Халимаг 3

IMG_209222010 оны 2 сарын 20 ний удур. Орсын холбооны улс Халимаг улс.

Бид алхаж хотын төврүү ордог автуусны буудалруу алхлаа.

Хүн төрлөхтөн бий болсон цагаасаа өөрчлөгдөөгүй бөгөөд, хоорондоо ЭВАЛЮЦ-ийн хүснэгтэнд аль хэсэгт буйгаараа ялгагдах юм.- 90 оноос өмнө нийтийн тээвэртэй байсан , харин одоо ийм хувийн жижиг микро автуусууд үйлчилж байгаа юм! гэж хэлэх үед миний Улаанбаатар бас санаанд орлоо. Гагцхүү автуусууд нь арай тохилог бөгөөд өнгө дотор тохижилтоороо микро буюу манай НИСДЭГ АВС унаанаас дээр байлаа. Иргэд нь бичиг үсэг тайлагдсан тул автуусан дээрхь бичигээр явах газраа мэдэж байлаа. Хашгирдаг автуусны соёл манайд хэзээ анх бий болсон бэ?

Үнэ 8 рубль ( 0.25 УС цент ) тээврийн үнэ хямд байгаа шалтгааныг мэдэх юм бол тухайн улсын бодлогыг бас ойлгоож болох юм. Украйн улсад нийтийн тээвэр маш хямд байсан, энэ нийгмийн халамжиндаа анхаарч буйтай холбоотой боловч техникийн эвдрэлээ нөхөх боломжийг хааж улмаар буруу эдийн засгийн бодлогын гайгаар маш муу тээврийн хэрэгслэл ашиглаж байсан юм. Харин энд хямд тээвэртэй байгаа нь магадгүй хямд түлштэй холбоотой болвуу. Учир нь улсын зүгээс нийтийн тээврийн асуудлыг анхаарахгүй хувийн мэдэлд энэ салбараа өгсөн тул.

Ахмадууд, пенсний хүмүүс хүүхдүүд бүгд төлбөртэй юм байна.

Автуусанд суух үедээ өчигдрийн анхны сэтгэгдлээ бодлоо. 4 жил 3 сар 15 хоног дандаа харийн хүн байж, хаа явсан газраа хүмүүсийн анхаарлыг татаж байсан миний хувьд анх адил царайт хүмүүсийн дунд сууж, хэн нэгний гайхсан таамагласан харц харахгүй байна гэдэг… сайхан юмаа!

Автууснаас буух үед маш том буддын сүм харагдлаа.

Барилга байгууламж сүрлэг, загвар сонирхолтой байсан бөгөөд сүмийн өмнө байрлаж байсан Монгол гэр тэрхүү үзэмжийг үгүй хийж байлаа. Яагаад Монгол гэр гэвэл. Халимагуудын гэр өөр хэлбэртэй, харин үүднийхээ дээрээ хөх өнгөөр оёсон ноорхой СОЁМБО нь өөурийн үүсэл гарлаа илэрхийлж байлаа.

IMG_20942

Дэлхийг тойрох бадарчилал хийж байх үедээ Монголын албан ёсны төлөөлөгчийн газар элчин сайдын яамуудаараа зочилж, Тэнд байрлаж буй Монгол гэрүүдээ харж байсан юм. Албан ёсны Монгол гэрүүдийн бүрээс дээр улаан эсвэл цэнхэр өнгийн нэгэн загварын Соёмбо байсан бөгөөд, Элист хотод харж буй гэр яалтачгүй манай гадаад хэргийн яаманд хамааралтай нь уг загвараараа илт байлаа.

Хэдийгээр миний нутагт байгаагүй ч, Монгол соёмбоо манай гэр хороололд байхааргүй ноорхой хэлбэртэй харсандаа гутамшигтай байлаа. Дотор нь ороод Монголжуу царайтай эгчээс – уучлаарай та хаанах вэ? Гэж оросоор асуух үед өөдөөс – Би Халимаг! Гэлээ.

