The_Man_from_Earth

2010 оны 2 сарын 4 ны өдөр. Украйн улс Лвов хот.

Би хэн бэ? Гэдэг асуултыг бага байхаасаа өөрөөсөө асуудаг байлаа, одоо ч гэсэн энэ асуултын хариуултыг хайсаар байна. Гэхдээ сүүлийн 4 жил 3 сарын дотор юу өөрчлөгдсөн бэ? Гэж надаас асуумаар байвал Man from EARTH киног үзэхийг зөвлөж байна.

Аялалын хэцүү хэсэг болох Африк тивд 2 жил хагас гаруй зарцуулсны дараа Европдоо буцаж ирэхэд нэгэн зүйл өөрчлөгдсөнийг ойлгосон юм. Барилга байшин эд хогшилд харах харц өөр болсон байлаа.

Жирийн нэг хүн амьдралдаа сайхан ХОУСэ, машин, гар утас, хөгжим, элдэв эд хогшлын төлөө өдөр бүр ажиллаж, хэзээ нэгэн цагт хүссэн зүйлээ авдаг билээ. Тухайн зүйлийг эдлэх үедээ маш их сэтгэлийн таашаал хүртдэг ч, эд хуучрирч амжаагүй байхад тухайн хүний таашаал, сонирхол буурч, улмаар удаан хугацаанд хүсэн хүлээж байсан зуйл нь үнэ цэнээ алддаг билээ.

Аялах хүсэлтэй хүмүүс ч гэсэн ялгаагүй, Франц, Егыпт орж үзэх юмсан гэж мөрөөдсөөр байгаад нэгэн өдөр газартаа хүрээд, хэд хоногийн дараа тухайн мөрөөдөл өдөр тутамын амьдрал болно.

Би юу хэлэх гээд байна вэ? Гэвэл аялынхаа 4 жил гаруй хугацаанд хүмүүсийн мөрөөдөж болох ихэнх мөрөөдлийг нь үзлээ, тууллаа. Авч хэрэглэх хүсэлтэй зүйлийг нь бас хувьдаа аваагүй ч боломж гарсан үед нь ашиглаж хэрэглэж сонирхлоо дарлаа.

Үүний дараа юу үлдсэн бэ?

Амьдралын утга учир юунд байнаа? Гэдгийг дахин асууж эхэлсэн юм. Насан туршдаа ажиллаж, ур ухааныг туулсан амьдралаараа хуримтлуулсан хүн 60 хүрээд амьдралыг өөрөөр харж эхэлдэгтэй адил явдал надтай 30 насанд тохиолдоод байгаа юм. эргэж гэртээ харихдаа үеийхэнтэйгээ хэл амаа ололцохоо болих, тэд намайг ойлгохгүй байж болох талч ажиглагдана.

3-4 удаа амь насаа алдахын даваан дээр байж, өлсөж ядарч, жаргаж цэнгэл гээд жирийн хүний амьдралынхаа туршид туулах зүйлүүдийн ихэнхийг нь тууллаа.

Гагцхүү нэг л зүйл үлдсэн бөгөөд түүнийгээ бүтээх нь хамгийн гол зорилго байдгийг сая нэг ойлголоо.

Учир нь амьдрал өөрөө цаг хугацаанд баригддаг тул энэ хүчин зүйлийг өдөр тутам бодолцож байхгүй бол юу болдгийг ч таарсан хүмүүсийн амьдралаас харлаа. сургамж авлаа.

Юм Үзэж Нүд Тайлна гэж манай уламжалалт соёлд юуг хэлээд байгааг би маш сайн ойлголоо.

Харин та?

Мөнх амьдрах юм шиг өөрийгөө бодож байгаа юм биш биз?

Цаг хугацааны тухай ойлголт хүн бүрт янз бур байна.

Гэхдээ цаг хугацаа дотроо хүн өөрөө бас янз бүрийн тоололтой шүүдээ.

1 цаг, 1 сар, 1 жил гэдэг хүн бүрт өөрөөр үйлчилдэг.

