоёр утгатай гэж ярьж байсныг нь тодхон санаж байна. Нэлээд олон жилийн өмнөөс Амай гэгддэг болсон. Япон хэлээр энэ үг нь сайн сайхан, амжилтыг илэрхийлдэг. Нөгөө утга нь гэвэл Золбаяр Монголд байхдаа Beatbox буюу амаараа авиа гаргаж хөгжимдөх урлагийг анхлан гаргаж ирсэн. Тухайн үедээ надад энэ урлаг дэлхийд нэлээд хөгжсөн ч Монголчууд эртнээс хөөмий гэх мэтээр амаараа аялгуу гаргаж ирсэн түүхтэй үүнийг би судалж Монголдоо хөгжүүлэх гэж байгаа юм гэж ярьдаг байсан. Тэгээд л “ам, ая” буюу Амай гэдэг нэртэй болсон.

-Амай дэлхийг тойрох аялалдаа гараад хэд дэх жилдээ орж байна?

-Одоогийн байдлаар яг дөрвөн жил гурван сар болж байна даа -Анх ТВ-ээр Амай дэлхийг тойрох аялалд гарах болсноо мэдэгдэх үед үзэгчид ер нь үл итгэх хандлагатай байсан. Харин дотны хүмүүсийн хувьд энэ санааг нь хэрхэн хүлээн авсан бэ? -Золбаяр ер нь л багаасаа ийш тийшээ зорчих дуртай хүүхэд байсан. Аравдугаар ангид байхдаа л Украйны телевизийн хэсэг залуусын урилгаар ганцаараа Украйн яваад Монголд ирээд тэдэнтэй хамтарч FM, радио хэсэг хугацаанд ажиллуулсан. Дараа нь мэргэжлийнхээ холбогдолтойгоор Япон руу нэлээд хэд явсан. Америк, Сингапур, Хятад, Орос гээд л … Тэгээд Электро, Транс хөгжмийг анхлан Монголд оруулж ирсэн гэдгээрээ Монголын урлагийн ертөнцтэй холбогдож, өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй болсон гэдгийг нь хүмүүс мэдэх байх. Нэг л өдөр “Аав аа би дэлхийг тойрон аялахаар эрс шийдлээ. Өөрийнхөө мэргэжлийг ч жинхэнэ утгаар нь хэрэгжүүлмээр байна. Нэлээд олон орноор аялаж үзэх төлөвлөгөөтэй байна. Гэхдээ ээжид бол зөвхөн Европын хэдэн орноор зорчоод ирье гэж хэлнэ” гэсэн. Миний хүү олон улсын харилцааны мэргэжилтэй юм. Удаан явна гэдгээ анхнаасаа ээждээ хэлсэн бол ээж нь явуулахгүй байсан. Нэгэнт зорьсон зүйлийг нь бид хориглохыг хүсээгүй тэгээд л аялалдаа гарсан даа. -Анх Монголоос хөдлөхдөө хэр хэмжээний мөнгөтэй гарсан бэ? -Ихэнх хүмүүс анх Золбаярыг аялалд гарахад нь “Энэ нэг баян айлын хүүхэд дэлхийг тойрон аялана гэж зугаацах гэж байгаа юм “ гэсэн ойлголттой байсан. Бодит байдал тийм биш гэдгийг хүмүүс одоо мэддэг болсон биз дээ. Тэр үед Амайд Японы тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нэг дуу бичлэгийн студи байсан. Клип, баримтат кино хүртэл хийчихдэг сайн студи байсан болохоор боломжийн үнээр зарагдсан. Тэр мөнгөөрөө Европоор аялах зардлаа хийсэн байх. Бид нарт ер нь эдийн засгийн нарийн ширийн асуудлаа тайлагнадаггүй юм. Санаа нь зовчихно гэж боддог биз дээ. Ерөнхийдөө Америкт байдаг ах дүү хоёр нь л төдийгөөс өдийг хүртэл гол санхүүжүүлэгч нь болсоор ирсэн дээ. Гэхдээ гэр бүлийн бидний дэмжлэг гэдэг аялалд нь далайд дусал нэмэхийн төдий л нэмэр болдог. Хүү минь маш нарийн зохион байгуулалт, тэвчээр, хатуужлынхаа хүчээр л энэ бүхнийг даван туулж байгаа. Аялалд нь хэлний бэрхшээл гарахгүй байгаа нь их нэмэр болдог гэсэн. Өөрөө Япон, Англи, Орос хэлтэй дээрээс нь Франц, Итали хэлээр ойлголцох чадвартай. Ер нь л хүмүүстэй ойр дотно болж, ойлголцохдоо авьяастай хүүхэд дээ. Санхүүгээ яаж зохицуулдагийг нь хүн болгон л сонирхож асуудаг юм. Бэлэн мөнгөөр тусладаг компани байхгүй. Энэ аялал одоо зөвхөн Золбаярын ч биш манай гэр бүлийн зорилго, ажил болж хувирсан.

