Comments on: Ayalalyn 67 dahi uls Kazahstan

By: Mongol
Hi Amai, Kazakhstan ulsad aylaj baigaag unshlaa. Urgeljleliig ni bicheerei. Ene ulsyn tuhaid gevel, minii bodloor ediin zasgiin usult, tuuniigee dagaad irgediin amjirgaa saijirch baigaa gej boddog. Gehdee zuvhuu baigaliin bayalag tushiglesen ediin zasag ni nileed hevreg, tuunchlem zuvhun Nazarbaeviin toiron hureelegchdiin kompaniud ni hamgiin ih ashig avdag gej bodohoor tsaashdyn ireedui ni nileed egzegtei gej bolno. ardchilal, chuluut hevlel, shudraga songuuli gej baihgui shuu dee. Irged ni turuusuu aidag tiim niigem bolson, mun orosyn nuluu ihtei.

By: zaluu
Onoogiin kazakstan ulsiig undeslegch Zuch haan bol ezen haan n bsan bolovch harin garal yysliin huvid tsever Mongol hyn yum. Yer n manai haaduud olon gazar koloni ulsaa zahirch bailaa ex: india, iran, uzbek, oros buyu altan ord,yuan buyu hyatad geh met toochood barshgyi.Delhiin geopolitikiin huvid Afkanistaniig ezlej bsan uls bdaggyi ba ezlesen uls delhiid dangaaraa noyorhoh bolno gesen tsergiin onol bdag getel Mongolchuud ali hediinee ezleed zahiraad ter bitgii hel baildan daguulaltaas yldsen mongol tsergyydiin yr udam HAZARA buyu hazaar(morinii hazaar)yndesten afkand amidarch bn.

By: zaluu
hasaguud garal uuslee mash muu meddeg uls.zuch haanii medeld bsan naiman mergid aimguud bol onoogiin kazakhstan uls yum shyy dee. odoo ch kazahstand merkit naimiin geh met mongol nereeree yldsen ovoguud bgaa. zuch haanii udmiin buyu altan urgiin garaltai hymyysee deed ovog gej neriiddeg tuhai hasaguud bugd medeh bh zuch haan bol ih haanii uugan hyy shyy dee harin medeld n bsan ovguudiin neg heseg n kazakhstan uls boltloo osoj ondiison bdag. tyyh tyyheeree bn hench yyniig ooriin yzemjeer oorchilj yarih yosgyi zarim neg yl hyleen zovshoordog hasaguudaas hyltsel ochie.

By: Xarxorum
Астана гоё  юм шиг байна лээ шдээ. Манайх хэзээ Хархорумээ сэргээж нүүдэлдчийн холбоог бэхжүлэх юм бү мэд. хэх

By: Gusismail2
Tiim ee, Ta nar neg saihan aylahig hillee. Hervee minii unshad eheldee Ta nar Bayan Olgii ruu yavsan baih yumuu bi bodson bas gurvan zurgiig uzehiin omnoh ooriin aldaj baih medjee. Ene saitig ollohod tuniig unshad bi uneheer bayartai baina !

By: otgonbat
Аяллын 67 дахь улс Казакстан

2010 оны 3 сарын 1-ий өдөр. Казакстан улсын нийслэл Астана хот.

-	Дэлхийг тойрч байна!

-	Энэ залуу ёстой сайхан залж байна даа!

Ийм маягийн байдалд байнга орсоор байгаад дасаж байна. Хэрвээ хүмүүс намайг мэдэхгүй бол зүгээр даруухан аялагч! Гэж хэлдэг болоод удаж байна.

Аяллын 67 дахь улс Казакстаны хил дээр шөнө дунд автобус ирлээ. Орос Казакстан хоёрын хооронд 8 гаруй км автобусаар явж байж хүрлээ. Европт газар нутаг багатай тул нэг дор эсвэл бие биенээ харах зайнд хилийн цэгүүд оршдог бол Азийн зүгийн улсуудын хил хооронд дахь зайд дахин нэг улс бий болгож болохоор байна. Хэхэ

ОХУ-ын хилийн цэг гэж жижиг газар байсан бол Казакстан улсын хилийн цэг нь том байлаа. Автобуснаас цүнхээ авч буугаад биеэрээ байран доторх шалганыг өнгөрөөх боллоо. Арай соёлтой санагдлаа. Лав гадаа хөлдөөж зовоохгүй байгаа нь яамайдаа.

