post Category: 66.2 Орос /Russia/, Аян замын тэмдэглэл post Comments (10) postFebruary 21, 2010 | 1,720 Үзсэн

kalmik

2010 оны 2 сарын 19 өдөр. Оросын холбооны улс Ростов На Дону хот

Өглөө найз Алексын гэрээс эрт 9 цагийн үед гарч галт тэрэгний буудалд дээр ирлээ.

Зарлах хоолойгоор – Та бүхэн аюулгүй байдлын үүднээс, өмнө болж байсан террорист үйл ажиллагааны хохиролыг битгий мартаарай. Эзэнгүй эсвэл шижигтэй цүнх боодол хаа нэгэн газар харвал автуусны буудлын захиргаанд мэдэгдээрэй! Ямарваа нэгэн хүн шижигтэй санагдвал бас хүчний байгууллагад мэдэгдээрэй!

Гэсэн зарлалууд жоохон байж байгаад зарлаж байлаа. Ростов на Дону хот нь Оросын холбооны улсын өмнө зүгийн нийслэл гэж байсан бөгөөд хил залгаа Кавказын орон нутгуудтай хилэлдэг тул ийнхүү байдлыг ойлгож болохоор байлаа.

Гэхдээ нөхцөл байдал тайван байгаа нь мэдэгдэж байлаа.

Цагдаа цэргүүд хаа сайгүй иргэдийн бичиг баримт, цүнхийг шалгасаар. Ажилаа хийж байна гэхээс илүү мөнгө салгах ажил хийж байгаа гэдгийг сайн мэдэж байсан тул тоохгүй байлаа..

Элиста орох автууснаас 15 минут хоцорсон тул, ойрын суурин орж бага багаар дөххөөр шийдлээ. 16.30ийн автуусаар явах юм бол шөнийн 2 цаг буухаас гадна автуусны буудал дээр дахиад олон цаг суух хүсэл байсангүй.

Билетний касан дээр очих үед үйлчлэгч гэж гинжтэй нохойтой төстэй хүмүүс байлаа.

Социализмын үед үйлчилгээ арай гайгүй байсан гэж хэлж болно, харин өнөөдрийн Орос улсын иргэдэд үйлчилдэг байгууллагын соёл гэж дэлхийд хаанч олдхооргүй өвөрмөц гэдгийг хэлж болно.

Хэрхэн хүрж болох тухай асуух гэтэл өөдөөс загнаж гарлаа, цагийн хуваарь асуухад мөнгө төлнө. – Би энд билет зарах л үүрэгтэй! Гэж хийх юмгүй суугаа үйлчлэгч өөдөөс загнана. Тэртээ тэргүй зав байгаа бол компьютер дээрээсээ хараад аль нэг боломжтой хувилбараар билетээ зарахаа боддоггүй тийм л үйлчилгээ бизнесс хийдэг…

Салск гэдэг уулзварын хотруу автуусны билет авлаа.180аад км 210 рубль (7 ногоон)

IMG_2029

Автуусанд суугаад хотоос гарлаа. Социализм унаад капитализм ядуурал Орос улсад ирсэнээс хойш хүмүүсийн хүн чанар соёл гэдэг зүйл Монголтой адил шалдаа буусан байгаа нь алхам бүрт мэдэгдэж байлаа. Бие биентэйгээ харьцаж байгаа, үйлчилгээний байгууллагуудын ажилчид үйлчлэгчтэйгээ харьцаж байгаа тухай автуусанд сууж байхдаа бодож байлаа.

Замдаа нэгэн суурин дээр түр зогсож зарим хүмүүс тамхилахаар гарлаа. Автуус ирэхийг хүлээж байсан мэт хоёр цагдаа үүдэн дээр маш хурдан ирээд хүмүүсийн бичиг баримт шалгаж гарлаа. Би хажууд нь очоод юу ярьж буйг сонсох үед- За яахуу? Бидэнтэй цуг явхуу? Тохиролцох уу? Гэж нэгэн залуугийн пасспортыг гартаа барьсан цагдаа асууж байлаа.