-Амайгийн аялал гадаад улс болоод Монголын талаарх үнэн бодит мэдээллийг харилцан солилцоход багагүй үүрэг гүйцэтгэж байх шиг санагддаг. Хамгийн гол нь зугаа цэнгэлийн чанартай биш, олон улсын харилцаа, түүхийн багагүй мэдээлэл өгдөг нь нэг талаар таны мэргэжилтэй холбоотой байж мэдэх юм? -Сүүлийн үед би өөрөө ч гайхаад байгаа. “Эртний соёл, угсаатан, уг гарал, уламжлал гээд сүрхий зүйлс бичээд байх юм. Би чамд тухайлан түүхийн лекц уншиж байсан удаагүй. Энэ бүх мэдээллээ хаанаас аваад байна” гэсэн чинь “Гэрт байхдаа таны түүхийн номнуудыг уншихаас өөр бид юу хийхэв дээ” гэж байна лээ. Эцгийнхээ мэргэжлийг их хүндэтгэдэг байсан. Заримдаа миний санаж бодоогүй зүйлсийг уламжлалтай холбон гаргаж ирсэн ч байх юм. Энэ бүх судалгаа, шинжилгээнүүд нь Монгол залууст үнэхээр хэрэгтэй гэж боддог. Гэхдээ бичсэн бүхэн нь бусдад таалагдах албагүй. -Замын зардалгүй болоод сэтгэл санаагаар унах үе нэлээд их гарч байгаа нь тэмдэглэлүүдээс нь ажиглагддаг. Аяллаа зогсоох талаар ч дурьдсан удаатай. Өнгөрсөн жил зардлаа олохын тулд бяцхан ном гаргасан гэсэн. Борлуулалт нь хэр байна? -Цуврал сэтгүүл гаргах санаатай байгаа. Ямар ч байсан анхны дэвтрийг нь гаргасан. Хүүгийнхээ зардалд нэмэр болох гээд хэцүү байгаа болохоор бид олон хувь хэвлүүлж чадаагүй ээ. 500 хувь л хэвлүүлсэн. Хямдхан ч зарагдаж байгаа. Одоо бараг зарагдаад дуусч байгаа л сураг дуулдаж байна. -Амай оны өмнөхөн олон улс судлалын академич цол хүртсэн. Мэдээж баяртай байгаа байх? -Хөгшин бид хоёр хамтдаа очиж цолыг нь гардаж авсан. Олон улс судлалын байгууллагууд хүүгийн минь хийж байгаа зүйлсийг маш их сонирхож байгаа. Золбаярын аяллын утга учир нь бараг л энэ олон улс судлалын хүрээлэнгийнхний хийх ёстой үндсэн ажил шүү дээ. Газар дээрээс нь үнэн бодит мэдээллийг өгч байгаа учраас үйлдэл бүр нь үнэ цэнэтэй байгаа болов уу. Хүрээлэнгийн судалгааны ажилд нэлээд хувь нэмэр болж байгаа байх. Тиймдээ ч энэ хүндтэй цолыг авсан гэж бодож байна. Дөрвөн жилийн хугацаанд нойртой нойргүй, үргэлжийн аюул эрсдэл дунд аялж ирсэн. Ялангуяа Африкаар аялж явахад нь ээж нь бүтэн нойртой хонож үзээгүй. Зарим үедээ 10-20 хоногоор ч холбоо тасрах үе гардаг. Гадаа хээр хоноглох тохиолдол ч олон гардаг. Өнгөрсөн хугацаанд Амай 500 гаруй нийтлэл, тэмдэглэл бичсэн. Үнэхээр асар их хөдөлмөр гаргаж яваад нь хүүдээ баярлаж, бас бахархаж явдгаа хэлмээр байна. Сүүлийн жилүүдэд Монголын танин мэдэхүйн хамгийн шилдэг сайтаар хүүгийн минь сайт шалгардаг болсон. Залуус маш их дэмжиж байна. Үүнд нь үнэхээр их баярладаг. Найз нөхдийн хүрээ нь Монгол төдийгүй гадаад орнуудад хүрээгээ маш их тэлж байна. Facebook дээр л гэхэд 4000 гаруй найзуудтай болсон байна билээ. Би хүүгээ дэлхийг Монголтой холбож байгаа жижигхэн ч гэсэн нэг гүүр нь гэж боддог. Монгол гүрэн, Монгол хүн гэж хэн бэ гэдгийг таниулж яваа. -Аяллаа хэзээ дуусгах бол. Энэ талаар ярьсан зүйл байна уу? -Одоогийн байдлаар 66 дахь улс дээрээ явж байна. Цаашдаа арлын жижиг улсуудыг дуусгана гэж байгаа. Улсынхаа тоог заавал 180 хүргэнэ гэж өөрөө ярьсан. Чингис хааныхаа хөл хүрээгүй бүх газрыг дуусгаад ирнэ л гэж хошигнож ярьдаг юм. Миний хувьд үүнийг нь дэмжихгүй байгаа. Яг голлох томоохон орнуудаар ороод судалгаа шинжилгээгээ өндөр түвшинд хийгээд хурдан ирэхийг л бод гэж зөвлөж байна. Ер нь зуу гаруй улсаар орох нь гарцаагүй. Уул нь онгоцоор нисвэл цаг хугацааны хувьд ч хурдан өнгөрнө л дөө. Гэхдээ аялж явахдаа дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт амьдарч байгаа ард иргэдийн энгийн амьдралыг харж, хөгжлийг нь өөрийнхөө улстай харьцуулах, суралцах зорилготой явж байгаа учраас онгоцоор зорчоод тансаглаад явах сонирхолгүй. Ингэвэл жинхэнэ аяллынхаа мөн чанартай ч харшилдана. Бас тэгж явах санхүүгийн боломж үнэхээр алга. -Амайгийн аялал цар хүрээ нь том боловч “Аяллын цаг”, “Үүргэвчтэй аялал” шиг телевизээр цацагдахгүй байгаа болохоор хөдөө орон нутагт Амай гэж хэн болох, юу хийгээд явааг нь мэдэхгүй олон хүн бий. Зөвхөн цахим ертөнцтэй харилцдаг хүмүүс л мэдээд байдаг? -Хэвлэлүүдээр зарим үед мэдээлэл гарч байна. Зарим сонин Амайгийн тэмдэглэлүүдээр цуврал булан ч явуулсан. Сонин хэвлэл энэ тал дээр гайгүй сайн ажиллаж байгаа гэж би боддог. Яг энэ сэдвийг сонгоод системтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа зүйл бол алга. Бид өөрсдөө чадахгүй юм. Сонирхолтой зүйл байна энийг нэг нийтлээд өг гэхээр мөнгө төл гэж ч зарим нь хэлдэг. Харь газарт байгаа хүнээ яая даа гэж байж мөнгө төлөөд рекламдаад явах боломж бидэнд үнэхээр алга.