Шалган руу орох үед намайг шалгах гэж удхыг мэдэж байсан тул бусад хүмүүсийг оруулаад сүүлд нь паспортоо өглөө.

Дэлхийг тойрч буй Монгол байх энд бүүр хэцүү юмуудаа.

-	Монголоо 67 дахь улсаа?

Гээд л асууж гарлаа.

-	Хэзээ нэгэн цагт дэлхийн ертөнцөөр иргэнийхээ үнэмлэх эсвэл жирийн паспортоо бариад ямар ч бэрхшээл асуудалгүй манай иргэд аялдаг болгохын тулд би бүх мэдлэг туршлагаа ашиглах болно!

Гэж өдөр бүр өөртөө тангараг өргөдөг болоод 4 жил болж байна.

Үүний тулд олон улсын харилцаа, эдийн засаг, шашин соёл гээд сурахгүй зүйл алга. Миний паспортыг аваад түр хүлээж бай гэлээ. Үүргэвчтэйгээ хүлээж гарлаа.

Энэ хилийн цэгээр над шиг үүргэвчтэй аялагчид олон удаа дамжин өнгөрдөг нь хүмүүсийн харцаас мэдэгдэж байлаа.

-	Автобусаар явдаг уу?

Гэж асуух үед

-	Хүн төрөлхтөний ашиглаж болох бүх тээврийн хэрэгсэлээр!

Гэж хариуллаа.

Үнэхээр 21-р зууны хүн төрөлхтөний бүх тээврийн хэрэслийг бараг дуусгалаа. Видео клип  ч хийлээ. Миний зургийг хэд дахин үзэж надруу харлаа, байцаагчийн дээхэн надруу чиглэсэн камер луу эгц нүдээ чиглүүлсэнгүй.

Олон улсын харилцааны хичээлийн ангид ХИЛ НЭВТРЭХ гэдэг тусгай хичээлийн цаг гаргаж, өөрийн туулсан улсуудын хилийн шалган нэвтрүүлэхүүдийн талаар Монголын гадаад харилцаанд ажиллах шинэ үедээ хичээл заах тэмдэглэлээ бага багаар бас бичсээр байна.

Монголын улаан паспорт Казакстан руу визгүй гэж хоёр улсын хоорондын тохиролцоонд байдаг ч

-	Ногоон паспортоо ашиглах нь дээр болов уу, хилийн цэг дээр Монголчуудад асуудал үүсгэж байсан гомдлууд ирсэн!

Гэж Халимаг дахь манай зөвлөх хэлсэн тул дагасан юм.

Хэрэг хийгээгүй, хууль бус үйл ажиллагаанд оролцоогүй, Монголын залуучуудын дэлхийг харах ертөнцийг нээж буй Бадарчин соёлыг сэргээж байна! Гэж өөртөө итгэсээр байгаа тул ямар ч бэрхшээл миний өмнө толгойгоо бөхийлгөсөөр байгаа юм.

Итгэлийн хүч гэж ямар агуу юм бэ!

Манай автобусынхан аль хэдийнээ очсон намайг хүлээсээр байлаа. Хүмүүст асуудал болохгүйн тулд би дандаа хил дээр бууж, хөлөөрөө гардаг байсан үеүдийг санаж байна. Одоо тэгэж чадахгүй нь. Ядарч байна.

Байнгын сэтгэлийн дарамттай байна гэдэг хэр баргийн хүн ойлгохгүй болов уу. Ялангуяа визны бэрхшээл гэж юу байдаг юм? Гэж боддог 1 дүгээр ертөнцийнхөнд атаархмаар ч юм шиг. Гэхдээ 3-р ертөнцөөс анх удаа ийм хол аюултай замыг туулж байгаадаа баяртай байна. Мэдсэн сурсан зүйлүүдээ бусадтайгаа хуваалцаад 3-с 2-луу, улмаар 1-рүү хүрч болох арга замыг бусад улсуудын түүх соёл, эволюцын хуулиудаас олсон тул, нутаг нэгтнүүдтэйгээ хуваалцах өдрийг тэсэн ядан хүлээж байна.