Румын улсын Тимиссоара хотод найз дээрээ 3 сарын дараа ирэхэд түүний гэрт юу ч өөрчлөгдөөгүй, тэрээр Австарт 3 хоногоор явсанаас өөр юу ч болоогүй гэж хэ лэх үед- Ямар сонин юм бэ? Би яг л өчигдөр энд байсан юм шиг санагдах юм, гэтэл тэр өдрөөс хойш 5 улсын хилийг гатлаад, шинэ хот хүмүүс адал явдалтай учраад, 3 сарын өмнөх амьдралын тухай ойлголт тэс өөр болсон байдаг! Гэж түүнд хэлж билээ.
Үнэхээр надтай адил 30 настай залуу хэдийгээр эхэлсэн тоолол адил боловч, туулсан амьдрал нь тэс өөр байна. Дэлхийн хөгжлийн түүх, нууцын эрэлд бадарчилж байхдаа цаг хугацаа гэдэг зүйлийн талаар ойлголтыг мэдсэн бөгөөд, нутаг нэгт залуустайгаа өөрийн блогдоо хуваалцаж байгаатай маш их баяртай байна.

Сайхан амьдарсан гэдгийг хүн төрлөхтний цаг хугацааны тоогоор бус мэдэрсэн мэдрэмжээр хэмжиж болох шинэ тоолол зохиож эхэллээ.

Хэдий чинээ ихийг үзэж сурна төдий чинээ өргөн сэтгэнэ, насаараа надаас ахмад хүнд хүн төрлөхтний амьдрал гэж ямар байдгийг жилийн өмнө төвөггүй хэлж, заах чадалтай байсан бол одоо ямарваа нэгэн улсруу нэвтрээд барилга байшин, хүмүүсийн хувцаснаас тухайн улсын түүх одоо тэгээд ирээдүйг таамаглаж хэлэх боломжтой болсон байна.

Нүүдэлчдийн цаг тооны ухааны нэгэн хэсэг цагаан сарыг бид тэмдэглэж байгаа ч, тооны цаана байгаа нууцыг бид тайлсан байсныг сайхнаас ойлгож эхэлсэн юм.

Монголчуудынхаа бүдүүллгийг гайхдаг хүмүүс өөрсдийгөө бусадтай харицуулж дандаа муу талаас хардаг зуршилаасаа салах хэрэгтэй, харин бидэнд байгаа тэр мэдлэг мэдээллийг тайлж чадах юм бол их хэмжээний хөрөнгө мөнгө цэрэг зэвсэггүй ирээдүйг төвөггүй таамаглаж, сүр хүчээ эргүүлэн сэргээж болохыг мэдлээ.

Түүхээ мэдэж байх юм бол ирээдүйг таамаглаж болох ухааныг Настрадамус яаж мэдэж байсныг би гадарлаж эхэллээ. Байгалиас заяасан зөн совин буюу манай Буу нарт байдаг тэрхүү авъяасаа шинжлэх ухаан тооны ухааны хуулинд захируулахад болоо.

Нууц бол энэ!

4 жил гаруй хайсны эцэст зөвхөн нэрийг нь оллоо. Харин цаашаа хэрхэн ажилдаг механизмыг нь тайлах хэрэгтэй.

Учир нь ХҮН гэдэг амьтан 14000 жилийн өмнөхөөс нээх өөрчлөгдөөгүй тул! Монголд зурхайчид, бөө нар, түүхчид, тооны ухааны суутангууд бүгд амьдрал, хорвоо ертөнцийн талаар бодлоо өөрийн үүднээс тайлбарлах гээд хичээгээд байдаг . харин хорвоо ертөнц олон төрлийн химийн бодис, энерги, үйлдлийн томёоноос бүрддэг гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй юм.

Хэрвээ манай бүх сэхээтнүүд уг асуудалд хамтарч хандвал бид зөвхөн улсын хөгжлийн тухай ярих утгагуй болох юм.

Өдөр тутамын жижиг сажиг асуудлаас зангилаанаас гарч, байнгын хөдөлгөөнд шинчлэлд байсан миний хувьд амьдрах цаг хугацааг тодорхой хэмжээгээр хожисон гэж бодож байна. Гэхдээ юм бүр хоёр талтай тул алдсан талаа ч харах хэрэгтэй.