-Хэрвээ хөрөнгө мөнгө нь байсан бол мэдээж телевизийн нэвтрүүлэг бэлтгэх хүсэл байсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Камер авч явсан л даа. Тэгээд гадагшаа гарсан хойноо нэлээд хэдэн бичлэг хийгээд нэг телевиз рүү хамтарч ажиллах санал тавьж ярьсан юм билээ. Үнэхээр хүмүүс сонирхож үзнэ гэдэгт Амай итгэлтэй байсан. Гэтэл нөгөө телевиз нь мөнгө нэхэж, төлбөртэй гаргана гээд л урмыг нь хугалчихсан. Тэгээд камер хэрэглэхээ болиод фото зураг авч эхэлсэн. Одоо фото фонд нь хэдэн мянган зурагтай болсон. Фотогоороо аяллынхаа дүр төрхийг харуулж яваа даа. -Амайтай ижил төстэй аялагчид дэлхийд олон байдаг болов уу та мэдээж судалж үзсэн байх? -Мэдээж судалж, чих тавьж л сууна. “Дэлхийн шилдэг 100 аялагч” гэсэн ном олж уншлаа. Тэр номд Марко Поло, Христофор Колумб, Магеллан гэх зэрэг хүний тухай өгүүлжээ. Марко Поло л гэхэд Италиас гараад Монгол, Хятадад л ирсэн хүн. Магеллан бол Португалиас гараад Энэтхэгт очсон. Колумб бол Испаниас Америк тивд л очсон юм байна. Гэтэл тэнд ингэж олон улс орноор хэрэн явсан хүн алга. Тухайлбал, Пержевальский гэхэд л Монгол, Түвдээр л явсан хүн юм байна. Эдгээр хүмүүсийн ард төр улс, томоохон байгууллага зогсож байсан байдаг. Гэтэл хүүгийн минь ард хэн байгаа билээ? Ер нь бол дэлхийн хэмжээний содон аялал болоод байна. Жирийн нэг ард залуу том ивээн тэтгэгчгүй, ар тал нь тийм ч боломжтой биш. Одоо 2-3 жилийг ингэж өнгөрөөнө гээд байгаа. Одоогоор Латин Америк, Австрали тив, Азийн хэдэн орон, Европын зарим орон л үлдээд байна. Амайгийн хувьд 500-аад хот, тосгоноор орохдоо машин, усан онгоц, завь, унадаг дугуй, заан, морь, илжиг гээд унаагүй унаа байхгүй. Бас явганаар ч нэлээд явдаг. Ер нь бол дэлхий дахинд монгол хүн юу хийж чаддагийг батлан харуулж буй аялал. Ингэж олон улс орноор нарийн нямбай аялан явсан хүн дэлхийд ч ховор байх. -Хамгийн сонирхолтой бөгөөд барцад ихтэй байсан улс нь гэвэл? -Африкийн улсууд л байх даа. Үзэж харах юм ч ихтэй бас аюултай. Тэнд Монгол хүн байтугай Монгол улс гэж байдгийг ч мэдэхгүй. Тэгээд Амайг их сонирхож байсан гэсэн. Өмнөд Африкийн Йоханнесбург хотын их сургуульд багш оюутнуудынх нь урилгаар Монголын талаар лекц уншсан. 50 мянга гаруй оюутантай нэр хүндтэй, том сургууль л даа. Баян сургууль болохоор зардалд нь нэмэр болохоор хөөрхөн мөнгө өгсөн гэж байсан. Ер нь аяллын явцад минажүүлсэн замаар явж, машинтай онхолдож, осолд орох, бас дээрэмчин, хар тамхичидтай таарна гээд тоочвол их зүйл бий. Гэмт хэргийн уурхай болсон алдартай газарт зорьж очин байж хоноглосон бас босогчдын тосгоноор дайрч гарсан тухайгаа ч ярьж л байсан. Африкт ер нь нэлээд удсан. Шумуулын хумхаа гэдэг айхтар өвчин тусаад сар гаруй эмнэлэгт хэвтсэнийг нь найз нөхөд нь хүртэл биднээс нуугаад эдгэрсэн хойно нь мэдсэн. Манай хүн аюул ослыг ер тоодоггүй, зоримог зантай л даа. Дэлхийг тойрон аялана гэдэг чинь сонирхолтой, эрсдэлтэй байж л мөн чанараа харуулна гэдэг юм. Суданы виз гарахыг хүлээж Африкт дөрвөн сар болохдоо аялал жуулчлалын нэг том сэтгүүлд фото зурагчнаар ажилласан байсан. Тэр сэтгүүлд ажиллаад нэлээд гайгүй цалин авч түүгээрээ Африкт аялах зардлаа хийсэн. Энэ мэтийг нь бодохоор бурхан үнэхээр хүүг минь өршөөж, харж үзэж байгаа юм шиг санагддаг юм. Нэртэй сэтгүүлд дөрвөн сар ажиллах боломж харийн хүнд тэр бүр олддоггүй л байх. Тэр сэтгүүлээ бидэнд явуулсан. Их л гоё юм билээ. Гэхдээ саад бэрхшээл бүрээ бидэнд тоочоод байдаггүй юм шиг байна лээ. Найзууд нь л сайн