IMG_20651

2010 оны 2 сарын 20 ны өдөр. Оросын холбооны улсын Бүгд найрамдах Халимаг улс. Элиста хот

Мэдлэг гэж юу вэ?

Улс үндэстэн соёл иргэншил бүр үүний талаар өөрийн гэсэн үзэл баримтлалтай байх юм.

Хуучны Социалист буюу Зөвлөлтийн нийгмийн боловсролын бодлогыг баримталдаг улсууд нэг доор тоо томшгүй мэдлэгийг хүмүүсд суулгахын тулд нөсөр бодлого хүчээр явуулдаг нь харагдлаа.

Зөвхөн Монголд хэрэгтэй хэрэггүй баахан мэдээлэл хүмүүсийн тархинд суулгаад түүнийг хэрхэн ашиглаж болох тухай бодож амжаагүй байхад дараагийн мэдээлэл өгдөггүй юм байна. Хэрэгтэй хэрэггүй, бодлоггүй баахан мэдээлэл дунд болон дээд боловсролын системээр олсон шинэ иргэд, шинээр юм сурах, бие дааж мэдлэг олох тухайгаас айдаг болдог юм байна.

Хэрэгцээтэй мэдээллээ интернэт гэдэг дэлхийн хэмжээний мэдээллийн сангаас биеэ дааж олж авч болох Глобалчлалын давуу талыг харж чадахгүй, аль болох хялбар аргаар амьдрахыг хүсэж байгаа шинэ нийгмийн буруу биш болвуу. Өөрөө хайж уншиж байснаас хэн нэгний үгэнд итгэдэг, дагдаг байдал ч үүнтэй холбоотой.

Сургуульд мэдээллээр шахах бус, мэдээлэл олж авах аргыг зааж, олсон мэдээллүүдийг харицуулж тунгаагаад биеэ дааж дүгнэлт хийх аргыг заах нь СУРГАЛТЫН АЛБАНЫ ҮҮРЭГ юм байна.

Коммунизм анх байгуулж байхдаа сэхээтнүүдээ цааш нь харуулсан, шинэ тархи угаагдсан нийгмийг байгуулж, дэлхийн хэмжээний мэдлэгийг богино хугацаанд бий болгохын тулд хүчилсэний үр дүнг Монголд харж болох билээ. 90 оны дараах хувийн ашигинд анхаарч, иргэдийн мэдээллийн аюулгүй байдлын бодлогыг алдсан Төр засагаас болж АЙМШИГТАЙ нийгэм бүрэлдсэн билээ.

Би арван жил болон Их сургуульдаа сурлагаараа муу байсан нь намайг ямар нэгэн талаар аварсан гэж хэлж болно. Хэрэгтэй хэрэггүй мэдээллээр тархиа дүүргэлгүй, хэрэгтэй гэсэн бүхнийг судлаж, хичээлээс гадуур бусдын мэдэхгүй мэдээллийг бас олж авч байсан нь Соц боловсролтой улсуудад аялахаас гадна сэтгэлгээний боловсролтой улсуудад бас чөлөөтэй амиа авч явж чадсантай бас холбоотой болвуу.

Харин дэлхийн БАГШ АНУ-гийн Тв, интернэт, урлагаар зааж буй мэдээллийг сурах гэж хичээгээд байх шаардлаггүй билээ. Тэртээ тэргүй өдөр бүр бөмбөгдөж байгаа тул.

Ядуу, оюуны хомсдолд орсон, гадны улсыг дагасан улсууд эдгээр мэдээллийг тахин шүтэх түвшинд судлаж , түүгээрээ өөрсдийгөө СОЁЛТОЙ гэж бодож байна.Бусдын тулгаад байгаа мэдээллийг мэдэхгүй байгаа, мэдэхийг хүсэхгүй байгаа өөрсдийн хүмүүсээ дорд үзэж нэгэнт гадны соёлын дээр гарч чадахгүй болохоор өөрсдийнхөө хүмүүсийг доош хийж байна.

Ferrari, Gucci, New York, Osama Ben гэх мэт мэдээллүүдийг мэдсэнээр өдөр тутамынхаа хоолыг олж идэж, найз нөхөд гэр бүлтэйгээ амгалан сайхан жаргаж байгаа хүмүүс 3 дахь ертөнцөд огт харагдсангүй. Үүний оронд дэлхийн хүн төрлөхтнийг боолын гэрээнд оруулж байгаа глобалчлалын хэрэглэгч болж буйгаа ойлгох хэрэгтэй болвуу.