Өнөөдрийн КД клубын гишүүддээ санал болгож буй кино бол яг үүний тухай үгүйлж байгаа юм. Гол дүрийн хүнд юмыг ойлгоход цаг хугацаа хангалттай байсан юм. Түүний яриж буй зүйлүүдийг сайн сонсож ойлгох юм бол Бидний аав ээж өвөг дээдэс заагаад байгаа амьдралын ухаан гэдэг маш хялбар тайлбарлагдаж болох зүйл гэдгийг ойлгох болвуу!

I HAD TIME!

Киноны үйл явдлыг ярихыг хүссэнгуй, гэхдээ өмнө санал болгосон АВАТАР киноноос тэс өөр, ямар ч эффект хүчтэй үйл явдалгүй, нэгэн өрөөнд хэсэг хүмүүс ярилцаж байгаагаар онцлог юм. Англи хэлний мэдлэг маш сайн байхыг шаардахаас гадна, өөр зүйлд анхаарлаа сарниулахгүй үзэх юм бол магадгүй таны өөрийн амьдралын тухай ойлголтын хариултыг өгөж болох юм.

Румынд Раду найзтайгаа танилууд дээр нь очих үед, тэд хоорондоо миний тухайн ярилцаж Ман фром тхэ Эартх киноны гол дүр байна! Гэж хэлэлцэж байсан юм. Сүүлд цаг зав гаргаж маш анхааралтай үзэх үед тэд яагаад ингэж бодсоныг ойлгосон юм.

Өөрийнхөө үндэстнээ байгалын хамт аврах гарц хайж буй миний бадарчлалыг Аватар кинотой харицуулсан захианууд бас хүмүүс явуулж байсан бөгөөд, өнөөдрийн илгээсэн киноны утгыг ойлгож чадах юм бол таны амьдралд бас өөрчлөлт гарах юм.

Jerome Bixby 1960аад оноос бичиж эхэлсэн бөгөөд 1998 онд нас бархынхаа өмөнхөн дуусгасан, маш урт хугацааны сайн ажил байсан юм. 2007 онд дэлгэцнээ гарсан бөгөөд тийм их үзэгчдийг кино театрт цуглуулаагүй ч 200 гаад мянган ногооны бага төсөвтэй кино интернетийн тусламжтай дэлхийн хамгийн сонирхолтой кинонуудын дунд багтаж байгааг бодоход, бидэнд найдлага байгааг ойлгож болох юм.

Заавал өндөр үнэтэй Голивууд гээд байх юмгүй, сайн зохиол зураглал жүжигчид хамтарвал маш өвөрмөц зүйл хийж болохыг энэ кино нотолж байгаа юм.

За илүү мэдээллийг уншигч та олоод бусадтайгаа хуваалцана байх гэж найдаад үлдээлээ.

КД клубын кино жагсаалтанд нэмэх зүйл байвал facebook дээр AMAI AROUND гэж бүртгүүлээд надад илгээгээрэй!

Бид шинэ мэдээ мэдээлэл, мэдлэгийг бусадтайгаа хуваалцаж байж нэгэн зэрэг өөдлөх юм.

Ганцаараа баахан зүйл мэдээд бусадтайгаа хуваалцах гэхээр ойлгохгүй байх ямар байдаг гэж санана?…

Horaayy..there are 31 comment(s) for me so far ;)

#1

Bi ih saihan ium unshaad setgel saihan bolchihloo. Bi saiahniig hurtel eej aav 2oosoo busad humuustei setgeliin ugsee huvaaltsdaggui baisan, iagaad gevel namaig iarihaar ted bugd chiv chimeegui bolchihdog, bi hariult neheegui ch gesen tednii mederseniig ni medrehiig l husch baisan. Zohioson duunuudaa sonsgood daraa ni tednii medremjiig sonsohod iamar ch hamaagui nogoonii halisiig avaad baigaa ium shig l hariultuud sonssoor bi dotroo ihed shanalsan. Getel bi odoo tiim bish bolsoon. Bi saihan naizuudtai bolson. Ted namaig uguulberee duusgahaas umnu minii tsaashid iu iarihiig ali hediinee bodchihson uur uursdiin tailagnalaa heldeg humuus…Neg ni bur ingej heldeg “Ug hurtel bolhi sanagdah ue baih…” Ingeed l bi gantsaaraa shanalj baisan hun “BID” geed ineemsegledeg bolood baina.

