16144_172418697586_634167586_3344570_7595090_n

2010 оны 2 сарын 16 ны өдөр. Оросын Холбооны улс, Ростов хот

Хэзээ нэгэн цагт АМЖИЛТЫН НУУЦ гэдэг ном бичихээр болбол, түүндээ МИНИй НАЙЗ НӨХӨД гэдэг маш чухал бүлэг багтаах болно.

Хүн бол нийгмийн амьтан, тиймээс бусадтай харилцахын тулд, бусдын дунд ганцаардахгүйн тулд, хүчний өмнө бөхийхүйн тулд өөрийнхөө хажууд, мөр зэрэгцэн зогсож буй хүн хэн байна вэ? Гэдэг асуултыг өөрөөсөө байнга асуух хэрэгтэй!

Олон улсын харилцаанд орж, улс төр, гадаад харилцааны анхы мэдэгдхүүнүүдийг суралцаж байхдаа ГАНЦААРАА ЯВСАН амьтан бусдад бариулдаг хуулийг ойлгосон юм. Цагаан баавгай нь түүхийг бодоорой!

Харин хүч хавсарсан, бие биенээ хүндэлж ойлгосон, нэгэн зорилго тавьсан чонын сүрэг хоосон хоцордоггүй гэсэн байгалийн хуулийг мэдэж байх үндэстэн бид билээ.

Зохиолын дуу, Рок, Поп, Хип Хоп гэсэн хэдхэн урлагын төрөл дунд ганцаараа дуу хоолойгоо хүргэх боломжгүй байсан тул өөрийн бүлэг, зохион байгуулалттай ажлыг эхлүүлж, хэдэн төгрөг олохын төлөө бус, улсын хэмжээнд шинэ сэтгэлгээ бий болгохын төлөө ажилласан хөтөлбөр үр дүнгээ өгсөнийг та бүхэн мэдэж байгаа байх.

Клуб 21 гэж яачиж байсан хүмүүсийн дурсамжинд удаан хугацаагаар үлдсэн байх. Явснаас хойш үгүйлж буй хүмүүсийн захидал ч ирсэн хэвээрээ байна.

Тэгвэл өнөөдөр Клуб 21 буюу 21 зууны шинэ сэтгэлгээтэй залуусыг цуглуулах ажилд хамрагдсан миний найз, хамтран зүтгэгчийн тухай бичихээр шийдлээ.

Монгол хүний сэтгэлгээнд ажил гэдэг бол хөлс махаа зулгааж, өдөр шөнөгүй хэрэгтэй хэрэггүй зүйл хийхийг хэлнэ гэж ойлгож байсан ардчилалын дунд үед нэгэн Монгол залуу өөрчлөлтийг бий болгосон юм.

Түүнтэй танилцах хүсэл надад байсан, гагцхүү өрөөнд нь очоод – Сайн байна уу? би Амай байна, чамтай танилцъя! Гэж хэлэх утгагүй байсан тул ямар нэг шугамаар дотносохыг хүсэж байсан юм.

Түүний нэрийг, ямар царайтайг мэдэхгүй, гэхдээ шинэлэг сэтгэлгээ нь надад маш их таалагдсан тул, яачиж байсан таньлцаж, дотны хүрээний бусад гишүүдтэйгээ танилцуулахыг хүсэж байсан юм.

Түүхээс…

Тээр нэгэн жил гудамжны сурталчилгаануудад www.OLLOO.mn гэсэн өвөрмөц сурталчилгаа харагдаж эхэлсэн юм. Хүн ард интернэт гэдэг зүйлрүү нэвтэрч амжаагүй байсан үе.

Гадаадад буй Монголчууд эх оронд болж буй үйл явцын талаар хэрхэн мэдээлэл олж авах тухай толгойгоо гашилгаж байсан үе. Тухайн вэб хуудасны талаар ойлголтгүй байсан ч, сурталчилгаа, загвар нь хүний нүдэнд тусах байдалыг нь хараад мэргэжлийн авьяастай ажил болохыг ойлгосон юм.

