2017 оны 1 сарын 27

Монгол Бадарчин 5-р аян. Канадын Эдмонтон хот.

Mongoloid

Зөвлөлт Холбоот Улсад багадаа сурч байхдаа, хичээл дээрээ Монголойд гэж үг анх сонсож, утгыг нь мэдээд ихэд бахархдаг байлаа.

Дэлхийн хүн төрөлхтөнийг зүс царай, гени, үүсэл гарлаар нь ялгахдаа цайвар арьстай, цэнхэр ногоон нүдтэй, шаргал цайвар үстэй Уралын уулсын цаанаас гаралтай хүмүүсийг Европойдын төрх (race) эсвэл Кавказууд гэнэ, Ази тивээс гаралтай, чагтгар нүдтэй, өргөн царайтай, бор арьстай хүмүүсийг Монголойд төрх буюу Нүүдэлчдийн угсаа гэнэ, харин хар арьстай, буржгар хар үстэй Африк тивээс гаралтай хүмүүсийг Негройд төрх гэж томъёолох хэрэгтэй гэж Зөвлөлтийн хичээлийн програмд зааж байлаа.

Хятад хүмүүсийг бас Монголойд төрхөд хамруулж үздэг нь сонин байв.

постер

фейсбүүк: Амай “Гайхамшигт Ертөнц”

Амай  “Амьдрал Сайхан шүү”

Амай “Сайн Сууж Байна уу”

Амай “Дэлхийн Нэг Өдөр”

Амай “Цаг Хугацаагаар”

Эхний хоёрыг ойлгож байсан ч, Негройд гэх үгийг хүмүүс инээдэм хийх үед хэлдэг байсан нь сонин. Негро гэдэг нь Латин хэлээр “хар” гэсэн өнгийг нэрлэдэг болохыг сүүлд, том болоод ойлгосон юм. Африк гаралтай хүмүүс ингэж дуудуулах их дургүй юм билээ шүү.

Би бол Афройд гэх байсан болов уу.

Хамгийн том нутагт,олноороо тархсан хүн дүрстийн төрөл бол Монголоос гаралтай Монгол төрх Mongoloid гэдгийг тухайн үед сонсоод, манайх нь яагаад үүнийг мэддэггүй, бахархдаггүй юм бол оо гэж боддог байж билээ.

Дэлхийн хамгийн том нутагт тархсан хүн төрлийн эх нутаг нь, 800 гаруй жилийн түүхт, нүүдэлчин бүх овог аймгуудын ураг нэгдсэн Монгол Үндэстний улс.

Монгол Үндэстэн одоо цагт цөөн хүнтэй ч, дэлхийн түүхэнд маш том үүрэг гүйцэтгэсэн хүмүүс. Байгалийн хамгийн онгон нутгийг хадгалж үлдээсэн, Дэлхийн жолоог барилцсан, хүн төрөлхтөнд үндсэн Хууль, Засаг бэлэглэж, интернэтийн эхлэл болох Өртөө шууданг танилцуулж, энэ цагийн эдийн засгийн гол тулгуур цаасан мөнгө, Төрийн Мөнгөн тэмдэгт, Ханш гэдэг зүйлийг анх нэвтрүүлсэн шүү дээ.

Энэ цаг үед Дэлхийн Төв шилжиж байгаа “Чайна”- гийн нийслэл болон одоогийн газар нутгийг нь Монгол Үндэстэн бүтээж өгсөн, Дэлхийд газар нутгаараа хамгийн том, Хүчирхэг Орос улсын шав суурийг нь Монгол Үндэстэн барилцсан.

Монголойд гэх үг утгыг анх Томас Хэнри Хаксли “Thomas Henry Huxley” гэх биологч 19-р зууны сүүлээр анх хэрэглэж эхэлсэн бөгөөд монголжуу царайтай хүмүүсийг (бас Энэтхэгийн Дравидианчууд, Төвдүүд, Хойд болон Төв Америкийн уугуул омгийнхон, полинезчууд) нэгтгэн харж, ангилдаг болжээ.

Монголойд хүмүүсийн нийтлэг онцлого бол “Монгол Хөх Толбо” гэдэг хөхөрсөн тэмдгийг, өгзөг нуруу тус газраа төрсөн цагаасаа тодорхой хугацаанд тээж яваад, тэр нь улмаар алга болно. Өвчин зовиургүй гэж шинж тэмдэг дээр бас тодорхойлсон байна.