Хилийн байцаагч удаан хугацаанд шалгасны эцэст нэвтрэх тамга дарлаа. Дикларац гэдэг зүйл хуучны коммунист улсуудад байсан хэвээр. Манайхан үүнээсээ татгалзах хэрэгтэй болов уу. Угаасаа мэдээллийн технологи хөгжсөн өнөө үед тустай цаасан дээр мэдээллээ давхар бичээд орж гарах үедээ хэрэгтэй хэрэггүй тамга нэмж даруулдаг явдал бол бүдүүлэг бөгөөд хүнд сурталтай гэж хэлж болохоор.

Нэгэнт улс руу нэвтрэхдээ паспортон дээрээ тамга даруулдаг, тэр мэдээлэл нь тус улсын хилийн цэг болон цагдаагийн гадар очдог, тэгвэл давхар цаасан дээр тэр зүйлийг хуулж бичээд, хил дээр гарах үед хурааж, авдаг байдал аль цагдаагийн, болон улс төрийн дэглэмтэй улс байхаа больсон үеэс Монголд үгүй болох ёстой билээ.

Энэ тал дээр манай гадаад хэргийн яам, аялал жуулчлалыг дэмждэг яамууд анхааралдаа авч, зочидод аль болох төвөггүй байх замыг сонгох нь зүйтэй юм.

Миний цүнхийг шалгасангүй, харин челночник буюу гахай зөөдөг хүмүүсийн цүнхийг нэг бүрчлэн шалгаж үзэж байлаа.

Хилийн шалган нэвтрэхээс гарах үед Казакстан улсын ерөнхийлөгч зарим хүмүүсийн хэлж буйгаар хаан Нурсултан Назарбаев гуайн мэндчилгээ бас Казакстан улсын цаашдын бодлогыг илэрхийлсэн самбар харагдлаа. Тус самбар дээр бичсэн зүйлс нь их сонирхол татаж байсан боловч зураг авч чадаагүй тул юу байсныг санах боломжгүй байна.

1940 онд Казакстан улсад төрсөн 70 настай ерөнхийлөгчийн талаар мэдээллийг иргэдээс болон албан ёсны мэдээллээс сайн судлаж байгаад дараагийн дугаартаа бичие гэж бодож байна.

Автобусандаа суулаа. Арын суудал дээр ор засаад хэвтэх үедээ паспортоо унагаснаа ч анзааралгүй унтлаа. Гадаа маш хүчтэй цасан шуурга тавьж байсан бөгөөд цагаан бар жил гэж маш их цастай жил 360 жилийн өмнө болж байсан юм байна даа гэсэн нүүдэлчидийн билгийн тооллыг бодлоо.

Байнга байгальтайгаа хамт байж, мал сүргээ хамгаалхын тул жаран жарнаар цаг тоолол хөтөлсөн нүүдэлчидийн соёл иргэншлийг бүдүүлэг гэж хэлж буй хүмүүст өөрсдийнхөө нууцыг бид тайлах цаг болж байна даа.

Өглөө жолооч намайг сэрээлээ.

Автобусны буудал руу ороод намайг хүлээж авах ёстой залуу руу холбогдох үедээ паспортоо унагаснаа мэдлээ. Аялах байхдаа суусан амарсан таарсан бүхнийхээ зургийг архив болгон зураг дардаг явдаг намайг дахин аварлаа. Юм болгоныг цээжлэх албагүй хэрвээ номноос уншиж болох юм бол! Гэж агуу Эйнштейн хэлсэн байдаг. Чухал зүйлүүдээ мэдэж цээжлээд бусдыг нь зургавчиндаа хадгалсаар байгаа юм. Зурган дээр буй автобусны нэр, дугаарыг билетийн кассанд үзүүлээд

-	Уучлаарай би паспортоо автобусанд унагаачихаж, яаж холбогдож болох вэ?

Гэж асуух үед дугаар нь зурган дээр харагдаж байсан тул төвөггүй жолоочийн утсыг өглөө.

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг болов уу!