Зарим улс орнуудад Монголтой яг адил хүмүүс дээр очоод -сайн байна уу? гэж хэлэх үед өөдөөс гайхаж байсан хүмүүс лав Халимагууд байсан болвуу. бидэнтэй маш төстэй.

Дотроо цай, үндэсний хоол, үндэсний хувцасны түрээс эрхэлдэг уг гэрийн хүнээс -Энэ гэр ямар учиртай юм бэ? Гэж асуух үед – бид үүнийг түрээслэж үйл ажиллагаа явуулдаг юм. – Танай гэрийн бүрээс ямар аймар харагдаж байнаа? – харин тиймээ хэд хоногийн өмнө энд шуурга болоод гэрийг эргүүлж орхисон юм, хэдэн Монголчууд ирж тэгшилсэн, бүрээс харин урагдсан.

IMG_2096

- таны бүрээсний өмнөх хэсэг дээр Монгол улсын соёмбо байна, ГЭР, тэгээд маш муухай харагдаж байна, Монголд гэрийн бүрээс муутай хүнрүү зочин зочилдоггүй юм. Ёсоо даагсан бол би орохгүй байсан, гэтэл соёмбо маань хүний нутагт ийм харагдахаар нь асуухаар ирсэн юм. Харин тиймээ, би удирдлагтаа хэлнээ.

Тухайн эгч миний хэлсэн зүйлийг дамжуулах эсэхийг мэдэхгүй, гэхдээ үндэснийхээ уламжлалт соёлоо түгээх, үүсэл гарал нэг Халимаг улсад төрийн соёмбот гэрээ бэлгэнд өгсөн хүмүүс тэгээд хаяад явдаг ёсон байхгүй байгаасай, дор хаяж юмыг яаж мэдэх вэ! Гээд ээлжний бүрээс өгсөн байгаасай.

– Өнөөдөр энэ гэр нээлттэй байна, уул нь дандаа хаалттай байдагшдээ гэж Юля хэллээ.

Үүдэн дээр харсан ядарсан Монгол гэрээ орхиод откритк зарж буй хүн дээр очлоо. Аялал жуулчлал хөгжиж буй, хөгжсөн, хөгжөөгүй улсуудыг дүгнэх маш амар байдаг. Хэрвээ откриткийн төрөл их, чанар сайн байвал тухайн улс жуулчин ихтэй гэсэн үг, хэрвээ откриткууд царай муутай хуучин загварын байвал тухайн улсад жуулчлал өмнө нь байж байгаад одоо үгүй болсон гэж дүгнэж болно, харин Элиста хотын хамгийн үзэсгэлэнт газар байрлаж буй лангуун дээрхь откриткуудыг хараад жуулчлал энд байгаагүй, эсвэл маш бага гэж дүгнэж болохоор байлаа.

IMG_20932

Манай гандангийн хийд баригдсан шалтгааныг санаж байгаа хүн байна уу?

Шашинд үл итгэх үзлийг сурталчилж байсан коммунизм дуусах үед итгэл бишрэл ардчилал гэж итгэснээс үү? эсвэл Буддын гүн ухаан бол Монгол соёлын бэлэг тэмдэг гэж андуурсанаас уу? эдийн засаг олон зуун хувийн инфляцтай байсан 90ээд оны эхэн үед маш их өртгөөр баригдсан билээ.

Иргэдэд итгэл өгөхийг хүссэн сайн санаа байсан байж болох, эсвэл өөрийгөө ирээдүйд сурталчилах ажил байсан ч байж болно. Харин хиймороо сэргээх ном ламаар уншуулахад тэдэн төгрөг! гэж хүний зүрх сэтгэл, итгэл бишрэл дээр бизнесийн үйл ажилгаа хийх татварын бүс компани байгуулагдан гэж хэнч бодоогүй юм.

Гэгээрлийн замд амьдралын бүх бэрхшээлүүдийг туулж байхдаа өөрийн өмнө шүтэж биширч байсан Буддын шашинаа эргэн хартал, шашин биш БУДДЫн ГҮН ухаан байсан байж. Анх Алтан хаан дээр хүртэл Далай багш ирж байхдаа уг гүн ухааны ачаар гэгээрч болох замыг ч зааж байж, харин хэзээнээс бурханд мөнгө төлөөд нүгэлээ наминчилж болно! Гэдэг эндүүрэл бий болсон бэ? Будда багш гэдэг ариун мэдлэгийн эх сурвалжийг Тэнгэр Бурхан шүтлэгтэй ард түмэн БУРХАН БАГШ гэдэг ойлголтруу оруулваа?