мэдэх байх. -Амайгийн хувьд нийтлэл, тэмдэглэл бичихдээ нийгмийн бараг бүхий л сэдвийг оруулах юм? -Монголын улс төрийн талаар битгий бич гэж би зөвлөдөг юм. Хүүдээ сэтгэл зовж байгаа эцгийн үг л дээ. Тэгэхээр өөдөөс “Улсаа хөгжүүлэхийн тулд, нийгэм, улс, төр гадаад харилцаагаа шүүмжлэхгүй яахав дээ. Би монголын төлөө л явж байгаа биз дээ” гэдэг. Монголын амьдралаас хол зүгээр нэг зугаа цэнгээний маягтайгаар бусад улсын хөгжлийг биширч. бичих хэнд хэрэгтэй юм. Судлаач хүний хувьд эх нутагтайгаа л харьцуулж бичнэ. Бусдад ч сургамжтай гэж үздэг. Харь нутагт зовж, зүдэрч явахдаа л Монголынхоо тухай бодит үнэнийг бичихгүй юм бол нутагтаа очоод аав, ээж, найз нөхдөдөө эрхлээд эх орныхоо тухай бичиж чадахгүй гэдэг. Хүүгийн минь энэ бодол зөв л дөө. Шүүмжлэлд өртөж байгаа хүмүүсийн хувьд бол мэдээж таатай санагдахгүй байгаа байх. -Монголын гадаад харилцааны талаар. Бодит байдлыг биеэрээ мэдэрч яваа хүн шүү дээ? -Виз бүтэхгүй байна гэж л их ярьдаг юм. Монголын гадаад харилцаа хөгжөөд их сайхан болчихлоо гэдэг ч үнэндээ зарим газарт тийм биш байна. Монголыг тоодог улс ховор, мэддэг улс ч цөөхөн болохоор визний зовлон их гардаг. Африкийн хамгийн хөгжилтэй орнуудын тоонд ордог Марокко гэж байдаг. Тэнд жижиг улсын хүмүүсийг бараг нэвтрүүлдэггүй. Монгол хүн гэсэн чинь мэдэхгүй байсан гэсэн. Тэгээд албан ёсны бүртгэлээс харахаар хоцрогдсон орон, иргэд нь гадны улсууд руу цагаачлах сонирхол ихтэй гээд гараад ирдэг. Тэгэхээр л өнөө Амайг чинь оруулдаггүй. Ийм маягаар жижиг улсын зовлон их гарна. Бас Турк Монголыг ахан дүүсийн барилдлагатай визгүй зорчдог улс л гэдэг. Гэтэл Золбаяр заавал виз авах шаардлагатай тулгараад туркийн хил дээр хоёр хоног суулт зарлаад ч нэвтэрч чадаагүй тохиолдол бий. Бид хэд Амайд “Бурхан багш чамайг тэр улс руу битгий гар гэсэн учраас л чамайг буцаачихлаа. Битгий бухимд” гэж тайвшруулж байсан. Туркээс цаашаа Ирак руу гарах төлөвлөгөөтэй байсан юм л даа. Ээж нь Ирак руу очихыг нь эрс хориглож байсан ч залуу хүүхэд зорьсондоо шийдэмгий байсан юм. Азаар ч гэхүү Ирак руу орж чадаагүйд нь дотроо баяртай л байна. Манайх Америктай хамтарч Ирак руу цэргээ оруулсан учраас Монголыг Иракууд үздэггүй гэсэн. Хүүг минь яах ч байсан юм билээ. Аюултай шүү дээ. -Танай гэр бүлийн хүний хувьд мэдээж хүүгээсээ хол байх хэцүү л байдаг байх. Тэгээд өдөр хоног бүрт эрсдэл дунд яваа болохоор нэлээд сэтгэлийн тэнхээ шаардана биз? -Яах ч арга байхгүй л дээ хөөрхий. Утсаар ярихаараа одоо ир гэж байгаа сонсогддог. Тэглээ гээд урдаа том зорилго тавьчихсан хүн чинь уйлаад ир гэж хэлснийх нь зоргоор буцаад ирэхгүй. Тийм болохоор миний хувьд хүүгийнхээ хүссэн зүйлийг аль болохоор л дэмжиж, урам өгөхийг хичээдэг юм. Хүү минь сайн явж, сэтгэл амар байгаа ч ээжийнх нь зүгээс хурдан эх орондоо ирэх төлөвлөгөөгөө боловсруул гэдэг шаардлагыг эрчимтэй тавьж байгаа. /инээв. Сур./ -Гучин нас хүрсэн хүүгээ хэзээ нэг нутагтаа ирж, гэр бүлтэй болох бол гэдэгт санаа зовнидог уу? -Сүүлийн үед ч гучин нас гэдэг залуу насандаа ордог болсон юм шиг байна. Насны хувьд асуудал үүсэхгүй байх. Сайхан гэр бүлтэй болоод сайн сайхан амьдарна гэдэгт нь итгэдэг. Хамгийн гол нь олон сар жилээр нойр дутуу, хоол муутай, даарч хөрж явсан болохоор эрүүл мэндийн хувьд асуудал үүсэх вий дээ гэж битүүхэндээ эмээж байна. Ээж нь ч энэ талаар байнга хэлж, хоолоо сайн идэж, унтаж, амарч бай гэж захидаг. Гэхдээ одоо харьцангуй хашир сууж, туршлагажсан нь мэдрэгддэг болсон.