Баруунжиж, глобалчилагдаж буй дэлхийд нүүдэлчин гаралтай улсууд бас ялгаагүй дэлхийн жишгийг хүссэн хүсээгүй дагаж эхэлж буй нь автобусны буудалд буусан мөчөөс анзаарагдсан юм. Үндэсний хувцас өмсдөггүй, өөрийн хэлээрээ ярьдаггүй 67 дахь улсын иргэд намайг хараад гайхаж байлаа. Урт үс энд Моод биш нь анзаарагдаж байлаа. Бас үл мэдэх тугийг өөрийн өмнөх болон ар талын туган дээрээ хадсан байгаа нь анхаарлыг татаж байлаа. Бид хоёр хөршийнхөө тугийг хэр мэдэх вэ? Бас 40-өөд км тусгаарлагдаж буй Казакстаны тугийг хэрхэн мэдэх вэ? гэж уншигчидаасаа асуумаар байна.

Хүнд байнга давтамжтай хийдэг хэдэн зүйл байдаг бөгөөд амьсгалах, ус уух тэгээд хоол идэх гэдэг бол хамгийн чухал нь билээ. Эдгээр зүйл зөв үү? Буруу юу? Гэсэн бодол төрсөн цагаас үгүй болдог бөгөөд ходоод хоржгоносон хоромд яаралтай хоол олж идэх хэрэг гарлаа. Хажууханд буй гуанзанд гурилтай шөл олж харлаа. Идээгүй ямар удваа. Монгол гурилтай шөлнөөс амт нь бага зэрэг өөр байлаа.

Атирау хот нь Каспийн тэнгисийн хойд эргээс холгүй оршдог бөгөөд казакстан улсын газрын баялаг нефтийн нийслэл гэж тэнд амьдардаг хүмүүс хэлж байсан юм.

Энэ улсын иргэд хоорондоо овог аймгаар бас ЖУЗ гэх анги бүлгээр хуваагддаг юм.

Энэтхэг улс шиг каста байдаг юм шиг байна.

Дээд жуз овгууд, дунд жуз тэгээд бага жуз. Тэдгээрийн учрыг илүү сайн судлахыг хичээе гэхдээ бага жузын гэр бүлд төрсөн бол дээрх хоёр жузаа хүндлэх ёстой гэсэн үг юм шиг байна.

Автобусанд танилцсан хасаг залуу

-	Батирау хот бол доод жузын овгууд амьдардаг нутаг. Манай ёсонд дээд жуз мал маллаж, дунд жуз хэрэг эрхлэж харин бага жуз дайтах үүрэгтэй юм!

Гэж байсан. Одоохондоо энэ бүхэн нэг л толгойд бууж өгөхгүй байна. Гэхдээ бие биентэйгээ танилцах үедээ овог асууж бие биенийхээ байр суурийг тодорхойлдог нь ойлгомжтой боллоо.

Автобусны буудлаас очих хаягаа асуугаад нийтийн тээвэрт суулаа. Үнэ 45 тэнгэ. Дунджаар 450 төгрөг. Миний аялаж байсан улсуудтай харьцуулбал хямд гэж хэлж болно. Нийтийн тээвэр хямд байх хэд хэдэн шалтгаан байдаг юм. Тээврийн үнээс тухайн улсын эдийн засаг иргэдийн амьжиргааг мэдэж болдог юм.

45 тэнгэ үнэтэй улс нэг бол хямд түлштэй байх ёстой. Эсвэл улсаас нийгмийн халамж сайн байх ёстой. Эсвэл иргэдийн амьжиргаа бага. Аль нь вэ.

Дэлхийд тээврийн хэрэгслийн өртөг засвар өндөр. Ялангуяа өөрсдөө уг тээврийг бүтээдэггүй манайх шиг улсад. Хямд түлшний үнэн дээр суурилсан үйлчилгээтэй улсуудын тээврийн хэрэгсэл маш муу, хуучин зохион байгуулалттай байдаг юм. Учир нь үйлчилгээ явуулж байхдаа олсон мөнгөөрөө бензинээ аваад, цалингаа л тавьж чаддаг тул тээврийн хэрэгслийнхээ шинэчлэл, засвар аюулгүй байдалдаа анхаарах мөнгө илүү гарч чаддаггүй юм. Мастер төлөвлөгөө гаргах алба гэж бүр байхгүй. 45 тэнгэ гэсэн нэгж байдаггүй бөгөөд 50 тэнгэ өгөх үед хариулж 5-ийг өглөө. Хүмүүс түүнийгээ авхыг хичээж байлаа. Манайхаар хариулт 50 төгрөг гэдэг бол их мөнгө, тэгэхээр манай иргэдийн амьжиргааг гадны хүн шууд ойлгоно. Харин европоор бодвол тээвэр 25 центний үнэтэй автобус.