Азиуд гэж нэрлэдэггүй байсан бас нэг шалтгаан нь Ази тивд амьдарч байгаа үүсэл гарал өөр хүмүүсийг ялгаж салгах хэрэгтэй байсан болов уу. Арабууд, Энэтхэгүүд, Хятадууд гэхчлэн.

Жон Лэнгдон Хэйдон Даун (John Langdon Haydon Down) гэдэг физикч хүн, төрөлхийн ургийн гажигтай хүмүүсийг судалж, оюуны хомсдолтой тэдгээр хүмүүсийн  өвчний оношийг тогтоож, “Дауны синдром” гэж өөрийн нэрээр нэрлэжээ.

Даун гэдэг нэр нь англиар доошоо гэсэн үгтэй адил бичлэг, утгатай юм.

Дауны синдромттой хүүхдүүд төрөлхийн оюуны сааталтайгаас гадна нүд, царай нь Монголойдтой төстэй гэж тэрээр 1866 онд буруу жишээ авч, томъёолсноос болж, тухайн үеийн Европчуудын дунд “Монголойд” гэдэг нь оюуны гажигтай хүмүүсийг бас нэрлэдэг юм байна гэж буруу төөрөгдөл бий болсон юм байна.

Монголчуудыг санаатай гутаан доромжлох ажиллагаа ч байсан байж болох.

Цагаан хүн Даун синдромтой болохоороо хувираад монголждог гэж хэлээгүй л байгаа даа.

Хэрвээ би аль нэг шинжлэх ухааны олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрдмийн зэрэг, цол хүртээд, хүн төрөлхтний нэгэн сод үзэгдэл болох “Альбино” –г судлахдаа, тэдний нүд сормуус нь цайвар, арьс үс нь цагаан, Европойдууд ингэж үүссэн байж магад гээд жишээ авангуут, дэлхийн интернэт өлгөж аваад, цайвар арьстай хүмүүсийг Альбиночууд гэж өвчний нэрээр нэрлэж эхлэхтэй адил үйл явдал зуу гаруй жилийн өмнө Баруун Европт болоод өнгөрсөн байгаа юм.

Монгол Үндэстэн гэдэг бол хүн төрөлхтний хамгийн эртний соёл иргэншил болох Нүүдэлчдийн угсааны овог аймгуудын, ураг нутгийг нэгтгэсэн Эзэн Хааны удмын улс.

Дэлхийн хамгийн эрс тэс цаг агаарт амьдарч ирсэн өнө эртний хүчирхэг Хүн дүрст.

Монгол нэрийг гутаах нь Монгол үндэстнийг гутааж буйтай адил гэж үзэн, НҮБ Монголойд нэрийг буруу хэрэглэхийг хориглосон тогтоол, захирамж гаргасан байдаг.

Бичиг үсэг тааруу, боловсролгүй, интернэт ороод ямар учиртай үг болохыг олж чадахгүй гадны харанхуй хүмүүс хорвоогоор дүүрэн.

Тэд энэ хэллэгийг хүн доромжлох үедээ хэрэглэсээр байгаа.

Өнө эртний соёл, Үндэстнийг ийм үгээр доромжилж болохгүйг гадныханд цаг тухайд нь ойлгуулж байх хэрэгтэй гэж бодож байна.

Холын замд гарахаас өмнөхөн нэгэн Франц хүүхэн надад– Чи монголиан! гэж хэлснийг ямар утгаар хэлж буйг тухайн үед би мэдээгүй, тоохгүй өнгөрч байсан. Харин Европын бүсэд орж ирээд Монгол гэх үгийг ямар үед өөр утгаар хэрэглэдгийг анх ойлгож билээ.

Европын түүхэнд, хүмүүс мал аж ахуйгаасаа хөндийрч, байгалын хуулийг ойлгохоо больсон жишээнүүд олон байдаг. Жишээлбэл Францын Алтан ургийн гэр бүлүүд титэмээ алдахгүй гэж өөрийн цусны хүмүүс, ах дүү нартайгаа гэрлэж, үр тогтоож, аймшгийн үр дагаварыг ард иргэд нь эдэлж байсан жишээнүүд байгаа.

Гэтэл манай бүх нүүдэлчдийн түүхэнд төрийн удирдлага тэгэж, хаяа хадарч, цус ойртож байсныг байсныг мэдэхгүй. Харин ч, цус ойртохгүй, гадагшаа уусахгүй, нарийн зохион байгуулалттай хүн амаа өсгөж, үржүүлэх бодлого хэрэгжүүлсээр ирсэн.