Хэдийгээр би тухайн үедээ дэлхийн хэмжээний шинэлэг техник технологийг судлаж, орчин үеийн шинэ төхөөрөмжүүдийг нутагтаа нэвтрүүлж, өөрчлөлт хийхийг хичээж байсан ч, интэрнэт гэдэг зүйлрүү тэгтлээ нэвтэрч амжаагүй байсан юм.

21 зуун гарсан цагаас хойш Монголын мэдээллийн технологийн түүхэнд бичигдэх баатар гэж хэлж болно.

Яагаад? Гэж үү?

Яагаад гэвэл тэрээр анхдаг ч байсан юм.

Интернэт буюу мэдээлэлийн эрэн дэлхий дахинаа ирсэнийг хамгийн анх мэдэрсэн гэж болно.

Шинэ шашны ач холбогдол хүчийг нь ойлгосон энэ залуу түүнийг ашиглаж ажил болгосноор олон зууны түүхтэй Монгол оронд мэдээллийн хувьсгал гаргасан юм.

Тэрээр хаанаас энэ санааг авсаныг мэдэхгүй, гэхдээ интернэт дээр төрөл бүрийн мэдээллийг цуглуулж, хэрэглэхэд амар байдлаар байрлуулсныхаа ачаар богино хугацаанд гадаад болон дотоодод буй олон уншигч хэрэглэгчдийн анхаарлыг татаж.

Улмаар Улсын удирдлага, төрийн удирдлагыг сонгох сонгуульд хүртэл нөлөөлж чадахуйц том 4 дэхь засаглалын жинхэнэ нүүр царайг бий болгосон юм.

Миний өөр нэг найз Гамбаатай нэг өдөр ярилцаж сууж байтал тэрээр намайг Энхбаатартай танилцуулах хүсэлтэй байгаагаа хэллээ. Клуб 21 ийн гол давуу тал нь шинэ сэтгэлгээтэй залуус хоорондоо бие биенээ таньж, улмаар хамтран ажиллах зам олох байсан юм.

Энхбаатар гэж өөрийгөө танилцуулсан залуу нүдэнд дулаахан, санагдахаас гадна тухайн үед нийгэмд дэлгэрч эхэлж байсан – МӨНГӨ БА ТҮҮНИй ХҮЧ! Гэдэг онолд автаагүй нь мэдрэгдэж байсан юм.

Соёлын төв өргөөний дээгүүр давхарт байрладаг 3 өрөөтэй албан тасалгаа нь энгийн бөгөөд. Интернэт холболттой цөөхөн хэдэн компьютерүүд нь дэлхий дахинаа мэдээллийг шуурхай дамжуулж, төрийн тэргүүнээс авахуулаад жирийн иргэн хүртэл байнга шагайдаг нийгмийг удирдах хүчтэй хэрэгсэл болсон байсан юм.

Тухайн үед надад өөрийн гэсэн вэб хуудас хийх шаардлага их байсан, хуучны нэгэн найздаа уридчилгаа мөнгө өгөөд ажилаа захиалсан боловч, голын нөгөө эрэгт гараад өнөөг хүртэл холбоогоо тасалсан юм.

Бид хоёр тухайн үед тэгтлээ сайн дотонсож чадаагүй юм. Тэрээр гэр бүлтэй өөрийн гэсэн амьдралаа зохицуулсан байсан тул байнга ПАРТЫ энээ тэрээ гэж явдаг залуу сонин биш байсан байх.

Гэхдээ шинэ танилаа би бусадтай танилцуулахыг хичээж байлаа.

Нэгэн өдөр холын замд гарах бэлтгэлээ дуусах үед- Би эх оронтойгоо холбоогоо хэрхэн хангах вэ? Гэдэг асуудал бий боллоо, блог вэб эрхэлдэг өөр найзуудаасаа асуусан боловч бүтээгүй бөгөөд Энхбаатар найз дээрээ очоод асуух төдий миний блогийг хийгээд, богинхон хугацаанд ажилладаг болгосон юм.

Ажилаа мэддэг хүн манайд байгаад баярлаж байлаа.

Өнөөг хүртэл өөрийн блог, уран бүтээлийн вэб хуудсаа хийж чадахгүй, дэлхий дахинаа, гадаадад буй Монголчууддаа танилцуулж чаддаггүй олон уран бүтээлчид байгаа шүүдээ.