Барууны орнуудад тээврийн хэрэгсэл дунджаар 1 евро 30 цент. Хариултанд ирж буй 3 центийг анхаарах хүн байгуу юу? Энэ мэтчилэн ирсэн улсуудынхаа амьжиргааг анхаарч, хүмүүсийн сэтгэлгээг мэдэж болох юм.

Атирауд 3 хонохдоо тэнд амьдардаг америк залуугаас тус нутгийн талаар бодож буй зүйлүүдийг асуусан юм. Миний тэмдэглэлийг уншдаг зарим залуусын шүүмжлэл надад сонин байсан юм. 800 жилийн өмнөх шиг тэгэж явах хэрэггүй болсон. Интернэтэд ороод л бүх мэдээлэл олж болно. Би интернэтэд ийм мэдээлэл Монгол хүнд зориулаад бичсэн байсныг олоогүй тул ийнхүү тамаа цайж, зовж туулж байж мэдээлэл олж байгаа юм. Дээрээс нь бусадтайгаа хуваалцах гэж бас их ажил хийнэ. Үүний дараа хэрэггүй ажил хийж буйгаар доромжлуулах тийм сайхан санагддаггүй юм.

Америк залуу

-	Юмны өртөг маш өндөр. Энд нефт болон хийн компаниудад гадны ажилчид их байрладаг юм. Тэдний цалин дунджаар 2000-с 7000 ногоон. Залуус зүгээр пиво авч уухад дунджаар 4-5$. Нэг орой гархад 100-д ногоон зарцуулах хэрэгтэй.

Энэ хотод буугаад хүмүүсийн хувцаслалт, тээврийн хэрэгсэл жижиглэнгийн барааны үнийг хараад тийм баян иргэдтэй улс санагдахгүй байлаа. Тэгхээр африкийн улсуудтай адил байгалийн баялаг дээрээ суурилсан эдийн засгийн бодлого барьж буй улс юм байна даа гэж бодогдлоо.

-	Казак охид маш царайлаг, тус байруудад баян гадаадуудтай явалдахаар тэд очдог.

-	Энэ улс мусулман шашинтай биздээ! Тэр талл дээр хатуу биш үү?

-	Энэ улс хэдийгээр мусулман шашинтай ч хамаагүй чөлөөтэй сэтгэлгээтэй гэж болно.

Гаднах самбар, дэлгүүрт зарж буй өдөр тутмын сонингуудын гарчигуудыг ажиглаж байхад орос казак хэл нь кирил үсгийг ашиглаж зэрэгцэн ашиглагддаг бөгөөд, тв нэвтрүүдгүүдийн ихэнх нь оросын сувгууд байлаа. Казакстаны өөрийн сувгуудын нэвтрүүлгийн чанар зах зээлийн өрсөлдөөнд хамрагдаагүй нь шууд анзаарагдсан юм. 2004 оноос хойш Монголд тв-ийг чөлөөтэй өрсөлдүүлэх боломж олгосноор манай нэвтрүүдгүүд арай сайн болсон. Гагцхүү зах зээл буюу хөрөнгө оруулалт 2 сая 800 мянган хүнд хүрэлцэхгүй байгаа нь хөгжихөд саад болсоор байгаа юм.

Хотын ерөнхий байгаа байдал хуучны соц үеийн олон хотуудын нэг, гагцхүү хотын төвд буй ислам шашны сүм, тэгээд морьтой 2 баатар эрсийн хөшөө л өвөрмөц байсан юм.

Энэ улсын хөрөнгө энэ хотод үлддэггүй нь харагдаж байлаа. Манай бүс нутгуудад байгалийн олборлолт хийдэг хэрнээ тус нутгийн хөгжилд анхаардаггүй байдал энд бас адил байх шиг.