-Эрүүл мэнд ярьсан болохоор нэг зүйлийг лавлаж асуумаар санагдлаа. Амайг Монголд байхад дуучин Дэлгэрмөрөн зодож, толгойд нь нэлээд хүнд гэмтэл учруулж байсан. Одоо ер нь тэр гэмтэл ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэг үү?

-Бидний хувьд энэ маш их эмзэглэдэг асуудал л даа. Эмзэглэж, гомдол тоочлоо гээд миний хүүхдэд учирсан эрүүл мэндийн хохирол нь алга болчихгүй болохоор энэ асуудлыг сөхөхөө больсон. Дэлгэрмөрөн цагдаа зодсон хэрэгт холбогдох үеэр цагдаа нар хүртэл та бүхэн дахин гомдол гаргах уу гэж санал асууж байсан. Бид хохирсон ч одоо дахин гомдол гаргаад яахав гээд энэ асуудлыг хойш тавьсан. Хатуухан хэлэхэд тэр хүнийг шоронд явууллаа гээд танхайн хэрэг нь ор үндэсгүй алга болоод миний хүү эдгэрчихгүй. Адилхан залуу хүн болохоор нь өрөвдөөд ханьтайгаа ярилцаж байгаад гомдол гаргаагүй юм. Хүүгийн минь хувьд тухайн үед Монголын хамгийн сайн эмч, гоо сайханчдаар явж эмчилгээ хийлгэсэн. Бас хараагүй болж болзошгүй гэгдэж байсан учраас ах дүү хоёр нь Америкт аваачиж эмчлүүлсэн. Хэдийгээр гоо сайхны эмчилгээ хийлгэж цөмөрсөн духыг нь янзлуулсан ч өмнөхөө яаж гүйцэх вэ. Зурган дээрээс нь харахад булдруутай ч юм шиг маш том ор харагдаж байгаа биз дээ. Цаашдаа л сөрөг нөлөө битгий гараасай гэж залбирч суудаг юм. -Монголд буцаж ирээд хийх төлөвлөгөө гэвэл? -Академич гэсэн хүндтэй цолыг нь авчихсан юм чинь судалгааны ажлуудаа эмхэлж цэгцлэх гээд хэдэн жил сууж ажиллах хэрэг гарах байх аа. Мэдээж ном гаргана. -Сүүлчийн асуултыг танд үлдээе? -Хүүгийн минь аяллыг дэмжиж буй танай сонины хамт олонд маш их баярлаж байгаагаа л хэлмээр байна. Та бүхний ажил үйлс өөдрөг байх болтугай.

