2010 оны 2 сарын 15 ны өдөр. Украйн улс Харков хот.

Миний аавын залуу насны дурсамжтай харков хотод 3 хонож, зүүн Украйн дахь нийгэм улс төрийн байдалтай танилцсаны дараа замаа сонгох хэрэг гарлаа.
Яачиж байсан баруун нүүдэлчдийн нэг болох Халимаг нутгаар дайрч, Элэст хотод цус нэг үндэстэнгийн амьдралыг сонирхохоор шийдлээ.
Харин тэндээс цаашаа яаж явхуу?
Казахстан орхуу эсвэл урд зүг Гүрж болон кавказаар дайраад Иран орхуу?

Кавказын хэдэн улсуудад визгүй гэсэн мэдээлэл манай гадаад хэргийн яамны вэб хуудсанд байсан ч, түүнд итгэхийн аргагүй тул хаширлах боллоо. Бас Иран улсын виз гэдэг бол тийм ч амар биш байх ёстой. Дэлхийг тойрч буй ганц Бадарчингаа анхаарах төр засаг гэж байхгүй тул дахиад цаг хугацаа хөрөнгө мөнгө зарах хэрэг гарна. Яавал дээр вэ?

Газрын зураг дээр харж байгаад яачиж байсан Роостов На Дону гэж хотруу галт тэргээр хөдлөх нь зүйтэй гэж бодлоо, Билетний кассан дээр 13 цагаас Белорусын транзит галт тэрэгний ПЛАСКАРТ-нд билет аваад суулаа.

Хэсэг явж байтал Тээврийн цагдаа! Гэж өөрсдийгөө танилцуулсан нэлээд дээрэлхүү, бүдүүлэг албан хаагчид ирж бичиг баримт шалгахаар боллоо. Пасспортоо өгөх үед юу хийж байгаа, юу авч яваа? Гээд асуултаар хажуугийн хүний хамт байцаалаа.

Дэлхийг тойрч буйгаа хэлэх үед- Тэгвэл хэдий хэмжээний мөнгө зарцуулсан бэ?
- ЭТО НЕ ВАША ПРОБЛЕМА! Буюу энэ бол таны асуудал биш! Гэж өөртөө итгэлтэйгээр чанга хэллээ.
Хүн хоолын замд явж байгааг сонсоод – дэлхийд үзсэн харсан сайхан муухай зүйлс юу байсан бэ? Гэж асуухын оронд зарцуулсан мөнгө асууж байдаг! Гэж дотроо уур ч хүрч байлаа. Хажуугийн хүмүүс тус төрийн албан хаагчидтай соёлтой, бага зэрэг айсан байдлаар хандаж байсан тул миний хурц хариултанд гайхлаа.

Тэрээр миний хариуултанд бэлэн биш байсан тул буцааж пасспортыг өгөөд хажуугийн хүний цүнхийг нээхийг шаардлаа. – Юу авч яваа? Гэж бүх зүйлийг уудлаж байгаа нь ажилаа хийж байгаа гэж огт харагдахгүй байлаа. Лэптоп компьютерийн хажууд байсан CD –нүүд дотрыг уудлаж, ямар кино байгаа эсэхийг асууж, хэнээс юу авч болохыг сонирхож байгаа нь илт байлаа.

Байцаагчид явсны дараа хажуугийн хөрш – эд нар ингэж уудлаад хүссэн зүйлээ авах эрхтэй байдаг юм. Өмнө надад гадны мөнгө байсан, хураагаал авсан. Гэлээ.

Төрийн албыг хяналтаас гаргах ямар аймар байдагийг Орос болон Украйнд харж болно.
Бизнесийн компанид 8 цагдаа нар орж ирээд – Танай комппани хууль бус үйл ажиллагаа явуулж буй мэдээ авсан, тиймээс танай бүх төхөөрөмжүүдийг хурааж авах зөвшөөрөл байна, асуудлыг шийдмээр байвал 40000 ногоон төл! Гэж ичгүүргүй хэлж байсан тухай сонсоод гайхаж билээ.

Зүгээр дүүргийн байцаагч ЛЕXҮС машинаар ирж хураамж нэхэж байсанд тус компанийхан хүртэл гайхсан гэсэн. Бүх ажил танил талаас гадна мөнгөөр шийдэгддэг системийн эхний шат Монголд байгаа бөгөөд, одооноос хууль тогтоомж төрийн үйл ажиллагааг хяналтандаа оруулахгүй бол мөдхөн байдал ийм түвшинд хүрж болох тухай бодогдлоо.