Тэгтэл тэр болгон инеэрнэт ашгилдаггүй, сайн ч мэддэггүй найздаа богино хугацаанд вэб хийж өгсөнд би түүнд баярлаж явдаг юм.

Ийнхүү замд гарлаа…

Миний эхний вэб надад хүнд байсан, жил хагас гаруй ямарч мэдээлэл оруулж чадахгүй байсаар, улмаар хаалгасан юм. Домайн нэрний төлбөр төлөх гэдэг бас ойлгомжгүй элдэв банкны карттай холбоотой байсан тул, африкийн ширэнгэн ойгоос ямарваа нэгэн шинэ арга олж өгөхийг гуйсан юм.

Тэрээр wordpress гэдэг ашгилахад хялбар, үнэгүй тийм блогны загварыг олж өгж, шинэ над шиг аяны хүнд хялбар загварын блог нээгээд, домайн .МН хаягийг бадарчилж буй анхны Монгол залууд үнэгүй өгөхийг гуйгаад бүтээсэн байлаа.

Ийм сайн найз олно гэж ямар хэцүү вэ?

Гэж ганцаараа аялаж байх үедээ бодож билээ.

Аялалын өдөр тутамын тэмдэглэл та бүхэнд үнэгүй хүрч, техникийн саатал элдэв асуудлуудыг өөрийн ажлын хажуугаар зав гарган хийж буй миний найз Энхбаатарт www.amai.mn блогийг уншдаг залуус баярлалаа гэж хэлхээ битгий мартаарай!

Агтны хариу байгаа гэдгийг би бас энэ тэмдэглэлээрээ хэлмээр байна.

Зовсон цагт нөхрийн чанар танигдана гэдэг уг ямар ортой болохыг бэрхшээл тулгарч байх үед ойлголоо. Миний найз хэн бэ? Гэдгийг улам бүр ойлгосоор байна.

Хэдийгээр Энхбаатар найзынхаа тухай тэмдэглэлээ өмнө бичимээр байсан ч, Монголыг дахин нэг доргиох дараагийн хөтөлбөрийг хүлээсээр байгаад тэсэлгүй биччихлээ.

Одоо найз маань Партизаны үйл ажиллагаа явуулж байгаа юм шиг, нуд таг чиг байх шиг…

Яг юу болж байгаа талаар сайн мэдээлэлгүй байгаа ч Энхбаатар гэдэг интернэт дээр мэдээлэл оруулж, нэвтэрч буй хүний тоо сурталчилгаагаар өөрийгөө болон ажиллаж буй хүмүүсийг цалинжуулж чадсан, нийгэмд үзүүлж буй өөрчлөлтөөр улс төрийн нам хүчний анхааралыг татан, МОНГОЛЫН ХӨРӨНГИйН БИРЖ дээр вэб хуудсаа хувьцаагаар борлуулсан тийм залуугийн ажил дээр эргэлзэх би юу билээ?

Энхбаатарын ажлыг сайн мэдэхийн хувьд www.voodoo.mn вэб сайтаар зочилоорой! Баталгаатай сайн ажил болно гэдэгт өөрийн баталгаагаа өгмөөр байна.

Хэдийгээр энэ бичлэг сурталчилгаа шиг харагдаж байгаа ч, хүмүүсийн сэтгээгүйг хамгийн түрүүнд сэтгэж чадаж буй ийм найзаараа бахархаж, хэзээ нэгэн цаг хийсэн ажилаараа ард түмний хүндэтгэлийг хүлээж, улс орны мэдээллийн аюулгүй байдал болон иргэдийн боловсролын бодлогод хувь нэмрээ оруулна гэж би хувиасаа найдаж байгаа шүү!

Энхбаатараа чамтай танилцаж, нөхөрлөсөн тэр өдөр миний хувьд маш чухал бөгөөд сайн өдөр байсан юм шүү!

Баярлалаа.

Ганцаараа шинэ жил, цагаан сар төрсөн өдрүүдийг тэмдэглэж байх үедээ – хэрвээ гэртээ байсан бол найз нөхөдтэйгээ юу хийх байсан болоо? Гэж бодогдох юм.

Нэг үе олон найзтай байсан боловч нэр хүнд, алдар гэдэг зүйлд автсаны дараа туурч хэн нь хэн бэ? Гэдэгт эргэлзэж эхэлсэн билээ.