13 жилийн өмнө Москва хотын вокзал дээр галт тэрэг хүлээж байгаад, суудлаа эзэлхээр явах үед хоёр цагдаа над дээр ирээд бичиг баримт шалгаж- уучлаарай таны бичиг баримт асуудалтай байна, бидэнтэй явнуу! Гэж хэлж байсан санагдлаа. Хэдэн цаг гаруй тэнд зогсож байхад ирээгүй хэрнээ яг галт тэргэндээ суухаар алхаж байхад ийнхүү шалгалт гэж хүнийг сандаргаж мөнгө салгадаг арга тэдэнд байдгийг намайг байдлаас аварсан найзууд маань хэлж байсан юм. Тэд саатуулж байгаа нэрээр өрөөндөө аваачиж, улмаар за за асуудалгүй байна гэж пасспорт буцаах үед галт тэрэг хөдөлсөн байх тул, давхар бэрхшээлээс айсан хүмүүс гарын мөнгөөр асуудлаас салдаг техниктейг би мэдэж авсан юм.

Хүчний байгууллагыг иргэний хяналтаас алдсан явдал Монголд байгаа, бид л нүдээ аниад өнгөрч байгаа болохоос. Замын цагдаагаас эхсүүлээд эрүүгийн цагдаа хүртэл тохиролцдог шүүдээ, энэ байдал аажмаар Оросын цагдаатай адил болох бол эволюцийн хууль болвуу.

Салск хотод ирээд, цаашаа хэрхэн явах тухай хүмүүсээс асуух гэтэл нөгөөл муухай ааш.

Цайгаа нэгэн каффед орж уугаад тэ гээд оройны 20 цагийн Элст ордог автуус хүлээхүү, эсвэл Севастопол хотоор дамжиж газар дөххүү?

Буудал дээр зогсож байсан хоёр хүнээс хэрхэн хүрж болох тухай асууж байтал хажууд ЭЛИСТА орох автуус ирээд зогслоо. Москвагаас Салск дамжаад Элиста ордог автуус хэдэн минутын дараа ирнэ гэж билетийн кассны хүн надад хэлж болохоор байсандаа, гэтэл дахиад 7 цагийн дараа ирэх автуус хүлээ! Өөр унаа байхгүй гэж худлаа хэлж байдаг.

IMG_2028

Орос улсад хүмүүсд итгэх хэцүү болсон, юмыг олон дахин асууж лавлах хэрэгтэйг дахин дахин ойлголоо.

Автуусан дээр очоод 300 рублээр Элиста хүрэхээр боллоо

Цөөхөн хүнтэй автуусны цонхны хажууд сууж, хүмүүсийн амьдрал хэрхэн байгааг харлаа.

Москва болон том том хотуудаас маш өөр. Монголтой төстэй нэг хэсэг нь хэт баян харин нөгөө хэсэг нь өдөр тутмынхаа хоолны төлөө аргаа барж байгаа харагдлаа.

Автуусанд К9 кино үзэж цагийг барж байлаа.

Нэгэн уулзвар дээр цагдаа автуусыг зогсоож бичиг баримт шалгалаа. – За болилдоо1 бид уугээр долоо хоногт 2 удаа унгурдуг нийтийн уйлчилгээний автуус шуудээ! Дандаа шалгадагаа болимоор юмаа1 гэж автуусны 2 жолооч амандаа буфтнаж гарлаа.

Хэсэг явж байгаад хилийн цэг гэхээр бага, замын шалган гэхээр том санагдхаар замын цагдаагийн шалган нэвтруулэх газар зогслоо. Бух машинуудыг шалгаж байсан бугууд- Энэ ю вэ? Гэхэд – манайд юм болгоныг хуний эсрэг хийдэг юм1 гэж жолооч надад хариууллаа.

Халимаг улсруу орж буй н энэ юмсанж.

Орсын холбооны улсыг сайн ойлгодог хун манайд ховор. Хойноос л ирсэн бол Орос гэдэг шуудээ.

Тэтгвэл манай хойд хөрш дотроо өөрийн ерөнхийлөгчтэй бүгд найрамдах улс (республик) Край, Област, гээд олон төрлийн засаг захиргааны нэгжүүдтэй бөгөөд тус бүрдээ өвөрмөц засаг захиргааны бүтэцтэй юм.