Хил дээр 19 цаг орчмын үед зогсож, Украйны хилийн байцаагчид орж ирлээ.
Нөгөө л асуултууд, хариуултууд.

Сонирхолтой санагдсан нь Монголын болон Оросын хилийн байцаагчид пасспортуудыг хурааж аваад хэсэг хугацааны дараа эргүүлэн өгдөг бол, Украйн албан хаагчид орчин үеийн Блүеэрры шиг гар утаснуудтай байсан бөгөөд, миний нүүрний зургийг тусгай гэрлээр шалгаж үзээд, дараа нь тус гар утас дээрээ миний дугаар болон бусад мэдээллийг шивж, төвөөс ирж буй мэдээлэлтэй харьцуулж байлаа.

Хүн бүр ийм төхөөрөмжтүй байсан нь Европруу орох бэлтгэлээ хийж буйтай холбоотой болвуу гэж бодогдлоо.

Пасспортон дээр тамга даруулаад галт тэрэг удалгүй хөдөллөө.
13 жилийн өмнө Украйн Оросын хилийг туулж байхад Монголтой адил хэдэн цаг гаруй зогсож байж билээ, харин энэ удаа шуурхай байна.

Галт тэрэг хөдлөөд нэлээд удаан явсаны эцэст Оросын хил дээр ирлээ.
Байцаагчид пасспортуудыг хурааж авлаа. Төврүүгээ авч орох болвуу гэж бодож байтал, вагоны үйлчлэгчийн өрөөнд бүх пасспортны мэдээллийг Лэптоп компьютер дээр шивж, шалгаж байгаа харагдлаа. Бусад хил дээрх байдал ямар буйг харьцуулж үзэх нь зүйтэй болвуу.

Шалгалт өнгөрч Орос улсруу 4 жил 3 сар 10 хоногийн дараа дахин орж ирлээ…

Өдөр тутамын бэрхшээл, байр хоол унд аюулгүй байдалын хажуугаар тэмдэглэлээ яаралтай бичинэ гэдэг бас нэг том ажил болдог тул, тэр болгон сайн хийж чадахгүй байгаа билээ.

Над шиг ингэж их улс хоорондын хил газраар туулсан хүн манайд ховор болвуу. Тиймээс хил болгон дээр хэрэг хийгээгүй хэрнээ эзэмшиж буй пасспорт, иргэншилээсээ болж давхар давхар шалгуулж, чичирч буй гараа тайвшруулах гэж гүнзгий амьсгаагаа барих ямар байдгийг мэддэг хүмүүс л намайг ойлгох болвуу.

Гэртээ хариад нэгэн шинэ төрлийн ХУНДАГА ӨРГӨХ ЕРӨӨЛ дэвшүүлж эхэлэхээр шийдлээ.

-Сайн сайханы төлөө! – Үүний, түүний төлөө! – Өргөе! сүүлийн үеийн залуус – ТӨЛӨӨ! Гэж хундага өргөдөг болсон бол миний санал болгож буй ерөөл бол

- ЭХ ОРОНДОО! Гэж хамтдаа ерөөж баймаар байна.
Эх орондоо бичиг баримтаа шалгуулахгүй, цагаачлал болон элдэв төрийн дарамтын механизмд шахуулахгүй ямар сайхан эрх чөлөөтэй байсан юм бэ! Гэж бодох үедээ энэ ерөөлийг бодож олсон юм.

Гэртээ хариад хамгийн түрүүнд хундага өргөхдөө ингэж хэлэхээр шийдлээ.

Хүний нутагт гадуурхагдаж, нүд үзүүрлэгдэж үзсэн залуус миний саналыг дэмжих болвуу.
Эх орноос минь сайхан газар хаана ч үгүй гэдгийг би дахин дахин хэлмээр байна.
Ногоорсон Нүүдэлчдийнхээ нутагт тэнгэр харж хэвтэх өдрийг хором бүр тэсэн ядан хүлээж байна…

БАДАРЧИН ЯВСААР Л…

Horaayy..there are 15 comment(s) for me so far ;)

#1

Woow. Эх орондоо эрүүл энх, сайн сайхан, оюуны асар их баялагтай ирж байгаад чинь үнэхээр бахархаж байна аа. Бүр хайр хүрчихлээ. кк