Манжийн ноёрхлын 200 гаруй жил, Зөвлөлтийн нөлөөллийн 70 жилийн хугацаанд Монголын эртний ургийн бичгүүдийн олонхи нь устаж, хөтлөх, өвлүүлэх ажил суларч, зарим нутагт үгүй болсноос сүүлийн жилүүдэд бид аюултай төөрөгдөлд ороод байгаа билээ.

Ургийн бичиггүй болсон цагаас хойш, есөн үеээ мэдэх, өвөг дээдсээ дурсах, цус махаа таних бодлого үгүй болсны сөрөг үр дүн нь өнөөдөр зарим аймгийн зарим сумд, хотын иргэдийн дунд гарч байгаа. Гэхдээ өнө эртний овог аймгуудын үр сад Бид, ураг угсаа, өвөг дээдэс, үеээ мэдэхийн чухлыг ойлгож яваа цагт, устах асуудалгүй гэж бодож байна.

Их Хааны эзэнт гүрнээс хойш үлдсэн, сүр хүчит, дайнч нүүдэлчдийн Монгол гэх айдас төрүүлэм нэрээр хүүхдүүдээ айлгадаг Европ хүмүүст, Монголойд гэдэг үгийн буруу утга таалагдсан нь мэдээж. Цээжлэх  хэцүү байгаагүй болов уу.

Харин энэ үгийг хэрэглэдэг хүн өөрийгөө ямар харанхуй бүдүүлэг гэдгээ харуулах тул, ямарч тохиолдолд өөрсдийгөө хэн билээ гэдгээ санаж явахыг хөх толбот Монголчууддаа захия.

Horaayy..there are 18 comment(s) for me so far ;)

#1

Todruulga: Mongolismus, mongolide gej setgetsiin uvchiniig tegej nerledeg baisan shuu dee! Odoo ch tegej nerleed baigaa, (Down-Sindrom. Mongol uls 1965 ond alban yosoor gomdol gargaj, ene neriig hereglehgiu baihaar togtson yum.
Ene uvchnuur tussan humuus “mongol” humuustei adilhan tsaraitai boldog uchraas tegej nerlesen. Ene uvchniig neesen hun yagaad “mongol”-iig songoj avah bolson ni sonin sanaddag yum!

zaluu wrote on 2008/04/19 - 19:31
#2

Bi Germand dund surguul’d surch baihad biologiin bagsh down-syndromni talaar yarihdaa mongolismus gej minii uur ih hurgej bsan yum. Bi ingej nerleh n’ buruu gej uchir nachirtai n’ tailbarlasan bolovch ter nuhur dahin tegej helehed nadad durgui yum uu daa l gej bodson.
Daraa n’ ih Suguul’d orood down-syndrom uzehed dahin doromjloh yum bol bosoj zogsoj baigaad jijighen lekts tavina gej bodoj bsan chin’ manai bagsh ene buhel buten undesteniig yamar ch undeslelguigeer doromjilson buruu ner shu gej shuud tailbarlasan yum. Uhaantai medlegtei humuus l iim l baigaa yum

23 wrote on 2008/04/21 - 21:13
#3

Tiim shuu
Bid Mongoljuu buyu Mongoloid humuus.
Genetikiin huvid A,B,C,D,G,F hemeeh Azi hunii ginetikiin kod/DNA/iin tuluulul bolson Mongolchuud bilee.

Haramsaltain “Mongoloid” gej “Douni ham shinj”iin neriig anduurch nerelseer bn. Ug n “Douni ham shinj” gej Delhii dayar alban yosoor nerleh bolson.
Gevch medleggui neg n Mongolchuud bidniig medrel muutanguud gej oilgodog bololtoi.

Buur Cambridgiin English-english tolin Mongoloid hemeeh uvchin hemeen tailbar oruulsan baidag yum. Angli hel meddeg bol ter toli zohiogchdod gomdol meduuleh yum san.
Angli hel sain meddeg hun baival buh english-english tolind baidag ene tailbarin talaar gomdol bichih ilgeej uguuch!

Amai chamd amjilt husye. Mongoldoo sain yavj ireerei!