Tsag hugatsaanii tal deer ch bas nadad bichih zuil bainaa.
Bi er ni uuriinhuu tuulj ungruulsen amidraldaa neg ch udaa haramsaj baisangui, emnelgiin oron deer tsag harchihsan , heden tsagiin daraa bi uhne esvel amid garna geed huleegeed baij baihdaa hurtel tgj bodoj baigaagui. Bi ene horvood iah gej tursunuu meddeg uchraas l tiim baih. Gehdee amar amgalan ter taivan ertonts iag hedhen tsagiin daraa bas bainaa gedeg medremjiig medersenees hoish minii tusuulul, bodol, uildel bolgond uurchlult garsan.

Aa tiim bas sai unshsanaas tusuulul , medremj , tsag hugatsaa 3iig bi holboj bichsen ni zuv gej bdloo. Jishee ni ipad garlaa gedeg medeelliig bi huleej avlaa, tuuniig bi uuriinhuu dotro tusuulnu. Medeej minii tusuulul muruudluus maani 1% bas l orchihson baigaa uchir minii tusuulul hudlaa. Tegeed bi 4sard neeltee hiih hurtel ni huleene. Ene bol bi tsag hugatsaagaa demii zuild barigduulj baigaa ni… Ingeed l 4sard garlaa minii avah medremj tes bur tes ondoo l baina. Ingeed bodohoor ene tsag hugatsaandaa boditoo zuiliig hooson chanart bii bolgood, tuuniigee busdad tugeej busdiin tarhiig hundruuleh l odoo minii hiih iostoi zuilsiin neg bolson.

Khulan wrote on 2010/02/05 - 04:21
#2

amai chini bichsen gagtshuu neg l zuil uldle tuunig buteeh n gol zorilgo gedeg chin yu ve??
chi olon jil badarchilj yavsan bolohor uhaan sanaa,bodol chin zadarsan gedeg n oilgomjtoi.tegle ged bitgi ih tsetserhej bardamnaj medemhiireerei?!

buya wrote on 2010/02/05 - 15:31
#3

өөрийн үндэстэн хамгийн гол хүмүүс байна гэдгийг мэдэх сайхан шүү

“Yum Uzej Nud Tailan gej mania ulamjalalt soyold yug heleed baigaag bi mash sain oilgoloo.”

Энхтайван wrote on 2010/02/05 - 21:02
#4

Ovormots setgelgee uneheer baina. 50 hursen hunii uzeeguig 30 nasandaa uzej duulah sonin sanaa . gehdee 50 hurtlee Afrikiig uzeegui ch Mongoldoo yamarch 30 nastnaas iluu ihiig uzej, duulsan, hiisen baigaa.Chi nutagt ireed 50 nastnii uzej duulsan, hiisniig 20 jil nemj tuulaad, bas deer ni 10-20 jil hodolmorlono gej l tootsooloh heregtei baih.Ih noots bazaaj ireerei.

tugs wrote on 2010/02/06 - 02:33
#5

Өөрийн метаморфозийг бидэнтэй блогоороо дамжуулж хуваалцаж байгаад баярлалаа. Чамайг юу хайгаад байгааг мэдэж байна. Гэхдээ хараахан зорилгодоо хүрэх болоогүй байна. Чиний хэлсэнээр цаг хугацаа нь ирээгүй мэт.Цаг нь ирж нөхцөл нь бүрдэхээр бүх зүйл хар аяндаа болноо гэж!Яваад бай Амай. нэг л өдөр Бүх юмны нууц нь “ямар ч нууц байхгүй, бүх зүйл тов тодорхой” мэдрэмж юм гэдэгийг мэдэх байхаа. Нууц байхгүйд нууц оршиж байгаа юм. Гэхдээ энд миний бичсэн зүйл бол зүгээр л хий хоосон утгагүй хэдэн үгийн цуваа. Өөрийн биеэр үзэж туулж байж л ойлгоно. Бадарчин цаашдын замд сүүн цацал өргье!

