Comments on: Halimagaas Kazahstan oroh zamd

By: otgonbat
Халимагаас Казакстан орох замд

2010 оны 2 сарын 23-ий өдөр. ОХУ. Халимагийн БНУ-ын Элиста хот.

ЗХУ байхгүй болоод 20 гаруй жил болж байна. Гэхдээ түүний нөлөө соёлын үлдэгдлүүд тус холбоонд багтаж байсан улсуудад байсаар байгаа нь харагдаж байна. Манайхаар цэргийн баяр, оросоор ( ден зашитника октечества ) Эх Орноо Хамгаалагчидын Өдөр-ийг тэмдэглэх гээд хүмүүсийн сэтгэл хөөрсөн байгаа харагдаж байна. Цагдаагийн ажилчид өөрсдөө ажилдаа гарч чадах эсэхийг мэдэхгүй, гэхдээ энэ өдөр водка сэтгэлийг эдгээгчийн хэрэгцээ улс даяар өргөн байх болов уу гэсэн бодол бие биендээ мэндчилгээ дэвшүүлж буй хүмүүсээс харагдаж байна.

ОХУ ( Российская Федерация ) буюу Россия-ийн бүрэлдэхүүнд БНХУ-д ирээд тав дахь өглөөгөө Элиста хот дахь Монголын консулын төлөөлөгчийн газарт угтлаа. Замд гарч байхад ийм дипломат төлөөлөгчийн газар байхгүй байсан бөгөөд 4 жилийн хугацаанд манай гадаад харилцаа маш эрчимтэйгээр өргөжиж буй нь мэдэгдэж байна. Араб буюу ислам шашинтай улсуудтай харилцаагаа тэлүүлсэнээс гадна ӨАБНУ-д хүртлээ элчин сайдаа томилсон байдаг.

Намайг Араб Африкт байхад нээсэн ч болоосой. Тусгаар тогтнолоос хойших анхны бадарчингийн тэмдэглэлүүдийг тус дипломат төлөөлөгчид уншиж, Африк Арабын улс орнуудын талаарх тайлангуудыг бас анхааралдаа авна гэж найдаж байна.

Өчигдөр танилцсан Халимаг дахь консулын төлөөлөгч Гончигжав намайг өглөө сэрээж цайгаар дайлаад холын замд гаргаж өгхөөр боллоо. Унаа дуудаж Элиста хотын автобусны буудал дээр хүргэж өглөө. Эргэн тойрны нутгуудтай харьцуулахад энэ улсад төмөр замын харилцаа бага эсвэл огт байхгүй мэт санагдлаа.

Автобусны буудал руу явж байхдаа Элиста хотыг сүүлийн удаа харлаа. Эрдэнэт хот 1994 онтой төстэй, Улаанбаатар хот шиг болтол нэлээд хугацаа хэрэгтэй болов уу. Сайн талаараа ч, муу талаараа ч! Сүррлэг моритонгуудын хөшөөний хажуугаар өнгөрөхдөө зураг дарлаа.

Жижиг автобусны буудал дээр Гончигжав намайг буулгаад ажилдаа явлаа. Харин би аяллынхаа 67 дахь улс руу хүрэх унаа бодох хэрэгтэй боллоо. Цаг орчимын дараа Казакстан улстай хил залгадаг Астрахан хот руу хөдлөх автобусны билет аваад, хажууд буй хүмүүсийн байгаа байдлыг ажиж суулаа.

Бадарчин судлаачийн гол ажлуудын нэг нь хүмүүсийг ажиглах юм. Очсон улс бүрд хүмүүсийг сайн танихгүй байсан ч байгаа байдал, хоорондоо харьцаж буйгаас бас дүгнэлт хийж болдогийг ойлгосон юм.

Замд гархын өмнө заавал хоол идэж бай! Юмыг яаж мэдхэв, саатж болзошгүй! Гэдгийг бага байхаас гэрийнхэн надад суулгасан тул борш авч идлээ. Халимаг мах яагаад ч юм идэж байсан махнуудаас Монгол махтай хамгийн төстэй нь байсан юм.