Bayasaj
2008-V-18

bayasaj wrote on 2008/05/18 - 21:40
#4

Үнэхээр сайхан хэллээ би бас ийм бодол тээж явдаг билээ хэн нэгэн хүн адил сэтгэж байх нь гайхам хэрэг юм.Залуус Монголчууд минь урагшаа

NIRUN wrote on 2009/04/20 - 14:55
#5

Minii bodloor arisnii ongoor anh todorhoiloh oroldlogiig europiin erdemted hiij baih ued azi tivees tedend hamgiin tanil hamgiin gun setgegdel uldeegchid n manii ovog deedes baisnaas azi torhtong mongoloid gej nerlesen yum bolovuu.Manaihan urd zug yavahdaa oorsdiigoo mongu gej heleed baidiin.Hujaagaar bol shuud teneg gesen utgatai ug shuudee.Solongosoor ch adilhan Mengu mangu.Tegeheer oorsdiigoo Mongu bish Mongol gej zasaj helj baival ug n zugeer.End tend ochood l bi manguu geed yavah bas saihan ch bish l dee

buugiib wrote on 2009/05/23 - 00:43
#6

Ene ug helleg ali 1800 gaad ond bii bolson buduuleg ner tomyo bolovch odoog hurtel yalanguya europiin ornuudad hereglegddeg yum bna lee. French nevterhii toli Larousse(huuhded zoriulsan dugaart)2006 onii hevlelted hurtel mongol gej setgetsiin hund saataltai hun, mongol huuhed gej medrel muutai huuhed. Mongolism- mongoloor baharhaj tenegleh uzegdel geh maygaar tailbarlasan baisan. Ene ner tomyog zohioson Down gegch adgin amitan Hong-Kong d olon jil suurishsan hyatadjsan hun bsan gedeg. Minii bodloor ene tsaanaa hyatadiin Mongoliig delhii niited jigshuuleh gesen sanaa. Ternees bish iim uvchtei hun delhiin ali ch untsug buland bii.

Nuguu talaar ene erdemten Down bol angli hun, anglichuud ertnees survaljit udam ugsaaga taslahgui gej uyeelud, oiriin hamaatnuud hoorondoo gerledeg baisan. Tiimees ene survaljit garaltai Angli, France ornuudad iim uvchtei tsus oirtson humuus ih baidag. Ingeed huurhii yaduu buurai tsuuhun mongolchuudad ene neriig tohoj, hel n unjsan, bogino muchtei, guliisun nudtei gej delhii dahind taraaj uvug etseg, bidnii hairtai dotno humuusiig doromjilson.

Bid ene buruu gedgiig hezee negen tsagt delhii dahind yag tednii adil taraaj, zarlah heregtei. Ugui bol europe huuhduud iim buruu oilgoltiig baga nasnaasa olj avsaar baina.

Mongolka wrote on 2009/06/21 - 04:02
#7

“Solyotoi” bish “Soliotoi” gej bichdeg shuu

muisy wrote on 2009/08/29 - 01:04
#8

bi bas anh eniig sonsood yamar ih uur hurch bsan gej sanana! mongol gedg ugeer medrel muutai humuusiig heldeg ene yvdaliig mongoliin zugees taslan zogsooh heregtei shuu de! buhel buten tuuhen ard tumen, undesteniig ingej doromjloh erh bhgui!

mgl girl wrote on 2009/10/20 - 20:53
#9

Minii bodloor hun buhen dor burdee hii buhimdahaas hamtraad ymar negen arga hemjee avuul yasiin be.End sain english heltei hun baigaa l biz de.tegeheer olon ulsiin hunii erhiin horoond urgudul bichih ch muu ymar neg argaar eserguutslee ilerhiileh heregtei bishuu.ene mongoloid gedeg doromjloliig gadaadad amidarsan hun bur l ymar neg hemjeegeer medersen baigaa.Tiimees bid duugui l baigaad baival tsaashlaad bidnii ur huuhed amsah l bolno shuu de.tegeed ted mini Mongol hun bolj tursunduu gutrah,eh ornoo dord uzeh uzel bii bolbol yanaa. odoo tegvel hun bolgon Mongol ulsiin eronhiilogchid ch ymuu Mongoliin Hunii erhiin horoo tsaashlaad Olon ulsiin hunii erhiin horoond ene talaar zahidal bichii l de. Mongoliin tur zahirgaanii web site ni : http://www.pmis.gov.mn

MGL wrote on 2009/11/26 - 10:57
#10

Bi eronhiilogch bas Mongoliin hunii erhiin horoond zahidal bichseen
ene sedviig hundsun Amaidaa bayarlalaa.Ayn zam chini ulziitei sain baih boltugai.