ОЙрд аймгуудын байгуулсан Халимаг өөртөө засах орны Элиста хотод ирээд эхний өдрөө гадагш гарлаа.

IMG_20551

Социализмын дүүргүүд буюу дөрвөлжин адил байшингуудыг муулж болохгүй гэдгийг би аялалынхаа туршид ойлгосон юм. Хэдийгээр уран баримал, түүхэн онцлог гэх зүйл байдаггүй хямд эдгээр барилгуудыг барууны олон зуун жилийн түүхтэй хотуудтай харицуулж болохгүй ч

ванни өрөөны хагас зайг эзэлдэг ГАЗ-аар халаагч усны сав байхгүй, өвлийн хүйтэнд гарахдаа унтраадаг цахилгаан болон хийн халаагуургүй өрөө болгондоо тогтмол хямд халаалттай, халуун хүйтэн усны нэгдсэн системтэй байрнууд юм.

Дулаан тохилог орон сууцаар дундад иргэдийнхээ ихэнхийг тухайн цагтаа хангаж чадсан сайн ажил байсан гэж хэлж болох юм.

Харанхуйд ирээд өнөөдөр гарах үед харагдсан 8 дугаар микрорайон гэдэг дүүрэг нь яагаад ч юм манай Эрдэнэт хоттой адил санагдлаа. Найз Юля Бадмаева надад хотоо танилцуулахаар шийдлээ.

Замын хажууд Буддын жижиг сүм байлаа, хүмүүс ч бас ирж мөргөж буй харагдлаа.

IMG_20621

Халимаг бол Европ бүсэд багтдаг цорын ганц Буддын шашинтай улс юм.

Бид төвөөс зайдуу, байсан бөгөөд соц загвартай хэдэн байшин, цаг агаарын эрс дулаарлаас хайлсан шалбааг, тэгээд км ч хүрэхгүй замд маш хүчтэй газ гишгэж буй сагсуу жолооч нар миний эхний дурсамжинд орж ирлээ. Замын хажууд явж буй би шалбаканд норох тухай жолооч бодсон гэдэгт эргэлзэж байна.

Хажууханд спортын жижиг цогцолбор.

Гэрээс нь холгүй оршдог Шатрын Төв хотхонд зочиллоо.

IMG_20741

Энэ хотхоны талаар барууны тв-ээр гарч байсан сурвалжлалгыг санаж байна. Иргэд нь маш ядуу байгаа Халимаг улсын ерөнхийлөгч дэлхийн шатрын аврага шалгаруулах тэмцээний төлөө их хэмжээний мөнгөөр ийм хот байгуулж, улмаар эзэнгүй орхисон гээд л.

Халимаг улс бол Оросын холбооны улсад байгаа хамгийн ядуу дүүргүүдийн нэг гэж хэлж болно.

Өчигдөрхөн ирсэн Ростов хоттой харицуулашгүй.

Тус хотхонруу орох үед хуримын ордонд хосууд бүртгүүлэхээр орж байлаа.

IMG_20751Бямба гаригт хурим хийдэг гэж Юля хэллээ. Бүсгүйчүүд барууны цагаан палааж, залуус нь АРМАНИ-руу дөхүүлсэн хар костюм. Тэгээд хамаатан садангууд. Үндэсний хувцасаа өмссөн хүн байсангүй. Монголд сүүлийн үед үндэсний хувцасруугаа орж буйг сонсоод баяртай байна.

Элиста хотын хэдэн үзвэрүүдийн нэг энэ хотхон Америкийн хувийн орон сууцны хотхонтой төстэй санагдлаа. Хүн төрлөхтний түүхийг бичигч Монгол бадарчингийн 2010 оны 2 сарын энэ өдрийн зургийг 100 жилийн дараа харсан Монгол хүн – Аан тухайн үед Халимаг бас Монголтой адил Америкийг тахин шүтэж дууриаж байсан юм байна! Гэж дүгнэх юм.

IMG_2077

Түүхийг авч үлдэх, хадгалах гэж маш нарийн ажил байдагийг Аав маань, миний түүх маань надад зааж өгсөн юм. Уурийн туухээ бурэн судлаж чадаагуй ундэстний хуу дэлхийн туухийг бичиж байхдаа уурийн туухээ бас давхар судлахаас уур аргагуй байгаа юм.

Шатрын төв байрны өмнө очих үед сэтгэлд маань ойр Алтан соёмбот Улаан цэнхэр туг маань хажуугийн байрны ханан дээр намирч байгаа харагдлаа.