IMG_20911

Орчуулагын олон алдаанаас болж, нийгэм эдийн засгийн олон бэрхшээлийг бид туулсаар байгаа билээ. Зах Зээл (фрээ маркэт) Рускиэ братя для Монголов (Орос Ах нар) Жун Гоу (Дундад Улс- Хятад гэж буруу орчуулсан) СССР ( оросууд) энэ мэтчилэн алдаанууд биднийг зөв сэтгэх, юмыг зөв ойлгоход саад болоод байна.

Энэ сумруу орох үед бас л нэрэнд алдаа байгаа харагдлаа. Орос хэл дээр уг утга нь зөв байсан бол Халимаг Монгол хэл дээр алдаа нь илт байгаа юм.

Үүдэн дээр Конфуци өвөөтэй төстэй өвгөний хөшөө байсан бөгөөд бэлэг дурсгал зардаг хүн түүнийг харъя гаригаас ирсэн хүн гэж надад тайлбарллаа.

IMG_20993

Би бол маш энгийн итгэл бишрэлтэй хүн, эволюц болон шалтгаан үр дагварт итгэдэг. Хавтгай газраас болж хүчтэй салхитай, өвлийн цагаан цасан бүрүүлээс болж нүдээ бүрэн нээх боломжгүй тийм нутгуудад амьдардаг хүмүүсийн нүд нь онигор байдаг тул тус өвгөн ялтачгүй АЗИ гаралтай гэж бодлоо. Нүүдэлчин удмыхан Тэнгэр бурхан буюу байгаль дэлхийг шүтдэг тул гуталын үзүүр дээш өргөөстэй байдаг. Түрэгүүдийн үргэлжлэл болох Түркүүд ийм гуталтай, Болгарт бас харагдсан. Тийм өргөсөн хөшуутай гуталыг нь хараад бидний (нүүдэлчдийн) нэг байж болохоор санагдлаа. Харин гартаа барьсан байсан ЛУУны толгойтой таяг, үсээ дээрээ тогтоосон байдал нь биднийх биш санагдлаа.

Цагаан өвгөний домгийг гэртээ хариад дахин унших хэрэгтэй юм болвуу? яг анх хаанаас үүсэлтэй, энэ ИМАГЭ буюу дүр төрхийг аль нутгуудаар бий болгосон нь сонин байлаа. Таягаар дүүрэн солонгын өнгийн хадгууд боосон байсан нь тухайн хөшөө шүтээн болохыг нотолж байгаа юм.

Бид хоёр тус хийдийг тойрохоор шийдлээ.

IMG_21037

Тал бүрт саравчинд гэгээнтэн багш нарын хөшөө байсан бөгөөд дараалсан олон хүрдүүд бас харагдлаа. Энэ хийдийн барилга байрлаж буй хажуугийн орчиндоо тохирхооргүй үзэсгэлэнтэй байлаа. Гэхдээ урлагт үнэ цэнэ байхгүй тул иргэддээ итгэл бишрэл олгож буйгаараа энэ сүмийн ариун унэ цэнэ нь оршиж байгаа юм. Далай багш адислахаар ирсэн гэж хүмүүс бахархалтайгаар яриж байлаа. Оросын холбооны улс хэдийгээр олон шашинтай гэж байгаа ч Ортодоx (Православ) шашины нөлөөнд байдаг юм. Славчуудын ихэнх нь итгэдэг.

Тэд Католик шашны тэргүүн Гэгээн ПАПыг нутагтаа буулгах байтугай дайран өнгрөх виз олгодоггүй шүүдээ, гэтэл Дундад улстай асуудалд орж болох Далай багшийг цагийн дотор дайран өнгөрч уг хийдийг адислах виз олгосон нь тус улсын ерөнхийлөгч Кирсан Илюмжиновын авъяастай холбоотой болвуу.