М.Оюунгэрэл Хүмүүс сонин

Horaayy..there are 22 comment(s) for me so far ;)

#1

sain uu amai chamd 1 yum xelmeer baih yumaa?chi yag xeregtei manai ulsad oirhon baidag kazakhstan.kyrgyz.uzbekistan ulsuudiin medeelelliig todiilon sain oruulaj ogoxgui yumaa?ydaj zurag boltugai ch tavix xeregtei bna.Ygd gevel manai mongolchuud ene ulsuudiig meddeg mortloo hamgiin meddegui ulsuud bolood bga yum l da.busad usl oron bol nadad neeh sonin bish bn.shuumjeleiig huleej avna gej bodoj bna.hudetgesen erka

erka23 wrote on 2010/03/24 - 01:28
#2

tanai aaviin yariltslagaas harhad chi mongoloor dairahgui yum bna tiimee. dairah bh gej ikh naidaj blaa. nag sanal geh uu shuumjlel geh uu bna. chi hogjimtei mash oir hun. tuhain ulsiin, undestnii hogjimiin talaar duridsan niitlel bi eroosoo unshaagui yum bna. disco clubiin tuhai bsan. hogjimiin talaar ni jaahan yum bichihgui yum uu? nadaa ter ikh sonin bna. bi heden sariin omno ajilaasaa garad odoo neg ajild oroh geed huleejiigaa orchihvol chamd handiv orgonooo. bas nomiin delguuruudeer chinii ayalaliin tuhai nom/setguuliig tani avah geed asuuhaar bhgui geh yumaa. haaguur zaragdaad bna?

saruul wrote on 2010/03/24 - 04:26
#3

Eej chine ih sanaa ni zowj suudag baihdaa chaawaas arga ch ugui biz hunii nutagt. Neg yum hushed Zurag sain hiigeerei zaluu mine.

Unenbayar wrote on 2010/03/24 - 11:13
#4

Эрэлхэг Амайдаа амжилт хүсье. Монголдоо ирэхээрээ манайхаар ирж амарч сувилуулаарай. Бид танаар бахархаж байна!