Харин холын замын дараа жинхэнэ найз нөхөд дотны хүмүүс эцсийн мөч хүртэл хажууд байж, ганцаардсан ядарсан үед тусалсаар байгаа юм.

Өнөөдөр миний сайн найзуудын нэг Энхбаатарын тухай бичихээр шийдлээ.

Монголд түүнийг мэддэг хүн их эсэхийг мэдэхгүй гэхдээ бид түүнийг ОЛЛОО Энхбаатар гэдэг юм.

Монголын шинэ АЛТАН үеийн нэг үлгэр дууриалал гэж хэлж болно.

Horaayy..there are 13 comment(s) for me so far ;)

#1

Түүн шиг сайн хүнтэй учирсан та азтай хүн юм. Түүн шиг мундаг хүн энэ цаг үед амьдарч байгаа нь бид азтай улс юм.

Anima wrote on 2010/02/24 - 05:40
#2

hi amai toloblgoo yu bolson be?xaaguur ybax huseltei bn? KAZAKHSTAN TURKENISTAN TGD IRAN GEJ ORVOL YMAR VE?AYLALIIN TOLOVLGOOG NI SONIRHOJ BN SHVV XARUI OGOOREI?

erka wrote on 2010/02/24 - 06:49
#3

Hi Mongol hun ayalaad amai.mn mini oroh mun ulsuudiin hamgiin engiineer mdeelel avah sit bolj chdsand chamd bayr hurgeed amjilt husye.
Suulin ued chinii niitlluud uls ornii ayallin talaar bus nileen huviin sonirhol davamgailah nomloluud aildah bolj ene chamaas zuvhun ayalaliin adal yavdal busad ulsin aj amidral setgehuin mdee mdeelliig chamas huleej bgaa.
Ayalaliinhaa ramandaa 55%deesh barij tiijignuul yasiin Amai hughsuun.Bid chamas enig l huleej bga.
Daraagiin ayald amjilt eruul enh husye

MAN wrote on 2010/02/24 - 07:07
#4

Amai yu bichihig hussenee l bich. Ene bol Amaigin ertonts bid tuund zochilj bn. Mon ertontsinh ni neg heseg bolj bas holbogdoj bga shude. Enhbaatard bayarlalaa. Ih heregtei zuil hiisen hiij bga shu.

otgonbat wrote on 2010/02/24 - 10:07
#5

Enhbaatartaa bayarlalaa! Ajild ni amjilt husye!