Дотогш орлоо.

IMG_21083

Үүдэндээ Ислам сүмүүдийн адил гутлаа тайлдаг заншил анзаарагдлаа.

Цагдаа харуултай, ВИДЕО камер ажиглаж байна гэсэн анхааруулгатай.

Дотогш орох үед тухайн хийдийн интериэр маш их таалагдлаа. Манай Гандан хийд шиг харанхуй хүйтэн бус, зурган чимэглэл гэрэлтүүлэгт их анхаарсан, төвд дуу Будда багшийн ариун хөшөөтэй, өөрөөр хэлбэл миний үзэж байсан хамгийн үзэсгэлэнтэй Буддын сүмийн жагсаалтыг одоогийн байдлаар тэргүүлэхээр санагдлаа.

Ханан дээрхь олон зургуудыг ажиглаж, тухайн зураач хүмүүсд юу гэж хэлэх гээд буйг судаллаа, хэд хэдэн Далай багшийн хөрөг байсан бөгөөд, үүдний зуун талын ханан дээр Далай багшийн зургийг амьд мэт зурсан байлаа. Зурмал олон зургуудын дунд маш содон.

IMG_21073

Тус будда багшийн дүрийин хажууд хэсэг сууж бясалгал хийгээд доор байрладаг музейд орж үзэхээр шийдлээ. Доод давхарт өлгүүр, оо, тэгээд үзэсгэлэн байлаа.

Тус үзэсгэлэнд зураг дарж болохгүй гэсэн байсан бөгөөд миний анхааралыг буддын шашны ёслолын олон зүйл, түүх фото зураг, хувцас огт татахгүй. Байдаг л олон үзмэрүүд. Ялангуяа Монголоос гаралтай бол ийм зүйлүүдийг хараад дассан байх ёстой.

Харин ханан дээр ХАЛИМАГ ундэстний угын бичгийн МОД байлаа.

Бид ургын бичгээ дээрээс доошоо бичдэг үү? доороос дээшээ юу?

Энэ асуултыг тэмдэглэл уншиж буй хүн бүрээс асуумаар байна.

Учир нь бид өөрсдийгөө Натион буюу нэгдэл гэж дууддаггүй шүүдээ! Бид өөрсдийгөө ҮНДЭСТЭН гэдэг өөрөөр хэлбэл нэг үндэснээс цааш үргэлжилдэг.

Гэтэл уг зурган дээр доороосоо дээшээ ястан үндэстэнгүүдийн байрлалыг Мод хэлбэрээр үзүүлсэн байдаг.

Тэр зургийг харж байгаад маш сонин санаа төрлөө. Бидний өвөг дээдэс овгийн ургын бичгийг дээрээс доошоо МОНГОЛ бичигээр модны үндэс шиг бичиж байсан бол, үндэстний үүслийг мод хэлбэрээр дээшээ бичиж байсан байна.

Тус мүзейд харсан модны угт Хүннү чүүд байрлаж, дараа дараагийн Тург, Сянби Киданыг байрлуулаад, тэгээд мод газраад ургах хавьцаа МОНГОЛ гэж тавиад дээшээ гарч буй бүх овог аймгуудыг мөчир хэлбэрээр байрлуулсан байсан бөгөөд ОЙРД 4 аймгаас гаралтай Халимаг үндэстний нэгээхэн хэсэгт Дөрвөд гэж бас байлаа.

Би аавын ургийн бичээсээр дөрвөд ястны гэр бүлийн холбоог дагах тул яриа уг хэллэг адил байгаа шалтгаан нь тайлагдлаа. Бас 400 гаад жилийн өмнө нүүсэн ястан тул АЮУЛТАЙ 7 үед хамрагдахгүйг бас ойлголоо.