Халимаг улс 400 жилийн өмнө Оросын их Гүрэнд сайн дураар нэгдэж орсон өөрийн парламент ерөнхийлөгчтэй бүгд найрамдах улс. Гэхдээ Оросын холбооны улсын ерөнхийлөгчид захирагддаг.

IMG_2037

Тус шалган нэвтрүүлэхийг өнгөрөх үед өөр Оростой! Гэсэн гарчигтай 400 жилийн ойд зориулсан самбар харагдлаа. Хажууд нь Монгол бичигээр бичсэн хөшөө бас байлаа. Тэд үүнийг тод бичиг эсвэл Халимаг бичиг гэж бас нэрлэдэг тухай бас мэдэж авлаа.

Тэгээд уурга шиг зүйл барьсан нохойтой малчин залуугийн хөшөө байлаа.

IMG_2038

Ийнхүү нүүдэлчдийн хамгийн баруун нутгийн Халимаг улсын газар нутагт гишгэлээ.

Автуусыг зогсоож байгаад тус хөшөөний зургийг авлаа.

Хэн нэг нь Монгол бичигээр бичсэн байгаа зүйлийг уншиж өгж туслана байх.

Яагаад ч юм сэтгэлд маш сайхан санагдаж эхэллээ.

Эхний суурин дээр хэсэг залуус суусан бөгөөд, зүс царайгаараа яг л Монгол залуус. Гэв гэнэт – би хаана явна вэ? Гэсэн асуулт бий боллоо. 4 жил 3 сар 15 өдөр байнга хүний нутагт гадаад хүн шиг харагдаж, сондгойрч байсан бол энэ удаа олны дунд төөрч болох юм байна гэсэн санаа төрлөө.

Автуусаар явсаар ЭЛИСТА хотруу орж ирлээ.

IMG_2040

300 гаруй мянган хүн амтай, 76 000 км кв газар нутагтай Оросын холбооны улсын республик халимаг улсад 3 ны 2 нь Орос, үлдсэн нь Халимагууд эзэлдэг юм.

ОЙрд гаралтай халимагуудын талаар судалгаагаа дараагийн удаа бичихээр шийдлээ.

Нийслэлийн төвд автуус зогсож, Элиста буудлын өмнө барьсан Монгол гэрийн хажууд зургаа даруулаад Couchsurfing.com оос танилцсан Юля гэдэг найзын гэрлүү явлаа…

Үргэлжлэл бий…

Horaayy..there are 10 comment(s) for me so far ;)

#1

hi halimag gexeer medeej dotno shvv de ooriin ex orondoo l irsen gej bod. halimguud chamd sain xandax bno. tsaasaa ymar tolovgootei bn da? Kazakhstan ch oirrhon bn da. Turkenistan orvol ih sonin sonin yum uzne shvv? ih sonin bayan oron mortoloo irged ni yaduu ch yumshig ulsaas bair xool us gaz ntr-g ni daadag gexeeer bayan oron yum shig baigaa yum.keke marshurtaa bicheerei amai. amjilt amjilt

erka wrote on February 21, 2010 - 8:06 am
#2

Daraagin temdeglelig chin tesen yavad huleej baina.

otgonbat wrote on February 21, 2010 - 10:08 am
#3

amai…Mongol bichig gesniig chin haraad neg uym sanaand orloo … Chi doorh bichlegiig zaawal uzeerei…Unheer chamd neg zuiliig bodogduulah bolno…KD bulandaa oruulah bolno gej naidaj baigaa shu…Zaawal uzeerei…Unheer mongol bcihig mongolchuudad her heregteig haruulah bolno…Zaawal uzeerei…Aminchlan guuya…!!!…

bi huwidaa MongolBichgee toriin bichig bologoh asuudliig unen goloosoo demjdeg…Aliwa baruunii soy9oliig dagaj duurialgui mongol mongolooroo baiwal ene dayrchlaliin aihtar dawalgaand uusahgui uldeh bolno gedgiig chi hen buhnees iluu oilgoson baih gej bodoj baina…Tiim uchir doorh bichlegiig uzej zaawal bidentei setgegdelee huwaaltsaarai…!!!