Энэ хотод ирсэнээс хойших 3 дахь өдөр 18:30-ас галт тэрэгтэй байсан ч, тод гэрэлтэж буй нарны гэрлээ цагаа буруу тооцоолж, Атирау хотоос нийслэл Астана руу хөдлөж буй галт тэргэнд арай гэж амжиж суусан юм.

Өмнөх өдөр Астана орох галт тэрэг асуух үед 2 хоногт 1 удаа явдаг бөгөөд 48 цаг явж байж хүрэхийг сонсоод толгойд манарч байж билээ. Яая 48 цаг галт тэргэнд байна гэж бодхоор, 4 жил 4 сарын өмнө Улаанбаатар Москва орж байхдаа хүсэл эрмэлзэлээр дүүрэн байсан тул 4 шөнийг төвөггүй давсан, харин одоо тэвчээр барагдаж байх шиг байна.

-	Эх оронруугаа ойртох юм байна даа! Гэсэн бодол намайг тайвшрууллаа.

Энэ хоёр хотын хооронд хэдэн км гэдгийг мэдэхгүй гэхдээ галт тэрэгний үнэ хямд байлаа. 35$-аар европт купений үнэ, плацкартын үний хооронд 10 еврогийн зөрөө байсан бөгөөд надшиг гэр бүл найз нөхдийн дэмжлэгтэйгээр явж буй бадарчинд энэ бол их байсан юм. Нөгөөтэйгүүр плацкарт вагонд явах үед нутгийн хүмүүстэй танилцаж тэдгээрийн бодлыг ойлгож болох юм.

Галт тэргэнд суух үеэс Казах царайтай гадаад Монгол залуу хүмүүсийн анхаарлыг татаж эхэллээ. Зарим нь зураг дарж байх үед

-	Хэний талд ажилладаг вэ?

Гэх мэтчилэн тагнуулчтай сэжиглэх хүмүүс байлаа. Хүмүүсийн амьдралын талаар асуух үед ахмад насны хүмүүс хариулахаас айж, зарим нь бүр босоод явчихаж байсан. Монголд хэн нэгэн нийтийн галт тэргэнд суугаад зураг дараад явж байвал

-	Чи тагнуул уу?

Гэж асуух хүн олдохгүй болов уу. Тэгэхээр манайд иргэдийн дунд хийсвэр айдас үгүй байна гэж хэлж болно.

Галт тэргэнд бүх насны хүмүүс байсан бөгөөд тэдний дунд сууж яриан дундаас маш олон зүйлүүдийг ойлголоо. Манайхтай адил нийтийн тээвэрт гадаа СОГУ хэрэглэх хориотой байдаг юм байна. Яагаад гэдгийг биеэрээ ойлгосон гэж болно.

Казах хүмүүс Орос хүнтэй суухыг сайшаадаггүй, шашинтай бас үндэсний бодлоготой холбоотой байх. Өмнө зүгийн нутгаар казах хүмүүс орос хэлээр ярихад дургүй гэж байлаа. Гэхдээ ихэнх нь орос хэлийг харилцаандаа ашиглаж байлаа. Манайд социализмын үед хоорондоо орос хэлээр яривал соёлтой бол харагддаг байсан моод 90 оноос хойш англи хэлээр солигдсон байдал энд бага зэрэг байх шиг байна.

Хүүш, хүүш нааш ир! Чи хаанахынх юм? Чамд мөнгө байна уу? Гэдэг АТАМАН ёс бас бус нутгуудаар зарим дүүргүүдээр байдаг тухай тэд хоорондоо ярилцаж байлаа. Дээрэм ихтэй нутгийн атамантай дүүргүүдээ ШАНХАЙ гэж нэрлэдэг юм байна. Астанад тийм дүүрэг байдаггүй ч хот руу орж ирж байхад

-	Чи энэ бүс рүү яваад хэрэггүй шүү!

Гэж нутгийн залуус бас анхааруулж байлаа.

Цэргийн алба 1 жил хаадаг бөгөөд байдал манайхтай төстэй юм шиг санагдлаа. Гэхдээ хөрөнгө оруулалт арай дээр. Орос Казах иргэд алба хааж болдог.