Автобусандаа суулаа. 300-аад км гэж байсан бөгөөд хурдны замтай европ сэтгэлгээнээс гарч амжаагүй байгаагаа 6 цагийн дараа газартаа хүрнэ гэж жолоочийн хэлсэний дараа ойлгосон юм. Автобус хөдөлж

-	Дараагийн улсад намайг юу хүлээж байгаа болоо?

Гэсэн асуултанд гүн орлоо.

Автобусны арын суудалд харанхуй тохьгүй байсан тул жолоочийн хажууд гуйж байгаад суулаа. Нэгэн буудал дээр зогсох үед пиво авч сэтгэлгээнийхээ хурдыг багасгаж цагаа нөхцөөхөөр боллоо.

Элиста хотоос гарах үед сэтгэл хөдлөж эхэллээ.

Өмнө африкийн цөлөөр явж байхдаа сүүлийн удаа ингэж хөөрч байсан юм. Халимагийн хээр тал гэдэг эх орны маань тал нутагтай ямар адил юм бэ! Хязгаар нь харагдахгүй тал руу ширтэж суухдаа

-	Хэзээ нэгэн цагт машиныхаа түлхүүрээ эргүүлээд, хотоос гучхан минут яваад эрх чөлөөт байгальд очдог тийм сайхан нутагтаа ганцаараа эр хүний жаргал эзгүй хээр гэдгийг эдлэнэ гэж бодож байлаа.

Гэр бүлийнхэн, найз нөхөд хот маань хэрхэн өөрчлөгдсөн болоо? Би өөрөө тэдний хувьд ямар өөрчлөгдсөн байх болоо? Гэсэн асуултууд өөрөөсөө асууж байх үедээ

-	Миний төсөөлөлд буй тэр нутаг маань хэдэн жилийн аялал бэрхшээлийн үр дүнг хэт хийсвэр болж, их санасан газар 9 шөнө хоолгүй!

Гэдэг зүйр цэцэн үг биелэлээ олвол яанаа?

Би гэртээ хариад долоо хоногийн дараа хэдэн жил байнгын хөдөлгөөнтэй байсан нүүдлийн сэтгэлгээгээ орхиж чадахгүй, дахиад замд гармаар болвол яанаа?

Дээшилж яваа хүнрүү зүүгдэж буурах үед нь жийдэг сэтгэлгээтэй хүмүүсийн дунд ороод хэн нь хэн бэ? гэдгийг ойлгохоо больвол яанаа?

Одоогийн байдлаар би хэн ч биш тиймээс хүмүүс надтай энгийнээр байгаагаар хандаж байгаа. Харин тэнд очвол

-	Чи яагаад намайг хүндлэхгүй байгаан! Би чамайг хүндлэж байгаа юм чинь чи надад тэгэж өг!

Гэдэг хүмүүстэй дахиад л таарна.

Будапест хотод Монголчуудтайгаа уулзаад түүнээс хойш зайлсхийдэг болсоноо ч ойлгосон юм.

Социализм дууссанаас хойш зам засвартай анхаарч чадаагүй Халимагийн хээр талаар автобусны өмнөх суудал дээр сууж байхдаа олон зүйлийн талаар тунгааж байлаа. Магадгүй нутаг улам бүр ойр болж буйтай холбоотой байж болох.

Жолооч 80-90 оны зөвлөлтийн үеийн хөгжим чанга тавиж байлаа. Бодвол залуу насаа санан дурсаж байсан болов уу.

-	Соц үеийг одоо үетэй харьцуулахад аль нь дээр байсан бэ?

-	Мэдээж соц үе, тухайн үед амьдрал баталгаатай, маргаашийн төлөө санаа зовохгүй байсан. Зөвлөлт улс том байсан тул хүссэн үедээ автобусанд суугаад л явдаг байсан. Харин одоо замбараагаа алдсан байна. Маргаашийн тухай бодхын аргагүй.

Бид 2 насны зөрөө 20 орчим байсан ч нэг л үеийнхэн юм шиг амьдралын туршлагаасаа хуваалцаж байлаа.

-	Би лав жолооч болж чадахгүй байхаа. Энд хэдэн хүн суусан байна?

