post Категори: Паспорт /Passport/ post 2 Сэтгэгдэлтэй post2007/10/04 | 4,768 Үзсэн

200px-montenegro_passport.jpg

Паспортны түүхийн талаар бичихээр шийдлээ.

Юуны түрүүнд нэгэн түүх санагдлаа. Миний Паспортны зураг дээр би КОСТЮМ өмссөн маш бизнес царайтай гарсан, Аяллын явцад хүмүүс миний паспортны зургийг болон намайг хараад маш их гайхаж байсан. -Яагаад ийм ажил хэрэгч гарсан юм бэ? гээд. Манайд Паспортны зураг авхуулахдаа маш серёзний хувцасласан байх ёстой гэж тайлбарлахыг хүссэнгүй! Ихэнх ВИЗА авахад бэрхшээлтэй байдаг улсуудийн иргэд болон Эx Социалист улсууд бас ингэдгийг би олж мэдлээ.

Манай ах анх гадаад Паспорт авахаар болоод, ганцаараа зургаа авхуулаад аав дээр ирж. Тухайн үед Реп бүжиглэдэг хамтлагт байснийх уу, “WANTED” эрэн сурвалжилж байна гэж нэрлэж болох халзан этгээд зургийг харсан аавийн нүд нь орой дээр гарж билээ. Тус өдөр нь материалаа тушаах ёстой байсан тул ахыг дагуулаад костюм өмсүүлж, зургийг нь авхуулахаар дагуулж явсан юм.

Тэрхүү “Эрэн Сурвалжилж байна” гэдэг зургийг одоо болтол хадгалдаг бөгөөд хүүгээ санах болгондоо тэр зургийн түүхийг ярьж өгж, бүгдэнтэй хамт инээлддэг юм. Үнэхээр зургаа авхуулах өдөр нь Стиль гээд үсээ халзан засуулаад реп хувцалсан байсан тул тэр зургийг харсан ямарч улсын консулийн алба Виза өгөхөөс татгалзах байсан байх. Хэ Хэ.

Хамгийн эртний бичиг баримт нь Эртний Персийн үеийнх олдсон байдаг юм. МЭӨ 450 оны үед. Ихэнх орнуудад нутгийн захиргаанаас зөвшөөрлийн бичиг гэж авч тухайн хүний товч мэдээллийг бичдэг байж. Дэлхийн нэгдүгээр дайн хүртэл жигдрээгүй зарим үед гэр бүлээрээ ганц бичиг баримттай байж.

Дэлхийн нэгдүгээр дайны үед Европийн улсууд бичиг баримтийг илүү хэрэглэж эхэлж, харин дайн дууссаны дараа “league of Nation” буюу Үндэстнүүдийн холбоо 1920 онд “Paris Conference on Passports & Customs Formalities and Through Tickets” Парис хотод Паспорт Хяналт шалгалтийн талаар уулзалт хийж анхны Паспортны нэгдмэл дүрмүүдийг баталсан билээ. Тухайн үеэс зураг нь Паспортонд байх зайлшгүй болж. Дэлхийн 2 дайны дараа 1947 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага/ НҮБ/ болон Олон  Улсын Иргэний Тээврийн байгууллага илүү боловсронгуй болгосон юм.

160px-swiss_passport.jpg

Ordinary passports /Энгийн паспорт / жирийн иргэд гадаадад зорчих үедээ авдаг.

Diplomatic passports/ Дипломат паспорт/ Дипломат албан хаагчид болон албан ажилаар яваа хүмүүст олгон, Улс бүрийн хууль захирамжаас шалтгаалан тэр бүр халдашгүй эрх эдлэхгүй байж болно. Ийм паспорттойч гэсэн зарим улсуудад Виза авах шаардлагтай.

200px-e-pasas.gif

Official or Service passports /Албаны паспорт/ Манай гэрийхэн хуучин ийм паспортоор Польш явтал хил дээр гаалийхан паспортны Кирилийг уншаад- Яагаад АЛБАНИЙ иргэн Монгол Паспорттой байгаа юм? гэж төвөг болж байсан гэсэн. хэ хэ.

ВЭНИЙ конвенцээр батлагдаагүй Дипломатууд болон төрийн албаны ажлаар яваа хүмүүс эзэмшинэ.

Alien’s passport / Өөрийн бус иргэдийн паспорт/ Өөрийн улсын иргэн биш хүмүүст олгодог паспорт. Монголын иргэд өмнө нь Тайвань явахад хил дээр паспортыг хурааж аваад оронд нь Тусгай бичиг өгдөг байсан гэсэн түүнийг гэж бодож байна.

200px-pasaporteargentino.jpg

Internal Passport/Дотоод паспорт / Манайд хуучин хэрэглэж байсан дотоод паспорт. Иргэдийнхээ дотоод шилжилт хөдөлгөнийг хянахын тулд бий болгосон баримт.Саудийн Араб, Хятад , хуучин комунист улсуудад хэрэглэдэг.

Temporary passports/Түр паспорт/ Өөрийн паспортоо алдсан бөгөөд яаралтай аялах шаардлагатай байгаа иргэдэд түр олгодог. Энэ паспорт нь гарах хуудсаас өөр!

4049997_0704e2e0cd.jpg

Business passports /Бизнес паспорт/ Барууны орнуудад их аялдаг , гадаад дотоод бизнес их хийдэг иргэддээ ийм төрлийн паспорт олгодог юм байнлээ. Нийт 60-90 хүртэл хуудастай. Манай гадаад хэргийн яам байнга гадаад дотоод явдаг хүмүүст ийм паспорт өгч эхэлбэл, Иргэний бүртгэл мэдээллийн төвд байнга очиж дууссан паспортоо солиулах гэж төвөг болдог мөнч олон хүнд буян болондоо.

laissez-passer/ / НҮБ зэрэг байгууллагаас олгодог / Дайны бүсэд байгаа эсвэл өөрийн улс хүлээн зөвшөөрөгдөөгүй улсад түр олгодог пасспорт.

180px-un-laissez-passer.jpg

ийнхүү паспортны талаар товч тэмдэглэл бичлээ, сүүлд үргэлжлүүлнээ!

Horaayy..there are 2 comment(s) for me so far ;)

#1

gaihaltai , amai ene metchilen hussen zuilee baga bagaar hurgej l bansht tsaashid amjilt husiye

bOPOPA wrote on 2008/01/03 - 12:41
#2

Как в том анекдоте про Белочку? “Молнию” встрочили бы!

Ensuccick wrote on 2009/10/15 - 04:55
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.