Ерөнхийлөгч болон төрийн ажлын талаар хүмүүс гадны хүнтэй ярихаас зайлсхийдэг тул энэ сэдвийг оролдоод хэрэггүй юм шиг байна. Зарим хасагууд

-	Танай Монголчууд манайхруу дайрч байсан.

Гэж байсан. Чингис хааныг өөрийн хаанаар өргөмжилдөг үндэстэн ийм бүдүүлэг алдаа хийж байгаа нь боловсролын системийн алдааных болов уу. Тухайн үед Казахстан гэж улс байсныг би нууц товчооноос олж хараагүй гэхдээ энэ нутагт амьдарч байсан овог аймгууд нүүдэлчидийн ургийн холбооны улс болох Монгол Их Гүрэнд багтаж байсныг мэдэх ёстой болов уу. Чингис хаан хасаг хүн байсан гэж ярих хүн ч байна. Тухайн үеийн овог аймгууд хэлний бүлгээрээ Түрэг, Монгол гэж хуваагдаж байсан ч аль аль нь нүүдэлчиний удамтай, холбооны улсыг хамт байгуулж захирч байсан түүхтэй шүүдээ.

Өөрсдийгөө ногоон цэнхэр нүдтэй шаргал үстэй байсан. Монголчууд ирээд ийм болсон! Гэх хүмүүс байгаа. Цэнхэр ногоон нүд энэ бүсэд хаанаас бий болсон бэ? гэдэг асуудлыг сайн судалгаатай хийх ёстой болов уу. Бат хааны захирч байсан Алтан Орд гэдэг Монгол их гүрний баруун бүсийн улсын түүхийг уламжилж, өөрийн түүхэн нэгэн хэсэг гэж ярьдаг үндэстэн түүхээ иргэддээ заах, ойлгуулах ажилдаа анхаарахгүй байгаа нь анзаарагдаж байна. Өөрсдийнхөө түүхийг маш сайн мэддэггүй улсаас гаралтай тул Хасаг хүмүүсийг шүүмжлэх бас буруу болов уу. Түүхээ сэргээх, үнэнийг аль нэг талын нөлөөгүйгээр сэргээх нь энэ бүсэд байдал улам бүр дулаан уур амьсгалтай болоход маш чухал юм.

48 цагийг арай гэж тэсэж байж Казакстан улсын шинэ нийслэл Астана хотод 2 сарын 28-ы 14 цагийн үед буулаа. Казахын тал хээр гэж би өмнө сонсож байсан. Атирау хотоос энэ хүртлээ ганц ч уул толгодгүй цагаан цас нөмөрсөн хавтгай хээр талыг хараад шүтлээ. Үнэхээр үзэсгэлэнтэй юм байна. Манай Монголын зүүн бүсийн хээр талын үзээгүй болохоор харьцуулж хэлж чадахгүй байна. Гэхдээ Казах STEPS гэж байгалийн гайхамшиг байдгийг ойлголоо.

Төмөр замын дагуу цахилгааны шонгууд нь намхан байгаа нь мөнгөө хэмнэсэнтэй холбоотой биш болов уу. Хүчтэй салхи салхилдаг нутаг байх, бас цасны хашилгууд замын дагуу харагдаж байсан. Монгол шиг малаас сэргийлсэн замын хашлага байхгүй байгааг хараад байхад нүүдлийн мал гэсэн ойлголт байдаггүй бололтой.

-	Танайд нүүдэлчид байгаа юу?

Гэж асуух үед

-	Юун нүүдэлчид, тийм бүдүүлэг юм манайд байхгүй!

Гэж бахархаж буй хүмүүсийг анх удаа харж байгаа нь энэ биш юм. Бид нүүдлийн соёл иргэншлээ авч үлдсэнээр дэлхийн сүүлчийн нүүдэлчиний соёл гэж нүүр бардам хэлж, түүнийгээ устгах бус улам хөгжүүлж, амьжиргааг нь дээшлүүлж дэлхий дахинаа хуучны барилга байшин гайхуулдаг улс үндэстэнгүүдэд амьд түүхээ гайхуулах боломж байгааг би дэлхийг тойрох холын замдаа ойлгосон юм.