Хажуугийн тайлбарлагч эгч, бас залуу хоёртой энэ талаар яриа өдөж байхдаа гэртээ ургийн бичгийн байдал, ястангуудын хоорондын цус холилдох дурмийг хэрхэн дагаж байгаа, дагахгүй байгаа талаар ярилцаж байх үед тэр эгч – Өө тийм учиртай байсан юм байна. Намайг бага байхад манай гэр бүлд маш том асуудал гарч байсан ах дүүгийн ач нар хоорондоо хайр дурлалаас болж гэрлэнэ гээд, манай хоёр гэр бүлүүд хориглож бөөн маргаан болж байсан, эцсийн Дүндээ тэд зугтаж гэр бүл болсон. Бид бас 7 дахь үе хүртлээ буцаж холилдож болохгүй гэж ярьдаг байсан, гэхдээ 100 хан мянгаг хүн яаж дагах билээ. Тэр гэр бүл болсон хоёрын эхний хүүхэд тахир дутуу төрж байсан.

- хэрвээ эмээ өвөө нь ах дүү байсан бол 4 дахь үеийн холбоо, 7 үеийн дотор нүгэл гардаг тул байгаль өөрөө зайлсхийж чадахгүй байхад, хүн бид юу гэж зайлсхийх билээ! гэж бид маш сонирхолтой сэдвээр ярилцаж гарлаа.

Үүдэнд дөнгөж гэрлэсэн хосууд зогсож байхаар зураг авч болохуу гэж асуугаад зураг дарлаа.

Бадарчин түүхийг бодитоор тавьж байгаа боловч, өөрчилж болох арга замыг бас хайсаар байгаа юм. Хэдийгээр цагаан хуримын хувцас үзэсгэлэнтэй харагддагч тухайн үндэстэн өөрийн уламжлалт гоё хувцастай бол түүнийгээ өмсөх нь илүү сайхан гэж бодогдох болсон.

IMG_21093 Шинэхэн хосуудад аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Африкт олон газар хурим хийж байгааг харсан. Костюм гэж зүйлийг өдөр бүр өмсөж байгаагүй хүн хуримандаа зориулан авсан хувцасан дотроо өөртөө итгэлгүй, хүний юмыг гуйж өмссөн мэт харагдаж байсан. Шавар шавхаагүй цэвэр засмал замтай хотод амьдардаг улсын иргэд цав цагаан хувцас гоё, харин шавар шавхаатай бол?

Би гэртээ хариад хурим хийх болбол заавал өөрийн үүсэл гарлаа илэрхийлэх үндэснийхээ хувцасаараа гоёно, эхнэрээ шаардахгүй, тэрээр өөрийн үндэс угсаагаа илэрхийлсэн хувцастай байвал бас сайхан гэж бодож байна. Гэртээ хариад – дэлхийн хуримлах ёс! Гэсэн тэмдэглэл бас бичинэ гэж бодож байна. Хүний юм гэдэг бол өөрийн юм биш! Гэдгийг энэ холын замын дараа ойлголоо.

Ийнхүү тус музейн хүмүүстэй ярилцаж байгаад, гараад хотын төврүү явлаа…

Үргэлжлэл бий …

Horaayy..there are 12 comment(s) for me so far ;)

#1

hi daxiad l bi bna.Toloblgoo yu bn da? HALIMGAAS garaad xaashaa ybax bodoltoi bn ve?KAZAKHSTAN OROH YUM UU?xaaguur yaaj ybaxaa bicheerei

erka wrote on 2010/02/22 - 00:39
#2

сайхан мэдээлэлүүд бн шүү

Ван wrote on 2010/02/22 - 05:38
#3

hehe, tsagaan palaj goe shude, yagad bolohgui gej, hunii amidral bogino, yu durtaigaa hiij bgad vhsen deer u, tsag yamagt yu hiih yostoi yumiig hiiseer vheh v? hehe, Mongol Soviet-s salaad ooriin duraar yawsan n deer bsan u eswel Orostoi neg heweer vldeh yostoi geed onoodriin Halimag shig bolson n deer bsan u? hehehhe,
Za sain yawaarai. Kazahstan oruul mongold bsan Bayan-Olgii iin kazakh-uud ih bga da.

