IMG_3021

2010 оны 3 сарын 21-ий өдөр. Киргиз улсын Бишкек хот.
Өглөө босоод хүсэн хүлээсэн Науризын баярыг Киргиз ард түмэнтэй өнгөрөөхөөр шийдлээ.
Монголд байхад энэ баярын талаар хааяа нэг тв, радиогоор хальт мэндчилгээг нь сонсож байсан ч, яг ямар учиртай баяр юм болоо? Гэж огт бодож байгаагүй юм. Хаа хамаагүй зүйлд тархиа мэдүүлсэн байсан үе!
Өнөөгийн Монгол улсын хүн амын 4% нь баярын өдөр болгон тэмдэглэдэг энэхүү сайхан өдрийг огт тоодоггүй хэрнээ, Монголын түүх соёл, шашин шүтээн, ёс заншилд огт байдаггүй, хүн амд огт хамаардаггүй тийм баярыг МООД гэж андууран тэмдэглэж байснаа бодохоор . . .
Яагаад ч юм Науриз гэж баяр нь Ислам шашинтай холбоотой гэж андуурч байснаа нуугаад яахав. Юм мэдэхгүй хэрнээ мэддэг юм шиг ярьдаг байсан хүмүүсийн хоосон мэдэмхийрэлд итгэж байснаа интернэтэд хэдхэн минут зарцуулаад үнэнийг олж болдог 21-р зуунд амьдарч байгаагаа саяхнаас мэдэрсэн.
Науриз буюу Шинэ Өдөр гэсэн орчуулгатай баярыг эртний Персүүд ( одоогийн Иранчууд ) МЭӨ 600-300 оны үед тэмдэглэж байсан сурвалжууд байдаг юм байна. Харин Ислам шашин үүнээс 1000 гаруй жилийн дараа бий болсон шүүдээ!
Монголын цагаан сартай төстэй боловч бид өдөр тооллолыг Ислам шашинтай адил сарны тооллоор хөтөлдөг бол Науриз шинэ жилийг нарны тооллоор хөтөлдөг юм байна. Энэ өдөр шөнө өдрийн тоо тэнцүү байдаг тул ийнхүү шинэ жил, шинэ өдөр гэж тэмдэглэдэг юм байна.
Дэлхийн ихэнх шашингууд бий болсон манай эрингээс өмнө тоолж эхэлсэн энэ баяр нь зарим нэг талаараа тэнгэр бурхан буюу тэнгэризмтэй төстэй санагдсан тул бид албан ёсоор энэ баярыг хүндлэж, тус баярыг тэмдэглэж буй хүмүүст сайн сайхан бүхнийг хүсэж байх ёстой гэж бодож байна.
Билгийн тооллоосоо татгалзалгүй грегорийн буюу европын аргын тооллыг хүлээж аваад, бусадтай адил шинэ жилийг тэмдэглэж буйтай адил энэ баярыг ч гэсэн хүлээн зөвшөөрхөд буруу зүйл байхгүй гэж бодож байна. Тэртээ тэргүй валентин, хелловээн, талархлын өдөр, зул сарын баяр гээд олон баяруудыг хүлээн зөвшөөрсөн юм чинь.
Иргэддээ зөв мэдээд мэдээлэл хүргэх ажлыг төр засаг юуны түрүүнд эрхлэх ёстой билээ.
Баярын өмнө гэр орноо цэвэрлэж, утаагаар ариутгаад, гэр бүл найз нөхөдтэйгээ дуу хууртай өнгөрөөдөг тухай сонсоход бидний цагаан сараас ялгарах зүйл үгүй мэт. Бид өөрсдийн хаалттай байдлаасаа болж цагаан сарыг буддын шашны өдөр шиг болгосон билээ. Гэтэл цагаан сар бол од гаригсын тоолол хөтөлж, сарны байрлалаар шинэ тоолол оныг угтдаг астрономын баяр шүүдээ!
Соёл ёс заншилаа огт мэддэггүй хүмүүс холион бантанг ёстой нэг хийж байна даа .
Нүүдлийн соёл иргэншилийн үр сад болсон улс үндэстэнгүүдэд цагаан сар, науриз баяруудын ялгааны талаар зөв тайлбарлах хэрэгтэй.
Европчуудын ашигладаг грегорийн календариас хамаагүй эртний гэхдээ түүнтэй адил нарны ( аргын ) хөдөлгөөнөөр тооллоо хөтөлдөг энэ баяр нь Монголчуудын болон азичуудын сарны хөдөлгөөнөөр тооллоо хөтөлдөг билгийн тооллоос илүүчгүй, дутуучгүй шүүдээ! Зүгээр л соёл болгох хэрхэн өөртөө зохицуулснаараа л ялгаатай.
Бид угсаа нэгт ард түмнүүд уг хоёр баярыг хамтдаа тэмдэглэж байх нь зөв. Тэнгэр бурхантай, бөө шүтлэгтэй, буддын шашинтай, ислам шашинтай хүмүүс өөр өөрийн ёс жаягандаа тохируулж тэмдэглэж болох бөгөөд үүнээс болж нар, сар хоёр дэлхийгээс байрлалаа өөрчлөхгүй билээ.
Монголын шинэ үеийн залуусаас би нээлттэй сэтгэхийг хүсэж байна. Тэр цагт бид өөрсдийгөө энэ цагт хэн бэ? гэдгээ мэднэ. Тэр цагт төөрөгдлөөсөө гарч
- Сайхан амьдрал
Гэж хэн нэгний заасан амьдралаар бус өөртөө сайхан гэсэн амьдралаар амьдрах болно.
804 жилийн өмнө нүүдэлчидийн байгуулсан ургийн холбоонд багтсан, үүсэл гарлаараа адил бүх үндэстэн ястангуудад НАУРИЗЫН баярын мэндийг өөрийн болон манай гэр бүлийн зүгээс хүргэж байна.
Миний мэндчилгээг дэмжиж буй найз нөхөд бас уг тэмдэглэлийн доор санаа бодлоо бичиж, ахан дүүстээ баярын мэнд хүргэнэ гэж найдаж байна.
Буцаад . . . . .