Монголоос ирсэн гэх үед та нар гэрт амьдардаг уу? Зурагтаар хуучны машин унаад нэлээд ядуу амьдардаг хүмүүс байна лээ! Гэж хэлж буй хүмүүстэй энд бас таарсан. Түүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, манай эдийн засаг сул байна, гэхдээ бидэнд говь, хээр тал, алтайн уулс, ойт хээр гээд бүх зүйл байдаг үзэсгэлэнт нутгаа 21-р зуун хүртлээ арай гэж хадгалж ирсэнээ ч бас хэлэх хэрэгтэй болов уу.

Эдийн засаг мөнгө бол хийж болдог зүйл, харин байгаль эрүүл орчинд?

Би өөрийн блогдоо олсон мэдсэн бүх мэдээллээ бичхээс зайлсхийдэг юм. Учир нь зарим мэдээлэл олон нийтэд хүрэх хэрэггүй тул. Миний мэдсэн зүйл бол зөвхөн нэг л хүний туулсан замын тэмдэглэл. Тиймээс хэрвээ өөр хүн өөр замаар яваад өөр хүмүүстэй учирах юм бол бас л өөр мэдээлэл олно. Миний баримталж буй бодлого бол

-	Хүмүүст сонголт байх хэрэгтэй!

Огт мэдэхгүй байснаас ямар нэгэн мэдээлэл хамаагүй дээр шүүдээ.

Интернэтэд олсон мэдээ.

Бүгд найрамдах Казакстан улс буюу төр загсаа иргэд сонгодог. Газар нутгаараа дэлхийн 9 дахь том улс. Монгол бол 19 дахь. 2 сая 727300 км2 газар нутагтай. Монголынхоо газар нутгийг цээжилсэн байлгүйдээ! ОХУ, Дундад улс, Узбекистан, Туркменистан улсуудтай газраар хиллэдэг. Каспийн тэнгисээр бусад улстай бас хиллэдэг. 1997 оноос өмнө зүгт Алмата хотоосоо нийслэлээ Астана гэдэг шинэ хотод нүүлгэсэн. 16 сая гаруй хүн амтай. 1 км2 нутагт 6 хүн ноогддог. Монгол 1.5 хүн.

Сталины нүүлгэн шилжүүлэлтээс үүдэн 131 үндэстэнгээс бүрдсэн энэ улсын хүн амын ихэнх буюу 63 хувь нь Казах үндэстэн. 23 % нь Орос тэгээд бусад үндэстэнгүүд.

Казакстан улс бол Монгол улсын гадаад харилцаанд маш том байр суурь эзлэх ёстой гэж би боддог. Энэ улсын явуулж буй бодлого үйл ажиллагааг манай төрийн бодлого боловсруулдаг сургалтын институтууд судлаж заах ёстой. Алдаа оноог нь бас анхаарах хэрэгтэй. Нэг л тэмдэглэл энэ улсын талаар бүрэн мэдээлэл олох боломжгүй бөгөөд бадарчингийн тэмдэглэлийн гол сэдэв болох хүмүүсийн амьдрал хэв маяг соёл дээрээ илүү анхаарч харин энэ улсын мэдээллийг орчуулж өгөх хүн байвал их баярлахаар байна.

Аяллынхаа 67 дахь улсын нийслэл Астана хотод Амирлин гэдэг facebook дээр намайг дагаж байсан охины гэр бүл хүлээж авлаа.

Судалгаагаа хийсээр  . .  .

By: maika
salem amai chamd tegeed kazakstan uls yamar bn saikhan ailj chadsan uu.chamd taalagdsan gedegt itgej bn,chamd amjilt husie.bi astanad amidardag gehdee mgl ornoo hezee ch martahgui ee,bi mgl ornoor bakharkhdag.

By: bataa
bi say haygiig chin olood uzsen chin yostoi taalagdaj bna tsaashdaa ch gesen bainga unshij bna amjilt

By: erka
salem. amjilt husey. Astana ih goy hot ali boloh ih zurag taviarai.

By: Doogii
arai l aldaatai bicheed baih yum aa hugshuun ene site-g olon hun unshij baigaa bolohoor tsaashdaa hicheegeerei za