Gegeenee wrote on 2010/02/17 - 06:46
#2

hi zaluu sain ybj bnuu? bieyee sain bodoj ybaarai.manai mongol ch buh yum baidagaaraa bn.yu ch oorchlogdoogui ulam l xoishoo ybaad bga yum shig sanagdaad bna. chi aylalaa Kazakhstan-Turkmenistan-Iran ru orvol sonirholtoi bha? yalanguia Turkmenistan uls ih sonirholtoi uls bga yum.irged ni alt neft gaz-r bayan uls delhiid ediin zasgiin osoltoor 1 bairand ybj bga gesen turken.kazakhstan orvol ih sonirholtoi bolob uu?yalangui asia tsraitai ulsdaa orvol ayulgui baih bolov uu?Kazakhstan zaaval orooroi amai

erka wrote on 2010/02/17 - 09:35
#3

Sain yavj b,a uu.Odessaar dairahgvi baisan yum uu. ukraind orj irlee gej saitdaa medeelsen bsan suragvi bj bgaad yavaad ogdog tiimerhvv b,a shvv.Chamtai uulzah zavshaan garah bh gej bodoj bsan hudlaa bolj b,a.Ayan zamd chini saadgvi bj sanasan zorilgodoo hvreerei

bugaa wrote on 2010/02/17 - 09:46
#4

Sar shiniin Mend hurgie!
Omnoh temdegleldee gadaad yawdaliin yam chamd albanii nogoon passport ogson gej bsan ter chini ih demjleg shuudee ho, teriig jiriin neg olon ulsaar yawj bga mongol hun bur awahgui ee. Hil garahdaa oortoo itgeltei bai. Mongold daramt bhgvi gej chi yagaad bodoow, amidral hichneen hetsv ajil oldohgui oldson ajiliin tsalin baga, toriin albanii ajild orohiin tuld hahuuli ogdog emnelegt or olohiin tuld hamag baidagaa ogdog bicheegdeegui mash olon huuli aytai daramtiig yu geh bolj bna? Het ih tuilshrahgui shu nohoor! Mongol saihan ch gelee tiim ch saihan bas bish, chi ochood heseg baij bgad oilgonoo.
Zaza ayan zamdaa mash sain yawaarai!

ariunaa wrote on 2010/02/17 - 15:20
#5

ene hvntei sanal neg bnaa, mongol maani saihan ch vneheer hvn chanaraa aldsan vzegdel mash ih bolj bnaa,emch ys n garchxaad bhad boloogvi bna gedl yum ugj bj l anhaarj turvvlsen gj sonsod arai chde, bas deer n manai oyutan zaluus vneheer yag arhichid bolj bnaa, ta ene talaar syrgamjtai zvils zaawal bichij neg ch gsen hvvhded zuw oilgolt uguhiig hvsie a, ta hezee aziin ornoor yawah we, azi tiw gej neg tom dawaa bainada, taiwand herew ireh bol zaawal yylzaj byy halmaar bainaa, bi tanii “halh mongoloos irle” gsn egchtei margaj uuriin oilgoltoo bichseniig chin ynshaad vzel bodol taalagdaj, tanii site-nii baingiin ynshigch bolood bna,manaid bas odoogiin zaluus maani tsewer halh tsys gej dvwchigneh bolje, bas heden zalyy dyychid n zyragtaar ih tegj yarih yuma, gadagsha yawj vze bj l uchvhen jijig oron maani neg tsyl bh heregteig ter hvmvvs oilgoh bhda, tanid amjilt!

Zaawal ynshaarai wrote on 2010/02/18 - 09:16
#6

amai ci nogoorson nuudelchid gj onoj hellee. bi ene ugiig arhichin bish archaagui, ajilgui, holiig bodoj 2 iig tungaah tenhelgui uher mongol gj oilgoj bn aa. bid uneheer neg talaaraa tiim humuus boljee. nogoorson nuudelchid ee, sertsgee, bosotsgoo, uhaaragtun. bi ch bas serlee, bosloo, uhaarlaa, odoo holiig harj 2 iig bodno oo. camaig mongoliin tenger iweeg AMAI.

nogoorson nuudelchin wrote on 2010/02/18 - 12:28
#7

Amar baina uu.Amai duu mini.
Tomor Bar jildee yu sanasan 9 husel tany bielj, gegeerliin hutgiig oloh boltugai.Badarchnii aylal tany amjilttai baih boltugai.