цаг хугацаа wrote on 2010/02/06 - 04:40
#6

mash sonirholtoi sedev bna.

bayaraa wrote on 2010/02/06 - 12:45
#7

Amai ,bas TSAG HUGATSAA Helj bui sanaa sonin sanagdlaa.Hoyor filosofich mini sanaagaa hezee negen tsagt negtgevel bur goid ur dun garah bolovuu.Ta hoyor tun ovormots hoyor yum.

tugs wrote on 2010/02/07 - 04:22
#8

Amai ,bas TSAG HUGATSAA Helj bui sanaa sonin sanagdlaa.Hoyor filosofich mini sanaagaa hezee negen tsagt negtgevel bur goid ur dun garah bolovuu.Ta hoyor tun ovormots hoyor yum.Mongold uhaalag , huchtei, zorimog ,shudraga zaluus heregtei baqina.

tugs wrote on 2010/02/07 - 04:42
#9

Amai ,bas TSAG HUGATSAA Helj bui sanaa sonin sanagdlaa.Hoyor filosofich mini sanaagaa hezee negen tsagt negtgevel bur goid ur dun garah bolovuu.Ta hoyor tun ovormots hoyor yum.Mongold uhaalag , huchtei, zorimog ,shudraga zaluus heregtei baqina.Sain humuus negniigee demjie.Uragshaa

tugs wrote on 2010/02/07 - 04:55
#10

Sonirholtoi bailaa. Ayalald tani amjilt huseye. Tanii bichsen zuiluud ih heregtei. MGL iin zaluuchuud bugd unshih boltugai. Hicheegeerei.

gan wrote on 2010/02/07 - 17:14
#11

Sainu. Unenig helhed bi tanias hotsorch bgaga unher ulam ih mederch ehelj bn. Oyun sanaa medremjeeree hocorch bgada jaahan uur hurch bn shu hehe. Busdin yarij bga zuilig mederch bga zuilig oilgohgui bhar bi unher ih buhimddag bolson. tiimes bi hamgin shildeg hamgin sain gesen buhnig chadhinha herer hichej uzej sudlah medrehig hichedeg bolson. End tani noloo mash ih bii shu

otgonbat wrote on 2010/02/07 - 22:30
#12

Amidraliig yugaar hemjih ve?
Amidarsan hugatsaagaar ni uu?
Amidaraliig saihan dursamj,sain saihan buhneer ni hemjine

mulguu wrote on 2010/02/08 - 03:26
#13

Za baiz, ulam l neg tiim burheg sanaa, het ih dawtamj ajiglagdaad bh bolloo. Unshihaar omno n unshsan article-tai yag l adilhan sanagdaad hehe, bodood vzeerei.
Yana da chi mini odoo, dahiad 6 jilin dara mongold irne, bair oroh oron, ideh hool, ajillasan ajiliin turshlaga, baingiin orlogo yu ch bhgvi bas ger bul, ter hurtel chi 36 hurchihne, tegeed vndsendee 36 taidaa buhniig 0-s ehleh yum biz de. Gehde er hun tug ch barina tugal ch hariulna, zvgeer de. Ireed odoo yag yamar ajil hiij ger ornoo awch yawnaa? barag 40 shahahna bna shude. za ailgah gesiin bish shu, zvgeer dotroo bodoltoi bgarai l gejagaan.

ariunaa wrote on 2010/02/08 - 04:34
#14

ene #13-iin yund tegj ih sanaa zovood bgag yurduusuu oilgohgui bna. Ter oroh bair, ideh hool, ajilsan ajiliin turshlaga, orlogo gedeg ni tiim l ih chuhal yum bhdaa?!!!
Tegeed ch 30, 40 nas gedeg bol yurduusuu ch tiim hugshiruud bga yum bhgui. Ene olon jiliin hugazaand uzsen harsan oilgoson buhen, hurimtluulsan turshlaga, amidraliin unen tsene ene deerh heleed bga yumnuudaas hamaagui bur hamaagui iluu ih uned hurne gej helmeer bna.