-	30 орчим байгаа

-	Яая 30 хүний амь нас хариуцаж явна гэдэг аймар байхаа. Би өөрийгөө л болгоод явж байна. Харин энэ олон хүмүүсийн амь нас, гэр бүлийн амьдралыг хариуцаж явна гэж маш том хариуцлага хэрэгтэй байхаа. Та ингэж долоо хоногт хэдэн удаа зам дээр байдаг вэ?

-	Өдөр бүр нэг тал руу яваад, амарчихаад маргааш буцаад явна. Харин дараагийн долоо хоног амрана. Манай эхнэр надад нэг өдөр

-	Бид 2 хамт өнгөрөөсөн цагийг бодтол ихэнх цагт хоёулаа хол байсан байна. Чи замаа дагаад. Гэхдээ магадгүй үүний ачаар хоёулаа өдий болтол хамт байгаа байх, тэгээгүйсэн бол өдөр бүр бие биенээ хараад муудалцах байсан даа! Гэсэн.

Очсон газрынхаа уулын орой дээр гараад холыг харж нүдээ, хараагаа тохируулж байгаарай гэж ээж маань дандаа захидаг юм. Хээр талд өндөр ууланд гаралтгүй холыг, дунд холыг, ойрыг гэж нүднийхээ хүүхэн хараагаа хөдөлгөж хараа муудхаас сэргийлж байсны үр дүнд өдий болтол хол ойрын зүйлс бүдгэрч харагдахгүй байгаа юм.

Зам зуур машинд мөргүүлсэн 2 адуу, бас дараахан 1 үхэр харагдлаа. Халимаг улсад нүүдэлчин соёл иргэншил үгүй болсон гэж хэлж болох болов уу. Дэлхийн хамгийн сүүлчийн нүүдэлчиний буюу байгаль дэлхийтэйгээ зохицож амьдардаг гүн ухаантай үндэстэн бид л үлдээд байнуудаа!

Бид явсаар байгаад Халимагийн газар нутгаас гарлаа. Азтраханская област гэсэн гарчигийг өнгөрөөд удалгүй 4 замын уулзвар дээр зогслоо. Замын цагдаа тэгэд бас өөр төрлийн байгууллагынхан шалгалт хийж буй харагдлаа. Энэ уулзвар нь баруунаас зүүн, өмнө буюу Кавказаас хойд зүгрүү яваа зам тул ийнхүү хүчтэй шалгалттай байдгийг найз тайлбарлалаа.

Омон буюу ( Отряд милици особого назначения ) гэдэг манайхаар тусгайгийн цагдаа орж ирлээ. Автомат буугаа хойноо үүрсэн байсан бөгөөд сумны магазин зоолттой харагдлаа. Байдал сайнгүй байгаагийн шинж. Тэрээр автобусны хүн бүрийн бичиг баримтыг шалгасны эцэст цорын ганц гадаадын паспортыг хараад ази царайтай байсан тул явууллаа. Хэрвээ кавказ царайтай байсан бол буулгаж шалгах байсан болов уу.

-	Манай энэ цагдаа нар хүссэн зүйлээ хийж болдог юм. Яагаад чамайг удаан шалгаагүйг мэдэхгүй юм. Цэргийн баяр байсан тул шалгаагүй байх. Манай цагдаа нарын тухай ярилтгүй.

-	Яадаг гэж?