D.Sukhbaatar wrote on 2010/02/19 - 02:50
#8

Эх Орондоо!

Энхтайван wrote on 2010/02/19 - 05:20
#9

dulaan bol myangan lan gej ug baidag daa, ter ug shig eruul bol hemjeelshgui bayan shuu.
ubhctei haanaas eruul guilgachin deer gej ug bdag shig l yum.
amjilt husye. eruul saruul mend yabaad eh orondoo ireerei.
zarim neg ersdelt oronluu yabahgui baisan ch bolno sh de.
ene bol yamar yal bish, tertei tergui amai shig yabsan hun baihgui, chamaig hun bur medej baigaa.

mendee wrote on 2010/02/19 - 06:16
#10

Ene orosuud gej delhiin haana ch baihgui buduuleg ulsuud…Uuniig delhiin buh uls oron gerchilne.Hund surtaltai,uy ch chadahgui hogjil hoshnogo arhichin tamhichinaar duursen uls baij neg l ih zan gargasan mangar humuus…Manaih getel nuguuhiig ni OROS AH mah gej hoorgood…hereg alga…Getel yag uyman deeree Orosuud bidend hyataduudaas iluu gai zowlon awchirsan uls.Uuniig manaihan medehgui baigaa ni haramsaltai……………….ZA ter ch yahaw…ZOW bn…adilhan gadaad gej hiliin chanadad gaduurhagdaj baigaa hunii huwid unheer saihan yerool baina.Mongol bolohgui baina,mongol muuhai baina geel baidg yas uymandeeree hiliin deens alhaad ireheeree buh uymiig medreh bolno…EH ORONDOO…!!!

sdfsdf wrote on 2010/02/19 - 07:47
#11

hey amai. good to hear from you.
hoishoogoo orood irsen baina sh dee, tegsnee ger oron, eh nutag ene teree yariad ehelsen baih chin, arai setgel shuluudaad hoinoos orood ireh yum bish bizdee neg saihan ugloo. tuun shig saihan yum gej haa baihav. gehdee, ushoo dahiad 2 jil guriichikhvel yamar ve? kavkaziin ornuudiin huvid Azerbaijan, Gruzin, Amernia bugd visa nehdeg. hetsuu bolson, ug n tiim baigaagui yum sayahan. yer n chamd gej zuvlohod manai gadaad yamnii website dahi gadaad visanii talaar listed itgeed hereggui shuu. yahav, largely chamd zuv medeelel medeej ugno. gehdee gai bolood anduursan medeelleer n yavaad neg ulsad ochitol oruulahgui bolbol tuun shig discouraging yum gej yu baihav. tiimees yu gej zuvloh geed baina ve gevel chi daraa yavah ulsiinhaa embassy ruu neg zalgaad l lavlaad asuuchih heregtei.
za tegeed, chadval kavkaziin 3 ornoor, daraa n iran geed, tegsnee afganistan, pakistan, enetheg (mash sonin gazar baih yestoi), nepal, butan, bangladesh geed tsaashaagaa south east asian many nice countries baina. tegeed macau, taiwan, HK, thru china to north and south korea…. ingeed mongoldoo irvel ene bol something complete, aan, whatcha think!
give me you telno in russia i cud dial you.

hey wrote on 2010/02/19 - 13:37
#12

Zoloo Орост их аюултай болсон байна лээ шүү болгоомжтой яваарай, хүмүүст ялангуяа оросуудад итгэж болохгүй шүү АМЖИЛТ

red wrote on 2010/02/20 - 04:18
#13

tumur bar jiliin mend..chamd ataarhaj bnshu.bi neg bol saran deer ochin esuul delhiig toiron aylan gej boddog.hoyulaa yg adilhan hetsuu bgaiz.muruuduld min hurch bga chamaar baharhaj bn.bas ulsgulun zaralj bgaa gej sonsoloo.shudraga yos diilnee.gol ni eruul enh eh orondoo ireere

maral wrote on 2010/02/20 - 10:42
#14

amaa email bicheerei sain yvaj bgaa uym bna.

nyam wrote on 2010/02/21 - 02:44
#15

бадарчинг төрөөс ивээн тэтгэх ёстой гэж үү? Өөрөөсөө асуу, өөр өчнөөн асуудал энэ улсад байна.

ganbat wrote on 2010/02/24 - 10:42
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.