IMG_2943
Бишкек хотод намайг гэртээ хүлээн авсан австрали найз Мариагийн хамт хотоор хийсэж уг баярыг хэрхэн тэмдэглэж буйтай танилцахаар шийдлээ. Өвөл маш өвөрмөц байсан энэ жил намайг гайхшруулаад дуусахгүй юм.
Уржигдар 22 хэмийн халуун нар гийж байсан бол өнөөдөр цас орж хот цав цагаан өнгөтэй болсон байна.
Өглөөний 10 цагийн үед арга хэмжээнүүд эхлэнэ гэж зарласан байсан ч найзууд
- Яараад хэрэггүй, заавал 2 цагаар хоцорч арга хэмжээнүүд эхэлдэг юм!
Гэж тайлбарлалаа.
11:30-ийн үед гэрээсээ гараад төв талбай дээр очиход хүмүүс дөнгөж цуглаж эхэлж байлаа.
Хоосон талбайн хажуугаар өнгөрч хуучин талбайн зүгт хэсэг хүмүүс бөмбөр цохиж бүрээ үлээж байгаа сонсогдлоо. Үндэсний хувцас өмссөн хоёрхон бүрээчин байсан бөгөөд бусад нь өдөр тутмын европ хувцастай хүйтэн өдөр хүмүүс хөгжөөх ажил хийж байлаа.

IMG_2950
Хажууханд гудамжины лангуун дээр төрөл бүрийн хүнс зарж буй хүмүүс.

IMG_2948
Бид гурав хэсэг зогсож байгаад цааш бусад арга хэмжээнүүдийг үзэхээр шийдлээ. Юмыг яаж мэдэх вэ? гол зүйлүүдийг өнгөрөөчих ч юм уу.
Хуучин талбай дээр дунд оврын тоглолтын талбай зассан байсан бөгөөд хүйтэн өдөр тайз хүндэлсэн поп дуучин дуулж байлаа.

IMG_2954
Надад дуучин сонин биш байсан бөгөөд тайзны хажууд барьсан Киргиз гэртэй танилцахаар шийдлээ.
Өндөр таазтай байсан нь салхи хийсгэдэг хээрийн хавтгай гэрээс ялгаатай харагдаж байсан бөгөөд шовгор орой нь цас тогтоохгүй гэсэндээ болов уу? Гэж бодлоо.

IMG_2956
Гэрээс гарч буй хүнээс
- Орж болох уу?
Гэж асуух үед болноо гэж хэлэх шиг болсон тул үүдийг сөхөөд ортол гэрийн нэг талд ширээ зассан хэсэг хүмүүс програм зохиож байлаа. Харин нөгөө хэсэгт нэг хүн хувцасаа сольж байсан бөгөөд
- Уучлаарай!
Гэж хэлж амжаагүй байхад гаднаас гар орж ирээд намайг татаад гаргалаа. Болгарууд шиг
- Үгүй!
Гэж хэлэх үедээ толгойгоо дээш доош дохидог юм болов уу? Гэж намайг орж болно гэж хэлсэн хүний тухай бодогдлоо.