MGL wrote on 2009/11/26 - 10:59
#11

mongolchuud mash tsarailagshd

Энхтайван wrote on 2010/01/18 - 19:29
#12

1#-d Dawn syndrome-g tussan white-uudiin nude ni jartaij, shanai ni orgosoj mongol torhtei boldog uchraas tegj nerlesen gej manai bagsh helsen kkk

Amartuvshin wrote on 2010/03/27 - 06:48
#13

5-g demjij baina, zarim oyutnuud oorsdiigoo mongu geed bdag, mongol gehiin orond, ene ni shuud zerleg buduuleg ard tumen gesen muu utgiig aguulsan hanznii unshlaga shuu humuusee, Japan bolon Korea-d yag adilhan ene hanziig heregledeg, daraa naizuud chini 몽고 mongu gej bichsen baival zasaj ogoorei!!

Amartuvshin wrote on 2010/03/27 - 06:56
#14

Tiim shuu, bi jpn amidardag.Jpnuud bolhoor mgl geheer l shuud sumo, asashoryu geed l heldeg bolowch zarim uur humuus n shooloh tohioldol gardag bsn.Nadtai hamt ajildag bsn neg brazil zaluu yagaad mongol gedeg nertei ym geed l ineegeed shooldog bsn.nutagt n bolhoor medrel muutai uwchtei hachin humuusiig mongolina gej nereldeg gej bsn.Yur n deer uyd dain baildaanii uyd mglchuud yanz buriin sonin arga hergelej daisnaa ailgaj buulgaj awdag bsn ym shig bgaan.Baabariin nuudel suudal deer delgerengui bichsen bdg shuu dee.Manai mglchuud iim gaihaltai tuuhtei humuus bj odoo bj bgaa bdl jaahan haramsah setgel uneheer turuh ym.Turd unench setgeltei aytaihan heden humuus bdg bol…..
Uuj idej nasnii hooloo beldehee l turuulj bodson humuus bh yma daa

enkh wrote on 2010/04/02 - 19:28
#15

Down syndrom өвчнийг тусдаггүй, харин энэ нь төрөлхийн хромосомын өөрчлөлттэй хүмүүсийг хэлдэг юм шүү! Монголд ч ийм хүмүүс нилээд бий. Дэлхий дээр 800 төрөлтөд 1 тохиолддог. Энэ нь тэр хүний, эцэг эхийнх нь алиных нь ч буруу биш. Яг нарийн шалтгааныг шинжлэх ухаан тогтоогоогүй байгаа.
Тэд заавал сэтгэл мэдрэлийн өвчтэй байх албагүй байдаг. Харин ч ихэнхдээ маш сайхан сэтгэлтэй, ямар нэг зүйлд сэтгэлээсээ ханддаг сайхан хүмүүс байдаг юм. Харин тэдний сэтгэхүй, биеийн хөгжил ихэнх тохиолдолд удаашралтай байдаг. Жирийн эрүүл хүүхдээс 4-5 жилээр хоцордог.

Uyanga wrote on 2010/05/15 - 05:29
#16

Хэхэ Үнэн шүү. Гадаад ялангуяа Европ яваад ирсэн хүмүүс ийм эвгүй байдалтай их тулгардаг юм шиг байгаа. Тэр эрдэмтэн Монголчуудад Атаархасандаал тэгэж нэрлэсэн байхаа.

Могул бол Афкан, Хойд энэтхэгийн нэгтгэсэн Чингисийн удмын Бабур хааны шашин соёл өөр боловч том эзэнт гүрэн байсан.

Орос Хятад Энэтхэг гээл бүгд л монголын ачаар өдий зэрэгтэй хүрсэн гэж боддын шдээ. Арабын ертөнцийг жоохон уналтанд оруулцан байж магадгүй хэхэ. Тэгээд одоо өөрсдөө ингээд урд хойгуураа таслуулчаад хяналтанд байж байдаг.

Заза мэдэхгүй би юугаа…

Biziyahi wrote on 2011/01/30 - 11:11
#17

he he ynen shyy!Bi Finlandad amidardag.End bas iim evchtei xyn baidag um baina lee.Tereer nasaaraa McDonald’s ajillasan duu tseetei mongoljuu tsaraitai gej xyn gej endxiixen yaridag um bna lee.End bolovsrol ender boloxoor nadad yamarch asuudal garch baigaagyi.Ene talaar xendej yarij baigaad ni…

Sonali wrote on 2011/04/18 - 20:19
#18

za

gerge wrote on 2017/07/25 - 22:46
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.