-	Манай шоронд байгаа хүний хагас нь бараг хэлс хэргээр суусан гэдэг. Цагдаагийн газар норм гэдэг зүйлээсээ татгалзах хэрэгтэй. Нормоо биелүүлээгүй гэмт хэргийн илрэлийг гүйцээгээгүй бол цалин өгөхгүй, тушаал бууруулдаг тул тэд статистиктаа хүрэх гэж иргэдтэй хүссэн бүхнээ хийдэг. Жишээлбэл автобусны жолооч гэдэг замын цагдаагийн шалгалт хааяа хийдэг. Нэг удаа Москва хотоос гартал бүх автобусуудыг замын цагдаа нар зогсоогоод шалгаж байсан. Намайг шалгаад 100 рублийн торгууль бичсэн. Яагаад гэж тэднээс асууж болдоггүй юм. Хаанаас ч шалтаж олж болно. Тухайн өдөр би хотын замын хөдөлгөөнөөс болж өөр замыг сонгосон гэдэг шалтгаан заасан. Би аль замаар явах нь миний өөрийн хэрэг шүүдээ. Бараг бүх автобусуудад торгууль бичсэн. Нэг Ставрополийн жолооч хэрэг хийгээгүй байхад торгууль бичсэнд дургүйцсэн чинь 800 рублийн торгуулийн хуудас бичээд, хэрвээ шууд төлөхгүй бол ( Обезянник гэдэг нь шорон ) саатуулна гэж сүрдүүлж байсан. Төлхөөс өөр аргагүй болсон. Бүгд дуугүй өнгөрсөн. Тэд хүссэн торгуулиа бичээд гомдолмоор байвал хууль зүйн яаманд хандаарай! Гээд инээгээд өнгөрдөг! Хэн ч мэдээж хандаад нэмэргүйг мэддэг тул нэрлэсэн үнийг төлдөг.

-	Та нар төлсөн мөнгийг компаниасаа авдаг уу?

-	Яалаа гэж, бид тэгээд хохироод үлддэг. Тэр норм биелүүлдэг байдлаасаа гараад бодит ажил хийгээсэй.

-	Таныг хүссэн үед саатуулах, торгох эрхтэй цагдаа хараад бухимддаггүй юу?

-	Бухимдлаа гээд яах билээ, хүчний байгууллага, төр юм чинь яах ч аргагүй шүүдээ!

Ийнхүү бид 2 төрөл бүрийн амьдралын талаар ярилцаж байгаад хугацаанаасаа цагийн өмнө Астрахан хотод орж ирлээ. Харанхуй болсон байсан бөгөөд галт тэрэгний буудал автобусны буудал нь зэрэгцээ байдаг тул Казакстан руу хэрхэн хүрч болох замаа сонгох хэрэгтэй боллоо.

Харанхуйд хотоор цүнхээ үүрээд хэсэх аюултайгаас гадна, цагдаагийн шалгалт таарвал асуудалд орох талтай байсан тул билетээ олоод тэндээ хүлээж байгаад замдаа гарах нь дээр гэж бодогдлоо.

Казакстаны баруун бүсийн Арирау хот руу явах галт тэрэг маргаашнаас наана байгаагүй тул хоёр цагийн дараа хөдлөх автобусны билет авлаа.

Астрахан хот миний ирсэн Алмата хотоос өөр байлаа. Арай хөгжилтэйгээс гадна Ази, Орос, Кавказ царайтай хүмүүс холилдсон байлаа. Азербайжан хүний ажиллуулдаг дэлгүүрээс хоол унд авч идээд автобусандаа суулаа.

Энэ чиглэлд хүн явдаггүй юм болов уу? Гэж бодогдохоор нийт автобусанд 5 –хан зорчигч байлаа. Бид эхлэж буй шуурганаар бага хурдтайгаар явсаар хил дээр ирлээ.

Байцаагч орж ирээд бүгдийг гарч шалганы цонхон дээр нэг нэгээр очиж бичиг баримтаа үзүүл гэлээ. Европоос Украин Молдав Орос руу орж ирсэн нь төрийн болон хүчний байгууллагуудын иргэдтэй харьцаж буйгаас анзаарсан юм. Байнга дээрээс доошоо тушаасан хэлээр ярина.

Гадаа шуурга татаад маш хүйтэн байсан тул нэлээд хөлдөж байгаад буцаад автобусандаа хүмүүсийг шалгуулж дуусахыг хүлээхээр боллоо. Хилийн цэрэг

-	Автобуснаас буугаад гадаа хүлээ!

Гэж тушаагаад өөрөө буцаад кабиндаа орлоо.

Хүн бүрийг гадаа хүйтэнд хөлдтөл зогсоох тийм хүсэл хүнд төрдөг гэж бодохоор үүнээс таашаал авдаг юм болов уу? Гэж ч бодлоо.