АМАРСАНАА СУВИЛАЛ wrote on 2010/03/24 - 20:43
#5

Saihan yariltsalaga bna. Janbalsuren gauid baatar huu toruulj ogsond talarhii. Amai bolomjtoi bol ooriin sanasnaa guitsegeerei

Shenyun wrote on 2010/03/24 - 23:55
#6

chi medeej sanhuu hetsuu l bgaa bi bas heden ornoor yag cham shig yavj uzseen gehdee gadaadiin traveller-g haraad bhad bayan uls tegeed yaduu uls yagaad gevel bayan ulsad ochij ajil hiigeed tegeed yaduu oroh ajil haana ch oldono sh dee bas uul ni mongold ireed zuragaaraa uzesgelen gargaad ch yum uu heden nevtruuleg hiigeed sanhuugee sain bolgood yavbal uul ni zugeer l sanagdah ym bi chamaig medej bn aa hervee mongold irbel humuus chamd tsaasan malgai umsguud dahin yavah erchiig chini buuruulna gedgiig gehdee oroldood uzehed iluudehgui sh de

oso wrote on 2010/03/25 - 05:00
#7

amai chi suuldee neg l utagui bolood bn.aylaad ch bga yum shig ugui ch yumshig.esvel zugeer l boolood bga yum shig.sonin nohor shvv.amjilt aylaad bgaarai

erka23 wrote on 2010/03/25 - 06:45
#8

sain bain uu ? huh hot d irbel jabal harichna suu .tan tai agoljina .

e.orgil wrote on 2010/03/25 - 07:44
#9

ene Delgermoron metiin mal adguusnaas dor tanhai humuusiig yanaa. Yahaaraa hunii duhiig tsomlodog bainaa. Yostoi baliar yum. Shine uye-Zodoongui zaluus!
Amai-d amjilt!

aranzan wrote on 2010/03/25 - 17:42
#10

sain u.saihan yariltslaga boljee.uhaantai hun bolohoor yaria huuruu n ch uur ym.
tv-uud uuhain tas chini bichleger nevtruuleg hihgui urdas tulbur tul ged bhda yahav de zavharsan ym harin chamd mungu tuluh estoi ym bishuu. temee geher yamaa ged yamaa gheer temee geh ym da.
bi chini zurgig haraad duhni tovgor hesgig aytaihan yanzalj bologui ym bhda gej bodoj bsin.tegsen bur duhig chin tsumulsun ym bn shd.hunii nuur tsarai goo saihan gedeg bol chuhal shu dee.sanaaa aldav.
zamdaa sain yavaarai!

buya wrote on 2010/03/25 - 23:15
#11

deegii muu buduun mal ugaasaa amai-iin hajuud novsh shuu dee.amai amjilt husie.chicagod irvel heleerei.bi taniig gertee bailganna

Bat wrote on 2010/03/30 - 03:38
#12

hi nzaa chi tegeed mongoloor dairhaar shiidsen uu yasan ain

lkhagvaa wrote on 2010/04/01 - 17:24
#13

Amai sain aylj baina uu.
Amai chi ih sain aav eejtei hun baina. Aav, eej, Burhan bagsh bol gurvan erdene gesen ug.
Elberelt eej uree osgoj Hun bolgodog.
Erdemt Burhan bagsh shavia surgaj Burhan bolgodog.
Amai. Gurvan erdenee deedelj yavaarai.

D.Sukhbaatar wrote on 2010/04/01 - 17:29
#14

Sain yavaj aina uu? AMAI
Chi humuusiin husel muruudul ,er zorig,erh chuluunii beleg temdeg bolloo….Chamaar uneheer baharhaad hanahgui baina.. .Minii huvid Chi yu hiisenee daanchig tusuuluhgui baih…Bi chamaas mash ih olon zuiliig surch ,medej , mederch chadlaa.. Bi 2 udaa africa tivd ochij baisan bolhoor nadad chinii aylalchi ih oir sanagdaj baina.Bi chamaar dahin baharhaj baina……….Chi uneheer..aav,eej ,mongol tumnii baharhal bolj baina shuu….Bi uulzsan hun bolgond chinii amai.mn -iin tuhai damjuulj surtaljil baigaa ,uchir ni humuus mash ih uneer olj avah medlegiig neg doroos iim oilgomjtoi helbereer haanaas chi avah bolomjgui yum shuu deeeeeeeeeee……. er zorigtoi,uhaalag .. bichehed ug bagadaad baina.
Zorisondoo hursen shuu chiiii
Chinii ene bugd zuil chini bugd mash ih une tsentei yum shuu…Yamar neg hooson demii aylal bish shuu!!!!!Chi mongol humuusd oyunii mash tom hurung oruulalt hiigeed hediin ehechihsen shuu gedgee sain uhaaraarai…Ene buh zuil chini tun udahgui oyunii bus ediin zasgiin /$/ ergeltend orj chamd mash ih setgel hanamjiig ugnuu…chi harj bagaarai..Bi mash ih itgej husej baina.Bi udur algsalgui amai.mn-iig uzej surch baina.
Chamaig hundetgen yosolson
Juraan