Tsetsegee wrote on 2010/02/08 - 10:04
#15

unendee yag yunii tuluu chamaig ingeed yawj baigaag chin unheer ih gaihdag.Chi bol zorigtoi zaluu gedegiig chin 4jil iin aylalaas chin harlaa.Mongold baitugai delhiid iim zorigtoi hun tsoohon biz…gagtshuu chi ene zorilgo zorigoo ayalald bish uur yumand zartsuulah heregtei baisan uym bishuu.Iim ih zorigtoi,tuushtai uym chin oor zuild zartsuulsan bol amjiltand hureh baisan uym bishu…Bichleguudiig chin unshihad neg l ih gegeersen,logiktoi yum yrih geed baih shig sanagdah yum.Yamarch ooriin gesen filisofi baidag.Chinii filosofiig odoo boltol oilgoogui yawna.Anh garahdaa chi law blog deeree elecktron hugjim,mongoliig surtalchilna geed garsan dundaa olon ulsiin hariltsaagaar sursan bolhoor minii gol zorilgo olon ulsaar yawj turshlaga sudalj mongoloo surtalchilah geed baisan odoo bolson chin ooriigoo haih enter gej alham tutamd oorchlogdson baih uym.

tszpun wrote on 2010/02/08 - 20:39
#16

Tanii aylald amjilt husye!
Olon ornoor aylahiig yorooe!

mulguu wrote on 2010/02/08 - 22:56
#17

Amai chamd helhed ur huuhedtei bolson tsagtaa chi amidraliin utga uchir bayar baysaglang oloh bolno. Chamd az jargal husye!

cool wrote on 2010/02/08 - 23:55
#18

Амай чи давтагдашгүй амьдарлаар амидарч байгаа шүү. Эцсийн зогсоол хаана ч байж болно тэнд чи л байгаа. Урагшаа!!!

дап wrote on 2010/02/09 - 05:28
#19

CHAMD AMJILT HUSYE, ALS YVAA HUN HUGATSAA HELDEGGUI YUM GENE LEE, GEHDEE CHAMAIG MONGOLDOO EH ORONDOO IREHED CHINI BI CHAMAIG UGTAJ AVNAA,… HEHE. UNEN SHUU

SARNIITUYA wrote on 2010/02/09 - 17:48
#20

Энд ирээд гэр бүлтэй болох л байлгүй дээ. Тэгээд жижигхэн Амайг гараад ирэхээр бүүр өөр юм бодно доо

Pearle Deppsu wrote on 2010/02/09 - 19:55
#21

yvaad l baij dee

eco_mon wrote on 2010/02/09 - 21:37
#22

ene kinog yavj uzehees hehe. tnx

www.gegeen.net wrote on 2010/02/10 - 18:07
#23

1n xewiin amidralaas uidaj bn. yg l cham shg amidrlaar ywaxsan. vnexeer dawtagdshgvi amidral shv.. amai nz mn chamd amjilt xvsiy