IMG_2958
Их хурлын ордны өмнүүр хүүхдийн парк орлоо. Гэр бүлээрээ ирсэн хүмүүс хүүхдүүдээ баярлуулаад, хэрэгтэй хэрэггүй элдэв тоглоом зарсан хүмүүсийг хараад яагаад ч юм манай 6 сарын 1-ий баяр санагдлаа. Харин хогоо тэгтлээ хаа хамаагүй хаядаггүй юм шиг санагдсан.

IMG_2976
Хийх юмгүй байсан тул буцаад талбай дээрээ ирлээ. Цаг тутамд солигддог цэргийн харуулыг харсаны дараа суух газар хайлаа. Үндэсний баярын өдөр байсан тул театр соёлын арга хэмжээнүүд манай наадам шиг хаа сайгүй болох байх гэж бодож байсан ч театр болон бусад газрууд амарсан байлаа.
Баярыг яаж зүгээр өнгөрөөх вэ! Гээд Киргиз үндэсний хоолны газар гурвуулаа орлоо.

IMG_3006
Борш, лагман, ногоон цай авлаа. Нийлээд 5$ орчим.

IMG_3005
Өмнө үзэж байсан улсуудтай харьцуулахад хямд байлаа. Харин нутагтаа харихад үнэ өртөг ямар байх болоо? Гэсэн бодол толгойд орж ирлээ.

IMG_3004
Буцаад талбай дээр ирээд цааш хэрхэн өдрийг өнгөрөөх тухай толгойгоо гашилгах хэрэгтэй боллоо. Талбайн нэг хэсэгт хүмүүс цугласан байсан бөгөөд сэтгүүлчийнхээ үүргийг биелүүлэхээр очтол нэлээд өндөр биетэй хүнийг бүгд тойроод зогссон байсан бөгөөд хажууд нь зургаа даруулж байлаа.
Гений алдаа байсан болов уу.

IMG_3025
Тухайн хүн нь Киргизын хамгийн өндөр хүн гэсэн бөгөөд байргүй болохоор төр засаг харж үзээд байртай болгосон гэж хүмүүс хэллээ. Ийнхүү тэрээр ачийг хариулж энд хүмүүстэй зургаа даруулж байгаа юм болов уу.

IMG_3021
Науриз баяраар морьтонгууд толгойгүй ямааны биеийг хоорондоо булаацалддаг морьны уралдаан болж, хаа сайгүй гэр бариад сайхан наадамладаг гэж байсан хаана байнаа? Гэж асуух үед
- Хэд хоногийн өмнө энд ерөнхийлөгчийн эсрэг жагсаал болж, цэргийн хүчээр тараасан гэсэн. Тиймээс өнөөдөр олон хүн цуглуулахаас зайлсхийгээд элдэв том арга хэмжээ хийхгүй байгаа юм!
Гэж тайлбар сонслоо. Морины уралдаан нь өмнө зүгийн нутагт зохион байгуулагдсанг сонсоод яагаад ч юм сэтгэлээрээ уналаа.
Үнэхээр нүүдэлчийн үүсэл гаралтай улсад морины уралдаан, наадам зохион байгуулж буйг харая гэж бодоод Казакстанаас иртэл энд юу ч бараг байдаггүй.

IMG_3030
Төөрсөн ард түмэн гэж үүнийг хэлэх болов уу, манай цагдаагийн машин POLICE гэсэн гадны гарчигтай явдаг шиг энд хориглох тэмдэг нь огт хэрэглэдэггүй латин үсгээр бичсэн байснаас гадна англи үг ашигласан байлаа. Киргизын ард түмэн англиар өдөр тутам ярьдаг болж амжаагүй байгаа юмсан. Манайд бас л иймэрхүү шүүдээ! Хэрэглэгчиддээ зориулсан гэх сурталчилгаан дээр яг юу гэсэн утгатай үг байгааг толь ашиглаад ч мэдэхгүй. Хамгийн гол нь англи хэл дээр байвал COOL! 20-хон жилийн өмнө бүх зүйлийг Орос хэл дээр болгож байсан шиг . . .
Нутгийн Өндөр Гонгортой нийлээд 4-хөн үзмэртэй Науризын баяр гэж төсөөлөөчгүй юм.