Орос хүмүүс ийм байгаагүй юмсан. Амьдрал эдийн засаг хүнийг 20хон жилд өөрчилсөн гэж бодохоор. Дэлхийг тойрох аяллынхаа туршид надад туслаж байсан, хамгийн сайн хүмүүс бол Оросууд байсан юм шүү! Гагцхүү төрийн албанд ороонд ажиллахаараа хүн чанараа алддаг юм болов уу. Хэрвээ би хамтран аялагч сонгох бол Орос хүнийг сонгох байсан.

Хүмүүс нэг нэгээр маш хүнд сурталтай Оросын хилийн шалгалтыг өнгөрөөж буйг хүлээж үхтлээ даарч байх үед нөгөө байцаагч ирээд

-	Замын эсрэг талын байцаагчид бичгээ өг гэлээ.

Энд ингэж удаан зогсоохын оронд шууд хоосон байцаагчийг заачиж болоогүй юм байхдаа. Тус байцаагчид паспортоо өгтөл, үзээд шууд цаашаа орчихлоо. Дахиад 30 минут гадаа зогсоолоо. Буцаж ирэх үед

-	Уучлаарай энд гадаа хүйтэн байна. Ямар нэгэн асуудал байна уу?

-	Та хүлээ! Автобусандаа ороод байж байхгүй юу!

Би буцаад автобусандаа зөвшөөрөл авч орлоо. Бүгд паспортоо шалгуулсан байсан бөгөөд аяллынхаа туршид мөнхийн асуудалтай Монгол паспортны эзэнг хүлээх хэрэг гарлаа. Тус хилийн цэг дээр биднээс өөр хүнгүй байсан бөгөөд онц шалгаад байхааргүй зүйл дээр ингэж удах хэрэг юунд байнаа гэж бодлоо.

Хэсэг байж байгаад намайг тус цэгийн дарга нь дуудаад

-	Намайг энд юу хийж байгаа энээ тэрээ асуултуудаар дарж гарлаа.

Бадарчинг оросоор летописец гэдэг орчуулж болох тул, өөрийнхөө аяллын тухай яриад, Украинаас орж ирсэн тамга асуудалгүй байхад энд ямар асуудал гарч буйг асуулаа. Хэсэг цаг зарж байгаад тамгаа дархаар боллоо.

Хэрвээ зорчигч асуудалгүй бол тамгыг нь дараад төвөггүй хил нэвтрүүлэх ёстой олон улсын дүрэм байхад аль болох удаах, гуйлгах хүсэлтэй байгаа нь харагдаж байлаа. Доод албан тушаалтандаа миний паспортыг өгөх үед тэр нь бас дахиад л миний хуудсуудад буй бүх визнүүдийн үзэсгээд байгаа юм шиг үзэж гарлаа.

-	Уучлаарай тамгаа дараад явуулчих тэхүү? Надаас болж автобус хүлээгээд байна!

-	Тэр яахав хүлээжил байг  . .

Ийнхүү арай гэж гарах тамга дарлаа. Автобусандаа суугаад ОХУ-с гарч 67 дахь улс Казакстаны хил рүү явлаа.

By: sansara
amjilt saikhan niitlel bn

By: babur
Delhiigeer tarhsan mongolchuudad heregtei medeelel bolno shuu amjilt husei amai

By: Aan
Arai ingeed mongoldoo butsaad ireh eum bish bis dee, Delhiig toirch duusaagui bis dee. kasak-china geed tsaash ayallana bis dee

By: buya
yamr geechin hund surtaltai humuus ve.estoi sonin gazar bn. ardchilal  gej ym bn u.uurchluhin tuluu temtsdeggui ym bh da ard olon n. araa n buruu tiisheege ergechihsen met sanagdlaa.kazahstan arai uur bh blgui de.

By: erka
salem ashigui minii husej huleej baisan kazakhstan uls ru orson bna zov zamaar ybj bga yum bna.Mash zov. mongolchuuddaa ene ulsiin tuhai sain medeelel ogoorei.chamd itgej bna

By: hi
hi amai…kazahstantai hil holboo EKATERINBURG geed hot bgaa…tiishee irehuu…Irwel chamd uilchlehed belen bn…My maileer hariu bicheeree

By: Shenyun
amai amjilt uragshaaa

By: empire
sonirholtoi l yum mongoltoigoo ulam l oirtood bn da