IMG_2079

Манай консулын газар энд байдаг тухай манай гадаад хэргийн яамны бичиг дээр өмнө харж байсан боловч, энд ирж зочилох тухай марсанаа сая нэг ойлголоо. Үүдийг нь шалгатал даваа гараг хүртэл амарч байгаа нь цагийн хуваарь дээр байлаа.

IMG_2080

Манай консулын газартай залгаа хажуугийн байранд ханз үсэг байсан бөгөөд, Хани үндэстний удирдаж буй Дундад улс сүүлийн үед КОНФУЦийн сургаалиа дэлхий дахинаа сурталчилах ажлыг маш эрчимтэй хийж байгаа бөгөөд, Украйны Харков хотын их сургуульд зочилох үед бас Конфуцийн сургаалийг хэн сайн мэдэх вэ? Гэсэн өдөрлөгийг заал дүүрэн оюутнуудын дунд тэмцээн хэлбэрээр явуулж байсан юм.

IMG_2081

Шашинд улс үндэстнээ автуулах юм бол одоогийн Дундад улс шашин хоорон дахь зөрчлөөс болж задрах аюул байгаа тул ийнхүү Конфуцийн гүн ухааныг сурталчилах ажлыг голчилж байгаа юм. Дэлхийн соёл шашны төвүүд улсуудыг харж судлаж байхад ШАШИН гэдэг бол нийгмийг зохицуулах дүрэм гэдгийг ойлгосон юм. Гагцхүү Бурхан гэж үл үзэгдэх хүчтэй тэрхүү энергийг ашиглан хүмүүсийн сэтгэлийг авч удирдаж байгаа юм. Тиймээс шашны дайны үр дүнд хэний дүрэм илүү хүчтэй вэ? Гэдгийг харуулахыг хичээж байгаа юм.

Өнөөгийн дайнд ХРИСТИйН номлол, Еврэй номлол хоёр тэргүүлж байна гэж болно.

Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчийн хийж буй бодлогыг судлах ажилаа үргэжлүүлж тус төвийн дотогш орлоо. Зааланд 3 шатрыг шалан дээр өрөөд тавьсан байлаа.

IMG_2087

50 орчим км өндөртэй шатрын ноёныг бариад зураг авахуулж байхдаа хойно байрлуулсан хотхоны загварыг харлаа.

IMG_2083

Ирээдүйн загвар нэлээд нүсэр байгууламж байсан бөгөөд, хэрвээ энэ хотхон шиг нэг л удаа ашиглаад орхих төлөвлөгөө боловсруулах юм бол хайран мөнгө гэж бодогдлоо.

IMG_2084

Амралтын өдөр байсан тул дээд давхрууд хаалттай байлаа. Шатар гэдэг бол маш том гүн ухаан. Миний аав надад бага байхаас шатрыг зааж өгөхдөө ямарваа нэгэн үйлдлийн үр дагварыг дор хаяж 3, 4 нүүдлийн дараа урьдчилж харахыг заасан юм. Хэдийгээр 30 хүрсэн хэрнээ ганц ч удаа хожиж чадаагүй байгааг бодоход Аав шигээ урьдчилан харах тэр ухаан болоогүй юм болвуу. Гэхдээ эх орондоо очоод хийх анхны том ажил бол Аавтайгаа шатар тоглох юм. Хэрвээ ухаанаа зараад ялах юм бол – бие дааж болно! Гэсэн санаа байх юм.

IMG_2082

Шатрыг улсынхаа хэмжээнд хөгжүүлэх бодлогыг боловсруулж буй ерөнхийлөгчтэй улс яагаад хөгжихгүй байгаа нууцыг бараг гадарласан гэж болно. Энэ таллаар эх орондоо хариад тайландаа тусгах болно гэж амлая. Гэхдээ шатрын ухааныг дунд сургуулийн хичээлийн программд оруулбал шинэ үеийн сэтгэлгээ өөрчлөгдөх нь гарцаагүй юм. Харин ПОКЕР гэж тоглоомын нууцыг ойлгосон өмнөх Баяр экс ерөнхий сайдын санааг дэмжиж, их сургууль, тэр тусмаа эдийн засгийн болон удирдагч бэлддэг сургуульд заах нь зүйтэй юм. Заавал мөрийтэй тоглоом талаас бодох хэрэггүй.