IMG_3028
Наадам үзэлгүй талбай дээр очиж хуушуураа авч иддэг ёс Монголд бий болоод хэр удаж буйг мэдэхгүй, харин энд бас тусгай ундны төрлийн зүйл байсан бөгөөд энэ өдөр л авч уудаг гэсэн. Буцалсан усанд арвайн гурил элсэн чихэртэй хамт холиод хийсэн мэт.

IMG_2969
Тэд мал гаргаж найз нөхөд, гэр бүлээрээ гэрлээ тэмдэглэдэг гэж сонсож байсан ч, танилгүй харийн хүн яах ёстойгоо мэдэхгүй хоёр найзтайгаа гэртээ харьж Киргиз кино үзэхээр шийдлээ.

IMG_3031
Замаараа Бишкек хотынг их дэлгүүрт орж шинэ кино худалдан авангаа, аялал жуулчлалын салбар хэрхэн хөгжсөн байгааг бэлэг дурсгалын дэлгүүрээс харлаа. Манай уран бүтээлчид энэ газруудаар явж юм үзэж нүд тайлах хэрэгтэй юм байна! Гэж бодогдлоо.

IMG_3034
Чингиз Айтматовын “ Чонын нүх ” гэдэг киног үзлээ. Таалагдсангүй.
Харин дэлхийн соёлын цуглуулгандаа “ Сундук Предков ” гэдэг Киргиз киног олж, нутагруугаа авч яваадаа баяртай байна. Энэ киног үзэхийг зөвлөж байна. Ялангуяа кино урлаг сонирхдог хүмүүс.
Ийнхүү Науризын баярыг уйтгартайгаар тэмдэглээд, маргааш 68 дахь улсын зүүн зүгийн нуурыг сонирхохоор замд гарна. Нэг хэсэгтээ интернэтгүй болох болов уу.
Нарны тооллын Науриз баярыг тэмдэглэж буй бүх хүмүүст баярын мэндийг хүргэж, хамт тэмдэглэх гэр бүл найз нөхөд, эх нутагтаа байх ерөөлийг дэвшүүлэе.

Horaayy..there are 20 comment(s) for me so far ;)

#1

Sunduk Predkovyg emne ni vzej bsn um bn. Goeo kino shvv vzesgeerey.

boldoo wrote on 2010/03/22 - 16:45
#2

anx udaagaa comm vldeej bgaa tegeed aylaliin chin talaar neex unshdaggvi unuudur l xalit orj sonirxlooo amai gedeg xvn 4jil aylaj baina gj bodoxoor vnexeer urt duusdaggvi aylal bn.minii bodloor 4tiv eesee 1 1 uls vzsen bxad delxiig toirson met. gexdeee ingej aylaj yvj udur bvr uur uuur gazruuud vzej ondoo xvmvvstei taniltsaj yvaaa boloxooor nadaa mash sonirxoltoi sanagdlaaa yagaaad gevel bi uuruu bi adventure baix durtai.
uur bas mongol d ochoood nom ymuuu dvd gargiii gej tuluvluj bn uuu?esvel ene aylal iiin chin nuuts ene dee l vldex vvv /nuguuteigvvvr medej avsan tuulsan aylaldaa tulguurlan aylaliin nom gargaj bolox ym,yaaj xymdxan aylax ve gedeg ch ymuuu,xvn bolgon l aylax durtai baidag ,gol asuuudal ni mungu tiiiim boloxooor yaaaj xemnex talaaar zuvulguu ugvul ix xvmvvvst xeregtein ym bolov uuu .
odooo tsagt xvmvvvs europe ruuu ix aylax bolson gexdee mongold tourism neex delgereeegvi taldaa yagaad gevel medeelel baga tai.
bas neg xelex gesen sanaaa gevel ene blog ooo video maygaar oruulsan bol arai tsag xemnesen tegeed xvmvvvst bas sonirxoltoi bx bsan bolov uu gj bodlooo.
za tegeeed mongoloo tanixgvin negend ni surtchilaad tanidag negend ni ulam taniulaad,mongold xurdan xvreerei ayn zam chin bat baixiig eruuyu.
xvndetgesen T.

t wrote on 2010/03/22 - 16:55
#3

amai kazkahstan ulsiin tuhi bichexgui yum uu da?chinii amnaas sonsomoor l bn shvv?bicheerei

erka23 wrote on 2010/03/23 - 00:46
#4

Bugdend ni Narni bayarin mend hurgie.