LKHAGAVSUREN wrote on 2010/04/06 - 09:22
#15

Amai. Iran, Iraq metiin Islamiin hargis orond bitgii ochooroi.
Mongoldoo irg 1 jil amraad Aziin Burhnii oron Tibet, India,Butan, Tailand ornoor aylj burhan bagshiin surgaaliig unshij sudar nomiig bysalgaarai.
Budda bagshiin 4 unenii surgaal,Bodhi setgel, Karma, Shuten barildahui, Hooson chanar
/ Emptiness / -iin surgaaliig bysalgaj oilgoj baij jinhene badarchin bolno shuu.Afrikt ochood gegeerdeggui um.Aziin India, Tibeted Burhan bagshiin ariun gazar / Bodhigaya,Baranasi, Kushinagary / ochij ergel, morgol, bysalgal hiij sain erdemt lam bagshtai uchirch, sahil sahij, sain buddhist boldog um shuu.
Badarchih lam hun burhnii oron ruu aylj baihdaa bysalgaj baidag.
Yavah,suuh, untah zereg buh uildelee nomond urvuulj baidag um shuu.
Burhnii nom, sain erdemt lam bagshtai uchrah boltugai.
Namo Buddhaya
Namo Dharmaya
Namo Sanghaya

D.Sukhbaatar wrote on 2010/04/06 - 12:37
#16

Uzbekistanii Tamerlan(Dogolon Temer) haanii bunhan zaaval uzeerei! Mongold Gornyi Altai-r baruun aimag dairaad orj ireerei! Saihan gazar shuu!

oirad wrote on 2010/04/07 - 23:49
#17

sain bna uu amai, chamaig sain yvaad bayrt bna. chinii ene aguu hodolmoriin ur dund chi amidarliin mon chanariig oilgosnd ih bayrt bna, bi chamaas mash ih zuilj bodoj uhaaral avch ymiig oilgohiig ih hicheedeg bolson mash ih bayrlalaa. hehe , bi chamaig 4 5 jiliin omno ih hongon amidraliin mon chanariig oilgoogui bj dee gej bodoj bgaa odoo bol chinii nudend amidraliig oilgoson zovlon uzsen uhaalag huniig olj hardag bolson. hehe gehdee l chi aguu shuu hehe za amjilt.

hi wrote on 2010/04/08 - 21:42
#18

Jambalsuren guai tand bolon tanii ger buliin hund eruul enh sain saihan buhniig husiye! Bid tanii huugeer baharhaj, yadarch zovohod ni tsug shanalj, ayan zam ni olziitei baigaasai gej zalbirch suudag shuu.Ene olon zaluuchuudiin chin setgeliin haluun yuruul huud tani gal nemj baigaa.Hunii nutagt yavaa mongol hun bur ene ayalaliin hetsuu hundiig iluu ih oilgoj baigaa. Bi ooroo eh hunii huvid, herev minii huuhed ingeed ayalj baisan bol gej tosoolj uzeed, ta buhniig hichneen ih tevcheer, setgeliin hat, uhaan, zorig temuulelteig gaihan bishirlee.
Amai,dahin neg Denmarkd irvel hamgiin hundet zochnii yosoor ugtan chin setgeleesee demjin tuslah bolnoo.

solongo wrote on 2010/04/16 - 17:56
#19

AMAI chamaar mash ikh baharhal bna chi mongoliin zaluusiin hvsel moroodold jvgvvr hairlalaa.
Hvn er n 100 metr gazar ywna gewel zvgeer l garaad ywchihdag harin vvnees ilvv hol ywna gewel hool hvns huwtsasaa beldeed gardagtai adil hvnii hvsel moroodold hyzgaar gej vgvi harin ter bieleshgvi hvsrel moroodol n bieldeg gedgiig haruullaa minii huwid ch mon adil…Zaluu hvn moroodolgvi bol amidral hooson shvv dee. Chinii busdaas ylgarch bgaa 1 zvil chin chi moroodoliig heregjvvlsend bgaa yum bna. Amjilt hvsie bvh mongol zaluuchuudad amjilt.

mandakh wrote on 2010/04/20 - 17:30
#20

Khaan aav-Khatan eejiigee uurd kkhairlaj yavaarai…

mmuchka wrote on 2010/07/16 - 03:58
#21

Энэ бол зүгээр гайхамшиг. Дэлхийд 2 сая хүрэхгүй ч гэлээ жинхэнэ монголоо хамгаалаж буй – БНМАУ-ын иргэдэд юуг хэлж болох?! Мандтугай!

жукел wrote on 2010/11/10 - 23:11
#22

сайн уу

baatars wrote on 2013/08/13 - 17:08
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.