1-r heseg…http://www.youtube.com/watch?v=A9_pqBcd7sc…..

2-r heseg…http://www.youtube.com/watch?v=C1OlMFxYeQA

3-r heseg…http://www.youtube.com/watch?v=E5xCotZkIfc

4-r heseg…http://www.youtube.com/watch?v=fwj5ncwqWP8&feature=related

tumurhuu wrote on February 21, 2010 - 11:52 am
#4

sain uu? amaa holboo bariaarai

nyam wrote on February 21, 2010 - 5:40 pm
#5

sain yavj bn u.chi orosig mongoltoi zuirled yahav de.chini bichsenes uzehed oros bol hetsuu l ym bn.haritsaa hun chanar geh metin zuils bhgui bolson ym shiv de.mongol arai ch iim bish shuu.hedii stresstei bdag ch gesen suuliin ued uilchilgeni bolon busad baiguullaga humuus haritsa saijrad bga shd.
er n teged bid mongoligo neg ih muulmaargui bga ym.amni bilges ashdin bileg gej muulla ged saijirchih bish.bolj bn butej bn bid iluu bolno,chadna uurchilnu hugjinu gej l yarih heregtei.

buya wrote on February 22, 2010 - 12:05 am
#6

Халимагууд чинь хол байгаа болохоос Монголчууд шүү дээ. Өөрийн газар дээрээ байгаа мэт сэтгэгдэх нь аргагүй.

Харин оросын хөдөө нутаг нь сүйрчихсэн юм биш үү. Монголчууд одоо хамаагүй илүү соёлжсон. Бие биенээ хохироох гэж улаан цайм бүдүүлэгдэхээ больсон. за бараг Оросууд шиг бүдүүлэг ч байгаагүй байхаа

Ван wrote on February 22, 2010 - 5:12 am
#7

hehehe, Orosuud neeren arai denduu, hoorhii het ih yaduuraad hotsrogdood ireheer uls ornii humuus iim bolj bgan shde. hehe.
Oor unshigdahaar zurag tawiarai. Ingehed chi mongol bichig vzelgui haaguur yawj bsan nohor be?!
Tegeed mongol mongoloro vldene geed odoo chinggis-iin eswel hunnu-iin ve heweeree vldeh geed bgan mu yag yah geed bgan, baruunjlaa gehiin soel dewshil gedeg chini ooroo oorchlolt shinechlelt gelee geed aihtar bas het surjigneed baij bolohgui. Mongol deel, morin huuraa UNESCO-iin owd bichuulelgui hyataduudad aldachihaad odoo yag yah geed bgan zarim humus. Neg ih vndeserheg yum sonsohoor uur hureed yawchdiin zvgeer…
Zaza, oros aimaar aimar, humuus USA, Europe-d durtai bh n argagui shude hehe. yamar tusarhuu geech, Copenhagen-d zochid buudal-aa oloh geed gudamjind gazriin zurag vzeed zogsoj bsan neg nastaiwtar emegtei ireed bi chamd tuslah uu gehed yamar ih bayarlasan geech hehehe, mongold bol humus medehgui geed hachin gegch n haraad ongorno do, oros shig! hehe

ariunaa wrote on February 22, 2010 - 6:11 am
#8

ariuna chi yu biched bnaa,uvchtei ym bish biz.manaihan meddeg yma asuuhad heled l ugdug shd.danda uursdigu doosh n hiine yamar hereg bnaa.

buya wrote on February 22, 2010 - 10:17 pm
#9

yag unen. orosod amidrahad hamag nervee tarhinii ed esee aldan geech. hvn chanar nileed muutai yalanguya TSAGDA nar n!!! ulaan tsain mungu avah gej gvriin

och wrote on February 24, 2010 - 3:37 pm
#10

Монгол бичгээр бичсэн нь Халимаг Тангач гэсэн үг байна.

tsogt wrote on March 18, 2010 - 3:45 pm
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.