baje wrote on 2010/02/24 - 15:02
#6

Gotcha Enhbaatar ch mundag setgegch shyy

Ван wrote on 2010/02/25 - 00:04
#7

Enhbaatar ahad bayarlalaa. sain bna uu bi unudur neg hezeenii ch yum be dee neg sonin garchiglaj bgad aawiin tan yariltslagiig unshsan yumaa tegd tanii blogoor zochilmoor sanagdad. hairlahaas aidag bolj bolohgvi shvv ter sxan aaw eejiin achig hariulj sxan xanit bolod xuurxun achiig n tewrvvleh heregtei shvv za bi ch gsn hezee negen udur zayanihaa hanitai uchirna gedegte burhnii nadad uguh ter sxan hvntei uchrad jargaltai amidarna gedegte hezee ch ergelzdeggvi hotod hed honog aygvi goe dulahan bsan yag l hawar shig daanch odoo joohon hviten bna mongoliinhoo hawriig vzeegvi 4 jil bolchihson uu bi hawart neeh durtai bish ldee gehdee yag tsas hailad l dularah ter neg goe ve bdagdaa chiig vnerteed neg l goe ter ved uuriin erhgvi tatagdaad hen negniig vgvileed eheldeg gehvvdee hvmvvsiin heldgeer hawriin sindrom hehe zaza bichih gej bsan sedweesee zunduu hazaichihjee dotroo bga zvilee tanid bichj setgelee joohon zaitai bolgoh gesin bi umnu n neg tm aimar bardam bsan l daa odoo bodohoor teneg ch yum shg gewch odoo shal ondoo bolchixson joohon dotogshoogoo hvn bolson gehvde ih yum bodoj ih yum ergetsvvldeg bson geh ch yumuu ene n my amidraldaa hiisen neg tom aldaanaas vvdelt l dee aldaa gej chuham yu we haaya bodohoor ene aldaa nadad ih yumiig oilguulj ugsunch yum shg aldaagv bsan bol bi gdg hvn nuguu l iherhvv bardam heweeree bh bsan bh gewch odoo boltol iim aldaa gargasandaa uuriguu uuchilj chaddaggvi boldog bol yag l tani shig delhiig toirmoor eswel hen ch namaig medehgvi gazarluu zugtchihmaar sanagdawch hairta aaw eej egch dvv nadad mash ih itgedeg ah ger bvliinhnee bodohoor hetsvv yumaa hend ch helegvi helj chadahgvi bolohooroo mash ih gantsaardhiin zarimdaa uilmaar sanagdaad gewch uilj chaddaggvi uilah ch erh bhgvi yum shg gewch burhnii sanamsargvi bvteel bish gedgee medreh bvrdee zvgeeree chadna gej uuriiguu uuruu l zorigjuulahin gewch dahiad uuriguu buruutgahin yadaj tani shg zorilgiinhoo tuluu jargaltai zowlong amsaj bgaa bol sxan bhsan gewch yunii tulu zorij temvvlehe ch medkvv ymar zvil hiiwel bi uurtuu setgel hangaluun sxan bhaa ch medkvv neg l tm bolchhood bnda gewch udahgvi bi gdg hvn uuriin ywah estoi ter l zuw zamaa oloh bhaa ta ch gsn nadad amjilt hvseeree za gantsaardlaa tailj dotroo ongoilgoh gsndee iim zvil bichlee joohon ch gsn setgelee ongoilgoson bolohoor odoo sxan untaj amarlaa ta ch gsn sxan amrarai hooloo sn idej sn untaj amarch bgarai tegd dahij eh ornoosoo ywah shaardlagagvi boltloo bvh delhiig tuulaad sxan eh orondoo elgen sadan etseg ehdee enh tunh udahgvi irerei bi ch gsn tanii blogoor zochilj bnaa bayartai amjilt hvsie

HERLEN wrote on 2010/02/27 - 13:53
#8

bi odoo 16tai erh jil 17 hurne hii nasaaraa 18tai gesen ug… AMAI.Mn orood udaagui hed heden yum unshij uzlee ene dundaas hed heden zuiliig oilgoloo bas hed heden zuiltei sanal niilehgui bna.. Mongold zaluu hun buriig muugaar helj bn shuudee ardchilal hogjson gej yrih bolowch unen heregtee ardchilaliihaa mon chanariig oilgoogui bna gj bodloo.. Bidnii mah tsusand hewshmel togtson ter zuils ardchilald niitsehgui bn shuu dee barag l hereggui yum shig bid hogshin nastai huniig hundeldeg shuudeee yamarwaa neg shaardlagaar humuujil maani uund taarahgu bh shig buh hun tegsh erhtei adilhan baih gesen bolowch ardchilaliin aldaanaas bolood bayan yaduugiin haritsaa uusdeg ene zuilsees bolood hogjihgui bna bayan geh humuus n heterhii zuzaarch yaduus n nimgerseer llll… ene chuhal bish bhaldaa gehdee hun bur biy biyniigee oilgood zowoor huleen zowshoorwol ll bidnii mongol hogjino shuudee zaluus bid huuhduud bid bugdeeree l ene ulsiig awch yawah tul dor burtee 1 1 zuilseer shildeg n bh heregtei

Manlai wrote on 2010/02/28 - 12:46
#9

Enhbaatart Bayarllaaa

Shenyun wrote on 2010/03/01 - 06:41
#10

enhbaatart bayarlalaa

bayanmonkh wrote on 2010/03/03 - 07:16
#11

Enhbaatart bayarlalaa.Chi sain zaluu bn

Xman wrote on 2010/03/07 - 10:57
#12

hi amai chinii and enkhbaatart bayralaa gej helii ushuuu shine zuil sedej hiij bgarai

orgil wrote on 2010/03/11 - 09:41
#13

Энхбаатар ахдаа баярлалаа!

sid wrote on 2010/03/24 - 07:10
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.