
Нэгэн шинэ категори нээхээр шийдлээ. “Монгол Соёл” үүндээ Монголын соёл ёс заншлыг судлах хүмүүст таниулах сурталчилахыг зориж байгаа юм. Танд сонирхолтой Монгол онцлогыг харуулсан мэдээлэл байвал бүгдэнтэй хуваалцна уу!
Оросууд болон зарим нэгэн монгол залуус “КАЙАФ” гэж үгийг ихээр хэрэглдэг. Өнөө үед таашаал авах гэсэн утгатай үг юм. Өмнөд Африкчууд хүртэл Каиф гэдэг үгээр таашаал, гоо сайхан гэсэн утга илэрхийлдэг юм.
Монголын ЮАНЬ гүрний үед Хубилай хаан Хаад Дээдэс амралт чөлөөт цагаа өнгөрөөдөг диваажингийн хот байгуулах зарлиг буулгаж “Шанду” зуны өргөөг өнөөгийн Өвөр Монголын Доулун хотоос 30 км нутагт босгосон гэдэг. “Шанду”-г англиаар XАНАДУ буюу ханз бичгээр “КАЙАФИН” гэж галигладаг юм. Кайфин гэдгээс Кайф авах гэсэн утга бий болсон бөгөөд Баруунд Диваажин Таашаал гэдгийг “XАНАДУ” /ШАНДУ/ гэдгээр бас хэлдэг юм. Нийт талбайгаараа 550 м кб эзэлж байсан энэ хотыг Венецийн аялагч Марко Поло анх Европчуудад тэмдэглэлээрээ таниулсан юм.
Нэрт зохиолч Samuel Taylor Coleridge 18-р зууний үед алдарт “ХУБИЛАЙА ХААН” гэдэг зохиолдоо Xанаду-гийн талаар өгүүлсэнээс хойш өнөөг хүртэл Диваажин, Таашаал Үлгэр гэсэн утгуудыг барууний орнуудад “Xанаду” гэдэг үгээр хэрэглэгддэг билээ.
In Xanadu did Kubla Khan
- A stately pleasure-dome decree:
- Where Alph, the sacred river, ran
- Through caverns measureless to man
- Down to a sunless sea.
- So twice five miles of fertile ground
- With walls and towers were girdled round:
- And there were gardens bright with sinuous rills,
- Where blossomed many an incense-bearing tree;
- And here were forests ancient as the hills,
- Enfolding sunny spots of greenery.
Дэлхийн маш олон зохиол, уран бүтээлүүдэд “Xанаду” ашгилдаг ч өнөөгийн балгас тэрхүү үзэсгэлэнт хотыг илэрхийлж чаддаггүй билээ. Харин уран зохиолын уран дүрслэх чадварийн ачаар хүмүүсийн сэтгэлд диваажин гэдэг төсөөлөл бий болсоор байгаа юм.

2006 оноос “Ханаду” хэмээх дэлхийн хамгийн том худалдааны төвийг АНУ-ын New Jersey-д барьж эхэлсэн юм.
Африкийн хотуудын гудамжны нэрүүд хүртэл “Xанаду” гэж байсанд би бахархаж энэхүү нэрний түүхийг гадныханд ярьж өгч байсан юм. Өөрийн байгаа хотдоо энэ нэр байгааг шалгаарай! Монголд байхдаа Шанду гэдэг уран бүтээлийг найз Амраагийн хамт эхлүүлж байсан ч амжилгүй аян замдаа гарсан юм. Харин манай найз тэрхүү дэлхийд алдартай зохиолыг МОНГОЛ хэлнээ хөрвүүлж байсан бөгөөд одоо та бүхэн унших боломжтой болсон байх гэж найдаж байна.
Өөрийн түүх соёлоо мэдэж түүгээрээ бахархдаг хүн бусдийн хүндэтгэлийг хүлээдэг туршлагыг энэхүү аялалынхаа явцад би олж авсан билээ.
Та бүхэнд Шанду хотын талаар илүү их мэдээлэл, сонирхолтой түүх байвал миний энэ тэмдэглэлийг баяжуулахад тусална уу!



2007/10/03
| 3,119 Үзсэн 
















Horaayy..there are 2 comment(s) for me so far ;)
sain bn uu?
bi neg zuiliin talaar bichih gesen yumaa. ta unshaad enehuu mongol soyol gesen bulandaa nembel boloh yum shig sanagdlaa.
Ug shandu hot ni Hubilai haanii zunii niislel bsan hamgiin suuld Togoontumur haan baisan haramsaltai ni Min guren ezlen shataasan gej sonssiin bna