bachgai wrote on 2010/02/10 - 22:37
#24

метаморфози: анх амай монголоос гарахдаа ДЭЛХИЙГ тойроно гээд гарсан. ДЭЛХИЙ гээд зургаахан үсэгтэй хэлэхэд амархан ч хөлөөрөө туулах, улс болгонд, дэлхийн өнцөг тохой болгонд очино гэвэл асар хэцүү бидний энэ нас хүрэх үү үгүй юу. Тун амарханаас гэдэг мөрөөдөлөөс асар хэцүү бодит байдал юм байна гэдэгийг ойлгосон нь амайгийн эхний метаморфози. Аялалын нэр Дэлхийг тойрох гэдэг ухагдахууны цаана утга агуулга дутагдаж байгааг зөвхөн алхаад л хэдэн орны нэр, номер цуглуулах, хэдэн байшин, хэдэн дисконд орж үзэх хангалтгүй юм байна, тиймээс хүмүүсийн соёл сэтгэлгээ, түүх зан заншил, өнгөрсөн өнөө ирээдүйн гурван цагийн хэлхээг ойлговол, судалвал аялал маань утга учиртай юм байна гэдэгийг ойлгосон нь амайгийн хоёрдохь метаморфози. Аялалын турш хамагийн чухал асуулт болох БИ ХЭН БЭ асуулт гарч ирж амай өөрийнхөө тухай бясалгаж эхэлсэн нь амайгийн гуравдахь том метаморфози байлаа. Хэрэв энэ асуултандаа хариу олвол бол хэрэв тэр хариу нь од харвах мэт толгойнд нь зурвас хийх тэр мөч ирвэл авгалдайгаас үзэсгэлэнт эрвээхэй болон хувирах үйл явц дууслаа, цааш бадарчилах шаардлагагүй боллоо гэсэн үг. Тэр өдөр удахгүй ирэх болтугай гэж ерөөе.
Ганц нэг бодож санаж байгаа зүйлээ бичие амай болон хүмүүс авах гээхийн ухаанаар хандана биздээ.
Хэдэн жилийн өмнө би сэтгэгдэл дээрээ бичиж байсан. Монголчуудыг төөрсөн ард түмэн төөрөлдсөн хүмүүс гэж боддог гэж. Амай бол жишээ нь бидний харж болох төөрсөн хүний хамагийн том жишээ юм, миний хувьд. Амайг биеэр мөн сэтгэлээр төөрсөнийг энд харж болно. Гэхдээ ийхэнх монгол залуучууд(эр эм алин чиг)хэдий бие нь монголд эсвэл хаа нэг дулаан газар комьпютерийн ард сууж байгаа ч ухаан санаагаар зүрх сэтгэлээрээ төөрсөн. Даанч тэд нарыг Амайг ингэж харж байгаа шиг харах боломжгүй болохоор бидний нүдэн дээр ил харагдах Амайгаар төлөөлүүлж бодож болно. Гэхдээ бичсэн энэ бол огт муулах гутаах санаагүй юм шүү. Төөрсөн хүн төөрсөнөө мэдээд түүний дараа би хэн бэ гэж асуух нь зүй ёсны зөв үйл явц юм. Амай ч өөрөө үүнийг сайн мэдэж байгаа байх. Би хэн бэ асуултанд далд агуулагдсан бусад асуултууд бол хэрэв би ийм эсэвл тийм юм бол миний амьдралын утга учир юу вэ амьдралдаа ямар утга учир өгөх вэ би, би мөнх бус юм байна цаг хугацаа надад ч мөн үйлчилж байна, миний амьдрал эцэстэй төгсгөлтэй юм байна гэх мэт олон олон асуулт бясалгах үйл явц хар аяндаа гарч ирнэ. Тийм болохоор энэ эцэсийн метаморфози явагдаж байгаад Амайгийн өмнөөс маш их баярлаж байна. Дээр жилийн өмнө би сэтгэгдэл дээрээ бичиж байсан. Гутал худалдаж авах донтой эмэгтэй миний 64 дэхь миний 65 дахь миний 66 дахь гутал гээд тоолоод л хадгалаад хааяа гаргаж ирээд харж өмсдөг шиг Амай тооны хойноос тун улаарч байна гэж. Дэлхий ТОЙРНО гэдэг нэг өөр хэрэг харин дэлхийн БҮХ УЛСУУДААР явж ТООН цуглуулга хийнэ гэдэг бас нэг өөр хэрэг. Тиймээс цаг хугацааны гүнд ялангуяа БОДЬГАЛ хүнийхээ цаг хугацааг нээсэн бол тооны араас хөөцөлдөх шаардлагагүй болно оо гэж. Тиймээс цааш цаашдын үйл явц бясалгал ухааралын чинь үр шим ямар байх бол гэдэгийг тэсэн ядан хүлээж байна. Цаг нь болж нөхцөл нь бүрдэхээр бүх зүйл хар аяндаа болноо гэж. Яваад бай амай. Монгол залууст өөрийн амьдралаар өөрийн замаараа хүний амьдралын нэгэн жишээг харуулж байгаад баярлалаа. Цаашдын зам саад тотгор бага байх болтугай