Ханан дээрхь Халимаг зургуудыг харлаа. Хэд хэдэн сайхан бүтээлүүд байсан бөгөөд ГАНс амандаа зуусан нүүдэлчин эмгэний зургийг хараад Юля – Манай өвөг дээдэс маш их ТАБАК (сигарет) татдаг байсан гэх үед – үгүй байх, Табак европт хэдхэн зууны өмнө орж ирсэн, нүүдэлчид ТАМХЬ гэж зүйл татаж байсан гэлээ.

Нэг ханан дээр Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч Путин Элиста хотод айлчилсан зураг байлаа. – Манай улстай тохиолдсон ганц том үйл явдал! Гэж Юля хэлэх үед Коммунист торноос чөлөөлөгдөөд өөртөө байгаа баялагаа ойлгосон Монголд нэг доор Орос, Дундад улс, Ану гээд дэлхийн хэмжээний айлчлалууд дараалж байсан санаанд орлоо.

Тус төвөөс гараад хажууханд байсан хүнсний дэлгүүр орж пиво авахаар шийдлээ. Байшингийн булангийн дээврээс ус гойжиж байсан бөгөөд – энэ хотхон доошоо сууж байгаа тул, уг хотхоны байруудаас хувьдаа авах хун байхгүй байгаа юм! Гэж өмнөхөн хэлсэн үг санаанд орлоо.

Хүйтэн пиво гэдэг ойлголт Элиста хотод байдаггүй! Гэсэн дүгнэлт нийт худалдаж авсан, орсон дэлгүүрүүдийн нийлбэрээс хийсэн юм. Баранд хүртэл бүлээн пиво хөргөгчнөөс гаргаж өгөж байсан. Бас өөрийн пиво үйлдвэрлэдэггүй тул нэлээд үнэтэй. Нэгэн боулингийн газар орох үед пиво 4 доллар байлаа. Европын холбоонд элссэн Болгар Ромын бас Украйн Оросоос үнэтэй!

үргэлжлэл бий…


Horaayy..there are 5 comment(s) for me so far ;)

#1

ingehed bnaa, Putin eronhiilogch bhda ochson yumu, mani hun odoo eronhii said shude.
shashinii huwid Christian 33% tai bol Islam 21% tai, Shashingui humus 16%-iig, Daraa n Hinduism 14% tai, teged Evrei bolhoor erdoo 0.22%-iig ezelj bga shude. Ooo tiin, buddhism 6% tai, chinese buddhism bas 6%tai gej bna da.
Ene uls er n hoorhii boljee, Orosuud ch aihtar yum da, ih hogjuul tusdaa garna geed aigaad bdiin bolu, hehehe. tegeed deereesee hogjuulehgui bodlogo baridag bh ooo. hehe. Musain orosuud, bi ih durgui.
Mani neg vel oro orsod surch baij europe-s irsen namaig ter baruunii oron luuga yawaach geed, ooriigoo odoo mongoldoo bga mongol vndesten gej bodsiim bh da, Orost surch baij, eswel mongoliig orosiin neg heseg geed oilgochihson bh ooo. Tarhia ugaalgaad hahaha.

ariunaa wrote on 2010/02/22 - 06:32
#2

sain uu amaa … eric_mnmn@yahoo.com holboo barina uu ?

nyam wrote on 2010/02/22 - 11:42
#3

Англиар tobacco, оросоор табак, монголоор тамхи бүгд нэг гаралтай үг. Монгол хэлэнд б үсэг м болдог зүй тогтол байдаг билээ. Тухайлбал хамар гэдэг үгийг хабар гэж монгол бичгээр бичдэгийг сана. Угаасаа тамхины ургамал Америкаас Европ, Европоос Хуучин тивийн (Еврази, Африкийн) бусад орон руу нэвтэрсэн түүхтэй.

tsogt wrote on 2010/03/18 - 15:56
#4

neelttei yariltsay bi dorvod hun bna. heleeree yarij chadna.

baasansuren wrote on 2010/03/31 - 00:10
#5

chi yagaad hujaa nariig dundad geed duudaad bgaa? hujaa nar oorsdiinhoo ulsiig dundad uls gej nerledeg ch mongol-iig mongo buyu zerleguud gej nerledeg. yagaad zaaval bid tednii heregledeg neriig orchuulj heregleh yostoi gej. odoogiinhoor hyatad geed yavahad taarna. hediigeer ted kidanchuud bisch ch tegj nerlehed ted durguitsdeg yum. bi hyatad hel gadarlana. dundad uls geheer uneheer yasnii zewuu hurch bna. huuchnii tuuhen nomnuud sanaand orood

hun wrote on 2010/05/10 - 11:12
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.