otgonbat wrote on 2010/03/23 - 10:35
#5

Amai and aawiin chine ogson yariltslaga uneheer saihn bolson bna lee setgel ih hodolson eej chine chamd ih l sanaa zowj bga yum bilee dee argagui dee eh hun yum chine. Eh orondoo l enh taiwan ireerei dee gej zalbir suuya daa. :D

Unenbayar wrote on 2010/03/23 - 14:16
#6

Amai muzei orj tuuh soyoliin medeelel oortoo bolon busdad ogj baigaach! Dandaa l baar-hostel-vokzal ondoo marshrut baidaggui yum uu! Show-chin amidral surtalchlaad baih yum aa!!! Oros-n travel.ru yamar saihan ayaldag bichej chaddag humuus ba. Busadhumuust yaj, yamar une hanshtai ayalaj boldogiig helj og l doo!

Uyangaa wrote on 2010/03/23 - 16:45
#7

Good luck my friend! Hope the people of Issyk-kul treat you well and you find some nomadic life! See you soon!

amai wrote on 2010/03/24 - 00:11
#8

Blog-iig chin udaan unshlaa shyy! Gehdee anh udaagaa l comment hiij baina. Naashilj l baigaam baina. “Shine ysgiin bagsh” kino shig geree nyyj baihad ni hajuugaar ni moritoi davhiad ongordof shig MGL-ooroo orohgyigeer hajuugaar ni garaad yavah gej baina uu? Chamtai hamt olon ornoor yavlaa daa.
http://serdaram.origo.mn/ sonirhoj yzeerei!

serdaram wrote on 2010/03/24 - 03:19
#9

Zavgui ch gesen tsag zavaa gargan temdeglel bichej zurag up hiij ugch baigaad bayaralaa. Mash ih taalagdlaa.

Ayan zam chine ulziitei baih boltugai.

P.S. Temdegleluudiin commentiig unshij baihad negen zuil bodogdloo.
Hund sanaa onoogoo heleh yavdal n chuluutei ch, chi inge tenge tegsengui ingesengui, iim yumiig helj ug geedl Amai aylagch maani buhniig medegch tailbar toli shig l yum shaardah yum. Internetees uursduu shalgaad uchnuun medeelel avch bolnoshd. Bid nartai aylalaa huvaaltsaj baigaad n talarhah heregtei baih gej bodloo.
Manai Mongolchuud ugiin belenchleh setgelgeetei, bas negniigee demjiheesee iluu goochloh geed baidag zantai ch eniigee bolimoor yum.

emmy wrote on 2010/03/24 - 09:38
#10

Chamd amjilt husie, hurdan eh orongoo ireerei…oo tiin gol ni eruul mend shuu, biye bodooroi

urnaa wrote on 2010/03/25 - 04:25
#11

SUNDUK PREDKOV gej kino youtube.com deer bna lee orood uzerei

tse wrote on 2010/03/27 - 03:50
#12

9-g demjij bn. Ene davchuu ayalaliin dunduur bas interneted suuj buh temdeglelee bichih gedeg tiim amar bish l bga.

Gegeenee wrote on 2010/03/29 - 02:46
#13

amjilt

eco_mon wrote on 2010/03/31 - 08:19
#14
bat wrote on 2010/04/01 - 23:38
#15

Nauriz iin talaar tovchhon todorhoi medeelel avlaa, bi 2 kyrgyz ohintoi taaraldaj baisan yum baina. neg ni laliin shashintai yum shig baina lee, sain medekhgui, lav l makh edekhgui baisan. beleg dursgaliin zuil ni mongoliinkhtoi halit adilhan yum shig sanagdsan, jijighen ger baisan,.. bas bus tostei yum haragdsan. chinii zurgan deerees harj baihad ch gesen ih delguuriin souvenir.n tasag shig haragdaj baina.

nomin wrote on 2010/04/06 - 13:23
#16

Naanaasaa turgen garaarai Kirgized boslogo garaad ayultai baina:
Endees medlee:
http://www.youtube.com/watch?v=GCR–ZnyDzI

Kirgiz ayultai wrote on 2010/04/07 - 22:12
#17

Ee chi dandaa daintai gazraar yvhima muu er daind huurnu gegcheer wahhaha

www.xoshin-toli.mn wrote on 2010/04/12 - 12:10
#18

17 chi hun uu?

bor wrote on 2010/04/14 - 04:35
#19

good luck

marta wrote on 2010/07/17 - 10:17
#20

hi sainuu nadtai holbogdooroi

Bakir wrote on 2010/10/09 - 10:22
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.