цаг хугацаа wrote on 2010/02/12 - 11:05
#25

haha, yund ni sanaa zovdin, bi gants l ymiig sain medjin, lav l amai delhiig toirno geed garsan hun, aylaaad irsniihee daraa heden muu mungu , ajliin turshlaga, bair oron deer haramsahguee geed bi ene uuriinhuu nereer 100% muriitschuh’e. herev bi end japan-ii tetgelegt barigdaad suuj baigaaguisen bol yaj iigeel delhiig toirool aylaj l bh bsan. alhah alham bur, harah zuil bugd asar ih tuuh , gun utga uchirtai gedgiig medeh ymar saihan be, ene horvoo ertuntsud turnu l gedeg bid asar ih huvi tavilantai humuus, harin zarim humuus turchihuud mungunii tuluu ajilsaaar baigaad, munguuruu neg baishin,neg mashin avaad teruhen tendee amidardag ni haramsaltai bish gej uu ? gants oldson amidraldaa amidraliinhaa utga uchir, delhiin hun amitniig harj uzej mederch uunii negen heseg ni bolno gedeg l tursniihuu gavyag baiguulj Amidarch baigaa hereg.

Kinonii huvid jah sonin ymaa. Herev unen baisan bol , herev iim hun baisan bol horvoo ertunts ogt ondoo bshd, shashin gej baihgui ntr… Christianity delhiig 4000 jiliin nastai gej uzdegshd lol. gants unen bish ym ni hun zorilgotoi bj l amidardag, zorilgoo bieluulj taashaal avdag, buh zorilgoo bieluultsen hund shine zorilgotoi boloh esvel caffeine heregleh gesen l hoyr baysal uldenedee . harin 4000 jil amidartsan hun bol ali hedii ni amia horlotson bh estoi. gehdeee l engiin amerik kinog bodvol utga uchirtai ym.

dono wrote on 2010/02/12 - 17:51
#26

“This is blasphemy” T.T cries* lol , God is bullshiT.

dono wrote on 2010/02/12 - 18:14
#27

last word:
Even death is not to be feared by one who has lived wisely.
Buddha

dono wrote on 2010/02/12 - 18:22
#28

mongold neg ch gsn tani shg hvn bgaa ni yaamaidaa, busad hvmvvsiin blogiig unshihaas hamaagvi sonirholtoi yumaa, oshoo bichih yum bval yu ch vldeelgvi bicheerei. goodluck!

seniorit_a_s wrote on 2010/02/18 - 05:06
#29

Hi Amai. Chinii ayalliin sonin saihnii tuhai tsag garval l uzdeg shuu. Mon ene bulan bas ih taalagddag aa, gevch chinii uzsen enehuu kino bolgoniig uzej amjihgui yum. Neg sanal bn l daa jaahan zalhuu hunii hehe. Uzsen kinoniihoo sonirholtoi shot bolgoniig n zurgaar taviad deer n byatshan tailbar hiigeed ogno uu gej. Davarsan bol sorry

Undk wrote on 2010/03/02 - 06:05
#30

24t tsag hugatsaa gegchiin uldeesen comment ih goyo yumaa. uhaantai hun yum. saihan helj.

amai chamd amjilt husye.

meg wrote on 2010/03/19 - 17:05
#31

Yostoi ynztai!!!

Mgl zaluuchuud UB-s garaagui bj l brand yarial unetei mashin, utas, expensive gadget ahviin tuus bolj terniigee hund gaihuuulj *kaif* avhiig iluud uzdeg yum shig. yag l baga zaluu nasandaa bainuudaa bauudaa geed guij baigaa huuhduud met (6 nasnaas hoish tarhinii saatald orson gej helj boloh) setgegdel tordog.
Iluu orgonoor setgej bodoh n zarim neg Mongol humuust heregtei yum shig. Hotiin zaluus gej hen be?barag 80% n onoodriin hoolgui baij unetei mashin ntree yarisan Uhaand n uhana iljirsen gedeg biluudee etgeeduud.Getel hodooniihon gej hen be? Barag 80% n tsailgan tsagaahan, hot gedeg gazar orj ireed soyoliin shockond orson l baigaa biz… ted hotojhod 1 jil l hangalttai. Tsag hugatsaanii l asuudal. Hotiinhon gadgaad gedeg gazar ochihooroo yaaj soyoliin shockond ordog bileedee???
Yu heleh geed baina ve gevel???
Huniig shuumjilheesee omno ene hun yaaag yunii tuhai yariad yag yu heleh geed baigaag n olj medeh heregtei.
Thumbs Up Amai!

Tuya wrote on 2011/04/28 - 22:15
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.