ariunaa wrote on 2010/02/22 - 06:51
#4

ingehed naana chini internet her bna? ailuud gertee ih internet-tei bh yumuu eswel internet cafe-uud ih bh yumuu? ih olon halimag france USA-d bdag gej bsan, naana chini bga humus bas gadagshaa garahiin huslen bna u gaigui yu? dundaj tsalin her bna? orosiin ug n huuhdiin bolon ondor nastnii tetgemj ih ondor gesen naana chini her yum shig bna?

ariunaa wrote on 2010/02/22 - 07:25
#5

HALIMAG HEL, SOYOLIIN TALAAR HUMUUSIIN AMIDRAL, UNDES UGSAAGAA HER ZEREG MEDDEG, DEEDELDEG TALAAR MEDEH BOLOMJTOI BOL MEDEED SONIRHUULIIT. 400 SHAHAM JILIIN DARAA TEDNEES YU ULDSEN BE.

Bokooj wrote on 2010/02/25 - 09:38
#6

Elstei hotod President Ilumjinoviin handivaar buteesen gaihamshigt Altan sumd ochooroi.
Buddha bagshid morgoorei.
Buddha bagshiin surgaaliig tend baidag Guru rinbuuchii lam bagsh naraas asuuj bysalgal hiigeerei.
Tend Tibetees irsen erdem nomtoi lam nar baidag um shuu.
Amai duu myni.
Delhiig demii toirohiin orond Buddiin sum hiided burhnii nom zaalgaj, setgelee ariusgaj, oyun uhaanaa gegeeruulj, bysalgal hiij, buyn huraah heregtei.
Nom, gegeerlees oor baysaad baih um ene ertontsod baihgui shuu.

D.Sukhbaatar wrote on 2010/02/26 - 02:49
#7

Mongol tuurgatnig negtgevel yamar tom guren boloh bol.

Mongolhuu99 wrote on 2010/03/03 - 10:56
#8

halimag ulst ochison temdegllee tsaashin bicheerei ama

bat wrote on 2010/03/05 - 09:11
#9

Кирилл халимаг бичгээр балархай эгшгүүдийг орхин бичдэг тул Бурхн, Алтн гэх зэргээр бичиж байгаа юм.

tsogt wrote on 2010/03/18 - 16:05
#10

chi neeree nom bichihdee nileed olon bichgiin humuustei zovloj bj hde dahin hyanuulj bj gargahgui bol Professor tsol ogson humuus nuuree hiih gazar oldohgui bolno. Halimaguudiin talaarh medeelel uneheer sanaand hursengui. halimag sonirholtoi bh bh gej bodoj btal chi uneheer halimaguudiin talaar ogt medleggui yum bna. tegsen hernee ooroo dorvod gej bgaa.tegeheer busad ornii tuhai medeelel yamarhuu n oilgomjtoi. Nogoo talaas buruu orchuulsan geed bh yum. chi ooroo sain boddoo . 1 huseh yum nomondoo bitgii dundad uls gej bicheerei dee.huuhduud buruugaar heregleed l surna. Hyatad gedgeeree yav.ted nar oorsdiigoo yu gej nerleh bidend yamar hamaatai? bid l oorsdoo te4dend ner ogood togtson bhad. busad ulsuud bidniig Mongol gej duuddaggui? Asia-n buh ornuud Mongo l gene. Zaawal tegj hujaagiin soyol demjih hereg bna uu? neg l ih mgl geed tseejee balbadag bj chuhal yuman deer… nernii garaliin talaar medye gevel Baabariin niitlelees haigaarai.

hun wrote on 2010/05/10 - 11:34
#11

halimag humuus mongol hun 400jiliin daraa mongolooroo baij bga ni uneher gaihamshigtai orosiin soeld mongolchuud hurtel abtsan shuudee mongolchuud uneher ih geren yumaa

otgonbayar wrote on 2010/11/23 - 08:12
#12

joohon ug usgiin aldaa bna shuu!!! jishee ni awtobus gdgiig awtuus gj bichsen bhiin bichgiin hel yria 2 chin oor sh dee… helnii hun bjiij mongol heleeree yadaj zow bichildee

nomio wrote on 2014/06/12 - 18:46
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.